| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01707/И |
| Дугаар | 182/ШШ2017/01699 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2017/01699
| 2017 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2017/01699 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С байранд байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, эрэгтэй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, эмэгтэй, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ийн нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27 445 913 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Есөнжаргал, *******иуцагч Т., Г.*******, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Есөнжаргалаас гаргасан тайлбартаа: Хариуцагч Т. нь ******* *******тай 2014.07.28-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 28 000 000 төгрөгийг хашаа байшин авах зориулалтаар авсан. Уг гэрээнд зээлдэгчийн нөхөр Г.******* нь хамтран буюу нөхөх *******иуцлага хүлээх үүрэгтэй оролцсон. Чингэлтэй дүүрэг, -р хороо, тоотод оршин байрлах 74 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах 404 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан. Зээлдэгч Т. нь гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2017.01.11-нээс хойш огт төлбөр хийгээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Энэ үндэслэлээр 2017.06.06-ны өдөр ******* өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, үндсэн төлбөр 25 267 971 төгрөг, зээлийн хүү 2 156 974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 468 төгрөг, нийт 27 429 415 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөг буюу нийт 27 445 914 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа, хүү төлсөн асуудлыг буцаана гэж байгаа ч өөрсдөө тооцооллыг гаргаагүй, бодолтыг хийгээгүй, хэдэн төгрөгийг илүү төлсөн гэдэг баримтыг манайд гаргаж өгөөгүй. Банкны зээлийн хүү нь тооцоолсон тооцооны дагуу гарч байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2017 оны 01 сараас хойш зээлийн хүүг тооцохдоо жилийн 18 хувиар буюу сарын 1,5 хувиар тооцож нэхэмжилж байгаа. Хариуцагч Т. нь анх зээл авсан тус *******ны Хүчит шонхор салбарын захиралтай уулзахдаа зээлийн хугацааг сунгах санал тавьсан байсан. Ингэж хугацаа сунгахад Монгол*******ны журмаар зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт ороход зээлийн хуримтлагдсан хүүг заавал төлөх ёстой. Гэтэл ямар ч хүү төлөхгүй гээд байна, тэгээд хүүгүй зээл авсан болоод байна уу. Хариуцагч нар нь ямар нэгэн аргаар төлөлт хийх боломжгүй юм байна гэснийг үндэслээд гэрээг цуцалж нэхэмжлэл гаргасан гэв. Зээлийг төлөөгүй хугацаа хэтэрсэн нь зөрчил гэж үзнэ. Тухайн дүнгээр зээлээ төлбөл нэг удаадаа тохиролцох боломжтой. Хариуцагч нар мөнгөн дүн дээр маргаантай, хүүг төлөхгүй гээд байгаа. Тэгэхээр гэрээгээ үргэлжлүүлнэ гэвэл мэдээж хүүг төлөх болно, үүнийг зөвшөөрөхгүй учраас өөр байдлаар хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм. Өмнө төлсөн бүх мөнгийг одоо байгаа үлдэгдэл зээлээс хасуулна гэж байгаа нь огт үндэслэлгүй гэв.
Хариуцагч Т., Г.******* нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014.07.28-нд 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийг авсан. Бид 40 000 000 төгрөгийн хашаа байшин худалдаж авахдаа 12 000 000 төгрөгийн урьдчилгааг өгч, 28 000 000 төгрөгийг нь *******наас зээлж өгсөн юм. Бидний тооцоогоор нийт 16 221 000 төгрөгийг *******инд төлсөн байгаа. Захиралтай нь уулзаад бид хоёр 3 сард хашаа байшинг зарна, тэр хүртэл хүү бодохгүйгээр зогсоож байгаач гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд үлдэгдлийг нь асуухад 26 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд яагаад зээл төлөөд байхад хасагдахгүй байгаа юм бэ гэхэд бид нар хүүгээ авч байна гэж хэлсэн. 2017.04.14-нд мэдэгдэх хуудас ирүүлсэн бөгөөд 1 754 000 төгрөгийг төлөх, үүнээс 389 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаад хүүнд 1 363 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1 550 000 төгрөг гэж орсон. Мэдэгдэх хуудсыг аваад захирал дээр нь очиж учир байдлаа хэлж, хүүгээ зогсоож өгөөч гэж гуйсан. Тэгэхэд тийм юм байхгүй, гэрээнийхээ дагуу төлөөд яв, эсхүл хураалга гэдэг зүйлийг хэлсэн. 27 440 000 төгрөг гэж нэхэмжилсэн байгаа, бид нар хашаа байшингаа зараад ч энэ мөнгийг өгч чадахгүй. 2 хүүхэдтэйгээ гудамжинд гаралтай нь биш. Бид 2 машинаа зараад зээлэндээ өгсөн. Бид зээлэнд өгсөн 16 221 000 төгрөгөө нэхэмжилсэн мөнгөнөөс хасуулаад үлдсэнийг нь төлөөд гэрээгээ үргэлжлүүлэхгүй цуцалж, гэрээнээс татгалзана. Бид хоёр ажилгүй, нөхөр маань өдөр таксинд явж амьдралаа болгодог. Банк ашгийн байгууллага ч гэсэн зээлнээс ердөө 571 000 төгрөг л хасагдсан байна. Бидэнд илүү төлөлт ч хийж байсан удаа байгаа. Ядаж хүүнд 50 хувь, үндсэн зээлд 50 хувиар тооцоод авч болно шүү дээ. Гэрээг үргэлжлүүлнэ гэхээр дахиад л хүү тооцогдох учир гэрээ цуцлахыг бид зөвшөөрч байна, *******ин 16 221 000 төгрөгийг хасуулаад үлдсэнийг нь төлнө. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь *******иуцагч Т., Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 27 445 913 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлийг *******иуцагч нар бидний тооцоогоор 16 221 000 төгрөг төлснийг ******* зээлээс хасч тооцох ёстой байтал хасаагүй, зөвхөн хүүд тооцож хассан нь буруу гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *******иуцагч Т., Г.******* нар нь 2014 оны 07 дугаар сарын 28-нд нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас 28 000 000 төгрөгийг жилийн хугацаатай, сард 1,708 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т.ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202011580 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамж, 490 тоотод байрлалтай, 18641313571409 нэгж талбарын дугаартай, 404 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах, өмчлөх эрхийн Ү-2202018913 дугаарт бүртгэлтэй, 74 м.кв талбайтай, хувийн сууц зэргийг барьцаалсан нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тоот зээлийн гэрээ, -01 тоот баталгаат ипотекийн гэрээ зэргээр нотлогдсон.
Нэхэмжлэгчээс *******иуцагч нарт зээлийн гэрээний зүйл болох 28 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч *******иуцагч нар дээрх зээлийн мөнгийг хүлээн авсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн зээлийн төлбөрийг төлж байсан нь зээлийн дансны хуулгаар нотлогдсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний *******илцаа үүссэн байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., 451 дүгээр зүйлийн 451.2.-т заасан шаардлагыг мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу зээлдэгч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл хугацаанд зээл болон зээлийн хүүг төлж байсан ба *******ин уг хугацаанаас хойш ямар нэгэн зээлийн төлбөр төлөөгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн нь зохигчдын тайлбар, зээлдэгчийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдсон байна.
Зээлийн гэрээний 2.2-т Банк нь зээлдэгчид 28 000 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай олгоно гэж заасан байх ба үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна.
Дээрх зээлийн гэрээг цуцлах талаар *******иуцагч нар маргаагүй бөгөөд *******ин гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг зээлийн хүүд тооцож хассан нь үндэслэлгүй гэж маргаж мэтгэлцсэн ба зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 07 дугаар сарын 30-наас 2017 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл хугацаанд нийт 35 удаагийн төлөлтөөр төлсөн үүргийг 2014 оны 07 дугаар сарын 30-наас 2017 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд сард 1,708 хувиар, 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш 06 дугаар сарын 06-ныг хүртэл хугацаанд сард 1,5 хувиар тус тус зээлийн хүүг тооцоход:
1. 2014 оны 07 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 08-ныг хүртэл 39 хоногт зээл 28 000 000 төгрөгийн 1,708 хувийн хүүд 621 772 төгрөг тооцогдож төлөх үүрэгтэй байсан ба *******иуцагч нараас 2014 оны 09 дүгээр сарын 08-нд төлсөн 704 000 төгрөгөөс тооцогдсон зээлийн хүүг хасч, зөрүү 82 228 төгрөгийг үндсэн зээл 28 000 000 төгрөгөөс хасч зээлд 27 917 772 төгрөг,
2. 2014 оны 09 дүгээр сарын 08-наас дугаар сарын 04-нийг хүртэл 25 хоногийн хүүд 397 363 төгрөг тооцогдсон ба энэ өдөр төлсөн 514 000 төгрөгөөс дээрх зээлийн хүүг төлөгдсөнд тооцон, зөрүү 116 637 төгрөгийг зээл 27 917 772 төгрөгөөс хасч зээлийн үлдэгдэлд 27 801 135 төгрөг,
3. 2014 оны дугаар сарын 04-нөөс 11 дүгээр сарын 05-ныг хүртэл 31 хоногт зээл 27 801 135 төгрөгийн зээлийн хүүд 490 671 төгрөг тооцогдсон ба энэ өдөр төлсөн 543 500 төгрөгөөс хүүг төлсөнд тооцон зөрүү 52 829 төгрөгийг зээлээс хасч, зээлд 27 748 306 төгрөгийг,
4. 2014 оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ныг хүртэл 29 хоногт зээл болох 27 748 306 төгрөгийн 1,708 хувийн хүүд 458 143 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 543 000 төгрөгийг төлсөнд тооцон, зөрүү 84 857 төгрөгийг зээлээс хасч, 27 663 449 төгрөгийг,
5. 2014 оны 12 дугаар сарын 05-наас 2015 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл 30 хоногт зээлийн хүүд 472 492 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 569 000 төгрөгөөс хүүг төлсөнд тооцон зөрүү болох 96 508 төгрөгийг зээлээс хасч, 27 566 941 төгрөгийг үндсэн зээлд,
6. 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 02 дугаар сарын 05-ныг хүртэл 30 хоногт зээлийн хүүд 470 843 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 540 000 төгрөгөөс хүүг төлөгдсөнд тооцон зөрүү 69 157 төгрөгийг хасч тооцоход зээлд 27 497 784 төгрөг,
7. 2015 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэл 4 хоногийн зээлийн хүүд 62 622 төгрөг тооцогдож, энэ өдөр төлөгдсөн 27 000 төгрөгөөс зээлийн хүүд 1 640 төгрөгийг, зээлээс 25 359.6 төгрөгийг тус тус хасч тооцон, үндсэн зээлд 27 472 242 төгрөг, зээлийн хүүд 60 982 төгрөгийг,
8. 2015 оны 02 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 05-ныг хүртэл 23 хоногт зээлийн хүүд 359 740 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 518 000 төгрөгөөс зээлийн хүүгийн үлдэгдэл болон тооцогдсон хүү зэргийг хасч зөрүү 97 278 төгрөгийг үндсэн зээлээс хасахад зээлд 27 374 964 төгрөг,
9. 2015 оны 03 дугаар сарын 05-наас 04 дүгээр сарын 04-нийг хүртэл 29 хоногийн хүүд 451 979 төгрөг тооцогдсон бөгөөд энэ өдөр төлсөн 580 000 төгрөгөөс хүүг төлөгдсөнд тооцон, зөрүү болох 128 021 төгрөгийг зээлээс хасч, 27 246 943 төгрөгийг,
. 2015 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05 дугаар сарын 05-ныг хүртэл 30 хоногийн хүүд 465 378 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 532 000 төгрөгөөс дээрх хүүг төлсөнд тооцон, зөрүү 66 622 төгрөгийг зээл 27 246 943 төгрөгөөс хасахад 27 180 321 төгрөгийг зээлд,
11. 2015 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 05-ныг хүртэл 30 хоногийн зээлийн хүүд 464 239 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 561 000 төгрөгөөс төлсөнд тооцон хасч, зөрүү 96 760 төгрөгийг зээлээс хасч, зээлд 27 083 561 төгрөг,
12. 2015 оны 06 дугаар сарын 05-наас 07 дугаар сарын 05-ныг хүртэл 29 хоногийн зээлийн хүүд 447 168 төгрөг тооцогдож, төлсөн 558 000 төгрөгөөс зээлийн хүүг төлөгдсөнд тооцон зөрүү 1 832 төгрөгийг зээлээс хасч 26 972 729 төгрөгийг,
13. 2015 оны 07 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 05-ныг хүртэл 30 хоногийн хүүд 460 694 төгрөг тооцогдож энэ өдөр төлсөн 470 000 төгрөгөөс хүүг хасан зөрүү 9 306 төгрөгийг үндсэн зээлээс хасан 26 963 423 төгрөгийг,
14. 2015 оны 08 дугаар сарын 05-наас 08 дүгээр сарын 06-ныг хүртэл 1 хоногийн хүүд 15 351 төгрөг тооцогдож, энэ өдөр төлсөн 72 600 төгрөгөөс тооцогдсон хүү 15 351 төгрөгийг төлөгдсөн тооцон үлдэгдэл 57 249 төгрөгийг зээлээс хасч 26 906 174 төгрөг,
15. 2015 оны 08 дугаар сарын 06-наас 09 дүгээр сарын 07-ныг хүртэл 31 хоногийн хүүд 474 876 төгрөг тооцогдсоныг энэ өдөр төлөгдсөн 587 000 төгрөгөөс хасч, үлдэгдэл 112 124 төгрөгийг зээлээс хасч 26 794 050 төгрөг,
16. 2015 оны 09 дугаар сарын 07-ноос дугаар сарын 05-ныг хүртэл 27 хоногийн хүүд 411 877 төгрөг тооцогдсоныг энэ өдөр төлөгдсөн 5 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 98 123 төгрөгийг зээлээс хасч 26 695 877 төгрөг,
17. 2015 оны дугаар сарын 05-наас 11 дүгээр сарын 07-ныг хүртэл 32 хоногийн хүүд 484 541 төгрөг тооцогдсоныг энэ өдөр төлөгдсөн 500 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 15 459 төгрөгийг зээлээс хасч 26 580 042 төгрөг,
18. 2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 12 дугаар сарын 05-ныг хүртэл 27 хоногийн хүүд 408 588 төгрөг тооцогдсоныг энэ өдөр төлөгдсөн 520 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 111 412 төгрөгийг зээлээс хасч 26 468 630 төгрөг,
19. 2015 оны 12 дугаар сарын 05-наас 2016 оны 01 дүгээр сарын 11-нийг хүртэл 36 хоногийн хүүд 542 501 төгрөг тооцогдсоныг төлөгдсөн 600 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 59 499 төгрөгийг зээлээс хасч 26 411 131 төгрөг,
20. 2016 оны 01 дүгээр сарын 11-нээс 02 дугаар сарын 06-ныг хүртэл 25 хоногийн хүүд 375 918 төгрөг тооцож, энэ өдөр төлөгдсөн 507 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 131 081 төгрөгийг зээлээс хасч 26 280 049 төгрөг,
21. 2016 оны 02 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 06-ныг хүртэл 27 хоногийн хүүд 403 977 төгрөг тооцож, энэ өдөр төлөгдсөн 567 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 163 023 төгрөгийг зээлээс хасч 26 117 025 төгрөг,
22. 2016 оны 03 дугаар сарын 06-наас 04 дүгээр сарын 06-ныг хүртэл 30 хоногийн хүүд 446 079 төгрөг тооцогдсоныг төлөгдсөн 534 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 87 921 төгрөгийг зээлээс хасч 26 029 4 төгрөг,
23. 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 05 дугаар сарын 09-нийг хүртэл 32 хоногийн хүүд 474 216 төгрөг тооцож, энэ өдөр төлөгдсөн 550 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 75 784 төгрөгийг зээлээс хасч 25 953 319 төгрөг,
24. 2016 оны 05 дугаар сарын 09-нөөс 06 дугаар сарын 06-ныг хүртэл 27 хоногийн хүүд 398 954 төгрөг тооцож, энэ өдөр төлөгдсөн 575 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 176 046 төгрөгийг зээлээс хасч 25 777 273 төгрөг,
25. 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 05-ныг хүртэл 28 хоногийн хүүд 4 924 төгрөг тооцож, энэ өдөр төлөгдсөн 540 000 төгрөгөөс хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 129 076 төгрөгийг зээлээс хасч 25 648 197 төгрөг,
26. 2016 оны 07 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 05-ныг хүртэл 30 хоногийн хүүд 438 071 төгрөг тооцож, энэ өдөр төлөгдсөн 400 000 төгрөгийг хүүд тооцон, энэ өдрийн байдлаар зээлийн хүүд 38 017 төгрөгийн, зээлд 25 648 197 төгрөг,
27. 2016 оны 08 дугаар сарын 05-наас 08-ныг хүртэл 3 хоногийн хүүд 43 807 төгрөг тооцож, энэ өдөр төлөгдсөн 145 000 төгрөгөөс хүүний үлдэгдэл болон тооцогдсон хүүд 81 824 төгрөгийг хасч хүүг төлсөнд тооцон, зөрүү 63 176 төгрөгийг зээлээс хасч 25 585 021 төгрөг,
28. 2016 оны 08 дугаар сарын 08-наас 09 дүгээр сарын 05-ныг хүртэл 27 хоногийн хүүд 393 292 төгрөг тооцогдсон ба энэ өдөр төлсөн 355 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрөөс тооцон хүүд 38 282 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлд 25 585 021 төгрөгийн үлдэгдэлтэй,
29. 2016 оны 09 дүгээр сарын 05-наас 09-нийг хүртэл 4 хоногийн хүүд 58 265 төгрөг тооцогдсон ба энэ өдөр төлсөн 200 0 төгрөгөөс хүүний үлдэгдэл 38 282 төгрөг, тооцогдсон хүү 58 265 төгрөг, бүгд 96 558 төгрөгийг хасч хүүг төлснөөр тооцон зөрүү болох 3 920 төгрөгийг зээлээс хасч 25 481 478 төгрөг,
30. 2016 оны 09 дүгээр сарын 08-наас дугаар сарын 08-ныг хүртэл 28 хоногийн хүүд 406 208 төгрөг тооцогдсон ба энэ өдөр төлсөн 440 000 төгрөгөөс зээлийн хүүг төлсөнд тооцон, зөрүү 33 791 төгрөгийг зээлээс хасч, зээлд 25 447 686 төгрөгийн үлдэгдэлтэй,
31. 2016 оны дугаар сарын 08-наас 12-ныг хүртэл 4 хоногийн хүүд 57 952 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 0 000 төгрөгөөс хүүг төлсөнд тооцон зөрүү 42 047 төгрөгийг зээлээс хасч 25 405 638 төгрөг,
32. 2016 оны дугаар сарын 12-ноос 11 дүгээр сарын 07-ныг хүртэл 25 хоногийн хүүд 361 606 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 580 000 төгрөгөөс хүүг төлсөнд тооцон зөрүү 218 394 төгрөгийг зээлээс хасч 25 187 244 төгрөг,
33. 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 12 дугаар сарын 05-ныг хүртэл 27 хоногийн хүүд 387 178 төгрөг тооцогдсоноос энэ өдөр төлсөн 507 000 төгрөгөөс хүүг төлсөнд тооцон зөрүү 119 822 төгрөгийг зээлээс хасч 25 067 422 төгрөг,
34. 2016 оны 12 дугаар сарын 05-наас 2017 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 26 хоногийн хүүд 371 065 төгрөг тооцогдож, энэ өдрийн байдлаар зээлд 25 067 422 төгрөг, зээлийн хүүд 371 065 төгрөг төлөхөөр,
35. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 11-нийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар сарын хүүг бууруулан 1,5 хувиар тооцоход хоногийн хүүд 125 337 төгрөг тооцогдсон ба энэ өдөр *******иуцагч нараас төлсөн 572 000 төгрөгөөс тооцогдсон хүү 125 337 төгрөг болон хүүний үлдэгдэл 371 065 төгрөгийн тус тус хасч зөрүү 75 598 төгрөгийг зээлийн үлдэгдэл 25 067 422 төгрөгөөс хасахад 24 991 824 төгрөг,
36. 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 06 дугаар сарын 06-ныг хүртэл 140 хоногийн хүүг 1,5 хувиар тооцоход 1 749 428 төгрөг байна.
Өөрөөр хэлбэл дээрх тооцоог нэгтгэн дүгнэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд *******иуцагч нар нь зээлд 28 000 000 төгрөг төлөхөөс 3 008 176 төгрөг, зээлийн хүүд 14 863 115 төгрөг төлөхөөс 13 113 687 төгрөг төлж, үндсэн зээлд 24 991 824 төгрөг, зээлийн хүүд 1 749 428 төгрөгийн үүрэгтэй үлджээ.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас төлөөгүй зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэлд нийт 26 741 252 төгрөгийг шаардах эрхтэй ба *******иуцагч нарын зээлийн хүүг төлөхгүй гэх тайлбар татгалзал нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн талуудын хоорондох зээлийн гэрээний үүргийн дагуу *******иуцагч нараас 26 741 252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******инд олгож, нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн 688 161 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох хуульд заасан үүргээ биелүүлэн бичиг баримт нотариатчаар гэрчлүүлсний хураамжид төлсөн 16 500 төгрөгийг *******иуцагч нараар төлүүлэх үндэслэлгүй байх тул нийт 704 661 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******иуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 291 656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлйин 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар *******иуцагч Т., Г.******* нараас 26 741 252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 704 661 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 65 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрч, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан -01 тоот баталгаат ипотекийн гэрээний барьцааны зүйл болох Т.ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202011580 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамж, 490 тоотод байрлалтай, 18641313571409 нэгж талбарын дугаартай, 404 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах өмчлөх эрхийн Ү-2202018913 дугаарт бүртгэлтэй, 74 м.кв талбайтай, хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус албанд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******иуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 291 656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА