Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2017/00150

 

 

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2017/00150

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

俿 . , Н.Баярмаа, . , ,

: -У 俿, 16 , 24 15 , эрэгтэй, ******* , нэхэмжлэлтэй,

: Чингэлтэй дүүрг, -1, , Һ ,

*******иуцагч: Б тоотод оршин суух, эмэгтэй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******,

*******иуцагч: Х тоотод оршин суух, эрэгтэй, ******* дугарын регистртэй, ******* ******* овогт *******ын нарт холбогдох,

Г 32 269 431 иргэний .

ؿ : 㺺 ., хаиуцагч П., иргэдийн төлөөлөгч М.Тунгалаг, . .

:

оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдэ болон 㺺 . хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд тодорхой үндэслэлтэй тайлбараа хэлсэн. Нэхэмжлэгч нь иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 497., 498., 505.-р зүйлд заасныг үндэслэж гэм хорын хохирол буюу эмчилгээний зардалд 32 269 431 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2011 оны 12 дугаар сард нь Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны харъяа судалгаа, хөрөнгө оруулалт, албаны даргын 141 тоот тушаалаар шинжээчийн ажилд орсон. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр лабораторийн эрхлэгч Г.*******ын үүрэг болгосны дагуу Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах хотхоны барилга дээр очиж бетоны үл эвдэхийн шинжилгээ хийхээр явсан. Шинжилгээ хийхээр очих үед гар аргаар хийж бэлтгэсэн шат байсан бөгөөд тухайн шатан дээр авирч гарч байх явцад нь шат гулсаж 4 метрийн өндрөөс унаж биедээ гэмтэл авсан бөгөөд шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр нь 2 хөл хугарч, гарын хуруу хугарч, нуруунд гэмтэл авсан. Гэмтлийн дараа 90 хоног листтэй байж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, өвчни группт орсон. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Хөх хотод өөрийн зардлаар 10 хоногийн хугацаатай эмчилгээ хийлгэж 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн байдаг. Монголд эмчилгээ хийлгүүлсний зардал буюу эмчилгээ, шинжилгээний төлбөр 756 100 төгрөг, таксины үйлчилгээнд 14 900 төгрөг, нотариатын зардалд 9 700 төгрөг, Хөх хотод эмчлүүлсэн эмчилгээний зардалд 114 521.97 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 30 956 433 төгрөг, мөн бусад зардалд 1 381 юань буюу 373 298 төгрөг нийтдээ 32 269 431 төгрөгийг хариуцагч Барилгын хөгжлийн төв, Г.*******, П. нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. *******иуцагч Г.*******, П. нарын хувьд ын шатнаас унаж гэмтсэн асуудлаар 2013 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн үндэслэлээр 2013 оны 12 дугаар сарын 30-нд Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 851 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. Хэрэгт авагдсан баримтуудаар ын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэмтэл авсан нь үйлдвэрлэлийн осол гэж тогтоогдсон шийдвэргүй. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв -аас үйлдвэрлэлийн ослоор тогтоосон дүгнэлт гараагүй байдаг. Эрүүгийн хэрэгт ч ийм баримт байдаггүй. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх эрх бүхий субъект нь тухайн үед Барилгын хөгжлийн төв -т инженер П., Г.******* нар байсан. Г.*******ын хувьд хөдөлмөрийн гэрээ нь олдохгүй гэж байгаа ч тухайн үед Барилгын хөгжлийн төв -т материалын сорилт шинжилгээний лабораторийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгэж байсан байдаг. Тухайн эрүүгийн хэрэгт нь хохирогчоор тогтоогдож байцаалт өгсөн. Мөн эрүүгийн хэргийн материалаас холбогдох баримтуудыг шүүхийн тогтоолын дагуу Прокурорын газраас ирүүлсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах асуудал биш юм. *******иуцагч нар нь хариу тайлбартаа хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж байгаа. *******ин нотлох баримттай холбогдуулан үзлэг, шинжилгээ хийх, нотлох баримтаас хасуулах, эрх үүргээ хэрэгжүүлэх эрх байсан. Уг эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь нотлох баримтыг үнэлэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хөх хотод зарцуулсан зочид буудлын зардлын баримтын хувьд хэлэхэд нь хөлний шагайндаа гэмтэл авсан байсан учраас ганцаараа Хятад улс руу явах боломжгүй байсан тул дүү С.Нандинцэцэг нь асарч хамт явсан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын болон ажилтны хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас хохирсон гэм хорын хохирол болох эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.

*******иуцагч П.аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнөх шүүх хуралд дэлгэрэнгүй тайлбараа хэлсэн, түүнийгээ дэмжиж байна. Одоо давтахгүйгээр хэлье. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөнгөний хэмжээ ярьж байна. Тухайн үед манай байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан байхгүй байсан. *******ин мэдүүлэхдээ би Энхтуулд хэлээд явсан гэдэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа Г.*******д хэлсэн гэж байгаа нь зөрчилдөөд хэнд хэлсэн нь мэдэгдэхгүй байна. нь шинжилгээ хийхээр явахдаа хэлж явсан нь нотлогдохгүй байгаа бөгөөд хэлэхгүй явсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Ингэхдээ анхан шатны бүртгэлд бүртгүүлээгүй, мөн мөнгө тушаасан баримт байхгүй, ажлын бус цагаар явсан, шинжилгээ хийх эрхгүй байсан, ажил дээрээ ирэхгүйгээр шууд явсан гэх зүйлүүд ажиглагдаж байна. Үүнийг үгсэн хуйвалдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэж сэжиглэж байна. шинжилгээнд 3 өдөр явсан байдаг. Эхний 1 дэх өдрөө л шинжилгээний хариу гарах ёстой. Гэтэл 2 өдрийн шинжилгээний хариу сайн, муу гарсан эсэх, хариу нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Магадгүй устгачихсан юм болов уу. Тус хариу нь муу гарсан байх гэж би харж байгаа. Хэрвээ муу гарсан бол тухайн барилга нурах аюултай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 497., 505.1.-д зааснаар нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэлэхгүй явсан гэдэг нь бүх баримтанд байдаг. Мөн прокурорт яагаад өмнө нь гомдол гаргаагүй юм бэ гэж байсан. Би тус эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болж байна гэж бодсон. Би хууль сайн мэдэхгүй болохоор ойлгоогүй юм байна. Би тухайн үед зааварчилгаа өгөх эрхтэй ажилтан ч биш, той адил шинжээч хийж байсан хүн. Тиймээс энэ хохирлыг хариуцах үндэслэлгүй эв.

*******иуцагч Г.******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Од нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ...2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Зайсанд байрлалтай, хотхонд бетоны чанарыг үл эвдэх аргаар тодорхойлох шинжилгээ хийхээр Ачинскай ХХК-ийн талбайд очиж ажиллахдаа уг компанийн ажилтнуудын угсарч бэлтгэсэн шатыг ашиглан ажил үүргээ гүйцэтгэх явцад шатнаас унаж гэмтсэн асуудал гарсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т......ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах үед засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц, хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна ... гэж заасан ч шинжээч ын уг гэмтэлд ослын акт гараагүй, юунаас болж унаж гэмтсэн нь тодорхой тогтоогдоогүй байдаг.....Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын 3.2.3-д ... Барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор, саравч гэх мэт/-өөр тоноглох, 3.2.2-д ...Барилга угсралтын явцад гадна шат, ванданг уртын дагууд 4 м-ээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат, орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх ... гэж тус тус заасаны дагуу шатны аюулгүй ажиллагааг Г.******* би биш Ачинскай компани хангасан байх үүрэгтэй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа БНбД 12-03-04 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1-ийн 6.2.21-д ... Өндөрт ажил гүйцэтгэж байгаа үед ажлын байрны доод хэсэгт аюулгүй бүсийг гаргаж өгөх хэрэгтэй. Өндрийн нэг чиг шугамын дагууд /Энэ бүлгийн 4.10-д тусгагдсанаас бусад тохиолдолд /хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг хийх тохиолдолд дээр нь байрлаж байгаа ажлын байрнаас 6 м-ээс ихгүй зайд доод талын ажлын байрыг /дэвсгэр, банз, тор, саравч зэрэг/ хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглосон байвал зохино..., 7.4.14-д ...Шат вандангийн өндөр нь 4 м хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч, мастер хүлээн авч, ажлын журналд бүртгэсний дараа, харин 4 м-ээс илүү өндөртэй шат ванданг барилга угсралтын байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч, акт үйлдсэний дараа ашиглахыг зөвшөөрнө, 7.4.17-д ... Ашиглалтын явцад ажлын шатны байдлыг 10 хоног тутам нэг удаа даамал буюу хэсгийн инженер, ахлах биечлэн үзлэг, шалгалт хийж байвал зохино. Ажлын шатнаас сар ба түүнээс илүү хугацаанд ажил хийгдээгүй бол дахин ажил гүйцэтгэхийн өмнө энэ дүрмийн 7.4.14 зүйлд заасан журмаар ашиглалтанд хүлээн авбал зохино..., 7.4.19-д ... Хөдөлгөөнт шат, хэрэгслийг ашиглах ед дараах шаардлагыг хангасан байвал зохино: Шат, ажил гүйцэтгэх хэрэгсэлийг шилжүүлэх хөндлөн, дагуу чиглэлийн гадаргуугийн налуугийн хэмжээ нь паспортод заагдсан үйлдвэрлэгч- заводын ашиглалтын зааварт заагдсан хэмжээнээс илүү байх ёсгүй..., 7.4.26-д ...шатыг ашиглахын өмнө суурилуулсан шатны алслалын дунд байрлах гишгүүр дээр 1200Н /120 кгс/ статик ачаагаар туршсан байвал зохино. Барилга байгууламжийн ашиглалтын явцад модон шатыг хагас жил бүр, төмөр шатыг жил тутам туршиж байвал зохино... хэмээн тус тус заасны дагуу Ачинскай компани энэ бүх шаардлагыг биелүүлэх үүрэгтэй боловч тухайн өдөр Ө.Хонгорын хэрэглэсэн шат нь энэ шаардлагуудыг ханган ажилд ашиглаж болно гэж баталгаажсан, шалгагдсан эсэх, уг шатыг өөрсдийн талбай дээрээ Ачинскай компанийнхан зөв угсарч өгсөн эсэх, уг шат нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байсан эсэх, шинжээч Ө.Хонгор өөрөө хайнга байдлаас болж унасан эсэх зэргийг эрх бүхий ямар ч байгууллага, албан тушаалтан, хэн ч, хаана ч ялган тодруулж тогтоогоогүй. 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө үйлчилж байсан Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д ... талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах гэж зааснаар талбай дээрх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг миний бие биш уг талбай дээр ажил гүйцэтгэж байсан Ачинскай компани хариуцах ёстой...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д ...ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх... эрхийг нь ажилтан Ө.Хонгорт хуулиар олгосон байна. Тухайн үед лабораторийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь болон Барилгын хөгжлийн төвийн захиралтай миний байгуулсан 2012 оны 11 зарын 09-ны өдрийн 1/06 дугаартай хөдөлмөрийн гэрээнд алба хаагчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах тусгайлсан үүрэггүй байна. Иймд Г.******* миний бие дараахь хууль дүрэмд заасны дагуу уг осолд хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна. Үүнд: 1/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1.-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, биш, 2/. 27.2.-д заасан дагуу томилогдсон ажилтан биш, 3/. 27.4.-д заасан мэргэшсэн хүн биш, 4/. Монгол Улсын тухай хуулийн 16 дугаар ийн 1.5-д заасан талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах Барилгын ажил гүйцэтгэгч биш, 5/. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1 болох БНбД 12-03-04-д заасны дагуу шатны аюулгүй ажиллагааг хариуцах үүрэг бүхий Ачинскай компанийн ажилтан биш, 6/. Тухайн үед ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээгээр, ажлын байрны тодорхойлолтоор ч ажилчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг хүлээгээгүй тул 32 269 431 төгрөгийг надаас гаргуулах үндэслэлгүй бөгөөд уг нэхэмжпэл ч надад хамаарахгүй болно...*******иуцагч Г.*******, П. нарыг яллагдагчаар татаж, прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба үүн дээр эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гаргаагүй учир эдгээр хүмүүс нь хариуцагч болохгүй. Ачинскай ХХК, Гоу ду ХХК, Эс деволопмент ХХК-иуд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бүх дүрэм, журмыг зөрчсөн, хариуцагч байх ёстой этгээд гэж үзэж байна. Прокурорын тогтоол нь нотлох баримт болохгүй...гэжээ.

 

*******иуцагч Барилгын хөгжлийн төв Һ раас шүүхэд гаргасан тайлбартаа: Тус төвийн харъяа Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторит шинжээчээр ажиллаж байсан нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэгт баригдаж буй " хотхонд бетоны үл эвдэхийн шинжилгээ хийхээр очоод осол гарсан байдаг. Шинжээч нь Ачинскай ХХК, Гуо ду ХХК, Эс девелопмент ХХК хэмээх хамтран ажиллаж буй компаниудаас шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлт байхгүй, шинжилгээ хийх гэрээ байгуулаагүй, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй байхад хотхон баригдаж буй талбай руу хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д заасан Ажилтан ажпын байрнаас гадуур ажиллахдаа хэлтсийн даргад мэдэгдэж Гадуур ажлын дэвтэр-т бүртгүүлнэ гэснийг хэрэгжүүлэлгүй шинжилгээ хийхээр явсан. Мөн ахлах шинжээчээс үүрэг болгосноор тухайн объектод очсон гэх боловч ахлах шинжээч бусад шинжээч нарт үүрэг өгч шинжилгээ хийлгэхээр явуулах үүрэг хүлээдэггүй болно. Шинжээч Ачинскай ХХК, Гуо ду ХХК, Эс девелопмент ХХК-иудаас талбайд ажил хийж байгаа хүн байхгүй, тухайн компаниудаас хөдөлмөр хамгаалал аюулгүй, ажиллагааны зааварчилгаа аваагүй, өндрийн шатыг норм дүрэм стандартын дагуу угсраагүй, өндрийн бүс, каск зэрэг хувцас хэрэгсэл байхгүйгээр ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.-т заасан үүргүүдээ биелүүлээгүйгээс болж энэхүү осол гарсан. Тухайн шинжээч нь хөдөлмөр хамгаалал аюулгуй ажиллагааны зааварчилгааг өөр байгууллагын талбай очиж хийхдээ заавал хангуулж ажиллах үүрэгтэй байдаг бөгөөд нь дээрх ажлын талбар нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журамд нийцээгүй байхад шинжилгээг хийсэн нь өөрийг нь осолдох нөхцлийг бүрдүүлсэн байна. Шинжээч нь тухайн байгууллагын талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй байсан учир Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4.-т зааснаар ажлаа зогсоох эрхтэй байсан. Иймээс шинжээч ын илтэд болгоомжгүйн улмаас бэртсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3.-т заасан нөхцөл байдлыг үүсгэж байгаа болноЗураг төсөл эрдэм шинжилгээний институт УТҮГ-аас т 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 10-ныг хүртэл 6 сарын хугацаатай чөлөө олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1., Иргэний хуулийн 509.1.-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан сар бүр өгөх тэтгэмжийг нь институтийн захирлын 2013 оны 67 дугаар тушаалаар 1 удаа буцалтгүй тэтгэмж болгон 717 883 төгрөгийг олгосон. 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг ирүүлсний дагууажлаас чөлөөлсөнХөдөлмөрийн хуулийн 129.1-т заасан ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ын шинжилгээ хийхээр очсон Ачинскай ХХК, Гуо ду ХХК, Эс девелопмент ХХК-ийн хотхонд хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн захиалагч болон гүйцэтгэгч компаниудаас өгөх ёстой бөгөөд тухайн байгууллагын талбайд албан үүргээ гүйцэтгэх явцдаа осолд орсон бөгөөд гэм хорын хохирол болох эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэний төлбөрийг нэхэмжлэгчид Гуо ду ХХК нь гаргаж өгсөн байдаг. Учир нь хотхоны ажлын байр нь Ачинскай ХХК, Гуо ду ХХК, Эс девелопмент ХХК-ийн ажлын талбар бөгөөд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах ёстой. Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3-т зааснаар Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж заасны дагуу Гуо ду ХХК нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрийг хариуцсан байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан баримтаар нотлогдож байгаа болно.Төрийн байгууллагууд ажилтнуудын гадаад улсад хийлгэсэн эмчилгээний зардалд хөрөнгө төсөвлөхийг хориглож, энэхүү зардлыг гаргахгүй байхаар шийдвэрлэж Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 3 дахь хэсэгт гадаад оронд эмчлүүлэх хяналтын комиссын дүгнэлт, хүлээн авах эмнэлгээс ирүүлсэн урилга, зардлын эх үүсвэрийг бүрдүүлсэн тухай мэдээлэл зэрэг материал бүрдүүлэхээр заасан. Эдгээр зардалд тээвэр, хоол байр, түүнчлэн дагалдах явах хүний зардал, бусад зардлыг оруулахгүй байхаар журамласан. Энэ журмын дагуу өөрөө явж гадаад улсад эмчилгээ хийлгэсэн нөхцөлд зардлыг нөхөн олгохгүй байхаар тусгасан байна. ын нэхэмжилж буй зардал нь дээрх журмын шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн ын гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2008 оны 274/137 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалт-ын ердийн өвчний хэсэгт багтсан байна. Иймээс Иргэний хуулийн 498.3., Хөдөлмөрийн хуулийн 97.1.1., 129.1., Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжид заасныг үндэслэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... БНХАУ-ын Өвөр монголын эмнэлэгт эмчлүүлсэн тухай хятад хэл дээрх /монгол хэлэнд орчуулсан/ Өвчтөний карт гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Энэ картны Хийгдэх эмчилгээ гэсэн хэсэгт Нуруунд лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай, 2 сар тогтмол эм уух, лазер эмчилгээ багаар бодоход 10-12 удаа хийлгэх гэж бичжээ. Гэтэл эмчлүүлэгчийн зардлын нарийвчилсан задаргаа гэсэн хэсэгт Мэс заслын төлбөр, мэс ажилбарын зардал гэх мэт зардлууд багтсан байна. Мөн нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30 өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх боловч мөн оны 12 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Өвөрмонголын Зочид буудалд байрлан мөнгө төлсөн тухай баримт ирүүлсэн байгаа нь эмнэлэгт хэвтэж байсан гэх хугацаатайгаа давхцсан байх тул эдгээр баримтын үнэн зөв нь эргэлзээтэй болохыг нотлож байна. Нэхэмжлэгч оос 30 сая төгрөгтэй тэнцэх 114 521 юаныг Өвөр монголын эмнэлэгт хэрхэн төлснийг нотлох баримт байхгүй .

 

 


 


Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Барилгын хөгжлийн төв , иргэн Г.*******, П. нарт холбогдуулан гэм хорын хохиролд 32 269 431 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Барилгын хөгжлийн төв нь ...компаниудаас шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлт байхгүй, шинжилгээ хийх гэрээ байгуулаагүй,хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д заасан Ажилтан ажлын байрнаас гадуур ажиллахдаа хэлтсийн даргад мэдэгдэж Гадуур ажлын дэвтэр-т бүртгүүлнэ гэснийг хэрэгжүүлээгүй...Ачинскай ХХК, Гуо ду ХХК, Эс девелопмент ХХК-иудаасхөдөлмөр хамгаалал аюулгүй, ажиллагааны зааварчилгаа аваагүй, өндрийн шатыг норм дүрэм стандартын дагуу угсраагүй, өндрийн бүс, каск зэрэг хувцас хэрэгсэл байхгүйгээр ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.-т заасан үүргүүдээ биелүүлээгүй,...тухайн шинжээч нь хөдөлмөр хамгаалал аюулгуй ажиллагааны зааварчилгааг өөр байгууллагын талбай очиж хийхдээ заавал хангуулж ажиллах үүрэгтэйХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4.-т зааснаар ажлаа зогсоох эрхтэй байсанЗасгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор баталсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ын... дагуу..ын нэхэмжилж буй зардал нь дээрх журмын шаардлагад нийцэхгүйнотлох баримтын шаардлага хангаагүй гэж,

*******иуцагч Г.*******аас ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.2., 27.3.-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ биш, томилогдсон ажилтан биш, мэргэшсэн хүн биш, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5.-д заасан талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах ажил гүйцэтгэгч биш, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1 болох БНбД 12-03-04-д заасны дагуу шатны аюулгүй ажиллагааг хариуцах үүрэг бүхий Ачинскай компанийн ажилтан биш, ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээгээр, ажлын байрны тодорхойлолтоор ч ажилчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг хүлээгээгүй тул 32 269 431 төгрөгийг надаас гаргуулах үндэслэлгүй... гэж,

*******иуцагч П.аас ... 2013 оны 5 дугаар сарын 07-нд шинжээч Хонгор нь... ажилдаа ирэхгүйгээр шууд хотхоны барилга дээр очсон нь эргэлзээтэй... анхан шатны бүртгэлийн дэвтэрт бүртгүүлж явдаг, бетоны үл эвдэхийн шинжилгээнд явж байгаа бол тусдаа бүртгэлийн дэвтэртэй түүнд... бүртгүүлээгүй, мөн Ачинскай ХХК-иас шинжилгээ хийлгэх албан ёсны хүсэлт, төлбөрийг төлсөн баримт ирүүлээгүй... шинжээчийн бүртгэлийг ахлах шинжээч Энхтуул бүртгэдэг, яагаад бүртгээгүй нь ойлгомжгүй... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 2.2., 3 дугаар зүйлийн 3.1.-д заасныг зөрчсөн, осол гарах үед ямар шат байсан нь тодорхойгүй, тэр үед Энхтуул, ******* нар намайг чи ХАБ-ын инженер шүү гэж байсан, би тухайн үед ахлах шинжээчээр ажиллаж, мөн тоног төхөөрөмжийн инженерийг хавсарч хийж байсан...2013 оны 6 дугаар сарын 21-нд над дээр ХАБ-ын инженер гэсэн тушаал сүүлд гарсан, намайг шинжээч хийж байх үед энэ осол болсон... гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган хариуцагч Барилгын хөгжлийн төв -д хариуцуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 208 дугаар тогтоолоор хариуцагч Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийг Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт УТҮГ-т шилжүүлж, Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт УТҮГ-ыг Барилгын хөгжлийн төв -тай нэгтгэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2012 оны 10 дугаар сараас Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчээр, хариуцагч П. нь 2012 оны 10 дугаар сараас мөн лабораторийн шинжээчээр, хариуцагч Г.******* нь 2012 оны 10 дугаар сараас мөн лабораторийн эрхлэгчээр тус тус томилогдон ажиллаж байсан нь Барилгын хөгжлийн төвийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот тушаал, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 тоот тушаал, түүний хавсралт, ын 235096 тоот, П.ын 316911 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/41 дугаартай П. болон Барилгын хөгжлийн төвийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон.

2. Хэрэгт авагдсан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 851 дугаартай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, хариуцагч Г.*******ын мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн ...2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр...Ачинскай компанийн барилга хариуцсан мэргэжилтэн...Хан-Уул дүүрэг дэх барилга дээрээ бетоны марк тодорхойлох шинжилгээ хийлгэх хүсэлт амаар тавьсны дагуу хүсэлтийг хүлээн авч ахлах шинжээч Энхтуулд ...энэ шинжилгээнд шинжээч Хонгорыг явуулаарай гэж хэлээд явсан. Ачинскай компанийн барилга хариуцсан мэргэжилтэн нь тухайн өдрөө шинжилгээ хийлгэхээр шинжээч Хонгорыг аваад явсан...2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хонгор над руу ярьснаа Ачинскай компанийн барилга дээр хийж байгаа шинжилгээ дуусаагүй байгаа, шинжилгээг өнөөдөр үргэлжлүүлнэ гэсэн... гэх мэдүүлэг, зохигчдын тайлбараар 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шинжээч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны талбайд бетон зуурмагийн шинжилгээ хийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж, үүний улмаас түүний биед баруун тавхай ясны 1-р шивнүүрийн зөрөөтэй, зүүн шаант ясны зөрөөтэй, зүүн гарын 4-р хурууны үзүүрийн шивнүүрийн зөрөөтэй далд хугарлууд, тархи доргилт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба энэ талаар талууд маргаагүй байна.

3.Уг прокурорын тогтоолоор хариуцагч Г.*******, П. нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас нь өндрөөс унаж биед нь хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон гэж үзэн тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1.-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх боловч хэрэгт авагдсан 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот, Зураг төсөл эрдэм шинжилгээний институтын захирлын тушаал, П.ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/41 дугаартай П. болон Барилгын хөгжлийн төв хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Барилгын хөгжлийн төвийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот тушаал зэргээс үзэхэд хариуцагч П. нь нэхэмжлэгч ыг өндрөөс унаж гэмтэх үед шинжээчээр, хариуцагч Г.Алтанчимэг нь лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан нь нотлогджээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч П., Г.Алтанчимэг нар нь тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах, ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөх үүргийг гүйцэтгэх ёстой байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн ыг бусад компаниудаас шинжилгээ хийлгэхээр гаргасан хүсэлт байхгүй, шинжилгээ хийх гэрээ байгуулаагүй байхад хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д заасныг зөрчин шинжилгээг хийхээр явсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.-т заасан үүргүүдээ биелүүлээгүй, 18.1.4.-т зааснаар ажлаа зогсоох эрхтэй байсан гэж буруутгаж байх боловч шинжээч нь лабораторын эрхлэгч Г.*******ын үүрэг болгосны дагуу шинжилгээг эхлүүлэх болон үргэлжлүүлэхээр явсан нь хариуцагч Г.*******ын тайлбар, дээр дурдсан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

4.ын гүйцэтгэж байсан шинжилгээний ажил үүргийн талаар Гадуур ажлын дэвтэр-т бүртгээгүй, Ачинскай ХХК-ийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2013 оны 4 дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 13-ныг хүртэх хугацааны шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан байгууллагуудын бүртгэлд бүртгээгүй зэрэг үйл баримт нь нэхэмжлэгч уг ажлыг өөрийн санаачилгаар, дур мэдэн гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй, илүүтэйгээр тухайн байгууллагын холбогдох албан тушаалтнуудын хүлээсэн ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж буйг илтгэх үйл баримт гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, удирдах албан тушаалтны амаар өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээс татгалзах, бусад байгууллага, этгээдээс шинжилгээ хийлгүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан эсэхийг шалган нягталж, дээрх үүргийг гүйцэтгэх талаар хариуцагч байгууллагаас тухайлан баталж мөрддөг журам, заавар зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагч Барилгын хөгжлийн төв -ын нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн тайлбар татгалзал үндэслэлгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ыг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж хүндэвтэр гэмтэл авсанд буруугүй болохыг нотлоогүй байна.

5.*******ин ажил олгогч Барилгын хөгжлийн төв нь байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах, ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөх үүргийг тухайлан гүйцэтгэх, хариуцан ажиллах хөдөлмөр хамгааллын ажилтанг осол гарах үеийн байдлаар томилж ажиллуулаагүй байна.

Үүний улмаас ажилчдыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, энэ талаар заавар зааварчилгаа өгөх, холбогдох дүрэм журмын төслийг боловсруулан мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, уг харилцаанд мөрдөгдөх бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх ажил үүрэг эзэнгүйдсэн нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, ажил олгогч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах чиг үүргүүдийг хүлээж байна. Үүнд: ажилчдыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах уг зүйлсийн жагсаалтыг баталж мөрдүүлэх, шинжилгээ хийлгэх тухай бусад этгээдийн ажлын нөхцөл байдал, онцлогоос хамааруулж /шат вандангаар хангагдсан эсэх, түүний аюулгүй байдал, өндөрт аюулгүй ажиллах гэх мэт/ аюулгүй ажиллах заавар, зааварчилгаа, журам боловсруулж ажиллах талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй гэж, 15.3.-т Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр төрөл, эдэлгээний хугацаа, жагсаалтыг баталж мөрдүүлнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж, 27.2.Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж, 28 дугаар зүйлийн 28.1.16.өөрийн ажиллагсадын аюулгүй, эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба эдгээр үүргийг зөрчин, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай байна.

6. Дээрх ослын улмаас нэхэмжлэгч нь эмчийн үзлэг, шинжилгээнд 424 500 төгрөг зарцуулсан нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ачтан эмнэлгийн санхүүгийн тэмдэг бүхий баримтууд, Ауруг Амар ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 26-ныг хүртэх хугацааны бэлэн мөнгөний орлогын ордер, Суперпроб ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн кассын орлогын ордер, Хийлс-Эйд ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргээр, таксигаар үйлчлүүсний хөлсөнд 149 000 төгрөг зарцуулсан нь 2013 оны 5 дугаар сарын 17-ноос 6 дугаар сарын 05-ны хоорондох хугацааны Улаанбаатар такси транспорт ХХК-ийн таксины орлогын ордероор, 72 200 төгрөгийн эм тариа хэрэглэсэн нь Сэргэг эмийн сангийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримтаар, бичиг баримт орчуулахад 150 000 төгрөг төлсөн нь Translation Burcau орчуулгын товчооны кассын орлогын ордероор, БНХАУ-ын Хөх хотод дахь Өвөрмонгол эмнэлгийн дэргэдэх улсын эмнэлэгт 2013 оны 12 дугаар сарын 20-ноос 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсний төлбөрт 114 521 юань буюу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Монгол банкны юаньтай харьцах төгрөгийн ханш лавлагаагаар тодорхойлсон 270.31 төгрөгөөр тооцон 30 956 433 төгрөг зарцуулсан нь хэргийн 42-54, 63 дугаар талд авагдсан Өвөрмонгол эмнэлгийн дэргэдэх улсын эмнэлгийн Хэвтэн эмчлүүлэгчийн төлбөрийн баримт, Зардлын нарийвчилсан жагсаалт, 2013 оны 12 дугар сарын 20-ны өдрийн Өвчний карт зэргээр нотлогджээ.

7. Хэргийн 40, 41 дүгээр талд авагдсан 259 400 төгрөгийн зарлагын баримтуудад хүлээн авсан хүний гарын үсэггүй, нэхэмжлэгч ын эмчилгээнд зарцуулсан гэж үзэх боломжгүй, 55-62 дугаар талд авагдсан Өвөрмонголын өөртөө засах орны харъяалах газрын төлбөр тооцооны тасалбар гэх баримтууд бүхий буудлын төлбөрт зарцуулсан 1 190 юань буюу 321 669 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг хуулийн шаардлага ханган хавсаргах үүргийн дагуу бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний төлбөрт төлсөн 9 700 төгрөг зэргийг хохиролд тооцох боломжгүй байна.

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотойгоор гарсан зардал буюу гэм хорын хохирол гэж тодруулсан ба үүнийг нэхэмжлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйн дээр ын өөрийн эрхийн дагуу гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор баталсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-д зааснаар нөхөн олгохгүй байх, түүнийг хязгаарлах боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч нь өндрөөс унаж биед нь хүндэвтэр гэмтэл уч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, хууль тогтоомжинд нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс гэм хор учирсан гэх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3.-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч Барилгын хөгжлийн төв ӨААТҮГ нь холбогдох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байсантай, нэхэмжлэгчийн биед гэмтэл учирч хохирол бий болсон үйл явдал шалтгаант холбоотой гэж үзэн хариуцагч Барилгын хөгжлийн төв ӨААТҮГ-аас гэм хорын хохиролд нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 31 752 833 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон хариуцагч П., Г.******* нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Барилгын хөгжлийн төв -аас улсын тэмдэгтийн хураамжинд 316 714 төгрөгийг гаргуулж улсын орлого болгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хариуцагч Барилгын хөгжлийн төв Һ раас 31 752 833 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлээс 516 598 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Г.*******, П. нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Барилгын хөгжлийн төв -аас улсын тэмдэгтийн хураамжинд 316 714 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Н.БАЯРМАА

 

Х.ДАШДЭЧМАА