Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2023/00212

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                    

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох “Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 17,482,305 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *******  нь хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох “Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын  5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

Үүнд:

2.Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие *******  нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан.

Ажиллах хугацаандаа мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргалгүйгээр хууль тогтоомж, гэрээний дагуу албан үүргээ гүйцэтгэдэг нэгэн байсан болно.

Гэтэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 тоот захирамжаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэг.Сахилгын ноцтой зөрчил гаргасаныг тогтоогоогүй.

Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн үндэслэлээ Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 24/01-24/03-114 тоот актаар 166,612,585 төгрөгийн зөрчил тогтоогдож, Төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь зохицуулалтыг удирдлага болгожээ.

Манай байгууллагыг сүүлийн жилүүдэд Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газраас зөрчилгүй гэж дүгнэсэн байдаг. Тодруулбал, аймгийн Аудитын газрын 2021.02.25-ны өдрийн 1-6/205 тоот албан бичиг, 2022.02.25-ны өдрийн 1-6/257 тоот албан бичгээр санхүүгийн тайлангийн жилд зөрчилгүй гэж дүгнэсэн.

Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж, тус шалгалтаар сургуулийн нягтлан бодогч ******* 2021 он, 2022 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 166,612,585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн, өөртөө үндэслэлгүйгээр илүү тооцож олгосон. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад Захирал *******  нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй гэж үзсэн.

Миний бие төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын төсвийг зориулаптын дагуу захиран зарцуулдаг байсан бөгөөд төсвийн зарцуулалтад хяналтыг зохих журмын дагуу тавьдаг байсан. Төрийн албаны цалингийн нэгдсэн систем дотор хянах боломжгүйгээр өөртөө давуу байдал үүсгэж, 166,612,585 төгрөгийг олж авсан нягтлан бодогч ******* далд, хууль бус үйлдэлд төсвийн шууд захирагч гэдэг өргөн утгаар чь буруутган, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол, хязгаарлалттай дүгнэлт авсан нь хүлээн зөвшөөрөгдсөн бол ноцтой зөрчилд тооцох тухай заалтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон байна. Гэтэл мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь нягтлан бодогч ******* зөрчлийг олж илрүүлсэн, түүнд хяналт тавих ******* ийг тогтсон хугацаанд ******* өөрт авсан 166,612,585 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхийг актаар даалгасан байдаг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч миний хувьд их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй. ******* гаргасан зөрчилд хамтран оролцсон эсхүл мэдсээр байж дуугүй өнгөрүүлсэн хууль бус үйлдэл, эс үйлдлийг миний бие гаргаагүй. Харин ч хуульд заасан үүргээ биелүүлж, ******* 2022 оны 08 сарын 15-нд над дээр өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч ирсэн даруйд нь аймгийн төрийн санд иж бүрэн хяналт, шалгалт хийлгүүлэх тухай хүсэлтийг өгч, хүсэлтийн хувийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж ажилласан.

Гэтэл ******* зөрчилд намайг хамтран оролцсон мэтээр буруутгаж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Эрх бухий этгээдийн саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэлтийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан байхад аймгийн Боловсролын газрын саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах урьдач нөхцөл бүрдээгүй байхад иргэн миний эрхэд хууль бусаар халдаж, ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргад гомдол гаргасан ч 2022.11.10-ны өдрийн 01/1649 тоот албан бичгээр сумын Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэхгүй гэсэн хариуг өгсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,179,090 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох хэрэгт миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 4,179.090 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” гэж анх тодорхойлсон.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолохдоо ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл тооцож нэхэмжилсэн болно.

Дээрх хугацаанаас хойш хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдэхгүй нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

1.Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 17.482.305 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” гэж ажилгүй байсан хугацааны цалинг 13.303.215 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Ингэхдээ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлсөөр тодорхойлох журмын 2.3-т зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлж 1.182.508*9сар=10.642.572 үндсэн цалин, орон нутаг ажилласны нэмэгдэл 10%, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 15%-ийн нэмэгдэл 2.660.643 төгрөг нийт 13.303.215 төгрөг болж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэв. /2-р хх-ийн 155/

 

3.Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* гаргасан “Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.179.090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан хамаарах үйл ажиллагааны хүрээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Дээрх хяналт шалгалтын тэмдэглэл /2022.08.23-ны өдөр/-ийн “Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, авсан арга хэмжээ” гэсэн 3 дахь хэсэгт “Тус байгууллагын нягтлан бодогч *******рдэнэхүү нь 2021 он, 2022 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 166.612.585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн өөртөө үндэслэлгүйгээр илүү бодож олгосон. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал *******  нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй зөрчил илэрлээ” гэж тэмдэглэжээ.

Мөн тэмдэглэлийн “Дүгнэлт” гэсэн 4 дэх хэсэгт “Хяналт шалгалтанд хамрагдах ёстой баримт материалуудыг шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй, удаа дараа нэхүүлж, хяналт шалгалтын хугацааг хойш нь татсанаас шалтгаалж тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны эрсдлийн цар хүрээг багасган үнэлсэн өөр албан хаагчтай холбоотой зөрчлүүд бүрэн илрээгүй байх магадлалтай бөгөөд түүвэрлэн үзсэн эрсдлээс 167.710.790 төгрөгийн төлбөрийн акт тогтоох хэмжээний зөрчил гарсан нь тус байгууллагын санхүүгийн болон дотоод аудитын хяналтын үйл ажиллагаа бүрэн алдагдсан гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын тэмдэглэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зааснаар үйлдэгдсэн, хууль, дүрэм, журмын дагуу албажуулсан нотлох баримт гэж үзэх хуулийн үндэслэл бүхий баримт бичиг болно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм”-ийн “6.3.1-д “Санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах, 6.3.2-т “Хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж гарын үсэг зурах” гэж заажээ. Нэхэмжлэгч *******  Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаарын актуудтай 2022 оны 08 дугаар сарын 23 ны өдөр танилцаж, хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.1-д зааснаар дээр дурдсан Улсын ахлах байцаагчийн актуудыг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдоп гаргаагүй байх тул ******* ийг актуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

MNS 5140:2021 баримт бичгийн стандартын 3.2.1-д Акт /нотломж/-ыг “Аливаа үйл ажиллагаа, бодит байдлын үнэн зөвийг шалган нотолгоо дүгнэлт гаргаж, зохих журмын дагуу баталгаажуулсан баримт бичиг” гэж тодорхойлсон.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3.6.1-д “Ажлын хэсэг комисс болон тусгайлан эрх олгогдсон албан тушаалтны дүгнэлт шийдвэрийг акт хэлбэрээр зохион бүрдүүлнэ” гэж заасан.

Дээрх дүрэм, журмын томьёолол, тодорхойлолтоор Улсын ахлах байцаагчийн актыг тусгайлан эрх олгогдсон албан тушаалтан, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх хууль, эрх зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эхлээд явагдаж байх хугацаанд Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал *******  нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 85 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст байгууллагынхаа 2021, 2022 оны төсөвт иж бүрэн шалгалт хийлгэнэ гэж хандсан нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөнөө хаацайлсан, хариуцлагаас зайлсхийсэн, хувийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн үйлдэл гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч *******  нь төсвийн шууд захирагч, байгууллагын гүйцэтгэх удирдлагын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.1, 16.5.2, 16.5.5, 16.5.7 дахь, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасан үүргүүдийг биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны шалгалтын тэмдэглэл, тус албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаарын актууд буюу нотлох баримтуудаар тогтоогдож нотлогдсон.

Сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдуулан сонсох ажиллагаа явуулах ******* т 2022 оны 09 дүгээр сарын 13 ны өдрийн 01/782 тоот албан бичгээр мэдэгдэж, түүнийг тайлбар, санал гаргах боломжоор хангасан. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сонсох ажиллагааг явуулж тэмдэглэл үйлдсэн болно.

Сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дүгээр зүйлийн 27.4 дэх хэсгийн 27.4.3, 27.5, 27.6 дахь хэсгүүдэд заасан журмаар явагдсан, хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж байсан тул Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах тухай ажилтанд мэдэгдэж, тайлбар гаргуулж авсан.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж шинээр томьёологдсон. Иймээс уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрэмбээр Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баримтална.

Боловсролын тухай хууль хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон хууль биш, уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12 дахь заалт нь Засаг даргад эрх олгосон зохицуулалт юм.

Нэхэмжлэгч ******* ийг нягтлан бодогч ******* зөрчилд хамтран оролцсон гэж хариуцагчийн зүгээс буруутгаагүй, харин Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлж хяналт тавиагүй хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь агуулгын ялгаатай, мөн хоёр өөр процедураар хэрэгждэг үйл ажиллагаа юм. Боловсролын тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулахад аймгийн боловсролын газрын саналыг авах, үндэслэнэ гэсэн заалт зохицуулалт байхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авна гэж заасан, харин аль нэг байгууллагаас зөвшөөрөл санал авна, үндэслэнэ гэж зохицуулаагүй болно.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаар захирамж хуулийн үндэслэл бүхий захиргааны акт, уг ззхирамжаар нэхэмжлэгч ******* т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн “Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 4.179.090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн цаатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байна.” гэжээ. /1-р хх-ийн 24-27/

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эрэнлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч ******* Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын  5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 17,482,305 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай ******* ийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гарсан.

Уг тушаалын үндэслэл болсон сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоогоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргаагүй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дүгээр актаар 166,612,585 төгрөгний хуурамч баримт бүрдүүлж, үндэслэлгүйгээр олгосон цалинг нягтлан бодогч ******* төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг актаар нэхэмжлэгч ******* ийг төлүүлэх үүрэг хүлээлгээгүй. Уг актыг *******  хүлээн авч, танилцсан. Уг актад гомдол гаргаагүй. 2021 он, 2022 оны 7 сар хүртэл хугацаанд ажилтан нарт цалин олгохдоо нягтлан бодогч нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Энэ үйлдлийг *******  мэдэх боломжгүй байсан. Санхүүгийн цалин олгосон баримтыг өөрчлөөд илүү мөнгийг өөрөө авдаг байсан. Энэ үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг үүсэж, шүүхээс *******рдэнэхүү нь ял шийтгүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаартай Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу бүх хяналтыг хэрэгжүүлдэг байсан. 166,612,585 төгрөгний төлбөр тогтоосон акт ******* т хамааралгүй. Тус сургуулийн 2021 он, 2022 оны санхүүгийн тайланд аудитын дүгнэлт гаргаж байсан. Тухай бүр нь зөрчилгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.4 дэх  хэсэгт заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцохоор заасан. Гэтэл их хэмжээний санхүүгийн зөрчил гаргаагүй. Их хэмжээний санхүүгийн зөрчил гэдгийг хэдэн төгрөгийн хэмжээний хохирол учруулсаныг их хэмжээний хохиролд тооцох нь тодорхойгүй байгаа.

******* ийг ажлаас чөлөөлөхдөө эрх бүхий этгээдийн саналыг авалгүйгээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө санал аваагүй нь хууль зөрчсөн.

Тус сургуулийн цалингийн нэгдсэн систем нь 2022 оны 04 дүгээр сараас цахим системд шилжсэн. 2021 он, 2022 оны 07 дугаар сард цалин олгосон баримтыг гаргаж нотлох баримтаар өгсөн. Энэ нь хууль бус, зөрчил болсон. Ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны буюу нийт ажилгүй байсан хугацааны 17,482,305 төгрөг болсон.

Иймд нэхэмжлэгч ******* Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын  5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 17,482,305 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэв.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* гаргасан “Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасан хамаарах үйл ажиллагааны хүрээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Дээрх хяналт шалгалтын тэмдэглэл /2022.08.23-ны өдөр/-ийн “Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, авсан арга хэмжээ” гэсэн 3 дахь хэсэгт “Тус байгууллагын нягтлан бодогч *******рдэнэхүү нь 2021 он, 2022 оны 7 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 166.612.585 төгрөгийг цалин гэж хуурамч баримт бүрдүүлэн өөртөө үлэслэлгүйгээр илүү бодож олгосон. Уг үйлдлийг удаа дараа давтан гаргасаар байхад захирал *******  нь хяналт тавьж ажиллаагүй, таслан зогсоогоогүй зөрчил илэрлээ” гэж тэмдэглэжээ.

Мөн тэмдэглэлийн “Дүгнэлт” гэсэн 4 дэх хэсэгт “Хяналт шалгалтанд хамрагдах ёстой баримт материалуудыг шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй, удаа дараа нэхүүлж, хяналт шалгалтын хугацааг хойш нь татсанаас шалтгаалж тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны эрсдлийн цар хүрээг багасган үнэлсэн өөр албан хаагчтай холбоотой зөрчлүүд бүрэн илрээгүй байх магадлалтай бөгөөд түүвэрлэн үзсэн эрсдлээс 167.710.790 төгрөгийн төлбөрийн акт тогтоох хэмжээний зөрчил гарсан нь тус байгууллагын санхүүгийн болон дотоод аудитын хяналтын үйл ажиллагаа бүрэн алдагдсан гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын тэмдэглэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зааснаар үйлдэгдсэн, хууль, дүрэм, журмын дагуу албажуулсан нотлох баримт гэж үзэх хуулийн үндэслэл бүхий баримт бичиг болно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм”-ийн “6.3.1-д “Санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах, 6.3.2-т “Хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж гарын үсэг зурах” гэж заажээ. Нэхэмжлэгч *******  Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаарын актуудтай 2022 оны 08 дугаар сарын 23 ны өдөр танилцаж, хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.1-д зааснаар дээр дурдсан Улсын ахлах байцаагчийн актуудыг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй байх тул ******* ийг актуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

MNS 5140:2021 баримт бичгийн стандартын 3.2.1-д Акт /нотломж/-ыг “Аливаа үйл ажиллагаа, бодит байдлын үнэн зөвийг шалган нотолгоо дүгнэлт гаргаж, зохих журмын дагуу баталгаажуулсан баримт бичиг” гэж тодорхойлсон.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3.6.1-д “Ажлын хэсэг комисс болон тусгайлан эрх олгогдсон албан тушаалтны дүгнэлт шийдвэрийг акт хэлбэрээр зохион бүрдүүлнэ” гэж заасан.

Дээрх дүрэм, журмын томьёолол, тодорхойлолтоор Улсын ахлах байцаагчийн актыг тусгайлан эрх олгогдсон албан тушаалтан, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх хууль, эрх зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эхлээд явагдаж байх хугацаанд Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал *******  нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 85 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст байгууллагынхаа 2021, 2022 оны төсөвт иж бүрэн шалгалт хийлгэнэ гэж хандсан нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөнөө хаацайлсан, хариуцлагаас зайлсхийсэн, хувийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн үйлдэл гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч *******  нь төсвийн шууд захирагч, байгууллагын гүйцэтгэх удирдлагын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.1, 16.5.2, 16.5.5, 16.5.7 дахь, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасан үүргүүдийг биелүүлээгүй эс үйлдэхүй, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь Дорноговь аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын албаны шалгалтын тэмдэглэл, тус албаны ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаарын актууд буюу нотлох баримтуудаар тогтоогдож нотлогдсон.

Сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдуулан сонсох ажиллагаа явуулах ******* т 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/782 тоот албан бичгээр мэдэгдэж, түүнийг тайлбар, санал гаргах боломжоор хангасан. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сонсох ажиллагааг явуулж тэмдэглэл үйлдсэн болно.

Сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дүгээр зүйлийн 27.4 дэх хэсгийн 27.4.3, 27.5, 27.6 дахь хэсгүүдэд заасан журмаар явагдсан, хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эрхэлж байсан тул Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах тухай ажилтанд мэдэгдэж, тайлбар гаргуулж авсан.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж шинээр томьёологдсон. Иймээс уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрэмбээр Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баримтална.

Боловсролын тухай хууль хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон хууль биш, уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12 дахь заалт нь Засаг даргад эрх олгосон зохицуулалт юм.

Нэхэмжлэгч ******* ийг нягтлан бодогч ******* зөрчилд хамтран оролцсон гэж хариуцагчийн зүгээс буруутгаагүй, харин Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудаар хүлээсэн үүргээ биелүүлж хяналт тавиагүй хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь агуулгын ялгаатай, мөн хоёр өөр процедураар хэрэгждэг үйл ажиллагаа юм. Боловсролын тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулахад аймгийн боловсролын газрын саналыг авах үндэслэнэ гэсэн заалт зохицуулалт байхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авна гэж заасан, харин аль нэг байгууллагаас зөвшөөрөл санал авна, үндэслэнэ гэж зохицуулаагүй болно.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаар захирамж хуулийн үндэслэл бүхий захиргааны акт, уг ззхирамжаар нэхэмжлэгч ******* т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй “Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 4.179.090 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн цаатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

6.Нотлох баримт: Нэхэмжлэгчээс:

 

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн б/17 дугаартай “******* ийг ажилд томилох тухай” захирамж /1-р хх-ийн 06/

-2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 07-09/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай “******* т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж /1-р хх-ийн 10/

-Цалингийн карт /1-р хх-ийн 11/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1649 дугаартай “гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичиг /1-р хх-ийн 12/

-Сонсох ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 54-55/

-Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 94-102/

-Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-6/258 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 116/

-******* т олгож байсан шагналын хуулбар /2-р хх-ийн 119-126/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

7.Нотлох баримт: Хариуцагчаас:

 

-MNS 5140-1:2021 баримт бичгийн стандарт /1-р хх-ийн 28-30/

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг” журам /1-р хх-ийн 31-40/

-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм” /1-р хх-ийн 41-45/

-Улсын ахлах байцаагчийн 24/01-24/03-114, 24/01-24/03-115, 24/01-24/03-116 дугаар актуудын хуулбар /1-р хх-ийн 46-51/

-Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаартай “Мэдээлэл хүргүүлж, зөвлөмж өгөх тухай” албан бичиг /1-р хх-ийн 52/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/782 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 53/

-2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, цалингийн карт, дансны хуулга /1-р хх-ийн 54-57/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 110 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 58/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 117 дугаартай албан бичиг, төлбөрийн хүсэлт  /1-р хх-ийн 59-63/

-Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 64-65/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/818 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 66/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн ирсэн бичгийн бүртгэл /1-р хх-ийн 67-69/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2021 оны “Дотоод хяналт, шалгалтын удирдамж, илтгэх хуудас /1-р хх-ийн 70-72/

-Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 73/

-Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар баталсан “******* албан тушаалын /ажлын байрны/-ын тодорхойлолт /1-р хх-ийн 94-102/

-******* ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 139-142/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай “байгууллагын 2021, 2022 оны төсөвт иж бүрэн шалгалт оруулах тухай” албан бичиг, өргөдөл, гомдол шийдвэрлэх хуудас, ******* өргөдөл /1-р хх-ийн 143-145/

-Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаартай албан бичиг, тус сургуулийн багш, ажилчдын 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн картыг байгууллагын цалингийн системээс гаргуулсан нотлох баримт    зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

7.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 469 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдуулж “Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын  5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 17,482,305 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

Үүнд: 1-рт. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргаагүй,

            2-рт. Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д заасан “...их хэмжээний санхүүгийн хохирол” учруулаагүй, их хэмжээний санхүүгийн хохирол гэдгийг тодорхойлоогүй,

           3-рт. Боловсролын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө санал аваагүй гэж,

3.Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

Үүнд: 1-рт. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, мөн зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”,

2-рт. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.6 дахь заалтуудыг зөрчиж, санхүүгийн хяналт тавиагүй,

3-рт. Нэхэмжлэгч *******  нь Хөдөлмөрийн гэрээний 3.2.4, 4.2.5-д заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч, тогтоогдож сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дугаартай улсын байцаагчийн акт, тэмдэглэлээр тогтоогдсон, уг актад гомдол гаргаагүй,

4-рт. Боловсролын тухай хууль нь хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон хууль биш, уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12 дахь  заалт нь Засаг даргад эрх олгосон зохицуулалт  тул аймгийн боловсролын газрын саналыг авах зохицуулалт байхгүй гэж тодорхойлж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохичдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр томилж оролцох эрхтэй бөгөөд хариуцагч нь *******уяндэлгэрийг төлөөлөгчөөр томилсон байх ба дээрх төлөөлөл нь хуулийн шаардлага хангасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-д ...Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба зохигч талууд  эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэсэн тайлбар гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч ******* ийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот “ажилд томилох тухай” захирамжаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаар томилсон байна. /1-р хх-ийн 6/

 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга, *******  нар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байна. /1-р хх-ийн 7-9/

3.Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Т нь нэхэмжлэгч ******* ийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ******* ийг Аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 24/01-24/03-114 тоот актаар 166,612,585 төгрөгийн зөрчил тогтоогдож Төсвийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /1-р хх-ийн 10/

4.Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан захиргааны байгууллага болохын хувьд түүний захиргааны актад мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар Аймгийн Засаг даргад гомдол гаргасныг буруутгахгүй байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй тул түүнийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******  нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч дээд шатны Засаг дарга болох Дорноговь аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Аймгийн Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1649 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 12/

5.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт  Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг төрийн үйлчилгээний албан тушаал байхаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгээр үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хэргийн харьяалал зөрчөөгүй байна гэж үзэн хэргийг тус шүүх хянан шийдвэрлэв.

6.Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, мөн зүйлийн 80.1.5 дахь хэсэгт “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан.

8.Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-д мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч тогтоогдсон бол, хязгаарлалттай дүгнэлт авсан нь хүлээн зөвшөөрөгдсөн бол ноцтой зөрчилд тооцохоор, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ. /1-р хх-ийн 7-9/

9.Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дүгээр актаар “хуурамч баримт бүрдүүлж, үндэслэлгүйгээр олгосон цалин болох 166,612,585 төгрөгийг нягтлан бодогч *******рдэнэхүүгээр төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон байна. /1-р хх-ийн 46-47/

Төрийн албаны цалингийн цахим нэгдсэн систем 2022 оны 04 дүгээр сараас Дорноговь аймагт шилжиж орсон талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй байна.

 

10.Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж, завших гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, *******рдэнэхүү нь 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн болох нь тогтоогдож байна. /2-р хх-ийн 183-191/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасны дагуу Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, уг шийтгэх тогтоолоор нягтлан бодогч *******рдэнэхүү нь гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн болох нь тогтоогдсон.

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 469 дугаартай лавлагаагаар Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /2-р хх-ийн 182/

 

11.Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар баталсан “******* албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтын 1 дэх хэсгийн 1.3-д байгууллагын төсвийн төсөөлөл, төсвийг төлөвлөх, батлуулах, зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих, аудит хийлгэх, төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланг үнэн зөв, цаг хугацаанд нь тайлагнах, 1.4-д холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох, төсвийн өдөр тутмын удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй гэж заасныг *******  нь зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Тухайлбал ноцтой зөрчил гэдгийг талууд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан, ажлын байрны тодорхойлолтод үндсэн чиг үүргийг зааж өгсөн байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д заасан “мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрч, тогтоогдсон” бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан. /1-р хх-ийн 8/

Ноцтой зөрчил гэдгийг зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгох бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн харш үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцно гэдгийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн зааж, тохиролцож, хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.

 

12.Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөрийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай “******* т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

 Дээрх захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.6 дахь хэсэгт заасныг үндэслэж захирамж гаргасан нь үндэслэлтэй байна.

Захирамжийн үндэслэл болсон Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дүгээр актаар “хуурамч баримт бүрдүүлж, үндэслэлгүйгээр олгосон цалин болох 166,612,585 төгрөгийг нягтлан бодогч *******-р төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон байна. /1-р хх-ийн 46/

Дээрх төлбөрийн акт нь 5 дугаар сургуулийн нягтлан бодогч *******рдэнэхүү, мөн 5 дугаар сургуулийн захирал болох төсвийн шууд захирагч ******* ажил үүрэгтэй холбоотой, хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас их хэмжээний санхүүгийн зөрчлийг гаргасан, энэ нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон байна.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дүгээр актад *******  нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийсэн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2021 он, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бусаар гүйцэтгэсэн хяналт, шалгалтын тэмдэглэлээр их хэмжээний санхүүгийн зөрчил Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 сургуулийн санхүүд учирсан болохыг давхар нотолж байна. /1-р хх-ийн 75-78/

13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч *******  нь нягтлан бодогчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, хянах боломжгүй байсан, санхүүгийн хяналтыг хуульд заасан журмын дагуу тавьж байсан” гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, мөн зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” үндэслэлээр ******* ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Мөн *******  нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ.”, мөн зүйлийн 18.2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана.” гэснийг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих,  батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох, төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх, дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл төсвийн шууд захирагч болох 5 дугаар сургуулийн захирал *******  нь 2021 онд бүтэн, 2022 оны 07 сар хүртэл хугацаанд нягтлан бодогч *******рдэнэхүүд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах, эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах, аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө туслалцаа авах, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх, өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх зэрэг нягтлан бодогчийн хуулиар хүлээсэн үүрэгт хяналт тавих үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Мөн *******  нь Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.” гэснийг, мөн зүйлийн 13.6 дахь хэсэгт заасан “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн.

 

Төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүй, санхүүгийн зөрчлийг няглан бодогч нь удаан хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд хуурамч баримт бичиг бүрдүүлж, хууль бусаар санхүүгийн гүйлгээг хийж, байгууллагад их хэмжээний санхүүгийн хохирол учруулж байгааг шалгаж, тогтоох боломжтой байсан, нягтлан бодогчийн өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг хянах бүрэн эрх нь байсан, цахим сангаар болон цаасан суурьтай санхүүгийн гүйлгээний баримт, санхүүгийн тайланг нэг бүрчлэн шалгах, хянах боломж байсан, ийм үүргийг хуулиар хүлээлгэсэн байсан, энэ үүргийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гарсан болох нь тогтоогдсон байна гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1 дүгээр зүйлд хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцох зөрчлүүдийг, хөдөлмөрийн гэрээний 3.2 дүгээр зүйлд ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг тус тус тусгаж, гэрээг байгуулсан бөгөөд төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал *******  нь ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

 

15.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө” гэж сумын засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн.

Тухайн үед мөрдөж байсан Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.12-д заасан заалт нь сумын Засаг даргад  эрх олгосон зохицуулалт бөгөөд сумын Засаг даргад үүрэг болгосон заалт биш, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээгээр Боловсролын тухай хуулийн заалтаас илүү Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгож тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн Дорноговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаартай “...******* т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасны дагуу “сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халж байгаа тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны газрын даргатай зөвшилцөх шаардлага байхгүй” гэсэн албан бичгийг ирүүлсэн байна. /1-р хх-ийн 83/

-Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаартай албан бичиг, тус сургуулийн багш, ажилчдын 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн картыг байгууллагын цалингийн системээс гаргуулсан нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

16.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...*******  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргаагүй,  Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д заасан “...их хэмжээний санхүүгийн хохирол” учруулаагүй, их хэмжээний санхүүгийн хохирол гэдгийг тодорхойлоогүй, Боловсролын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө санал аваагүй, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар баталсан “******* албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолт, Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дугаартай улсын байцаагчийн акт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, харин хэрэгт авагдсан өөр нотлох баримтаар нотлогдсонгүй.

 

17.Хариуцагчийн өмгөөлөгч *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, мөн зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах  эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.6 дахь заалтуудыг зөрчиж, санхүүгийн хяналт тавиагүй, нэхэмжлэгч *******  нь Хөдөлмөрийн гэрээний 3.2.4, 4.2.5-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дугаартай улсын байцаагчийн акт, тэмдэглэлээр тогтоогдсон” гэх тайлбар нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар баталсан “******* албан тушаалын /ажлын байрны/-ын тодорхойлолт, Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/01-24/03-114 дугаартай улсын байцаагчийн акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн *******  нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.6 дахь заалтуудыг зөрчиж, санхүүгийн хяналт тавиагүй эс үйлдэхүй гаргасан нь нотлогдсон.

2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийн  1 дүгээр хуудасны арын нүүрний  хэсэгт  “Хуралдаан даргалагч: 2022 оны 04 дүгээр сараас баталгаажуулж программ ашиглалтад орсон. 4, 5, 6, 7 дугаар сард хамгийн их алдаа гарсан. Өмнө нь таныг молигдсон байж болно. Хянах боломжтой байх хугацаанд яагаад хянаагүй вэ” гэсэн асуултад “...*******  нь: Би 04 дүгээр сараас илгээж эхэлсэн ч хяналтаа дутуу тавьсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би гайхаад байна. Цагдаа дээр ч хэлсэн. Надад цалингийн хавтгайгаа хэвлүүлж авчраад хянадаг журмаараа хянаж байсан. Хөл дүнгээрээ тулгаад хүн нэг бүрэээр үздэг байсан” гэх ******* тайлбараар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.6 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үүргийг сургуулийн захирал, төсвийн шууд захирагч *******  нь хэрэгжүүлээгүй байна. /1-р хх-ийн 54/

18.Иймд нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17,482,305  төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг  даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 19.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичмэл нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч ******* 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-120 дугаар зүйлд  тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох “Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17,482,305  төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг  даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч ******* т буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэг зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭНХМАНДАХ