Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/02184

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2023/02184 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ****** тоотод оршин суух БНСУ-ын иргэн П ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамба гудамж, ***** тоотод оршин байрлах, Б  ХХК,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, **** тоотод оршин суух, Б.Б  /РД:ЧД*****/ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 156 973 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П , орчуулагч Х.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О , хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , өмгөөлөгч Т.М  Ц.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П  нь Б ХХК, Б.Б  нарт холбогдуулан гэрээний үүрэгт 156 973 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: БНСУ-ын иргэн П  нь Монгол улсад ажиллаж байх хугацаандаа Б.Б тай танилцаж хамтарсан бизнес хийхээр тохиролцож 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж түүнд 22 000 ам.долларыг хүлээлгэн өгсөн билээ. Гэрээний нөхцөл нь 2 талаас адил 22 000 ам.доллар гаргаж хамтарсан бизнес хийхээр тохирсон. Энэхүү гэрээний дагуу 2010 оны 2 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарыг дуустал 7 жилийн хугацаанд сар бүр 1 000 000 төгрөгийг П -д төлж байхаар тохиролцож гэрээ нотариатаар баталгаажуулсан юм. Энэ гэрээний дагуу Б.Б  сар бүр 1 000 000 төгрөг жилдээ 12 000 000 төгрөг, 7 жилд 84 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч эхний жил 15 550 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 68 450 000 төгрөг одоо болтол төлөөгүй бөгөөд гэрээний 4.2-т заасны дагуу биелүүлээгүй үүргийн дүнгийн 1 хувь торгууль, үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Б.Б  нь бодит байдалд өөрөөсөө ямар ч мөнгө гаргаагүй 3 хороололд байрлалтай М шөнийн баарыг миний мөнгөөр бүрэн тохижуулж өдөр бүр ажиллуулж үлэмж их ашиг олсон, одоо ч ажиллаж байна. Энэ хүн БНСУ-ын иргэнийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө авч бизнес эрхлэн, олсон ашгаасаа төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, шүүх хуулийн байгууллагыг үл тоомсорлон хаяг, байршлаа нууцалж, зугтаж 2 жил гаруй хугацаанд шударга шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс зайлсхийж шүүхээс болон цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.Б аас төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, утсаар ярих, мессэж бичиж шаардахад олон арван удаа худал хэлж төлбөрийг төлнө, бөөнөөр нь их хэмжээний мөнгө төлнө гэж худал ярьж ирсэн юм. Б.Б ын энэ үйлдэл, зан араншин, бусдыг хууран мэхэлсэн мөнгөөр нь бизнес эрхэлж буй нь Монгол улсын нэр хүндийг гадаадад унагаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэж байна. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гарсны дараа олон улсад Б.Б  мэтийн худал ярьж бусдын хөрөнгийг завшиж хууран мэхлэгчид хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байгааг олон нийтэд хүргэх шаардлагатай гэж үзэж байна. Б.Б  нь миний 22 000 ам.доллар түүнтэй тэнцэх мөнгийг хамтарч бизнес хийх нэрээр авсан, эхний үед төлбөр төлж байсан банкны гүйлгээ, олон удаагийн мессеж, амлалт зэрэг хөдөлшгүй баримтыг БНСУ болон Монгол улсын банк, холбогдох байгууллагаас гаргуулан авч нотариатын болон апостилын баталгааг гаргуулж орчуулгын товчоогоор орчуулга хийлгэж нотлох баримтаар танай шүүхэд хүргүүлж байна. Б  ХХК-ний захирал гэх Монгол улсын иргэн Б.Б аас 22 000 ам.доллар буюу 2017 оны Монгол банкны ханшаар тооцоход 53 614 000 төгрөг, 7 жилийн хугацаанд манай талд төлөх төлбөр 68 450 000 төгрөг, торгууль 1 хувиар бодоход 684 500 төгрөг, алданги гүйцэтгээгүй үнийн дүнг хоногийн 0,5 хувиар тооцож үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 34 225 000 төгрөг, нийт 156 973 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч нь Б  ХХК, Б.Б  нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах үндэслэлээр татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: Б  гэх хүнтэй ахтайгаа хамт танилцаж байсан. Би энэ хүнтэй танилцсаны дараа 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдөр П -тэй гэрээ хамтран ажиллах гэрээг байгуулсан нь үнэн. Гэхдээ гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа хийгээгүй, гэрээ байгуулж хамтран ажиллана гэсэн боловч өөрөө мөнгөө надад болон компанид шилжүүлээгүй. Манай ах Б.Б тай хамтран ажилладаг, машины бизнес хийдэг байсан. Манай ах Б.Б  нь хамтран ажиллаж байсан учраас П -ийн дансаар би ахынхаа бизнесийн мөнгийг нь шилжүүлж байсан. Энэ талаар нэхэмжлэгч бүгдийг нь мэдэж байгаа. Нэхэмжлэгч Монгол Улсаас ашиг хүртээд явна гэсэн бодолтой Монгол улсад орж ирсэн. Яагаад миний аваагүй мөнгийг надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Би энэ хүнтэй ямарваа нэгэн харилцаа, хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Миний 10 жилийн өмнөх гэрийн хаягаар намайг эрэн сурвалжлуулсан байсан. Намайг **-** гэсэн машиныг зарж борлуулж, хөрөнгөө нуусан гээд байна. Миний нэр дээр өчнөөн үл хөдлөх хөрөнгө байгаа. Би ганц ч хөрөнгөө нууж, энэ хүнийг залилж, энэ мөнгийг аваагүй. Одоо энэ хүний ажиллуулж ашиг олж байгаа гээд байгаа газар нь ч ажиллаж л байгаа. Надтай хамтарч ажиллана гэсэн боловч гэрээ байгуулаад л алга болсон, гэрээг хийхэд орчуулагч байсан. Би англи хэл мэдэхгүй, энэ хүнтэй харилцаж ч байгаагүй. Харин ахын шилжүүлээрэй гэсэн мөнгийг бол шилжүүлж байсан. Ах Б.Б аас мөнгөө авч чадахгүй болохоор гэрээ байгуулсан Б.Б  гээд дүүгээс нь авъя гэж бодоод байгаа юм уу би сайн мэдэхгүй байна. Надад нэхэмжлэгчээс авч ашигласан, хөрөнгө оруулалт авсан нэг ч мөнгө байхгүй, манай ахтай хамтран бизнес хийж байсан, машин зарж байсан, ах маань надаар мөнгө шилжүүлүүлж байсан, хэрвээ ямар нэгэн тооцоо байгаа бол тухайн хүнтэйгээр тооцохгүй, надаас хэрэгжээгүй гэрээний дагуу нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна гэв. 

3. Нэхэмжлэгчээс: хөрөнгө оруулалтын хамтран ажиллах №11 тоот гэрээ, Notarial certificateDeclaration гэх гадаад хэл дээрх баримтууд, Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний англи хэл дээрх хувь, Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний солонгос хэл дээрх хувь, мөнгөн гүйлгээний задаргаа, банкаас мөнгө шилжүүлсэн баримтын монгол хэл дээрх хувь, мөнгөн дүн бүхий хүснэгт, хадгаламжийн гүйлгээний тодорхойлолт, П гийн ****** тоот  Голомт банк ХХК-ийн дансны хуулга, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дансны хуулга авсан баримт, БНСУ-ын иргэн П гийн гадаад паспортын хуулбар, Ц.О ын иргэний үнэмлэхний хуулбар, №2389 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэхний хуулбар, гэрэл зураг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зөвшөөрлийн бичиг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №1/20 тоот Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төв ТББ, БНСУ-ын иргэн П  нарын байгуулсан өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Бо  буюу /9411****/ дугаар руу П гийн англиар бичсэн цахим зурвасны хуулбар, түүний монгол хэл дээрх орчуулга, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тунхаглал, 2021-45264 тоот П гийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар гэрчилгээ, РД*******  дугаар БНСУ-ын иргэн П гийн шинжилгээний хариу, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/02724 дүгээр шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2021/10432 дугаар хэрэг шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ЕШ2021/03751 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Ерөнхий шүүгчийн захирамж, ****УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, ****УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Б.Б ын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн лавлагаа, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зөвшөөрлийн бичиг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эрх олгох захидал, Т.М  ын иргэний үнэмлэхний хуулбар, Т.М ын докторын дипломын хуулбар /англи хэл дээрх/, монгол хэл рүү орчуулсан орчуулга, Т.М ын магистрын дипломын хуулбар /англи хэл дээрх/, монгол хэл рүү орчуулсан орчуулга, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн БНСУ-ын иргэн Пак Сон Сүгээс Ц.О т олгосон итгэмжлэл, БНСУ-ын иргэн П гийн пасспортын хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн БНСУ-ын иргэн П гээс Ц.О т олгосон итгэмжлэл /солонгос хэл дээрх/, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БНСУ-ын иргэн П гээс Монгол улсын Ерөнхийлөгч У.Х эд гаргасан гомдол /орчуулгаар баталгаажуулсан/, Б.Б ай бичсэн зурвас зэргийг гаргаж өгсөн. /хх 5-120 хуу, 159-168 хуу, 195-203 хуу, 2хх 90-93 хуу/

 

4. Хариуцагч Б  ХХК-иас: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22/18 тоот Б  ХХК-иас Т.М д олгосон итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22/10 тоот Б ХХК-иас Б.Н д олгосон итгэмжлэл, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-22 дугаарт бүртгэлтэй Б.Б ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Г  ХХК-ийн Тендерийн баталгаа, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10/105 тоот Голомт банкны тодорхойлолт, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22/25 тоот Б  ХХК-иас Г.Н д олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22/67 тоот Б ХХК-иас Б.З д олгосон итгэмжлэл, Б  ХХК-ийн компанийн дүрэм, Б ХХК-иас Т.М д олгосон итгэмжлэл, авто тээврийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нэртэй тендерийн багц-1 бохир ус сорох тээврийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б  ХХК-ийн татварын албаны тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн. /хх 125 хуу, 135-136 хуу, 149-151 хуу, 173 хуу, 191 хуу, 204-206 хуу, 2хх 17 хуу, 20-30 хуу/

5. Хариуцагч Б.Б с: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б.Б аас Т.М д олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б.Б ас Г.Н д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн. /хх 130 хуу, 174 хуу/  

6. Шүүх Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс, Б  ХХК-ийн 2010-2012 оны хугацаанд тайлагнасан санхүүгийн тайланг, М ХХК-аас, 94111717 дугаар нь Б  ХХК болон Б.Б нарын эзэмшилд 2010-2012 оны хугацаанд бүртгэлтэй байсан эсэх, хэний эзэмшилд бүртгэлтэй байсан талаарх лавлагааг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 43-49 хуу/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2.Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П  нь хариуцагч Б  ХХК болон түүний гүйцэтгэх захирал Б.Б хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллахаар харилцан тохиролцож 22 000 ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд гэрээнд зааснаар 7 жилийн хугацаанд сар бүр 1 000 000 төгрөгийг төлж байхаар харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул оруулсан хөрөнгө болох 22 000 ам.доллар буюу 53 614 000 төгрөг, төлөх төлбөр 68 450 000 төгрөг, торгууль 684 500 төгрөг, алданги 34 225 000 төгрөг, нийт 156 973 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Гэрээний дагуу 22 000 ам.долларыг шилжүүлсэн болох нь Шинхан банкин дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдоно. Гэрээ хэрэгжиж гэрээний үүргийг удаа дараа шаардаж байсан нь хариуцагч Б.Б тай харилцаж байсан цахим зурвасаар нотлогдоно гэж тодорхойлж байна.

3.Хариуцагч нь Б.Б , Б  ХХК нар нь нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-эй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан боловч хөрөнгө оруулалтаа хийгээгүй, миний болон компаний дансанд ямар ч мөнгө орж ирээгүй, гэрээ хэрэгжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2010.04.02-ны өдрөөс 2012.10.25-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид мөнгө шилжүүлж байсан боловч хамтран ажиллах гэрээний ашиг биш, автомашины худалдаа хамтран эрхэлж байсан мөнгийг шилжүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5,6 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Зохигч 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах №11 гэрээ байгуулж,

-гэрээний талууд болох Б  ХХК, П  нар нь 50, 50 хувь буюу 22 000 долларын хөрөнгө оруулах,

- Броун Айс ХХК нь П -д сар бүрийн ашгаас 800 000 - 1 000 000 төгрөг өгөх,

- гэрээний хугацаа 7 жил,

- талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгийн 1 хувь торгууль төлнө,

- үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан /хх 5-6 ху/

 

5.2. БНСУ-ын Шинхан банкин дахь П гийн эзэмшлийн 174-******** дугаарын данснаас 2010.02.19-ний өдрийн 10 цаг 27 минутад 1 000 вон, 10 цаг 49 минутад 8 000 000 вон, 10 цаг 53 минутад 8 000 000 вон, 11 цаг 11 минутад 9 003 000 вон, 11 цаг 20 минутад 860 080 вон, Шинхан монгол бонсу гэх утгатай, 2010.02.23-ны өдрийн 10 цаг 43 минутад 128 480 төгрөг Шинхан Б  гэх утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн, /1хх 26,28 ху/

 

5.3. Нэхэмжлэгч П ийн Голомт банкны 2705003051 тоот дансанд Б.Б  нь 2010.04.02-ны өдөр 950 000 төгрөг, 2010.05.08-ны өдөр 900 000 төгрөг, 2010.05.11-ний өдөр 7 000 000 төгрөг, 2010.08.03-ны өдөр 1 600 000 төгрөг, 2010.08.16-ны өдөр 6 800 000 төгрөг, 2010.09.01-ний өдөр 1 600 000 төгрөг, 2010.09.18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2010.09.21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2010.10.10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2010.11.13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2010.12.09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2011.01.24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2011.03.19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2011.05.22-ны өдөр 800 000 төгрөг, 2011.06.12-ны өдөр 1 600 000 төгрөг, 2012.10.25-ны өдөр 500 000 төгрөгийн орлогыг тус тус шилжүүлсэн, /1 хх 32-37 ху/

 

5.4 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02724 дүгээр шийдвэрээр Б.Б ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн /1хх 94-96 ху/,

 

5.5. 2020.01.10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс Б.Бо г Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8В байрны 93 тоотод оршин суудаг болохыг тогтоосон, /1хх 98 ху/

 

5.6 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШЗ2021/10432 дугаар шүүгчийн захирамжаар П гийн нэхэмжлэлтэй, Б.Б д холбогдох гэрээний үүрэгт 156 973 500 төгрөг гаргуулах иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, /1хх 99-100 ху/

 

5.7 2023.01.31-ний өдрийн Мо  ХХК-ийн 4/1164 тоот албан бичгийн хавсралтаар Б.Б  нь 2017.11.15-ны өдрөөс 2018.02.07-ны өдрийг хүртэлх хугацаанд 94111717 дугаарын эзэмшигч байсан, / 2 хх 44-45 ху/

 

5.8 Б ХХК нь 2010 оны ашгийн тайланг 23.3 мян.төг, 2011 оны 3 дугаар улиралд 45.0 мян.төг, 2012 оны 4 дүгээр улиралд 0.0 төгрөгийн татварын тайлан мэдүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /2 хх 46-49 ху/

 

6. Зохигч хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээнд талууд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч П , хариуцагч Б.Б  нар автомашины БНСУ-аас импортоор оруулж ирж худалдах худалдан авах бизнесийг хамтран эрхэлж байсан зэрэг үйл баримтад маргаагүй, гэрээний дагуу нэхэмжлэгч 22 000 ам.доллар хүлээлгэн өгсөн эсэх, гэрээ хэрэгжсэн эсэхэд маргаантай.

 

7. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-д хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч П , хариуцагч Б  ХХК нарын хооронд 2010.02.08-ны өдөр байгуулагдаж, талууд тус бүр 22 000 ам.долларын хөрөнгө оруулах, Б  ХХК нь П -д сар бүрийн ашгаас 800 000-1 000 000 төгрөгийг төлөх, гэрээний хугацаа 7 жил байх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн үнийн дүнгийн 1 хувь торгууль төлөх нөхцлийг тохиролцсон Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах №11 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байх ба хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн оруулвал зохих хураамжид 22 000 ам.долларыг хариуцагч Б ХХК, Б.Б  нарт хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу ашиг хуваарилах үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж оруулсан хураамж, ашиг, алданги торгуулийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж, шаардлага үндэслэлээ нотлохоор БНСУ-ын Шинхан банкин дахь П гийн эзэмшлийн 174-****** дугаар дансны 2010.10.01-ний өдрөөс 2010.02.28-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, Голомт банкин 2705003051 тоот дансны хуулга, Б.Б тай харилцаж байсан цахим зурвасны хуулбарыг ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн БНСУ-ын Шинхан банкин дахь П гийн эзэмшлийн 174******* дугаарын дансны хуулгаас үзэхэд 2010.02.19-ний өдрийн 10 цаг 27 минутад 1 000 вон, 10 цаг 49 минутад 8 000 000 вон, 10 цаг 53 минутад 8 000 000 вон, 11 цаг 11 минутад 9 003 000 вон, 11 цаг 20 минутад 860 080 вон, 2010.02.23-ны өдрийн 10 цаг 43 минутад 128 480 вон гэх утгатай зарлагын гүйлгээ, нэхэмжлэгчийн Голомт банкин 270****** тоот дансны хуулгаар хариуцагч Б.Б  нь 2010.04.02-ны өдөр 950 000 төгрөг, 2010.05.08-ны өдөр 900 000 төгрөг, 2010.05.11-ний өдөр 7 000 000 төгрөг, 2010.08.03-ны өдөр 1 600 000 төгрөг, 2010.08.16-ны өдөр 6 800 000 төгрөг, 2010.09.01-ний өдөр 1 600 000 төгрөг, 2010.09.18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2010.09.21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2010.10.10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2010.11.13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2010.12.09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2011.01.24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2011.03.19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2011.05.22-ны өдөр 800 000 төгрөг, 2011.06.12-ны өдөр 1 600 000 төгрөг, 2012.10.25-ны өдөр 500 000 төгрөгий орлогын гүйлгээ хийгдсэн үйл баримт тогтоогдох хэдий ч БНСУ-ын Шинхан банкин дахь дансны гүйлгээг Шинхан монгол бонсу, Шинхан Б  гэж, Голомт банкин дахь орлгоын гүйлгээний утгыг орлого гэж тус тус дурдсан байна.

 

Иймд дээрх баримтыг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан 22 000 ам.долларыг хариуцагч Б.Б ын эгч Б.С ийн Солонгос дахь Шинхан банкны данс руу шилжүүлсэн гэх тайлбар, зохигчдын хамтран ажиллах гэрээнээс гадна автомашин Солонгос улсаас импортоор оруулж ирж Монгол улсад худалдах худалдан авах бизнесийг хамтран эрхэлж байсан гэх үйл баримттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч гэрээний дагуу 22 000 ам.долларыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нэхэмжлэгчид ашиг хуваарилсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн гэрээ хэрэгжсэн болох нь хариуцагч Б.Б тай харилцаж байсан цахим зурвасаар нотлогдоно гэж тайлбарлах боловч зурвас бичсэн хуулбарын эх сурвалжид үзлэг хийлгээгүй, энэ эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй гэж тайлбарласан тул шүүх хэргийн 63-64, 66-68 дугаар талд авагдсан хуулбар баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, хариуцагч Б ХХК болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Б.Б д 22 000 ам.долларын хөрөнгийг хүлээлгэн өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч П -г хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний хураамжид төлсөн 22 000 ам.доллар буюу 53 614 000 төгрөг, хуваарилагдвал зохих ашиг 68 450 000 төгрөг, алданги 34 225 000 төгрөг, торгууль 684 500 төгрөг, нийт 156 973 500 төгрөгийг хариуцагч Б  ХХК-иас гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

8. Хариуцагч Б.Б  нь 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б ХХК, Па нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээний оролцогч биш байх тул Б.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд БНСУ-аас Монгол улсад удаа дараа ирж очсон замын зардал, зочид буудлын үнэ зэргийг хохиролд тооцуулан хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч монгол хэлээр бичсэн нэхэмжлэлд гадаад иргэн П  гарын үсэг зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасанд нийцээгүй, нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй нь мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасныг зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болохыг дурдаж байна.

 

10. Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч П -г БНСУ-ын Шинхан банкин дахь түүний эзэмшлийн 174-0****** дугаарын данснаас 2010.02.19, 2010.02.23-ны өдрүүдэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зохих этгээдээс шаардахад саад болохгүй болно.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуаамжид урьдчилсан төлсөн дүнг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 186 дугаар 186.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П -гийн хариуцагч Б  ХХК, Б.Б  нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 156 973 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч БНСУ-ын иргэн П-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942 817 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

  

 

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ