Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2023/02551

 


МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* зам гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин байх, ХХК /рд:594131/-д холбогдох,

 

Ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд 7,09,748 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

үүх хуралдаанд: Нэхэмжлэгч .*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч .Төгсгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

 

ТООРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 20 оны 12 сарын 0-ны өдрөөс эхлэн ХХК-д отоод хяналт, чанар баталгаажуулалтын хэлтсийн даргын ажилд томилогдон 2022 оны 03 сарын 0-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар ажилласан. Улмаар 2022 оны 03 сарын 0-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаа маань дуусаж үндсэн ажилтан болсон. Ажиллаж байтал удирдлагын зүгээс хамтарч ажиллахгүй, өргөдлөө өг гэж шахсан. Тиймээс 2022 оны 11 сарын 11-ний өдөр би өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл гаргаж, ажил үүргээ хүлээлгэж өгсөн. Ингээд ажлаас чөлөөлөх тушаал 2022 оны 11 сарын 15-ны өдөр гарч би *******-******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандан ажил хайгчаар бүртгүүлж хасалт хийлгэсэн. Үүний дагуу би хасалтаа хийлгэж, ажилгүйдлийн тэтгэмж авах гээд Нийгмийн даатгалын газарт хандсан. Гэтэл *******-******* дүүргийн Нийгмийн даатгалын газраас манайх танд ажилгүйдлийн тэтгэмж гаргаж өгөх боломжгүй байна, учир нь танай компани манай байгууллагад өртэй байна. Таны нийгмийн даатгалын татварыг манайд төлөөгүй байна. Тиймээс энэ мөнгөө компаниасаа нэхэмжил гэх хариу өгсөн. Тэгээд би эргээд компанийн санхүү болон удирдах зөвлөлд хандсан. Гэтэл компаниас ...ажилгүйдлийн тэтгэмжийн энэ мөнгийг манайх өгөхгүй. Нийгмийн даатгалын газраас олгох ёстой, манайх татварын өрөө төлж барагдуулахаар нийгмийн даатгалын байгууллагатай өр барагдуулах гэрээ байгуулсан, бид татвараа төлөөгүй л байгаа болохоос цаг тухайд нь тайлагнаад явж байгаа гэх хариу хэлдэг. Ингээд би 2 байгууллагын хооронд хэд хэдэн удаа яваад улмаар хэн хэн нь хариу өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 2022 оны 11 сарын 11-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд үүнээс хойш ажилгүйдлийн тэтгэмжээ авах гээд хөөцөлдөж байна. Нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмжийг улсад ажилласан хугацаагаар тооцож олгох ёстой. Хариуцагч компани нь надаас сар бүр цалин дээрээс минь суутган авсан татвараа цааш нь тушаагаагүйгээс би Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй. Одоо тус компаниас өөрийн ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 7,09,740 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл 7,09,740 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадалгүй би хохирсон. ХХК нь *******-******* дүүргийн Нийгмийн даатгалын газартай байгуулсан гэрээнийхээ дагуу графикт заасан хугацаандаа төлөлтөө хийж байсан бол надад ийм хохирол үүсэхгүй байсан. Гэвч графикт заасан хугацаандаа төлөлтөө хийгээгүй учраас *******-******* дүүргийн Нийгмийн даатгалын газраас энэ мөнгийг олгох боломжгүй гэсэн. Тиймээс би ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд ХХК-иас 7,09,740 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно гэж заасан. Үүний дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмжийг өгөх үндсэн субъект юм. Тиймээс Нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмжийг авах ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч .******* нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь анхнаасаа үүсээгүй байсан. Яагаад гэвэл нэхэмжлэгч .*******ийн өмнө нь ажиллаж байсан компаниуд нь хүртэл Нийгмийн даатгалын байгууллагад төлөх ёстой төлбөрөө төлөөгүй байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т аатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ гэж заасан бөгөөд манай компанид сүүлийн 9 сар тасралтгүй ажиллаад нийгмийн даатгалын төлөлт хийгдсэн байсан ч гэсэн өмнөх ажиллаж байсан байгууллагууд нь нь мөн төлөлт хийгээгүй байгаа тул анхнаасаа ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй байсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч манай байгууллагыг хугацаандаа тайлангаа тайлагнаагүй гэж тайлбарласан. Манай байгууллагын зүгээс тайлангаа хугацаандаа тайлагнаж бичилт хийлгэж байгаа бөгөөд Нийгмийн даатгалын газарт тайлангаа тайлагнаагүй удаа байхгүй. Зөвхөн төлөх ёстой төлбөрөө санхүүгийн хувьд боломжгүй байдлын улмаас төлөөгүй. Тэрнээс биш бидний өгсөн тайланг Нийгмийн даатгалын газар хүлээн авч байгаа, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэхийн хуулбар, *******-******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 30/203 дугаар албан тоот, ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 15-ны өдрийн Б22/04-195 тоот тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2022.11.28/, *******-******* дүүргийн нийгмийн даатгалын санд гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдөл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2023.01.23/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагчаас, итгэмжлэл, ХХК-ийн гүйцэтгэх захирлын 20 оны 12 сарын 0-ны өдрийн Б/04-135 тоот тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

үүхийн журмаар, *******-******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 0 сарын 08-ны өдрийн 4 тоот албан бичиг, хавсралт болох гэрээ зэрэг баримтууд болно.

 

үүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНЭЛЭХ нь:

4.Нэхэмжлэгч .******* нь хариуцагч  ХХК-д холбогдуулан нь ажилгүйдлийн тэтгэмж, нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд 7,09,748 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

үүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөлгүй өр үүсгэснээс нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авч чадалгүй хохирсон хэмээн тодорхойлов.

Хариуцагч  ХХК нь ...нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмжийг олгох үндсэн субъект учир хариуцагч уг тэтгэмжийг олгохгүй, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх ба тус компанид сүүлийн 9 сар тасралтгүй ажиллаад нийгмийн даатгалын төлөлт хийгдсэн байсан ч өмнөх ажиллаж байсан байгууллагууд нь нь мөн төлөлт хийгээгүй байгаа тул анхнаасаа ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй гэж маргав.

  . ХХК-ийн гүйцэтгэх захирлын 20 оны 12 сарын 0-ны өдрийн Б/04-135 тоот Ажилд авах тухай тушаалаар .*******ийг отоод хяналт, чанар баталгаажуулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулжээ.

.*******ийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 15-ны өдрийн Б22/04-195 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч хариуцагч байгууллагад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5, 42.1.-д зааснаар ажилтан хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй ба 42.2.10-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй юм.

 

Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй байна.

 

7.Нэхэмжлэгч .******* нь тус байгууллагад 20 оны 12 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл 12 сарын хугацаанд ажилласан бөгөөд түүний сар бүрийн цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч суутган авсан боловч нийгмийн даатгалын байгууллагад ажилтны болон ажил олгогчийн зүгээс төлөх шимтгэлийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, .*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******-******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 0 сарын 08-ны өдрийн 4 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож хийсэн гэрээ зэргээр тогтоогдов.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ, 5 дугаар зүйл ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй дугаар зүйлийн 1-т даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана хэмээн тус тус заасан.

 

Нэхэмжлэгч .******* нь 2022 оны 11 сарын 18-ны өдөр *******-******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандан ажил хайгчаар бүртгүүлэн, мөн өдөр нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан болох нь *******-******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 30/203 дугаар албан тоот, мөн өргөдлийн маягт зэргээр нотлогдов.

 

*******-******* дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагаас  ХХК нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэйн улмаас .*******т тэтгэмж олгохоос татгалзсаныг хариуцагч үгүйсгэдэггүй бөгөөд уг шалтгаанаар ажил олгогч байгууллагад хандан удаа дараа уулзсан, ...нягтлантай уулзахыг зөвлөсөн хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн тайлбарладаг.

 

Хариуцагч  ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан ажил олгогчийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч .******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмж авах эрхээ эдлэх боломжгүй болжээ.

 

8.Нийгмийн даатгалын тухай хуулийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, 2-т ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө хэмээн хуульчилсан. Тиймээс нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмжийн хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжид цалингийн 50 хувиар тооцон 7,09,740 төгрөг гаргуулахаар шаардсан нь тооцооллын хувьд зөрүүтэй гэж үзэхээр байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно, 5 хүртэл жил ******* хувь, 5-10 жил 50 хувь, 10-15 хүртэл жил 0 хувь, 15, түүнээс дээш жил 70 хувиар тооцох, 4 дүгээр зүйлийн 1-т даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 7 өдрийн хугацаанд олгоно гэж заасан.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч .*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тэрээр 2022 оны 11 сарын 28-ны өдрийн байдлаар нийт 58 сар буюу 4 жил 10 сарын хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлжээ. Уг хугацаагаар тооцвол нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаас ******* хувиар тооцон ажилгүйдлийн тэтгэмжид 5,873,901 төгрөг олгогдохоор байна. /2022 оны 8,9,10 дугаар сарын цалин 10,923,39 төгрөг, 10,923,39:3=3,41,1 төгрөг, 3,41,1********%=1,38,509.4 төгрөг, 1,38,509.4:,2 хоног*7=5,873,901 төгрөг/

 

ээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 5,873,901 төгрөгийг төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 1,195,847 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагчаас 5,873,901 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 108,9 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч  ХХК-иас ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд 5,873,901 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .*******т олгож, нэхэмжлэлээс 1,195,847 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 108,9 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

АРГАЛАГЧ ҮҮГЧ .УРАНЗУЛ