Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2023/00766

 

2023 02 15 184/ШШ2023/00766

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн , шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 13-р хороо, ******* 14 гудамж 219 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 29-р хороо, ******* гудамж 141 байр 16 тоот хаягт оршин суух ******* овогт //-д холбогдох

 

гэм хорын хохирол 4,808,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Л., Г. .

 

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч М.******* гэм хорын хохирол 4,808,334 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... миний бие 2021.03.10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчимд ******* дүүргийн 13-р хороо, 1000 руу явдаг замд тоёота камри маркийн улсын дугаартай автомашины жолооч Ц. согтуугаар машин барьж яваад явган зорчигч намайг замын хашлага давж дайран хүнд гэмтэл учруулсан. Тэр гэмтлээс болж зүүн хөлийн шилбэний яс хугарч, мах арьс 2 давхар өмднүүдийг цоолон, яс нь ил гарсан байсан. Зүүн нүдний дотор яс хугарсан, нуруу зүүн тал руугаа мурийсан, 2021.03.10-ны өдрөөс 2022.05.05-ны өдрийг хүртэл жил гаруй хугацаанд байнга хугарсан хөл, толгой өвдөж, эм уусан. 2022.01.04-ний өдөр Гэмтэл согог судлалын төвд толгойн томограф хийлгэхэд өөрчлөлт их гарсан. 2022.12.22-ны өдөр хугарсан хөлийнхөө зургийг авхуулахад хөлд бороол үүсээгүй гэж гарсан. Биеийн эсэргүүцэл муудаж, толгой байнга өвдөж, горойдог болсон, 2021.11.23-ны өдөр дурангийн шинжилгээнд орсон ходоодны ам дутуу хаагддаг болсон байна гэсэн дүгнэлт гарсан. 2022.03.22-ны өдөр зүрхний эход үзүүлсэн зүрхний эмчилгээ авсан, ******* дүүргийн эрүүл мэндийн төвд цээжээ гэрэлд харуулсан миний зүрх зүүн тал руугаа томорсон байна гэж гарсан. Би зүүн тал руугаа шидэгдэн унасан. Дархлаа муудсанаас 2021.07.11-ний өдөр мөн 2022.01.18-ны өдөр тус тус ковид 19 цар тахлаар 2 удаа өвчлөн эмчилгээ хийлгэсэн ... Миний нэг сарын цалин 800,000 төгрөг, 3 сар эмчилгээ хийлгэж листтэй байсан учир 75 хувиар цалин бодогдсон, үлдэгдэл цалин 200,000 төгрөг 3 сараар бодохоор 600,000 төгрөг. Эхнэр А. Намуун эмнэлэгт ажилладаг, намайг асрахаар 3 сар ажлаасаа чөлөө авсан. Эхнэрийн цалин сарын 650,000 төгрөг ба 3 сараар бодохоор 1,950,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 800,000 төгрөг, 2021.09.20-2021.10.27-ны өдрийн хооронд авсан эм тарианы зардал 417,740 төгрөг, 2022.01 дүгээр сард авсан эмийн зардал 171,074 төгрөг, 2021.10.16-ны өдөр, 2021.11.22-ны өдөр, 2022 оны 3 дугаар сард авсан эм тарианы төлбөр 437,020 төгрөг, 2021.08.02-ны өдөр 2021.08.02-ны өдөр Баянхонгор аймгийн сувилалд эмчлүүлсэн ба замын зардал 174,400 төгрөг, 2021.08.27-ны өдрөөс 7 хоног эхнэрийн хамт Төв аймгийн Баянчандмань сум дахь хүүхдийн шарга амралтад 7 хоносон эхнэрээрээ эмчилгээ 7 хоног хийлгэсэн. Хотоос 1 хүний зардал 10,000 төгрөг, 2 хүний 20,000 төгрөг, 2 талдаа нийт 40,000 төгрөг болсон. 2022.03.22-ны өдөр Нэгдүгээр төрөх эмнэлгийн зүүн талд байрлах Эрхжаргал зүрхний эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэж, эмчилгээ авсан. 2022.03.25-ны өдөр 50,000 төгрөг төлсөн. 2022.04.21-ний өдөр өвчин намдаах Япон залтирон гэх тариаг Ард кино театрын хойд талд байрлах газраас 158,000 төгрөгөөр авсан. Мөн Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 31 хуудас мэдүүлгийг хуулбарлаж авахад 1 ширхэг нь 500 төгрөг нийт 15,500 төгрөг болсон. Иймд хариуцагч Ц.гаас 4,808,334 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

 

2. Хариуцагч Ц., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой ойлгомжтой байх шаардлагыг зөрчсөн байна. Осолд орсны улмаас ямар гэмтэл авсан, уг гэмтэлтэй холбоотойгоор ямар гэм хор учирсан, түүнийг нотлох баримт хуулийн шаардлага хангасан эсэх зэрэг үндэслэл ойлгомжгүй байна. Хэргийн талаар гаргаж буй тайлбар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Зарим зүйлийн талаар худлаа тайлбар гаргаж байна. Ц.гийн зүгээс согтуугаар уг ослыг гаргаагүй. Тухайн үед хүн дайрсан гэж мэдээгүй гэртээ очоод найзтайгаа нэг пиво задлаад уугаад сууж байж байхад нь цагдаа залгаад, та хүн дайрсан юм шиг байна гэж хэлсэн гэсэн. Замын хашлага давж хүнд гэмтэл учруулсан гэж, мах арьс цоорсон гэсэн шинжээчийн дүгнэлтээр шилбэний шаант яс, бүсэлхий гэмтэл авсан, тархинд гэмтэл авсан гэж бичсэн байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр шаант ясны гэмтэл тогтоогдсон. Дахин шинжилгээ хийхэд тархины хаван бусад гэмтлүүд нь авто ослоос болсон гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. М.******* нь настай хүн учраас хууч өвчтэй байх магадлалтай, толгой өвддөг гэх асуудал нь осолтой хамааралгүй гэж үзэж байна. Үүний дагуу дээрх эм тариаг аваад ийм гэмтэл учирсан хохирлоо нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Жишээ нь зүрхтэй холбоотой дусал хийлгэсэн, тархины хавантай холбоотой эм тариа хийлгэсэн гэсэн байх ба хөлийн шаант ястай холбоотой эм тариа авсан баримт байхгүй. Зарим тохиолдолд супермаркетаас авсан чихэр, жимс авсантай холбоотой баримт хавсаргасан. Нэхэмжлэгч 1 сарын цалин 800,000 төгрөг, 3 сарын эмчилгээ хийлгэсэн, лист 75 хувиар бодсон гэх тайлбарыг өгч байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй. Эхнэр нь сувилагч ажилтай, 3 сар асрахаар чөлөө авсан гэж байна. Эхнэрийнх нь цалингийн хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэргийг гаргаж өгөөгүй байна. Хувийн эмнэлгийн тодорхойлолтоор нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээд, өмгөөлөгчийн 800,000 төгрөгийн хөлсийг оруулсан байна. Өмгөөллийн зардал 800,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг төлсөн гэж ярьж байсан шиг санагдаж байна, бүрэн өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл буюу шаант ясны хугарал бүхий гэмтэл учирсан гэж гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад толгой, нуруу өвдөж байна гэх асуудал яригдаад нэмэлт шинжилгээ хийгдсэн. 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 525 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр толгойн компьютер томографын хариунд илэрсэн тархины хаван, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн бүсэлхийн рентген зургийн хариунд илэрсэн бүсэлхийн нугалмын мурийлт өөрчлөлтүүд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, өвчний шалтгаантай архаг өөрчлөлтүүд байна. Нүдний эмчийн үзлэгээр нүдний торлогийн хуулрал тогтоогдоогүй болно гэх дүгнэлт гарсан. 4,808,334 төгрөгөөс эмчилгээтэй холбоотой зардал буюу зүрхний эхо, зүрхтэй холбоотой эм тариа авсан, тархины хавантай холбоотойгоор хэрэглэсэн эм, тариа нь гэмт хэргийн улмаас хохирсон гэмтэлтэй холбоогүй, бусад өвчинтэй холбоотой буюу шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон өвчнүүдтэй холбоотой эм, тариануудыг авсан баримтуудыг хэрэгт хавсаргаж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэмэлт шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Нийт 50,000,000 төгрөгийн сэтгэл санааны болон бусад хохирлыг нэхэмжилж байна гэдэг байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргаж байсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоогүй, өөр бусад өвчинтэй холбоотойгоор эмчлүүлж, сувилуулсан шаардлага байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Л. маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтдээ: Хоёр тал харилцан тохиролцох хэрэгтэй юм болов уу. Нэхэмжилсэн мөнгөний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: ХХК-ийн гаргасан тодорхойлолт, тэтгэмж олголтын хувь, хугацаа тогтоосон баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ХХК-ийн гаргасан тодорхойлолт, НӨАТ-ын баримтууд /хх16-31/, зүрхний хэт авианы шинжилгээ, өнгөт допплер, эхоны зураг, бэлэн мөнгөний орлогын баримт, эмнэлгийн магадалгаа, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн №2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоол, Гэмтэл согог үндэсний төвийн тархины эдийн MRI шинжилгээ, хөдөлмөрийн гэрээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эмнэлгийн цалин олгох хүснэгт, иргэний эрүүл мэндийн дэвтэр.

 

5. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Төрийн банкны орлогын мэдүүлэг, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.16-ны өдрийн 2021/ДШМ/1060 дугаар магадлал.

 

6. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн №2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн төлбөрийн баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зардлын тооцоо, эмнэлгийн захиргаанд гаргасан А.ийн өргөдөл, ажил байдлын тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021.06.16-ны өдрийн №525 дугаар дүгнэлт.

 

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ц.д холбогдуулж гэм хорын хохирол 4,808,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд гэм хор учирсан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин 600,000 төгрөг, эхнэр А.ийн ажилгүй байсан хугацааны цалин орлого 1,950,000 төгрөг, өмгөөллийн хөлс 642,500 төгрөг, эм тарианы зардал 1,233,834 төгрөг, сувилал, эмчилгээний төлбөр болон унааны зардал 354,400 төгрөг, нотариатын зардал 6,300, каноны төлбөр 15,500 төгрөг нэхэмжилжээ.

 

2. Хариуцагч маргаж буй үндэслэлдээ нэхэмжлэлд дурдсан төлбөр, зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоогүй, зардал гарсан нь бодитоор нотлогдож тогтоогдоогүй гэжээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.20-ны өдрийн №2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.16-ны өдрийн 2021/ДШМ/1060 дугаар магадлалаар хариуцагч Ц.г 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 05 минутын орчимд ******* дүүргийн 13 дугаар хороо, мянга явах замд 14 дүгээр гудамжны 219 тоот хашааны урд замд Тоёота камри маркийн УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчиж нэхэмжлэгч М.*******г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант ясны ил хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

3. Харин нэхэмжлэлд дурдсан хохирол, төлбөр нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаантай холбоотой эсэх, хохирол төлбөр бодитой эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн гэм хор учруулагч буюу гэм буруутай этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор уруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан.

 

5. Хуулийн дээрх заалтын заалтын дагуу нэхэмжлэгч М.******* нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал, төлбөрийг нэхэмжлэх эрхтэй ба нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой болох нь тогтоогдсон тохиолдолд хариуцагчид гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүснэ.

 

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ХХК-ийн ажил байдал, цалингийн тодорхойлолт, тэтгэмж олголтын баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч М.******* нь ХХК-нд ээлжийн инженерээр ажиллаж байгаад эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсантай холбоотойгоор 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, энэ хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний 75 хувиар бодож тогтоолгосон нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас дутуу авсан цалин буюу үндсэн цалин 800,000 төгрөгийн 25 хувь болох 200,000 төгрөг нийт 3 сарын хугацааны 600,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

 

6. Мөн нэхэмжлэгчийн эхнэр А. нь ХХК-нд сувилагчаар ажилладаг, тэрээр нэхэмжлэгчийг асарч, сувилах зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, цалин олгох хүснэгт, чөлөө хүсэх тухай ажилтны өргөдөл, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор түүнийг асрах зорилгоор гэр бүлийн гишүүн болох эхнэр нь ажлаасаа цалингүй чөлөө авсан нь нэхэмжлэгчийн өрхийн орлого буурах, хохирол учрах нөхцөл болсон байх тул эхнэр А.ийн ажилгүй байсан 3 сарын цалин 1,950,000 төгрөгийг хариуцагч хариуцагчаар нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.

 

7. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч анх өмгөөллийн хөлсөнд 800,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад энэ шаардлагаа багасгаж 642,500 төгрөг болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагатайгаа холбоотойгоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар бүрдүүлсэн. Хэдийгээр нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт өмгөөлөгчтэй оролцсон нь тогтоогдож байх боловч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлсөн, энэ зардал нэхэмжлэгчээс бодитоор гарсан болох нь тогтоогдоогүй.

 

7.2 Шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.гаас 2,006,510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Үүнээс үзэхэд шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хамтатган шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал нэхэмжлэгч М.******* эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... би эм тарианы үнэ 1,536,560 төгрөг, унааны 664,700 төгрөгийн баримт гаргаж өгсөн ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шийтгэх тогтоолд дурдсан 2,006,510 төгрөг төлөгдсөн, гэхдээ би дандаа эмчилгээний зардлаа авсан ... гэх тайлбар болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хугацааны нэхэмжлэгчид учирсан эм тариа, эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг нотлох баримтын хүрээнд шүүх хянан шийдвэрлэсэн байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр эрүүгийн хавтаст хэргээс хуулбарлан ирүүлсэн хэргийн 57-75 дугаар хуудсанд авагдсан төлбөрийн баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, өмнө нь шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хохирол төлбөртэй холбоотой баримтууд талууд хэн аль нь өөрсдийн шаардлага, татгалзлын үндэслэлд хамааралгүй гэснийг дурдаж байна.

 

7.3 Нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойших эм тариа, эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэлд дурдсан хохирол төлбөрийг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдсэн Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2220 дугаар дүгнэлтэд хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч М.*******гийн бие махбод, эрүүл мэндэд зүүн шилбэний шаант ёсны ил хугарал гэмтэл учирсан гэж, мөн нэмэлт материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн №525 дугаар дүгнэлтэд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн толгойн КТГ-ийн хариунд илэрсэн тархи хаван, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн бүсэлхийн рентген зургийн хариунд илэрсэн бүсэлхийн нугалмын мурийлт өөрчлөлтүүд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, өвчний шалтгаантай архаг өөрчлөлтүүд байна. Нүдний эмчийн үзлэгээр нүдний торлогийн хуулрал тогтоогдоогүй болно гэжээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм хорын хохирлыг хариуцан төлөх үндэслэл нь түүний гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй шууд холбоотой буюу тэрхүү гэмтлийг эмчлэх, сэргээн засахад зарцуулагдсан бодит зардал гарсан байх явдал юм. Нэхэмжлэлд тодорхойлсон тархи, нурууны өвчлөл, нүдний харааны гэмтэл нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоогүй тул энэ талаар хохирол, төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй.

 

7.4 Гэтэл нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэл болох зүүн шилбэний шаант ёсны ил хугарлыг эмчлэхтэй холбоотой шинээр зардал гарсныг нотлохгүй байх ба өөр төрлийн, ердийн өвчний үед хэрэглэгдэх эм тариа худалдаж авсан баримтууд байна.

 

7.5 Түүнчлэн хэргийн оролцогчоос нотлох баримт цуглуулах, гаргахтай холбогдуулж бий болсон нотариат, каноны зардлын баримт болон хүүхдийн Шарга амралтын газрын төлбөрийн баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг тухайн байгууллагаар үйлчлүүлсэн болохыг, цаашлаад энэ нь гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгчээс эхнэр А.ийн хамт 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь Баян-Ундарга амралт сувилалд явсан замын зардал, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн боловч нь энэ нь шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө бий болсон зардал тул шинээр бий болсон зардал болох нь тогтоогдсонгүй.

 

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийн гэм буруутай байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан нь шүүхийн хийсэн зарим үндэслэл, дүгнэлттэй нийцэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

9. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нийт 2,550,000 төгрөгийг хариуцагч Ц.гаас гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,258,334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,750 төгрөгийг хариуцагч Ц.гаас гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.гаас 2,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,258,334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамж 55,750 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд з, 뺺 㺺 14  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ

 

 

Б.БАЯРМАА