Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02912

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 20

181/ШШ2023/02912

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Харчин овогт Н.Д /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  МГ сургууль /РД:55783224/,

 

Хариуцагч: МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл,

 

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны сайд /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

МГ сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж,

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй үйлдлийг МГ сургуулийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Х, Б.Б,

Хариуцагч: МГ сургуулийн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Хариуцагч: МГ сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа оролцов.

/Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Д хариуцагч МГ сургууль, МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан МГ сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалт хуульд нийцээгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус сургуулийн захирлыг томилсон шийдвэр гаргаагүй үйлдлийг сургуулийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ....... дугаар тушаалаар МГ сургуулийн захирлаар Н.Дийг томилсон.

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны 38 дугаар тушаалаар МГ сургуулийн захирлаас чөлөөлсөн.

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Н.Дийг ажлаас чөлөөлсөн тогтоол нь МГ сургууль-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг үндэслэж гарсан тогтоол юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө гэж, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчит их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна гэж тус тус заасан.

Гэтэл МГ сургууль-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтад Удирдах зөвлөл нь сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох, чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэж заасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтыг зөрчсөн зохицуулалт юм.

Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар боловсролын удирдлага өөрөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын байгууллага түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ. Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан сургуулийн захирал, Удирдах зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүргээс харвал захирал нь үүсгэн байгуулагч, түүний эрх олгосон этгээд томилсон боловсролын байгууллагын удирдлага байна. Удирдах зөвлөл гэдэг нь зөвхөн Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг боловсролын өөрөө удирдах байгууллага. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус сургуулийн удирдах зөвлөлд хуулиар олгогдсон эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Гэтэл боловсролын  өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Удирдах зөвлөл хуулиас дээгүүр ямар нэг эрх хэмжээ эдлэхээр баталсан дүрэм журам, зохицуулалт, эрх хэмжээ шилжүүлсэн зүйл байхгүй байхад үүсгэн байгуулагчийн томилсон боловсролын байгууллагын удирдлагыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь Боловсролын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Тиймээс сургуулийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.10 гэсэн заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, дээрхи хуульд нийцээгүй дүрмийн заалт нь Н.Дийг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халах үндэслэл болсон бөгөөд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлаас халах эрх хэмжээтэй тул шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан.

Мөн Н.Дийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүйн дээр 2019 онд байгуулсан Үр дүнгийн гэрээ-г дүгнээгүй байхад үндэслэлгүйгээр хуульд нийцээгүй дүрмийн заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн.

Сургуулийн дүрэм нь 2014 онд анх батлагдах үед нэхэмжлэгч Н.Д захирлаар томилогдоод хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаад, үр дүнгийн гэрээ байгуулаад гэрээгээ дүгнүүлж байсан. Бидний маргаж байгаа сургуулийн дүрэмд заасан 5 жилийн хугацаатай байх заалт 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан. Үүнээс үзвэл 5 жилийн хугацаа нь 2020 онд дуусгавар болно. Хариуцагч тал 5 жилийн хугацааг хэрхэн тоолсон нь тодорхойгүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.9-т Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцэж, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан.

Улмаар 2019 оны 3 дугаар сард захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт зарласан. Иймд Хөдөлмөрийн гэрээний 1.9-т заасны дагуу ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцож шийдвэр гарснаар хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа өөрчлөгдөх нөхцөл бүрдэх юм байна гэж ойлгоод 2019 оны 3 дугаар сард Удирдах зөвлөлөөс зарласан захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтанд оролцсон.

Сонгон шалгаруулалтын комиссоос захирлын албан тушаалд хоёр нэр дэвшигчийг Сургуулийн эрдмийн зөвлөлд санал болгож, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн эрдмийн зөвлөлийн хурал хуралдаж, сонгон шалгаруулалтын комиссоос санал болгосон нэр дэвшигчдээс Н.Д намайг захирлын албан тушаалд баталж, томилуулах зорилгоор 5 дугаартай хурлын тэмдэглэлийг сургуулийн удирдах зөвлөлд хүргүүлсэн байдаг. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшигч нарын алийг нь ч дэмжиж шийдвэр гаргаагүй.

Сургуулийн эрдмийн зөвлөл болон Удирдах зөвлөл нь Монгол Улсын хуулийн дагуу захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг бие даан шийдвэрлэх эрх хэмжээгүй ч санал гаргаж, зөвшилцөх эрх нь нээлттэй. Энэ харилцаа нь хууль, дүрэм журамд тодорхойлогдсон харьцангуй тодорхой харилцаа юм.

Иймд МГ сургууль-ийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалт Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасантай нийцэхгүй байх тул хүчингүй болгож, тус хуульд нийцэхгүй дүрмийн заалтыг үндэслэн гаргасан МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Шийдвэр баталгаажуулах тухай 38 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тодорхой хууль, дүрэм, журам баримтлалгүй, шалтгаангүйгээр дур мэдэн сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй үйлдлийг тус сургуулийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоож, Н.Дийг урьд эрхэлж байсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

МГ сургуулийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер нарын санаачилга, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Хамтарсан мэдэгдэл, 1992 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан Техникийн хамтын ажиллагааны гэрээний хавсралт 1, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн (3) е) дэх заалтад Ашигт малтмалын салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, чадваржуулах, Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монгол-Германы технологийн дээд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээр, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нот бичиг, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургууль" төсөл хэрэгжүүлэх гэрээний хүрээнд тус сургуулийг Монгол Улсын Засгийн газар байгуулан ажилласан.

Тус сургуулийг байгуулах үндэслэл болж буй Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монгол-Германы технологийн дээд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн 3.Төслийн үзэл баримтлал хэсэгт Дээд боловсролын энэхүү байгууллага нь тусгай статустай байх бөгөөд төсөв /өөрийн төсөв/, хүний нөөц /хүний нөөцийн өөрийн бүтэцтэй, ажлын байранд хэнийг ажиллуулахаа шийдвэрлэдэг/, гадаад хамтын ажиллагаа, сургалтын агуулга чанарын асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй гэж заасан байна.

Энэ дагуу тус сургуулийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт МГТИС-ийн шийдвэр гаргах дээд удирдлага нь удирдах зөвлөл байна, 3.4.10 дахь заалтад Эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох болон чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулах-аар зохицуулсан.

Мөн Боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Монгол Улсын Олон Улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг.

Тус сургуулийн удирдах зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан 2019 оны 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоолыг баталгаажуулахаар ирүүлснийг холбогдох баримтад үндэслэн сайдын 2019 оны Б/38 дугаар тушаалаар шийдвэрийг баталгаажуулсан болно. Иймд Н.Дийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1. Хэрэгт авагдсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургууль хэрхэн байгуулагдсан талаарх баримт болон сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар зэргээр Монгол-Германы хамтарсан хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан талаар тусгагдсан байгаа. Үүсгэн байгуулагчдын шийдвэр болоод сургуулийн үйл ажиллагаа, сургуулийн дүрэм, удирдах зөвлөлийн ажиллах дүрэм зэрэг нь 2 улсын хоорондын санамж бичгийн хүрээнд явагддаг үйл ажиллагаа. Энэ ажиллагаа руу шүүх нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хүрээнд орох боломжгүй гэж үзэж байна.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургууль 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дээд сургууль нэртэй байгуулагдаад албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдээд гэрчилгээ авсан. Өөрөөр хэлбэл, Боловсролын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэгдсэн найруулгад тохируулаад бүртгэгдсэн. Тус сургууль нь 2013 онд Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн их сургуулийн статустай болсон.

Сургуулийн дүрмийн 3.1 дэх заалтаар Монгол-Германы хамтарсан сургуулийн шийдвэр гаргах эрх бүхий дээд байгууллага нь удирдах зөвлөл байна гэж заасан. Удирдах зөвлөлийн ажиллах дүрэм, сонгуулийн дүрэмд заасны дагуу сургуулийн захирлыг томилох, чөлөөлөхтэй холбоотой зүйлийг сургуулийн дүрмээр зохицуулсан.

Дүрмийн 3.4.10 дахь заалт нь Сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох болон чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталгаажуулна гэсэн байгаа. Удирдах зөвлөл сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ багаар буюу хамтын шийдвэрээр тухайн асуудлыг шийдвэрлэхээр сургуулийн дүрэмд заасан. Дүрмийн 3.4.10 дахь заалт нь ямар хуулийн, ямар зүйл заалтад нийцээгүй гэж үзэж, ямар үндэслэлээр энэ заалтыг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

Мөн сургуулийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Удирдах зөвлөл, захирлын зөвлөл, сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүдийн энгийн олонхийн саналаар сургуулийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно гэж, 9.2 дахь хэсэгт 9.1 дэх хэсэгт заасан эрх бүхий зөвлөл нь сургуулийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа бичгээр удирдах зөвлөлийн даргад гаргана, олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн тухайд сургуулийн дүрмийн 3.4.10 дахь хэсэгт заасныг өөрчлөх, эсхүл хүчингүй болгуулах саналыг Удирдах зөвлөлд бичгээр гаргаж байгаагүй.

МГ сургуулийн захирал 5 жилийн хугацаатай байна гэж өмнөх дүрэмд ч заасан. Нэхэмжлэгч энэ дүрмийг баталж, хэрэгжүүлэхэд гар бие оролцсон.

Боловсролын сайдын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/290 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг тус сургуулийн захирлаар томилсон. Хариуцагч талаас нийт 5 жилийн хугацааны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг гаргаж өгсөн. Үйл ажиллагааны жилийн тайлан, төлөвлөгөөг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн. Үндсэндээ нэхэмжлэгчийн 5 жилийн хугацаанд ажиллах сургуулийн дүрэмд заасан захирлын хугацаа дуусгавар болсон. Хугацаа дуусгавар болоход Удирдах зөвлөл захирлыг томилох асуудлаар 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гаргаад нэхэмжлэгчид хүргүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын сүүлээр Н.Дийн захирлаар ажиллах 5 жилийн хугацаа дууссан.

Хугацаа дуусахад өмнө нь ажиллаж байсан захирлыг нэг удаа дэвшүүлэх боломжтой гэх дүрмийн заалтаар н.Алтангэрэл, Н.Д гэх 2 докторыг сургуулийн захирлаар үргэлжлүүлэн дахин сонгож ажиллуулахаар санал нэгтэй хүргүүлсэн. Эрдмийн зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нууц санал хураалтаар Н.Д 8 хувийн санал, н.Алтангэрэл 6 хувийн санал авсан. Энэ саналыг үндэслээд Удирдах зөвлөл 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дахин нууц санал хураасан. 9-1 харьцаатай доктор Н.Д дахин үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэх багийн буюу хамтын шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл олонхийн санал авч чадаагүй учраас Удирдах зөвлөл дүрэмд заасны дагуу шийдвэр гаргаад Боловсролын сайдад хүргүүлсэн. Боловсролын сайд энэ саналыг баталгаажуулсан захиргааны акт гаргасан.

Нэхэмжлэгч уг захиргааны акттай маргаж, Боловсролын сайдад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Харин дараа нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Нэгэнт нэхэмжлэгч өөрөө сайдад холбогдуулаад шаардлага гаргачихаад нэхэмжлэлээсээ татгалзсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа.

Харин өнөөдрийн байдлаар Иргэний шүүх дээр дахин сайдыг хариуцагчаар татаад оролцуулж байна. Татгалзсан бол дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах нэхэмжлэгчийн шаардах эрх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар дуусгавар болсон.

Тус сургуулийн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн зүгээс дахин санал хураая гэж дэмжсэн боловч олонхийн санал авч чадаагүй тул тус сургуулийн захирлыг томилсон шийдвэр гаргаагүй үйлдлийг сургуулийн дүрмийн 3.4.10 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн болохыг тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй байна.

Иймд 5 жилийн хугацаа дууссан учраас ажилдаа эргүүлэн тогтоолгох, цалин гаргуулах тухай шаардлага нь 1 болон 4 дэх шаардлагатай уялдаад үндэслэлгүй болж байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний шүүхэд хандаад хэрэгсэхгүй болгоод, Захиргааны шүүхэд хандаад буцаж нэхэмжлэлээс татгалзаад, дахин Иргэний шүүхэд хандсан үйл баримтууд байгаа. Гэхдээ 2019 оны ажлаас чөлөөлсөн тушаалаас эхлээд хугацааг нь тоолохоор 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаанд шүүхэд хандана гэсэн хугацаа хэтэрсэн байгаа.

Нөгөө талаар 5 жилийн хугацаа дууссан гэдгийг нэхэмжлэгч мэдээд захирлын сонгон шалгаруулалтанд оролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Хариуцагч МГ сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн өмчит их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна хэмээн заасан.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрмийн 3.4.10 дахь хэсэгт Удирдах зөвлөл нь сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох, чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна хэмээн заасан бөгөөд хуулиар Боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд олгогдсон эрх хэвээр байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзнэ.

Тус сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хууль зөрчсөн гэж үзсэн бол Н.Д нь энэ талаархи гомдол, хүсэлтээ тухайн сургуулийн үүсгэн байгуулагчид гаргаж, шийдвэрлүүлэх байтал энэ талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй.

Н.Д нь захирлын үүрэг гүйцэтгэх хугацааг таван жил байх талаар тус дүрэмд заасныг мэдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээнд энэ талаар зааж тохиролцсон ба түүний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан зарласан сонгон шалгаруулалтанд оролцсон.

Улмаар олонхийн санал аваагүй гэдгээ мэдсэн байж, тус сонгон шалгаруулалтын талаар гомдол санал гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.

2. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл болсон дээрх тушаал нь хуульд нийцсэн, агуулгын хувьд зөрчилдөөгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр хуульд нийцсэн учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Сонгон шалгаруулалтын комисс нь Н.Д, н.Алтангэрэл гэх 2 хүнийг Удирдах зөвлөлд тэнцүү эрхтэйгээр оролцуулсан. Гэтэл Би заавал томилогдох ёстой, намайг эргүүлэн томилох ёстой гэж хэлж байгаа нь эрх зүйн логикгүй байна.

Удирдах зөвлөл хамтын шийдвэр гаргадаг. Түүнээс биш дарга, сайд дангаар шийдвэр гаргадаг зүйл биш. Удирдах зөвлөл шууд томилж байна гэж байгаа бол удирдах зөвлөл ч бай, сайд ч бай заавал Н.Дийг шууд томилох эрх зүйн үндэс нь бүрдэхгүй байна. Энэ нөхцөл байдлыг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. 1, 2, 3 дахь нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэл шүүхийн мэтгэлцээний шатанд тогтоогдсонгүй гэв.

 

5. Хэргийн оролцогчдоос гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

5.1. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хөдөлмөрийн гэрээ /2015, 2016, 2017, 2018 он/, Үр дүнгийн гэрээ /2015, 2016, 2017, 2018, 2019 он/,

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоол,

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/290 дүгээр Н.Дийг захирлаар томилон ажиллуулах тухай тушаал,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2020/03530 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0248 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэл,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/14289 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2019/10486 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

5.2. Хариуцагч МГ сургуулиас шүүхэд нотлох баримтаар:

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургууль байгуулах тухай тогтоол,

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар тогтоол,

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот албан бичиг,

МГ сургуулийн дүрэм,

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоол,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг Н.Дд танилцуулсан баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

5.3. Хариуцагч МГ сургуулийн Удирдах зөвлөлөөс шүүхэд нотлох баримтаар:

Сонгон шалгаруулах комиссын гурав дахь хурлын протокол,

Өдрийн сонины 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 91 дугаарт хэвлэгдсэн МГ сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтын зар,

Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлын тэмдэглэл /2019.06.20/,

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар Баатар овогтой Батцэнгэлийг захирлаар томилон ажиллуулах тухай тогтоол,

МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний хурлын протокол,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/788 дугаар тушаал,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

5.4. Хариуцагч Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар:

Монгол-Германы технологийн дээд сургууль байгуулах үзэл баримтлалын тухай харилцан ойлголцлын санамж бичиг,

Ашигт малтмал, аж үйлдвэр болон Технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,

Техникийн хамтын ажиллагааны тухай тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль байгуулах төслийн тухай санамж бичиг,

Сонсох ажиллагааны тэмдэглэл,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаал, Б/39 тоот Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалыг танилцуулсан хурлын тэмдэглэл,

МГ сургуулийн захирлын ажил хүлээлцэх тухай хурлын тэмдэглэл,

Ажил хүлээлцэх хуудас,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалын 2019 оны 3/7911, 3/7909 тоот албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

5.5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр МГ сургуулиас 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Сургуулийн дүрмийг нотлох баримтаар гаргуулсан.

Хариуцагч Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Гадаад хэргийн яамны Олон улсын гэрээ эрх зүйн газраас 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,

2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон Технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,

2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гарын үсэг зурсан хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээн дэх Монгол, Германы Ашигт малтмал, технологийн дээд сургууль байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газраас санал болгосон Засгийн газар хоорондын тохиролцоог үндэслэн мэдэгдсэн мэдэгдэл,

2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэл, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, МГ сургуулийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер нарын санаачлага,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны Хамтарсан мэдэгдэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг баримтуудыг гаргуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх хэзээ нэхэмжлэл гаргаж байсан талаарх баримтыг,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.Дийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлээ татгалзах тухай хүсэлтийг,

Гадаад харилцааны яамнаас Монгол-Германы технологийн дээд сургууль байгуулах үзэл баримтлалын тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг,

Хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөлөөс Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн 2014 оны 20 дугаар тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Удирдах зөвлөлөөс сайдад хүргүүлсэн албан бичиг, нэхэмжлэгчийг ажилд томилогдох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан сургуулийн дүрэм, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Удирдах зөвлөлийн тогтоол, Сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн мэдэгдэж, танилцуулсан талаарх баримтыг гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: МГ сургуулийн Удирдах зөвлөлөөс тус сургуулийн дүрмийн 3.4.10-т заасан хуульд нийцээгүй заалтыг үндэслэж, сургуулийн дүрэмд заасан хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл сургуулийн дүрэмд заасан хугацаа дуусаагүй, мөн тус сургуулийн удирдах зөвлөл Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхийг хэрэгжүүлж, ажлаас чөлөөлсөн нь хууль бус тул сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцээгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус сургуулийн захирлыг томилсон шийдвэр гаргаагүй үйлдлийг сургуулийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоолгож, МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 34 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 38 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроо шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: МГ сургуулийн Удирдах зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 34 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоолыг баталгаажуулахаар ирүүлснийг холбогдох баримтад үндэслэн сайдын 2019 оны Б/38 дугаар тушаалаар баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Сургуулийн дүрэмд зааснаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь Удирдах зөвлөл бөгөөд дүрмийн 3.4.10 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Удирдах зөвлөл гаргаж, Сайд баталгаажуулсан. Нэхэмжлэгч дүрмийн энэ заалтад өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус сургуулийн захирлаар томилогдсон учраас сургуулийн дүрэмд заасан 5 жилийн хугацаа 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Иймд түүнийг ажлаас чөлөөлсөн тогтоол, тушаал үндэслэлтэй. Нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. Иймд дахин энэ асуудлаар шаардлага гаргах эрхгүй. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж маргав.

 

5. Хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалт Боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй тул тус заалтыг хуульд нйицээгүй гэж үзэх үндэслэлгүй, уг заалтыг хууль зөрчсөн гэх гомдлыг нэхэмжлэгч тус сургуулийн үүсгэн байгуулагчид гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч тус сургуулийн дүрэмд захирлын үүрэг гүйцэтгэх хугацаа 5 жил гэж заасныг мэдэж байсан учраас захирлын сонгон шалгаруулалтанд оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтын талаар гомдол гаргаагүй. Удирдах зөвлөлийн шийдвэрээр түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер нарын санаачлагаар, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургууль байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2013-2014 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1хх-ийн 157 дугаар хуудас/

 

6.2. Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн хамтарсан хорооны 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн түр дүрэм, түр бүтцийг баталсан болох нь тогтоогдож байна. /3хх-ийн 107-109 дүгээр хуудас/

 

6.3. Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн үүсгэн байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн дүрэм-ийг баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд МГ сургууль ТБАГУТҮГ нэрээр бүртгүүлж, дахин гэрчилгээ авсан болох нь тогтоогдож байна. /1хх-ийн 124, 2хх-ийн 159-165, 3хх-ийн 110 дугаар хуудас/

 

6.4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/290 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Дийг Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн захирлаар томилж, Н.Д нь 2015-2018 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамтай хөдөлмөрийн гэрээ, 2015-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай үр дүнгийн гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон. /1хх-ийн 5-116, 118 дугаар хуудас/

 

6.5. МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар МГ сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэж, нэхэмжлэгч Н.Дийг дахин таван жилийн хугацаанд МГ сургуулийн захирлын албан тушаалд томилох талаар нууц санал хураахад олонхийн саналаар түүнийг томилохоос татгалзаж, Төлөөлөн удирдах зөвлөлд шинэ захирал сонгогдон сайдаар батлагдах хүртэл сургалт, судалгаа хариуцсан дэд захирлаар сургуулийн захирлын үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /1хх-ийн 117-120 дугаар хуудас/

 

6.6. МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоолоор сургуулийн дүрэмд заасан хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Н.Дийг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад танилцуулж, баталгаажуулах арга хэмжээ авахуулахаар хүргүүлсэн байна. /1хх-ийн 5 дугаар хуудас/

 

6.7. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, МГ сургуулийн дүрмийн 3.1, 3.4.10 дахь заалт, Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг үндэслэн МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоолыг баталгаажуулжээ. /2хх-ийн 148 дугаар хуудас/

 

6.8. Нэхэмжлэгч Н.Дд түүнийг ажлаас чөлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 34 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 38 дугаар тушаалыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулж, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирлын ажил хүлээлцэх ажлын хэсэг түүний ажлыг хүлээн авсан болох нь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирал Н.Дд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаал, Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 39 тоот тушаалыг танилцуулсан тухай хурлын тэмдэглэл, сургуулийн захирлын ажил хүлээлцэх тухай хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /3хх-ийн 84-100 дугаар хуудас/

 

6.9. Нэхэмжлэгч Н.Д нь МГ сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2019/10486 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

Улмаар, нэхэмжлэгч Н.Дийн МГ сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/14283 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тус тус тогтоогдож байна. /3 хх-ийн 136, 168-169 дүгээр хуудас/

 

6.10. Нэхэмжлэгч Н.Д нь Нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан МГ сургуулийн Удирдах зөвлөл, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0248 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /1хх-ийн 121-122 дугаар хуудас/

 

7. Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл МГ сургуулийн захирлаар нэхэмжлэгч Н.Д ажилласан, тус сургуулийн дүрэмд сургуулийн захирлаар ажиллах хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоосон, 2019 оны 7 дугаар сард зохион байгуулсан захирлын сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч Н.Д оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтын комиссоос Төлөөлөн Удирдах зөвлөлд нэхэмжлэгч Н.Дийг нэр дэвшүүлсэн, сургуулийн эрдмийн зөвлөлөөс дэмжигдсэн боловч Удирдах зөвлөлийн санал хураалтаар дэмжигдээгүй, нэхэмжлэгч Н.Д Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан МГ сургуулийн Удирдах зөвлөл, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч Н.Дийн тус сургуулийн захирлаар ажиллах 5 жилийн хугацаа дуусгавар болсон эсэх, тус сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалт хуульд нийцсэн эсэх, МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй нь сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалтыг зөрчсөн эсэх, нэхэмжлэгч Н.Д нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн эсэхэд маргаантай байна.

 

8. МГ сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын талаар:

 

8.1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалтад Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө; гэж, Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх бүрэн эрхтэй гэж тус тус заажээ.

 

8.2. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн дүрэм-ийг баталж, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрэм-д 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон.

 

8.3. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрмийн 1.3-т МГТИС нь Монгол Улсын төрийн өмч бүхий, шинжлэх ухааны сургалт, судалгааны байгууллага юм. МГТИС нь засаглалын өөрийн удирдлагатай хуулийн этгээд бөгөөд Монголын дээд боловсролын салбарт загвар болохуйц байна. гэж, 3.1-т МГТИС-ийн шийдвэр гаргах дээд удирдлага нь Удирдах зөвлөл байна, 3.4-т Удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуульд заасан болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх шилжүүлснээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 3.4.10-т Сургуулийн эрдмийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр захирлыг томилох болон чөлөөлөх тухай шийдвэр гаргах ба шийдвэрийг Монгол Улсын Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулах-аар тус тус заажээ.

 

8.4. Тус сургуулийн дүрэмд удирдлага, зохион байгуулалтын хэлбэрийг Боловсролын тухай хуульд заасан болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх шилжүүлснээр зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасныг Боловсролын тухай хуульд нийцээгүй, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхийг хэрэгжүүлж байна гэж үзэх боломжгүй.

 

8.5. Нэхэмжлэгч Н.Д сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалт хуульд нийцээгүй гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байжээ.

 

8.6. Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн дүрэм-ийг батлах үед нэхэмжлэгч Н.Д тус сургуулийн захирлаар ажиллаж байсан тул дүрмийн 3.4.10 дахь заалтад заасан зохицуулалтаар өөрийн эрх зөрчигдөхийг мэдэх боломжтой байсан, ажлаас чөлөөлөгдөх 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд дүрмийн дүрмийн 3.4.10 дахь заалт хуульд нийцээгүй гэх үндэслэлээр өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулах тухай саналыг дүрмийн 9 дүгээр зүйлд зааснаар гаргаж байгаагүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцээгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болохыг нотолсон баримт авагдаагүй.

 

8.7. Иймд МГ сургуулийн үүсгэн байгуулагчдын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар баталж, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн 3.4.10 дахь заалтыг хуульд нийцэхгүй болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэгч Н.Д хариуцагч нарт холбогдуулан МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус сургуулийн захирлыг томилохтой холбоотой шийдвэр гаргаагүй үйлдлийг МГ сургуулийн дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэгчийн хүссэн үр дагавраас дээрх шаардлагууд нь бие даасан шаардлага бус нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж дүгнэв.

9.1. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоолд Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13, Дүрмийн 3.1, 3.4.10, Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийг удирдлага болгон нэхэмжлэгч Н.Дийг сургуулийн дүрэмд заасан хугацаа дуусгавар болсон үндэслэлээр МГ сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, шийдвэрийг баталгаажуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлсэн болох нь тогтоогдсон.

 

9.2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заажээ.

 

9.3. Нэхэмжлэгч Н.Дд түүнийг ажлаас чөлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 34 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 38 дугаар тушаалыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулсан боловч тушаалыг хүлээлгэн өгсөн баримтгүй, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ажлыг нь хүлээн авсан байх тул нэхэмжлэгч Н.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авахаас татгалзсан байна.

 

Улмаар нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан, дээрх үндэслэл тогтоогдсон гэж үзэж тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч Н.Д Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр татгалзсан.

 

Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр татгалзсанаар тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул түүний гомдол гаргах хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч Н.Дийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ажилд эгүүлэн тогтоолгох гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

9.4. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь заалтад зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал хамаарахаар заажээ.

 

Иймд нэхэмжлэгч Н.Дийн ажиллаж байсан МГ сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна. гэж заасан бөгөөд энэ хуульд төрийн үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл, журмыг зохицуулаагүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Н.Дийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь захиргааны албан тушаалтан мөн боловч түүний гаргасан шийдвэр нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн захиргааны акт бус тул ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хамаарна.

 

Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх бус иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарах тул шүүхийн харъяалал зөрчсөн гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй.

 

9.5. Мөн нэхэмжлэгч Н.Дийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхэд саад болохгүй.

 

9.6. Хэрэгт авагдсан баримт, талуудын маргаагүй тайлбараар нэхэмжлэгч Н.Д нь 2019 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан МГ сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, сонгон шалгаруулалтын комиссоос Төлөөлөн Удирдах зөвлөлд нэхэмжлэгч Н.Дийг нэр дэвшүүлсэн, сургуулийн эрдмийн зөвлөлөөс дэмжигдсэн боловч МГ сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Н.Дийг тус сургуулийн захирлаар дахин 5 жилийн хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах талаар санал хураахад дэмжигдээгүй болох нь тус өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч Н.Дийг тус сургуулийн захирлын албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэр гаргасан нь дүрмийн 3.4.10-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9.7. Харин ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалдаа түүнийг ажлаас чөлөөлж байгаа үндэслэл болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан холбогдох зохицуулалтыг баримтлах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Н.Дийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаалд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход баримтлах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Дийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаал хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

9.8. Сургуулийн дүрэмд заасан хугацаа дуусгавар болсон үндэслэлийн хувьд:

 

МГ сургуулийн дүрмийн 4.2-т Захирлыг 5 жилийн хугацаатай томилох бөгөөд түүнийг дахин нэг удаа томилон ажиллуулж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дүрмийн энэ заалттай маргаагүй. Харин тус дүрэмд заасан 5 жилийн хугацааг хэзээнээс эхэлж тооцоход талууд маргасан.

 

Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн хамтарсан хорооны 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн түр дүрэм, түр бүтцийг баталсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд түр дүрмийн зорилгыг МГТДС-ийг байгуулах үе шатанд баримтлах гол зарчим, дүрэм, шийдвэр гаргах журмыг тодорхой болгох үндсэн дүрэм гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан байна.

 

Улмаар Үүсгэн байгуулагчдын хорооны 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн дүрэм-ийг баталж, дүрмийн 10.1-т МГ сургуулийн дүрмийг МГТИС-ийн үүсгэн байгуулах хороо баталснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд түр дүрэмд сургуулийн захирлыг 5 жилийн хугацаатай томилох зохицуулалт тусгагдаагүй байна.

 

Иймд тус сургуулийн дүрмийн 4.2-т заасан 5 жилийн хугацааг дүрэм хүчин төгөлдөр болсон 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш тооцох үндэслэлтэй бөгөөд дүрэмд заасан 5 жилийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 26-нд дуусах тул МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоолд заасан сургуулийн дүрэмд заасан хугацаа дууссан гэх үндэслэл нь мөн үгүйсгэгдэж байна.

 

Дээрх үндэслэлээр МГ сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 38 дугаар Шийдвэр баталгаажуулах тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Хэдийгээр дээрх тогтоол, тушаал хуульд нийцээгүй боловч сургуулийн дүрмийн 4.2-т заасан 5 жилийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгч Н.Дийг МГ сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.

 

Харин Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс дүрмийн 4.2-т заасан хугацаа дууссан 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 2019 оны 6, 7, 8 дугаар сард авсан цалингаас тооцоход 1 сарын 6,346,169 төгрөг /6,040,000+11,907,598+1,090,909:3/, 1 хоногийн 295,171 төгрөг /6,346,169:21,5/ байна. Иймд түүний 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 6 сар, 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 43,685,263 төгрөг байна.

 

9.9. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж заасан.

 

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн дүрэмд зааснаар Удирдах зөвлөл тус сургуулийн шийдвэр гаргах дээд удирдлагыг хэрэгжүүлж байгааг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч сургуулиас тусдаа бие даасан хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар, чадамжтай гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2, Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг тэргүүлэх боловч нэхэмжлэгчийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны 38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хариуцагч нь Сайд бус Яам байна.

 

Иймд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны сайд /Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд/-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

10. Дээрх үндэслэлээр, хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулиас нэхэмжлэгч Н.Дийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43,685,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны сайд /Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд/-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 376,376 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан хариуцагч хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулиас нэхэмжлэгч Н.Дийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 43,685,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны сайд /Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд/-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 376,376 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ