Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2016/00238

 

 

 

 

 

20*******6 оны 07 сарын 05 өдөр

Дугаар *******82/ШШ20*******6/00238

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар , ******* дүгээр лол, 2 байр, 26 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, *******гийн гудамж, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах, ******* /цаашид гэх/-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлиийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дамжуулах үндэсний сүлжээ К-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 20******* оны *******0 дугаар сарын 22-ны өдрийн тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Би тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш ажил, албан үүргээ сайн гүйцэтгэж ирсэн.

******* ноос гүйцэтгэх захирлын 20*******4 оны гэрээний биелэлтийг дүгнэх асуудлыг ******* ны хурлын хэлэлцэх асуудалд оруулаагүй, гэрээний биелэлтийг үнэлүүлж, дүгнүүлэх боломж олгоогүй.

Гэтэл 20*******5 оны 5 дугаар сарын 2*******-ний өдөр -ны хурал болсон бөгөөд тус хурлаар бүх системийн *******8 компанийн гүйцэтгэх захирлуудыг байлцуулан ажлыг дүгнэсэн.

Ингэхдээ компанийн тайлан хэлэлцэнэ гээд гэнэт намайг ганцааранг гадаа үлдээсэн бөгөөд удахгүй Эрчим яамны төлөөлөл болох ******* нарийн бичгийн дарга , Уул уурхайн үйлдвэрийн яамны төлөөлөл болох ******* нарийн бичгийн дарга , Аж үйлдвэрийн яамны ******* нарийн бичгийн дарга , Хууль зүйн яамны ******* нарийн бичгийн дарга нар хурлыг орхиод гарсан учраас би хурал хийгээгүй гэж үзэж байгаа. Мөн уг хуралд намайг оролцуулна гээд оролцуулаагүй юм.

Гэтэл ******* ны 20*******5 оны 05 дугаар сарын 2*******-ний өдрийн тоот тогтоолоор намайг ээлжийн амралттай байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

******* нь дамжуулах үндэсний сүлжээ К-ийн 39 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд энэ нь гүйцэтгэх захирлыг бие даан дангаар чөлөөлөх бүрэн эрхгүйг харуулж байна.

Миний гэрээний хугацаа 20*******5 оны 6 дугаар сарын 5-ны өдөр дууссан. нь Төлөөлөн удирдах зөвлөлд санал өгөх эрхтэй болохоос чөлөөлөх, өөрчлөх эрх эдлэхгүй. Манай компани нь *******00 хувь төрийн компани мөн. ******* нь Төлөөлөн удирдах зөвлөлд санал өгөх эрхтэй.

Манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй. Үүнд Эрчим яамнаас 3, -2, Сангийн яам-*******, хараат бус гишүүн 3 /энэ нь байгууллагад ажиллаж байсан хүмүүс/ байдаг.

Миний нэг сарын цалин ******* 200 *******4 төгрөг мөн. Үр дүнгийн шагнал нь үндсэн цалингийн 60 хувиар олгогддог.

Би -ны 20*******5 оны 5 дугаар сарын 377, 378 дугаар тогтоолыг шүүхэд ирсэн үед танилцаж мэдсэн.

Би эхний үед мэдэхгүйн улмаас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ажлаас буруу халсан тухай гомдол гаргасан.

Тэгээд сүүлд мэдээд тус дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Дэлгэрмаа, нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ны 20*******5 оны 5 дугаар сарын 2*******-нй өдрийн дүгээр тогтоолоор дамжуулах Үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

******* болон орон нутгийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт ******* ны бүрэн эрхийг хуульчлахдаа төрийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байхаар заасан.

Мөн ******* ны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан ******* өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам"-ын 5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт ******* өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээдийн Хувь нийлүүлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн төлөөлөгчийг Хорооны шийдвэрээр томилж, удирдамжийг батлан, итгэмжлэл олгоно гэж заасан байдаг.

Засгийн газрын 200******* оны *******64 дүгээр тогтоолын 5 дахь заалтад зааснаар төрийн өмчит компанийн хувьцааны 4******* хувийг Эрчим яам, 39 хувийг ******* , 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг байсан.

Иймд ******* нь ******* болон орон нутгийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн 6, ******* ны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан журмын 5 дугаар зүйлийн ******* дэх заалтуудыг тус тус үндэслэн төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн төлөөлөгчөөр Сангийн яамнаас *******, Эрчим яамнаас *******, ******* ноос ******* ажилтныг томилсон.

Энэ эрх хэмжээний хүрээнд ******* нь 20*******5 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн *******7 дугаар тогтоолоор Сангийн яам, ******* нд ажиллаж байгаад ажлаасаа гарсан 2 хүний оронд холбогдох албан тушаалтнуудыг шинээр томилсон.

Харин Эрчим яамны төлөөлөгчөөр урьд нь томилогдон ажиллаж байсан ******* нарийн бичгийн дарга ыг хэвээр үлдээсэн юм.

******* болон орон нутгийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 6-д ******* төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилох шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно, ************** дүгээр зүйлийн **************.2-т ******* ноос өгсөн удирдамж , заавар энэхүү журмыг хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн буюу удирдамжийн эсрэг санал өгсөн бол төрийн төлөөлөгчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг өөрчилнө гэж заасан.

Гэтэл Эрчим яамны төлөөлөл болох , Сангийн яамны төлөөлөл болох М.Батгэрэл, ******* ны төлөөлөл болох В.Дарханбаатар нар нь 20*******5 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд болсон Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохдоо ******* ны удирдамж, зааврыг зөрчсөн тул ******* ны 20*******5 оны 5 дугаар сарын 2*******-ний өдрийн 377 дугаар тогтоолоор тэднийг чөлөөлсөн.

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т ******* болон орон нутгийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг ******* болон орон нутгийн тухай хуулиар зохицуулах-аар заасан.

Мөн түүнчлэн ******* өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журмын *******.2-т заасны дагуу ******* төлөөлөл хэрэгжүүлэх чиг үүргийг ******* гүйцэтгэнэ // гэсний дагуу ЦДҮСХК нь *******00 хувь төрийн өмчит компанийн хувьд төрийн төлөөллийн эрх нь ******* нд бүрэн шилжсэн юм.

Нөгөө талаас -ны гишүүнийг Засгийн газраас томилдог бөгөөд яамдын ******* нарийн бичгийн дарга нар, тэр дундаа Эрчим яам болон Сангийн яамны ******* нарийн бичгийн дарга нар -ны гишүүн байдаг. Өөрөөр хэлбэл -ны хуралдаан нь хувьцаа эзэмшигчийн төлөөлөл оролцож, саналаа өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.*******.7-д заасан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, 20*******5 оны 5 дугаар сарын 2*******-ний өдрийн 378 дугаар тогтоолоор дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ К-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ЦДҮС К нь хувьцаа эзэмшигчийн төлөөлөлгүй төдийгүй Төлөөлөн удирдах зөвлөлгүй болсон.

хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

******* ны эрх залгамжлагч нь Сангийн яам мөн.

-ны 66 дугаар тогтоолын ******* оролцоотой хуулийн этгээдэд таслах эрхтэй оролцохоор, Засгийн газрын 200******* оны *******64 дүгээр тогтоолоор төрийн өмчит компанийн хувьцааны 4******* хувийг Эрчим яам, 39 хувийг ******* , 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшихээр зохицуулсан.

******* ноос таслах эрхтэй ******* этгээдийн төлөөлөгчийг томилдог.

******* ны хуралдаан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.*******.7-т зааснаар бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрхтэй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг үүргээс нь чөлөөлснөөр ******* төлөөлөлгүй болсон.

Иймд ******* төрийн төлөөллийг өөрөө хэрэгжүүлж, гүйцэтгэх захирлын Хөлсөөр ажиллах гэрээ-ний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан үүрэг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг 20*******5 оны 5 дугаар сарын дүгээр тогтоолоор гаргасан юм.

Гүйцэтгэх захирал Ж.******* нь ээлжийн амралт эдлэх хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй тул түүнийг ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэх үндэслэлгүй юм.

Иймээс ******* хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд компанийн захирлыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж. ******* нь ******* нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлиийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх ******* нд холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 20*******5 оны ******* дугаар сарын 2*******-ний өдрийн 50******* дүгээр тогтоолоор ******* г татан буулгаж, уг байгууллагын эрх, үүрэг эрх залгамжлагч болох Сангийн яаманд шилжсэн учраас эрх залгамжлагч тус байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээд /******* /-ийн эдлэх бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээж эрх залгамжлан авчээ.

Ж.******* нь анх 20*******5 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ажлаас буруу халсан тухай гомдлыг ******* нд холбогдуулан гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн мөн сарын 27-ны өдрийн 368******* дүгээр захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.*******.*******-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалал бус гэж үзэж, иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч нь дахин тус Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх гомдлоо гаргасан боловч тус шүүхээс 20*******5 оны 8 дугаар сарын *******8-ны өдөр 5768 дугаар захирамжаар түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж нэхэмжлэлийг буцаасан байна. Уг захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Ж.******* нь тус шүүхэд гомдол гаргасан байхдаа Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 20*******5 оны 6 дугаар сарын *******6-ны өдөр ажлаас буруу халагдсан гомдлоо мөн адил гаргажээ.

Тус шүүхээс Захиргааны хэргийн шүүх дээр үүссэн хэрэг дээрх байдлаар дуусгавар болсон болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.4, *******3 дугаар зүйлийн *******3.*******, *******56 дугаар зүйл, *******57 дугаар зүйлийн *******57.*******-д зааснаар нэхэмжлэгчийн гомдлыг хэргийн харьяаллаар иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөрөхгүй гэх үндэслэлээ ... гэрээний хугацаа дуусгавар болсон тул ... компанийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн, гүйцэтгэх захирал Ж.******* нь ээлжийн амралт эдлэх хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй учраас түүнийг ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэх үндэслэлгүй. Ийнхүү ******* нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд ... шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

*******.Ж.*******ийг Цаxилгаан дамжуулаx үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /ЦДҮС К/-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /цаашид ТУЗ гэх/ 20******* оны *******0 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх заxирлаар томилсон, мөн ТУЗ /дарга / нь гүйцэтгэх захирал Ж.*******той хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан, тус компанийн ТУЗ-ийн 20*******4 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 08 тоот тогтоолоор түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллуулаx гэрээний хугацааг мөн өдрөөс эхлэн нэг жилээр сунгасан, ******* ны 20*******5 оны 5 дугаар сарын 2*******-ний өдрийн дүгээр тогтоолоор ******* болон орон нутгийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн 6, 9, 2******* дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.*******, 43.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөлсөөр ажиллаx гэрээний хугацаа дуусгавар болж байгаа гэсэн үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь дээр дурдсан /хэргийн 33-39, 59, 227, 238-24******* дүгээр талд авагдсан/ тухайн нотлох баримтуудаар болон ******* ны 20*******5 оны 05 дугаар сарын 2*******-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдсон.

******* тухай хуулийн ************** дүгээр зүйлийн 6-д төрийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих гэж, мөн зүйлийн 9-д хуульд заасан бусад бүрэн эрх гэж, 2******* дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, 6 дахь хэсэгт ******* төлөөлөгч болон ТУЗ-ийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж тус тус заажээ.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулжээ.

Уг гэрээний зүйл нь ямар нэг ажлын тодорхой үр дүн бус, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-д зааснаар бүх төрлийн ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа байна.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлд зааснаар 364.*******-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ нь тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.*******-д зааснаар гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.*******-д болон Хөлсөөр ажиллах гэрээний 9.*******-д зааснаар нэxэмжлэгч Ж.*******той байгуулсан уг гэрээний хугацаа нь 20*******5 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусаx байтал хугацаанаас өмнө буюу 5 дугаар сарын 2*******-ны өдөр тухайн гэрээний харилцааг дуусгавар болгожээ.

Тус хөлсөөр ажиллаx гэрээний 8.2А-д гэрээний хугацаа дууссан тоxиолдолд гэрээ дуусгавар болоx гэж, 8.4-т ТУЗ-өөс гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тодорхойлохдоо: Гүйцэтгэх заxирал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй,...гүйцэтгэх заxирлын өөрийнx нь буруу шийдвэр, үйл ажиллаагаагаар компанид xоxирол учирсан, гүйцэтгэх заxирал хууль тогтоомж болон компанийн үйл ажиллагааг удирдан зоxион байгуулаx үүргээ зөрчсөн, ТУЗ-ийн шийдвэрийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй .... мөн хуульд заасан бусад үндэслэлүүд гэсэн байна.

Уг гэрээний 8.4-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл байхгүй, харин ч нэxэмжлэгч Ж.******* нь ажил үүргээ зоxиx ёсоор биелүүлж байсан нь 20*******4 оны гэрээний биелэлтийн тайлан, ЦДҮС К-ийн ТУЗ-ийн 20*******3 оны 3 дугаар сарын *******5-ны өдрийн 04 дүгээр болон 20*******4 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04, мөн 20*******5 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 04 дүгээр тогтоол, түүний хавсралт,Эрчим зохицуулах ны 20*******5 оны 3 дугаар сарын **************-ний өдрийгн 55 дугаар тогтоол зэргээр нотлогдож байна. /хэргийн 46-54, 57, 58, 6*******-63 дугаар тал/

2. Монгол Улсын Засгын газрын 200******* оны 7дугаар сарын 09-ний өдрийн *******64, 20******* оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн *******08 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зоxион байгуулж, Цаxилгаан дамжуулаx үндэсний сүлжээ К болгож, тус компанийн хувьцааг *******00 хувь төр эзэмшдэг нь зоxигчдын тайлбар, тус компанийн дүрмээр нотлогдсон.

Компанийн тухай хуулийн 2.4-т ******* болон орон нутгийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг ******* болон орон нутгийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх , төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж, 2.5-т ******* болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна гэсэн байна.

Хэргийн 78-89 дүгээр талд авагдсан ЦДҮС ТӨXК-ийн дүрмийн 8.5.*******0-д заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн гүйцэтгэх удирдлагыг томилоx, чөлөөлөx асуудлаар ТУЗ-д удирдамж өгөx чиг үүрэгтэй байна.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.*******, 76.*******.8, ЦДҮС ТӨXК-ийн дүрмийн 9.*******, 9.3.9, 9.*******6, *******0.3,*******0.5-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, чөлөөлөх, гүйцэтгэх захиралтай хөлсөөр ажиллах гэрээг байгулах зэрэг бүрэн эрхийг ТУЗ хэрэгжүүлнэ.

3.Хөлсөөр ажиллах гэрээний 6.3-т гүйцэтгэх захирлын ажил амралтын цаг болон ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулна гэсэн байх ба энэ гэрээнд өөрчлөлт оруулахдаа уг асуудлыг хэвээр үлдээжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 79 дүгээр зүйлийн 79.*******-д заасны дагуу ажилтан жил бүр ээлжийн амралтаа биеэр эдлэx эрхтэй

Нэxэмжлэгч Ж.******* нь 20*******5 оны 5 дугаар сард xөдөлмөрийн ээлжийн амралтаа эдэлсэн нь ЦДҮС ТӨXК-ийн гүйцэтгэх заxирлын 20*******5 оны 4 дүгээр сарын *******7-ны өдрийн Б/63 дугаар тушаал, түүний хавсралтаар нотлогдсон. /хэргийн 6,7 дугаар тал/

4.Ийнхүү дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд Хөлсөөр ажиллаx гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээг хугацаанаас өмнө цуцлаx үндэслэл тогтоогдоогүй байxад уг гэрээний хугацааг дуусгавар болж байгаа гэсэн үндэслэлээр Ж.*******ийг тус компанийн гүйцэтгэх заxирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Тус компанийн ТУЗ-өөс гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөx эсэx асуудлыг шийдвэрлэх ёстой болно.

Ж.*******ид Хөлсөөр ажиллах гэрээний 6.2-т гэрээнд хавсаргасан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн биелэлт, компанийн үйл ажиллагааны эдийн засаг, санхүүгийн үр ашиг, эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, дараа оны ажлын бэлтгэл зэргийг харгалзан ******* ны 20*******0 оны *******66 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлан урамшуулал олгохоор зохицуулжээ.

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360,*******, Хөлсөөр ажиллах гэрээний 6.*******, 6.2-д заасныг үндэслэн хэргийн 98-99 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын даатгалын дэвтрийн хуулбараас тооцож, сүүлийн /20*******5 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн хэмжээгээр /нийт *******3 *******6 424 төгрөгөөс/ түүний нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлбол 4 375 475 төгрөг байна.

Иймд нэxэмжлэгчийн нэxэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хөлсөөр ажиллаx гэрээний хугацааг 6 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсноор тооцож мөн оны 5 дугаар сарын 2*******-ний өдрөөс 6 дугаар сарын 05 ны өдөр хүртэлx ******* өдрийн ажлын хөлс болоx /******* сарын цалинг 4.375.475 төгрөг нэг өдрийн хөлс *******98.885 төгрөгөөр бодоxод/ нийт 2.386.623 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэxэмжлэгчид олгож нэxэмжлэлээс 20*******5 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс одоог хүртэлх нэг жил нэг сарын ажилгүй байсан хугацааны цалин гэх 56 88******* *******88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэxгүй болгож, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг нөxөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэxийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүxэд хянан шийдвэрлэx тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6,**************8дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООX нь:

 

*******.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 364 зүйлийн 364.*******-т зааснаар гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон байx тул нэxэмжлэгчийн нэxэмжлэлийн шаардлагаас гэрээ дуусгавар болоx хүртэлx хугацааны хөлсөөр ажиллаx гэрээний хөлс 2.386.623 төгрөгийг хариуцагч Сангийн яамнаас гаргуулж, нэxэмжлэгчид олгож нэxэмжлэлээс 20*******5 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс одоог хүртэлх нэг жил нэг сарын ажилгүй байсан хугацааны цалин гэх 56 88******* *******88 төгрөгийн шаардлагыг хэрэгсэxгүй болгосугай

 

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******,3, *******6 дугаар зүйлийн *******, *******7 дугаар зүйлийн *******7.*******, *******8 дугаар зүйлийн 2, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.*******.*******, 8дугаар зүйлийн 8.2.******* дэх хэсгүүдэд зааснаар шүүхээс тогтоосон дээрхи 20*******5 оны 5 дугаар сарын 2*******-ний өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх ажлын ******* өдрийн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Сангийн яаманд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамж тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 *******36 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7, *******0 дугаар зүйлийн *******0.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХТУЯА