Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 845

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/00496/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** аймаг *** сум *** баг *** хороолол *** байр *** тоотод оршин суух П.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух Б.У-т холбогдох

"1,300,000 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э , хариуцагч Б.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.У т 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарын үсэг зуруулан 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл одоо болтол төлөөгүй тул үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, 3 сарын хүү 300 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Анх 3 500 000 төгрөгийг Мөнхтуул энэ 2-т өгсөн бөгөөд эхний хүү 350 000 төгрөг, Б.У ээс дансаар 2 удаа 200 000 төгрөг орж ирсэн байна. 350 000 төгрөгт Б.У ийн эхний сарын хүү 100 000 төгрөг багтсан. Энэ олон жилийн хугацаанд мөнгийг өгөөгүй, банкны зээлийн хүүгээр тооцох юм бол 2.5-2.8 хувийн хүү хэд болох билээ. Имй учраас 3 сарын хүүгээ авна Мөн Б.Уранчмэгээс авлагатай Байгальцэцэг бид 2 булган шуба авсан нь үнэн. Гэхдээ тэр шубыг Байгальцэцэг зараад өөрөө авсан, надад өгөөгүй тул би өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлтэй танилцсан. 1 000 000 төгрөг авсан нь үнэн. Эхний 3 сарын хүүг төлсөн. Б П.Э 2 надаас төлбөртөө булган шуба авсан. Ингээд зээлийг төлчихлөө гэж бодож байсан учраас эргэж холбогдоогүй. Миний өгсөн 50 000 төгрөг, 40 000 төгрөг бол энэ тооцоонд орохгүй мөнгө гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э  нь хариуцагч Б.У т холбогдуулан 1 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Э нь ... Б.У т 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарын үсэг зуруулан 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл одоо болтол төлөөгүй тул үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, 3 сарын хүү 300 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Б.У нь ... Эхний 3 сарын хүүг төлсөн. Б П.Э 2 надаас төлбөртөө булган шуба авсан. Ингээд зээлийг төлчихлөө гэж бодож байсан учраас эргэж холбогдоогүй ... гэж маргаж байгаа болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх учир хариуцагч хүлээн авсан мөнгөний дүнгээр хариуцлага хүлээх учиртай бөгөөд талууд 1 000 000 төгрөг зээлдүүлсэн, зээлсэн талаар маргаангүй болно

Талууд 1 000 000 төгрөг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар тухайн эд хөрөнгийг шижлүүлсэнээр гэрээг байгуулсанд тооцох тул хариуцагч Б.У нь мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой байна.

Талууд 1 000 000 төгрөгийн талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсаны дагуу хүүд гэж төлсөн 300 000 төгрөгийг зээлд тооцож, 3 сарын хүү гэж нэхэмжилсэн 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч П.Э зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж, хариуцагч Б.У төлбөртөө булган шуба өгсөн одоо төлөх төлбөргүй гэж маргаж байгаа ... боловч энэ талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлагын тадлаархи татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөнгө хүлээлгэн өгсөн талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч Б.У нь төлбөртөө булган шуба өгсөн гэж байгаа боловч гэрч И.Байгальцэцэг ... П.Э д булган шубыг зараад мөнгө өгөөгүй, би өөрөө Б.У ээс 2 500 000 төгрөг авах ёстой байсан тэгээд тэр шуба нь зарагдахгүй удаад байсан учрас би 1 500 000 төгрөгөөр зараад мөнгө үлдээгүй учраас Энхтуяа эгчид ямар ч мөнгө өгөөгүй болно гэж мэдүүлсэн, гэрч Ч.Алтантариа ... булган шубыг Т.Б П.Э нар аваад гарсан гэсэн мэдүүлэгээр үгүйсгэгдэж байна. Энэ талаархи хохиролоо нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган зохих этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Иймд 1 000 000 төгрөгөөс төлсөн 300 000 төгрөгийг хасаж 700 000 төгрөгийг Б.У ээс гаргуулан П.Э д олгож, 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч П.Э д хариуцагч Б.У ээс 700 000 төгрөг гаргуулан олгож, 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч П.Э гаас 201оны 03 дугаар сарын 25ы өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 35 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.У ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 700 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ