Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2023/02928

 

 

 

 

 

2023       10        20                                           182/ШШ2023/02928

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, шүүгч Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГТ ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, БОАЖЯанд холбогдох

 

“Хохирол 401,512,821 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, С.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нар оролцов.

 

/Иргэдийн төлөөлөгч Г.Т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

ГТ ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Бх уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 21.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан.

Улмаар БОНХЯТусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/64 дугаар гэрчилгээ авч, хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014 оны 12 сарын 29-ний өдрийн 2014/64 дугаар гэрээ байгуулж нарийвчлан үнэлгээ батлуулж, газрын төлбөрөө цаг тухайд нь барагдуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний нөхцөлийг мөрдөн ажиллаж байсан.

Гэтэл БОАЖ сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Бх Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

ГТХХК-иас шүүхэд хандан "БОАЖ сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор "... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (1994) хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж ирсэн байхад "Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” эрх бүхий албан тушаалтнууд уг хуулиар тогтоосон дэглэмд нийцэхгүй, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зорилгоор Бх уулын дархан цаазат газрын хамгаалалт хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгож ирсэн мөн хуулиар хүлээсэн "дархан цаазат газар нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй..." хариуцагчийн буруутай үйлдлийг, мөн "... "ГТ" ХХК-иас газар ашиглах эрхээ авснаас хойш газрын төлбөрт төлсөн төлбөр, ... 190,462,800 төгрөгийн зардал гаргаж 21,8 га газраа бүхэлд нь хашаалсан, ... хариуцагч нь өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учруулсан асуудлаар зохих журмын дагуу шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй" болохыг тус тус дүгнэсэн байдаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан.

Хариуцагч байгууллагын эрх бүхий тушаалаар Ташгайн амны хязгаарлалтын бүсэд 21.8 га газрыг ашигласны төлбөрт  төгрөгийг төлсөн, мөн уг газрыг хашаалахад хашааны өөрийн өртөг болон суурилуулах болон буцаан шилжүүлэхэд  нийт 190 төгрөгийн зардал гарсан байдаг.

Энэхүү 190 төгрөгт хашааны өөрийн өртөг болон бусад зардал багтсан, бусад зардал гэдэгт уг хашааг барих буулгах, тээврийн зардалд 76,990,000 төгрөг зарцуулж болох талаар үнэлгээ гаргасан. 

Иймд хариуцагчаас газрын төлбөрт төлсөн төгрөг, хашааны зардал төгрөг, нийт 401,512,821 төгрөгийг төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.  

ГТ ХХК нь 2014-2019 оны хүртэл 5 жилийн хугацаанд газар ашиглах эрхээ аваад үүнийхээ дагуу газраа ашиглаад, газрынхаа ашигтай чанарыг гаргаад ашиглаж байсан. Ийм учраас гэрээний дагуу жилд газрын төлбөрт 86,328,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнийг хохирол гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн газрыг 2014 оноос хойш ашиглаж байсан. Тусгай зөвшөөрлийн 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч ашиглах эрхээ эдэлсэн учраас хохирол гэж үзэхгүй. Газрын тухай хуулиар газрын төлбөр орон нутгийн төсөвт ордог. Тиймээс орон нутгийн төсөвт ордог төлбөрийг манайх буцаан олгох боломжгүй.

ГТ ХХК нь тухайн газрын албатай газар ашиглах гэрээ байгуулж, газрын албаны дансанд төлбөрийг төлсөн, энэ байгууллагад төлөөгүй. Иймд газрын төлбөрийг манай байгууллага хариуцахгүй.

Мөн нэхэмжлэлийн нэг шаардлага болох 21.8 га газрыг хашаалсан хашаа нь хөдлөх хөрөнгө учраас үүнийг зөөх, ашиглах боломжтой. Нөгөө талаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар газар ашиглагч нь анх газраа ямар байдлаар хүлээж авсан тэр байдлаар буцааж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Энэ нь өөрөө төрийн нийтийн өмч, дараагийн байгууллага ашиглах эрх нь нээлтэй байдаг учраас анх байсан байгалийн унаган төрхөөр нь буцаагаад хүлээлгэж өгөх үүрэг нь байдаг. Тиймээс хашааны талаар шаардлага нь хохиролд тооцох боломжгүй.  Өөрөөр хэлбэл уг газрыг ашиглаад тухайн газрын байгалийн унаган төрх хэв шинжийг хадгалаад эргүүлээд төрд хүлээлгэн өгөх зориулалтаар ашигладаг газар.

 

Байгаль орчин аялал жуулчлалын яам нь газар ашиглах эрхийг цуцлах, дуусгавар болгох эрхтэй, энэ бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл тухайн 5 жилийн аль ч үед газар ашиглах эрхийг дуусгавар болгох бүрэн эрхтэй. Тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалын улмаас ямар нэгэн гэм хор, хохирол учирсан, сайдын гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талын бүрдүүлсэн нотлох баримт: нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, газар ашиглах гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 12 сарын 29-ний өдрийн 2014/64 дугаар газар ашиглах гэрээ, 2016 оны 05 сарын 01-ний өдрийн 16/05 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, дотоод шилжүүлгийн маягт, төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 231 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 344 дүгээр тогтоол, БОАЖ сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 09/553 тоот албан бичиг, кассын орлогын ордер, ГТХХК-ийн 2022 оны 03 сарын 21-ний 05 дугаартай албан бичиг, Бх уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 03 сарын 25-ны 132 тоот албан бичиг, “Уран ган” ХХК-ийн 2022 оны 04 сарын 01-ний 22/76 тоот албан бичиг, ГТХХК-ийн 2022 оны 09 сарын 19-ний 38 тоот албан бичиг, “ТХ” ХХК-ийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн 12 тоот албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, ГТХХК-ийн 2022 оны 09 сарын 19-ний 39 тоот албан бичиг, “Хос тэс” ХХК-ийн 2022 оны 09 сарын 20-ны 24 тоот албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 212 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, итгэмжлэл, итгэмжлэл /1х.х 1-24, 46, 75, 113-114, 128, 171-176, 2х.х 1-22, 24, 47/

 

4. Хариуцагч талын бүрдүүлсэн нотлох баримт:, итгэмжлэл, газар ашиглах гэрчилгээ, гэрэл зураг, газрын зураг, итгэмжлэл, итгэмжлэл /1х.х 26-35, 162, 2 х.х 38/

5. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: Бх уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 03 сарын 25-ны 132 тоот албан бичиг, 2023 оны 04 сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /1х.х 126-127, 241-248/ зэргийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ГТХХК нь хариуцагч БОАЖ яаманд холбогдуулан “газрын төлбөрт төлсөн 211,050,021 төгрөг, газрыг тойруулан барьсан хашааны өөрийн зардлын үнэ 113,472,800 төгрөг, хашааг барих, буулгах, тээврийн зардалд 76,990,000 төгрөг, нийт 401,512,821 төгрөг  гаргуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... БОАЖ сайдын 2014 оны тушаалаар 21.8 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай  олгосноор уг газрыг хашаалж эзэмшиж байсан боловч тус яамны сайд 2019 оны тушаалаар хүчингүй болгосон...захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн газар олгосон...энэ үндэслэлээр уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг...иймд хариуцагч анхнаасаа эзэмших боломжгүй газарт ашиглах эрх олгож хууль бус шийдвэр гаргаснаас газрын төлбөр төлж, уг газарт хашаа барьсан зардлыг хохирлоор шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...газар ашиглах, төлбөр төлөхөөр газрын албатай гэрээ байгуулж тухайн газрын албанд төлсөн мөн газрын төлбөрийг ашигласан эсэхээс үл хамаарч төлөх үүрэгтэй...газар ашиглагч нь газрыг анхны байдалд хүлээлгэн өгөх үүрэгтэй...иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

2. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож айгаа а нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 сарын 19-ний өдрийн А/337 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Бх уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газарт  21.8 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ГТ ХХК-нд 5 жилийн хугацаатай, 2014 оны 10 сарын 01-ний өдрийн 2014/64 дугаар газар ашиглах гэрчилгээ олгосноор тухайн газрыг ашиглах тухай 2014 оны 12 сарын 29-ний өдрийн 2014/64 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг ГТ ХХК, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Бх уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулжээ. /хх3-4, 8-9/

 

БОАЖ сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Бх уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон ба хавсралтын 24 дүгээрт ГТд ХХК-д газар ашиглах эрх олгосон 2014 оны 09 сарын 19-ний А-337 дугаар тушаал багтжээ. /хх-46/

 

ГТд ХХК нь дээр дурдсан 2019 оны А/355 дугаар тушаалын үндэслэлийн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0055 дугаар шийдвэрээр нэхэмжлэл хангасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 231 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 344 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ. /хх/

 

Дээрх шүүхийн шийдвэрийн агуулгаас үзэхэд хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулахаар олгосныг хууль бус гэж үзнэ, энэ үндэслэлээр ГТ ХХК-д газар ашиглах эрх олгосон  БОАЖ сайдын 2014 оны 09 сарын 19-ний А-337 дугаар тушаалыг “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт” гэж үзэх үндэслэлтэй, уг тушаалыг хүчингүй болгосон БОАЖ сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “захиргааны байгууллага/ энэ хуульд/ заасан тохиолдолд /эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт/-ыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх ба дээрх шүүхийн шийдвэр нь ГТ ХХК-ид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 сарын 19-ний өдрийн А-337 дугаар тушаал нь анхнаасаа хууль бус болохыг тогтоосон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 онд олгосон А/337 тоот шийдвэрийн дагуу газар эзэмших эрх олж авснаар газрын төлбөр төлсөн боловч 2019 оны А/355 тоот тушаалаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосноор тэрээр тухайн газрыг цаашид анх олгосон зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн төлсөн газрын төлбөрийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

ГТ ХХК нь газар ашиглах эрх олгосны үндсэн дээрх гэрээний дагуу газрын төлбөрт 2015.04.13-ны өдөр 51,796,800 төгрөг, 2016.03.25-ны өдөр 129,253,201 төгрөг, 2019.06.26-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 211,050,021 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан дотоод шилжүүлгийн маягт, төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг зэрэг банкны баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах нь зүйтэй байна.  /хх-11-12/

 

2.2. 21.8 га газрыг тойруулан барьсан хашааны үнэ 113,472,800 төгрөг, хашааг барих, буулгах, тээврийн зардалд 76,990,000 төгрөг, нийт 190,462,800 төгрөгийн шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгах үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байдал, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулахаар олгосныг хууль бус гэж үзнэ гэж дүгнэсэн байх ба хариуцагч нь тушаал шийдвэр гаргахдаа холбогдох хууль болон дүрэм, журмын заалтыг баримтлаагүй буюу хууль бус эс үйлдэл захирамж гаргасанд хариуцагч буруутай болно.

 

Хариуцагчийн дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч талд учирсан эд хөрөнгийн хохирлын зарим хэсэг нь шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

ГТ ХХК нь газар ашиглах эрх олгосны үндсэн дээр Хан-Уул дүүргийн Бх уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газарт 21.8 га газрыг тойруулан хашаа барьсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газарт явуулсан үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон хэдий ч уг үзлэгийн ажиллагаагаар 21.8 га газрыг тойруулан барьсан хашаа нь газраас салгаж болох эд хөрөнгө гэж үзэхээр байх тул хашааны өөрийн өртөг 113,472,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин тухайн газрыг тойруулан барьсан хашааг барих, буулгах, тээврийн зардалд зарцуулах зардлыг 76,990,000 төгрөгийн үнэлгээгээр тогтоож шаардсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

3. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар БОАЖ яамнаас газрын төлбөрт төлсөн 211,050,021 төгрөг, хашаа барих, буулгах, тээврийн зардалд 76,990,000 төгрөг, нийт 288,040,021 төгрөгийг гаргуулан ГТХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113,472,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,165,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖ яамнаас 1,598,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГТХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН

 

 

ШҮҮГЧИД                                                     Ч.ДАВААСҮРЭН

 

 

Х.ДАШДЭЧМАА