Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар  2021/ДШМ/44

 

М.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Е, М.Ж , М.Бнарт холбогдох эрүүгийн 2013000000163 дугаартай хэргийг шүүгдэгч М.Б   , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, А.Серикжан нарын, шүүгдэгч М.Жболон түүний өмгөөлөгчид Ш.Базаррагчаа, А.Серикжан нарын, шүүгдэгч Н.Еын давж заалдах гомдлууд, дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай, орчуулагч Х.Еркегүл, шүүгдэгч Н.Е, М.Ж  М.Б нар, шүүгдэгч Н.Еын өмгөөлөгч С.Тилеуберди, Х.Бакен нар, шүүгдэгч М.Ж  М.Б нарын өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч С.Нургайып, Ш.Базаррагчаа нар, шүүгдэгч М.Б -ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, иргэний нэхэмжлэгч Р.Н  нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт түр оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Б дүүрэг,  дүгээр хороо, Г  тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Т овогт М.Ж /РД:БЭ/ нь 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МАН-ын байрны урд талын засмал замд дүү М.Б-тай хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, хохирогч Н.Е ын унаж явсан 6446 БӨҮ улсын дугаартай Тоёота ланд круизер-100 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуу, хашааны төмөр зэрэг эд зүйлийг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж хагалаад, улмаар хохирогч Н.Е ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт/, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их буланд оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 776 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Мы овогт Н.Е  /РД:БЭ/ нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Авто тээврийн газрын хашаанд хохирогч Х.И-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах,

2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн МАН-ын байрны урд талын засмал замд 64-46 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор болон тээврийн хэрэгслийн гадна талд хохирогч М.Ж ийг 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт хамаарах,

2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн МАН-ын байрны урд талын засмал замд хохирогч М.Б -ийн баруун гуя руу хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэргүүдэд,

 

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт түр оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2-р хороолол, тээвэрчид 57-30 тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилээр тэнсэж хянан харгалзсан Т овогт М.Б /РД:Б00000/ нь ах М.Ж-ийн хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, хохирогч Н.Еын унаж явсан 6446 БӨҮ улсын дугаартай Тоёота ланд круизер-100 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуу, хашааны төмөр зэрэг эд зүйлийг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж хагалаад, улмаар хохирогч Н.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт/, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар М.Ж  М.Бнарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс шүүгдэгч М.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч М.Б -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Е ын хохирогч Х.И-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл, хохирогч М.Б -ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг эрүүгийн 2013000000163 дугаартай хэргээс тусгаарлан нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцааж,

3. Шүүгдэгч Мы овогт Н.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт М.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Е ад 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ж эд 6 (зургаа) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Б   эд 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Еад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Ж эд оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Б   эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Еад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Ж эд оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Б   эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хасаж,

8.  Шүүгдэгч Н.Е, М.Ж  М.Б нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е, М.Ж нарын хохирол, хор уршгийн талаар иргэний хэрэг  хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е ын энэ хэрэгт 1 (нэг) хоног сэжигтнээр баривчлагдсан хугацааг эдлэх хорих ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Ж  М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн тээврийн хэрэгслийн гишгүүр дээр байсан чулуу 1 ширхэг, машины жолооны хүрдний хажууд байсан чулуу 1 ширхэг, баруун урд талын суудал дээр байсан хар өнгийн төмрийн хэлтэрхий 1 ширхэг,тээврийн хэрэгслийн баруун хойд талын суудал дээр байсан чулуу 1 ширхэг, улаан өнгийн өрөөсөн пүүзэн гутал 1 ширхэг, М.Б -ийн өмсөж явсан цагаан өнгийн футболк 1 ширхэг, бор өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг,  М.Ж-ийн өмсөж явсан саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, улаан алаг өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, чернилэн ягаан өнгийн футболк 1 ширхэг, бор өнгийн дал футболк 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, цагаан өнгийн хос пүүзэн гутал, хөх өнгийн жийнсэн хүрэм 1 ширхэг, цагдаагийн албан хаагч Ш.Ержанаас гаргуулж авсан 3 ширхэг хар өнгийн төмрийн хэлтэрхий, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан бор өнгийн хутганы гэр 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, арчдас 2 ширхэг, хар өнгийн төмөр 3 ширхэг, чулуу 3 ширхэг, алчуур 1 ширхэг, Н.Е ын өмсөж явсан цагаан өнгийн малгай 1 ширхэг, Н.Еын өмсөж явсан өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Х.Ардаханаас гаргаж өгсөн DVD-1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Н.Нурдыханаас гаргаж өгсөн DVD-1 ширхэг, Н.Еаас цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын ярианы бичлэгийг агуулсан CD-1 ширхэг, хутга таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн CD-1 ширхэг, гэрч Б.Аийн мэдүүлэг бүхий CD-1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн CD-1 ширхэг, нийт 6 ширхэг CD хуурцаг, рентген зураг 1 ширхэг зэргийг эрүүгийн 2013000000163 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,

            12. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч М.Ж-ийн эзэмшлийн SKYWORTH маркийн 65 инчийн, 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай тогтоол,

М.Б -ийн эзэмшлийн, Samsung A-50 загварын, 380.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, хуучин гар утсыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоол, шүүгдэгч Н.Еын эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 2.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний 600м2 газрыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд: “Би шүүгдэгч Н.Етай уулзах гэсэн шалтгаан нь миний ажиллуулдаг фитнес клубт бэлтгэл хийхээр ирсэн хүүхдүүдийг айлгаж, дарамталсан, юмыг нь булаан авч намайг ална гэж заналхийлсэн. Миний ажиллуулдаг клубийн өмч болох гантелүүдийг дур мэдэж авч, өөр  хүмүүст зарж байсан. Тийм болохоор миний бие шүүгдэгч Н.Еад учир  байдлыг хэлж, ойлголцох гэж очингуут Н.Е нь Ланд-100 маркийн машинд сууж машин дотроос нэг  юм авч байсан. Би машины хаалгыг татаж үзэхэд хаалга нь түгжээтэй байсан. Би цонхонд ойртож, хаалгаа онгойлгоо, хоёулаа ярилцъя гэхэд шүүгдэгч Н.Е нь машиныхаа цонхыг гарт байсан хутгаар хагалж, миний зүүн талын эгэм орчим хутгалсан. Би тэр үед цонхонд гараа оруулж хаалгаа онгойлгоход баруун талаас хэв журмын ахлах байцаагч Ержан ирэхээр шүүгдэгч Н.Е намайг хутгалсан гэж хэлсэн. Ержан зугтаад явсан.Тэр хооронд би шүүгдэгч Н.Еын гарт байсан хутгыг авах гээд ноцолдож Н.Еын ам руу ганц, хоёр удаа цохисон. Шүүгдэгч Н.Е машины хойд талд орж суугаад надад дахиж хутга далайлгаж ална гэж байв.

Тэгэхээр би машины хойд талын цонхыг хүчтэй цохиод хойд талын  шил хагарч Н.Е нь хойд талын хаалгаар бууж зугтсан. Тэр үед Н.Е зугтчих байх, цагдаа ирэх хүртэл барьж байя гэж бодоод Н.Еыг барьж авсан. Н.Е Миний баруун талын уушгины тус газар дахиж хутгалсан тул миний ам хамраас цус гарч, түүнээс хойш би ухан алдсан байна. Өмнө шүүгдэгч Н.Е нь намайг хэд хэдэн удаа гэмтээж хутга барьж ирж байсан. Тухайн хутга нь урт үзүүртэй байсан ба үзүүрийг нь гаргаж хойд талыг нь давуугаар ороож бэлдэж ирээд, хутгалж чадаагүй. Дараа нь миний толгойг шар айргийн хайрцгаар цохиж хагалчхаад, тэр шөнө хот руу зугтаж явсан. Би Н.Еад эр хүн шиг хандаж хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг гэмтээсэн хутганы зураг, миний толгойн зураг бүгд байсан. Энэ хэргийн хавтаст бүгдийг нь хавсаргасан. Өмнө олон удаа хүн зодож хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж хүн алах шахсан гэмт хэрэгтэн этгээдийг хуулийн байгууллага ялыг нь хөнгөрүүлж шийтгэж  явуулж байсанд би харамсаж байна. Тэр үед хорих ял авсан бол дахин ийм хэрэг хийхгүй ухаарах байсан. Цагдаагийн мэдүүлэг өгч байгаа ихэнх хүмүүс Н.Еын танил хүмүүс. Тэр хүмүүсийн  өгсөн мэдүүлэг нь  дандаа нэг талыг баримталсан нь тодорхой. Миний талын хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй нь учир юу вэ. Шүүх хуралдаа иргэний төлөөлөгч Ж.Н- прокурорын саналыг дур мэдэн өөрчилж, шүүгч нарт хүсэлт тавьж байгаа нь, дүү бид хоёрын ялыг хүндрүүлэх тухай санал оруулж байгаа нь  хууль зөрчиж байгаа явдал юм. Ж.Н- бол Н.Еын найз охин Жанарын найз учраас дараагийн шүүх хуралдаанд Ж.Н-ыг оролцуулахгүй гэж та бүхэнд хүсэлт тавьж байна.

Тэр үед би ганцаараа Н.Етай маргалдаж байсан болохоор дүү М.Ббид хоёрын хажууд байгаагүй. Нотлох баримт байгаа бөгөөд  CD бичлэгт би ганцаараа явж байгаа нь ил тод байгаа. Дүү бид хоёр урьд өмнө бүлэглэж олны дунд танхайрч, хэрэгт холбогдож байгаагүй. Н.Е, М.Бхоёулаа нэг намд явдаг танил хүмүүс. Тэр хоёр урьд өмнө хоорондоо маргаж байсныг би мэдэхгүй. Дүү М.Б   ийг Н.Е бид хоёрын хооронд оруулж, бүлгийн гэмт хэрэгт холбож хүндрүүлэн шалгаж байгаад гомдолтой байна. Тэр үед цагдаагийн бие бүрэлдэхүүн хутгатай хүний өөдөөс очиж чадахгүй байхад дүү М.Б намайг  аврахын төлөө  хутгатай хүний өөдөөс гүйж очиж, гуяндаа хутгалуулж ахынхаа амийг аврахын төлөө хажууд нь байсан хашааны төмрийг салган авч, Н.Еыг холдуулж намайг эрсдэлээс аварсан дүү М.Б   т 4 жилийн хорих ял өгч байгаад нь миний бие гомдолтой байна.

Надад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар үйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар ял оногдуулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын үндэслэлд:1. ... шүүхээс шүүгдэгч М.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Энэхүү үйлдэл нь /объектив талын шинж/ ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг бол Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинж нь нийтийн хэв журмыг зөрчих, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах сэдэлттэй байдаг билээ.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багийн нутагт байрлах аймгийн МАН-ын байрны урд талын засмал замд 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт  шилжих шөнө болсон үйл баримтыг прокурор хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоогдохдоо тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөлийн талаар үндэслэл муутай, хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийснээс зарим шүүгдэгч Ж болон Б    нарт холбогдох хэргийг буруу зүйлчилсэн байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчаас хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн үйлдэлдээ хандаж байгаа шүүгдэгч Ж болон Б    нарын сэдэлт, санаа зорилгыг буруу дүгнэсэн байх тул үүнийг зөвтгөх шаардлагатай байна.

Хохирогч бөгөөд шүүгдэгч Е болон хохирогч бөгөөд шүүгдэгч Ж нараас үүдэлтэй зодоонд шүүгдэгч Б    ямар байдлаар оролцсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтаас судалж үзэхэд шүүгдэгч Е тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч Жийн цээж тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үед тэнд байсан хүмүүсээс нэг нь Б   д хандаж “ах чинь хутгалуулчихлаа” гэхэд Б    хэрэг учрал болж байсан газарт гүйж очиж өөрийн төрсөн ах Жийг өмөөрөх хамгаалах зорилгоор буюу Еын хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Еын сууж байсан тээврийн хэрэгслийн шилийг хагалсан байдаг.

М.Бтухайн тээврийн хэрэгслийг шилийг хагалахаас өмнө Ж, Е нар хоорондоо зодолдож байсан, үүнээс болж Ж биедээ гэмтэл авч цус алдаж байсан болох нь гэрч Б, А, А нарын мэдүүлэг болон шүүгдэгч Е, Ж, Б    нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл, Жийн хувьд гэмт хэрэг үйлдэхийн тулд урдаас төлөвлөөгүй, бусадтай үгсэн тохиролцоогүй, зэвсэг буюу зэвсгийн чанартай зүйл бэлдээгүй байсан.

М.ЖЕын тээврийн хэрэгслийн шилийг хагалснаас болж тухайн үед тэр газар ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тасалдсан, энэхүү газрын ойр орчимд оршин суудаг хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нөхцөл байдлыг прокурор тогтоож яллах дүгнэлтдээ дүгнэлт хийгээгүй байх тул Ж, Б    нарыг нийтийн хэв журмыг зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гудамж талбайд зодолдсон үйлдэл болгоныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэвэл өрөөсгөл болно.

2. Мөрдөгч болон прокуророос гэмт хэрэг үйлдсэн үйл баримтуудыг хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэхдээ үүний дотор хэрэг үйлдэгдэх үед байсан, эдгээр шүүгдэгч нартай нэгдмэл болон эсрэг сонирхолтой байж болзошгүй гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж тогтоож чадаагүй байна.

Ийнхүү тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Жийг Б   тэй бүлэглэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа болон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй байна.

Шүүгдэгч Жийн үйлдэлд дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодод нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ийм байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдлын үндэслэлд: “...шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д '”шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”. 1.2-т ”эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж эс зөвшөөрч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна

Шүүхээс шүүгдэгч М.Ж  М.Бнарыг бүлэглэж нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээ, нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны болон зан заншлын хэм хэмжээг илтэд үл ойшоож, хүч хэрэглэн, бүдүүлэг авирлах явцдаа бусдын тээврийн хэрэгслийг чулуу, төмрөөр цохин гэмтээж хохирол учруулсан, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж бусдад хохирол учруулж, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрийг үйлдсэн гэж дүгнэсэнтэй дараах үндэслэлээр санал нийлэхгүй байна. Хэрэг гарсан тухайн нөхцөлийн хувьд М.Ж  Н.Е нар олон жилийн өмнөх таарамжгүй харьцааны улмаас өөр хоорондоо маргалдаж тэмцэлдэх болсон нь тэдний хооронд тодорхой хувийн шинжтэй сэдэлт байсныг харуулж буй бөгөөд Н.Е нь М.Ж ийг хутгалж гэмтээсэн үйлдлийн дараа М.Бнь өөрийн төрсөн ахыг хутгалсан Н.Еын балмад үйлдлийг таслан зогсоохоор араас нь хөөцөлдөх үед, мөн Н.Е нь дахиж М.Б   ийг хутгалж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна

Гэтэл миний үйлчлүүлэгч М.Ж ийг урьдаас өөрийн дүү болох М.Б-тайүгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэж “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай” гэж тооцсон хууль зүйн хувьд үндэслэлгүй, алдаатай дүгнэлт болжээ.

Учир нь М.Жнь Н.Етай урьд бий болсон таарамжгүй харилцааныхаа талаар ярилцах гэж түүнтэй уулзах санал тавихад нь Н.Е дургүйцэж, улмаар хэрүүл маргаан үүсгэж, тэд бие биедээ харилцан хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Тэдгээрийн дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоох гэж байсан М.Б   ийг мөн Н.Е нь хутгалж гэмтээсэн үйл баримтыг хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Гэвч дээрх хэргийн үйл баримтыг зөвхөн Н.Еын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон түүний найз, садан төрлийн хүмүүсийн мэдүүлсэн үйл баримтыг илтэд гуйвуулсан мэдүүлэгт хөтлөгдөн хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна.

Хэргийн материалаас үзэхэд хэрэг зодоон болоход яг харж, хажууд нь байсан гэрч А.А, хэргийн газарт зохицуулалт хийхээр хамгийн анх ирсэн цагдаа гэрч Ш.Е, нэмэлтээр ирсэн цагдаа Н.Д, хэргийн газрын хажууд байсан нутгийн залуу Д.Г, насанд хүрээгүй гэрч С.Ерасыл, хэргийн газарт машинаа байрлуулсан байсан гэрч Е.Серикжан нарын мэдүүлгийн ерөнхий агуулгад анх хэргийн газарт М.Ж  Н.Е нар зодолдож харилцан бие биедээ хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, М.Ж ийг хутгалуулсны дараа М.Б зодоон болсон талбайд үзэгдэж эхэлсэн бөгөөд хэн нэгэнд халдаж гэмтэл учруулаагүй болохыг хөдөлбөргүй тогтвортой мэдүүлжээ. Мөн миний үйлчлүүлэг М.Ж-ийн анхнаасаа үнэнээ хэлж тогтвортойгоор хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгт ямар ч ач холбогдол өгөөгүй, түүний мэдүүлэг өөр бусад гэрчийн мэдүүлэгтэй хэрхэн уялдаж байгаад эрх зүйн харьцуулсан дүгнэлт өгөөгүй байна. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Н.Еын хохирогчийн мэдүүлэг болон түүнтэй найз, садан төрлийн хамааралтай гэрч Д.Б, Ж.А, А.Жумагали нарын илт үйл баримтыг дэвэргэсэн М.Ж-ийн үйлдлийг дүү М.Б-тай холбож, хариу хохирол учруулах гэсэн санаа зорилго бүхий мэдүүлгүүдэд автаж хэт яллах талыг илт барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх чулуун дээрх цусыг Н.Е, М.Ж нарын цусны ДНК-тай тохируулахад зөвхөн М.Ж-ийн цустай тохирч байна гэжээ. Энэ нь Н.Еын хохирогчоор мэдүүлсэн М.Ж миний амруу чулуутай гараар цохиж шүд хугалсан, миний амнаас асар их хэмжээний цус цацарч гарсан гэж мэдүүлсэнтэй тохирохгүй байна. Учир нь чулуугаар цохисон бол Н.Еын цус чулуун дээр тусах байсан гэсэн логик ойлголт гарч ирж байгаа юм. Энэ мэтчилэн Н.Еын болсон үйл баримтыг хэт өөрт ашигтай байдлаар мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч М.А, Н.А нарын мэдүүлсэн “шил хагарах шиг болсон, М.Б байх, гартаа төмөртэй байсан” гэсэн таамагласан мэдүүлгийг үнэлж М.Ж ийг бусадтай бүлэглэж олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байгаа нь гэрчийн мэдүүлгийн ерөнхий агуулгад тулгуурлаагүй “тэгж бодож байна. Тэгэх шиг болсон” гэх мэт хийсвэр таамагт хөтлөгджээ гэж үзэхээр байна

Миний үйлчлүүлэгч М. Ж  нь тус хэрэгт хүнд гэмтэл авч хохирсон хүн, тэрээр гэмтэлтэй холбоотойгоор үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай, түүний уушгинд гэмтэл учирсан тул хүнд юм өргөх, хүйтэн газарт даарах зэрэг нь хориотой, байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгчийн эмчилгээтэй холбоотой хувийн байдлыг үй харгалзан түүнд улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг үндэслэлгүйгээр 2 дахин нэмэгдүүлж ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн байна гэж үзэж Баян-Өлгийн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү” гэжээ.

           

Шүүгдэгч М.Б -ийн давж заалдах гомдлын үндэслэлд: “Би 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн орой МАН-ын байранд сонгуулийн дүнг үзэхээр очсон. Уг байранд би Т, Т, С болон МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал залуучуудын холбооны залуучуудтай явж байсан. Сонгуулийн дүнг сонсчхоод гадагшаа гарч  ирээд С, Т, Е нартай юм ярьж намын байрны хажуу дахь Хас банкны  байрны хажууд зогсож байсан. МАН ялсан гэж  хүмүүс уухай гэж орилж хашхирч байтал нэг хүн ах чинь хутгалуулчихлаа гэж хэлээд гүйсэн. Түүнийг хэн хэлснийг би санахгүй байна. Би байсан газраасаа Өлгий сумын 1 дүгээр  сургуулийн зүг рүү гүйгээд очтол зам дээр манай ах Ж нь Еын араас аярхан алхаад гуйвсан байдалтай ирж байсан ба Е ахыг гар далайгаад цохиж байхыг харсан.

Тухайн үед Еыг гартаа хутга барьсан байсныг нь анзаараагүй. Би Еын хажуу талаас нь очиж, барьж автал тэр миний баруун талын хөлийн гуя руу нэг юм хатгах шиг болсоН.Е намайг хутгалсныг мэдээгүй. Е тэр үеэр гартаа  хутга барьж ална шүү гэж орилоход нь би ахыг алчих байх гээд бодоод, хажуугийн хашааны төмрийг хугалаад уг төмрөөр Еыг айлгах зорилгоор төмрийг Еад далайлгасан. Тэр үед Е цаашаа зугтсан. Би Еын араас хөөж очтол Е МАН-ын байр руу орсон бөгөөд тухайн үед ах чинь үхчихсэн гээд хүмүүс хэлэхээр нь би уг газарт гартаа барьсан байсан төмрөө хаяад ах руугаа гүйж очсон.

Ах тухайн үед  зам дээр унаж хэвтэж байсан тул түүнийг өргөж очоод хамгийн ойр байсан машины арын суудалд суулгаад, эмнэлэг рүү хүргүүлсэн. Уг тээврийг хэрэгслийг  Еын хажууд нь байсан Б гэх залуу жолоодсон. Манай ахыг хутгалсан тул түүний  хутгатай наалдаж, довтолж байсан үйлдлийг таслан зогсох зорилгоор хашааны төмрийг хугалж авсан юм. Би ахтайгаа нийлж Еыг бүлэглэн зодсон асуудал байхгүй. МАН-ын  байрны урьд зодоон болж байхад тухайн газар олон цагдаагийн газрын ажилтнууд байсан. Тэдгээр цагдаагийн ажилтнууд Е, Ж хоёрын үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан бол би хутгалуулахгүй, хашааны төмрийг хугалахгүй байх байсан. Цагдаа нар холбогдох үүргээ биелүүлээгүй учраас Еын үйлдлийг зогсоохыг тулд төмөр авч, түүнийг айлгах гэсэн юм. Надад Етай ямар нэгэн өш хонзон байхгүй. Хоёр хүний таарамжгүй байдлаас болж би 4 жилийн ял авч байна. Етай хамт намын сурталчилгаанд Баяннуур, Алтанцөгц сум руу явж байсан. Е бид хоёр нэг оны төгсөгч юм. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, надтай холбогдох шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч М.Б -ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын үндэслэлд: “1. ... шүүхээс шүүгдэгч М.Б   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн, нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Энэхүү үйлдэл нь /обьектив талын шинж/ ямар ч шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг бол Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинж нь нийтийн хэв журмыг зөрчих, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах сэдэлттэй байдаг билээ.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах аймгийн МАН-ын байрны урд талын засмал замд 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө болсон үйл баримтыг прокурор хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоогдохдоо тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөлийн талаар үндэслэл муутай, хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийснээс зарим шүүгдэгч Ж болон Б    нарт холбогдох хэргийг буруу зүйлчилсэн байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчаас хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн үйлдэлдээ хандаж байгаа шүүгдэгч Ж болон Б    нарын сэдэлт, санаа зорилгыг буруу дүгнэсэн байх тул үүнийг зөвтгөх шаардлагатай байна.

Хохирогч бөгөөд шүүгдэгч Е болон хохирогч бөгөөд шүүгдэгч Ж нараас үүдэлтэй зодоонд шүүгдэгч Б    ямар байдлаар оролцсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтаас судалж үзэхэд шүүгдэгч Е тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогч Жийн цээж тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үед тэнд байсан хүмүүсээс нэг нь Б   д хандаж “ах чинь хутгалуулчихлаа” гэхэд Б    хэрэг учрал болж байсан газарт гүйж очиж өөрийн төрсөн ах Жийг өмөөрөх, хамгаалах зорилгоор буюу Еын хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор Еын сууж байсан тээврийн хэрэгслийн шилийг хагалсан байдаг. М.Бтухайн тээврийн хэрэгслийг шилийг хагалахаас өмнө Ж Е нар хоорондоо зодолдож байсан, үүнээс болж Ж биедээ гэмтэл авч цус алдаж байсан болох нь гэрч Б, А, А нарын мэдүүлэг болон шүүгдэгч Е, Ж, Б    нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас нотлогдоно. Өөрөөр хэлбэл Б   ийн хувьд гэмт хэрэг үйлдэхийн тулд урдаас төлөвлөөгүй, бусадтай үгсэн тохиролцоогүй, зэвсэг буюу зэвсгийн чанартай зүйл бэлдээгүй байсан.

М.Б Еын тээврийн хэрэгслийн шилийг хагалснаар маргаан, зодоон эхэлсэн, үүнээс болж тухайн үед тэр газар ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тасалдсан, энэхүү газрын ойр орчимд оршин суудаг хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нөхцөл байдлыг прокурор тогтоож, яллах дүгнэлтдээ дүгнэлт хийгээгүй байх тул Ж, Б    нарыг нийтийн хэв журмыг зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, гудамж талбайд зодолдсон үйлдэл болгоныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэвэл өрөөсгөл болно.

2. Мөрдөгч болон прокуророос гэмт хэрэг үйлдсэн үйл баримтуудыг хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэхдээ үүний дотор хэрэг үйлдэгдэх үед байсан, эдгээр шүүгдэгч нартай нэгдмэл болон эсрэг сонирхолтой байж болзошгүй гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж, тогтоож чадаагүй байна. Ийнхүү тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б   ийг Жтэй бүлэглэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа болон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй байна. Шүүгдэгч Б   ийн үйлдэлд дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодод нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ийм байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч М.Б -ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн давж заалдах гомдлын үндэслэлд: “Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй', 1.2-т “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж эс зөвшөөрч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна

Шүүхээс шүүгдэгч М.Б   , М.Жнарыг бүлэглэж нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээ, нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны болон зан заншлын хэмжээг илтэд үл ойшоож, хүч хэрэглэн, бүдүүлэг авирлах явцдаа бусдын тээврийн хэрэгслийг чулуу, төмрөөр цохин гэмтээж хохирол учруулсан, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж бусдад хохирол учруулж,  тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэнтэй дараах үндэслэлээр санал нийлэхгүй байна.

Хэрэг гарсан тухайн нөхцөлийн хувьд М.Ж  Н.Е нар олон жилийн өмнөх таарамжгүй харьцааны улмаас өөр хоорондоо маргалдаж тэмцэлдэх болсон нь тэдний хооронд тодорхой хувийн шинжтэй сэдэлт байсныг харуулж буй бөгөөд Н.Е нь М.Ж ийг хутгалж гэмтээсэн үйлдлийн дараа М.Бнь өөрийн төрсөн ахыг хутгалсан Н.Еын балмад үйлдлийг таслан зогсоохоор араас нь хөөцөлдөх үед мөн Н.Е нь дахиж М Б   ийг хутгалж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ талаар хэргийн гэрч И.Е “...түүний машины цонхыг М.Жгаднаас нь тогшиж байхад хагарах шиг болсон. Тэгж байтал “энэ намайг хутгалчихлаа” гэж хашхирахаар нь А, А бид хэд гүйгээд очиход түүний баруун талын цээжин тус газраас цус гарсан байдалтай байсан. Мөн Еын гарт нь нийлээн урт иштэй хутга байсан..” гэжээ. М Б   ээс түрүүлж хэргийн газарт очсон болохоо, гэрч Ш.Ержан “...би гүйсээр байгаад хэрэг гарсан газар очтол Ж гартаа төмөр барьчихсан том оврын бараан өнгийн жийп машины зүүн урд талын хаалганы цонхоор төмрөөр дотогшоо чичиж байхаар нь би очоод та яаж байгаа юм бэ” гээд баруун гарт байгаа төмрийг аваад “та боль” гэж хэлээд цээжнээс нь хойшоо түлхэхэд “намайг хутгалчихлаа" гэж хэлээд цээжээ харуулсан. Жийн цээжний зүүн талын хэсгээс нь цус гарч өмсөж явсан футволк нь цус нэвтэрч бохирлогдсон байсан. Е цээж нүцгэн гартаа хутга барьсан над руу хараад зогсож байхаар нь би түүн рүү гүйтэл тэр хүмүүсээс зугтаж намын хороо руу гүйсэн. Еын араас Ж, Б    болон нэлээд олон залуус гүйсэн...” гэж, мөн М.Ж ийг хутгалуулахад М.Ббайхгүй байсан, сүүлд гарч ирж байгааг, гэрч А.Е- “...Ж Еын машины цонхыг тогшиж байсан ба нэг мэдэхэд тус тас хийх чимээ гараад Еын машины жолооч талын шил хагарах шиг болсон. Ж ах машин дотор толгойгоо оруулаад удалгүй “миний нуруу хэсэгт хутгалчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэгт М Жийг хутгалуулахад М.Бтухайн үед байхгүй байсныг А.А “тэгж байтал Н.Еын машины хаалгыг Ж гаднаас нь тогшиж байхад хагарсан. Удалгүй Ж “Е намайг хутгалчихлаа” гэж хашхирахаар нь гүйгээд очиход түүний баруун талын цээжин тус газраас цус гарсан байдалтай, Е гартаа хутга барьчихсан байсан...” гэж эхлээд зөвхөн Н.Е, М.Жнарын хооронд маргаан үүсэж, бие биеэ  гэмтээсэн болохыг, насанд хүрээгүй гэрч С.Ерасыл “ тэр газарт Н.Е ахын машин байсан ба уг машины урд салхины шил рүү нь хар өнгийн хувцастай хүн нь төмрөөр цохиж жолооч талын салхины урд болон ард талын салхины шил хагарсан” гэж машины урд, ард талын шилийг нэг хүн хагалсан болохыг, гэрч Н.А “ эргээд очиход машины хажууд байсан өндөр нуруутай хүний цээжний зүүн талаас цус гарч байсан Хэн хэзээ хутгалсныг би хараагүй. Тэгтэл өндөр нуруутай нийлээн том залуу 1 дүгээр арван жилийн сургуулийн хашааны эсрэг талын замд байсан хашааны төмрийг 2-3 залуу очоод салгаад уг хашааны төмрийг зодоон болж байсан машины хажууд авч ирж байхад нэг том биетэй залуу больцгоо гэж хэлсэн. Тэгэхэд дахин шил хагарах чимээ гарсан...” гэж, мөн М. Ж  хутгалуулсны дараа М.Бхүрч ирж байгааг, гэрч Н.Досжан "...тэр үед М.Ж“намайг хутгалчихлаа” гэж хэлж байсан бөгөөд цээжний арын болон урд хэсэг нь цусаар бохирлогдсон байсан. Тэр даруйд нь би Жийг эмнэлэгт яаралтай хүргээрэй гэж хэлээд Н.Еын араас очсон бөгөөд тэр үеэр М.Ж-ийн дүү болох М.БМонгол ардын намын байрны үүд хүртэл Н.Еыг хөөгөөд ирэхээр нь би түүнийг зогсоогоод явуулсан” гэж, мөн Жийг Е хутгалсны дараа Б    хүрч ирснийг,  гэрч Д Г-ын “Х “зодоон гарлаа” гэж цонхоор гарч байгаад хэлсэн бөгөөд бид нар машинаасаа буугаад хартал нэг залуугийн цээжний зүүн талын хэсгээс цус гарч байсан Тэр залууг хүмүүс “хутгалуулчихлаа" гэж хэлж байсан ба тэр залуу Н.Еыг машинаасаа буугаад ир гэж хэлж машины хаалгыг нээгээд Н.Е руу зүтгэж, Н Еын толгой хэсэг рүү цохиж Н.Еыг машинаас татаж буулгахад нь Н.Е бүтэн биеэрээ машинаасаа буулгүй хагас гарч ирээд дахин машин руу зүтгэж байсан. ...тэр үеэр Худайбергений гэрийн хашааны чиглэлээс дуу чимээ гарахаар нь хартал хар өнгийн хувцастай, том биетэй залуу гартаа төмөр барьчихсан Н.Еын машиныг чиглэн ирж байхад Ханат холдоорой гэж хэлээд бид нар уг газраас холдсон...” гэж анх Н.Е, М. Ж  нарын хооронд маргаан зодоон, тэмцэлдээн эхэлж, М Жийг хутгалуулсны дараа М.Бхүрч ирснийг мэдүүлсээр атал тэдний мэдүүлгийн ач холбогдлыг үндэслэлгүйгээр бууруулж, М.Б   , М. Ж  нар онцлох учир шалтгаангүйгээр эхэлж Н.Е руу довтолсон, уг довтолгооноос Н.Е зугтаж явсан мэтээр хэргийн үйл баримтын талаар хэт нэг талыг барьсан алдаатай дүгнэлт хийжээ

Нөгөөтээгүүр, хэргийн бүх гэрч нар М.Ж  Н.Е нарын хооронд эхэлж маргаан тэмцэлдээн үүссэн, Н.Е, М.Ж ийг хутгалсан, М.Ж  Н.Еын сууж байсан автомашины цонхны шилийг хагалсан, М.Жтөмрөөр чичилж байсан, М.Бнь Н.Е, М.Жнарын хооронд маргаан тэмцэлдээн өрнөж, М.Ж ийг хутгалсан асуудал үүссэний дараа ирсэн, хүнийг хутгалж гэмтээгээд хэргийн газраас зугтсан Н.Еын араас хөөцөлдөж явахдаа ч өөрөө хутгалуулж гэмтсэн талаар зөрүүгүй мэдүүлцгээсэн байгааг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.

Гэтэл шүүхийн дээрх дурдсан хэргийн үйл баримтын талаарх алдаатай дүгнэлтийн улмаас өөрийн төрсөн ахыг нь хутгалж гэмтээсэн үйлдэлд нь дургүйцэж Н.Е М.Жнарын маргаан тэмцэлдээнийг болиулах, хүн хутгалж гэмтээсэн Н.Еыг оргон зайлж зугтаалгахгүй байх санаа зорилгоор Н.Еын араас нь хөөцөлдөж гэмт үйлдлийг таслан зогсоох гэж байгаа М.Б -ийн үйлдлийг анхнаасаа онцлох учир шалтгаангүйгээр төрсөн ахын хамтаар Н.Еыг өдөж хоргоож, бүлэглэж хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээ, нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны болон зан заншлын хэм хэмжээг илтэд үл ойшоож, хүч хэрэглэн, бүдүүлэг авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан мэтээр дүгнэсэн нь буруу болжээ.

М.Б -ийн үйлдлээс хэн нэгний биед гэмтэл, хор уршиг учраагүй, түүний өөрийнх нь хохирсон байдал зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэв түүний үйлдэлд гэм буруу байна гэж үзвэл өмчийн эсрэг эсхүл олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн чухам алиных нь шинжийг агуулж байгаад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж,  зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүсэж байна.

Шүүгдэгч М Ж. М Б    нарыг яллахдаа “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай” гэж үзжээ. Хууль санаачлагч Эрүүгийн хуульд ”энэ хуульд заасан Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж “хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан,  хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилжээ. Гэтэл хуулийн энэхүү агуулгыг шүүх буруу тайлбарлаж “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэсэн нэр томьёог зэвсгийн чанартай зүйл гэж явцууруулж хуульд заагаагүй агуулгаар тайлбарлаж ялласан нь буруу байна. Мөн М.Ж  М.Бнарыг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх чулуу, хашааны төмөр нь урьдаас гэмт хэргийг үйлдэх зорилгоор засаж бэлтгэж, тохируулсан зүйл биш харин тухайн зодоон болох нөхцөл байдалд бий болгож байгаа зүйл болохыг анхаарч үзнэ үү.

Мөн шүүх шийтгэх тогтоолын үндэслэлдээ иргэдийн төлөөлөгч Ж Н-ын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг үндэслэл болгож, дурдаж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасанчлан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүг бий болгосон байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих уншиж сонсгох” гэж,  35.26 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 35, 25 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж дууссаны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно” гэж, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3-т иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтад үнэлэлт өгч шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах” гэж иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээг хуульчилсан байна. Гэтэл хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх тал болох улсын яллагчийн ялын дүгнэлттэй маргалдан, яллах чиг үүрэгтэй мэтгэлцэж шүүгдэгч нарт хүндрүүлэн ял оногдуулахаар дүгнэлт гаргасныг шүүх шийдвэрийн үндэслэлд дурдаж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд М.Б   т холбогдох эрүүгийн хэрэгт бодитой зөв үнэлэлт өгч хэргийн зүйлчлэлийг зөв дүгнэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Еын давж заалдах гомдлын үндэслэлд: “Шүүгдэгч Н.Е би 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Монгол Ардын намын байрны урд талын засмал зам дээр 64-46 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор болон тээврийн хэрэгслийн гадна талд хохирогч М.Ж ийг 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Би мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгсөн.

Эхний удаад намайг автомашин дотор сууж байхад М.Жнь автомашины жолооч талын урд шилийг хагалаад гараа оруулж ирээд шууд гартаа барьсан чулуугаар миний ам руу цохиод уг чулуугаа над руу дахин шидээд гартаа байсан төмөр трубагаар намайг чичиж хатгахад нь би машины голын хайрцагт байсан хутгыг аваад өөрийгөө хамгаалах гэж, амьд үлдэх гэж хутгаа далайхад М.Ж-ийн биеийн аль нэг хэсэг руу орох шиг болсон. Гэвч М.Жнар нь довтолгоогоо зогсоохын оронд улам дайрч автомашины хойд талын салхины шилийг мөн хагалж хутга мэт хурц үзүүртэй хашааны төмрөөр намайг чичиж хатгаж довтлоод байсан. Энэ үед автомашины хаалгыг онгойлгож намайг татаж буулгахаар дайрах үед би машиныхаа жолооны хүрднээс татаад арай гэж машин дотор орж суусан. Энэ үед миний зүүн талын гутал тайлагдаж өрөөсөн гуталтай үлдсэн. Тэгээд зугтаагаад амиа аваръя гэж бодоод туслах талын хойд хаалгаар бууж, Монгол Ардын намын байр руу зугтаж явах үед М.Ж  М.Бнар миний араас хөөж ирж төмрөөр цохисон. Энэ үед би газар унасан ба М.Жминий дээрээс ирж унасан, миний гарт байсан хутга М.Ж-ийн хаана орсныг мэдээгүй. /Миний сууж байсан машин нь хойд талдаа хайрцаггүй, голд нь хайрцагтай байдаг. Үүнийг шийтгэх тогтоолд хойд талын хайрцаг гэж буруу бичсэн байгааг анхаарч үзэхийг хүсэж байна./

Миний үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн хүрээнд хийгдсэн аргагүй хамгаалалт гэж үзэж дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна: Миний бие хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг дээрх үйлдлийг хийсэн.

Аргагүй хамгаалалт хийсэн үндэслэлийн талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Аргагүй хамгаалалт нь хууль ёсны байхын тулд дараах нөхцөлүүд хангагдсан байх ёстой байдаг.

Гэмт халдлага нийгэмд аюултай байх: Нийгэмд аюултай халдлага гэдэг нь гэмт этгээдээс хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгөнд хохирол учруулахын тулд хийж байгаа, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, санаатай үйлдэл байдаг. М.Ж-ийн хийж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулах, М.Ж  М.Бнарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алдагдуулсан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байгаа нь үүнийг нотолж байна.

Гэмт халдлага бодитой байх: Энэ нь гэмт этгээд хувь хүний амь нас, эрүүл мэндэд шууд бодитой аюул учруулсан байгаагаар илэрдэг. Халдлага бодитой байх шинж нь халдлага нэгэнт эхэлсэн, дуусаагүй, үргэлжилж байгаагаар илэрдэг. Хэргийн нөхцөл байдлаас харахад дээрх шинжүүд бүрэн хангагдсан байна.

Хамгаалалт зөвхөн довтлогч руу чиглэсэн байх: Тухайн үед хэрэг гарсан газарт маш олон хүн байсан. Миний бие тухайн үед довтлогч бус гуравдагч этгээдэд ямар нэгэн хохирол учруулаагүй, миний амь насанд халдаж довтолсон этгээд болох М.Ж  М.Бнараас өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалсан.

Хамгаалалт цаг үеэ олсон байх: Энэ нь тухайн хамгаалалт нь довтолгооны явцад довтлогч этгээдийн эсрэг чиглэгдсэн байдаг. Хамгаалалт нь халдлага, довтолгооны үед биш, довтолгоо өнгөрсөн хойно хийгдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Миний М.Ж-ийн биед гэмтэл учруулсан хоёр удаагийн үйлдлийн аль аль нь довтолгооны явцад хийгдсэн.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй байхаар хуульчилсан. Тухайн үед тэнд ямар үйл баримт болсон, хэн эхэлж довтолсон, довтолгоо хэрхэн эхэлсэн, яаж өрнөсөн, эцэст нь ямар нөхцөл байдалд хүргэсэн зэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогддог учир энд дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Миний хувьд тухайн үед аюултай довтолгооноос зайлсхийх ямар нэгэн боломж байгаагүй. М.Жнадтай уулзах гээд дуудахаар нь довтолгоо болно гэдгийг мэдээд шууд очоод машинд суусан, машинаа асааж хөдөлж явах гэхэд машины урд, ар талд машин тавьсан байсан учир хөдөлж явах боломжгүй байсан учир машинаа дотроос нь түгжээд өөрийгөө хамгаалсан, тэр доор нь өөрийн гар утсаар Цагдаагийн газрын 102 дугаар руу залгаж энэ талаар мэдэгдэх гэсэн боловч яриа эхэлж байх үед довтолж эхэлсэн.

3. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 625 дугаар тогтоолд хэргийг хянан шийдвэрлэхдээ хамгаалалт хийсэн хүний үйлдэл нь өдөөн хатгалгын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж хууль зүйн дүгнэлт хийх талаар заасан байдаг. Миний бие М.Ж тэй өмнө нь хувийн таарамжгүй харьцаатай байсан хэдий ч тухайн хэрэг гардаг өдөр санаатай өдөөн хатгалга хийсэн, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй.

4. Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 436 дугаар тогтоолд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэм хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно гэж заажээ. Миний өөрийгөө гэмт халдлагаас хамгаалсан үйлдлийн улмаас иргэн М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь намайг буруутгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хамгаалалтын хэр хэмжээ хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

5. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “...шүүгдэгч Н.Е нь довтолгоо эхлээгүй байхад М.Ж ийг айлган сүрдүүлэх зорилгоор уг хутгыг харуулж, шүүгдэгч нарыг өдөөн хатгасан гэж үзэх үндэстэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь миний бие довтолгоо эхлээгүй байхад хутга гаргаагүй. М.Жнь автомашины жолооч талын урд шилийг хагалаад гараа оруулж ирээд шууд гартаа барьсан чулуугаар миний ам руу цохиод уг чулуугаа над руу дахин шидээд гартаа байсан төмөр трубагаар намайг чичиж хатгахад нь би машины голын хайрцагт байсан хутгыг аваад өөрийгөө хамгаалах гэж, амьд үлдэх гэж хутгаа далайхад М.Ж-ийн биеийн аль нэг хэсэг руу орох шиг болсон. Үүнийг би мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүдэд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд тодорхой хэлсэн. Гэтэл шүүх М.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “хутгыг хэзээ харсан бэ?” гэх асуултад “цонх хагараагүй байхад харсан” гэх худал хариултыг үндэслэл болгож намайг буруутгасанд гомдолтой байна. Миний сууж байсан машин битүү хар тентэй байсан, мөн тухайн үед шөнө болсон, орчин харанхуй, автомашин дотор ямар нэгэн гэрэл байхгүй байхад М.Жнь хутгыг харах ямар ч боломжгүй. Автомашин битүү хар тентэй байсан талаар автомашины эзэн болох аав Р.Н ы мэдүүлэгт тодорхой байгаа. Үүнийг шүүх огт анхаарч үзээгүй.

6. Миний бие тухайн хэрэг гарах үед цагаан өнгийн богино цамц /футболки/ өмсөж явсан байсан. Үүнийг цагдаагийн мөрдөгч нар хурааж авсан атлаа хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаагүй, үзлэгийн тэмдэглэлд огт тусгаагүй байгаа ба хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд дотор тухайн цамц алга болсон байсан. Мөн миний өмсөж явсан саарал өнгийн өмдний зураг хэрэг дотор байхгүй, түүнийг үзлэгт тусгаагүй, урагдсан хэсгийн талаар огт дурдаагүй байсан.

7. М.Ж-ийн тухайн үед хийж байсан үйлдэл, гаргаж байсан зан авир нь эрүүл хүний зан авир биш байсан. Би түүнийг тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үздэг. Гэтэл хэргийг шалгаж байсан мөрдөгч нар түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй албандаа хайнга хандсан.

8. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх шүүгдэгч М.Е миний 2020 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хохирогч Х.И-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө хохирогч М.Б -ийн гуяны тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлүүдийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй эсэхийг анхаарч үзнэ үү.

9. Миний бие эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг гэр орны амьдралыг авч яваа ганц хүү нь байгаа юм. Аав Р.Н , ээж С.Хазима нар нь 63 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, ээж нойр булчирхай, ходоодны архаг хууч өвчтэй, саяхан Турк улс руу явж эмчилгээ хийлгээд ирсэн, дүү Н.Гульфайрус 2008 онд төрсөн, 13 настай, ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Миний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед ээж Турк улсад байсан ба хэд хоногийн өмнө Өлгийд ирээд миний хорих ял шийтгүүлснийг сонсоод хэвтэрт орсон байна. Миний хорих ял шийтгүүлсэн явдал ар гэрийн ахуй амьдралд маань маш хүндээр тусч байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж миний довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцож Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолын Н.Е надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлд:1. Шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...хохирогч Н.Еын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч чулуугаар ам руу нь цохиж учруулсан болох нь хохирогч Н.Е, шүүгдэгч М.Ж  М.Бнарын мэдүүлгээр тус тус нотлогдсон. Прокуророос хохирогч Н.Еын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч М.Ж  М.Бнар бүлэглэн үйлдэж учруулсан гэх үндэслэлээр М.Ж  М.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр шүүгдэгч М.Б -ийн эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь шүүгдэгч М.Ж  М.Бнар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 24-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Монгол Ардын намын байрны урд талын засмал зам дээр 64-46 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч Н.Еыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, зэвсэг, зэвсгийн зүйл хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж  М.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэх дүгнэлтийг хийсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг, зэвсгийн зүйл хэрэглэж үйлдсэн гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн эрх зүйн онолын талаасаа шүүгдэгч М.Ж  М.Бнар нь бүлэглэж, эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан хоёр гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан, нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх эрүүгийн эрх зүйн онолд байхгүй, шүүгдэгч М.Жнь хохирогч Н.Еын ам руу чулуугаар цохисны  улмаас хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Бнь энэхүү гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 6 дугаар сарын 24-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Монгол Ардын намын байрны урд талын засмал зам дээр 64-46 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Н.Е сууж байсан бөгөөд шүүгдэгч М.Жнь уг автомашины жолооч талын хаалганы цонхыг чулуугаар цохиж хагалаад хохирогчийн ам хэсэг рүү цохисон, харин шүүгдэгч М.Бнь автомашины ар талын цонхыг төмрөөр хагалж, хохирогчийг араас нь уг төмрөөр хатгасан талаар үйл баримт авагджээ.

Үүнээс үзэхэд шүүгдэгч М.Ж  М.Бнар нь автомашины урд болон хойд талын хоёр хаалганы цонхыг хагалж, хохирогч Н.Еыг чулуу болон төмрөөр санаатай цохиж байгаа үйлдэл нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж байгаа үйл явдал юм. Бүлэглэн гүйцэтгэж байгаа гэмт хэргийн онцлог нь тэнцүү, тэнцүү бус хэмжээний үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэнцүү хэмжээний гэдэг нь тухайн гэмт хэргийн объектив тал ижил түвшинд байхыг шаарддаг бол тэнцүү бус хэмжээний гэдэг нь адил бус, хэн нэг нь илүү, нөгөө нь зарим байдлаар тухайн гэмт хэргийн объектив талын шинжийг бий болгосон байдаг. Шүүгдэгч М.Ж  М.Бнарын бүлэглэж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хохирогч Н.Еыг шүүдэгч М.Жнь чулуугаар цохиж, шүүгдэгч М.Бнь хойноос нь төмрөөр хатгаж байгаа нөхцөл байдал нь тэнцүү бус хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг шүүгдэгч М.Ж  М.Бнар нь бүлэглэж үйлдсэн гэж анхан шатны шүүх үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь үгүйсгэгдэх боломжгүй юм. Шүүх гэмт этгээдийн бүлэглэж үйлдэж байгаа нийлмэл гэмт хэргийн онолын ойлголтыг тодорхой тайлбарлаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн гэмт этгээдүүдээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай этгээдэд холбогдуулан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, бүлэглэн гүйцэтгэж байгаа нөгөө этгээдэд ял завшуулсан нөхцөл байдал бий болжээ. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж  М.Бнарын бүлэглэж, хохирогч Н.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийг хууль зүйн талаас үндэслэлтэй дүгнэлт хийж, бүлэглэн гүйцэтгэсэн нөхцөл байдлыг үгүйсгэж чадаагүй байна.

2. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Бнь өөрийн төрсөн ах М.Ж тэй бүлэглэн хохирогч Н.Еын ам руу чулуугаар цохиж, үүдэн шүдийг нь хугалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүхээс шударга ёсны зарчимд нийцүүлэн М.Б -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Ж ийг Н.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, М.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсэгт “ шүүгдэгч М.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч М.Б -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж дурдсан атлаа прокуророос шүүгдэгч М.Б -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалт нь бүхэлдээ ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/107 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е, М.Ж  М.Бнарт холбогдох эрүүгийн 2013000000163 дугаартай хэрэгт гаргасан шүүгдэгч М.Б   , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, А.Серикжан, шүүгдэгч М.Ж  түүний өмгөөлөгчид Ш.Базаррагчаа, А.Серикжан, шүүгдэгч Н.Еын давж заалдах журмаар тус тус гаргасан гомдлууд, дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллагдагч Н.Еын хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар, хохирогч Х.И-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч М.Б -ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллагдагч М.Ж  М.Бнарын хохирогч Н.Еын эрүүл мэндэх хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Игилик, М.Бнарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх 2 үйлдэл холбогдлыг хэргээс тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч М.Ж-ийн үйлдэл холбогдлоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Б   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч тус бүрийн үйлдлийг зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг бодитой тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1, 2, 4, 8, 10, 12 дахь заалтыг өөрчилж, 3 дахь заалтын зарим хэсгийг, 5, 6, 7, 9, 13 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Н.Еад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шүүгдэгч М.Ж  М.Бнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан М.Б   т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Б   ийг цагаатгаж, М.Б   , түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, А.Серикжан нарын, шүүгдэгч М.Ж  түүний өмгөөлөгчид Ш.Базаррагчаа, А.Серикжан нарын, Н.Еын давж заалдах гомдлуудыг тус тус хангаж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэг. Шүүгдэгч М.Ж  М.Бнарын үйлдэл холбогдлын талаар

 

            1. Хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар, тухайлбал, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1хх-83-92/, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Н.Еын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1хх-118-221/, дүрс бичлэгт үзлэг хийсэн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл /1хх-146/, хохирогч Н.Еын мэдүүлэг /1хх-169-171, 172-174, 177/, гэрч Д.Б /1хх-198-199, 200-201, 2хх-10-11/, Ж.А /1хх-201-203, 204-205/, А.А /1хх-206-207, 208-209, 210-211/, А.Е- /1хх-215-216, 218-219/, Ш.Ержан /1хх-220-221/, А.Жумагали /1хх-222-223/ нарын мэдүүлэг, хохирогч Н.Еын сэжигтнээр /2хх-247-129/ болон яллагдагчаар /3хх-25-26/ өгсөн мэдүүлгүүд, М.Ж-ийн яллагдагчаар болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулан дүгнэвэл дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Шүүгдэгч М.Жнь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, аймгийн МАН-ын урд талын засмал зам дагуу байрлуулсан 64-46 БӨҮ улсын дугаартай, Тоёота Ланд круизер-100 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд /машинаа дотроос нь түгжиж/ сууж байсан хохирогч Н.Еыг зодох зорилгоор эхлээд түүний сууж байсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын буюу жолооч талын хаалганы шилийг хагалж, улмаар уг цонхоор цээж хэсгээрээ тээврийн хэрэгслийн дотор тал руу нэвтэрч, гартаа барьсан чулуугаар эхний удаа хохирогч Н.Еын нүүрэн тус газар руу шидэж цохисон, дараа нь түүн рүү цонхоор нь чулуу шидэх зэргээр цохиж, зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хангалттай тогтоогджээ.

            Дээрх үйл явдлын үеэр буюу шүүгдэгч М.Жнь хохирогч Н.Еын нүүрэн тус газар чулуу шидэж цохих үед хохирогч Н.Е нь түүний хүзүүний зүүн талын мөрний булчин тус газарт хутгалсан нь тогтоогдсон бөгөөд эдгээр үйл явдал болж өнгөрснөөс хойш шүүгдэгч М.Бнь “ах чинь хутгалуулчихлаа” гэх хүмүүсийн хашхирахыг сонсож, хэргийн газарт очиж, ах М.Жнь хохирогч Н.Еыг түүний сууж байсан тээврийн хэрэгслээс гаргах гэж хөөцөлдөж байсныг хараад түүнтэй үйлдлээрээ нэгдэж, засмал замын эсрэг талын айлын хашааны хар хуайс төмрийг салгаж авч ирэн, улмаар хохирогчийн сууж байсан тээврийн хэрэгслийн зүүн талын арын хаалганы шилийг төмрөөр цохиж хагалсан, хохирогч нь тээврийн хэрэгслийн урд талын суудлаас арын суудал руу зугтах үед түүнийг хашааны хар хуайс төмрөөр чичилж, хохирогчийг тээврийн хэрэгслээс гаргах гэж хөөцөлдөж байсан нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн гэрч Ж.А /1хх-201-203, 204-205/, Д.Б /1хх-198-199, 200-201/, Ш.Ержан /1хх-220-221/, А.Жумагали /1хх-222-223/ нарын мэдүүлэг, М.Б/3хх-42-43, 4хх-26/ болон М.Жнарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-31/, М.Б/1хх-190-191, 194/ болон Н.Е нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

2. Шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 259 дүгээр дүгнэлтээр хохирогч Н.Еын биед тархины доргилтын хам шинж, дээд ба доод уруулд хавдартай, хэгзэрсэн зүсэгдсэн гүн шархтай, 11, 21, 22, 23 дугаар шүднүүд хугаралтай, 31, 32, 41, 42 дугаар шүднүүд бүрэн бус суларсан, баруун ба зүүн хацарт хавантай, зүүн гарын дунд болон заагч хуруунд 3 ширхэг зүсэгдсэн гүн шархтай, цээжний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гарын шууны гадна талд олон тооны тархмал жижиг шархнуудтай, зүүн талын түнхний хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэний урд хэсэгт шархтай, баруун шилбэний урд хэсэгт шархтай зэрэг гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь /2хх-33/ тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хүсэлтээр хохирогч Н.Еын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоолгосон бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дахин шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Н.Еын биед тогтоогдсон дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь батлагджээ.

            Иймд шүүгдэгч М.Ж-ийн хохирогч Н.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль бус үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн, яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаас хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч М.Жнь бусадтай буюу дүү М.Б-тайбүлэглэж хохирогч Н.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.Бнь М.Ж ийг хохирогч Н.Еын сууж байсан тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг хагалж, түүний нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсны дараа хэргийн газарт очсон, улмаар М.Бнь ах М.Ж ийг хохирогч Н.Е хутгалсныг мэдсэн учраас Н.Еыг түүний сууж байсан тээврийн хэрэгслээс гаргах зорилгоор ахтайгаа үйлдлээрээ нэгдэж, замын эсрэг талын айлын хашааны хар хуайс төмрийг салган авч, уг төмрөөр машины зүүн хойд талын хаалганы шилийг цохиж хагалсан, цонхоор нь хашааны төмрөөр хохирогчийг чичилж хөөж, хөөцөлдөж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр давхар тогтоогдсон байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б -ийн үйлдлээс болж хохирогч Н.Еын эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл учирсан нь тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.Б -ийн дээрх үйлдлүүдийг яллах дүгнэлтэд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад нийцсэн боловч Тогтоох хэсгийн 1 дэх заалтад М.Б -ийн хувьд “зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх”, “хэргийг хэрэгсэхгүй болгох” хоёр өөр зохицуулалтыг ялгамжтай, зөв хэрэглэж чадаагүй байна. Энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийн 2 дахь заалт үндэстэй боловч уг зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжтой тул “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах” тухай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Бнь шүүгдэгч М.Ж тэй бүлэглэж, Н.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч М.Ж-ийн урьдын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хувийн сэдэлттэй, санаатай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон тул М.Б   т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэх бөгөөд энэ талаар гаргасан дээд шатны прокурорын “Шүүх ...шүүгдэгч М.Б   ийг энэхүү гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            4. Шүүгдэгч М.Жнь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хувийн сэдэлтээр хохирогч Н.Еыг зодох үед, түүнийг зодохын тулд сууж байсан тээврийн хэрэгслээс нь гаргаж ирэх зорилгоор Н.Еын унаж явсан тээврийн хэрэгслийг гараараа болон чулуугаар, хашааны хар хуайс төмрөөр цохих, хөлөөрөө өшиглөснөөс тухайн тээврийн хэрэгсэлд “зүүн талын урьд ... хаалганы шил нь хагарсан, урд салхины шил цуурсан, бүхээгийн таазны дотор талын урд суудлын дээд хэсэг гурван газраар цоорсон, зүүн урд талын хаалганы булангийн хэсгийн савхин бүрээс нь хоёр газар цоорсон...” зэрэг 945.000 төгрөгийн үнэлгээтэй эвдрэл, гэмтэл учруулсан нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд болон шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар /2хх-85/, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-20/48 дугаар /2хх-102/ дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

            Шүүгдэгч М.Жхохирогчийг тээврийн хэрэгслийн жолооч талын суудалд машинаа дотроос нь түгжиж суух үед нь очоод “хаалгаа онгойлго, онгойлгохгүй бол шилийг нь хагаллаа шүү” гэж Н.Еыг зодохын тулд түүний унаж явсан эд хөрөнгийг нь гэмтээх талаар урьдчилан анхааруулж байсан, улмаар хувийн сэдэлтээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх үедээ уг санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хохирогчийг сууж байсан тээврийн хэрэгслээс нь гаргаж ирэх зорилгоор эд хөрөнгийг нь эвдсэн шинжтэй үйлдэл хийснийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр, тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй, энэ тохиолдолд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн субьектив талын шинж хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

            Түүнчлэн М.Б -ийн хашааны хар хуайс төмрийг салган авч ирж, хохирогч Н.Еын сууж байсан тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх санаа зорилгогүй, харин “ах М.Жнв хутгалуулсан” гэснийг сонсоод, хохирогч Н.Еыг сууж байсан тээврийн хэрэгслээс нь гаргах гэсэн шүүгдэгч М.Ж-ийн үйлдлийг дагасан, үйлдлээрээ нэгдсэн шинжтэй байх тул түүний уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан” гэж дүгнэх, уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үнэлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийн М.Б -ийн хагалсан хойд хаалганы цонхны шил 85.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь /2хх-102/ тогтоогджээ.

 

           

5. Прокуророос М.Ж  М.Бнарыг “олон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, хашааны төмөр, чулуу зэрэг эд зүйлийг зэвсгийн чанартай зүйл болгон ашиглаж хохирогч Н.Еын сууж байсан тээврийн хэрэгслийг гэмтээж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн мөн зүйл, хэсэг, заалтаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

М.Ж  М.Бнарын үйлдэлтэй холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжүүдийг авч үзвэл, (1) нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, (2) бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгийг гэмтээж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж (3) олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байх нөхцөлүүд хангагдсан тохиолдолд тухайн гэмт хэргийн бүрдэл шинж бүрэн хангагдахаар хуульчилсан бөгөөд уг гэмт үйлдлийг хэрэгжүүлэхдээ гэмт этгээдүүд урьдчилан үгсэж тохиролцож, ихэвчлэн үйлдэл, санаа сэдлээрээ явц дунд нэгдэж тухайлсан тодорхой, хувийн сэдэлт, зорилгогүйгээр олон нийтийг илтэд үл хүндэтгэж, нийгмийн дэг журам болон бусдын аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг үл тоомсорлож, бүдүүлэг авирласан сэдлээр үйлдлээ хэрэгжүүлэг онцлогтой байна.

Гэтэл шүүгдэгч М.Жнь хохирогч Н.Етай урьд нь зодолдож, маргалдаж байсан хувийн таарамжгүй харилцаатай байсан, хэрэг учрал болохоос өмнө 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ү.Төлепбергентэй хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сум явж ирээд, Өлгий сумын нутаг, Эрчимбаян-Өлгий ХХК-ийн хажуугийн авто замаар түүний Тундра маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хохирогч Н.Е нь өөрийн тээврийн хэрэгслээр зорчиж явсантай таарч, Ү.Төлепбергенд “машинаа зогсоо, Етай зүгээр ярилцъя, учраа олъё” зэргээр хандаж байсан, улмаар 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 30 минутын үед, хэрэг гарахаас өмнө хохирогч Н.Еыг МАН-ын байрнаас гарч ирэх үед нь түүнийг иргэн А.Е-аар дуудуулж, хохирогч уг байрнаас гарч ирэн шууд өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлд сууж, тээврийн хэрэгслийн хаалгануудыг нь цоожилсны дараа түүн дээр очиж, “хаалгаа онгойлго, хэрвээ онгойлгохгүй бол цонхны шилийг чинь хагаллаа шүү” гэж сануулж, улмаар Н.Еын сууж байсан тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг хагалж, тээврийн хэрэгсэлд цээжээрээ нэвтэрч хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, машиныг гараараа, хашааны хар хуайс төмрөөр, чулуугаар зохих, хөлөөрөө өшиглөх зэргээр бусдын эд хөрөнгийг гэмтээсэн нь хохирогч Н.Еыг зодох, гэмтээх гэсэн хувийн сэдэлттэй, эдгээр нөхцөл байдлууд Н.Еын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч М.Ж ийг хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч Х.Ардабек /2хх-7-8/, Ү.Төлепберген /2хх-12-13/, М.Аманбек /2хх-15-16/, А.Ббек /2хх-18/ нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул М.Ж-ийн үйлдэлд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч М.Жнь гагцхүү хохирогч Н.Еад чиглэгдсэн хувийн сэдэлттэй, санаатай үйлдлүүд, довтолгоонуудыг хийж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдэх үед тодорхой зорилгогүйгээр олон нийтэд, өөр бусад хүнд хандсан ямар нэгэн үйлдэл гаргаагүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

М.Жнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон, дүү М.Бнь түүнтэй урьдчилж үгсэж тохиролцсон, ах М.Жнь бусдын эрүүл мэндэд хохирол учруулах үед олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зорилго, сэдэлтээр үйлдлээрээ ахтайгаа нэгдсэн буюу бүлэглэж нийтийн хэв журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, М.Бнь “ах чинь хутгалуулчихлаа” гэх хүмүүсийн хашхирахыг сонсоод хэргийн газарт очиж, ах М.Жнь хохирогч Н.Еыг түүний сууж байсан тээврийн хэрэгслээс гаргах гэж хөөцөлдөж байсныг хараад түүнтэй энэ үйлдлээрээ нэгдэж, засмал замын эсрэг талын айлын хашааны хар хуайс төмрийг салган авч, улмаар хохирогчийн сууж байсан тээврийн хэрэгслийн зүүн талын арын хаалганы шилийг төмрөөр хагалсан, хохирогч нь тээврийн хэрэгслийн урд талын суудлаас арын суудал руу зугтах үед түүнийг хашааны хар хуайс төмрөөр чичилж,  тээврийн хэрэгслээс гаргах гэж хөөцөлдөж байсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Жболон М.Бнарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б   ийг цагаатгах нь хууль ёсны бөгөөд гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, энэ талаар шүүгдэгч М.Б -ийн гаргасан “шийтгэх тогтоолын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгож, өөрчлөх” тухай, шүүгдэгч М.Ж-ийн гаргасан “түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай, шүүгдэгч М.Жболон М.Бнарын өмгөөлөгч А.Серикжаны “тэдгээрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулгатай, шүүгдэгч М.Б -ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн “шүүгдэгчийн холбогдсон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай, шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн “шүүгдэгчийн холбогдсон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэв.

 

6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Жболон М.Бнарын хувьд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх, уг үйлдэл холбогдлын явцад, эсхүл энэ үйлдлээс шууд шалтгаант холбоотойгоор бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, эд хөрөнгийг нь сүйтгэж, гэмтээсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, харин шүүгдэгч М.Жнь хувийн сэдэлтээр хохирогч Н.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, уг гэмт хэргийг үйлдэх үед бусдын эд хөрөнгийг гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон тул дээд шатны прокурорын “М.Ж  М.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй гэх дүгнэлтийг хийсэн атлаа мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй” гэх, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шүүгдэгч М.Ж  М.Бнар бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд тэдгээрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь үгүйсгэгдэх боломжгүй” гэх хууль зүйн хувьд алдаатай, нотлох баримтад тулгуурлаагүй эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Жболон М.Бнар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин М.Жнь Н.Еыг зодсон нь анхнаасаа хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хувийн сэдэлттэй байсан, энэ үеэр хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулсан бөгөөд тэдгээрийн үйлдэлд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн субьектив талын шинж тогтоогдоогүй болно.

 

Хоёр. Шүүгдэгч Н.Еын үйлдэл холбогдлын талаар

 

1. Шүүгдэгч Н.Е нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орой 00 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт, аймгийн МАН-ын урд талын засмал зам дагуу байрлуулсан өөрийн жолоодож явсан эцэг Р.Н ы өмчлөлийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын буюу жолоочийн суудалд тухайн тээврийн хэрэгслийн хаалгыг дотроос нь түгжиж сууж байх үед шүүгдэгч М.Жнь хүрч ирээд “машиныхаа хаалгыг онгойлго, онгойлгохгүй бол хаалганы цонхыг чинь хагаллаа шүү” гэж анхааруулж, улмаар цонхны шилийг хагалж, уг цонхоор цээж хэсгээрээ тээврийн хэрэгслийн дотор нэвтэрч, баруун гартаа барьсан чулууг Н.Еын нүүрэн тус газар шидэж цохин түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах үед Н.Е нь өөрийн сууж байсан тээврийн хэрэгслийн дунд хайрцагт байсан хутгаар шүүгдэгч М.Ж-ийн хүзүүний зүүн талын мөрний булчинг хатгаж нэг удаа хутгалсан нь хэрэгт хууль заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн Н.Еын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-169-171, 172-174, 177/, М.Ж-ийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /1хх-179-181, 182-183, 184-185, 187/, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1хх-122-127/, гэрч Д.Б /1хх-198-199, 200-201/, Ж.А /1хх-201-203, 204-205/, А.А /1хх-206-207, 208-209/, Ш.Ержан /1хх-220-221/ нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Дээрх үйл явдал болохоос өмнө Н.Е нь аймгийн МАН-ын байрнаас гарч ирэх үед шүүгдэгч М.Жнь түүнийг иргэн А.Е-аар дуудуулсан боловч тэрээр М.Ж тэй уулзахаас татгалзаж, шууд өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлд очин  сууж, хөдлөх гэсэн боловч өмнө болон хойно нь тулгаж машин байрлуулсны улмаас хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан, иймд тухайн цаг мөчид шүүгдэгч М.Жнь түүнд дөхөж ирээд машины хаалгыг онгойлгох тухай шаардлага тавихад өөрийн сууж явсан тээврийн хэрэгслийн хаалгыг дотроос нь түгжсэн байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Н.Е нь шүүгдэгч М.Ж ийг хутгалсны дараа М.Жнь машины жолооч талын хаалгыг гараараа онгойлгож, Н.Еыг чирч гаргах оролдлого хийх үед Н.Е нь тээврийн хэрэгслийн хүрднээс татаж машиндаа суусан, улмаар М.Ж  М.Бнар тээврийн хэрэгслийн жолооч талын урд, хойд хаалганы шилийг хагалж, хашааны хар хуайс төмрөөр түүнийг чичилж, машины хагарсан цонхоор түүнд чулуу шидэх зэргээр машинаас гаргах гэж хөөцөлдөх үед тэрээр эхний удаа жолооч талын суудлаас туслах талын суудал руу, дараа нь арын суудал руу, эцэст нь урд туслах талын суудал руу зугтаж, гартаа хутга барин туслах талын хаалганаас гарч, аймгийн МАН-ын байр руу гүйж зугтсан нь хэрэгт авагдсан Н.Е, М.Ж  М.Бнарын болон гэрчүүдийн мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна. Н.Е нь өөрийн сууж явсан тээврийн хэрэгслээс бууж, аймгийн МАН-ын байр руу зугтаж, гүйх үед шүүгдэгч М.Жараас нь хөөж очин, Н.Еын ар нуруунд хашааны төмрөөр цохиж, түүнийг барьж авч ноцолдож, давхарлаж унасны дараа шүүгдэгч Н.Е нь М.Ж-ийн цээжин тус газар дахин нэг удаа хутгалсан үйл баримт гэрч А.Аийн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

2. Шүүгдэгч Н.Еын М.Ж ийг хоёр удаа хутгалсан дээрх үйлдлийн улмаас М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 258 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, дүгнэлтэд зааснаар  М.Ж-ийн биед тогтоогдсон цээжний баруун талд цээжний хөндий рүү нэвтэрсэн /цээжний баруун талд суганы арын шугамын 4-5 дугаар хавирганы завсраар нэвтэрсэн/ шархтай, хүзүүний зүүн талын мөрний булчинг хатгаж, ар далны хэсэг рүү гарсан шархтай, цус алдалт, баруун плаверийн хөндийд цус хуралттай, уушгины ателектазтай, цус алдалтын дараах шок зэрэг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /2хх-25/ гэжээ.

 

3. Прокуророос шүүгдэгч Н.Еын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг зэвсэг хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэг, заалтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс шүүгдэгч Н.Еын хувьд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэхэд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, Н.Еын гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох энэхүү нөхцөл байдалд шүүх Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргажээ.

 

4. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэж тунхагласан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217/А/III тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан уг баримт бичгийн бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалсан байна. Мөн Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200А(XXI) дугаар тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад Монгол Улс 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон батлах хэлбэрээр нэгдэн орсон бөгөөд уг баримт бичгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр амьд явах салшгүй эрхтэй, энэ эрхийг хуулиар хамгаалах бөгөөд хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй гэж тус тус заасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаатай эдэлнэ гэж хуульчилж, Үндсэн хуулиар баталгаажуулсан эл эрхийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Эрүүгийн хуулийн зорилго байхаар мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Шүүгдэгч Н.Еын өөрийнхөө эсрэг довтолсон үед М.Ж-ийн биед санаатай халдаж, 2 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа боловч түүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхээ хамгаалахын тулд уг эрхийг нь зөрчигч, халдагч этгээдийн эсрэг хийсэн идэвхтэй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд үүнийг эрүүгийн эрх зүйд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамааруулж аргагүй хамгаалалт гэж нэрлэдэг.

Аргагүй хамгаалалтыг хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхээ хамгаалах, тэдгээрийн бүрэлдэхүүнд, агуулгад багтах хувь хүний эрх мөн байхаар Эрүүгийн хуулиар зөвшөөрсөн бөгөөд уг ойлголт нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал мөн болохын хувьд хуульд заасан тодорхой урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилжээ. Шүүгдэгч М.Жнь Н.Еын дотроосоо түгжиж жолоочийн суудалд сууж байсан тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы цонхны шилийг хагалж, тээврийн хэрэгсэлд цээж хэсгээрээ нэвтрэн түүний нүүрэн тус газар руу чулуу шидэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон, хууль бус үйлдлийг хийж, Н.Еын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд түүний энэхүү хууль бус ба шууд тулгарсан довтолгооны эсрэг шүүгдэгч Н.Е нь хүч хэрэглэж, машины урд суудлын дундах хайрцгаас хутга авч, улмаар шүүгдэгч М.Ж-ийн хүзүүний зүүн талын мөрний булчинг хатгаж хутгалсан; М.Ж-ийн энэхүү хууль бус довтолгоо зогсолтгүй үргэлжилсэн ба Н.Еыг түүний сууж байсан тээврийн хэрэгслээс гаргаж зодохын тул машины жолооч талын хаалгыг онгойлгож, түүнийг чирч гаргах үед тэрээр тээврийн хэрэгслийн хүрднээс татаж машинд буцаж суусан, М.Жнь машины хагарсан цонхоор чулуу шидэх, хашааны хар хуайс төмрөөр дотор байгаа Н.Еыг хатгах зэргээр хөөж, хөөцөлдөх үед Н.Е нь машин дотор түүнээс зугтааж, эцэст нь хутга барьж, тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганаас гарч, аймгийн МАН-ын байр руу зутгах үед М.Жнь араас нь хөөж гүйцэн, Н.Еын ар нуруунд хашааны төмрөөр цохиж, түүнийг барьж аван ноцолдох, улмаар давхарлаж унасан буюу түүний хууль бус, тулгарсан довтолгоо үргэлжлэх үед шүүгдэгч Н.Е нь М.Ж-ийн цээжний баруун талд суганы арын шугамын 4-5 дугаар хавирганы завсраар дахин нэг удаа буюу 2 дахь удаа хутгалж М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Н.Еын гэмт хэргийн шинжтэй үйлдэл тус бүрийг аргагүй хамгаалалтад тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүний давж заалдах гомдол үндэслэлтэй тул бүрэн хангаж шийдвэрлэв. Н.Е нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба шууд довтолгоо хийсэн М.Ж-ийн үйлдлийн эсрэг хутга хэрэглэсэн нь түүний аргагүй хамгаалалт хийх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэвэл М.Ж-ийн Н.Еын эсрэг хийсэн хууль бус, идэвхтэй, аюултай довтолгоо нь Н.Еыг аймгийн МАН-ын байранд М.Ж ээс зугтаж орох хүртэл буюу М.Ж ийг ухаан алдаж унах хүртэл үргэлжилсэн бөгөөд үүнээс үзэхэд Н.Еын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар довтолгоо төгссөн хойно гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймээс Н.Еын, өөрийнхөө амь нас, эрүүл мэндийн эсрэг М.Ж-ийн хийсэн хууль бус хийгээд тулгарсан довтолгоог сөрж, хутга хэрэглэн  М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй буюу Н.Еын санаатайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үгүйсгэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсон тул Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Еад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэг, заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

 

6. Н.Е нь урьд М.Ж тэй таарамжгүй харилцаатай байсан, М.Жнь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 30 минутын үед, хэрэг гарахаас өмнө хохирогч Н.Еыг МАН-ын байрнаас гарч ирэх үед нь түүнийг иргэн А.Е-аар дуудуулахад Н.Е нь уулзахаас татгалзаж шууд өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлд суун хаалгануудыг нь дотроосоо цоожилж, хөдлөх гэсэн боловч түүний унаж явсан машины урд, хойно нь машин тавьсан учраас хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан, энэ үед М.Ж  “хаалгаа онгойлго, хэрвээ онгойлгохгүй бол цонхны шилийг чинь хагаллаа шүү” гэж сануулж, улмаар Н.Еын сууж байсан тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг хагалж, хагарсан цонхноос цээж хэсгээрээ машин руу нэвтрэн Н.Еыг чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль бус ба шууд тулгарсан довтолгоо хийсэн нь Н.Еыг М.Ж-ийн эсрэг хутга хэрэглэж, аргагүй хамгаалалт хийхэд хүргэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон прокуророос Н.Еын “аргагүй хамгаалалт хийсэн” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах тухай давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар гаргаагүй буюу Н.Е болон түүний өмгөөлөгчдөөс дэвшүүлсэн энэ талаарх үндэслэлүүдийн эсрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дурдаж мэтгэлцээгүйг тэмдэглэж байна.

 

Гурав. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

1. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Ж ээс Н.Еад холбогдуулж гэм хор учруулсны хохиролд 11.865.094 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслээд түүнд учирсан бодит хохирлын хэмжээг 10.885.715 төгрөгөөр тогтоосон байжээ. Түүнчлэн хохирогч Н.Е нь шүүгдэгч М.Ж т холбогдуулан хохиролд тооцож 4.800.000 төгрөг нэхэмжилсэн ба иргэний нэхэмжлэгч, Н.Еын эцэг Р.Н ы эд хөрөнгөд 945.000 төгрөгийн хохирол учирсныг мөн М.Ж ээс гаргуулахаар шаардсан байна. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас дээрх хохирол төлбөрийг нотлогдсон хэмжээнд нь хангаж шийдвэрлэсэн учраас Н.Е, түүний эцэг Р.Н , шүүгдэгч М.Жнар хоорондоо тооцоо нийлэх замаар сайн дураараа харилцан тохиролцож, Н.Е болон түүний эцэг Р.Н  нарын М.Ж ээс нэхэмжилсэн нийт 5.745.000 /4.800.000+945.000/ төгрөгийг шүүгдэгч М.Ж-ийн Н.Еаас хохирол төлбөрт шаардсан 10.885.715 төгрөгөөс хасаж, үлдсэн 5.141.000 төгрөгийг Н.Еаас шүүгдэгч М.Ж т хохирол төлбөрт тооцон төлсөн нь баримтаар тогтоогджээ./5хх-118/

Шүүгдэгч М.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, харин Н.Еад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан гэм буруугийн зарчмыг үндэслэж, Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг баримтлан гэм буруутай этгээд М.Ж ээс 4.800.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Еад, 945.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Р.Н д тус тус олгож тэдгээрийн зөрчигдсөн эрхийг мөнгөн хэлбэрээр нөхөн сэргээж шийдвэрлэв. Харин цагаатгагдсан этгээд Н.Еын урьд нь буюу анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч М.Ж т хохирол төлбөрт тооцож төлсөн 5.141.000 төгрөгийг шүүгдэгч М.Ж ээс буцаан гаргуулж Н.Еад олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцэж, шударга ёсны зарчим хангагдах юм.

 Н.Еын хувьд түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоогүй, харин гэмт хэрэгт тооцоогүй буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтын ялгамжтай зохицуулалтыг анхаарч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ийн Н.Еад холбогдуулан гаргасан 11.865.094 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг орууллаа.

 

2. Шүүгдэгч М.Ж-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэргийн төрөлд хамаарна, тэрээр мөрдөн байцаалтын шатнаас Н.Еын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан, анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосны дагуу хохирогч Н.Е болон иргэний нэхэмжлэгч Р.Н д учруулсан хохирол төлбөрийн талаар тэдгээртэй тооцоо нийлэх замаар, сайн дураараа харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлыг М.Ж-ийн хувьд хохирогч Н.Еад учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэнтэй ижил утгаар, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтайгаар үнэлж, түүний холбогдсон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй ба энэ талаарх анхан шатны шүүхийн шийдлийг агуулгын хувьд хэвээр нь үлдээв.

Гэвч шүүхийн энэхүү дүгнэлт шүүхийн шийдвэрийн дагуу буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар шүүгдэгч М.Жнь хохирогч Н.Е болон иргэний нэхэмжлэгч Р.Н д учирсан нийт 5.745.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөх, тэдгээрээс хохирол төлбөрт тооцож авсан 5.141.000 төгрөгийг Н.Еад буцаан төлөх үүргээс тус тус чөлөөлөгдөхгүйг шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжтой, тодорхой байх үүднээс зориуд тэмдэглэж байна.

 

3. Анхан шатны шүүх яллагдагч Н.Еын өмгөөлөгч С.Тилеубердийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтын дагуу Н.Еын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн Х.Игилик болон М.Бнарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хоёр хэргийг эрүүгийн 2013000000163 дугаартай хэргээс тусгаарлаж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай хэлэлцээгүй, шийдвэрлээгүй атлаа шийтгэх тогтоолоор тэдгээр хоёр үйлдлийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарч, хууль ёсны зарчимд нийцэхгүй боловч энэ нь Н.Еад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан, М.Ж  М.Бнарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн 2013000000163 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд /хэргийн зүйлчлэл болон үйл баримтыг тогтооход/ нөлөөлөхгүй, энэ талаар хяналтын прокурор болон дээд шатны прокуророос эсэргүүцэл бичээгүй, оролцогчоос гомдол гаргаагүй зэргийг харгалзан үзэж, хэргээс зарим үйлдэл холбогдлыг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа хуулийн заалтыг оновчгүй баримталсан байдлыг засаж, шийдвэрт  өөрчлөлт оруулж, Н.Еын Х.Игилик, М.Бнарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хоёр үйлдэл холбогдлыг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Ж т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж,

 

            2 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан” гэж өөрчилж,

 

3 дахь заалтын шүүгдэгч М.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хэвээр үлдээж, үлдсэн бусад хэсгийг хүчингүй болгож,

 

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

 

Тогтоох хэсгийн 5, 6, 7, 9, 13 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

 

8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж ээс 4.800.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Еад, 945.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Р.Н д тус тус олгож, цагаатгагдсан этгээд Н.Еын урьд шүүгдэгч М.Ж т хохиролд төлсөн 5.141.000 төгрөгийг М.Ж ээс буцаан гаргуулж, Н.Еад олгож, шүүгдэгч М.Ж-ийн Н.Еад холбогдуулан гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн 11.865.094 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

 

10 дахь заалтыг “Н.Е нь энэ хэргийн улмаас сэжигтнээр 1 хоног баривчлагдсан, шүүгдэгч М.Жболон М.Бнар нь энэ хэргийн улмаас урьд цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.” гэж өөрчилж,

 

12 дахь заалтыг “Шүүгдэгч М.Ж-ийн эзэмшлийн SKYWORTH маркийн 65 инчийн, 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, М.Б -ийн эзэмшлийн Samsung A-50 загварын, 380.000 төгрөгийн үнэлгээ бүхий, хуучин гар утсыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоол, Н.Еын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 2.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв газрыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Еад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Еыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Ж  М.Бнарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

            Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Б   т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Б   ийг цагаатгаж, шүүгдэгч М.Ж  М.Б   , тэдгээрийн өмгөөлөгч А.Серикжан, М.Б -ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар болон Н.Еын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангаж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Н.Е, М.Бнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөн хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагаатгагдсан этгээд Н.Е, М.Бнарыг шүүх хуралдааны танхимаас даруй суллаж, зарим үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч М.Ж т шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр нь хэрэглэсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Жнь энэ хэргийн улмаас 80 хоног, цагаатгагдсан этгээд Н.Е нь 1 хоног баривчлагдаж, 80 хоног цагдан хоригдсон буюу нийт 81 хоног, цагаатгагдсан этгээд М.Бнь 80 хоног тус тус цагдан хоригдсоныг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан Н.Е, М.Бнар өөрт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

 

                                                                                    С.ӨМИРБЕК