Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02076

 

 

 

 

 

 

 

2023 11 29 210/МА2023/02076

 

 

******* ******* ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дугаар сарын 22-ний өдрийн 183/ШШ2023/02878 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.*******, Д.******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 52,299,680 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

1.1. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ/17/0*******/73 дугаартай зээлийн гэрээг Л.******* Д.******* нартай байгуулан 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 30 хоногт 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээл олгохоор харилцан тохиролцсон.

1.2. Зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн хугацаа сунгах тухай гэрээний 1.2 дахь хэсгийн 3-т заасан хугацаа дуусахад зээл, зээлийн хүүгийн төлөлтийг бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний үүргийг огт биелүүлэхгүй байна.

1.3. Зээлдэгч нар нь энэхүү зээлийг гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн БГ/17/0*******/073 дугаартай барьцааны гэрээг байгуулан ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалуулж, барьцааны гэрээг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

1.*******. Иймд зээлийн үндсэн төлбөр 18,000,000 төгрөг, үндсэн хүү 29,021,800 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 5,277,880 төгрөг, нийт 52,999,680 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Бид ******* Финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөг авсан. Нягтлан бодогч н. өөрийн 50620*******12*******5 данснаас бидний гэрээ байгуулснаас 10 хоногийн дараа 10,000,000 төгрөг, хоёр хоногийн дараа ******* Финанс ББСБ ХХК-ийн данснаас 10,000,000 төгрөг шилжүүлсэн.

2.2. Түүнээс 2,000,000 төгрөгийг өөрийн хувийн дансанд татаж авсан. Мөн бидний төлсөн зээлийн төлөлтийг өөрийн дансаар авч, өндөр үнийн дүнтэй төлөлтийг удаан хугацааны дараа шилжүүлдэг байсан. Тухайн асуудлаар нягтлан бодогч н. цагдаагийн байгууллагад шалгагдаж, бид хохирогчоор тогтоогдсон.

2.3. Би нэхэмжлэгч байгууллагын данснаас шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүүг төлөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******53 дугаар зүйлийн *******53.1, 2 дугаар зүйлийн 2.******* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******, Д.******* нараас *******,055,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1*******,2**************,680 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.*******, Д.******* нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220503658******* дугаартай, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* парк хотхон, /16010/, Энхтайваны өргөн чөлөө, ******* дугаар байрны ******* тоот, м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,3*******3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 3*******8,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

*******.1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 52,299,680 төгрөг болгож буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 5,5*******,853.33 төгрөгөөр багасгасан. Үндсэн зээлийн дүнг буруу тооцсон хариуцагч нарын зарим зээлийн төлөлтүүд тооцогдоогүй байсныг ахин компанийн данс, бэлнээр хүлээн авсан баримтуудыг шалгаж, тооцоо гаргасан.

*******.2. Гэвч анхан шатны шүүхийн зүгээс хариуцагч Л.*******, Д.******* нараас *******,055,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1*******,2**************,680 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн гаийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй байна гэж үзэж байна.

*******.3. Хариуцагч нар зээлийн хуваарийг байнга зөрчиж, зээлийн хүүг тухайн сард төлөхгүй, дараа сард нь 2 хувааж төлөх байдлаар зөрчдөг байсан тул төлөгдөөгүй зээлийн хүү дараа сарынхаа зээлийн хүүдээр нэмэгдэж тооцогддог байсан. Хариуцагч нар заримдаа 1,000,000 төгрөг болон 2,000,000 төгрөгөөр нэг дор шилжүүлдэг байсан ба үүнийг төлөгдөөгүй үлдсэн өмнөх сарын зээлийн хүүнээс гэрээнд заасны дагуу хасаж тооцдог байсан.

*******.******* Шүүх Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.******* дэх хэсэгт заасныг баримтлан анз тооцсон нь хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 52,299,680 төгрөгөөс *******,055,000 төгрөгийг хангаж, 1*******,2**************,680 үлдэх төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч Л.*******ын гаргасан хариу тайлбарын агуулга: 

5.1. Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Хариуцагч Л.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

6.1. Л.******* миний бие ******* ******* ББСБ ХХК-аас 6,000,000 төгрөгийн зээл авсан. Өнгөрсөн хугацаанд хугацаанд н.Уянгын 50620*******12*******5 тоот дансанд 16,160,000 төгрөг, ******* ******* ББСБ ХХК-ийн дансанд *******27012956, *******27012957 дансанд 10,616,000 төгрөг, нийт 26,*******16,000 төгрөг төлсөн.

6.2. Цаг хугацаандаа зээлийн төлбөрийг төлдөг байсан бөгөөд н. өөрийн данснаас байгууллагын данс руу шилжүүлэхдээ хугацаа хойшлуулж, өндөр үнийн дүнтэй төлөлтийг *******-6 сарын дараа байгууллагын данс руу шилжүүлдэг байсан гэдгийг сүүлд мэдсэн.

6.3. Би зээлийн хүүд 10,316,000 төгрөг төлсөн. ******* ******* ББСБ ХХК-д нийтдээ 26,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч байгууллагын дарга, нягтлан удаа дараа солигдсон учраас алдаатай тооцоолол гаргасан гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

7.1. Талууд 28,000,000 төгрөгийн зээл олгосон, хүлээн авсан талаар маргаан байхгүй. Тухайн үед н. гэдэг хүн манай байгууллагын нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд 10,000,000 төгрөгийг Л.*******ын данс руу шилжүүлсэн.

Хариуцагч нар 26,*******16,000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар хавсаргасан гэж байгаа боловч хариуцагч нарын зүгээс гаргаж өгсөн баримтууд дээр зээлийн төлөлтүүд нь ******* ******* ББСБ ХХК-д төлсөн төлөлтүүдтэй таарч байна. н.Уянгын хувийн дансаар төлсөн төлөлтүүд тооцогдсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Л.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,8*******,533 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 29,021,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,277,880 төгрөг, нийт 52,299,680 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нар дээрх шаардлагыг 18.000.000 төгрөгийн зээл авсан, нийт 2*******,62*******,000 төгрөг төлсөн, зээлийн тооцоолол буруу гэх агуулгаар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талуудын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/17/0*******/73 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ******* ББСБ ХХК нь 18,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Л.*******, Д.******* нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүгийн хамт буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх-3-5/ Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗХСГ/18/0*******/15 тоот Зээлийн хугацаа сунгах тухай гэрээ талууд байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/17/0*******/73 тоот зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгажээ. /хх 12/

 

*******. Зээлдүүлэгч ******* ******* ББСБ ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, 18,000,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн талаар талуудын хэн аль нь тайлбарласан байна. /хх 51/

 

5. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүн буюу зээлийн тооцоолол үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн зээлийн тооцоолол, хариуцагч талаас гаргаж өгсөн ХААН банк болон Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн болон орлогын мэдүүлэг, Л.*******ын дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзвэл зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн хүүд 6,*******98,000 төгрөг төлөхөөс 6,237,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 8,968,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх8, 12, 61, 70-75, 81-9*******, 98-99/

 

7. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн мөнгөн дүнг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.******* дэх хэсгийн заалтыг хэрэглэн үндсэн зээлийн үүрэг болох 18,000,000 төгрөгөөс хасч тооцон үндсэн зээлийн үлдэгдэл үүргийг 9,0,000 төгрөг гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

8. Харин хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо тооцооллын болон хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулан дүгнэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

8.1. Талуудын гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан. Хариуцагч нь мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр 68*******,000 төгрөг төлснийг үндсэн зээл болох 18,000,000 төгрөгөөс хасч тооцно. Мөн уг өдрийг хүртэлх хугацааны хүү 68*******,000 төгрөг /18,000,000 х 3.8%/ байна.

8.2. Хариуцагч талаас 2020 оны 0******* сарын 2*******, 30-ны өдрүүдэд тус тус 50,000 төгрөг, мөн оны 09 сарын 08-нд 68*******,000 төгрөг, мөн сарын 2*******-нд 300,000 төгрөг, 29-нд 200,000 төгрөг, 10 сарын 21-нд 100,000 төгрөг, 2021 оны 07 сарын 27-ны өдөр 1,*******00,000 төгрөг, мөн оны 08 сарын 31-нд 500,000 төгрөг, мөн оны 09 сарын 15-нд 1,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 21-нд *******,000,000 төгрөг тус тус төлсөн байна. /хх-61, 73-75, 81-9*******/

8.3. Уг төлсөн төлөлтүүдийг дээрх дарааллын дагуу үндсэн зээлээс хасч, хэтэрсэн хугацааны зээлийн хүүг нэхэмжлэгчийн зээлийн үүрэг тооцсон 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тооцвол 21,129,2*******1 төгрөг болж байна. Талууд гэрээгээр зээлдэгч үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь зохих ёсоор төлж чадаагүй тохиолдолд зөрчил гарсан өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү тооцох, хэмжээг хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар харилцан тохиролцжээ.

8.*******. Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 9,0,000 төгрөг, үндсэн хүү 261,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 21,129,2*******1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд *******,225,8*******8 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.******* дэх хэсгийн заалтыг баримталсан нь мөн хуулийн *******52 дугаар зүйлийн *******52.2 дахь хэсэгт ... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасантай нийцэхгүй тул уг хуулийн заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

10. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

10.1. Талууд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БГ/17/0*******/073 дугаартай барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулагч Л.*******, Д.******* нар нь өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* парк хотхоны ******* дугаар байрны ******* тоот, м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалагч ******* ******* ББСБ ХХК-д барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-9-11, 16/ Энэ талаар талууд маргаангүй.

10.2. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв. Энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

11. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн тооцоолол хийхдээ хүснэгтэн хэлбэрт оруулан бичсэн нь зохимжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахггүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02878 дугаартай шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******, Д.******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 3*******,8*******8,098 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, үлдэх 17,*******51,582 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 3*******8,225 гэснийг 3,190 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,173 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3*******8,225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

*******.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД