Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2023/01415

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2023/01415

*******-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/00458/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум *******т оршин байгаа ******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХКомпани /утас 7037-7741, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум *******т оршин байгаа *******гурил тэжээл ХК /утас *******,*******/-д холбогдох,

Цахилгаан эрчим хүчний төлбөр 11,935,760,13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: *******гурил тэжээл ХК нь Эрчим хүчиний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цахилгаан эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөхгүй 2022 оны 9 дүгээр сараас эхлэн өр үүсч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байрдаар 10,378,921.83 төгрөгийг үлдэгдэлтэй байна. *******гурил тэжээл ХК болон ******* Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК тус байгууллагууд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болон алданги 11,935,760.13 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тооцоо нийлж, акт үйлдсэн. Тус компанид цахилгаан эрчим хүчний төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд тус компаниас хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 10,378,921.83 төгрөг,тус байгууллагатай байгуулсан аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дугаар зүйл заалтууд, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу түүнд ногдох алданги 1,556,838.3 төгрөг нийт 11,935,760.13 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.

*******гурил тэжээл" ХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, цахилгаан эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөхгүй 2022 оны 09 дүгээр сараас эхлэн өр үүсэж 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,378,921.83 төгрөгийн үлдэгдэлтэй байна. *******гурил тэжээл" ХК болон ******* Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК нь нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болон алданги нийт 11,935,760.13 төгрөгийг 2023 оны 02 дугаар сард төлж барагдуулахаар тооцоо нийлж, акт үйлдсэн. Тооцоо нийлсэн хугацаа дууссаны дараа төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа захирал болон нягтлангуудтай холбогдсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр барагдаагүй байгаа. Иймд тус компаниас хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 10,378,921,83 төгрөг, тус байгууллагатай байгуулсан аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дугаар зүйл заалтууд, Эрчим хүчний тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу түүнд ногдох алданги 1,556,838.30 төгрөг нийт 11,935,760.13 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч *******гурил тэжээл ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******гурил тэжээл ХК нь *******-Уул аймгийн *******-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,378,921.83 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа билээ. Манай компани нь санхүүгийн түр зуурын хүндрэлтэй байдлаасаа шалтгаалан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнс экспортлох төслийн хүрээнд БНХАУ-д гурил экспортлох эрх авсан 10 гурилын үйлдвэрийн нэгээр шалгарч 2026 оныг дуустал бүтээгдхүүнээ экспортлох эрхтэй болсон юм. Манай компани 2023 оны намрын ургацаас түүхий эд худалдан авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн асуудал шийдэгдмэгц эхний ээлжинд цахилгааны төлбөрөө барагдуулах болно. Бид хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 10,378,921.83 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулж эрчим хүчний төлбөрийн нийт төлбөр нь 10,378,921,83 төгрөг, алданги нь 1,556,838.30 төгрөг нийт 11,935,760.13 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэхүү төлбөр нь 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх төлбөр байгаа. Энэ цаг үед хариуцагч маань ковидын үеийг даваад санхүүгийн хэцүү нөхцөл байдлаасаа гарч амжаагүй улмаас хураагдсан цахилгааны өр төлбөр байгаа. Мөн хариуцагч байгууллага нь цахилгааны өр төлбөрийн ихэнхийг нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч байгууллагын удирдлагуудтай удаа дараа уулзсан, ярилцсан тохирсон, тооцоо нийлсэн үйл баримт харагдаж байгаа. 2023 онд *******гурил тэжээл компани нь 2026 он хүртэл Хятад улсад гурил, будаа нийлүүлэх тендерт 10 компанийн нэгээр шалгарсан үйл баримт байгаа. Энэхүү төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр хариуцагч талын энэхүү төлбөрөө төлөх чин хүсэл, эрмэлзэл болон ковид өвчнөөс шалтгаалж санхүүд нь учирсан нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Шүүх иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг шүүх багасгаж болно гэсний дагуу энэхүү алдангид ноогдох хэсэг буюу 1,556,838.30 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, ******* Сэлэнгэ цахилгаан түгээх ХК-ийн аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, *******гурил тэжээл ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/11 дугаар албан бичиг, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч байгууллагын цахилгаан хангамж түдгэлзүүлэх тухай 2022 оы 04 дүгээр сарын 09-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын албан бичгүүд, *******гурил тэжээл ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүгчийн захирамж, шүүхийн баримт, д нэхэмжлэлийг хүлээн авах эрхийг олгосон албан бичиг, *******гурил тэжээл ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн баримтууд, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгч байгууллагын од итгэмжлэл олгосон албан бичиг, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамж, шүүхийн баримт, хариуцагчаас т олгосон итгэмжлэл, шийдвэр, шийдвэр гардуулсан баримт, хэрэг эмхэтгэсэн баримт, давж заалдах гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, давж заалдах гомдол танилцуулсан баримт, тус шүүхийн албан бичиг, томьёог, Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилсон захирамж, хэргийн хугацаа сунгасан зөвлөгөөний тогтоол, хурлын тов мэгдэгдсэн баримт, хэргийн материал танилцуулсан баримт, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, магадлал, улсын тэмдэгтийн хураамж буцаах тухай шүүгчийн захирамж, цахим санд байршуулахыг мэгдэгдсэн баримт, захирамж гардуулж танилцуулсан баримт, магадлал танилцуулж гардуулсан баримт, хэрэг эмхэтгэсэн баримт, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт, эрх танилцуулсан баримт, хэргийн материал танилцуулсан баримт, шүүх хуралдаан даргалагч томилсон ерөнхий шүүгчийн захирамж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж, хурлын тов мэгдэгдсэн баримт, хурлын тов өөрчилсөн шүүгчийн захирамж, хурлын тов мэгдэгдсэн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь *******гурил тэжээл ХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 10,378,921.83 төгрөг, алданги 1,556,838.30 төгрөг, нийт 11,935,760.13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг талууд байгуулсан бөгөөд нэхэмжлэгч ******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь хариуцагч *******гурил тэжээл ХК-нийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан байна. /хх-ийн 3-12 дугаар хуудас/

Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэх байх тул зохигчын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

3.Хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар ...тус хоёр байгууллага хооронд 2022.01.01-нээс 2023.01.31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ, хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд *******гурил тэжээл ХК нь 11,935,760.13 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав.

Энэхүү өрийн үлдэгдлийг бэлэн бус тооцооны хэлбэрээр 2023 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцов.

Тооцооны баримтын жагсаалтад ...эхний үлдэгдэл 18,853,516.97 төгрөг, бичилтийн дүн 24,514,756.07 төгрөг, төлөлтийн дүн 32,989,351.20 төгрөг, алданги 10,378,921.83*0,5%*30 хоног =1.556.838.30 төгрөг, эцсийн үлдэгдэл 11,935,760.13 төгрөг гэжээ. /хх-ийн 15 дугаар хуудас/

Талууд энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримтын жагсаалтын үнийн дүнд маргаагүй.

4.Харин *******гурил тэжээл ХКомпани болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...цахилгааны төлбөрийн үлдэгдэл 10,378,921.83 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т Хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, Аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 5.7-т Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний бичилт хийснээс хойш 5 хоногийн дотор хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Хангагчийн харилцах дансанд шилжүүлнэ, 5.8-т Хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хүртэл хувьтай тэнцэх алдангийг хангагчид төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХКомпани нь хариуцагч байгууллагаас хангасан цахилгаан эрчим хүчний төлбөр болон гэрээнд заасан алдангийг гаргуулахаар шаардсан байна.

Талууд хоорондоо тооцоо нийлж, хангагдсан эрчим хүчний төлбөр, түүний алданги нийт 11,935,760.13 төгрөгийг хариуцагч *******гурил тэжээл ХКомпани төлөхөө хүлээн зөвшөөрч, талууд дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.

Иймээс хариуцагч *******гурил тэжээл ХК-аас нийт төлбөр 11,935,760.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

5.Хариуцагч *******гурил тэжээл ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/603, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1325/05, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1385 дугаар албан бичгүүдээр цахилгаан хангамж түдгэлзүүлэх тухай мэдэгдэж, цахилгааны эрчим хүчээр хангасны төлбөр төлөхийг удаа дараа шаардаж байсан байна.

6.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч *******гурил тэжээл ХКомпаниас 11,935,760.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХКомпанинд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гурил тэжээл ХКомпаниас улсын тэмдэгтийн хураамж 205,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС