Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 02 210/МА2023/01104

 

 

А.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00911 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч И.*******, М.*******, Г.******* нарт холбогдох

Гэм хорын хохиролд *******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.*******, И.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд, А.Хангал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А.******* нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос ******* аймгийн чиглэлд аймгийн сант сумын 3 дугаар багийн нутаг Замын толгой гэх газрын зүүн талын засмал замд УБД улсын дугаартай, маркийн автомашинтай явж байх үед И.******* нь ТӨТ улсын дугаартай, хурд маркийн мотоциклтой замын баруун гар талын шороон замаар буюу замын хөвөөгөөр явж байгаад огцом эргэж орж ирснээр осол гарч автомашинд *******,*******,******* төгрөгийн хохирол учруулсан.

И.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөнөөр осол гарсан. Мөн хариуцагчийн ээж М.******* нь зөрчлийн хэрэг бүртгэлт явагдаж байхад хохирлыг бүрэн барагдуулна гэж гарын үсэг зурж амлалт өгсөн боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй.

Иймд Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч нараас *******,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.*******, түүний өмгөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Бид осол болдог өдөр хүү И.*******ыг мотоцикл унаад хонио эргүүлээд ир гэж явуулсан. аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн сант сумын зохицуулагч, цагдаагийн ахмад Л.- зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. Зөрчлийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан, осол гарахад хариуцагч И.*******ын буруутай үйлдэл тогтоогдоогүй, энэ талаар бидэнд танилцуулаагүй, тухайн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд ослын газраас явсан бөгөөд ослын талаар сайн анзаараагүй, хэний буруутай үйлдлээс болсныг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Зөрчлийн хэргийн материалыг танилцуулахад тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ байгаагүй. Хохирлыг барагдуулах талаар гарын үсэг зурж амлалт өгсөн зүйл байхгүй. Зохицуулагч Л.- нь нөхөр Г.*******ын гаргасан зөрчилд 20,000 төгрөгөөр торгосон. А.******* нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа ослоос болж биед хохирол гэмтэл учраагүй тул түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж хүсэлт гаргасан учир энэ хүний нэхэмжлэгчийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч И.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн үед зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир А.*******ийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. А.******* нь анх өөрөө санал гомдол байхгүй гэж гараар бичсэн тайлбар байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******, М.******* нараас гэм хорын хохиролд 14,036,******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгож, илүү нэхэмжилсэн 2,040,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч И.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 228,133 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хариуцагч И.*******ыг осол гаргахад буруутай гэж үзсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Л.- нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг хааж дуусгавар болгосон. Г.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д зааснаар торгуулийн хуудсаар 20,000 төгрөгөөр торгож шийдвэрлэхдээ хариуцагчийн гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгөөгүй, түүний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх үнэлээгүй.

5.2. ХХК-ийн үнэлгээний тайлангаар 15,643,******* төгрөгийн зардал гарахаар тогтоосон. Зам тээврийн осол дээр тогтоосон актад крузер маркийн УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг ... баруун урд буфер, баруун урд крыло эвдрэлтэй, баруун урд их гэрэл дохио хагарсан..." гэсэн байхад хохирлын үнэлгээгээр баруун толь ком, урд салхины шил, баруун урд дээд, доод гар эвдэрсэн гэж үнэлгээ гаргасан нь 6,243,******* төгрөгийн зөрүү гарч байхад анхан шатны шүүх урд салхины шил солих ажлын хөлс гэж 2,040,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагыг 14,036,******* төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй. Зөрчлийн хэргийн материалыг И.*******, М.******* нарт танилцуулснаас хойш өдөр хоногийг нь тосон хөх балаар засаж хавсаргаж өгч байгааг хариуцагчийн зүгээс хуурамч материал гэж үзэх үндэслэлтэй.

5.3. Хэрэгт авагдсан материалд мотоцикл нь автомашины урдуур гэнэт орж ирсний улмаас УБД улсын дугаартай тоёота крузер маркийн автомашин мотоциклыг мөргөсөн байна гэх дүгнэлт гаргасан нь насанд хүрээгүй холбогдогч болон холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, фото зураг зэргээс харахад бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Мотоцикл автомашины урдуур гэнэт орж мөргүүлсэн үү, машин мотоциклын араас мөргөсөн үү гэдгийг тогтоож чадаагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалт тул түүнийг зөрчсөн гэх байдлаар хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны заримд нийцэхгүй болно. И.******* нь хөдөлгөөн эхлээгүй, хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, чиг өөрчлөх, зогсох зэрэг үйлдэл хийж аюул, осол үүсгэх нөхцөл байдал бий болгосон зүйл огт байхгүй. Харин тоёота крузер маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.******* нь ... би араас нь мөргөсөн .. гэж холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ хэлээд байхад яагаад Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн нь ойлгомжгүй. Урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөсөн бол Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчиж өөрийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь тодорхой илт байхад мөргүүлсэн насанд хүрээгүй хүүхдийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбарын агуулга:

6.1. Насанд хүрээгүй И.******* нь мотоциклтой замын хөвөөгөөр давхиж байгаад огцом эргэж, зам руу орж ирснээр осол гарсан. И.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй.

6.2. Хариуцагч тал үнэлгээтэй холбоотой асуудлаар 3 жил маргаж байна. Анх осол гарахад хэргийн газрын үзлэг хийсэн. Үүний дараа хөрөнгийн үнэлгээний төв дээр очиж, үнэлгээ хийлгэж хохирлоо баталгаажуулсан. Хөрөнгийн үнэлгээний төвүүд нь нэг стандарт, нэг системээр нэгэн ижил үнэлж дүгнэлт гаргадаг. Тиймээс ХХК-ийн гаргасан хохирлын хэмжээ нь өөр үнэлгээний компаниар дахин үнэлгээ хийлгэхэд зөрүүтэй гарахгүй. Энэ хэрэг үйл явдлаас учирсан хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргасан.

6.3. Насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгч М.******* хэрэгтэй танилцаж, хохирлыг бүрэн барагдуулна гэж гарын үсэг зурж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч М.*******, И.******* болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч И.*******, Г.*******, М.******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. аймаг, сант сум, 3 дугаар баг, Замын толгой гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А.******* Тоёота крузер маркийн УБД улсын дугаартай автомашиныг, хариуцагч И.******* маркийн ТӨЗ улсын дугаартай мотоциклыг тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөргөлдсөн үйл баримт тогтоогдсон байна.

3.1. Зөрчлийн хэргийн материал дахь эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар жолооч А.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, харин мотоцикл жолоодож явсан И.******* Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 3.1, 3.7.б-д тус тус зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрээгүй, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасныг зөрчсөн гэж дүгнэжээ.

Мөн Г.******* уг мотоциклын өмчлөгч болох талаар тайлбар өгсөн байх ба аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3100046026967 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлээр түүнийг 20,000 төгрөгөөр торгосон, уг шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна.

3.2. Үүнээс гадна зохигчийн хүсэлтээр хийгдсэн техникийн шинжээчийн дүгнэлтэд Насанд хүрээгүй хүүхэд И.*******ын аав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б заалт буюу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно, И.******* нь дүрмийн 3.7, 10.1 дүгээр заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд мотоцикл нь автомашины урдуур орж ирсний улмаас автомашин нь мотоциклыг мөргөсөн байна гэж дүгнэжээ.

3.3. ХХК-ийн үнэлгээний тай Тоёота крузер маркийн автомашины баруун урд крыло, баруун урд их гэрлийн жааз, крылоны суурь тус тус чихэгдсэн, баруун урд их гэрэл, урд буфер, буферын мэдрэгчийн хүрээ, буферын баруун доод сетик, буферын нэмэлт гэрэл, нэмэлт гэрлийн хүрээ, суурь тус тус хагарсан, гэрэл шүршигч эвдэрсэн, гэрлийн никл хөмсөг, баруун урд подкрыло, буфер дээрх гэрэл шүршигчийн таг тус тус гээгдсэн, - ХХК-ийн тодорхойлолтод баруун урд талын доод гар, баруун талын дээд гар, баруун талын галуун хүзүү гулзайсан, тэнхлэг тохиргоо алдагдсаныг оношилсон байх ба эдгээр гэмтлийг засварлахад 14,036,******* төгрөгийн зардал шаардлагатайг үнэлгээний тай тогтоосон байна.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.4. Шийтгэлийн хуудаст гомдол гаргах үндэслэл, журмыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан тул хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан цагдаагийн байгууллагын албан тушаалтан гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгөөгүй, зөрчлийн хэргийн материал танилцуулсан өдөр хоногийг засварласан хуурамч, И.*******ын гэм бурууг тогтоогоогүй гэх асуудлаар тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дүгнэлт өгөх үндэслэлгүй болно.

Мөн ХХК-ийн үнэлгээний тайлан нь зам тээврийн ослын актаас зөрүүтэй гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь актад тусгагдсан баруун урд буфер, баруун урд крыло эвдэрсэн, баруун урд их гэрэл дохио хагарсан талаар үнэлгээний тай мөн тусгагдсан, эдгээртэй бусад эд ангийн эвдрэл холбоотой гэж дүгнэх үндэстэй. Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авсан үнэлгээчин хийх бөгөөд анхан шатны шүүхэд хариуцагч талаас уг үнэлгээг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна.

Хариуцагч нь зам тээврийн ослын улмаас учирсан автомашины эвдрэл гэмтлийн талаарх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээдээс өөрийн автомашины хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч хариуцагч Г.*******, М.******* нарын гэм буруу, хариуцлагын талаар зөв дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

5.1. Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тус зохицуулалт нь мотоциклын өмчлөгч болох хариуцагч Г.*******т хамааралтай байхад И.******* нь тухайн осол гаргах үед насанд хүрээгүй байсан, ... мотоциклыг эцэг Г.*******, эх М.******* нар нь унаж ашиглахыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар гэм хорын хариуцлагыг эцэг Г.*******, эх М.******* нарт хариуцуулж ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.2. Үүнээс гадна хариуцагч И.******* 5 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үед 18 насанд хүрээгүй байсан боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарах үеийн байдлаар 18 насанд хүрсэн тул түүний эх хариуцагч М.******* Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч М.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00911 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 14,036,******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож, үлдэх 2,040,000 төгрөгт болон хариуцагч И.*******, М.******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА