Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00911

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00911

Улаанбаатар хот

 

 

 

 

Дугаар 183/ШШ2019/02580

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б

Хариуцагч: Ш

Хариуцагч: И

Хариуцагч: Ш

Гэм хорын хохиролд 16 076 640 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г,

нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х

хариуцагч М.И,

хариуцагч нарын өмгөөлөгч М.М

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

/Хариуцагч И.Ш нь цэргийн алба хааж байгаа ба цахимаар шүүх хуралдаанд оролцуулах ыыгэсэн боловч цаг агаарын байдлаас утасны сүлжээ орохгүй байснаас, мөн хариуцагч Г.Ш эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

Нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.******* хариуцагч И., Г., М.********** нарт холбогдуулан гэм хорын хохиролд 16 076 640 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн******* УБД улсын дугаартай Ланд200 маркийн автомашинтай явж байх үед И. нь 13 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3-р багийн нутаг Замын тогой гэх газрын зүүн талын засмал замд Хурд маркийн******* ТӨТ улсын дугаартай мотоциклийн замын баруун гар талын шороон замаар /замын хөвөөгөөр/ явж байгаад огцом эргэж дарж орж ирснээр осол гарч миний өмчлөлийн машинд хохирол учруулсан. И. нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 Дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно, 15.1.1 тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн дээрх хууль, дүрэм журмуудыг ноцтой зөрчсөнөөр энэхүү осол гарсан. Мөн хариуцагчийн төрсөн ээж болох ********** нь зөрчлийн хэрэг бүртгэл явагдаж байхад хохирлыг нь бүрэн барагдуулна гэж гарын үсэг зурж амлалт өгсөн боловч өнөөдрийг хүртэл бүтэн 2 жилийн хугацаанд хохирол огт барагдуулаагүй миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн хэвээр байна. Иймд Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна, 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.4 Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.2.4 зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх гэж заасны дагуу учирсан хохирлыг барагдуулахыг шаардаж байна гэв.

2. Хариуцагч М.********** хариу тайлбартаа: Осол болдог өдөр хүү И.т мотоцикль унаад хонио эргүүлээд ир гэж явуулсан, зөвшөөрөл өгч унуулсан. Амьдрал ахуйдаа нэмэр болгох гээд хүүгээрээ туслуулсан. Гэтэл ийм зүйл болсон осол гарсан газар явж очиход мотоцикль нь машин руу харчихсан байрлалтай байсан. Уг мотоциклийг өөрсдөө босгосон бөгөөд бичиг баримт байхгүй байсан. Дээрх осол гарахад хариуцагч И.ын буруутай үйлдэл тогтоогдоогүй, зөрчлийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан, энэ талаар бидэнд танилцуулаагүй, тухайн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд ослын газраас явсан бөгөөд ослын талаар сайн анзаараагүй, хэний буруутай үйлдлээс болсныг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Саяхан гэр маань шатаад амьдрал ахуй хүнд байна гэв.

3. Хариуцагч нарын өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч А.******* нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг орохоор Ланд крузер 200 маркийн******* УБД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Замын толгой гэх газрын зүүн талд Хурд маркийн******* ТӨТ улсын дугаартай мотоциклийг замын баруун талын шороон замаар явж байгаад огцом эргэж урдуур дарж осол гарч миний өмчлөлийн машинд хохирол учруулсан гэж миний хүү И.ыг МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан заалтыг зөрчсөн хариуцагчийн ээж зөрчлийн хэрэг бүртгэл явагдаж байхад хохирлыг барагдуулна гэж гарын үсэг зурж, амлалт өгсөн боловч өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хохирол огт барагдуулаагүй хуульд заасан үндэслэлээр хохирлыг барагдуулах талаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч миний зүгээс 2020 оны 8 сараас өдий хүртэл энэ хүний нэхэмжлэлийн талаар олон удаа шүүхээр явж байна. анх 16 076 640 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийг мөн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын 10 817 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэм хорын хохирол болох 5 3259 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж шүүхээр шийдвэрлэсэн боловч 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Давж заалдах шатны шүүх хурлаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн болно. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Эрдэнэсант сумын зохицуулагч, цагдаагийн ахмад Л.******* нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн юм. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зохицуулагч, цагдаагийн ахмад Л.******* нь надад зөрчлийн хэргийг материалыг танилцуулахад энэ хүний тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ огт байгаагүй, би энэ хүний хохирлыг барагдуулах талаар гарын үсэг зурж, амлалт өгсөн зүйл огт байхгүй, зохицуулагч ******* нь манай нөхөр Г.т гаргасан зөрчилд нотлох баримтыг бүрдүүлэх, шалгаж тодруулах, шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ 20 000 төгрөгөөр торгосон юм. Нэхэмжлэгч А.******* нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргасны дараа 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ослоос болж миний биед хохирол гэмтэл учраагүй тул түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж хүсэлт гаргасан учир энэ хүний нэхэмжлэгчийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШШ2021/***** дугаар шийдвэр, техникийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, 2020.07.21-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, ХХК-ийн 2020.07.19-ны өдрийн тоот албан бичиг, фото зураг, 2020.07.20-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2021.05.10-ны өдрийн дугаар техникийн шинжээчийн дүгнэлт, 2020.07.18-ны өдрийн зарлагын баримт, 2020.07.23-ны өдрийн зарлагын баримт, фото зураг зэргийг ирүүлсэн /хх-ийн 5-19, 76/

5. Хариуцагчаас 2021.07.15-08.15-ны өдрийн нэхэмжлэл, 2021.08.17-ны өдрийн нэхэмжлэл, 2021.09.13-ны өдрийн нэхэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 116-126/

 

6. Шүүх талуудын хүсэлтээр Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 07 дугаар сарын зөрчлийн материалыг хэрэгт хавсаргав. /хх-ийн 92-112/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Г., М.********** нарт холбогдох хэсгээс зарим хэсгийг хангаж, хариуцагч И.т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн******* УБД улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинтай явж байх үед И. нь 13 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Замын толгой гэх газрын зүүн талын засмал замд Хурд маркийн******* ТӨТ улсын дугаартай мотоциклийг замын баруун гар талын шороон замаар явж байгаад огцом эргэж урдуур дарж орж ирснээр осол гарч миний өмчлөлийн машинд хохирол учруулсан. Мөн хариуцагчийн ээж болох ********** нь зөрчлийн хэрэг бүртгэлийн явагдаж байхад хохирлыг нь бүрэн барагдуулна гэж гарын үсэг зурж амлалт өгсөн боловч өнөөдрийг хүртэл бүтэн 2 жилийн хугацаанд огт барагдуулаагүй миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн хэвээр байна. Иймд ослын улмаас учирсан хохирлоо хуульд заасны дагуу барагдуулахыг шаардаж байна гэж тайлбарлав.

  3. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...2020 оны 8 дугаар сараас өдий хүртэл энэ хүний нэхэмжлэлийн талаар олон удаа шүүхээр явж байна. Анх 16 076 640 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийг мөн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын 10 817 640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэм хорын хохирол болох 5 259 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж шүүхээр шийдвэрлэж хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зохицуулагч, цагдаагийн ахмад Л.******* нь надад зөрчлийн хэргийн материалыг танилцуулахад энэ хүний тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ огт байгаагүй, би энэ хүний хохирлыг барагдуулах талаар гарын үсэг зурж, амлалт өгсөн зүйл байхгүй, зохицуулагч Л.******* нь манай нөхөр Г.т гаргасан зөрчилд нотлох баримтыг бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ 20 000 төгрөгөөр торгосон юм. Нэхэмжлэгч А.******* нь эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргасны дараа 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ослоос болж миний биед хохирол гэмтэл учраагүй тул түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан учир А.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэж маргажээ.

  4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

  5. Хариуцагч Г., М.********** нар нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүү И.ыг хонь эргүүлж ир гээд мотоцикль жолоодож явуулсны улмаас дээрх зам тээврийн осол болсон талаар талууд маргаагүй бөгөөд автомашин техникийн эвдрэл, хохирлыг төлөөгүйгээс маргаан үүссэн байна.

6. Хариуцагч И.ыг 16 насанд хүрээгүй учир түүний эцэг Г.ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн болон Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзээд 20 000 төгрөгөөр торгож, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэлээр хэргийг хаасан байх ба талууд уг тэмдэглэлд гарын үсгээ зурж, танилцсан байна. /хх-ийн 15/

7. Харин хариуцагч нар ...дээрх осол гарахад хариуцагч И.ын буруутай үйлдэл тогтоогдоогүй, зөрчлийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан, энэ талаар бидэнд танилцуулаагүй, тухайн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд ослын газраас явсан бөгөөд ослын талаар сайн анзаараагүй, хэний буруутай үйлдйлээс болсныг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. гэж маргасан хэдий ч хариуцагч нарын тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

8. Хариуцагч И. нь насанд хүрээгүй буюу 16 настай байхдаа 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 00 минутын үед Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Замын толгой гэх газрын зүүн талын засмал замд Хурд маркийн******* ТӨТ улсын дугаартай мотоциклийг жолоодож явах үедээ Тоёота ланд крузер 200 маркийн ***** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол болсон болох нь Тээврийн цагдаагийн газрын 2020 оны 07 сарын 18-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон хэрэгт авагдсан зөрчлийн материалд авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байх ба эдгээр баримтуудаар хариуцагч И.ыг дээрх осол гарахад буруутай гэдгийг тогтоосон байна. /хх-ийн15, 92-112/

9. Гэвч хариуцагч нар нь гэм буруугийн асуудлаар маргаж байх боловч зам тээврийн осол гарсан даруйд Зөрчлийн хэргийг шалгах явцад энэ талаар гомдол гаргахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг хааж, дуусгавар болгосон байх уг тэмдэглэлд холбогдогч ********** овогтой буюу зөрчил гаргагч нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн хүсэлт, жолоочийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, хэмжилт, фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй., 510.1-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнөгэж тус тус заажээ.

11. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч И.ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч А.*******ийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

12. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

13. Харин хариуцагч И. нь тухайн осол гаргах үед насанд хүрээгүй байсан, түүнчлэн тээврийн хэрэгсэл болох Хурд маркийн******* ТӨТ улсын дугаартай мотоциклийг эцэг Г., эх М.********** нар нь унаж ашиглахыг зөвшөөрсөн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар гэм хорын хариуцлагыг эцэг Г., эх М.********** нарт хариуцуулж, хариуцагч И.т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

14. Түүнчлэн ******УБД улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээр нэхэмжлэгч А.******* бүртгэлтэй бөгөөд сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн дугаарыг УНИ болгон өөрчилсөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-53/

15. Нэхэмжлэгч А.******* нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ХХК-иар ***** УБД улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлд оношилгоо хийлгэж, улмаар тухайн машинд учирсан эвдрэлийг тогтоолгож, уг оношилгоонд үндэслэж, 2020 оны 07 сарын 21-ний өдөр ХХК-иар үнэлгээ хийлгэсэн баримт хэрэгт авагдсан байна.

16. Уг үнэлгээний тайлангаар ***** УБД улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засах, засвар үйлчилгээ хийхэд нийт 15 643 640 төгрөгийн зардал гарахаар тогтоосон байх ба шүүх талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтууд зэргээс тухайн үед урд салхины шил хагарсан эсэх талаар баримтаар тогтоогдоогүй тул энэ хэсэгт холбогдох 1 820 000 төгрөгийг, мөн эд анги солих ажлын хөлс 220 000 төгрөгийг, нийт 2 040 000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 14 036 640 төгрөгийг хангав.

17. Шүүх 2022.12.01-ний өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.*********, Б.********* нарт шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х, Т.Г, хариуцагч М.**********, өмгөөлөгч Р.М нар иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргасан./

18. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г., М.********** нараас гэм хорын хохиролд 14 036 640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгож, илүү нэхэмжилсэн 2 040 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч И.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., М.********** нараас улсын тэмдэгтийн хураамжинд 228 133 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ

 

Д.ЭНХЦЭЦЭГ