Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2023/02354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Т.Ариунболд, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол зам гудамж, өөрийн байранд байрлах, ХХК /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 79,900,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* гэм хорын хохирол 79,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 ... Миний бие ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 99 оноос хойш 2389 метр квадрат газарт барилга байгууламжтай газар эзэмшдэг байсан бөгөөд авто гарааш, авто засварын зориулалтаар 7,5 кв.м барилга ашиглаж байтал ******* онд ХХК манай гараашинд тулган бөөр нийлүүлэн том хэмжээний автобусны гарааш барьсан юм. Гэтэл уг гараашнаас тэдний том оврын автобусаар *******6 оны 4 дүгээр сарын -ний өдөр манай барилгын зүүн талаас мөргөж, дараа нь *******7 оны дүгээр сарын 07-ны өдөр баруун өнцөг рүү мөргөж гэмтээсэн. Тухайн үед миний бие иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж *******7 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр харилцан тохиролцож, 8,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

Үүний дараа ******* оны 2 дугаар сарын 02-ны өдөр гурав дахь удаагаа хариуцагч тал манай ханыг өөрийнхөө ханатай хамт цөм мөргөсөн. Энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд хохирлыг барагдуулаад засварлаж өгнө гэсэн боловч засвар хийж өгөөгүй. Манай гарааш дахь машинуудыг өөрийн гараашинд тавьж өгнө гэсэн боловч тэгээгүй ба өмнө нь манай ханыг хоёр удаа мөргөж байсан. Сүүлийн мөргөлтөөс болж манай гарааш бүрэн эвдэрч, дахин ашиглах боломжгүй болсон. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан. Эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байх үед прокурор, мөрдөн байцаагч хоёр холбогдохгүй байхаар нь асуухад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх баримтаа хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай ханыг мөргөхөд гарааш дотор байсан зурагт, машин засварын тоног төхөөрөмжүүд эвдэрсэн боловч тус эвдэрсэн эд хөрөнгийн үнийн дүнг нь нэхэмжлээгүй. Одоо тухайн барилгад үйл ажиллагаа явуулаагүй, ашиглагдахгүй байгаа ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ...уг объектод учирсан эвдрэл гэмтэл нь барилгыг цаашид ашиглах боломжгүй болгосон байна... гэсэн учраас  ХХК-аар гараашны барилгын ажлын төсвийг гаргуулж, үүнийг үндэслэн хариуцагчаас 79,900,000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэв.

2. Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компанийн техник хяналтын инженер нь ******* оны 2 дугаар сарын 02-ны өдөр автобусаа шалгаж байгаад гараашны дотор ханыг мөргөж нэхэмжлэгчийн эзэмшлийн авто гараашинд доргилт өгч, хохирол учруулсан гэх нөхцөл байдал үүсээд байгаа. Хариуцагчийн хувьд тухайн өдөр гараашны ханыг мөргөсөн, үүнээс үүдэн нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашны хананд эвдрэл гэмтэл үүссэн асуудлаар маргахгүй. Харин манай ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас ямар хохирол учирсан талаар маргаж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр тухайн авто гараашны хэвийн бус горимд байх үед нь буюу өмнөх эвдрэлийг засаагүй байхад нь хариуцагч ******* онд дахин мөргөхөд шинээр гэмтэл үүссэн талаар шинжээч дүгнэсэн. ******* онд гараашны барилгад учирсан хохирол нь *******6 оны 4 дүгээр сарын -ний өдрийн гэмтлийг сэргээн засварлуулаагүй байсны улмаас үүссэн болох нь тогтоогдсон. Маргаан бүхий гарааш нь 974 онд баригдсан ба 49 жил ашиглагдаж байгаа хуучин, тоосгоор барьсан гарааш юм. *******6 оны 4 дүгээр сарын -ний өдөр манай компанийн жолооч нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийг мөргөсний улмаас доргилт үүсэж, *******7 оны 9 дүгээр сарын -ний өдөр хариуцагч 8,000,000 төгрөгийг төлж нэхэмжлэгч засвар хийхээр талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан ... Хариуцагчийн сүүлийн үйлдлийн улмаас буюу ******* оны 2 сарын 02-ны өдрийн үйлдлийн улмаас авто гараашны барилгыг ашиглах боломжгүй буюу дахин барихад хүрэх нөхцөл үүсээгүй. Хариуцагчийн учруулсан хохирлын хэмжээ болон нөхөн төлбөрийн үнийн дүн хоорондоо нийцэхгүй буюу хуучин барилга буулгаж шинээр бариулах төсвийг шаардаж байгаа нь гэм хорын хохирол барагдуулах журамд нийцэхгүй. Иймд бид зөвхөн ******* онд учруулсан хохирлыг нөхөн төлөх байр суурьтай байна, илүү гарсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

 3. Нэхэмжлэгч талаас дараах баримтыг гаргаж өгсөн байна. Үүнд:

Иргэний газар эзэмших эрхийн № дугаартай гэрчилгээ, *******9 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №00036765 дугаартай гэрчилгээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн *******05.07.26-ны өдрийн №05-63/9423 дугаар дүгнэлт, газрын кадастрын зураг, Ардын банкны орлогын баримт, мөнгө тушаасан баримт, гараашны талаар гэрэл зураг, ХЭАА-н *******03 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн Улаанбаатар хотын захирагчийн албанд гаргасан хүсэлт, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, Нийслэлийн Газрын албаны мэдэгдэх хуудас, Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн *******0 оны дүгээр сарын 23-ны өдрийн №*******9 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, Харш ХХК-ийн гаргасан Улаанбаатар хот, ******* дүүрэг *******-р хороо, иргэн Д.*******гийн гараашны барилгын ажлын төсөв *******22 он, гараашны барилгын зураг *******2 он, кассын орлогын ордер, С., Э., Л. нарын бичгээр гаргасан тодорхойлолт, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ХХК-ийн *******9 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн үнийн санал, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын ************** оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3540 дугаар тогтоол, *******9 оны 08 дугаар сарын 6-ний өдрийн 972 дугаар тогтоол, Д.*******гийн ******* дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорт *******9 оны дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гомдол,

 4. Хариуцагч талаас дараах баримтыг гаргаж өгсөн. Үүнд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн шинэчилсэн дүрэм, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******7 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 4/ШШ*******7/0987 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийн хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, кассын зарлагын баримт, бэлэн мөнгө олгох өргөдөл, барилгын чанар байдлын тодорхойлолт, барилгын талаар гэрэл зураг, шинжээч ХХК-ийн гаргасан *******7 оны 03 дугаар сарын 23, *******7 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө, хохирол үнэлгээний дүгнэлт,

 5. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: Шинжээчийн *******2 оны 06 дугаар сарын 2, *******22 оны 05 дугаар сарын 0, *******22 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн дүгнэлт.

ҮНДЭСЛЭХ нь:

. Шүүх Д.*******гийн нэхэмжлэлээс 9,53,500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 70,386,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 79,900,000 төгрөг гаргуулахаар шаардан, үндэслэлээ хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өөрийн хөрөнгө болох авто гараашийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул шинээр барихад гарах зардлыг нэхэмжилнэ гэжээ.

3. Хариуцагч ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, шинээр барих хэмжээний хохирол учруулаагүй, хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн үйлдэл нөлөөлсөн гэж маргажээ.

4. Иргэний газар эзэмших эрхийн № дугаартай гэрчилгээ, *******9 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, Д.*******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2*******0495 дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 376,92 м.кв талбайтай давхар барилга, зоорь, хүлэмжийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн *******05 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №05-63/9423 дугаар дүгнэлт, гэрэл зураг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******7 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 4/ШШ*******7/0987 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, сонсголонгийн зам, 2в тоот хаягт байрлах нэгж талбарын 0*******00765 дугаар бүхий 2390 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг, уг газарт байрлах 376.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэгт түүний өмчлөлийн авто гарааш байрлаж байна. /-р хавтаст хэргийн 7-, 3, 29 дүгээр тал/

5. Нэхэмжлэгчийн гараашны барилгатай хил залгаа хариуцагч ХХК-ийн эзэмшлийн том оврын автобусны гарааш байрладаг ба ******* оны 2 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Д.*******гийн гараашны ханан тал руу хариуцагч ХХК-ийн жолооч автобусаар мөргөж барилгын хананд эвдрэл, гэмтэл учруулсан болох нь шинжээчийн *******2 оны 06 дугаар сарын 2, *******22 оны 05 дугаар сарын 0, *******22 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна. /-р хавтаст хэргийн 93-94, 90-9, 225-226/

6. Уг гэмтлээс өмнө *******6 оны 04 дүгээр сарын -ний өдөр мөн гараашны ханыг хариуцагч ХХК-ийн автобус мөргөж эвдрэл, гэмтэл учруулсан үндэслэлээр нэхэмжлэгч нь барилгын гэмтлийг засварлахад шаардлагатай зардал 0,42,*******0 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 8,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцсэн талаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******7.09.4-ний өдрийн 4/ШШ*******7/0987 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол хэрэгт авагдсан байна. /-р хавтаст хэргийн 29 дүгээр тал/

Хариуцагч ХХК дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийг *******7 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр олгосон нь кассын зарлагын баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. /-р хавтаст хэргийн 30 дугаар тал/

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэжээ.

Хуульд зааснаар гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь юуны өмнө нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрхэд гэм хор, хохирол учирсан бодит нөхцөл бий болсон байхыг шаарддаг бөгөөд үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой тохиолдолд хариуцлага хүлээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

9. Хариуцагч байгууллагын ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан хэмээн өөрт учирсан хохирлыг арилгуулахаар ажил олгогч байгууллагад холбогдуулж шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

0. Хариуцагч тал гэм буруугийн асуудлаар буюу өөрийн байгууллагын ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн гараашны барилгад эвдрэл, гэмтэл учруулсан үйл баримтын талаар маргаагүй. Хариуцан арилгах хохирлын хэмжээ илт өндөр, ******* оны 2 дугаар сарын 02-ны өдөр мөргөсөн үйлдэл нь гараашийг дахих ашиглах боломжгүй хэмжээнд хүргээгүй, хохирлын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд өмнө мөргөсөн үйлдлийг нөхөн төлсөн мөнгөөр засвар хийгээгүй нь нөлөөлсөн гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хариуцан арилгах хохирлын хэмжээ нь маргааны зүйл болжээ.

 . Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

2. Хэргийн оролцогчдын хүсэлтээр томилогдсон шинжээчийн *******2 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн дүгнэлтэд . . . Уг объектэд учирсан эвдрэл гэмтэл нь барилгыг цаашид ашиглах боломжгүй болгосон байна. . . , *******22 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн дүгнэлтэд мөн . . . Уг объектэд учирсан эвдрэл гэмтэл нь барилгыг цаашид ашиглах боломжгүй болгосон байна. . . , *******22 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн дүгнэлтэд . . . Автомашины битүү зогсоолын барилгын даацын блокон хананы үений залгаас шаврын барьцалдах чадвар алдагдаж, босоо, хөндлөн, ташуу чигт олон ан цав үүссэн нь Барилгын тухай хуулийн дүгээр зүйлийн .. дэх заалт /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/-ын хэрэгжилт болон Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх БНбД-ийн 22.0.0/*******06-д заасан шаардлагыг хангахгүй, болзошгүй газар хөдлөлтийн үед тэсвэргүй, нурах аюултай байгаа тул ашиглах боломжгүй байна гэж тус тус дүгнэснээс үзэхэд гараашны эвдрэлийг хэсэгчлэн засварлах боломжгүй болох нь тогтоогдож байна. / дүгээр хавтаст хэргийн 93-94, 90-9, 226-226 дугаар тал/

3. Гараашны эвдрэлийг хэсэгчлэн засварлах боломжгүй, шинээр барих шаардлагатай болсон хэдий ч хариуцагчийн хариуцан арилгах хохирлын хэмжээг тогтооход гэм хор учруулахад нөлөөлсөн хүчин зүйл, хохирогчийн гэм буруугийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн *******05 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Барилга байгууламжийн зориулалт төлөвлөлт шалгасан тухай №05-63/9423 дугаар дүгнэлтэд . . . ******* дүүргийн ******* дугаар хороо ХХК-ийн урд талд байрлалтай иргэн Бэхээр овогтой Д.*******гийн өмч гэх 376,92 м.кв газартай, ********3,3 метр хэмжээтэй угсармал бетон суурьтай, тоосгон хана бүхий бетон хучилттай төмөр бүрхүүл бүхий дээвэртэй давхар барилгатай, *9 метр хэмжээтэй 30 тонн ногоо хадгалах зориулалттай хагас нүхэн зоорьтой, 9*6 метр хэмжээтэй тоосгон өрөг бүхий хүлэмжтэй цогц барилгууд байна. Эдгээр барилга нь 974 онд Барилгын цэргийн 083 дугаар ангийн шалган нэвтрүүлэх байр, хүнсний ногоо хадгалах зоорь, хүнсний ногоо тариалах зориулалттай битүү шилэн бүрхэвч бүхий тоосгон ханатай хүлэмжийн зориулалтаар баригдаж байсан байна. . . , нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан . . . барилга 974 онд баригдсан байх, зоорийн зориулалттай барилгыг дээвэр, хаалгыг солин засвар хийж, 4 автомашины зогсоол болгон өөрчилсөн. . . гэжээ. / дүгээр хавтаст хэргийн 3 дугаар тал/

Нэхэмжлэгч талаас гарган өгсөн хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн *******0 оны дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд дээрх барилгыг 989 онд ашиглалтад орсон, тус шүүхийн *******7 оны 0 дүгээр сарын 24-ний өдрийн 4/ШТ*******7/00036 дугаар тогтоолын дагуу хийсэн *******7 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36/08 дугаар ХХК-ийн хохирол үнэлгээний тайланд гараашны барилгыг *******05 онд ашиглалтад орсон гэж тус тус тэмдэглэжээ. / дүгээр хавтаст хэргийн 90, 65 дугаар тал/

Дээрх баримт, мэдээллийг харьцуулан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн дүгнэлт нь тухайн барилгын зориулалт, төлөвлөлтөд үнэлэлт өгсөн байх тул бодит байдалд илүү нийцсэн хэмээж гараашны барилгыг 974 онд баригдсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь барилгад засвар хийн, зориулалтыг өөрчилж гараашны зориулалттай болгосон гэж тайлбарласан боловч засан сайжруулалт хийсэн талаарх барилгын зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэлийн фото зураг, ил, далд ажлын акт зэрэг баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул шүүх ямар хэмжээний засан сайжруулалт хийснийг дүгнэх боломжгүй юм.

Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд тухайн барилга хохирол учруулсан цаг хугацаа буюу ******* оны байдлаар 44 жил болсон байх тул тэр хэмжээний элэгдэлд орж, эвдрэлд хялбар өртөх магадлалтай гээд хохирлын хэмжээг бууруулах нэгэн хүчин зүйл мөн гэж үзэв. 44 жилийн насжилттай барилгын оронд шинэ барилга барих хэмжээний зардлыг гаргах нь иргэний эрх харилцаанд оролцогчдын тэгш эрхийн зарчим буюу хохирлыг шаардах эрх нь үүрэг бүхий этгээдийн үүрэгтэй тэнцүү шинжтэй байх зарчимд нийцэхгүй.

*******. Шинжээчийн *******22 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн дүгнэлтэд . . . хэргийн материалд байгаа *******6 онд үүссэн гэх эвдрэл, гэмтлийн талаарх фото зургуудыг ******* оны эвдрэл, гэмтлийн талаар фото зурагтай харьцуулан үзэх болон биет үзлэг хийхэд эвдрэл гэмтлийг сэргээн засварлаагүй байсан ба *******6 онд мөргөсөн хананд ******* оны мөргөлтийн улмаас шинээр цөмрөлт үүсэж, хөндлөн, босоо, ташуу ан цав нэмэгдсэн байдалтай байна . . . Автомашины битүү зогсоолд учирсан хохирол нь *******6, ******* онуудад мөргөсөн нөлөөллөөс үүссэн болно. . . гэснээс үзэхэд нэхэмжлэгч *******6 онд үүссэн эвдрэлийг зассан гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас гаргуулсан 8,000,000 төгрөгөөр гараашинд үүссэн эвдрэл, гэмтлийг засаж, сэргээгүй нь хариуцагчийн дараагийн үйлдэл буюу ******* оны 2 дугаар сарын 02-ны өдрийн үйлдлийн улмаас бий болох хор уршгийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс ******* оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хариуцагчийн гэм буруутай үйлдэл нь барилга дахин ашиглах боломжгүй нөхцөлд бүрэн хүргэсэн гэж үзэх боломжгүй.

6. Нэхэмжлэгчийн гараашны барилгад *******7 онд үүссэн хохирлыг нэхэмжилсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн *******7 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 36/08 дугаар ХХК-ийн хохирол үнэлгээний тайланд ... . Барилга нэлэнхүйдээ доргиж, гадна өнгөлгөө баруун хойд болон зүүн хойд талд хагарч, ан цав үүссэн. 2. Барилгын урд ханын дотор талын шавар 2 хэсэг газарт хагарсан, урд хана хагарч ан цав үүссэн. 3. Барилгын хойд хана хэсэг газартаа ан цав үүсэж ерөнхийдөө цүлхийсэн. 4. Барилгын хаалга гажиж, бүрэн хаагдахаа больж завсар үүссэн гэсэн нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад хийсэн шинжээчийн *******2 оны 06 дугаар сарын 2, *******22 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн дүгнэлтэд ... . Барилга нэлэнхүйдээ доргиж, гадна өнгөлгөө баруун хойд болон зүүн хойд талд хагарч, ан цав үүссэн. 2. ХХК-ийн гараашийн хананы машин мөргөсөн хэсгийг үзвэл машин мөргөсөн хананд нэлэнхүйдээ цууралт өгч дунд хэсгийн блокон өрлөгүүд хөндлөнгийн хүчний үйлчлэлээр хийцийн бат бэх чанар алдагдан цүлхийж зарим хэсэгтээ хагарч үйрсэн байдалтай байв. 3. Барилгын хойд хана хэсэг газартаа ан цав үүсэж ерөнхийдөө цүлхийсэн. 4. Барилгын хаалга гажиж, бүрэн хаагдахаа больж завсар үүссэн. гэж дүгнэснийг харьцуулахад гараашны барилгад учирсан эвдрэл гэмтлийн байдал ойролцоо байна. / дүгээр хавтаст хэргийн 65, 93, 90 дүгээр тал/

7. Иймээс нэхэмжлэгч Д.******* нь өөрт учирсан хохирлын хэмжээг Харш ХХК-ийн гаргасан барилгын ажлын төсвийг үндэслэн гараашны барилгыг дахин шинээр барихад гарах зардал 79,97,289 төгрөг байхаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гээд *******7 онд үүссэн хохирлыг нэхэмжилсэн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ХХК-ийн хохирол үнэлгээний дүн буюу 9,53,500 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

9. Нэхэмжлэгч талаас гаргасан С., Э., Л. нарын бичгээр гаргасан тодорхойлолт, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын **************.08.24-ний өдрийн 3540 дугаар тогтоол, *******9.08.6-ний өдрийн 972 дугаар тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй тул тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй хэмээн үнэлээгүй болно. / дүгээр хавтаст хэргийн 20-22, 2 дугаар хавтаст хэргийн 89-92/

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг үндэслэн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй хэмээн үзэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 509,882 төгрөг, хариуцагчаас 67,66 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******., *******.2.2, 6, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50.-д заасныг үндэслэн хариуцагч ХХК-аас 9,53,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д. олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,386,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 509,882 төгрөг, хариуцагчаас 67,66 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн ******* дугаар дугаар зүйлийн *******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, .7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР