Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/01643

 

 

 

 

 

2023 оны 5 сарын 1* өдөр Дугаар 183/ШШ2023/01643 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * аймгийн Ц сум, ** баг *** уурхайчин * гудамж, 25* тоотод оршин суух, Г овогт Г.Т /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн * хороо, * улс, * 6 давхарт байрлах, *** ХХК /РД:**/-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 20,123,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 2*-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Т нь ажилгүй байсан хугацааны цалин 20,123,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр *** ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1*25 дугаартай ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. Хариуцагч *** ХХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлалыг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээсэн. Миний бие ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан. Одоо миний бие 2021 он 8 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээс ажилд эргүүлэн тогтоосон 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийт * сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 20,123,644 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал, 3 сарын дундаж цалин 2,6*9,000 төгрөг бөгөөд 1 өдрийн 124,604 төгрөг юм. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганболд овогтой Түвдэнсүрэн нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр "***" ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1*25 дугаартай ажилд эргүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. Хариуцагч ***" ХХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээсэн. Г.Т нь ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан. Одоо 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээс ажилд эргүүлэн тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийт * сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 20,123,644 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч талаас Дээд шүүхийн шийдвэр гарснаас эхэлж тоолж эхэлсэн гээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д шийдвэрийг танилцуулж сонсгосноос хүчин төгөлдөр гэж заасан байдаг. Үүний дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой байдаг. Хариуцагчийн зүгээс үүнийг хөдөлмөрийн маргаан гэж маргаж байна. Хөдөлмөрийн маргаан бол биш. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэж байгаа маргаан. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасны дагуу хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

2.Хариуцагч *** ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гэж 20,123,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дэх заалтад заасан энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана. гэснийг зөрчиж, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Тодруулбал: нэхэмжлэгч Г.Т нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлэн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн уг нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12* дугаар зүйлийн 12*.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь ***-ХХК-д оператор албан тушаалд ажиллаж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байдаг. Үүнтэй холбоотойгоор уг хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Анхан шатны шүүхээс Г.Тг үндэслэлгүй халсан байна гэсэн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хугацааны цалин олговор олгох, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх үүрэг хүлээлгэсэн. Энэ үүргийг манай компанийн зүгээс бүрэн биелүүлсэн. Хамгийн сүүлд Дээд шүүхийн тогтоолд анхан шатны шүүхийг хэвээр үлдээсэн байдаг. Одоо болохоор нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоох хүртэлх хугацааны цалин хөдөлмөрийн хөлсийг нэхэмжилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн гэж үзэж байна. Г.Тг ажилд авсан он сар буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд нь эргүүлэн томилсон байдаг. Энэ хугацаанаас нэхэмжлэл гаргасан хугацаа гэхээр 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15* дүгээр зүйлийн 15*.2-д заасан 90 хоногийн хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 90 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзээд сэргээх талаар нотлох баримтаар авагдсан байдаг. Гэвч тэр хүндэтгэн үзэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байгаа учраас хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж үзэж байна. Манай байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, дүүргийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлээгүй нь хуульд заасан журмыг хангаагүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн маргаан биш гээд байна, тэгэхээр ямар хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Энэ маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12* дугаар зүйлийн заалтыг баримтлан гаргаж байгаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Өмнөх шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой асуудал бүрэн биелэгдээд дууссан. Дахиад Хөдөлмөрийн тухай хуулийн 12* дугаар зүйлийн дагуу нэхэмжлэл гаргаад байна гэж үзэж байна. Түүнээс Иргэний хуулийн ямар нэгэн зүйл заалт баримталж нэхэмжлэл гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хөдөлмөрийн эрхийн маргааныг тодорхойлсон байдаг. Уг заалтад хөдөлмөрийн эрхийн маргаан гэж хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой талуудын хоорондын саналын зөрүүг хэлнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг заасан. Үүнд: Үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хууль, мөн хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэсэн 3 бүрдүүлбэртэй байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 12* дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэл гаргах боломжгүй тул хөдөлмөрийн эрхийн маргаанд тооцогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дах хэсэгт зааснаар 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах ёстой. Ажлаас халсан тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд гомдлыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргах байтал 2022 оны 09 дүгээр сард гаргасан. Хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч талаас тайлбарлаад байгаа бусад маргааныг 10 жилийн дараа гомдол гаргах эсэх нь тодорхойгүй тул тусгайлсан хуулиар зохицуулж байгаа хөдөлмөрийн эрхийн маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-д заасан хугацааг баримтлах нь зүйтэй. гэжээ. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-04/, итгэмжлэл, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай Ажилд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ20*** дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүүгээр сарын 8-ны өдрийн ** дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 001/ШХТ20** дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Г.Тгийн Голомт банк дахь ** тоот дансны хуулга, итгэмжлэл,

хариуцагчаас итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хуулийн этгээдийн гэрчилгээ, хариу тайлбар, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай Ажилд эгүүлэн томилох тухай, 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн * дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А00* дугаартай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг шинэчлэн байгуулах тухай тушаал, 2020 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн *3*/20 дугаартай Хөдөлмөрийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүний тухай, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 063/21 дугаартай Сул зогсолтын үеийн олговор олгох тухай тушаал, Эрдэнэс таван толгой хувьцаат компанийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 8 дугаар сарын 1*-ны өдрийн 15 дугаартай Хороо байгуулах тухай тогтоолыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Т нь *** ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 20,123,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие *** ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ажлаас халагдсан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1*25 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж намайг ажилд эгүүлэн томилолгүй удаж 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажилд томилсон. Иймд ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 20,123,644 төгрөгийг нэхэмжилж байна. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч *** ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Г.Т нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн гэж үзэж байна. Г.Тг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд нь эргүүлэн томилсон байдаг. Энэ хугацаанаас нэхэмжлэл гаргасан хугацаа гэхээр 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15* дүгээр зүйлийн 15*.2-д заасан 90 хоногийн хугацаа өнгөрсөн. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Мөн уг нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой атал шууд шүүхэд хандсан. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгдээгүй. гэх үндэслэлээр няцаасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Т нь *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 369/20 дугаар тушаалыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 183/ШШ20*** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 8ы өдрийн ** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 001/ШХТ20** тогтоолоор Г.Тг урьд эрхэлж байсан уурхайн хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 43,362,416 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч *** ХХК-иас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж Г.Тг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлж, нөхөн бичилт хийсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй.

6.Харин нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ20*** дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш түүнийг ажилд эгүүлэн томилсон өдөр болох 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг гаргуулахаар, хариуцагчаас хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр маргаж байна.

*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй байна.

8.Түүнчлэн хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн хуулийн 12* дугаар зүйлийн 12*.1-т зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй үндэслэлээр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

  Тодруулбал, нэхэмжлэгч Г.Тгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд энэ нь хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

9.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 183/ШШ20*** дугаар шийдвэрт нэхэмжлэгч Г.Тгийн нэг сарын дундаж цалинг 2,6*9,000 төгрөг, нэг өдрийн дундаж цалинг 124,604 төгрөг байхаар тооцсон байх ба дээрх шийдвэр хүчин төгөлдөр байх тул тус дундаж цалинг харгалзан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тогтоох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г.Т нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэл 6 сар 31 хоног ажилгүй байсан бөгөөд тус хугацаанд ажилгүй байсан олговорт 19,936,*24 төгрөг /2,6*9000*6 сар+124,604*31 өдөр/-ийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 19,936,*24 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 186,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн * дугаар зүйлийн *.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 25*,633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19,936,*24 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож, үлдэх 186,920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн * дугаар зүйлийн *.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 25*,633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА