Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/02878

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 22 өдөр               Дугаар 183/ШШ2023/02878                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж,

Хариуцагч: Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 52,299,680 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э,

Хариуцагч Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь 57,838,533.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн************** нартай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн******* дугаартай зээлийн гэрээг байгуулан 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 30 хоногт 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээл олгохоор харилцан тохиролцсон. Энэхүү зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч нарын хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн******* дугаартай зээлийн хугацаа сунгах тухай гэрээг байгуулан зээлийн хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн хугацаа сунгах тухай гэрээний 1.2 дахь хэсгийн 3-т заасан хугацаа дуусахад зээл, зээлийн хүүгийн төлөлтийг бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний үүргийг огт биелүүлэхгүй байна. Зээлийн үлдэгдэл нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 18,000,000 төгрөг, үндсэн хүү 29,021,800 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 5,277,880 төгрөг, нийт 52,999,680 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна. Зээлдэгч нар нь энэхүү зээлийг гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ***** дугаартай барьцааны гэрээг байгуулан өөрсдийн хамтын өмчлөлд байдаг эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний******* дугаарт бүртгэлтэй, дүүргийн-р хороо, хотхон, Энхтайваны өргөн чөлөө, дугаар байрны тоот хаягт байрлалтай м.кв талбайтай 1 өрөө байрыг барьцаалуулж, барьцааны гэрээг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ бол анхны шүүх хуралдаан биш. Анхан, давж заалдах гээд олон шүүх хуралдаан болсон. Энэ хүний хувьд бол **************тай гэрээ байгуулсан. 18,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. 18,000,000 төгрөгийн талаар бол маргадаггүй. Дансны эзэмшигчийн талаар яригдаж байна. Гэрээ бол байгуулагдсан төлөлт хийгээд явж байсан. Давж шатны шүүхээс ямар дүгнэлт хийсэн бэ? гэхээр 7,000,000 төгрөгийг шүүх дүгнэлт хийхгүйгээр яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй гэдэг дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Үүнийг тодруул гэсэн агуулгаар буцсан байгаа. Бид нарын гаргаж өгсөн нотлох баримт, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтын үнийн дүн бол таарч байгаа. Хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч*******,******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр энэ банк бус санхүүгийн байгууллагатай 18,000,000 төгрөгийн гэрээ хийгээд зээл авсан. н.У гэдэг нягтлан бид хоёрын дансанд 20,000,000 төгрөг хийсэн. Гэхдээ тэр нягтлан өөрийнхөө гэдэг данснаас гэрээ хийснээс 10 хоногийн дараа 10,000,000 төгрөг хийсэн. Тэгээд хоёр хоногийн дараа **************ын данснаас 10,000,000 төгрөг хийсэн. Тэгээд 20,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг өөрийнхөө хувийн дансанд татаж авсан. Бид нарын хийгээд байсан зээлийн хүүг нягтлан нь дандаа хувийн дансаар авч байсан. Зарим өндөр дүнтэй,000,000 төгрөг гэсэн төлөлтийг болохоор нягтлан болохоор 6 сарын дараа хэлж олгож байсан. Тэгэхээр энэ нягтлан банк бус дотроо давхар банк бус ажиллуулдаг байсан байна. Чингэлтэй дүүргийн шүүхэд бид хоёр хохирогчоор явж байгаа. Энэ нягтлан өөрөө нэг хэргээр байцаагдаж байгаа юм байна. Би хууль, дүрэм уншихад энэ нягтлан мөнгө угаагаад байгаа гэж ойлгоод байгаа. Яагаад гэхээр эднийхээс 18,000,000 төгрөгийн гэрээ хийсэн байхад тэр дансаараа эхлээд 10,000,000 төгрөг, дараа нь энэ*******ын данснаас 10,000,000 төгрөг орж ирээд, 2,000,000 төгрөгийг татаж авсан. Бид хоёр үүнийг яагаад хожим яриад байна гэхэд банкны хуулгыг сүүлд очиж аваад, энэ ийм учиртай байжээ гэж ойлгосон. Бид хоёр энэ нягтлангууд залилан хийж байсан гэж ойлгож байна. Би яагаад ингэж хэлээд байгаа вэ? гэхээр энэ хүмүүс сая Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ хэргээр юм уу нэг хэргээр байцаагдаж байгаа гэсэн өөрсдийн хэлснээр. Тэгэхээр энэ гэрээг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгч байхгүй болохоор интернэтээс хуулийг татаж уншихаар гэрээндээ ноцтой зөрчил гарвал энэ гэрээг хүчингүй болгож болно гэсэн агуулга байдаг юм байна. Тэгээд энэ хоёр данс руу н.Уянгын данс руу 16,160,000 төгрөг,*******ын данс руу 10,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөг бид хоёр хийсэн байгаа. Бид нар өгсөн мөнгөө сайн тэмдэглэдэг. Ямар ч нягтлан хүний хариуцлага байхгүй. Бид хоёрын тооцоогоо хийе гэсэн мессежнүүд нотлох баримтаар авагдсан байгаа. Дандаа худлаа ярина нягтлан. Одоо манайх хуралтай байна үдээс хойш, орой уулзъя гэж дандаа тэгж бичсэн. Нөхөр бид хоёрыг дуудаад энэ барьцаалсан барьцаагаа бид хоёрын нэр дээр шилжүүл гээд бид хоёрыг нотариатад авч орох гээд тэгээд би үгүй, зөвшөөрөхгүй гээд нотариатад ороогүй. Би үүнийг хууль бус гэж бодож байна. Юун 57,000,000 төгрөг нэхэж орж ирээд байгаа юм бэ? Тэгж хүнийг хохироож болохгүй. Энэ мөнгө төгрөгийн асуудал, айл гэр, амьдрал, хүний эрүүл мэндийн асуудал өчнөөн яригдаж байгаа. Ийм муухай хариуцлагагүй байж болохгүй. Би санхүүгийн зохицуулах хороогоор шалгуулна. Манайх гурван зээл авсан байдаг эднийхээс. Тэр зээлүүдийг хаасан байгаа. Тэр хаасан зээлүүдийг энэ байгууллагад мэдэгддэг юм уу? мэдэгддэггүй юм уу? Би н.У гэдэг хүнтэй ярьсан. Бид нар цар тахлын үед мөнгийг бол үнэхээр сайн хийсэн гэж өөрөө хэлж байна. Давж заалдах шатны шүүхэд бас хэлсэн би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Би*******ын данснаас орсон 6,000,000 төгрөгийг төлнө, хүүг нь бол төлөхгүй. Яагаад вэ гэхээр энэ 6,000,000 төгрөгтэй энэ банк бустай гэрээ хийгээгүй. Энэ байгууллага ямар нэгэн асуудал байх юм бол н.Уг гэдэг нягтлантай ярих ёстой. Бид нар гомдолтой байна. 26,416,000 төгрөгийг энэ н.У******* хоёрын данс руу хувааж хийсэн. Бид нар н.У дансыг мэдэхгүй өөрөө энэ данс руу хий гэсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн **** тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн хугацаа сунгах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгч*******,******* нарт холбогдох зээлийн тооцоо, дотоод шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, кассын зарлагын ордер гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн өргөдөл, дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/**** дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2022/*** дугаар захирамж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2022/**** дугаар шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, илтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах тухай, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, зээлдэгч*******,******* нарт холбогдох зээлийн тооцоо, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/**** дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  “*******финанс ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгч Ж.С,******* нарт холбогдох зээлийн тооцоо, Худалдаа, хөгжлийн банк дахь “************** БСББ” ХХК-ийн эзэмшлийн *********, *******, ********, ********* дугаар дансны хуулга зэргийг

Хариуцагч талаас 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтууд эх хувь, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Л.Жанчив******* нартай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн******* дугаартай зээлийн гэрээг байгуулан 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 30 хоногт 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээл олгохоор харилцан тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн******* дугаартай зээлийн хугацаа сунгах тухай гэрээг байгуулан зээлийн хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 29,021,800 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 5,277,880 төгрөг, нийт 52,999,680 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэжээ.

 

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн байрыг барьцаалж 18,000,000 төгрөгийг авсан. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 3.8% хүүтэйгээр бодож сар бүр 684,000 төгрөгийг бэлнээр болон нябо У гэдэг дансаар байнга төлдөг байсан, 12 сарын 8,208,000 төгрөг төлсөн боловч 5,616,000 төгрөг дутуу төлөгдсөнөөр тооцсон, мөн зээлийн гэрээний хугацааг сунгаж хүү 8,208,000 төгрөг төлсөн боловч,023,000 төгрөг дутуу төлөгдсөнөөр тооцсон, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 8,084,000 төгрөг, нийт 24,624,000 төгрөг төлсөн. Одоо 2021 оны 8,208,000 төгрөг, 2022 оны 8,208,000 төгрөг дутуу, үндсэн зээл 18,000,000 төгрөг нийт 34,416,000 төгрөг дутуу. Үнийн дүн тооцоо муутай, анх байгуулсан гэрээ хууль зөрчсөн, намайг хохироосон, хуурсан гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК болон хариуцагч*******,******* нар нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр******* тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр*******,******* нар нь 18,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. (Хавтаст хэргийн 7-8 дахь тал)

4.2.Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч*******,******* нарын өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, хотхон, Энхтайваны өргөн чөлөө, дугаар байрны тоот м.кв 1 өрөө байрыг барьцаалсан. (Хавтаст хэргийн 9-11 дэх тал)

4.3.Талууд 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн******* дугаартай Зээлийн хугацаа сунгах тухай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлийн эргэн төлөх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан. (Хавтаст хэргийн 12 дахь тал)

4.4.Талууд зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний хугацаа, хариуцагч талаас зээлийн төлбөрт төлсөн төлбөрийн талаар маргаагүй.

4.5.Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдан******* дугаар зээлийн гэрээний 5.5, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан******* дугаар зээлийн хугацаа сунгах гэрээний 3.1-д тус тус зааснаар эхний 6 сарын хугацаанд үндсэн хүү, сүүлийн 6 сарын хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт сар бүрийн 10-ны өдөр эргэн төлөлт хийх хуваарь тогтоосон боловч зээлдэгч нарын хувьд зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн. (Хавтаст хэргийн 13, 61, 70-75, 81-94, 98-99 дэх тал)

4.6.Хариуцагч нар нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөлт хийснээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших хугацаанд 8,968,000 төгрөг төлсөн байна. (Хавтаст хэргийн 13, 61, 70-75, 81-94, 98-99 дэх тал)

 

5.Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтын хүрээнд талуудын хооронд хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Иргэний хуулийн51 дүгээр зүйлийн51.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч*******гийн зүгээс шүүх хуралдаанд “10,000,000 төгрөгийг “************** ББСБ” ХХК-аас, 10,000,000 төгрөгийг М.У шилжүүлж авсан, зээлийг М.Уянгын данс руу шилжүүлдэг байсан учир зээлийн гэрээг “************** ББСБ” ХХК-тай байгуулаагүй” гэх агуулгаар маргаж байх боловч хавтаст хэрэгт “************** ББСБ” ХХК болон*******,******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан, уг гэрээний дагуу М.У 10,000,000 төгрөгийг*******,******* нарт шилжүүлснийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” заасны дагуу гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлсэн гэж үзнэ.

 

6.Иргэний хуулийн51 дүгээр зүйлийн51.1, 452 дугаар зүйлийн52.2,53 дугаар зүйлийн53.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг буюу үндсэн зээл, зээлийн үндсэн хүүг төлөхийг шаардах, зээлдэгч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг мөн шаардах эрхтэй.

 

7.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.9-д “Зээлдэгч үндсэн зээл, хүүг энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь зохих ёсоор төлж чадаагүй бол зөрчил гаргасан өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох ба түүний хэмжээ нь 2.5-д заасан хүүгийн 20%-тай тэнцүү байна...” гэж заасан нь Иргэний хуулийн52 дугаар зүйлийн52.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

8.Зохигчдын хувьд зээлийн эргэн төлөлт хийсэн үйл баримт, зээлийн тооцооллын хувьд маргаантай байна.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”,4 дүгээр зүйлийн4.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын зүгээс өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох бичмэл нотлох баримтыг эхээр нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй буюу нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар баримтыг шүүх үнэлэхгүй.

 

10.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Зээлдэгч Лувсанцэрэн Жанчив, Дамдинсүрэн Энхмаа нарт холбогдох зээлийн тооцоо” (хавтаст хэргийн 61 дэх тал), Худалдаа, хөгжлийн банкин дахь “************** ББСБ” ХХК-ийн эзэмшлийн27012956,27012957 дугаар дансны хуулга (хавтаст хэргийн 81-85, 93-94 дэх тал), хариуцагч талаас гаргаж өгсөн Худалдаа, хөгжлийн банкны “Орлогын ордер” (хавтаст хэргийн 73-75 дахь тал) зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших хугацаанд нийт 8,968,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг зээлийн хүүгээс хасаж тооцсон нэхэмжлэгч талын тооцоолол үндэслэлгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасанд нийцэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 9,032,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

11.Зээлийн хугацаа сунгах гэрээний хугацаа дуусгавар болсон 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойших хугацаанд төлсөн төлөлт болон шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүүг тооцож үзэхэд хариуцагч нар нь үндсэн зээл 9,032,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 20,315,616 төгрөг төлөх үүрэгтэй байна. (Хүснэгт 1.)

 

Зээлийн тооцоолол: Хүснэгт 1.

Үндсэн зээл

Хэтрүүлсэн хоног

Зээлийн хүү /1 хоног/

Бодогдсон зээлийн хүү

Төлөлт хийгдсэн огноо

1

18000000

31

0.13

725400.0

2019.12.11

2

17316000

134

0.13

3016447.2

2020.04.24

3

17266000

6

0.13

134674.8

2020.04.30

4

17216000

131

0.13

2931884.8

2020.09.08

5

16532000

16

0.13

343865.6

2020.09.24

6

16232000

27

0.13

569743.2

2020.10.21

7

16132000

152

0.13

3187683.2

2021.03.23

8

16032000

126

0.13

2626041.6

2021.07.27

9

14632000

35

0.13

665756

2021.08.31

10

14132000

15

0.13

275574.0

2021.09.15

11

13132000

27

0.13

460933.2

2021.10.12

12

9032000

458

0.13

5377652.8

2023.01.23

 

 9032000

 

 

20315616

 

 

 

13.Мөн Иргэний хуулийн53 дугаар зүйлийн53.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг эргэн төлөөгүй хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нарын хувьд зээлийн гэрээ, зээлийн хугацаа сунгах гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүд нийт 9,551,534.8 төгрөг төлөхөөр тооцоо гарч байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн буюу үндсэн зээлийн үлдэгдэл 9,032,000 төгрөгийн 50 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт,516,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. (Хүснэгт 2-6)

 

 Нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол: Хүснэгт 2.

гүйцэтгээгүй үүрэг

Хэтрүүлсэн хоног

Нэмэгдүүлсэн хүү /1 хоног/

Нэмэгдүүлсэн хүү

Төлөх огноо

Төлсөн огноо

төлсөн дүн

1

684000

8

0.025

1368.0

12.10.

12.18

684000

2

684000

48

0.025

8208.0

01.10.

2.27

384000

300000

8

0.025

600.0

3.07

300000

3

684000

40

0.025

6840.0

02.10.

3.22

684000

4

684000

47

0.025

8037.0

03.10.

4.26

684000

5

684000

66

0.025

11286.0

04.10.

6.15

684000

6

684000

88

0.025

15048.0

05.10.

8.06

200000

484000

24

0.025

2904.0

8.29

484000

Нийт

54,291

 

 

Нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол: Хүснэгт 3.

гүйцэтгээгүй үүрэг

Хэтрүүлсэн хоног

Нэмэгдүүлсэн хүү /1 хоног/

Нэмэгдүүлсэн хүү

Төлөх огноо

Төлсөн огноо

төлсөн дүн

1

3684000

82

0.025

75522.0

06.10.

08.30.

684000

3000000

153

0.025

114750.0

0

2

3570000

97

0.025

86572.5

07.10.

-

0

3

3456000

92

0.025

79488.0

08.10.

-

0

4

3342000

61

0.025

50965.5

09.10.

-

0

5

3228000

31

0.025

25017.0

10.10.

-

0

6

3114000

0

0.025

0.0

11.10.

-

0

Нийт

432,315

 

 

Нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол: Хүснэгт.

гүйцэтгээгүй үүрэг

Хэтрүүлсэн хоног

Нэмэгдүүлсэн хүү /1 хоног/

Нэмэгдүүлсэн хүү

Төлөх огноо

Төлсөн огноо

төлсөн дүн

1

684000

106

0.025

18126.0

12.10.

2019.03.26

647000

37000

4

0.025

37.0

 

 

2

684000

110

0.025

18810.0

01.10.

04.30.

684000

37000

144

0.025

1332.0

 

 

3

684000

113

0.025

19323.0

02.10.

6.03

175000

546000

19

0.025

2593.5

6.21

175000

371000

32

0.025

2968.0

7.23

150000

221000

104

0.025

5746.0

11.05

150000

71000

5

0.025

88.8

0

4

684000

245

0.025

41895.0

03.10.

0

5

684000

214

0.025

36594.0

04.10.

0

6

684000

184

0.025

31464.0

05.10.

0

7

3684000

153

0.025

140913.0

06.10.

0

8

3570000

123

0.025

109777.5

07.10.

0

9

3456000

92

0.025

79488.0

08.10.

0

10

3342000

61

0.025

50965.5

09.10.

0

11

3228000

31

0.025

25017.0

10.10.

0

12

3114000

0

0.025

0.0

11.10.

0

Нийт

585,138

 

                 

 

Нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол: Хүснэгт 5

гүйцэтгээгүй үүрэг

Хэтрүүлсэн хоног

Нэмэгдүүлсэн хүү /1 хоног/

Нэмэгдүүлсэн хүү

Төлөлт хийсэн огноо

1

18000000

31

0.025

139500.0

2019.12.11

2

17316000

134

0.025

580086.0

2020.04.24

3

17266000

6

0.025

25899.0

2020.04.30

4

17216000

131

0.025

563824.0

2020.09.08

5

16532000

16

0.025

66128.0

2020.09.24

6

16232000

27

0.025

109566.0

2020.10.21

7

16132000

152

0.025

613016.0

2021.03.23

8

16032000

126

0.025

505008.0

2021.07.27

9

14632000

35

0.025

128030.0

2021.08.31

10

14132000

15

0.025

52995.0

2021.09.15

11

13132000

27

0.025

88641.0

2021.10.12

12

9032000

458

0.025

1034164.0

2019.12.11

Нийт

3906857.0

 

 

Нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол: Хүснэгт 6

гүйцэтгээгүй үүрэг

Хэтрүүлсэн хоног

Нэмэгдүүлсэн хүү /1 хоног/

Нэмэгдүүлсэн хүү

Төлөлт хийсэн огноо

1

725400

1128

0.025

204562.8

2019.12.11

2

3016447.2

994

0.025

749587.1

2020.04.24

3

134674.8

988

0.025

33264.7

2020.04.30

4

2931884.8

858

0.025

628889.3

2020.09.08

5

343865.6

842

0.025

72383.7

2020.09.24

6

569743.2

814

0.025

115942.7

2020.10.21

7

3187683.2

661

0.025

526764.6

2021.03.23

8

2626041.6

535

0.025

351233.1

2021.07.27

9

665756

499

0.025

83053.1

2021.08.31

10

275574

485

0.025

33413.3

2021.09.15

11

460933.2

458

0.025

52776.9

2021.10.12

12

5377652.8

 

0.025

0.0

2019.12.11

Нийт

2851871.3

 

 

14.Иймд Иргэний хуулийн51 дүгээр зүйлийн51.1,53 дугаар зүйлийн53.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээл 9,032,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаан үндсэн хүү,191,384 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн хүү 20,315,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү,516,000 төгрөг, нийт,055,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

15.Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч*******, Д.Энхмаа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн51 дүгээр зүйлийн51.1, 453 дугаар зүйлийн53.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******,******* нараас 38,055,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 14,244,680 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Жанчив, Д.Энхмаа нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай, дүүргийн дүгээр хороо, хотхон, /16010/, Энхтайваны өргөн чөлөө, дугаар байрны тоот, м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 348,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ТӨРБОЛД