Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2023/00240

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2023/00240

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* хүдэр ХХК РД:*******/-д холбогдох,

1.143.262.604 88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******/цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... ******* ******* ХХК нь Монгол Улсын хэмжээнд олон аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдтэй хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай, чанар стандартад нийцсэн улаан буудай худалдан авах, тэжээлийн хивэг, нийлмэл бордоо, үрийн буудай, хүнсний бүтээгдэхүүн зэргийг худалдах болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд худалдах, худалдан авах бараа бүтээгдэхүүнийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас тогтоосон холбогдох чанар стандартын шаардлагад нийцүүлэн үнэлгээ тогтоож, хамтран ажиллах талуудтай худалдах, худалдан авах болон бусад төрлийн гэрээ байгуулан ажилладаг болно.

Энэ үйл ажиллагааны хүрээнд ******* ******* ХХК нь газар *******лангийн үйлдвэрлэлийн салбарт хүнсний болон тэжээлийн улаан буудай, овъёос зэрэг бүтээгдэхүүн *******лах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг ******* хүдэр ХХК-тай 2021 онд хамтын ажиллагааны хэлбэрийг хэлэлцээд, *******лалтын үйл ажиллагаанд нь шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг зээлээр урьдчилан шилжүүлж нийлүүлэх, ******* хүдэр ХХК нь манай компанид 2021 онд *******лсан чанарын стандартад тэнцэх хүнсний улаанбуудай нийлүүлэх, харилцан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн тооцоог нийлэх, төлбөрийг харилцан барагдуулах нөхцлүүдийг тус тус тохиролцсон болно.

Дээрх тохиролцооны дагуу ******* ******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд нийт 765 сая 138,950 төгрөгийн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа материал, бүтээгдэхүүн шилжүүлэн өгсөн бөгөөд ******* хүдэр ХХК нь 2021 оны 09-11 дүгээр саруудад нийт дүнгээрээ 1,749,940 тонн үр ******* нийлүүлсэн болно.

******* хүдэр ХХК-ийн 1-4 дүгээр ангилалд тэнцэнэ гэж нийлүүлсэн 1,749,940 тонн улаан буудайг лабораторийн шинжилгээнд оруулж тоо хэмжээ, төрөл чанар стандартыг тогтооход 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680 кг, овъёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1,017,440 кг болсон болно.

******* хүдэр ХХК-ийн нийлүүлсэн улаан буудайны зарим хэсэг нь хүнсний чанарын стандартыг хангахгүй байгаагаас шалтгаалан талуудын хооронд маргаан үүссэн болно.

Манай компанийн зүгээс маргааныг эвийн журмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх зорилгоор удаа дараа санал тавьсан боловч ******* хүдэр ХХК нь нийлүүлсэн үр *******ныхаа чанар, үнэлгээний талаар тохиролцохгүй, харин нийлүүлсэн улаан буудайгаа биетээр нь буцаан авна гэдэг санал гаргасан атлаа манай компаниас гэрээний үндсэн дээр хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзсан тул манай компанийн зүгээс урьдчилан төлсөн бараа, бүтээгдэхүүнийхээ үнэ болох нийт 765 сая 138,950 төгрөгийг ******* хүдэр ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудай нийлүүлснээс шууд шалтгаалан манай компанид учруулсан эд хөрөнгийн алдагдал буюу хохиролд 150 сая 661,339 төгрөгийн төлбөр, бүгд 916,266,212 төгрөг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан билээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэргийг шүүхэд хянаж байх явцад ******* хүдэр ХХК нь цагдаагийн байгууллагад манай компанийг залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр гомдол гаргасан ба шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1957 тоот захирамжаар ИХШХтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсгийг баримтлан манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас манай компанийн хүсэлтийн дагуу ******* хүдэр ХХК-ийн эрүүгийн журмаар гаргасан гомдлын дагуу Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хянаад 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаартай прокурорын тогтоолоор энэхүү хэрэг бүртгэлтийн хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй ******* хүдэр ХХК-аас ******* ******* ХХК-д нийлүүлсэн улаанбуудайн чанар ангиллын талаарх маргаан нь иргэний хэргийн шүүхийн журмаар шийдвэрлүүлвэл зохих хуулийн этгээдын хоорондын иргэний маргааны шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж, хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 177 тоот хариу мэдэгдэх хуудсаар ирүүлсэн болно.

Иймд ******* ******* ХХК нь ******* хүдэр ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцсон үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж компанийнх нь үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалыг шилжүүлж өгсөн боловч ******* хүдэр ХХК-ийн шилжүүлж авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн тул дор дурдсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.   ******* ******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа, материал, бүтээгдэхүүний үнэ 765 сая 138,950 төгрөг,

2.   ******* хүдэр ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт буулгалт, хатаалгын зардалд 157 сая 414,802.74 төгрөг,

3.   Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагыг хуульчлан тогтоосон бөгөөд мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь, хариуцагчаас авах мөнгөн төлбөрөө хугацаанд авч чадалгүй өнөөдрийг хүрсэн тул хэтэрсэн хугацааны хүүг арилжааны банкны зээл, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хариуцагч тал нийт 765 сая 138,950 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 357-660 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

 

Энэхүү хугацааны хүүг хадгаламжийн хүүгээр тооцох боломжтой тул манай компанийн хүсэлтийн дагуу Монгол банкнаас ирүүлсэн төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн нөхцлөөр тооцвол нийт 110 сая 354,426.07 төгрөгийн хүү төлөхөөр байна. Иймд ******* хүдэр ХХК-иас бүгд 1 тэрбум 143,262,604.88 төгрөг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүнсний улаан буудайны үндсэн төлбөрийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн шаардлагыг 765,138,950 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Бид ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ хийгээгүй учраас хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна! гэжээ.

 

******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-наас 1,143,262,604.88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна.

******* ******* ХХК-ийн хувьд хүнсний этгээдийн зориулалттай чанар стандартын шаардлагад нийцсэн улаан буудай худалдан авах тэжээлийн хивэг, нийлмэл бордоо, үрийн буудай хүнсний бүтээгдэхүүн зэргийг худалдах зэрэг болон бусад үйл ажиллагааг эрхэлдэг. Худалдан худалдан авах гэрээг эрх бүхий байгууллагаас тогтоосон холбогдох чанар стандартын шаардлагад нийцүүлэн шаардлага тогтоон талуудад худалдах худалдан авах болон бусад төрлийн гэрээг байгуулан ажилладаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд ******* ******* ХХК нь газар *******лангийн үйлдвэрлэлийн салбарт хүнсний болон тэжээлийн буудай, овъёос зэргийг *******лах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг ******* ******* ХХК-тай 2001 онд хамтын ажиллагааны хэлбэрийг хэлэлцээд *******лалтын үйл ажиллагаанд нь шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг зээлээр урьдчилан шилжүүлэх, ******* ******* ХХК нь 2021 онд *******лсан чанар стандартын шаардлагад нийцэх хүнсний улаан буудайг нийлүүлэхээр харилцан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог харилцан нийлэх, төлбөрийг харилцан барагдуулах нөхцлүүдийг тохиролцсон. Үүнийхээ дагуу ******* ******* ХХК-ийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өдрүүдэд нийт 765,138,950 төгрөгийн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн улаан буудай, түлш хүнсний бараа материал, бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгсөн. ******* ******* ХХК-ийн зүгээс 2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр саруудад нийт дүнгээр 1,749,940 тонн улаан буудайг манайд нийлүүлсэн. Бидний хоорондын харилцан тохиролцсон ёсоор ******* ******* ХХК нь 2021 онд 1-4 дүгээр ангилалд тэнцэх улаан буудайг нийлүүлэх ёстой байсан. Гэтэл бид тухай бүрт нь лабораторын шинжилгээнд оруулж чанар стандартыг тогтооход 2-4 дүгээр ангилалд тооцох буудай 492,680 кг, овъёос 238,820 кг, тэжээлийн ангилалд нийцэх буудай 1,017,440 килограммыг тус тус нийлүүлсэн байсан. Энэ нь бидний гэрээгээр тохиролцсон үүргийг зөрчсөн. Бидний зүгээс гурил үйлдвэрлэх боломжгүй буудайг нийлүүлсэн гэсэн үг. Бидний зүгээс өнөөдрийг хүртэл гарсан 765,138,950 төгрөгийн үнийг ******* ******* ХХК-с аваагүй байгаа. Мөн чанарын шаардлагад нийцүүлээгүй буудайны ачилт буулгалтын зардал 187,414,802.74 төгрөгийг зарцуулсан. Энэ талаар баримт тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хүү төлөх үүрэгэтй гэсний дагуу бидний зүгээс хүүгийн тооцооллыг холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүллээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү! нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэх.

******* ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож 2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 1-4 дүгээр ангиллын 1,749,940 тонн хүнсний улаан буудайг манай компани өөрийн тээврээр тээвэрлэж ******* ******* ХХК-д нийлүүлсэн болно.

Гэтэл ******* ******* ХХК нь өөрийн лабораторийн шинжилгээгээр 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680кг, овъёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1017440 кг болсон гэж манай компаниас нийлүүлсэн улаан буудайны ихэнх хэсгийг хүнсний чанарын стандартыг хангахгүй гэсэн шалтгаанаар тэжээлийн буудайн ангилалд оруулж өнөөдрийг хүртэл улаан буудайн үнийг төлөөгүй байна. Иймд 1,749,940 тонн улаан буудайг буцаан гаргуулж өгнө үү гэх.

******* ******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай: ******* хүдэр ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,749,940 тонн улаан буудайг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ******* ******* ХХК-д хүргэж өгсөн.

******* ******* ХХК нь манай компанийн нийлүүлсэн буудайн ихэнх хэсэг буюу 1,017,440 тонныг тэжээлийн буудайн ангилалд оруулан тооцно гэснээс үүдэн өглөг авлага тооцоо нийлэх боломжгүй болж хоёр компанийн дунд үл ойлголцол үүссэн.

******* ******* ХХК-ийн 4 жолооч нийт 46 удаагийн тээвэрлэлтээр 1,749,940 тонн буудайг тээвэрлэн хүлээлгэж өгсөн. Үүнд доорх зардал гарсан.

-       Жолооч нарын цалин ажлын хөлсөнд 14,884,672 төгрөг

-       Шатахууны зардалд Сэлэнгэ аймгийн ******* сумаас ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбар хүртэл 160 км бөгөөд нийт 46 удаагийн тээвэрлэлт хийсэн нь нийт 7360 км явсан. Тус машинууд нь 100 км-д дунджаар 50 литр түлш зарцуулдаг бөгөөд 14720 литр шатахуун зарцуулсан байна. Тухайн үед манай компани Магнай трейд ХХК-аас 1 литр түлшийг 2361 төгрөгөөр худалдан авсан. Нийт 34,753,920 төгрөгийн шатахуун зарцуулсан байна.

******* ******* ХХК-д хүргэхэд гарсан зардал нь 49,638,592 төгрөг бөгөөд одоо тус буудайг буцаан авах тул хүргэсэн болон буцаан тээвэрлэх зардлыг ******* ******* ХХК хариуцан төлөх нь зүйтэй. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 99,277,184 төгрөгөөр нэмэгдүүлж байна! гэжээ.

******* ******* ХХК ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... ******* хүдэр ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* суманд газар *******лан, овъёос *******лах үйл ажиллагааг явуулдаг компани юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд ******* ******* ХХК-тай хамтран ажилладаг. 2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр саруудад ******* ******* ХХК-д манай компани 1749,94 тонн улаан буудай, овъёос нийлүүлсэн. Яагаад нийлүүлсэн бэ? гэхээр ******* ******* ХХК нь *******лан эрхлэгчдээс буудай худалдаж авдаг юм билээ. Үүнийхээ хүрээнд танайх манайд 2021 оны шинэ ургацын улаан буудайнаас нийлүүлнэ гэсэн тул 765,138,950 төгрөгийн бараа материалыг манайх авсан байгаа. Манай зүгээс буудайгаа нийлүүлсэн боловч ******* ******* ХХК манай буудайг тэжээлийн улаан буудайны ангилалд оруулж үнийг нь буулгасан. Гурилын үйлдвэрүүд буудайг авахдаа өөрөө үнээ тогтоож авдаг. ******* ******* ХХК үнээ өөрсдөө тогтоодог. Манайх ийм байх учиргүй буудайныхаа ангиллыг дахин нэг хараад өгөөч гэж хэд хэдэн удаа ярилцсна боловч тохиролцож чадаагүй. ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа буудайны үнийг 650,000 төгрөгөөр бодож гаргасан. Манай компанийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 99,277,184 төгрөгийг ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн бэ? гэхээр 1,749,94 тонн буудайг ******* ******* ХХК-д тээвэрлэж очсон жолооч болон тэр техникд орсон түлшийг нэхэмжилж байгаа. Нийт 4 жолооч 46 удаагийн тээвэрлэлтийг хийсэн. Жолооч нарын ажлын хөлсөнд 14,814,672 төгрөгийг төлсөн үүнийгээ нэхэмжилж байна! гэх.

******* ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* ******* ХХК-ийн зүгээс олон байгууллагатай харьцдаг. Ингэж харьцахдаа бүх компанитай ижил үнэ, шалгуур, хэмжүүр тавьдаг. Зөвхөн ******* ******* ХХК-д ийм шаардлага тавиад байдаг юм биш, бүгд дүрэм журмын дагуу явагддаг. Энэ процесс яаж явагддаг вэ? гэрээ байгуулсан компаниас буудайгаа ачаад ******* ******* ХХК-ийн гадаа байрладаг хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах лабораторын үүдэнд буудай тээвэрлэсэн машин ирж зогсдог. Үүнээс лаборатор дээжээ авдаг. Ингээд лабораторын дээжийг бүх талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд манай хашаагаар ордог. Хашаагаар орсны дараагаар машинууд автомат пүүн дээр очиж зогсдог. Үүнээс хойшхи бүх зардлууд манай компаниас гардаг. Энэ бүх процессийг ******* ******* ХХК хамт хянаад л явж байсан. Хэрвээ чанар стандартын хувьд тэжээлийн буудай биш гэсэн маргаан гаргах байсан бол тухайн үед хэлж болох байсан. Энэ бол нэг удаадаа 1,700,000 тонн улаан буудайг аваагүй. Сар дамнаж ийм хэмжээний улаан буудайг авсан. Буудайныхаа ангиллыг өөрсдөө хүлээн зөвшөрч оруулсан мөртлөө тооцоо нийлэх болоход 1-4 дүгээр зэрэглэлийн үнийн дүнгээр бодуулна гэх асуудлыг бид нарт анх удаа тавьсан. Энэ үед бүх ажиллагаа болоод өнгөрсөн, гомдол гаргах хугацаа ч мөн адил өнгөрсөн байсан. Бидний зүгээс тусгайлсан лабораторт шинжилгээ хийлгүүлдэг. Хэрвээ тэр гарсан шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд манайх хашаагаараа ч оруулдаггүй. Хашааны гадаа энэ бүх үйл ажиллагаа болдог. Бидний зүгээс нэгэнт ******* ******* ХХК төлбөрөө төлөөгүй байгаа тул улаан буудайг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлээд байгаа үнийн дүн бүхий зардлууд нь ******* ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоод үүссэн зардал биш юм. Хэрвээ 1-4 дүгээр ангилалд нийцэх буудайг нийлүүлсэн бол энэ зардлууд болон өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. Тэгэхээр нэхэмжлэгч талаас болж гарсан зардлууд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна! гэх.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгч талаас гаргасан: ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Салбарын гэрчилгээ, Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 177 тоот хариу мэгдэх хуудас , ******* ******* ХХК-ний авлагын тайлан /2021-02-27 00:00:00-2022-12-27 23:59:59/, ******* ******* ХХК-ний бараа материалын борлуулалтын падаан, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори стратеги төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээний төв ур чадварын сорилтын лабораторийн оролцогчийн гэрчилгээ, Стандарчлал, хэмжил зүйн газраас олгосон авто машины жингийн баталгаажуулалтын гэрчилгээ, ******* *******ХХК-ний захирлын 2018 оны 6 сарын 06-ны өдрийн 202 дугаартай Тариф тогтоох тухай тушаал, ******* ******* ХХК-ны захирлын 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 435 дугаартай Улаан буудайнд үнэлгээ тогтоон худалдан авах тухай тушаал, түүхий эдийн орлогын падаан, түүний эдийн шинжилгээний хуудас, Буудайн жинжилгээний дүн, Зарлагын падаан, Пүүний падаан, Үр *******ны ургац хүлээн авах журам, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 1357 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ******* ургац ХХК-ний үр *******ны ачилт буулгалт хадгалалтын тооцоололт, /2021.11.30-2022.12.19/, ******* ******* ХХК-ны төлбөрийн нэхэмжлэл, Монгол банкны 2022 оны 11 сарын 30-ны өдрийн б-11/1011 дугаартай албан бичиг түүний хавсралт, ******* ургац ХХК-ний авсан бараа материалын жагсаалт, ******* ******* ХХК ын батлан даалтаар ГТБХАгуулахуудаас бөөнөөр Дизель түлш авсан харилцагч байгууллагын жагсаалт,

- Хариуцагч талаас гаргасан: Итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл, ******* ******* ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ,2021 оны 8 сараас 10 сарын 31-ний хоорондох холын тээврийн цалин бодсон хүснэгт, 2021 оны 11 сарын холын тээврийн цалин бодсон хүснэгт, шатахууны төлбөрийн баримт,

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн

Үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан 1,143,262,604,88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2021 оны 9-11 дүгээр саруудад 1,749,940 тонн 1,137,461,000 төгрөгийн улаан буудайг нийлүүлсэн тус нийлүүлсэн улаан буудайг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

******* ******* ХХК нь 2021 оны 02 сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд *******-******* ХХК-нд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нийт 765,138.95088 төгрөгийн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа материал бүтээгдэхүүнийг шилжүүлэх, уг бараа бүтээгдэхүүний үнийг ******* ******* ХХК нь 2021 онд *******лсан хүнсний улайн буудайг нийлүүлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцжээ. Зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй талаар заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар худалдагчид хохирол учирсан байхыг шаардах бөгөөд ******* ******* ХХК-нийн зүгээс түүний энэхүү сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг татгалзаж байгаа татгалзал гэж үзэж болохоор байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263-т энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэж заасан байдагбайдаг. Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн боловч энэ гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй, хариуцагч *******-******* ХХК бараа бүтээгдэхүүний үнэ 765,138.95088 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээр учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохирол тооцно гэж заасан бөгөөд буудайны ачилт буулгалтын зардлыг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж хариуцагчаас 157,414,802.74 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд ******* хүдэр ХХК-наас 922,553,752 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 110,354,426 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ************** ХХК нь өөрийн лабораторийн шинжилгээгээр улаан буудайны ихэнх хэсгийг хүнсний чанарын стандартыг хангахгүй шалтгаанаар тэжээлийн буудайн ангилалд оруулж өнөөдрийг хүртэл улайн буудайн үнийг төлөөгүй тул 2021 оны 9-11 дүгээр саруудад 1.749.940 тонн буюу 1.137.461.000 төгрөгийн улаан буудайгаа тээврийн зардал, жолоочийн цалингийн хамтаар нийт 1.236.738.184 төгрөг гаргуулна ... гэж тодорхойлсон байна.

******* ******* ХХК нь ... бидний зүгээс тусгайлсан лабораторт шинжилгээ хийлгүүлдэг. Хэрвээ тэр гарсан шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд манайх хашаагаараа ч оруулдаггүй. Хашааны гадаа энэ бүх үйл ажиллагаа болдог. Бидний зүгээс нэгэнт ******* ******* ХХК төлбөрөө төлөөгүй байгаа тул улаан буудайг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзвэл:

******* ******* ХХК нь 2021 оны 9-11 дүгээр саруудад 1,749,940 тонн улаан буудайг ******* ******* ХХК-нд худалдсан болох нь түүхий эдийн орлогын падаан, түүний эдийн шинжилгээний хуудас, Буудайн шинжилгээний дүн, Зарлагын падаан, Пүүний падаан үр *******ны ачилт буулгалт хадгалалтын тооцоололт, ******* ******* ХХК-ны төлбөрийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 1 ху, 107-162ху, 169-170ху,185-191 ху/

******* ******* ХХК нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд ... Хүн амын хүнсэнд зориулж байгаа учраас хүнсний л буудай авна гэсэн атлаа манай нийлүүлсэн ихэнхи буудайг тэжээлийн буудайнд хамааруулаад авч байна гэдэг чинь өөрөө хямд үнээр гурил хийгээд ашиг олж байна. Ер нь бол *******ланчид хэлдэг ангилал бууруулаад өөрсдөө ашиг олдог гэх тайлбар өгсөн байна.

Дээрх тайлбар ******* ******* ХХК-ийн бараа материалын борлуулалтын падаан, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори стратеги төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээний төв ур чадварын сорилтын лабораторийн оролцогчийн гэрчилгээ, Стандарчлал, хэмжил зүйн газраас олгосон авто машины жингийн баталгаажуулалтын гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн захирлын 2018 оны 6 сарын 06-ны өдрийн 202 дугаартай Тариф тогтоох тухай тушаал, ******* ******* ХХК-и захирлын 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 435 дугаартай Улаан буудайнд үнэлгээ тогтоон худалдан авах тухай тушаал, түүхий эдийн орлогын падаан, түүний эдийн шинжилгээний хуудас, Буудайн жинжилгээний дүн, Зарлагын падаан, Пүүний падаан, Үр *******ны ургац хүлээн авах журам зэргээр няцаагдаж байна. /хх-ийн 107, 169-170 хуудас,185-191 хуудас/

Мөн ******* ******* ХХК-ний 1.749.940 тонн улаан буудай нь лабораторын шинжилгээгээр чанар стандартыг тогтооход дараах байдлаар ангилагдсан байна.Үүнд:

-2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493680 кг

-овьёос 238820 кг

-тэжээлийн буудай 10174440 кг, нийт 858,048,100 төгрөгийн төгрөг болсон байна. /хх-ийн 108-162 хуудас/

Иймд ************** ХХК-наас 858,048,100 төгрөгийг гаргаж ******* хүдэр ХХК-нд олгож, үлдэх төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* хүдэр ХХК-аас 922,553,752 төгрөгийг гаргаж ******* ******* ХХК-нд олгож, үлдэх 110,354,426 07 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ХХК-наас 858,048,100 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-нд олгож, үлдэх 378,690,094 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* ******* ХХК-ийн 5,874,264 төгрөг, ******* ******* ХХК-ийн 6,560,744 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* хүдэр ХХК-наас 4.770.719 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-нд, ******* ******* ХХК-наас 4,448,190 төгрөг гаргуулан ******* хүдэр ХХК-нд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ