Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/01388

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/01388

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............... тоотод оршин суух, И овогт Э-ын Э /РД0000000-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... тоотод оршин суух, А овогт С-ийн Х /РД:.............../-т холбогдох,

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 92.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 48.806.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б  хариуцагч С.Х  хариуцагчийн өмгөөлөгч Н.Б , гэрч Т.Ш , нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э миний эзэмшиж байсан Хелиосголд ХХК-ийн 70 хувийн хувьцааг С.Х  шилжүүлэн авахаар тохиролцож, эзэмшигчдийн хурал хийж, тухайн үед ХХХК-ийн 16957 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээгүй байх эрсдэл үүсэх учраас эхний ээлжинд 51 хувийг С.Х-т шилжүүлсэн бөгөөд тус Х ХХК-ийн эзэмшлийн 16957 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн сэргээсний дараа С.Хнь хувьцаа худалдаж авах үлдэгдэл төлбөр болох 65.000.000 төгрөгийг шилжүүлж Э.Эминий үлдсэн хувьцаа болох 19 хувийг шилжүүлэн авахаар тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Х ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, энэ тохиролцоог хувьцаа эзэмшигчдийн хурлаар тохиролцож шийдвэрлэсэн. Тус хувьцаа эзэмшигчдийн хурлаар С.Х нь Э.Эийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг 115.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож эхний ээлжинд үүнээс 50.000.000 төгрөгийг шилжүүлж, 51 хувийг шилжүүлэн авсан. Одоо ХХХК-ийн 16957 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргэсэн байх тул С.Хыг үлдэгдэл хувьцаа болох 19 хувиа шилжүүлэн авч, хувьцаа шилжүүлэн авсны төлбөрт төлөх үлдэгдэл 65.000.000 төгрөгийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч, дээрхи төлбөрийг шилжүүлээгүй бөгөөд 19 хувийн хувьцааг шилжүүлэн авахгүй байна. С.Х хувьцаа шилжүүлж авсны үлдэгдэл төлбөр болох 65.000.000 төгрөг төлсөн тохиолдолд Э.Э миний бие өөрийн эзэмшлийн 19 хувийн хувьцааг шилжүүлнэ. Иймд 65.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр С.Х-ой Хелиосголд ХХК-ийн хувьцааг шилжүүлж, 115.000.000 төгрөг авч, үүний 50.000.000 төгрөгийг гэрээ хийхэд аваад, тусгай зөвшөөрөл сэргэсний дараа 65.000.000 төгрөгийг авах гэрээ хийж хурлын тэмдэглэл үйлдэж, эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр хийгдээгүй байна. Хэргийн хоёрдугаар хавтас хэргийн 89, 189,192 дугаар хуудсанд авагдсан гурван ширхэг төлбөрийн баримтаар нийт 32.500.000 төгрөг өгсөн. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүрэг 65.000.000 төгрөг болон дутуу төлсөн 27.500.000 төгрөг, нийт 92.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж82.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч С.Хшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед 2016 оны сүүлээр миний танил хувьцаа зарах гэж байгаа, найдвартай улсууд бүх бичиг баримт нь бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар уулзалдаад ХХХК гэх компани, орд байна гэж хэлсэн. Тэгээд Ж.Бгэх хүн баталгаа болгож 10.000.000 төгрөг шилжүүлчих гээд н.Б10.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2017 оны эхээр Хелиосголд ХХК-ийг судалж үзэхэд өөр хүний нэр дээр, тусгай зөвшөөрөл байхгүй байсан. Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хийсэн. Эрх шилжүүлэх гэрээгээр компанийн 50 хувийн хувьцааг худалдаж авахаар болсон. н.Б гэх хүн миний инженер байсан залуу. Тэгээд бид хоёр хувьцаа авдаг дээрээ тулах юм бол нэгэн нэгийгээ төлөөлөөд явж байсан. Нийт 50.000.000 төгрөг өгсөн. Мөн надтай байгуулсан гэрээг С.Шийлэгцэрэн, н.Э нартай байгуулсан байсан. Уг компани нь сая төгрөгийн дүрмийн сантай, үйл ажиллагаа явуулдаггүй, над дээр ирсэн тамга тэмдэг гэж байхгүй. С.Ш гэх хүн компанийн хувьцааг худалдаж аваад 2015 онд Увс аймгийн Зүүнхангай сум руу явсан байгаа. Явахдаа ганцаараа яваагүй, техник, хүн хүч аваад, талийгаачаас мөнгө авсан. Тухайн үед С.Ш дангаараа 100 хувийн эзэмшигч байсан. Ингээд Увс аймгийн Зүүнхангай суманд ажиллах гэхээр Э.Эюм уу, Ж.Бнь юм уу манай талбай дээр очиж ажил хий гэж хэлсэн. Тэгэнгүүт нөгөө хэдэн нь өөр талбай дээр ажиллаад нөхөн сэргээгдээгүй. Нэхэмжлэгч нар нь сум орон нутагт цэцэрлэг хийж өгнө , жимсний төгөл хийж өгнө гээд баахан зүйл амласан. Ингээд С.Ш талийгаач хоёрыг очиход орон нутгийн бослого гараад нутгийн удирдлагын зүгээс Ж.Буурч гэх хүнтэй хэзээ ч хамтран ажиллахгүй гээд шийдвэр гаргачихсан. Би эдгээр мэдээллүүдийг сүүлд олж мэдсэн. Би 2018 онд С.Ш, н.Э нартай нийлж зүтгээд компанийн 51 хувийн хувьцааны эрхийг үүсгэж сэргээгээд дахин захиргааны шүүхээр явж байна. Ингээд 2020 онд акт зөвшөөрлийг улсаас цуцалчихсан. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулж, тамга тэмдэг, дүрэм гэрчилгээ, санхүүгийн баримтуудыг хүлээж аваад ашиг орлого олоод байж байвал хувьцаа өгөх асуудал яригдахгүй. Ийм байдлаар хүн төөрөгдүүлж, мэдээлэл дутуу өгсөн. Би өөрийгөө хохироод явж байна гэж ойлгож байна. 2016-2020 он хүртэлх жил бүр лицензийн төлбөр төлдөг юм билээ. Уг төлбөрийг өөрөөсөө, С.Шийлэгцэрэн талийгаач, н.Бямбасүрэнгээс гаргаж төлдөг. Тамга даруулахаар бол Ж.Буурч дээр очиж даруулдаг. Энд бөөн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж гаргаж авч сэргээсэн лицензээ төлбөрөө төлөөгүй гэдгээр устгахгүйн тулд явж байна гэв.

3. Хариуцагч С.Х сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: С.Х би 2017 оны 5 сарын 05-ны өдөр Хелиосголд ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болох Э.Э-гээс компанийн 51 хувийг зохих журмын дагуу шилжүүлэн авч хувьцаа худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж холбогдох журмын дагуу компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болж, одоо эзэмшиж байгаа юм. Тухайн үед Э.Э нь 19 хувийн хувьцааг мөн дүнгээр худалдсан. Гэтэл Э.Э нь надаас ямар ч үндэслэлгүйгээр хувьцааны үнийг өсгөн 50.000.000 төгрөг хүлээн авсан. Э.Эг нь С.Х надаас 50.000.000 төгрөг хүлээн авсан болохоо нэхэмжлэлийн шаардлага дээр дурьдан хүлээн зөвшөөрсөн байх ба үндэслэлгүйгээр ХХХК-ийн 1.193.400 төгрөгийн үнэ бүхий 51 хувийн хувьцааг 50.000.000 төгрөгөөр үнэлж, С.Хонгор намайг илтэд төөрөгдүүлэн, илүү төлбөр 48.806.600 төгрөг хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Иймд бидний хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг нэхэмжлэгчид даалгаж, хувьцааны үнэд шилжүүлсэн 48.806.600 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс талаас: улсын тэмдэгтийн хураамж 482.950 төгрөг төлсөн баримт, өмгөөлөгч Ш.Б-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол шуудан ХК-ийн тасалбар, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Х ХХК-ийн эрх хүлээн авагч С.Хтанаа гэх мэдэгдэл, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 000дугаар албан бичгийн хуулбар, талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ХХХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөлт оруулах тухай тогтоол, тус компанийн дүрэм, Х ХХК-ийн эрх шилжүүлэх тухай 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ, Ш.Б С.Х Б.Э, Т.Шнарын иргэний үнэмлэхний хуулбар, Хелиосголд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 30р-5/4706 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/000 дүгээр шийдвэрийн хуулбар, өмгөөлөгч Ш.Б-аатай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Э.Э-гээс Ж.Б-ид олгосон итгэмжлэл, Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл,0000000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Э.Э, Т.Ш нарын хооронд хийгдсэн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаар шийдвэр, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрлүүлэн зуучлагчийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний улсын тэмдэгтийн хураамж 295.450 төгрөг төлсөн баримт /2 дугаар хавтасны 155-156 дугаар тал/, Ж.Б-ийн Хаан банк ХХК дахь дансны хуулга /2 дугаар хавтасны 164 дүгээр тал/, Э.Эрдэнэхиши-р тал/,

5. Хариуцагч талаас: С.Х-ын иргэний үнэмлэхний лавлагаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 401.983 төгрөг төлсөн баримт, С.Х-ос Н.Б-д олгосон итгэмжлэл /2 дугаар хавтасны 146 дугаар тал/, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримтын хамт /2 дугаар хавтасны 190-191 дүгээр тал/, Ж.Б-гээс Ж.Б-д 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр болон 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус тус нийт 20.000.000 төгрөг шилжүүлсэн тул мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2 дугаар хавтасны 192 дугаар тал/, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг болон 33.192 төгрөг тус тус төлсөн баримт, мөн өмгөөлөгч Н.Б-тай байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг тус тус ирүүлсэн.

6. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 0000 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Х ХХК-ийн хувийн хэргийн хуулбар 1 дүгээр хавтасны 51-250 дугаар тал, 2 дугаар хавтасны 1-24 дүгээр тал, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, Э.Эболон Ш.Б нарын хооронд хийгдсэн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Итгэмжлэл-ийн хуулбар, тэдний иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 11/1747 дугаар албан бичиг болон Х ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ХХХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөлт оруулах тухай тогтоолын хуулбар, мөн өдрийн ХХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний хуулбар, мөн өдрийн Х ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээний хуулбар, гэрээ байгуулсан этгээдүүдийн иргэний үнэмлэхний хуулбарууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн0000 дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0000 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0713 дугаар магадлалын тус тус хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0000 дүгээр албан бичиг, хавсралтын хамт /2 дугаар хавтас 170-178 дугаар тал/, гэрч Ж.Б-гийн шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 193-196 дугаар тал/, гэрч А.О-гийн шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 197-198 дугаар тал/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн000дугаар албан бичиг, хавсралтын хамт, Хаан банк ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн000 дугаар албан бичиг, хавсралтын хамт тус тус хэрэгт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, компанийн хувьцаа эзэмшигч Б.Э, Т.Ш, мөн хариуцагч С.Хнарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Х\ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Э нь өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааны 51 хувийн хувьцааг 50.000.000 төгрөгөөр хариуцагч С.Х-т худалдахаар тохиролцож, мөн энэхүү худалдах-худалдан авах гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр гэрээнд заажээ.

 

Улмаар тухайн гэрээний дагуу улсын бүртгэлд компанийн хувьцаа эзэмшигч нарын бүртгэлийн өөрчлөлт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр орсон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Х ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

3. Гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу тус компанийн 51 хувийн хувьцаа хариуцагч С.Х-т шилжсэн талаар талууд маргаагүй буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх боловч хариуцагч С.Х гэрээний үнэ 50.000.000 төгрөгийг бүрэн төлөөгүй, мөн компанийн 19 хувийн хувьцааны үнэ 65.000.000 төгрөгийг шилжүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй хэмээн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гарган маргав.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага 92.500.000 төгрөгийг багасгаж 82.500.000 төгрөг болгосон бөгөөд шүүх энэхүү багасгасан шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Мөн хэргийн 2 дугаар хавтасны 192 дугаар талд авагдсан иргэн Ж.Б-гээс Ж.Б-д нийт 20.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, мөн хэргийн 244-245 дугаар талд авагдсан Хаан банк ХХК-иас ирүүлсэн 12.500.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, гэрч Ж.Б-гийн шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 194-196 дугаар тал/-т дурдсанаар хариуцагч С.Х нь нэхэмжлэгч Э.Э-т 51 хувийн хувьцааны үнэ 50.000.000 төгрөг төлөхөөс бодитоор 32.500.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд үлдэгдэл төлбөр 17.500.000 төгрөгийг төлөх нь хууль болон гэрээнд нийцнэ гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч Компанийн 19 хувийн хувьцааны үнэ 65.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргахдаа хэргийн 2 дугаар хавтасны 25-26 дугаар талд авагдсан 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын тэмдэглэл-ийг үндэслэх боловч тухайн тэмдэглэлээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн байгууллагын 2 удаагийн лавлагаагаар тогтоогддог.

 

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд тодруулбал, 74.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор хурлын тэмдэглэлийг гаргаж, хурлын дарга гарын үсэг зурах бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг хурлын дарга хариуцна гэж, 74.2-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг агуулсан байна гээд 74.2.1-д Хурал болсон газар, он, сар, өдөр, цаг гэж, 74.2.2-д Хурлын даргын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр гэж, 74.2.3-д Хурлаар хэлэлцсэн асуудал гэж, 74.2.4-д Хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийн тоо, хурлын ирц гэж, 74.2.5-д Саналын хуудас хэрэглэсэн бол уг саналын хуудасны загвар гэж, 74.2.6-д Хурлаар шийдвэрлэсэн асуудал тус бүрээр зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоо, гаргасан шийдвэрийн бүрэн томьёолол гэж,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т Хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулна гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд 22.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл гэж, мөн зүйлийн 22.3-т Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд 22.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл гэж тус тус заасан байна.

 

Өөрөөр хэлбэл, аливаа хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл нь Компанийн тухай хуульд заасан шаардлагад нийцсэн хэлбэрээр гарах бөгөөд тухайн хурлаар уг хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд уг хурлын тэмдэглэлийг бусад баримтын хамтаар улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, бүртгэл хийлгэх журамтай болохыг дээрх хуулиудад тусгасан байна.

 

Гэтэл хэрэгт 2 удаагийн буюу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн0000 дугаар болон 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11/1747 дугаар лавлагаа, холбогдох ХХХК-ийн хувийн хэргийн хуулбар авагдсан бөгөөд тухайн баримтаас харахад талууд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хелиосголд ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хурлын тэмдэглэл-ээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй ажээ.

 

Иймээс Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан бөгөөд улсын бүртгэлийг үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн 19 хувийн хувьцааны үнэ 65.000.000 төгрөг гаргуулах буюу шүүх хуралдааны явцад багасгаж шаардсан 32.500.000 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

4. Хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 48.806.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч С.Х нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш Хелиосголд ХХК-ийн 51 хувийн хувьцааг бодитоор эзэмшиж, гүйцэтгэх захирлаар томилогдон, компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эрхээ хэрэгжүүлж байсан нь тогтоогдов.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тамгын газрын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дүгээр албан бичгээр ирүүлсэн захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд хариуцагч нь гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа тус компанийн нэр дээрх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээлгэсэн байна.

 

Тэгэхээр 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ноцтой төөрөгдөж хэлцэл хийсэн, түүнийгээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна хэмээн хариуцагч С.Х нэхэмжлэгч Э.Эт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа нь цаг хугацааны хувьд түүнийг төөрөгдсөн хэлцэл хийснийг үгүйсгэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Хнь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргахдаа 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хандаж байгаа нь түүнийг Ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч С.Хр нь хэзээ ноцтой төөрөгдсөн болохоо мэдсэн нь тодорхойгүй, ингээд мэдсэнээс хойш нэхэмжлэгч Э.Эрдэнэхишигт нэн даруй мэдэгдэх үүргээ хэрхэн биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дугаар зүйлд заасан нийт 6 үндэслэлийн аль үндэслэлээр нь энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа тодорхойлоогүй болно.

 

Мөн улсын бүртгэлийн байгууллагад үүсгэн байгуулагчдын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар батлагдаж, бүртгэгдсэн Хелиосголд ХХК-ийн дүрэмд зааснаар С.Х-ын эзэмшдэг 51 хувийн хувьцааны үнэ нь 1.193.400 төгрөгөөр бүртгэгдсэнийг тэрээр тухайн бүртгэл хийгдсэн өдрөө мэдэх боломжтой байсан боловч тухайн үедээ энэхүү нэн даруй мэдэгдэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хариуцагч Компанийн 51 хувийн хувьцааг буцаан авахыг нэхэмжлэгчид даалгаж, төлбөрт шилжүүлсэн 32.500.000 төгрөг гаргуулна хэмээн шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд энэхүү тодруулсан шаардлагын хэмжээнд шүүх шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Энэхүү шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа 2020 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан гэх боловч тухайн тусгай зөвшөөрөл нь 2018 онд шүүхийн шийдвэрийн дагуу сэргэж, харин 2020 онд ямар шалтгааны улмаас яагаад цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба энэхүү үйл баримтад нэхэмжлэгч Э.Э-ийн буруу байсан, эсхүл түүний оролцоо байсан эсэхийг хариуцагч нотлоогүй.

 

Түүнчлэн дээр дурдсаны дагуу худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр учир өгсөн авснаа буцаах үр дагавар үүсэхгүй юм.

 

Нөгөө талаар, хариуцагч С.Хөнөөдрийг хүртэл ХХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигчийн хувьд тэрээр өөрийн санаачилгаараа бусдад хувьцаагаа худалдах, шилжүүлэх зэргээр захиран зарцуулах эрхтэй учир шүүхэд компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхэд халдах буюу тухайн компанийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах зэргээр компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох эрхийг хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Х-ос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э-т холбогдох Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 32.500.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Х-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 778.400 төгрөг, хариуцагч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575.575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-оос 245.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-т олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Х-оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 17.500.000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э-т холбогдох Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанийн 51 хувийн хугацааг буцаан авахыг даалгах, хувьцааны үнэд шилжүүлсэн 32.500.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Хонгорын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 778.400 төгрөг, хариуцагч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575.575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-оос 245.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-гт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО