Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2023/00362

 

 

 

 

 

03 оны 09 сарын *******5 өдөр

Дугаар *******49/ШШ03/0036

******* аймаг

 

 

МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны № ******* тоотод оршин суух, *******985 оны ******* дүгээр сарын *******5-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, Хатигин овогт ******* /РД:МА85**************508/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймаг ******* сумын дугаар баг, № тоотод оршин суух, *******980 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Урианхай овогт д /РД:МЗ8006*******/ холбогдох

8000000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн, Ц., С. нарын сөрөг нэхэмжлэлтэй Б.т холбогдох *******6400000 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч С.Сувдаа, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 0******* оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр Ц.д 3 сая төгрөгийг бэлэн өгсөн. 3 сая төгрөгийг нэг сарын хугацаатай 0 хувийн хүүтэй зээлсэн. Ц. нь мөнгө авлаа гэж гарын үсэг зурж бичиж өгсөн. Үүний дараа 0******* оны 0 дугаар сарын *******7-ны өдөр нэмж 5 сая төгрөгийг зээлдүүлсэн. 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Бичгийн ямар нэгэн гэрээ хийгээгүй. Ингээд нийт 8 сая төгрөгийг бэлнээр зээлсэн. 8 сая төгрөгийг нэг сарын дараа өгөх байсан боловч одоог хүртэл өгөөгүй. Ц. нь самарт явна гээд уг 8 сая төгрөгийг зээлж авсан. Би тэй хамтарч самар бэлдэж ашгаа хувааж авахаар ердөөсөө яриагүй. Би барьцаа болгож приус 30 маркийн -************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан. оо би энэ хүнээс 8 сая төгрөгийг нэхэмжилж байна. Ц., С. нар надаас приус 30 маркийн машины үнэ *******6400000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эд нар өөрсдөө банк бус санхүүгийн байгууллагад зохих хуваарийн дагуу мөнгөө төлөөгүй учир машин хураагдсан. 0******* оны 08 дугаар сарын 30-нд нөхөр бид хоёр Улаанбаатар хотод буяны ажлаар явж байгаад уг машиныг хураалгасан. Машиныг барьцаа болгож авахдаа 0******* оны 0 дугаар сарын *******7-ны өдөр гээс авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 0******* оны 0******* дүгээр сард нөхөр нь гэх залуугийн хамт хүрч ирээд манай нөхөр С.тай уулзаад ойрхон ачаа хийх газар байна танайх *******0 хүн гаргачих надад *******0 хүн байна самарт хамтарч явъя гэж хэлсэн. Тэгээд нөхөр С. нь , анаа нарын хамт Ланд-80 маркийн машин 500000 төгрөгөөр хөлсөлж уул руу явж самраа үзсэн. Тэгээд хүрч ирээд асуудалгүй ачаа хийх юм байна гээд хүнс бензинээ бэлд гэж эдний нөхөр нь хэлсэн. Тэгээд эдний нөхөр нь манай авгайд 8 сая төгрөг байгаа та хоёр машинаа барьцаалаад зээлээд авчих гэж хэлсэн. Би тэгээд тэй уулзаад 8 сая төгрөгийг хувааж зээлж аваад приус 30 маркийн машинаа барьцаанд үлдээсэн. Тэгээд самарт явсан чинь уг үзсэн газарт нь самар байгаагүй. Тэгээд нэг сар гаран уулаар яваад самар түүж ирж чадаагүй. Тэгээд нөхөр бид хоёр машинаа барьцаанаас аваагүй үлдээсэн. Тэгтэл хоёр уг машиныг 7-8 орчим сар унаж хэрэглэсэн. Та хоёр машины үлдэгдэл төлбөрийг нь төлөөд ав гэхэд зөвшөөрсөн. Хэрэв энэ хоёр машиныг авахгүй гэсэн бол бид хоёр машиныхаа төлбөрийг төлөөд авчих байсан. Бид уг машины үнэнд *******6400000 төгрөгийг төлсөн байсан. Үлдэгдэл төлбөр нь 8-9 сая орчим төгрөг байсан. Нөхөр бид хоёр машинаа аваад зараад та хоёрт мөнгө өгье гэхэд энэ хоёр зөвшөөрөөгүй. 0******* оны 08 дугаар сард од финанс ББСБ хурааж авсан. одоо надаас тусдаа амьдарч байгаа. Эдний нөхөр нь анх манайд ирж эхнэрт мөнгө байгаа зээлж ав хамтарч самарт явъя гэж хэлсэн. Мөн бидний машиныг 7-8 сар унаж хэрэглэхгүй буцаагаад өгсөн байсан бол бид ингэж хохирохгүй байсан. Адилхан ялагдлаа хүлээхгүй заргалдаад байгаад нь гайхаж байна. Эдний нөхөр д нь итгэж хамтарч самарт явснаас л ийм асуудал болсон. Б. нөхөр тай хамтран самар бэлтгэж ашгаа хуваахаар тохирч эхнэр Б.ээс нь 8 сая төгрөг зээлсэн. Б.тэй өөртэй нь хамтран самар бэлтгэх талаар бол яриагүй. Нөхөр тай нь самраа бэлтгэж ирээд тэнцүү хувааж ашгаа авна гэж ярилцсан байсан. Харин ээс мөнгө зээлэхдээ нөхөртэй чинь хамтарч самар бэлтгэхээр болсон. Танд 8 сая төгрөг байгаа гэж байна нөхөр чинь хэлсэн гээд зээлж авсан. Машины үнэд тушаасан *******6400000 төгрөгийг Б.ээс нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа *******4950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, хариуцагч Ц.гийн 0******* оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр 3 сая төгрөгийг 0******* сарын хугацаатай 0 хувийн хүүтэй, 0******* оны 0 дугаар сарын *******7-ны өдөр нэмж 5 сая төгрөгийг, нийт 8 сая төгрөгийг авлаа гэж бичиг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан баримт, нэхэмжлэгч Б. иргэний үнэмлэхний хуулбар, өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэсэн хариу тайлбар гаргасан.

Хариуцагч Ц., С. нар нь 0 оны 03 дугаар сарын 9-ний өдөр Б.ээс *******6400000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж 9*******00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн баримтыг хавсаргаж өгсөн. Мөн С.ын од финанс ББСБ-д зээл төлсөн талаарх зээлийн дансны хуулга, нотариатаар гэрчлүүлээгүй автомашины лизингийн зээлийн гэрээ, зээл түүний хүүг буцаан төлөх хуваарь, нотариатаар гэрчлүүлээгүй Фидуцийн гэрээ, нотариатаар гэрчлүүлсэн С., Ц. нарын хооронд хийгдсэн итгэмжлэл, од финанс ББСБ-ын барьцаа хөрөнгө хураах тухай мэдэгдэл зэргийг хавсаргаж өгсөн. Шүүх хуралдаанд шинээр самарт авч явсан гэх *******0 хүний иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхээр гэрч асуулгах, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц.гээс 8000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Б. нь нь хариуцагч Ц.д 0******* оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр 3000000 төгрөгийг нэг сарын хугацаатай 0 хувийн хүүтэйгээр бэлнээр, 0******* оны 0 дугаар сарын *******7-ны өдөр 5000000 төгрөгийг бэлнээр, нийт 8000000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан Ц.гийн өөрийн гараар бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба уг шилжүүлэн өгсөн 8000000 төгрөгийг хариуцагч Ц. нь бусадтай нийлж хамтран ажиллаж самар бэлтгэж бусдад худалдаж ашиг олох зорилгоор Б.ээс зээлж аваад Б. нөхөр болон жолооч, бусад хүмүүсээр ойгоос хуш модны самар бэлтгүүлэхээр замын зардал болон хоол хүнс, бензин тос, шаардагдах бусад зүйлсүүдийг бэлтгэн ойгоос хуш модны самар түүж бэлтгэхээр явсан байна.

0******* онд хуш модны самар муу ургасан учир хариуцагч Ц., түүний хамтран амьдрагч С., нэхэмжлэгч Б. нөхөр нарын бригад болж ажилласан хүмүүс нь хуш модны самрыг түүж бэлтгэж бусдад худалдаж ашиг олох зорилгодоо хүрч чадаагүйгээс хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Б.ээс зээлж авсан 8000000 төгрөгийг тохирсон хугацаандаа өгч чадаагүй тул шаардах эрх үүсч нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц.гээс 8000000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц.д 8000000 төгрөгийг бэлнээр өгөхдөө зээлийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр хийгээгүй тул хүү тооцож авах эрхээ алдсан байгааг дурьдах нь зүйтэй.

Учир нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан мөнгө авлаа гэсэн бичгийн нотлох баримт нь 8000000 төгрөгийг Б., Ц. нар нь өгөлцөж авалцсан баримт болохоос хүү тооцох тухай зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэх баримт биш байна.

Ийм учраас нэхэмжлэгч Б. нь бэлнээр өгсөн 8000000 төгрөгийг Ц.гээс нэхэмжилж уг мөнгөндөө хүү тооцож нэхэмжлээгүй болох нь харагдаж байна.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Б. нөхөр нөхөр бид хоёр дээр өөрөө хүрэлцэн ирж ойгоос хуш модны самар түүж бэлтгэн бусдад худалдаж ашгаа хувааж авахаар буюу хамтран ажиллахаар тохирсон нь хуш модны самар түүж бэлтгээд олсон ашгаас нэхэмжлэгч Б.т тодорхой хэмжээний хувийг өгөхөөр тохирч мөнгө зээлсэн байна гэж үзэх боломжгүй байна.

Мөн хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Б.тэй хамтран ажиллахаар тохирч ойгоос хуш модны самар түүж бэлтгэж бусдад худалдаалж олсон ашгаас тодорхой хувийг өгөхөөр тохирсон талаарх бичгийн болон бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй байх бөгөөд харин хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Б. нөхөр болон бусад хүмүүстэй нийлж ойгоос хуш модны самар түүж бусдад худалдаж ашиг олж хамтран ажиллахаар зорилгоор 0******* оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр 3000000 төгрөг, 0******* оны 0 дугаар сарын *******7-ны өдөр 5000000 төгрөгийг тус тус зээлж аваад нийт 8000000 төгрөгийг өгөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд Б., Ц. нарын хооронд Иргэний хуулийн 8******* дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Ц. нь ойгоос хуш модны самар түүж бэлтгэн нийлүүлэхэд гарах зардлын санхүүжилтийн мөнгөө нэхэмжлэгч Б.ээс зээлж аваад тодорхой хугацааны дараа буцаан өгөх үүргийг хүлээж байсан ба хариуцагч Ц.д хуш модны самрыг бусадтай нийлж түүж бэлтгэхэд гарах зардлын мөнгийг шилжүүлэн өгснөөр Б., Ц. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдож байна.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч Б., хариуцагч Ц. нарын хооронд Иргэний хуулийн 8******* дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа, Ц., С., нэхэмжлэгч Б. нөхөр нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Ц. нь Б.ээс зээлж авсан мөнгөөрөө ойгоос хуш модны самар түүж бэлтгэн бусдад худалдаж ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохирсон нэхэмжлэгч Б. нөхөр болон холбогдох бусад хүмүүсээс өөрт учирсан хохирол болох 8000000 төгрөгийн зохих хувийг гаргуулахаар шүүхэд бие даасан нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос хамтран ажиллахаар тохироогүй Б.т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан нь хүлээн авах үндэслэлгүй байна.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Б.ээс зээлж авсан мөнгөнийхөө барьцаа болгож хамтран амьдрагч С.ын эзэмшлийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсныг нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж од финанс ББСБ-д хураагдсан гэж үзэн уг тээврийн хэрэгслийн үнэд төлсөн төгрөг болон ойгоос самар түүж бэлтгэхэд гарсан бусад зардалд 3000000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 0******* оны *******0 дугаар сарын -ны өдөр гаргасныг ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 0******* оны ************** дүгээр сарын 3-ны өдрийн № *******49/ШЗ0*******/0*******356 дугаартай захирамжаар Ц.гийн сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

Мөн ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 0 оны дугаар сарын *******-ний өдрийн № *******49/ШЗ0/084 дугаартай захирамжаар Ц.гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******7950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ц. нь дахин 0 оны 03 дугаар сарын 9-ний өдөр тус шүүхэд хандан Б.ээс зээлж авсан мөнгөнийхөө барьцаа болгож хамтран амьдрагч С.ын эзэмшлийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсныг нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж од финанс ББСБ-д хураагдсан гэж үзэн уг тээврийн хэрэгслийн үнэд төлсөн *******6400000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Ц., С. нарын өмнөөс гаргасныг шүүх хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Хариуцагч Ц.гийн нэхэмжлэгч Б.ээс зээлж авсан мөнгөнийхөө барьцаа болгож өгсөн тээврийн хэрэгсэл нь Ц.гийн хамтран амьдрагч С.ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд С. нь 0*******8 оны ******* дугаар сарын 7-ны өдөр финанс ББСБ-аас автомашины лизингийн зээлийн гэрээ байгуулан авсан ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ч.Болд-Эрдэнэ гэдэг хүн байсан байна.

Мөн энэ хэргийн хувьд С. нь ямар оролцогч болох нь тодорхойгүй буюу нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэл гаргахдаа зөвхөн Ц.гээс нэхэмжилж С.ыг хариуцагчаар татан нэхэмжлээгүй байхад С. нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл: Хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлийг зөвхөн хариуцагч гаргах эрхтэй байхад энэ хэргийн хариуцагч биш С. гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Б. хариуцагч Ц.гээс 8000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц., С. нарын Б.ээс *******6400000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн хамт хамтруулан шийдвэрлэхгүйгээр орхих үндэслэлтэй байна.

Харин С. нь шүүхэд өөрийн нэрээр болон хамтран амьдрагч Ц.д нэхэмжлэх эрхээ итгэмжлэлээр шилжүүлэн өгч од финанс ББСБ-д төлсөн гэх тээврийн хэрэгслийн үнэд төлсөн мөнгөө холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******4950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн *******00*******3*******0094******* тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир улсын тэмдэгтийн хураамжинд *******4950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгох, хариуцагч Ц., С. нар нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 9*******00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн *******00*******3*******0094******* тоот дансанд төлсөн боловч сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүйгээр орхисон тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9*******00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн *******00*******3*******0094******* тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч Ц.д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5..*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 8******* дүгээр зүйлийн 8*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.гээс 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.

. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73. дахь хэсэгт заасныг баримтлан Ц., С. нарын Б.ээс *******6400000 /арван зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэхгүйгээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******4950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн *******00*******3*******0094******* тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс улсын тэмдэгтийн хураамжинд *******4950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгож, хариуцагч Ц.гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9*******00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн *******00*******3*******0094******* тоот данснаас гаргуулж Ц.д буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн **************9.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРАЛАЧ ЕРӨНХИЙ ШҮҮЧ Б.ХЭРЛЭН