Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 203

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00946/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч О.Нарангэрэл, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Бэсүд овогтой Буйданбаатарын А-,

Нэхэмжлэгч Бэсүд овогтой Буйданбаатарын Д-,

Нэхэмжлэгч Боржигон овогтой Гэлэгдоржийн О- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.А-:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар 131.359.046 төгрөгийг Б.А- надаас гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчин томилж, үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсний дагууКапитал зууч ХХК миний өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах худалдаа үйлчилгээний барилга, 20 м2 өргөтгөлийн барилга, 111 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжгомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Д-, Г.О- нар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015

оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар Б.А-гаас 131.359.046 төгрөгийг гаргуупж Хаан банкинд опгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчин томилж, Капитал зуучХХК- үнэлгээгээр миний өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол 2а байрны 60 тоот, 39 мкв тапбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийнүнэлгээний Капитал зууч ХХК-ийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн үнэпгээчин томилох тухай 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба:

Сум дундын 7 дугаар шүүх 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар захирамжаар Б.А-гаас 131.359.046 төгрөгийг гаргуупж Хаан банкинд олгохоор шийдвэрлэгджээ. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 42/119 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 101 тогтоолоор барьцаа хөрөнгө болох Дархан-Ууп аймгийн Дархан сум 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах Улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай 59.6 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга мөн 15 дугаар бракын улсын бүртгэлийн Ү- 2003015723 дугаар бүртгэлтэй 20.0 мкв талбайтай өргөтгөлийн байр 111 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын хамт битүүмжлэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 012 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор, мөн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 002 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох Б.Д-, Г.О- нарын өмчлөлийн Дархан-Ууп аймгийн Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2а байрны 60 тоот Улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 013 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төпбөр авагч өмчлөгч нараас үнийн санал авах талаар мэдэгдэхэд өмчлөгч Б.Д-, Г.О- нар нь үнийн санал өгөхөөс татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай албанд ирүүлсэн бөгөөд төлбөр төлөгч Б.А- болон төлбөр авагч Хаан банкнаас хөндлөнгийн үнэлгээчин томилон үнэлүүлэх саналаа гаргасан. Иймд дээрх хуульд заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, Капитал зууч ХХК-ийг үнэлгээчнээр томилж үнэлүүлэхэд дээрх эд хөрөнгийг нийтэд нь 185.295.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Б.Д- Г.О- нарын өмчлөлийн орон сууцыг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргасан.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан Б.Алгангуяа, Б.Д-, Г.О- нарын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Калитал зууч ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.А-, Б.Д-, Г.О- нар нь улсын тэмдэгтиин хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр:

Нэхэмжлэгч Б.А-гийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга, газар нь төв зам дагуу байрлалтай А зэрэглэлийн бүсд хамаарагдах бөгөөд зах зээлийн үнэлгээгээр өндөр үнэлэгдэх боломжтой барилга юм. Гэтэл Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон үнэлгээчний гаргасан үнэлгээ нь өмчлөгч нарын өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр үнэлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дахин үнэлгээчин томилж өгнө үү гэж давж заалдсан гомдол гаргасан байна.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А-, Б.Д-, Г.О- нар нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Капитал зууч ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилсон 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай гомдол гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Хэргийн үйл баримтыг судлан дүгнэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар шүүгчийн захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан эвлэрэлд уридсан тал болох Б.А- нь өргөдөл гаргагч Хаан банканд 131.359.046 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлж дуусгахаар тохиролцож, эвлэрсэн талуудын байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 03-ны 171 тоот эвлэрлийн гэрээг баталжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу үйл ажиллагааг явуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 13, 2015 оны 11 дүгээр сарын 02, 2015 оны оны 11 дүгээр сарын 25, 2016 оны 01 дүгээр сарын 06, 18, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдийн Б.А-тай уулзаж хөтөлсөн тэмдэглэлүүд, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг, 15 дугаар брак байранд байрлах Улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай 59.6 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга мөн 15 дугаар бракийн улсын бүртгэлийн Ү- 2003015723 дугаар бүртгэлтэй 20.0 мкв талбайтай өргөтгөлийн байр 111 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын хамт /хэргийн 93 дугаар хуудас/, мөн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2а байрны 60 тоот Улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус хөндлөнгийн үнэлгээчингээр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулахыг хүссэн хүсэлтүүд, /хэргийн 101 дгээр хуудас/, Б.Д-, Г.Оюунцацарал нар нь өмчлөгч болохын хувьд дээрх орон сууцанд үнийн санал, үнэлгээ өгөх хүсэлтгүй гэх хүсэлт /хэргийн 103 дугаар хуудас/, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хураасан болон битүүмжилсэн тогтоолуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол...мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтоох... гэсэн заалтуудыг зөрчөөгүй дуудлага худалдааны үнэ тогтоох ажиллагаа хуульд заасан дагуу явагдсан, дуудлага худалдааны үнийн талаар мэдэгдэх үүргийг хариуцагч биелүүлсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.А-, Б.Д-, Г.О- нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                 ШҮҮГЧИД                                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ