Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/01064

 

 

 

 

 

 

 

2023 оны 4 сарын 5 өдөр Дугаар 183/ШШ2023/01064 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн *** хороо, *** гудамж *** төв 501 тоот хаягт байрлах *** ББСБ ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн *** хороо, *** байр ** тоот хаягт байрлах Б* овогт Л.Ж /РД:*/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн *** хороо, *** байр ** тоот хаягт байрлах Б*н овогт Д.Э/РД:*/-д холбогдох

57,8**,533 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц

Хариуцагч Д.Э, Л.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь 57,8**,533 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *** ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу зээл олгох, гадаад валютын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Монгол Улсын иргэн Л.Ж Д.Э нартай 2017 оны 1*** сарын 10-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 30 хоногт 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээл олгохоор харилцан тохиролцсон. Энэхүү зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 1*** сарын 10-ны өдрийн *** дугаартай зээлийн хугацаа сунгах тухай гэрээг байгуулан зээлийн хугацааг 2019 оны 1*** сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн хугацаа сунгах тухай гэрээний 1.2 дахь хэсгийн 3-т зээл сунгасан хугацаа 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс 2019 оны 1*** сарын 10-ны өдөр хүртэл гэж заасан хугацаа дуусахад зээл, зээлийн хүүгийн төлөлтийг бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний үүргийг огт биелүүлэхгүй байна. Зээлийн үлдэгдэл нь 2023 оны 0*** сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн хүү 31,786,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,051,866.67 төгрөг нийт 57,8**,533.33 төгрөг байна. Зээлдэгч нар нь энэхүү зээлийг гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож 2017 оны 1*** сарын 10-ны өдрийн ** дугаартай барьцааны гэрээг байгуулан өөрсдийн хамтын өмчлөлд байдаг эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний ** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** хороо, ** хотхон, ** чөлөө, ** байрны ** тоот хаягт байрлалтай 32 м.кв талбайтай 1 өрөө байрыг барьцаалуулж, барьцааны гэрээг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлийн гэрээний дагуу манай банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч нарт 20,000,000 төгрөгийн зээлийг олгосон бөгөөд зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй байх тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 57,8**,533.33 төгрөг гаргуулж, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний эргэн төлөх баталгаа болгож 2017 оны 1*** сарын 10-ны өдрийн дугаар ** барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тухай хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч нь 2023 оны 0*** сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу 57,8**,533 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэвч манай байгууллагын зүгээс хариуцагч нарт холбогдох зээлийн тооцооллыг үндсэн зээлийн дүнг 20,000,000 төгрөг гэж алдаатай тооцоолж гаргасан байна. Тодруулбал хариуцагч нарт 2017,11,10-ны өдрийн *** зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцсоныг дагуу 18,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн тул зээлийн тооцооллыг үндсэн зээл буюу 18,000,000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу үндсэн хүүг 3,8 хуь нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар бодож тооцоолсон болно. ...иймд нийт 52,299,680 төгрөгийг гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг 5,5**,853 төгрөгөөр багасгаж байгаа болно. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн зүгээс Л.Ж, Д.Э нартай 2017 оны 1*** сарын 10-ний өдөр *** дугаартай зээлийн гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 30 хоногийн хугацаанд 3,8 хувийн хүүтэй зээл олгохоор тохиролцсон. Эхний шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 18,000,000 төгрөг болгосон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчээс гаргах мөнгөн дүн бол 52,299,680 төгрөгийг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Цолмонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18,000,000 төгрөг болгож багасгасан. Үдсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 29,121,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,277,880 төгрөгийн төлбөрийг нэхэмжлээд явж байна. Нэхэмжилсэн байсан 2,000,000 төгрөгийн хүүг, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон. Нэхэмжлэгч нартай 2022 оны 5 дугаар сард энэ асуудлыг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч хариуцагч ирээгүй амжилтгүй болсон. Хариуцагч талаас хүүгийн төлбөр яагаад ийм өндөр болсон талаар асууж байна. Энэ нь хугацаатай холбоотой, 2017 онд авсан зээл 2018 онд сунгасан, 2019 онд хугацаа дууссан. Үүнээс хойш гэрээнд заасны дагуу төлөлт хийгдээгүй байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Л.Ж, Д.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *** ББСБ-иас 2017 оны 11 сарын 10-нд өөрийн байрыг барьцаалан 18,000,000 төгрөг авсан болно. 1.Энэ хугацаанд 2017 оны 11 сарын 21-ны өдрөөс 2018 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 18,000,000 төгрөгийг 3.8% хүүтэйгээр бодож сар бүр 684,000 төгрөгийг бэлнээр болон нябо У гэдэг дансаар байнга төлдөг байсан. Бүгд 12 сарын хугацаанд 8,208,000 төгрөг төлсөн байна. 2. Дахин гэрээг 2 жилээр сунгаж 2019 оны 12 сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 сарыг дуустал үнийн дүнгээрээ 8,208,000 төгрөг төлсөн баримт байгаа. 3.2020 оны 01 сараас гэрээний хугацаа дууссан. Энэ хугацаанд корона гарсан. Эдийн засаг хямран бүх юм хаагдсан. Мөн засгийн газраас тогтоол гарч тус *** ББСБ хүүгээ 3% болгосон гэсэн. Дахин гэрээ хийж миний зээлийн хүүг 3, болгож өгч тооцоо хийхийг хүсэж нябо У удаа дараа уулзаж байсан. Ерөнхий захиал зөвшөөрвөл болно гэсэн. Тэгээд л яваад байсан. 4.Миний хувьд Архангай аймагт малын маргаантай асуудал байсан. Энэ тухай Нябо У нартай уулзаж ярилцаж байсан. 5.Миний бие 2021-2022 оны хооронд зээлийн хүү болох 6,2 сая төгрөг төлсөн баримт байгаа. 6.Тус байгууллагаас надруу утсаар залгасан. Дуудаж уулзах бүрд би очдог. Маш хүндрэлтэй ханддаг шүү. Өргөн зайлсан асуудал байхгүй шүү. 7.*** ББСБ-иас гаргасан нэхэмжлэлд 2017 оны 11 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд *** 18,000,000 төгрөг олгосон байна. 8.Гэтэл 20,000,000 төгрөг болсон. Түүний дараа зөрөө 2 сая төгрөгийн хүү, алданги нэмэгдэн гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үнийн дүн тооцоо муутай, гэрээ буруу алдаатай гаргасан. Тооцоо дээр нягтлан бодогч гарын үсэг зураагүй. Хянаж үзээгүй. Үүнд: 1.Үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 31,786,666 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 6,051,866 төгрөг, нийт 57,8**,503 төгрөг гэсэн байна. 9.Иймд ХУД-ийн анхан шатны шүүхээс хянаад нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг хувьдаа хуурамчаар гаргаж хүсэлтийг хэлэлцүүлж байгаа учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 1*** сарын 10-ны өдрийн ** тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 1*** сарын 10-ны өдрийн Зээлийн хугацаа сунгах тухай гэрээний хуулбар, Зээлдэгч Л.Ж, Д.Э нарт холбогдох зээлийн тооцоо, Дотоод шилжүүлгийн баримт, Кассын зарлагын ордер, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн өргөдөл, *** БСББ-ын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/80 дугаартай мэдэгдэл, *** ББСБ-ийн олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 0*** сарын 23-ны өдрийн 28ё2-3/152 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ20** дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ20**дугаартай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ20** дугаартай шүүгчийн захирамж, илтгэх хуудас, Нийслэлийн Баянгол дүүргийн ** хорооны засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, Л.Ж, Д.Э нарын *** БСББ-д гаргасан өргөдөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, *** БСББ-ын ** тоот дансны хуулга зэргийг

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, зээлдэгч Л.Ж, Д.Э нарт холбогдох зээлийн тооцоо, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ20** дугаартай захирамж, мөнгөн шилжүүлгийн баримтууд, зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** БСББ нь хариуцагч Л.Ж, Д.Э нарт холбогдуулан 52,299,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Л.Ж Д.Э нартай 2017 оны 1*** сарын 10-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээг байгуулан 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 30 хоногт 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээл олгохоор харилцан тохиролцсон. 2018 оны 1*** сарын 10-ны өдрийн *** дугаартай зээлийн хугацаа сунгах тухай гэрээг байгуулан зээлийн хугацааг 2019 оны 1*** сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Тодруулбал хариуцагч нарт 2017,11,10-ны өдрийн *** зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцсоныг дагуу 18,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн тул зээлийн тооцооллыг үндсэн зээл буюу 18,000,000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу үндсэн хүүг 3,8 хуь нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар бодож тооцоолсон болно. ...иймд нийт 52,299,680 төгрөгийг гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг 5,5**,853 төгрөгөөр багасгаж байгаа болно. гэжээ.

3.Хариуцагч нар нь дараах үндэслэлээр үгүйсгэсэн: 2017 оны 11 сарын 21-ны өдрөөс 2018 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 18,000,000 төгрөгийг 3.8% хүүтэйгээр бодож сар бүр 684,000 төгрөгийг бэлнээр болон нябо У гэдэг дансаар байнга төлдөг байсан. Корона өвчин дэгдсэнтэй холбоотой нэхэмжлэгч нь хүүгээ 3% болно гэсэн. Надад оргон зайлсан зүйл байхгүй. *** ББСБ ХХК-иас 18,000,000 төгрөг зээлсэн байтал 20,000,000 төгрөг зээлгэн гээд 20,000,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үнийн дүн тооцоо муутай, гэрээ буруу алдаатай гаргасан. Тооцоо дээр нягтлан бодогч гарын үсэг зураагүй. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК болон хариуцагч Л.Ж, Д.Э нар нь 2017 оны 1*** сарын 10-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Л.Ж, Д.Э нар нь 18,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай нэхэмжлэгч *** ББСБ ХХК-иас авсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч Л.Ж, Д.Э нарын өмчлөлийн Баянгол дүүргийн *** хороо, ** хотхон, ** чөлөө, ** байрны ** тоот 32 мкв 1 өрөө байрыг барьцаалсан байна. Талууд 2018 оны 1*** сарын 10-ны өдрийн *** дугаартай Зээлийн хугацаа сунгах тухай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлийн эргэн төлөх хугацааг 2018 оны 1*** сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байна.

Талууд зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний хугацаа, хариуцагч талаас зээлийн төлбөрт төлсөн төлбөрийн талаар маргаагүй.

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 45*** зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нь гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 45*** 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд зээл авсан асуудлаар маргаангүй байна.

Талууд зээлийн гэрээний хугацаа болон эргэн төлөх хуваарийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр сунгасан хэдий ч нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 0*** сарын 11ий өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 45*** зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, 2017 оны 1*** сарын 10-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний 2.9-д зээлдэгч үндсэн зээл, хүүг энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь зохих ёсоор төлж чадаагүй бол зөрчил гарсан өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох ба түүний хэмжээ нь 2.5-д заасан хүүгийн 20%-тай тэнцүү байна гэж заасан ба нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч нарыг анх 20,000,000 төгрөг зээлсэн гэж, тус зээлийн төлбөрийн үлдэгдлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 57,8**,533 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарыг 18,000,000 төгрөг зээлсэн болохыг хүлээн зөвшөөрч тус төлбөрийн үлдэгдлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон тооцооллыг шүүхэд гаргаж өгчээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын 18,000,000 төгрөгийн зээл авсан байхад 20,000,000 төгрөгийн зээл олгосон гэж худал бичиж түүнээсээ хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон гэх зөрчлийг арилгасан байна.

Мөн коронавирусын халдвар дэгдсэн, хөл хорио тогтоосонтой холбоотой нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хүүг 3% болгосон, *** ББСБ ХХК-ийн нягтлан бодогч У гэх хүнд дансаар төлбөр төлдөг байсан гэх тайлбарыг хариуцагч нар гаргаж байх боловч баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн зээлдэгч нарт холбогдох зээлийн тооцоонд хариуцагчийн нягтлан бодогч гарын үсэг зураагүй гэх боловч хавтас хэргийн 13, 52 дахь талд авагдсан зээлийн тооцооны баримтад ** ББСБ ХХК-ийн санхүүгийн ажилтан гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Иймд хариуцагч нарын гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Харин зээлийн тооцооллын үндсэн дээр хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гаргасан 52,299,680 төгрөгөөс 45,275,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7,024,680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 17*** зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Л.Ж, Д.Э нарт шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр тооцож хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 45*** зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, хариуцагч Л.Ж, Д.Э нараас 45,275,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож, үлдэх 7,024,680 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Л.Ж, Д.Э нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүргийн *** хороо, ** хотхон, /16010/, ** чөлөө, ** байрны ** тоот, 32 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ж, Д.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА