Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/02119

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2023/02119 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****** тоотод оршин суух, Б  овогт Ч.С  /РД:Ч******/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ****** тоот оршин суух, С  овогт Ц.О  /РД:Ч********/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, ******* тоот оршин суух, Ж  овогт Ж.Г /РД:Ч********/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоотод оршин суух С овогт П .М /РД:Т*******/ нарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, чингисийн ******* тоот хаягт оршин суух, Ц.О 

 

Өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ч.С хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ****** тоот, 72,89 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.С  нь Ц.О, Ж.Г, П.М  нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ч.С нь 2011 онд байр худалдаж аваад, хариуцагч болох Ж.Г-ийн хэлсний дагуу маргаан бүхий Ц.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ****** тоот дугаартай, 72.87 м.кв 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Ийнхүү Ц.О-аас Ж.Г-т олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ хийж тухайн байрыг худалдаж авсан. Ц.О-аас Ж.Г-т олгосон итгэмжлэлд уг орон сууцыг захиран зарцуулах, төлбөр тооцоог хүлээж авах эрхийг олгосон байсан учир төлөөлөгч болох Ж.Г-ийн дансанд 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн мөнгийг Ц.О-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Ийнхүү орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор Улсын бүртгэлийн газар гэрчилгээг шилжүүлж өгөх шаардлага тавихад одоо банкны барьцаанд байгаа гэж хэлээд шилжүүлэлгүй өнгөрсөн. Үүнээс хойш 6,7 жилийн дараа гэнэт банкны асуудал үүсээд, энэ орон сууц нь банкны барьцаанаас шүүхийн шийдвэрээр чөлөөлөгдөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэлээд саатаж байгаад арай гэж өөр дээрээ шилжүүлж авах боломж олдсон боловч гэнэт Ц.О, П.М нар нь энэ байрыг чөлөөлүүлэх талаар шаардаж эхэлсэн. Иймд өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар 2021.05.21-ний өдөр шүүхэд хандсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн байрны өмчлөх эрхийг, нотлох эрх зүйн баримт бичгийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр манай талаас хариуцагч Ж.Г-оос татгалзаж байна, учир нь түүний хувьд хувь хүний зүгээс бус Ц.О-аас авсан итгэмжлэлийн үндсэн дээр энэ эрх зүйн харилцаанд оролцсон буюу жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна. Харин хариуцагч Ц.О, П.М нарын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн байгаа учир Ц.О, П.М нарт энэ үүргийг хүлээлгэж өгнө үү. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т заасны дагуу төлбөрийг хэзээ шилжүүлсэн, эд хөрөнгийг хэзээ хүлээлгэж өгсөн талаар бүх баримт хэрэгт авагдсан авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

2. Хариуцагч Ц.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан 2021.05.21-ний өдрийн нэхэмжлэлдээ 2014.07.07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  ****** тоот хаягт байрлах 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцоод 110 000 000 төгрөгөөр худалдсан учир үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг хариуцагч талаас гаргуулахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжилсэн байдаг. Гэтэл 2014.07.07-ны өдөр тухайн байрны өмчлөгч болох Ц.О нь Ж.Г-т 409 тоот итгэмжлэл олгосон. Тодруулбал тухайн байрыг захиран зарцуулах, борлуулах, худалдах эрхтэй гэсэн итгэмжлэл олгосон. Энэ нь ямар зорилготой вэ гэхээр, хавтаст хэрэгт гэрч н.Б-ын мэдүүлэгт, Ц.О, Ж.Г нар нь нийлээд н.Б-ын Альгарб гэх компаниас зээл хүсэх зорилгоор тухайн итгэмжлэлийг олгосон байдаг. Улмаар н.Б-той 2014.07.07-ны өдөр зээлийн гэрээгээ байгуулаад байрыг барьцаанд тавьсан байдаг. Ц.О-ийн төлөөлөгч буюу Ж.Г нь яг тухайн өдөр өөрийнхөө дүүгийн эхнэр болох Ч.С-д уг байрыг 80 000 000 төгрөгөөр төлсөн, 50 000 000 төгрөгийг нь банкны зээлээр 2015.09.01-ний өдрийн дотор төлнө гэсэн хэлцэл хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны заасны дагуу төлөөлөгчийн үүргээ зөрчсөн байдаг. Учир нь н.Бямбацогтын Альгарб гэх компаниас зээл авах зорилгоор Ж.Г итгэмжлэл олгосон байхад, түүний зөвшөөрөлгүйгээр, гэрчилгээний эх хувьгүйгээр худалдах, худалдан авах гэрээг Ч.С-тай байгуулсан байсан. Нэхэмжлэл тайлбартаа байрыг 2013 онд үзээд 2014.05.22-ны өдөр 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг боловч 2015 оны 02 сард Ц.О уу 50 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг шилжүүлж авсан талаар манай талаас хүлээн зөвшөөрнө. Гэтэл итгэмжлэл олгохоор өмнө буюу 2014.07.07-ны өдрөөс өмнө байрыг ямар нэгэн байдлаар зарах, төлбөр тооцоо хийх бүрэн эрх Ж.Г-т очоогүй байхад, тэрээр шууд 60 000 000 төгрөгийг хүлээж авсан нь банкны баримтаар нотлогддог. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 110 000 000 төгрөгийг төлсөн гэдэг боловч Ц.О-ийн хувьд 50 000 000 төгрөгийг нь хүлээж авсан байдаг. Яагаад уг мөнгийг 2015 оны 02 сард хүлээж аваад байрыг хүлээлгэж өгсөн бэ гэхээр, тухайн байрыг барьцаанд тавьсан зээлийг дарахын тулд, мөн Ж.Г-ийн зүгээс нэгт барьцаанд байгаа юм чинь би дүүдээ зараад өрөө даръя, эхний ээлжинд 50 000 000 төгрөгийг өгч байя гэсний дагуу 50 000 000 төгрөгийн урьдчилгаа авсан тул байрыг хүлээлгэж өгсөн байдаг. Үүнээс хойш 2017.06.09-ний өдөр Альгарб ХХК-иас авсан өрийг Ж.Г өөрөө төлж байсан учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Ц.О-ийн хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож өөрийн байрыг чөлөөлүүлж авсан. Ийнхүү 2017.06.09-ний өдрөөс эхлэн байрыг Ц.О-д гэрчилгээ гаргаж өгөхөөр даалгасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдалгүй удааширсаар 2021.05.24-ний өдөр тухайн байрны гэрчилгээг Капитал банкнаас чөлөөлүүлж авсан. Тухайн үед Капитал банк өөрөө дампуурсан байсан, эрх хүлээн авагчаас хүлээн авахад төвөгтэй байсан учир асуудал ийнхүү хойшлогдсон. Үүнээс шалтгаалан Ц.О-ийн хувьд Ц.О-тэй өр, төлбөр тооцооны асуудалд орсон байдаг. Ийнхүү гэрчилгээгээ чөлөөлүүлж аваад 7 жил амьдарсан Ч.С  дээр Ц.О  болон Ц.О  төлөөлөгч миний бие бид 3 очиж, маш олон удаа байрыг чөлөөлж өгнө үү, эсхүл үлдэгдэл төлбөрөө өгнө үү асуудлаа нэг тийш нь шийднэ үү гэдэг хүсэлтийг тавьсан боловч байрны мөнгийг төлсөн, чөлөөлж өгөх боломж байхгүй гэсэн хариуг өгдөг. Иймд арга буюу Ц.Одзаяа нь хамаатны эгч болох Ц.О-т тавьсан өрөндөө уг байрыг шилжүүлсэн. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч Ж.Г-оос татгалзаж байна гэдгийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 60 000 000 төгрөгийг Ж.Г-ийн дансанд шилжүүлсэн гэх боловч тухайн төлбөрийг Ц.О-д шилжүүлсэн гэх баримт байдаггүй. Мөн Ч.С  нь байрыг худалдах, худалдан авах гэрээг Ж.Г-той байгуулсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд гэрээнд заасан өөрийн үүргийг биелүүлээгүй буюу үлдэгдэл 50 000 000 төгрөгийн бүрэн төлж барагдуулаагүй байж, хариуцагч нараас гэрчилгээ гаргуулахыг шаардах боломжгүй гэж үзэж байна. Мөн гэрээнд заасны дагуу 80 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан гэх боловч энэ төлбөрийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр одоо ч 20 000 000 төгрөгийг өгөх боломжтой бэлэн байна гэх зэргээр зөрүүтэй тайлбар гаргадаг, өөрийн хамаатан садан буюу нөхрийнхөө ахтай нийлээд гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлэлгүй хүний байранд үнэгүй 7 жил амьдарчихаад одоо гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг нь манайх хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч Ж.Г  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ц.О надад итгэмжлэл хийж өгсөн, тухайн итгэмжлэлээр байрыг зарах, мөнгийг хэрэглэх бүх эрхийг 2014.07.07-ны өдөр надад олгосон. Тэрнээс өмнө бид ярилцаад, Ц.О  нь орон сууцаа солих шаардлагатай, энэ байрыг зараад өөр байр авна гэсний дагуу 2014.05.22-ны өдөр түүний данс руу байрны мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар 20 000 000 төгрөг өгсөн. Ц.О-ийн төлөөлөгчийн дурдсанчлан 2014 оны 07 сард А  ХХК-иар дамжуулан Капитал банкны өрөнд түүнд 30 000 000 төгрөгийг мөн өгсөн байдаг, гэвч энэ нь ямар нэгэн баримтгүй учир нотлогдохгүй байх шиг байна. Итгэмжлэл олгохоос өмнө төлбөр тооцооны асуудал хийгдсэн гэх талаар гаргасан тайлбарын хувьд Ц.О-ийн хувьд мэдэж байсан, бидний хооронд ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байгаагүй. Харин 2016, 2017 оноос хойш л мөнгө төгрөгийн асуудал гарсан. 2017-2021 оны хооронд байр шилжигдээгүй нөхцөл байдал нь мөнгө аваад л шилжүүлнэ гэсэн бодолтой байх шиг байна, өөр ярих юм байхгүй гэв.

 

4. Хариуцагч П.М  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: П.М-ийн хувьд энэ байрыг 2021.05.04-ний өдөр Ц.О-ээс шилжүүлэн өөрийн өмчлөлд авсан. Ингэхдээ, байрны зохион байгуулалттай танилцаж, очиж үзэж байсан талаар төлөөлөгчийн зүгээс би хэлж байсан. Байртай танилцаад дотор нь байгаа хүн яах юм бэ гэхэд, удахгүй нүүгээд явчихна гэдэг зүйлийг ярьдаг байсан. Тухайн үед байрыг Ц.О  П.М тэй хамт очоод үзэхэд, Ч.С ийн зүгээс дургүйцэж, хэл ам гаргасан асуудал байдаггүй. Тэгээд П.М ийн нэр дээр шилжүүлэхэд Улсын бүртгэлийн газар, нотариат дээр ямар нэгэн байдлаар асуудал гараагүй тул П.М ийн хувьд өөрийгөө шударга өмчлөгч байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Өөрөөр хэлбэл 2021.05.04-ны өдөр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр, хууль ёсны гэх үндэслэлтэй. Иймд П.М  нь тухайн байрны хууль ёсны өмчлөгч гэдгээ баталгаажуулж өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хүсэл зорилготой байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, П.М ийн хувьд өөрийгөө тухайн байрны өмчлөгч гэсэн байр суурьтай байна гэв.

 

5. Хариуцагч П.М  нэхэмжлэгч Ч.С д холбогдуулан хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, **** тоот, 72,89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: П.М миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ***** тоот, 72,89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг О ээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл хийлгүүлэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд миний нэр дээр бүртгэл хийгдсэн, тухай үед Ч.С  нь тус орон сууцыг түрээслэн амьдарч байсан боловч сүүлдээ миний өмч хөрөнгө гэж маргаж, шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн ****** дугаартай гэрчилгээ бүхий, Эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэл бүхий орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар иргэн Ч.С ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч П.М ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Өөрийгөө шударга өмчлөгч гэж тайлбарлаж байгаа боловч шударга өмчийг авч байгаа тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрсдөө өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй нь харагдана. Тодруулбал, төлбөр тооцоо хийгдээгүй, эсхүл ямар нэгэн гэрээний үүргийн гүйцэтгэл болгосон юм уу, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Зүгээр л бэлэглэлийн гэрээгээр хийчихсэн, бэлэглэлийн гэрээ бол зөвхөн нэг талын буюу бэлэглэгчийн л хүсэл зориг байдаг. Тэгэхээр бэлэглэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж, бусдын өмчлөлд шилжүүлсэн байгаа нь Ц.О ийн хувьд Ч.С ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэж зайлсхийсэн арга хэлбэр гэж үзэж байна. Үнэхээр бэлэглэж байгаа бол ямар нэгэн эрхийн доголдолгүй, ядаж л дотор нь эрх нь зөрчигдсөн хүн оршин суудаггүй зөрчилгүй эд хөрөнгийг бэлэглэх ёстой. Гэтэл сая П.М ийн төлөөлөгч тайлбартаа Ц.О тэй хамт байранд нь очиж үзсэн гэж байна. Тэгэхэд дотор нь оршин сууж байгаа хүмүүсийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар огт сонирхож үзээгүй. Хоёр удаа бэлэглэлийн гэрээ хийгээд л 2 удаа дамжуулаад өөр өөр этгээдэд өгсөн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.О тайлбартаа: Ц.О ийн хувьд уг орон сууцыг 2021.01.22-ны өдөр хариуцагч 0046 дугаартай бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Энэ баримт нь хэрэгт авагдсан. Нэг этгээдээс нөгөө этгээд рүү шилжүүлэх талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйл маш тодорхой зохицуулж өгсөн байдаг. Үүний дагуу гэрээ хуульд заасан шаардлагыг хангаж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийг өөр дээрээ шилжүүлж авсан.Мөн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд 2021.04.28-ны өдөр хариуцагч П.М т тодорхой төлбөр тооцоонд шилжүүлж өгсөн байдаг. Ингэхдээ мөн адил хуулийн шаардлага хангасан, хуулийн хүрээнд бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн, энэ талаарх баримт мөн хавтаст хэргийн 185-186 дугаар талд авагдсан. Ийнхүү хариуцагч П.М ийн нэр дээр тухайн байрны эрх шилжсэн. Харин Ц.О гэдэг хүнээс байрыг хэрхэн шилжүүлж авсан бэ гэхээр, тодорхой хэмжээний төлбөр мөнгөний өртэй байсан тул үүндээ суутгаж авсан. Тухайн үед байрыг эзэмшиж байгаа Ч.С  гэх хүнийг байрыг худалдаж авахаар тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учир зүгээр түрээсэлж байгаа гэдэг зүйлийг ярьсан. Мөн байранд очиж шаардах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн удаа хамт очиж байсан. Улсын бүртгэл дээр байрны өмчлөх эрхийг ямар нэгэн асуудалгүйгээр шилжүүлж өгсөн тул манай талаас эргэлзээ үүсээгүй. Үүний дагуу Ц.О нь хуулийн дагуу өөрийн эрхийн хүрээнд гуравдагч этгээд П.М т шилжүүлж өгсөн талаарх баримт мөн хэрэгт авагдсан. Иймд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

8. Нэхэмжлэгчээс: Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ц.О ас Ж.Г т олгосон итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ч.С ас С.Б д олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000332773 тоот гэрчилгээний хуулбар, Ч.С ийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Ц.О д 50 000 000 төгрөг шилжүүлсэн баримт, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Ж.Г т 60 000 000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ч.О ийн СӨХ-ны төлбөр төлсөн баримтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.М ийн Ч.С д холбогдуулж гаргасан нэхэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ч.С ас М.З д олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-13 хуу, 72 хуу, 121-122 хуу/

 

9. Хариуцагч Ц.О с: итгэмжлэл, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01708 дугаар шийдвэр, итгэмжлэл, Ү-2******тоот үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хх 30 хуу 37-44 хуу, 104 хуу/,

 

10. Хариуцагч Ж.Г оос: Мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн. /хх 68 хуу/,

 

11. Хариуцагч П.М ээс: итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх 110 хуу 190-193 хуу/

 

12. Шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Ц.О ийн ***** тоот дансны 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх, Ж.Г ийн 5027140011 тоот дансны 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, Шүүхийн тусгай архиваас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/01625 тоот Улсын дээд шүүхийн тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2**** дугаартай Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.О ийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт М  ХХК-ийн гэрчилгээ авах тухай хүсэлт, Ц.О ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 80 тоот Мон-тед ХХК-ийн тодорхойлолт гаргах тухай албан бичиг, 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №01/10 тоот Мо  ХХК болон Ц.С нарын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд барьж буй 30 айлын орон сууцанд байр захиалан бариулах гэрээ, 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06/133 тоот Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл, технологийн төвөөс Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн тодорхойлолт, хавсралт, гэрэл зургууд, 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 26/2002 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын акт, Ү-2 тоот Ц.О ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ц.О ийн гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 8000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Ж ХХК-ийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт гаргасан гараар бичсэн өргөдлийн хуулбар, гэрэл зураг, Ү-2  дугаартай Ц.О гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Ж ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл, Ү-2  дугаартай Ц.О ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.О ийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 20 000 төгрөгийн орлогын мэдүүлэг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02-07/2468 тоот Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Баянзүрх дүүрэг дэх Засаг даргын Тамгын газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийн хариу, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Га ХХК-ийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 20104 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.О ийн гараар бичсэн өргөдөл, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ц.О , Д.Ц  нарын хооронд байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ц.О ийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн төлбөрийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Ц.О, Ц.О нарын хооронд байгуулагдан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Ү-2 угаартай Ц.О ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн П.М ийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Арилжих гэрээг бүртгүүлэхэд төлсөн төлбөрийн баримт, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Ц.О  П.М  нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, **** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг бүртгэсэн лавлагааг /2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.О ийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Мон-тед ХХК-ийн гэрчилгээ авах тухай хүсэлт, Ц.С ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №01/10 тоот М  ХХК болон Ц.О  нарын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд барьж буй 30 айлын орон сууцанд байр бариулах гэрээ, 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06/133 тоот Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвөөс Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хүргүүлсэн албан бичгийн хариу, хавсралт, гэрэл зураг, 002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 26/2002 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын акт, Ү-22  тоот Ц.О ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ц.О ийн гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Ж ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл, Ү-2 дугаартай Ц.О ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ж.О ийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 59 550 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ1211/49 тоот Ханбогд капитал ББСБ болон Ж.Г  нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БГ1211/49 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ж.Г ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ1211/49 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.О ийн гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14/27 тоот Ханбогд капитал ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлөх тухай албан бичиг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.О гийн гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 20 000 төгрөгийн орлогын баримт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Баянзүрх дүүрэг дэх Засаг даргын Тамгын газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийн хариу, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Г ХХК-ийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.О ийн гараар бичсэн өргөдөл, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ц.О, Д.Ц  нарын хооронд байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ, Ц.О ийг өмчлөлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 83-103 хуу, 113 хуу, 136-189 хуу, 203-252 хуу/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.С  нь хариуцагч Ц.О, Ж.Г , П.М  нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагч ц.одзаяад даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар хариуцагч Ж.Г той тохиролцож, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны үнэд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 60 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Г , 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг хариуцагч Ц.О д тус тус шилжүүлж, орон сууцыг хүлээн авсан, үлдэх 20 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнийг бүрэн төлсөн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч Ц.О  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэд 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.С аас хүлээн авч, орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй, нөгөө талаас Ж.Г т итгэмжлэл хийж өгөхдөө орон сууцаа банкны барьцаанд тавих зорилгоор итгэмжлэлд дурдсан бүрэн эрхийг олгосон, орон сууцыг Ч.С д бодитоор худалдах хүсэл зориг байгаагүй. Энэ нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ж.Ганзоригт итгэмжлэл өгөхөөс өмнө Ж.Г  60 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаар нотлогдоно. Мөн хариуцагч Ж.Г оос орон сууцны үнэд 60 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч 110 000 000 төгрөг төлсөн гэх боловч миний бие 50 000 000 төгрөгийг л хүлээн авсан. Иймд орон сууцны үнийг бүрэн төлөөгүй учраас өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх үүрэггүй, нэхэмжлэгч орон сууцны төлбөрөө төлөөгүйн улмаас орон сууцыг Ц.О т төлвөл зохих өр төлбөртөө тооцон бэлэглэлийн гэрээгээр түүнд шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

4.Хариуцагч Ж.Г  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ц.О аас өгсөн итгэмжлэлийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ч.С  орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдсан, орон сууцны үнэд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 60 000 000 төгрөгийг Ч.С  нь шилжүүлснээс 20 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дансаар, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөгийг бэлнээр нь хариуцагч Ц.О д өгсөн. Ц.О ийн төлөөлөгчийн дурдсанчлан 2014 оны 07 сард А  ХХК-иар дамжуулан Капитал банкны өрөнд түүнд 30 000 000 төгрөгийг мөн өгсөн боловч баримтгүй байна. Итгэмжлэл олгохоос өмнө төлбөр тооцооны асуудал хийгдсэн гэх талаар гаргасан тайлбарын хувьд Ц.О ийн хувьд мэдэж байсан, бидний хооронд ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байгаагүй. 2016, 2017 оноос хойш л мөнгө төгрөгийн асуудал гарсан бөгөөд 2017-2021 оны хооронд байр шилжигдээгүй нөхцөл байдал нь мөнгө аваад л шилжүүлнэ гэсэн бодолтой байх шиг байсан гэж тайлбарлаж байна.

 

5.Хариуцагч П.М нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, орон сууцыг иргэн Ц.О ээс 2021.05.04-ний өдөр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан, улсын бүртгэлд бүртгүүлэхэд хэн нэгэнд худалдагдаагүй, барьцаалагдаагүй байсан учраас миний нэр дээр шилжсэн, тиймээс орон сууцыг хууль ёсоор, гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Анх байрыг очиж үзээд амьдарч байгаа хүн нь яах юм бэ гэхэд, удахгүй нүүгээд явчихна гэсэн. Иймд миний бие шударга өмчлөгч мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6. Хариуцагч П.М г нь нэхэмжлэгч ЧС д холбогдуулан маргаан бүхий орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ***** тоот, 72,89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг О ээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Тухайн үед Ч.С нь тус орон сууцыг түрээслэн амьдарч байсан боловч сүүлдээ миний өмч хөрөнгө гэж маргаж, шаардаж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар иргэн Ч.С ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

7. Нэхэмжлэгч Ч.С  нь хариуцагч П.М ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Хариуцагч П.М нь өөрийгөө шударга өмчлөгч гэж тайлбарлах хэдий ч төлбөр тооцоо хийгдээгүй, эсхүл ямар нэгэн гэрээний үүргийн гүйцэтгэл болгосон эсэх нь тодорхойгүй. Бэлэглэлийн гэрээ нь зөвхөн нэг талын буюу бэлэглэгчийн л хүсэл зориг байдаг. Тэгэхээр бэлэглэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж, бусдын өмчлөлд шилжүүлсэн байгаа нь Ц.О н хувьд Ч.С ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэж зайлсхийсэн арга хэлбэр юм. Үнэхээр бэлэглэж байгаа бол ямар нэгэн эрхийн доголдолгүй, ядаж л дотор нь эрх нь зөрчигдсөн хүн оршин суудаггүй зөрчилгүй эд хөрөнгийг бэлэглэх ёстой. Гэтэл Ц.О эй хамт байранд нь очиж үзсэн атлаа дотор нь оршин сууж байгаа хүмүүсийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар огт сонирхоогүй. Хоёр удаа бэлэглэлийн гэрээ хийгээд л цааш цааш дамжуулан өөр өөр этгээдэд шилжүүлсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.О тайлбартаа: Ц.О ийн хувьд уг орон сууцыг 2021.01.22-ны өдөр хариуцагч 0046 дугаартай хуульд нийцсэн бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд 2021.04.28-ны өдөр хариуцагч П.М т тодорхой төлбөр тооцоонд шилжүүлж өгсөн бөгөөд хуульд нийцсэн болох нь хэргийн 185-186 дугаар талд авагдсан баримтаар нотлогдоно. Ц.О  нь надад тодорхой хэмжээний мөнгөний өртэй байсан тул үүндээ суутгаж авсан юм. Ч.С г уг байрыг түрээслэж байгаа гэж тайлбарласан. Орон сууцыг чөлөөлүүлэхээр хэд хэдэн удаа очиж байсан. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд өмчлөх эрхийг ямар нэгэн асуудалгүйгээр шилжүүлж өгсөн тул манай талаас эргэлзээ үүсээгүй. Иймд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэж тайлбарлаж байна.

 

9. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 8,9,10,11,12 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

9.1. 2014.07.07-ны өдөр Ц.О , Ч.С  нарын хооронд Орон сууц худалдах, худалдан авах 5465 дугаар гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж,  ***** хаягт байрлах, 88888 тоот гэрчилгээ, Ү-22 тоот улсын бүртгэлийн дугаартай, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, Ц.О г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Га , Ч.С  нар гарын үсэг зурж баталгаажуулсан, / 1 хх 2 ху/

 

9.2. 2014.07.07-ны өдөр Ц.О  нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, 888888 тоот хаягт байрлах, 000 тоот гэрчилгээ, Ү-22 тоот улсын бүртгэлийн дугаартай, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, захиран зарцуулах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, банкны зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэл, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах зэргийг эрхийг Ж.Г  олгосон, / 1 хх 3 ху/

 

9.3. Ч.С 2014.05.22-ны өдөр 60 000 000 төгрөгийг Ж.Г руу, 2015.02.13-ны өдөр 50 000 000 төгрөгийг Ц.О д тус тус шилжүүлсэн, / 1 хх 7, 6, 64, 67, 95 ху/

 

9.4. Ц.О ийн Хаан банкны 575******* тоот данс руу 2014.05.22-ны өдөр Ж.Г 20 000 000 төгрөг, 2015.02.13-ны өдөр Ч.С  50 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, /1 хх 33, 64, 39, 90 ху/

 

9.5. 2022.03.23-ны өдрийн 90 дугаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолтоор, Ч.Со  нь ам бүлийн 5 гишүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол ***** тоот хаягт 2015 оны 07 сараас 2022 он хүртэл түр оршин сууж байгааг тодорхойлсон, /1 хх 121 ху/

 

9.6. 2021.01.22-ны өдөр Ц.О , Ц.О г нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 0046 дугаар гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байрлах, 0003 тоот гэрчилгээ, Ү-22  тоот улсын бүртгэлийн дугаартай, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ц.О Ц.О т бэлэглэсэн /1 хх 177-179 ху/

 

9.7. 2021.01.22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, м****** тоот хаягт байрлах, Ү-22 тоот улсын бүртгэлийн дугаартай 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууц Ц.О ийн өмчлөлд шилжсэн /1 хх 181 ху/

 

9.8. 2021.04.28-ны өдөр Ц.О , П.М нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 1035 дугаар гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байрлах, 00 тоот гэрчилгээ, Ү-22 тоот улсын бүртгэлийн дугаартай, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Ц.О  нь П.М т бэлэглэсэн, /1 хх 185-187 ху/

 

9.9. 2021.05.04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  ******* тоот хаягт байрлах, Ү-22  тоот улсын бүртгэлийн дугаартай 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууц П.М ийн өмчлөлд шилжсэн, /1 хх 189 ху/

9.10 Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6/2071 албан бичгээр ...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****** тоот хаягт байршилтай, 158 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх анх 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт иргэн Ц.О гийн өмчлөлд бүртгэгдэж, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны талбай 163,87 м.кв талбайтай болж хэмжээ өөрчлөгдсөнийг бүртгэсэн, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр уг 163,87 м.кв талбайтай орон сууцнаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Д.Ц ийн өмчлөлд 91 м.кв талбайг салгаж бүртгэж, өмчлөгчийн хүсэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн орон сууцны талбай 72,87 м.кв болж хэмжээ өөрчлөгдсөнийг бүртгэсэн, /1 хх 246-250 хуу/ зэрэг үйл баримт тогтоогдож байна.

10. Зохигч 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Ц.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г той байгуулсан, дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээнд Ц.О г төлөөлөн Ж.Г  гарын үсэг зурсан, орон сууцыг хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Ч.С  2015 оны 2 дугаар сард шилжүүлэн өгснөөс хойш нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа зэрэг үйл баримтад маргаангүй. Харин орон сууцны үнийг төлсөн эсэх, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаантай.

11. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасанд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хэргийн баримтаас үзэхэд Ц.О , Ч.С  нарын хооронд 2014.07.07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байрлах, 000  тоот гэрчилгээ, Ү-22 тоот улсын бүртгэлийн дугаартай, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдах, орон сууцны үнэд 80 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг банкны зээл гарсны дараа төлнө гэх нөхцлийг тохиролцсон Орон сууц худалдах, худалдан авах 5465 дугаар гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна.

 

Дээрх гэрээнд Ц.О аас 2014.07.07-ны өдөр Ж.Г т олгосон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****  тоот хаягт байрлах, 000 тоот гэрчилгээ, Ү-2  тоот улсын бүртгэлийн дугаартай, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, захиран зарцуулах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, банкны зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэл, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах зэрэг эрхийг олгосон итгэмжлэлийг үндэслэн Ж.Г  гарын үсэг зурсан байна.

 

Хариуцагч Ц.О  дээрх гэрээ болон итгэмжлэлийг эс зөвшөөрч банкны барьцаанд бариулсан орон сууцыг худалдах худалдан авахаар тохиролцсон нь хуульд нийцээгүй, Ж.Г т итгэмжлэл олгох цаг үед маргаан бүхий орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй, харин банкны барьцаанд бариулах зорилгоор итгэмжлэл олгосон учир худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэхээр, 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалахаар тус тус зохицуулсан ба хариуцагч Ц.О  2015.02.13-ны өдөр Ч.С ас орон сууцны үнэд 50 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул орон сууцыг худалдах хүсэл зориггүй байсан гэх тайлбар үгүйсгэгдэхээс гадна Ц.О аас 2014.07.07-ны өдөр Ж.Г т олгосон олгосон итгэмжлэл хэлбэрийн хувьд мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Иймд 2014.07.07-ны өдрийн Ц.О аас Ж.Г гт олгосон төлбөр хүлээн авах эрхийг төлөөлүүлэгч буюу Ц.О  үгүйсгээгүйг харгалзан, нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байрлах, 000  тоот гэрчилгээ, Ү-22  тоот улсын бүртгэлийн дугаартай, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгчийг 2014.05.22-ны өдөр 60 000 000 төгрөгийг Ж.Г т төлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнээд 2015.02.13-ны өдөр Ц.О д 50 000 000 төгрөгийн хамт нийт 110 000 000 төлсөн гэж үзэв.

 

12. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байна.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.09-ний өдрийн 102/ШШ2017/01708 дугаартай шийдвэрээр Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Одзаяад холбогдох Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК нарын хооронд 2014.07.07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 613 720 381 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, холбогдох бичиг баримтыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргэхийг Капитал банкинд даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийн хянан шийдвэрлэж, уг иргэний хэрэгт хариуцагч Ц.О  гуравдагч этгээдээр оролцохдоо маргаан бүхий орон сууцыг зээлийн барьцаанд бариулах эрхийг А.Б д олгосон гэж маргаснаас үзэхэд гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууц зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан тул барьцаанаас чөлөөлж өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үед үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал, үүргийг нэгэн зэрэг биелүүлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэх тул нэхэмжлэгч Ч.С  орон сууцны үлдэх төлбөр 20 000 000 төгрөгийг хариуцагч Ц.О д төлмөгц Ч.С г Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж,*****  тоот хаягт байрлах, 00 тоот гэрчилгээ, Ү-22  тоот улсын бүртгэлийн дугаартай, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч Ц.О , П.М арт даалгахаар шийдвэрлэлээ.

13. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байршилтай, 72.87 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.О гийн өмчлөлд, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн П.М ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох нь нотлогдож байна.

Хариуцагч П.М нь гуравдагч этгээд Ц.О ээс, гуравдагч этгээд Ц.О г нь хариуцагч Ц.О аас тус тус авбал зохих өр төлбөртөө тооцож маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авсан. Ингэхдээ хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулж өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан дүр үзүүлсэн хэлцлийн нэг хэлбэрийг ойлгодог тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй тул хариуцагч П.М ийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх татгалзал үндэслэлгүй.

Иймд талуудын тайлбараар Ц.О , Ц.О  нарын хооронд 2021.01.22-ны өдөр байгуулагдсан 0046 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, П.М , Ц.О  нарын хооронд байгуулагдсан 2021.04.28-ны өдрийн 1035 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох нь нотлогдож байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч П.М  нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байршилтай, 72.87 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Ц.О д буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн, хариуцагч П.М , гуравдагч этгээд Ц.О  нарын Хариуцагч П.М нь гуравдагч этгээд Ц.О ээс, гуравдагч этгээд Ц.О  нь хариуцагч Ц.О аас тус тус авбал зохих өр төлбөртөө тооцож авсан гэх тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй бөгөөд хоорондын өр төлбөрийн маргаанаа жич шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

14. Хариуцагч Ж.Г нь орон сууцны үнэд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 60 000 000 төгрөгний 20 000 000 төгрөгийг хариуцагч Ц.О  шилжүүлэн өгч, 40 000 000 төгрөгийг 2014.07.07-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн гэх хэдий ч хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар нотлогдоогүйг дурдаад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Г т холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Г т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

15. Хариуцагч П.М йн сөрөг шаардлагын тухайд, хариуцагч хууль ёсны өмчлөгч үндэслэлээр нэхэмжлэгч Ч.С ийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байхаар заасан бөгөөд шаардах эрхийн урьдилсан нөхцөл нь хариуцагчийн эзэмшил хууль бус байхаас гадна нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй эсэхийг тогтоодог.

Гэтэл хэргийн баримтаар П.М , Ц.О  нарын хооронд байгуулагдсан 2021.04.28-ны өдрийн 1035 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байх тул хариуцагч П.М  нь шаардах эрхгүй байна.

 04038202 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****** тоот хаягт байрлах, 72.87 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Ч.С  нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг хариуцагч Ц.О д төлмөгц уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг Ч.С д гаргаж өгөхийг хариуцагч Ц.О , П.М нарт даалгаж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч П.М ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагч нарт хариуцуулж, хариуцагч П.М ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул төлвөл зохих 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 737 751 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулах нь хуульд нийцнэ.

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг Ц.О , Ц.О нарын хооронд 2021.01.22-ны өдөр байгуулагдсан 0046 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, П.М , Ц.О  нарын хооронд байгуулагдсан 2021.04.28-ны өдрийн 1035 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.С г өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** тоот хаягт байрлах, 72.87 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Ч.С нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг хариуцагч Ц.О д төлмөгц уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг Ч.С д гаргаж өгөхийг хариуцагч Ц.О , П.М  нарт даалгаж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч П.М н сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Г т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808 301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О , П.М  нараас 808 301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.С д олгож, хариуцагч П.М ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 737 751 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, үлдэх 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ