Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/04712

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 30 101/ШШ2023/04712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 2 дугаар хороо, ************ хотхон, *** дугаар байр, *********тоот хаягт байрлах ******** ХХК /хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар ************, Регистрийн дугаар ************/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***** дүгээр хороо, *********** хаягт байрлах ***********ХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар *****, Регистрийн дугаар ************/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ********** дугаар хороо, ********* хотхон,***********дүгээр байр, ********* тоот хаягт оршин суух, ******** овогт ********* /Регистрийн дугаар **********/-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ***********ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

нэхэмжлэгч********ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

********** ХХК /хуучин нэрээр *********** ХХК/ нь ********-тай 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр *********************** дугаартай Зээлийн гэрээ, мөн өдөр***************дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулж *************** арлын дугаар бүхий, Тоёота ланд крузер 200 маркийн хар өнгийн автомашиныг банкны 162,800,000 төгрөгийн зээлээр 96 сарын хугацаатай, сар бүр 2,940,000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээнд коронавирус халдварт өвчний улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн болон компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2 удаа буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус холбогдох өөрчлөлтийг оруулсан. Ингээд дээрх 2 хуулийн этгээдийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Гэтэл гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн, нэхэмжлэлд дурдсан автомашин өөр этгээд буюу Х Бтай байгуулсан гэрээний оролцогч бус этгээд болох З.Эийн эзэмшилд шилжсэн. Ингээд уг автомашиныг авахаар 2020 оноос хойш хөөцөлдөж эхэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Х Б Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-т заасны дагуу, *************** ХХК нь эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу тус тус шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ***************нь гэрээний зүйлийг***************ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, гэрээний үүргийн биелэлт зөрчигдвөл үл маргах журмаар тээврийн хэрэгслийг буцаан авахаар зохицуулагдсан. ***************ХХК-ийн хувьд уг тээврийн хэрэгсэл 2020 оны өвөл ***************-д очсоноор фидуцийн гэрээний үүрэг зөрчигдсөн. ***************-ны хувьд 2022 оны 6 сараас хойш зээлдэгч ***************ХХК зээлээ төлөхгүй байхаар нь тээврийн хэрэгсэл бусдын эзэмшилд байгааг мэдсэн. Зээлийн гэрээний үүрэгт с***************ХХК нь 2022 оны 12 дугаар сар хүртэл зээлийн төлбөр төлсөн, 2023 оноос хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болно. Гэтэл *************** нь ***************-ийн эзэмшлийн, ***************-ны өмчлөлийн автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлж, *************** УАК улсын дугаараар хууль бус эзэмшилдээ байлгаж байна. ***************-өөс автомашинаа авъя гэж шаардахад би автомашиныг буцаан өгнө, очиж уулзана гэх зэргээр худал хэлсээр өдийг хүрсэн байдаг. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч буюу эзэмшигч нь бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүссэний дагуу ***************, *************ХХК нар хамтраад өөрсдийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг ***************-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч *************** нь *************** ХХК-ийн эзэмшлийн машиныг өөрийнхөө эзэмшилдээ байлгаж байгаа ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ***************-тай байгуулагдсан гэрээг өөрт хамааралгүй, машин өөрийнх гэсэн тайлбараа нотолсон баримт байхгүй байна. Түүнээс гадна урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд шаардлага гаргасан гэх тайлбар үндэслэлгүй юм. Учир нь итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т заасан шаардлага хангасан байна. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь *************** ХХК болон ***************-ийн өмчлөлийн хөрөнгө биш, банкны нэр дээр бүртгэлтэй хөрөнгө, ***************өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа. Талуудын хооронд байгуулсан Фидуцийн гэрээний 2.1-т хөрөнгийн өмчлөгч нь хэн байх гэдэг талаар талууд тодорхой тохиролцсон. Банк нь хөрөнгөө өмчлөгчийн хувьд аливаа этгээдийн хууль бус эзэмшлээс, гуравдагч этгээдээс шаардах давуу эрхтэй байна гэж гэрээ байгуулагдсан. Банкны хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан үндэслэлийн дагуу шаардах эрхтэй учраас банкны хувьд гуравдагч этгээд З.Эийн хууль бус эзэмшлээс тухайн хөрөнгийг шаардан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хариуцагч***************-ийн хууль бус эзэмшлээс *************** арлын дугаар бухий, *************** УАК улсын дугаартай, тоёота ланд крузер 200 маркийн хар өнгийн автомашиныг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нар н*************** нь манай компанийн авсан автомашиныг өөрийн хууль бус эзэмшилдээ байлган өнөөдрийг хүрсэн гэж байна. Гэтэл бодит байдал дээр *************** ХХК-ийн нэр дээр зээлээр худалдан авахаар тохиролцож нэхэмжлэлд дурьдаж буй 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ***************дугаартай зээлийн гэрээний урьдчилгаа төлбөр болох 18,100,000 төгрөгийг *************** нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ***************ХХК-ийн ***************-ны ***************тоот данс руу шилжүүлсэн, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр *************** тоот данс руу даатгалын төлбөр болох 2,170,800 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3,120,900 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3,120,900 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд дэлхий нийтэд дэгдсэн цар тахлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж зээлийн төлбөрөө төлж чадаагүй нөхцөл байдал бий болсон. ***************ХХК-ийн өмнөх захирал ***************-тай амаар ярилцаад машины урьдчилгааг төлсөн, ийнхүү тохиролцохдоо 2028 он хүртэл төлбөрийг төлж дуусгана гэсэн, түүнээс биш сар, сард хэдий хэмжээний төгрөг төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Түүнээс гадна нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар тодорхойлж байна. Иргэний хуулийн 106-д өмчлөгчийн шаардах эрхийг тодорхойлсон, өөрөөр хэлбэл өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл*************** ХХК нь машины өмчлөгч биш, мөн хуулийн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан.*************** нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардсан шаардлага хэрэгт байхгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэрэв хууль бус гэж үзсэн бол Х Б нь ***************-өөс шаардах ёстой, гэтэл ***************-наас***************-өөс машин шаардсан зүйл байхгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Мөн УХГ ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад ***************ХХК нэхэмжлэл гаргаад байгаа боловч ***************хамтран нэхэмжлэгчээр байгаа эсэх нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч нараас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1-2, 3/, ***************ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх-4, 5, 6/, ***************-ХХКийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-7, 30-31/, 2023.02. 09-ний өдрийн итгэмжлэл /хх-9/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.03.10-ны өдрийн 05351 тоот албан бичиг /хх-10/, 2020.05.07-ны өдрийн *************** дугаартай Зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хх-11-14/, 2020.05.07-ны өдрийн ***************дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, хөрөнгийн жагсаалт /хх-15-16/, *************** ХХК, *************** ХХК нарын хооронд байгуулагдсан Хуримтлалын үйлчилгээний гэрээ /хх-16-17/, 2020.12.09-ний өдрийн ЗГ/202045299004-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хх-18-20/, 2021.03.02-ны өдрийн ЗГ/202045299004-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /Үндсэн зээлдэгчийн нэр өөрчлөх/, Фидуцийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /Үндсэн зээлдэгчийн нэр өөрчлөх/ /хх-21-22/, *************** ХХК, *************** ХХК нарын хооронд байгуулагдсан *************** дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-23-24/,***************УАК улсын дугаартай, Тоёота ланд крузер 200 маркийн автомашины гэрчилгээ /хх-25/, Н.М-ийн ***************-ны *************** тоот дансны 2022.01.31-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл баримт, төлбөрийн даалгавар /хх-28-29/, 2023.04.10-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-75-76, 97-98/, Х Б ХК-ийн 2023.01.31-ний өдрийн 5015/050 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, 2023.08.09-ний өдрийн 5015/0300 тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлуулах тухай албан бичиг

/хх-152, 153/, УХГ ХХК-ийн 2022.06.21-ний өдрийн 22/076, 22/077, 2022.11.16-ны өдрийн 22/139, 2023.07.21-ний өдрийн 23/64 дугаартай албан бичиг /хх-154, 155, 156, 157/, Х Б ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх-179-181, 186/,

3.2.Хариуцагчаас ирүүлсэн: 2023.03.09-ний өдөр олгосон итгэмжлэл /хх-44/, 2023.03.22-ны өдрийн хариу тайлбар /хх-58/, З.Эийн Х Бны 5122007172 тоот дансны 2020.05.08-ны өдрийн дансны хуулга /хх-59/, О.Баасандуламын Х Бны 5111060355 тоот дансны 2020.05.05-ны өдрийн хуулга /хх-60-61/, З.Эийн Х Бны 5122007172 тоот дансны 2020.09.01-2020.11.30-ны өдрийн хугацааны дансны хуулга /хх-62-63/, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын 2023.04.18-ны өдрийн 477 тоот тодорхойлолт /хх-81/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Х Б ХК-ийн 2023.05.01-ний өдрийн 29/4489 тоот албан бичиг, түүнд хавсаргасан зээлийн бүртгэлийн карт /хх-94, 95/, Х Б ХК-ийн 2023.10.09-ний өдрийн 29/9474 тоот албан бичиг, 5015395575 дугаартай зээлийн дансны хуулга /хх-171, 172-173/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч УХГ ХХК, Х Б ХК нар нь хариуцагч З.Эд холбогдуулан ********************арлын дугаар бухий, **** УАК улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн хар өнгөтэй суудлын автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаан бүхий автомашиныг хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Х Б ХХК, Ф К ГХХК-ийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/202045299004 дугаартай Зээлийн гэрээ болон ФД/202045299004 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулж, 162,800,000 төгрөгийг, жилийн 15 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлэх, зээлдүүлэхээр, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор JTMHU1J304201298 арлын дугаар бүхий, одтой хар, LC200 GXR 2020, Toyota Land Cruiser 200 маркийн хар өнгөтэй суудлын автомашиныг барьцаалсан байна. /хх-11-14, 15-16/

 

Ф К ГХХК-ийн нэр өөрчлөгдөж УХГ ХХК болсныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлсэнтэй холбогдуулан зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр************* 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээнд ********************* дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулжээ. /хх-10, 18-20, 21, 22/

 

4.2. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан *************дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ийн гэрээнд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд автомашиныг банкны өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх ба уг гэрээний дагуу Х Б нь гэрээний зүйл болох **** УАК улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн суудлын автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. /хх-15-16, 25/

 

4.3. Хариуцагч З.Э нь **** УАК улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн хар өнгөтэй суудлын автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа.

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргааүй.

 

5. Дээр дурдсан гэрээнүүдээс үзэхэд, нэхэмжлэгч УХГ ХХК, Х Б ХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, гэрээний дагуу Х Бны өмчлөлд **** УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч нар нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ФД/202045299004 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ийн зүйл болох **** УАК улсын дугаартай автомашиныг хариуцагч З.Э хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэлээр уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч УХГ ХХК, өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч Х Б ХК нь тээврийн хэрэгслийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

7. Хариуцагч нь маргаан бүхий автомашиныг УХГ ХХК-ийн өмнөх захиралтай тус компанийн нэр дээр зээлээр худалдан авахаар тохиролцсны үндсэн дээр зээлийн гэрээний урьдчилгаа төлбөрт 18,100,000 төгрөг, даатгалын төлбөрт 2,170,800 төгрөг, төлбөрт 3,120,900 төгрөг, 3,120,900 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул хууль бусаар эзэмшилдээ аваагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж мэтгэлцсэн.

 

8. Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.

 

8.1. Хариуцагч нь УХГ ХХК-ийн захирал Н.М-тай маргаж буй тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч УХГ ХХК-ийн зүгээс уг тайлбарыг үгүйсгэж байх ба хариуцагчийн тайлбарт дурдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

8.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч З.Э нь ************ дугаартай Зээлийн гэрээнд заасан Х Бны ************ дугаартай данс руу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 18,100,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2,170,800 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 3,120,900 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч эдгээр мөнгийг төлснөөр маргаан бүхий автомашины хууль ёсны өмчлөгч нь хариуцагч З.Э гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч нь маргаан бүхий **** УАК улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн суудлын автомашиныг өмчлөх, эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

9. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235:1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

9.1. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ФД/************** дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ийн гэрээнд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд автомашиныг Х Бны өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд банк хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, автомашиныг УХГ ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байлгахаар харилцан тохиролцсон байх ба гэрээний 3.2.-т хөрөнгийг банкны зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн эзэмшүүлэх, ашиглуулахгүй байх нөхцлийг заажээ.

 

9.2. Нэхэмжлэгч Х Б ХК нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох **** УАК улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн хар өнгөтэй суудлын автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул фидуцийн зүйл болох автомашины асуудлаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

9.3. Нэхэмжлэгч УХГ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар аютомашиныг зээлдүүлэгч Х Бны өмчлөлд бүртгүүлэн шилжүүлсэн боловч гэрээний дагуу автомашиныг эзэмших, ашиглах эрхтэй байх ба зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж автомашиныг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар храилцан тохиролцсон тул фидуцийн зүйлтэй холбоотой асуудлаар хууль ёсны эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар шаардлага гаргах эрхтэй.

 

9.3. УХГ ХХК нь Х Бинд 2022 оны 6 дугаар сарын 21, 2022 оны 11 дүгээр сарын 16, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгүүдээр фидуцийн гэрээний зүйл болох **** УАК улсын дугаартай автомашиныг З.Эийн хууль бус эзэмшлээс гаргуулан авах, автомашиныг эрэн сурвалжлуулах хүсэлтийг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст автомашиныг эрэн сурвалжлуулах хүсэлтийг тус тус гаргасан байна. Мөн Х Б ХК-аас Тээврийн цагдаагийн албанд 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр **** УАК улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн суудлын автомашиныг эрэн сурвалжлуулах хүсэлтийг тус тус гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

10. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөгүй байхад Х Б шаардах эрхгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

Х Б ХК нь зээлдэгч УХГ ХХК зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн зүйл болох **** УАК улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн хар өнгөтэй суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хүрээнд фидуцийн зүйлийн эзэмшил, ашиглалттай холбогдуулан шаардлага гаргах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийг хариуцагч тодорхойлох боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч З.Эөөс нэхэмжлэгч Х Б ХК болон УХГ ХХК-ийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ФД/************* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ийн зүйл болох **** УАК улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн хар өнгөтэй суудлын автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХК-ийн өмчлөлд, УХГ ХХК-ийн эзэмшилд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч З.Эөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ФД/********  дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ийн зүйл болох **** УАК улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн хар өнгөтэй суудлын автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХК-ийн өмчлөлд, УХГ ХХК-ийн эзэмшилд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР