Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2023/02432

 

 

 

 

 

 

 

 

                              2023      08         31     

            182/ШШ2023/02432

 

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Э-гийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Н нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 148,076,521 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв,

Хариуцагч Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч НГитгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

(Нэхэмжлэгч болон Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Н болон НГнд холбогдуулан гэм хорын хохиролд 148,076,521 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Н-ын 2018.10.18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 0 м.кв газар эзэмших эрхтэй болж уг газар дээрээ орон сууцны барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, Инженер хайгуулын ажлыг 2019.02.01-ний өдрийн 10 дугаартай “Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ”-гээр Ж ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, Барилгын зураг төслийг 2019.02.28-ны өдрийн “Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ”-гээр А ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 138,076,521 төгрөг, уг газрын дуудлага худалдааны анхны үнэд 35,000,000 төгрөг тус тус төлсөн.

1.2.Барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байх хугацаанд Н-ын 2020.05.20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, хэмжээ хуульд заасан хэмжээнээс илүү байхад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүсэн” гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газар эзэмших эрх олгосон Н-ын 2018.10.18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн М.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Миний бие уг захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.06-ны өдрийн 820 дугаар шийдвэр, Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022.02.10-ны өдрийн 107 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022.06.07-ны өдрийн 37 дугаар тогтоолуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Н анхнаасаа олгох ёсгүй газрыг хууль зөрчиж, нэхэмжлэгчид олгосон бөгөөд хууль зөрчиж газар олгосон захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнээд нэхэмжлэгчээс дуудлага худалдааны үнэд төлсөн мөнгөө иргэний журмаар буцаан шаардах эрх нь нээлттэй гэж дүгнэсэн.

1.3.Хариуцагч Нас хууль зөрчиж надад анх газар олгосон болохыг миний бие мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан ба хууль зөрчиж газар олгосон болохыг шүүхийн журмаар тогтоосон байгаа бөгөөд ийнхүү хууль зөрчиж газар олгосон шийдвэр гаргасны улмаас иргэн надад Инженер хайгуулын ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, Барилгын зураг төсөл зохиох ажлын хөлсөнд төлсөн 138,076,521 төгрөгийн гэм хорын хохирол учраад байгаа тул уг гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Мөн үндэслэлгүйгээр газрын дуудлага худалдааны үнэд 2018.12.05-ны өдөр Нийслэлийн Газрын албаны Улаанбаатар хотын банкинд дахь 2611009722 тоот дансанд төлсөн 35,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1.4.Xариуцагч нараас анхнаасаа надад газар олгосон захирамж гаргаагүй бол дээрх зардлууд гарах учиргүй байсан бөгөөд иргэн миний нэгэнт эрх бүхий төрийн албан тушаалтан болох Н газар олгосон захирамж гаргасан, НГнаас Газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байхад түүнд итгэн хөрөнгө гаргаж, хайгуулын ажил, барилгын зураг төсөл зохиох ажлуудыг хийлгэсэн билээ.

Гэтэл нэгэнт миний бие зардал гарган хөрөнгө оруулалт хийсэн байхад өмнө нь гаргасан шийдвэрээ цуцалсанаас надад гэм хор учраад байгаа бөгөөд надад олгосон газар нь олгогдох ёсгүй газар байсан гэж хариуцагч болон шүүхээс дүгнэж байгаа тул өөрт гэм хороо шүүхийн журмаар нэхэмжилж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна.

Иймд хариуцагч нараас инженер хайгуулын ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, Барилгын зураг төсөл зохиох ажлын хөлсөнд төлсөн 138,076,521 төгрөг, үндэслэлгүйгээр газрын дуудлага үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч НГны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн М.Эгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 153,076,521 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдаж байгаа гэм хорын хохирлын нийт үнийн дүнг тооцож бодит хохирлын хэмжээгээр тодорхойлох ёстой байтал өөрт учирсан бодит хохирлоо баримтаар нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин дуудлага худалдааны анхны үнэ болох 35,000,000 төгрөгийг манай зүгээс төлөх боломжтой...” гэв.

 

Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НГны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна.

Ирсэн нотлох баримт нь яагаад шаардлага хангахгүй байна бэ гэвэл Татварын ерөнхий хуулийн 28.4-т татвар төлөгч татвар ногдох эд хөрөнгө, эрхийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн болон шилжүүлж авсан тухай баримтыг шилжүүлсэн тухай бүрд татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 28.5-т татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж тус тус заасан. А ХХК-иас ирсэн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа учраас бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна...

Н-ын хувьд хууль зөрчсөнөөс үүссэн гэм буруутай үйлдэл байхгүй, мөн нэхэмжлэгчид 148,076,521 төгрөгийг бодит хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3 х/

-Дуудлага худалдааны үнэд 35,500,000 төгрөг төсөн талаарх Улаанбаатар хотын банкны 2018.12.05-ны өдрийн баримт /хх-ийн 5 х/

- 2019.02.28-ны өдрийн №06 дугаартай “Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ”, зураг төсөв боловсруулах үнийн санал /хх-ийн 6-7, 8 х/

- 2019.02.01-ний өдрийн №10 дугаартай “Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ” /хх-ийн 9 х/

- Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022.06.07-ны өдрийн 37 дугаартай тогтоол /хх-ийн 10-12 х/,

-2022.08.09-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /хх-ийн 13 х/

-А ХХК-ийн Кассын орлогын ордер /хх-ийн 44-45 х/

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 айлын орон сууцны барилга Эскиз зураг /хх-ийн 140-155 х/ /

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутагт барих иргэн М.Эгийн 0 айлын орон сууцны барилгад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт /эх хувиар 1 хавтас/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

3.1. Хариуцагч Нас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2022.10.24-нд 01/5505 тоот албан бичгээр Г.У /хх-ийн 26 х/, 2023.06.07-нд 01/3579 тоот албан бичгээр Б.Б-нийг томилсон /хх-ийн 125 х/ албан бичгүүдийг тус тус ирүүлсэн. Нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

3.2.Хариуцагч НГнаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2022.11.03-нд 01-06/5481 тоот албан бичгээр Ц.Н-г томилсон /хх-ийн 48 х/ албан бичгийг ирүүлсэн. Нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

6.Тус шүүхийн 2023.06.19-ний өдрийн 182/ШТ2023/00183 дугаартай тогтоолоор Татварын ерөнхий газраас 2023.06.28-ны өдрийн 06/1486 тоот албан бичгийн хавсралтаар А ХХК-ийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан” /хх-ийн 171, 172-175 х/

-А ХХК-ийн 2023.08.28-ны өдрийн 08-02 тоот “Тайлбар” /хх-ийн 182 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Н болон НГнд холбогдох гэм хорын хохирол 148,076,521 төгрөг, газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Нд холбогдуулан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 148,076,521 төгрөг, НГнд холбогдуулан газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022.08.19-ний өдөр гаргасан.

 

2.1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Н-ын 2018.10.18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 0 м.кв газар эзэмших эрхтэй болж уг газар дээрээ орон сууцны барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, Инженер хайгуулын ажлыг 2019.02.01-ний өдрийн 10 дугаартай “Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ”-гээр Ж ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, Барилгын зураг төслийг 2019.02.28-ны өдрийн “Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ”-гээр А ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 138,076,521 төгрөг, уг газрын дуудлага худалдааны анхны үнэд 35,000,000 төгрөг тус тус төлсөн.

Барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байх хугацаанд Н-ын 2020.05.20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, хэмжээ хуульд заасан хэмжээнээс илүү байхад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газар эзэмших эрх олгосон Н-ын 2018.10.18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн М.Эд холбогдох хэсгийг  хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.06-ны өдрийн 820 дугаар шийдвэр, Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022.02.10-ны өдрийн 107 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022.06.07-ны өдрийн 37 дугаар тогтоолуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Н анхнаасаа олгох ёсгүй газрыг хууль зөрчиж, нэхэмжлэгчид олгосон бөгөөд хууль зөрчиж газар олгосон захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнээд нэхэмжлэгчээс дуудлага худалдааны үнэд төлсөн мөнгөө иргэний журмаар буцаан шаардах эрх нь нээлттэй гэж дүгнэсэн гэжээ.

 

3.Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ А ХХК-иас ирсэн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа учраас нэхэмжлэгчид 148,076,521 төгрөгийг бодит хохирол учирсан гэж үзэхгүй. Мөн Н-ын хувьд хууль зөрчсөнөөс үүссэн гэм буруутай үйлдэл байхгүй гэж маргасан.

 

4. Хариуцагч НГны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 153,076,521 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдаж байгаа гэм хорын хохирлын нийт үнийн дүнг тооцож бодит хохирлын хэмжээгээр тодорхойлох ёстой байтал өөрт учирсан бодит хохирлоо баримтаар нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй. Харин дуудлага худалдааны анхны үнэ болох 35,000,000 төгрөгийг манай зүгээс төлөх боломжтой...” гэж тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дуудлага худалдааны үнэд 35,500,000 төгрөг төсөн талаарх Улаанбаатар хотын банкны 2018.12.05-ны өдрийн баримт /хх-ийн 5 х/, 2019.02.28-ны өдрийн №06 дугаартай “Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ”, зураг төсөв боловсруулах үнийн санал /хх-ийн 6-7, 8 х/, 2019.02.01-ний өдрийн №10 дугаартай “Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ” /хх-ийн 9 х/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022.06.07-ны өдрийн 37 дугаартай тогтоол /хх-ийн 10-12 х/, А ХХК-ийн “Кассын орлогын ордер” /хх-ийн 44-45 х/, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 171 айлын орон сууцны барилга Эскиз зураг /хх-ийн 140-155 х/, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт барих иргэн М.Эгийн 171 айлын орон сууцны барилгад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт, А ХХК-ийн 2023.08.28-ны өдрийн 08-02 тоот “Тайлбар” /хх-ийн 182 х/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

а/ Хариуцагч Н нь 2018.10.18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар М.Эд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 0 м.кв газар эзэмших эрх олгож, 2020.05.20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, хэмжээ хуульд заасан хэмжээнээс илүү байхад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хариуцагч энэхүү тайлбарыг үгүйсгэж маргаагүй. Харин нэхэмжлэгч М.Эд 183,076,521 төгрөгийн бодит хохирол учирсан эсэх талаар маргасан.

 

б/ Шүүхээс хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн болон А ХХК-иас ирсэн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байгаа учраас бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Татварын ерөнхий хуулийн 28.4-т зааснаар татвар төлөгч татвар ногдох эд хөрөнгө, эрхийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн болон шилжүүлж авсан тухай баримтыг шилжүүлсэн тухай бүрд татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 28.5-т татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд А ХХК нь нэхэмжлэгчээс авсан 115,000,000 төгрөгөө татварын тайландаа тусгаагүй, НӨАТ-ын төлбөрийн баримтгүй. Мөн Н-ын хувьд хууль зөрчсөнөөс үүссэн гэм буруутай үйлдэл байхгүй, мөн нэхэмжлэгчид 148,076,521 төгрөгийг бодит хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

5.1. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022.06.07-ны өдрийн 37 дугаартай тогтоолд “...М.Эд эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 0 м.кв газар нь нийслэлийн 2016, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон: шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газарт хамаарч байна. Тухайн газар төлөвлөгдсөн авто зам, замын байгууламжийн нөлөөлөлд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зарим хэсэг болох 1,444 м.кв газар өртөж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, М.Э 2018.12.05-ны өдөр Нийслэлийн зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны үнэ 35,500,000 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэл болох 82,145,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсоныг дуудлага худалдааны үнэ төлсөн гэж үзэх боломжгүй тул М.Э дээрх төлбөрийг буцаан шаардах эрхтэй. Н хуульд заасан эрх хэмжээний хүрээнд М.Эд газар эзэмшүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актаа хуульд нийцүүлэн хүчингүй болгосон...

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон, нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, 2018.04.04-ний өдөр 1,180 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан байхад 0 мкв газрыг зөвхөн өргөдлийг үндэслэж эзэмшүүлсэн буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчим хэрэглээгүй, ...харин дуудлага худалдааны анхны үнэд төлсөн төлбөрөө иргэний журмаар буцаан шаардах эрх нь нээлттэй...” гэж М.Эд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Н-ын шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. /хх-ийн 11-12 х/  

 

а/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” ба дээрх шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргыг анхнаасаа олгох ёсгүй газрыг М.Эд олгосон болохыг тогтоосон байх тул гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

 

б/ Харин дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, уг хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна. 

 

в/ Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.

 

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна”, 102 дугаар зүйлийн 102.2-т “хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.          

 

а/.Нэхэмжлэгч М.Э нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 0 м.кв газар эзэмших эрх олгосон Н-ын 2018.10.18-ны өдрийн А/988 дугаар захирамж гарсантай холбогдуулан 2018.12.05-ны өдөр дуудлага худалдааны үнэд 35,500,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкаар дамжуулан Нийслэлийн Газрын албаны 2611009722 тоот дансанд төлж, 2019.02.01-ний өдөр Ж ХХК-тай 10 дугаартай “Инженер хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ”-г, 2019.02.28-ны өдөр А ХХК-тай 06 дугаартай “Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ”-г тус тус байгуулжээ.

 

б/ Дээрх гэрээнүүдээр Ж ХХК нь инженер хайгуулын ажлын дүгнэлт боловсруулах, А ХХК нь 2019.02.28-наас 2019.10.01-ний өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороонд төлөвлөгдөж буй 0 м.кв талбайтай, 0 блокоос бүрдэх 0 давхар орон сууцны барилгын зураг, төсөл /эскиз зураг, ажлын зураг/ боловсруулах үүргүүдийг хүлээсэн бол захиалагч М.Э нь инженер хайгуулын ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг, 0 давхар орон сууцны барилгын зураг, төсөл /эскиз зураг, ажлын зураг/ боловсруулах ажлын хөлсөнд 115,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ. /хх-ийн 5, 6-7, 9 х /

 

в/ Нэхэмжлэгч М.Э нь Ж ХХК-ийн инженер хайгуулын ажлын дүгнэлт, газрын дуудлага худалдааны анхны үнэд 35,000,000 төгрөг төлсөн талаарх болон 16 давхар орон сууцны барилгын зураг, төсөл /эскиз зураг, ажлын зураг/ боловсруулах ажлын хөлсөнд 2019.02.24-ний өдөр 34,500,000 төгрөг, 2019.04.02-ны өдөр 34,500,000 төгрөг, 2019.10 сард 46,000,000 төгрөгийг А ХХК-д төлсөн баримтуудыг тус тус үндэслэн шаардсан. /хх-ийн 5, 44-45, 182 х/

 

г/. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.

 

д/. Ийнхүү хариуцагч Н-ын нэхэмжлэгч М.Эд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 0 м.кв газар эзэмших эрх олгож, уг захирамжаа 2020.05.20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар хүчингүй болгосны улмаас түүнд барилгын зураг төсөл боловсруулах ажлын хөлс 115,000,000 төгрөг, газрын дуудлага худалдааны үнэ 35,500,000 төгрөгийн зардал гарсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, А ХХК-ийн “Кассын орлогын ордер”, 2023.08.28-ны өдрийн 08-20 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

е/. НГ нь Н-ын харъяа байгууллага бөгөөд газрын дуудлага худалдааны үнэ болох 35,500,000 төгрөг нь улсын төсвийн орлогод орсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул барилгын зураг төсөл боловсруулах ажлын хөлс 115,000,000 төгрөг, газрын дуудлага худалдааны үнэ 35,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг хариуцагч Нас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв

 

5.3. Харин нэхэмжлэгч М.Эгийн инженер хайгуулын ажлын хөлсөнд Жоншт-Уул” ХХК-д төлсөн гэх 10,000,000 төгрөг, үндэслэл, шаардлага нь тодорхойгүй хохирол 23,076,521 төгрөг, нийт 33,076,521 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хэргийн оролцогчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

6. Томилогдсон иргэдийн төлөөлөгч О.Алтанцэцэг шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигч тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтүүдийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр тэдний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,073,333 /нэг сая далан гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нас 907,950 /есөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Нас 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг гаргуулан М.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,076,521 /гучин гурван сая далан зургаан мянга таван зуун хорин нэг/ төгрөг болон НГнд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,073,333 /нэг сая далан гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нас 907,950 /есөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Х.ДАШДЭЧМАА

 

                            ШҮҮГЧИД                                            Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                                 О.ЦЭНД-АЮУШ