Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2023/02888

 

 

 

 

 

 

 

 

 

 

                2023       09           19  

                                    181/ШШ2023/02888

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 11 байр 06 тоотод оршин суух, Жавхлант овогт Доржготовын ******* /РД:............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордонд байрлах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд холбогдох,

 

1.*******д ажиллаж байсан боловч төлөгдөөгүй 13 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

2.         Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан байгааг залруулж, шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулах,

3.         Хариуцагчаас 2021 оны 05 сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ний өдрийг хүртэл ажилгүй хугацааны олговор 33,448,626 төгрөг, дутуу олгосон олговор 1,309,324 төгрөг, нийт 34,757,950 төгрөг  гаргуулах  тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нармандах, Б.Сарнай, нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын 2009 оны “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай захирамжаар төрийн албанаас халагдсан боловч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус 15 дугаартай захирамжийг хүчингүй болохыг тогтоож, Д.******* намайг эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг*******өөс гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь шүүхээс давсан эрх мэдлийг өөртөө олгож, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхгүй өдийг хүрчээ.

Улмаар миний бие өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулахаар хэд хэд удаа шүүхэд хандаж байсан болно.

Олон жил сараар ажилгүй явсаар хохирч, миний амтдралын байдал ч дордож шүүхийн шийдвэр биелэгдэхгүй өндөр насны тэтгэвэрт суух насны хязгаарт хүрсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан боловч төлөгдөөгүй 13 сарын нийгмийн даатгалыг төлүүлэх, Шүүхийн шийдвэрээр тогтоосон Нийгмийн даатгалын шимтгэл тооцох 1,207,633 төгрөгийн цалингийн хэмжээнээс 834,883 төгрөг, 1,105,942 төгрөг, 603,816 төгрөг тооцож төлсөн дутууг нэмж нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. 

Ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

1.Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь намайг ажиллаж байх хугацаанд, мөн түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговор олгох ёстой хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажилт хийлгээгүй байна. Тодруулбал:

- 2002 оны 05 дугаар сараас 2002 оны 12 дугаар сар хүртэл,

- 2005 оны 09 дүгээр сар,

- 2007 оны 11 дүгээр сар,

- 2008 оны 08 дугаар сар,

- 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийлгээгүй байна.

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасныг зөрчиж, миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийлгээгүй, баталгаажуулаагүй байгаа нь Д.******* миний бие хуульд заасан нөхцөл боломжийн дагуу өндөр насны тэтгэврээ өөрт таатай нөхцөлөөр тогтоолгох боломжгүйд хүрээд байна.

Тус шүүхийн 2022 оны 16740 дугаартай шүүгчийн захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг шинжээчээр томилж, захирамжид дурдсан асуултад хариулахыг даалгасан билээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс” гэх/-ын 45 хувиар тогтооно”, 4.2 Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тугамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж тус тус заасан байдаг.

Шинжээчийн дүгнэлтэд Д.******* миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 24 жил 11 сар гээд, өндөр насны тэтгэвэр бодох хувийг 52,38 хувиар тооцсон байдаг.

Гэтэл Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь Д.******* намайг ажиллаж байсан хугацаанд мөн урьд эрхэлж байсан ажил эргүүлэн тогтоогүй тул ажилгүй байсан хугацааны туршид нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлсөн тохиолдолд миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа 28 жил 1 сар болохоор байх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу өндөр насны тэтгэвэр бодох хувь нь 57.13 хувиар тооцогдохоор байгаа юм.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 00134 дугаартай шийдвэрээр миний 1 сарын дундаж цалин хөлсийг 1,207,633 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 56,169 төгрөгөөр тус тус тогтоосон байдаг.

Гэтэл*******өөс дор дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг миний нэг сарын дундаж цалин хөлсөөс бус багасгасан дүнгээс тооцон төлсөн байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:

Огноо

Олгосон олговрын хэмжээ

1

2012 оны 07-р сараас 2017 оны 10-р сар хүртэл

834,883.00 төгрөг

2

2017 оны 11-р сар

1,105,942.00 төгрөг

3

2021 оны 03-р сараас 2021 оны 04-р сар хүртэл

603,816.50 төгрөг

 

Хариуцагч Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг сарын дундаж цалин хөлснөөс бага хэмжээгээр тооцон олговор олгосон, түүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа нь Д.******* миний эрх зүйн байдлыг дордуулж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой халдаж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого буюу*******өөс олгосон олговор нь шүүхийн шийдвэрээр тоггоосон нэг сарын дундаж цалин хөлснөөс багаар тооцон төлсөн болох нь тодорхой харагдаж байх бөгөөд ийнхүү нийгмийн даатгалын шимтгэлийг олговол зохих дүнгээр тооцон олгоогүйгээс өндөр насны тэтгэвэр бодогдох дундаж цалин багасаж байгаа болохыг тодорхой дурдсан байдаг.

3.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Д.******* намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогоогүй атал өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 -д заасныг тус тус зөрчиж байгаа явдал юм.

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны буюу 23 сар 12 хоногийн олговор болох 28,449,587 төгрөг, 2017 оны 11 дүгээр сар, 2021 оны 03-р сараас 2021 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд дутуу бодож олгосон олговор болох 1,309,324 төгрөг, нийт 29,758,911 төгрөгийг  нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

2023 оны 09 сарын 01-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

1.*******д ажиллаж байсан боловч огт төлөгдөөгүй байгаа 13 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

2.         Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан байгааг залруулж, шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулах,

3.         Хариуцагчаас урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилоогүй хугацааны олговорыг 2021 оны 05 сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ний өдрийг хүртэл хугацааны буюу 27 сар 15 хоногийн 33,448,626 төгрөг гаргуулах 2017 оны 11 сар, 2021 оны 3 сараас 2021 оны 4 сарыг дуустал хугацаанд дутуу олгосон олговор 1,309,324 төгрөг, нийт 34,757,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* нь Монгол Улсын*******ийн нарийн бичгийн даргын 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар захирамжаар*******ийн Ажлын албаны даргаар томилогдсон байна.

Тухайн үөийн Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийн дагуу ҮАБЗ-ийн Ажлын албаны санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Санхүү, эдийн засгийн хэлтэс хариуцаж байсан нь Д.*******ыг ажилд томилсон тухай захирамжийн 2 дахь хэсэгт “Д.*******ы сарын үндсэн цалинг.... төгрөгөөр тогтоож,... нэмэгдлийг үндсэн цалин дээр нэмж олгож байхыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Санхүү, эдийн засгийн хэлтэс /Д.Баярмагнайд зөвшөөрсүгэй” гэснээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Д.******* нь өөрөө Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.7-д "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга тус зөвлөлийн төсвийн",16.5.2.-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн өрөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэж тус тус заасны дагуу санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой хууль журмын дагуу хэрэгжилтийг тухай бүр ханган, хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан байсан нь холбогдох баримтаар тогтоогдож байх тул Д.*******ы ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан үеийн буюу 2002 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөлттэй холбоотой асуудал нь өөрийн буруутай үйл ажиллагаатай хамааралтай гэж үзэж байгаа бөгөөд энэ талаарх тайлбарыг иргэн Д.*******аас өөрөөс нь, шаардлагатай бол одоогийн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас тайлбар, мэдээлэл авах боломжтой гэж үзэж байна.

2. Иргэн Д.*******ы нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1097 дугаар шийдвэрээр 11,957,374 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 17-ны өдрийн 181/ШШ2018/00134 дүгээр шийдвэрээр 54,100,413 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/02480 дугаар шийдвэрээр 27,522,799 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу ХЗДХ-ийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар нийт 81,623,212 төгрөг Д.*******д олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00895 дугаар шийдвэрээр 22.130.577 төгрөг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлөхөөр шийдвэрлэсний дагуу манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/4-165 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Д.*******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөтлөн явуулдаг цахим мэдээллийн санд хандахад Д.******* нь 22 кодтой буюу  тэтгэвэр авагч гэсэн ангилалд байсан бөгөөд энэ талаар Нийгмийн даатгалын  ерөнхий газраас тодруулга хүссэн боловч хувь хүний мэдээллийг ирүүлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Д.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.1. Нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа:

Иргэн Д.*******ы нэхэмжлэлд дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн гэх асуудлын тухайд:

1.         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00134 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1097 дугаар шийдвэрт 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 1,741,237 төгрөг гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,207,633 төгрөг, нэг өдрийн 56,169 төгрөг болохыг тогтоожээ. Иймд ажилгүй байсан 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 6 сар 15 хоногийн олговрыг дээрх хэмжээгээр тооцвол 80,546,313 төгрөг байх боловч нэхэмжлэгч 54,100,413 төгрөгөөр гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр тооцон хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.” гэж шийдвэрлэж, хариуцагчаас 54,100,413 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч иргэн Д.*******д олгох, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн.

Иймд нотлох баримтаар тогтоогдсон шүүхийн шийдвэрт заасан олговрын хэмжээ 54,100,413 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 66 сарын хугацаанд хувааж (516,832 төгрөг + 34.883 төгрөг * 64 сар+151,069 төгрөг = 54,100,413 төгрөг) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тайлагнасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрүүдийн олговрын хэмжээг 151,069 төгрөгөөр тооцсон.

2.         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 181/ШШ2019/02480 дугаар шийдвэрийн дагуу иргэн Д.*******ы 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 27,522,799 төгрөгийн олговрын хэмжээгээр (56,169 төгрөг * 17 хоног + 1,207,633 төгрөг х 22 сар = 27,522,799 төгрөг) тайлагнасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын тайланг 08-ны өдрөөс 30-ны өдрүүдийн олговрын хэмжээг 954,873 (56,169 х 17 хоног) төгрөгөөр тооцсон.

Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах 2017 оны 11 дүгээр сарын орлогыг нийт 1,105,942 төгрөг (151,069  төгрөг + 954,873 төгрөг)-өөр тайлагнасан.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 101/ШШ2021/00895 дугаар шийдвэрийн дагуу иргэн Д. *******ы 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 22,130,577 төгрөгийн олговрын хэмжээгээр тайлагнаж, баталгаажуулсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 181/ШШ2021/00895 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: “... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 18 сар 7 хоногийн цалинтай тэнцэх олговорт 22,130,577 төгрөг (1,207,633x18)+(56,169x7) гэж тооцоолж шийдвэрлэсэн боловч дээрх хугацааг тооцоход 19 сар 7 хоног байсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт 18 сар 7 хоногийн цалинтай тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэхдээ сарыг дутуу тооцоолсон байсан.

Иймд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тодруулж, тайланг хянуулахад “Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн тайлагнаж буй нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ буюу мөнгөн дүн, шүүхийн шийдвэрт заасан олговрын хэмжээ буюу мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээтэй тайлагнана” гэсний дагуу 2021 оны 03, 04 дүгээр саруудад 1,207,633 төгрөгийг хуваан 603,816.5 төгрөгөөр буюу нийт 19 сар 7 хоногоор, 22,130,577 төгрөгт багтаан сарыг нь гүйцээн тайлагнасан болно.

Иймд нэгэнт нотлох баримтаар тогтоогдож шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч иргэн Д.*******ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн бөгөөд Д.******* нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Манай байгууллагын зүгээс Д.******* нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэрүүдийн дагуу нөхөн төлөх бүхий л боломжит арга хэмжээг хуулийн дагуу авч хэрэгжүүлэн, иргэн Д.*******ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг хууль, эрх зүйн дагуу бүрдүүлсэн бөгөөд энэ талаар шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд ч дурдсан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Д. *******ы нэхэмжлэлд дурдсан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хууль, эрх зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг дутуу төлсөн гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхийн шийдвэрүүд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хүний эрхийн үндэсний комисын албан бичгүүд, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, 

4. Хариуцагчаас нотлох баримтаар:     ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар “Ажилд томилох тухай”, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдриин 02 дугаар “Нягтлан бодогчоор ажиллуулах тухай” тушаалын хуулбар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” захирамж, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/35 дугаар тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/656 дугаар “Хүсэлт тавих тухай” албан бичиг,           Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын  14-ний өдрийн 8/2198 албан бичиг, шүүхийн гүйцэтгэх хуудас, 22,130,577 төгрөг иргэн Д.*******д шилжүүлсэн баримтын хуулбар,

            5. Шүүх талуудын хүсэлтээр: нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 11 сарын 30-ний өдөр 16740 дугаартай шүүгчин захирамжаар Нийгмийн даатгадын Ерөнхий газрыг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлт  /х.х-ийн 106-127 хуу/ зэргийг шинэчлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан боловч төлөгдөөгүй байгаа 13 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

-шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулсан байгааг залруулж, шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлснөөс тооцуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгуулах,

-хариуцагчаас 2021 оны 05 сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ний өдрийг хүртэл ажилгүй хугацааны олговор 33,448,626 төгрөг, дутуу олгосон олговор 1,309,324 төгрөг, нийт 34,757,950 төгрөг гаргуулах болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хариуцагчаас шаардсан.

 

2. Хариуцагч  нь манай байгууллага шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг нөхөн төлж, Д.*******ы өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг хууль, эрх зүйн дагуу бүрдүүлсэн, иргэн Д. *******ы нэхэмжлэлд дурдсан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хууль, эрх зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийг дутуу төлсөн гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх үндэслэлээр маргасан.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар магадлалаар тус тус Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар захирамжаар Д.*******ыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын ажил албан тушаалаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. 

3.1. Шүүхийн дээрх шийдвэр, магадлалыг биелүүлээгүй тул*******өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2010 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 869 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 676 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 588 дугаар тогтоолоор 13,383,555 төгрөг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1097 дугаар шийдвэрээр 11,957,374 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00134 дүгээр шийдвэрээр 54,100,413 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/02480 дугаар шийдвэрээр 27,522,799 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/02480 дугаар шийдвэрээр 22,130,577 төгрөг  тус тус гаргуулж Д.*******д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолууд мөн хүчин төгөлдөр болсон.

3.2. Нэхэмжлэгч Д.*******ыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй. 

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан боловч төлөгдөөгүй байгаа 16 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх          нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            4. Д.**************ийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 сарын 01-ний өдрийн 08 дугаар захирамжаар тус зөвлөлийн ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байсан.

           

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмын даатгалд хамрагдахаар заасан.

4.1. Хариуцагч******* нь 2002 оны 05 сарын 01-ний өдрөөс Д.*******ыг ажиллуулж эхэлсэн боловч   нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажилт хийгээгүй болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтанд 2002 оны 05 сараас 2002 оны 12 сарыг дуустал 91,186 төгрөгнөөс /91,186 *8 сар= 729,488 төгрөг/, 2021 оны 3,4,5 сард шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин болох 1,207,633 төгрөгнөөс шимтгэл төлөх атал 3,4 сард 603,816 төгрөгнөөс, 5 сард 393,183 төгрөгнөөс шимтгэл тооцон төлсөн болох нь нотлогдож байна./х.х-ийн 58-362 хуу/

Харин нэхэмжлэгчийн 2005 оны 9 сар, 2008 оны 8 сар, 2007 оны 11 саруудад ээлжийн амралттай байсан байх магадлалтай  учир нь тухайн үед 1 сарын хөдөлмөрийн хөлс 419,659 төгрөг атал 2007 оны 10 сард 1,192,271 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдэх боломжгүй гэж үзэв.

Иймд хариуцагч******* нь нэхэмжлэгч Д.*******ыг ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй 2002 оны нийт 8 сар буюу 729,488 төгрөг, 2021 оны нийт 5 сар буюу 6,038,165 төгрөг, нийт 13 сар буюу 6,767,653 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

1 сарын дундаж цалингийн хэмжээнээс багаар тооцсон 67 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагын тухайд:

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр Д.*******ыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын ажил албан тушаалаас үндэслэлгүй халсан болохыг тогтоосон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь талуудын тайлбар хэрэг авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон.

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00134 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг 1,207,633 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 56,169 төгрөгөөр тогтоосон.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт “хууль бусаар ажлаас халагдсан” хугацааны шимтгэлийг уг хуульд зааснаар “төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.” гэж хуульчилсан.

5.2. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэнд: “Д.*******ы ажилгүй байсан хугацаа буюу 2009 оны 07 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны сарын хөдөлмөрийн хөлс  түүнтэй адилтгах орлогыг 1,207,633 төгрөгөөр тооцоход нийтдээ 166,653,654 төгрөгийн орлогоос тэтгэвэрийн болон тэтгэмжийн даатгалын санд 13,723,541 төгрөгийн шимтгэл төлөх тооцоо гарсан.”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу******* нь Д.*******ы 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл 834,883 төгрөг, 2017 оны 11 дүээр сард 1,105,942 төгрөг, 2017 оны 12 сараас 2021 оны 2 дугаар сарыг дуустал 1,207,633 төгрөг, 2021 оны 3,4 дүгээр сард 603,816 төгрөг, 2021 оны 5 дугаар сард 393,183 төгрөг болон нийт 22,280,717 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож тэтгэвэрийн болон тэтгэмжийн даатгалын санд 1,802,441,77 төгрөгийн шимтгэл төлж тайлан гаргасан.” гэжээ. /шинжээчийн дүгнэлт хавсралт 5/

5.3. ******* нь нэхэмжлэгч Д.*******ы ажилгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө нэг сарын хөдөлмөрийн хөлс 1,207,633 төгрөгнөөс бус 834,883 төгрөгөөр тооцон 2012 оны 07 сараас 2017 оны 11 сар хүртэл /1,207,633-834,883=372,750 төгрөг/ нийт 64 сарын хугацаанд 834,883 төгрөгнөөс хөдөлмөрийн хөлсийг тооцож, баталгаажуулан /64*372,750=23,856,000 төгрөг/ 23,856,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлж тайлагнасан.  

5.4. Мөн 2017 оны 11 сард 1,105,942 төгрөгнөөс, /1,207,633-1,105,942=101,691/ 2021 оны 3,4 дүгээр сард 603,816 төгрөгнөөс /1,207,633-603,816=603,816*2=1,207,633/ хөдөлмөрийн хөлсийг тооцон нийт 3 сарын 1,309,324 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу тайлагнасан байна.

6. Иймд хариуцагч******* нь нэхэмжлэгч Д.*******ы нийт 67 сарын хөдөлмөрийн хөлсийг /1,309,324+23,856,000=25,165,324/ 25,165,324 төгрөгөөр дутуу тайлагнасан болох нь шинжээчийн дүгнэлт, нийгмийн даатгалын нэгдсэн санд бүртгэгдсэн бүртгэлээр тогтоогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ний өдрийг хүртэл ажилгүй хугацааны олговор 33,448,626 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

7. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 05-ний өдрийг хүртэл ажилгүй хугацааны олговор 33,448,626 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

8. Нэхэмжлэгч Д.******* нь 1959 оны 05 сарын 01-ний өдөр төрсөн.  Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж хуульчилсан.

Хариуцагч******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д “шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх”-ээр,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

9. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/00134 дүгээр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй байх зохицуулалтад үндэслэн нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг 1,207,633 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 56,169 төгрөгөөр тус тус тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 05-ний өдрийг хүртэлх 27  сар 5 хоногийн цалинтай тэнцэх олговорт 32,886,936 төгрөг /27*1,207,633=32,606,091төгрөг, 56,169*5=280,845+32,606,091=32,886,936/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох,  нэхэмжлэлийн шаардлагаас 561,690 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

  Түүнчлэн ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Д.*******ы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд даалгах нь зүйтэй.

10.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,896 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 6 дугаар зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ы төлөгдөөгүй 13 сар буюу 6,767,653 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч*******д даалгаж, 2005 оны 9 сар, 2008 оны 8 сар, 2007 оны 11 саруудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-нэхэмжлэгч Д.*******ы хөдөлмөрийн хөлс нийт 67 сар буюу  25,165,324 төгрөгөөр дутуу тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч*******д даалгах,

-хариуцагч*******өөс 32,886,936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 561,690 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.6, 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ы төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг*******д үүрэг болгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,896 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 398,622 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д  олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ