Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/02487

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2023/02487 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, А ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, А ХХК-д холбогдох,

 

Хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах, А ХХК-ийн 50 000 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Б.Амартүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Б.Амартүвшин нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа А ХХКнь гадаад худалдаа, менежментийн зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2012 онд Австрали улсын хуулийн этгээд болох Акомпанийн 100 хувийн охин компани болж үүсгэн байгуулагдсан. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бизнесээ өргөжүүлэх зорилгоор А ХХК-д компанийн хувьцааны 1 бүр нь 1 ам.долларын үнэтэй 50 хувийн 50 000 ширхэг хувьцаагаа Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээний дагуу үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Компанийн бизнесийг өргөжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад компанийн хувьцаа эзэмшигчдийн оролцоо байхаас гадна өнөөдрийг хүртэл компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, харилцагч байгууллагуудтай харилцах зэргээр гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг Акомпанийн цор ганц хувьцаа эзэмшигч Майкл Жон ОМаллей гүйцэтгэж ирсэн. Гэвч хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Г.Б, Австрали улсын иргэд Р,  П, Д Р нарын зүгээс манай компаниас хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдахыг тулгаж, тус саналд нь хариу өгөөгүйгээс утсаар болон цахим шуудангаар, мессежээр байнга дарамталж ирсэн. Ингээд миний зүгээс 2019 оны 06 дугаар сарын 28 өдөр Компанийн тухай хуульд заасан журмын дагуу ээлжит бус хурлыг хуралдуулахад хариуцагч талын 3 хувьцаа эзэмшигчдээс намайг гүтгэж, өөрсдийн гаргасан саналыг хүлээн авахгүй бол надад ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж, элдвээр харааж, доромжилсон. Мөн үүний дараа хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, манай компанийн санхүү, захиргаа хариуцсан захирлын албыг хашиж байсан Г.Бын зүгээс мессежээр удаа дараа харааж, айлган сүрдүүлж байгаагаас гадна харилцагч компаниудад манай компанийг тусгаарласан, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон зэргээр худал мэдээлэл өгч, бизнесийн нэр хүндийг унагааж байгаа нь тогтоогдсон. Эдгээр үйлдлүүд нь АХХК-ийг Монгол Улсад цаашид үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл үүсгээд байгаагаас гадна миний бие болон миний гэр бүлд сэтгэл санааны дарамт үүсгэж байна. Хариуцагч компаниас олон удаагийн ноцтой үйлдлүүдийг гаргасан байдаг. Тухайлбал, хариуцагч компанийн эрх бүхий этгээдээс АХХК-ийн Гүйцэтгэх захиралд холбогдуулан хууль хяналтын байгууллагад зориудаар худал мэдүүлэг өгч, шалгуулсан. АХХК-ийн гүйцэтгэх захирал М-тай холбогдуулж, татварын албаны албан хаагчид авлига өгсөн гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт хэрэг үүсгэж, шалгасан. Үүнтэй холбогдуулж, 2020 онд АХХК-ийн гүйцэтгэх захирал М болон холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, шалгалт явуулсан. Ингээд шалгасны эцэст түүнийг авлигын шинжтэй үйлдэл гаргаагүй нь тогтоогдож, хэргийг хаасан. Ийнхүү Авлигатай тэмцэх газарт нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтныг холбогдуулан шалгах болсон шалтгаан нь эхнээсээ зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагаа байсан бөгөөд хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтнуудаас нэхэмжлэгчийг далайлган сүрдүүлж байсны дагуу явагдсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Тухайлбал 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан АХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын үеэр хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд эрх бүхий албан тушаалтан Р нь нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтанд: ...эрх бүхий байгууллагад нь хандаад чиний учрыг олоход бэлэн байна. Саналыг зүгээр л ав", энэ уулзалтын дараа бид утсаар ярих болно. Батбаатартай энэ талаар ярьж байсан чамайг газартай чинь хамт тэгшлэх болно, "чиний хийсэн зүйл чинь гэвэл луйварчин гүйцэтгэх захирлын дүрд тоглох гэж удаа дараа сүрдүүлж байсан. Мөн Г.Б 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтанд: өөрийн чадах бүх зүйлсээ хийх болно, бас бууж өгөхгүй, би гинжин хүзүүвчээ таслах гэж буй галзуу нохой, "би чамайг шоронд ороосой гэж хүсэж байна , "би юунаас ч айж бас санаа зовохгүй байна, чи бол луйварчин, хахуульдагч, гэмт хэрэгтэн, худалч гэх зэргээр мессеж бичиж, гүтгэн доромжилж сүрдүүлж байсан талаар нотлох баримтууд байдаг. Дээрх байдлаар удаа дараа далайлган сүрдүүлж, дарамт үүсгэх байдлаар АХХК-ийн хувьцааг худалдах саналыг тулгах зорилго бүхий бэлэглэгчийг гомдоох олон үйлдэл гаргасан бөгөөд энэ нь зөвхөн нэг тохиолдол юм. Үүний дараа хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.Б нь А ХХК-ийн үйл ажиллагааг доголдуулах зорилгоор татварын албанд хүсэлт гаргаж, компанид 665 845 591 төгрөгийн шийтгэл ногдуулахад хүргэсэн. Уг татварын зөрчлийн шийтгэлээс хамаарч А ХХКнь төрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Энэ бүх үйлдлүүд нь бүгд АХХК-ийн үйл ажиллагааг зориудаар дордуулж, татан буулгах зорилготой байсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож, А ХХК-иас АХХК-ийн 50 000 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч, нэхэмжлэгч нар нь 2016 оны сүүлчээр хэрхэн нэгдэл үүсгэн байгуулах, хоёр компанийн үйл ажиллагааг нэгтгэх, цар хүрээг нэмэгдүүлэх, хамтран ажиллах харилцааг тодорхойлох зэрэг асуудлуудаар хэд хэдэн хувилбар авч үзсэн байдаг. Бэлэглэх гэрээний дагуу хувьцаа шилжүүлсэн үеэс өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь компанийн цар хүрээ, хөрөнгийг өсөхөд хамгийн их хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл компанийн гол баялгийг бүтээгч байж ирсэн. Хариуцагчийн дурдаж байгаачлан ...хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдаж авахыг тулгаж, ...хариу өгөөгүйгээс утсаар болон цахим шуудангаар, мессежээр байнга дарамталж... байгаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгч болох хуулийн этгээдийг гомдоож байгаагүй харин ч үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, хүчин чадал, боломжуудыг нэмэгдүүлснээр компанийн нийт хөрөнгө, үнэлгээг хэд дахин нэмэгдүүлж ирсэн. Бэлэглэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу талууд 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлын үүргийг М хэрэгжүүлэх, санхүү хариуцсан захирлаар Г.Б нарыг томилох замаар компанийн бүхий л хөрөнгө санхүү, мөнгөн хөрөнгө удирдах эрхийг дээрх хоёр этгээдэд хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр олгосон. 2018 оны сүүлээр Компанийн гол харилцагч, захиалагч болох Оюу Толгой ХХК-иас гэрээт ажлын захиалга багассан, компанийн удирдлага М захиалгат ажил буурсантай холбогдуулж стратеги, хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шийдвэр гаргаж цаашдын үйл ажиллагаа, компанийн хэтийн төлөвлөгөөнд анхаарч ажиллах байтал зөвхөн өөрийн ойрын хугацааны ашиг сонирхлыг дээгүүр тавьж хариуцагчийн хувьцаа эзэмшигчид Р мөн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн санхүү эрхэлсэн захирал Г.Б нарыг буруутгах замаар талуудын дунд мухардал үүсгэж, маргааны эх үүсвэрийг бий болгосон. Хувьцаа эзэмшигч хоорондын үүсээд байсан хурцадмал байдлыг далимдуулан санхүү эрхэлсэн захирал Г.Бт Хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт гаргаж өгөхөөс санаатайгаар зайлсхийж байдлыг улам мухардмал байдалд оруулсан. Гүйцэтгэх захирлын хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж Компанийн санхүү хариуцсан захирал, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч болох Г.Бын визний материал өгөхтэй холбогдуулж ажил эрхэлж байгаа тодорхойлолт гаргуулж авах хүсэлтийг санаатайгаар үл тоомсорлон хэдэн арван хоног утас, холбоогоо таслан алга болсон. Ямар ч хүндэтгэсэн үзэх шалтгаангүйгээр таг алга болж хувь хүнийг мухардмал байдалд оруулж эдийн болон сэтгэл санааны хямралд оруулж, хүндрэл учруулсан байдаг. Улмаар хариуцагч талыг мухардмал байдал оруулж, өдөөн хатгаж гомдоосон шалтгаан олж авах зорилгоор Талуудын хоорондох бүх харилцаа холбоо, хүрэх замыг мухардуулсан. Эдгээр бүх үйлдлүүд нь Бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах зорилготой үйлдлүүд байсан. Бэлэглэх гэрээг хүчингүй болгуулах гомдоосон үндэслэлтэй болохын тулд хариуцагчийн хувьцаа эзэмшигч Рыг ...намайг доромжилсон, дарамталсан хэмээн цагдаагийн байгууллагад мөн өргөдөл өгөн шалгуулж байна. Хариуцагчийн хувьцаа эзэмшигч М-ийн эцсийн зорилго бол комапанийн 2018 оны Оюу Толгой ХХК-д хийж гүйцэтгэх ажлын хөлсийн үлдэгдэл төлбөрийг дангаар авч үлдэх, Бэлэглэх гэрээг гомдоосон гэсэн үндэслэл олж улмаар хүчингүйд тооцуулах ингэснээр Компанийн үлдэгдэл хөрөнгө, орлогыг дангаар өөрөө эзэмших авч үлдэх сонирхолтой болно. Хариуцагчийн хувьцаа эзэмшигч Р-ийг Ашиг сонирхлын зөрчилтэй үүнээс болж Оюу Толгой XXК манайд ажил өгөхгүй байна хэмээн буруутгаж гүйцэтгэх захирлын албан тушаалыг өөрт хадгалж байгаа давуу талыг ашиглан компанийн үйл ажиллагааг бүхэлд нь тасалдуулж, өнөөдрийн байдлаар Компанийн зүгээс итгэмжлэн удирдах эрхээ урвуулан ашиглаж Хас болон Хаан банк дахь дансны үлдэгдэл 525 000 000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин захиран зарцуулах этгээдээр зөвхөн өөрийгөө томилж, хоёрдогч гарын үсэгтэй этгээд болох Санхүү эрхэлсэн захирал Г.Быг хасах хүсэлтийг гаргасан. Компанийн Хас банк дээр дансанд талуудын хооронд байгуулсан Хувьцаа эзэмших гэрээний дагуу Гүйцэтгэх захирал М нь нэгдүгээр гарын үсгээр, Санхүү эрхэлсэн захирал Г.Б нь хоёрдугаар гарын үсгээр бүртгэгдэж өнгөрсөн цаанд дансны хөрөнгийг захиран зарцуулж ирсэн. М нь 8 дугаар сарын 8-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээг зөрчин Хас банкин дахь дээрх дансанд цахим интернет банкны үйлчилгээний эрх нээлгүүлж улмаар 227 000 000 төгрөгийн олон удаагийн гүйлгээгээр нэг гарын үсэгтэй Хаан банк руу шилжүүлж авсан. Бид үүнтэй холбогдуулж итгэмжлэн удирдах хөрөнгийг завшсан, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тухай хуулиудыг зөрчсөн хэмээн үзэж Монгол банкны Хяналт шалгалтын Төлбөр тооцооны хэлтсүүдэд холбогдох өргөдлийг хүргүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар компанийн 500 000 000 төгрөг, Оюу Толгой ХХК-иас орж ирэх төлбөрүүдийг Хувьцаа эзэмшигч хоорондын гэрээг зөрчин хууль бусаар дангаар захиран зарцуулах эрхийг олж аваад байна. Түүнчлэн М компанийн гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэж байхдаа итгэмжлэн удирдах хөрөнгө завшсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан үйлдлүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллага Монгол банкуудад хандаад байна. Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшиж буй компани нь татан буугдах хэмжээнд хүрээд байсан ба үүнтэй холбогдуулж нэхэмжлэгч нь Монгол дахь бизнесийн аливаа бүх ажиллагаа зогсоож Австрали руу буцах шийдвэр гаргаад байсан. Тухайлбал: АXXК-ийн хувьцааг бэлэглэх гэрээ байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар IOT компани сүүлийн 3 жил дараалан алдагдалтай ажиллаж байсан төдийгүй Компанийн тухай хуулийн дагуу татан буугдах хүрээд байсан. 2013 оны жилийн эцсийн байдлаар жилийн нийт орлого 110 003 943 төгрөг, нийт ашиг -107 519 825.19 төгрөг, 2014 оны жилийн эцсийн байдлаар жилийн нийт орлого 226 686 406.12 төгрөг, нийт ашиг 142 853 545.65 төгрөг, 2015 оны жилийн эцсийн байдлаар жилийн нийт орлого 0.00 төгрөг, нийт ашиг 28 454 091.52 төгрөгийн тус тус ашиг алдагдалтай ажиллаж байсан...2013, 2015, 2016 онуудын алдагдалтай үйл ажиллагаа явуулсны улмаас 2016 оны 2 дугаар хагасын байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгө нь 43 999 314.76 төгрөг хүртэл буурч татан буугдах хэмжээнд хүрээд байсан. Өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлсэн хөрөнгөөс багассан учир хувьцаа эзэмшигчид нь Компанийн тухай хуулийн 31-р зүйлийн 31.31-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжуулэх, эсвэл татан буулгах гэх шийдвэрүүдийн аль нэгийг гаргах ёстой байсан. Үүний дагуу компанийг дахин хөрөнгөжүүлэх шийдвэр гаргасан. Хувьцаа эзэмшигчид Аболон А ХХК нь 2016 оны 4 сараас эхлэн Оюу Толгой ХХК-д үзүүлэх тухай хэлэлцэж байгаа үйлчилгээг IOT-оор дамжуулан гүйцэтгэх ингэснээр гэрээний үнэ 85 000 ам доллар бүхий үйлчилгээний хөлсийн ашгийг IOT-д улдээж, IOT-ийг дахин хөрөнгөжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ тухай шийдвэрийг 2016 оны 12-р сард ISG Holdings болон IOT Automation нарын хооронд байгуулсан хувьцаа эзэмшигчдийн гэрээнд дурдаж тохиролцон баталгаажуулсан байдаг. А компани нь сүүлийн 3 жилийн хугацаанд IOT компанид маш их хэмжээний эдийн бус хөрөнгө оруулсан байдаг. Тухайлбал компанийн хувьцаа эзэмшигч болсноор компанид үйл ажиллагаа, үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, захиалагч, худалдан авагчдын хүрээ тэлж хувьцаа шилжүүлсэн үеэс хойш компани байнга ашигтай ажиллаж жилийн 5-6 сая ам долларын буюу хэдэн тэрбум төгрөгийн орлоготой, тэрбум төгрөгийн ашигтай ажиллагаатай болж эхэлсэн. Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө буюу 2016 он хүртэл IOT компани нь ISG ME нэрээр үйл ажиллагаа явуулж байсан ба зөвхөн цахилгаан холболт, угсралт үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байсан. 2016 оны 12 сар хүртэл IOT компани нь нэг ч удаа харилцаа холбооны чиглэлээр өөр ямар ч байгууллагад үйлчилгээ үзүүлж байгаагүй. Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулснаар 2016 онд Оюу Толгой ХХК-д гүйцэтгэсэн харилцаа холбооны зураг төслийн дизайны 85 000 ам доллар бүхий ажлуудыг IOT Automation-оор дамжуулж гүйцэтгэж эхэлсэн ба угсралт, байнгын ажиллагааг хариуцах замаар компанийн үйл ажиллагаа шинэ түвшинд гарсан. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу компани нь ...өрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. Түүнчлэн уг хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй хэмээн тус тус заасан байдаг. Талуудын хувьцаа шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээ нь хуулийн этгээд буюу хоёр компани хоорондын харилцаа бөгөөд аль нэг хуулийн этгээд гомдсон, хуулийн этгээдийг гомдоосон байж болзошгүй хувьцаа эзэмшигчийн үйлдлийн хариуцлагыг компани хүлээх үүрэггүй. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуульд хуулийн этгээд хэрхэн гомддог тухай зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, татвар төлсөн баримт, 2019.07.25-ны өдрийн итгэмжлэл, түүний орчуулга, 2019.07.30-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2016.05.24-ний өдрийн компанийн тодорхойлолт, түүний орчуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, АХХК-ийн дүрэм, түүний орчуулга, 2012.08.21-ний өдрийн үүсгэн байгуулагчдийн шийдвэр, түүний орчуулга, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ай эс жи холдинг ХХК-ийн 2017.04.07-ны өдрийн Монгол Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тодруулга хүргүүлэх тухай албан бичиг, орчуулгын хамт, Ай эс жи холдинг ХХК-ийн 2016.12.07-ны өдрйин хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, орчуулгын хамт, 2016.12.08-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээ, орчуулгын хамт, 2016.12.08-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, орчуулгын хамт, Ай эс жи холдинг ХХК-ийн 2019.06.28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, орчуулгын хамт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Оюу толгой ХХК-ийн 2019.8.14-ний өдрийн албан бичиг, Хас банкны Сэнтрал тауэр салбарын 2014.08.06-ны өдрийн 44/331 дугаар хариу албан бичиг, Батбаатарын гар утасны мессежны зураг, орчуулгын хамт, А ХХК-ийн 2019.08.06-ны өдрийн 201948 дугаар албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмгөөллийн Монгол өмгөөлөгч ХХН-ын 2019.08.02-ны өдрийн 144 дугаар Г.Бт шаардлага хүргүүлэх нь албан бичиг, хавсралт, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019.10.21-ний өдрийн 4/2398 дугаар хариу мэдэгдэх хуудас, М-н 2019.07.03-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд гаргасан гомдол, Balamurugan Kaliaperumal-н гадаад паспортын хуулбар, оршин суух үнэлхэний хуулбар, Miguel Hokama-н Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар, Б.Тунамалын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Тунамалын гэрчээр мэдүүлэг өгөх зөвшөөрөл, А.Гүндэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, А.Гүндэгмаагийн талаарх мэдээлэл англи хэл дээр, Эд-Аудит ХХК-ийн 2019.10.09-ний өдрийн 19/5 дугаар аудитын дүгнэлт, Ай эс жи холдингшс компани болон А ХХК нарын хоорондын АХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, 2023.02.06-ны өдрийн итгэмжлэл, орчуулгын хамт, англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан Оюу Толгой гүний уурхайн төсөл төлбөрийг зогсоох тухай тэмдэглэл, худалдан авах захиалгын дугаар 3012 61 8664, худалдан авах захиалгын дугаар 3010749380, худалдан авах захиалгын дугаар 3012076757, худалдан авах захиалгын дугаар 3010386118, худалдан авах захиалгын дугаар 3008325906, худалдан авах захиалгын дугаар 3008733468, худалдан авах захиалгын дугаар 3008782528, худалдан авах захиалгын дугаар 3009650137 зэргийн ирүүлсэн.

 

Хариуцагч талаас Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2019.09.13-ны өдрийн 3262 дугаар дугаар албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019.08.30-ны өдрийн 172 дугаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, АХХК-ийн 2018 оны 4 дүээр улирлын санхүүгийн тайлан, АХХК-ийн 2017.12.31-ний өдрийн Санхүүгийн тайлан болон хараат бус аудиторын дүгнэлт, Энич аудит ХХК-ийн 2015.03.11-ний өдрийн 31/15 дугаар аудитын баталгаажуулалт, хавсралт, Мандах мотиваци аудит ХХК-ийн хараат бус аудиторын тайлан, А ХХК-ийн 2013 оны жилийн санхүүгийн тайлан, Бизкон аудит ХХК-ийн 2013.02.06-ны өдрийн 50/13 дугаар хараат бус аудиторын дүгнэлт зэргийг ирүүлсэн

 

Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр 2019.10.11-ний өдрийн 11681 дүгээр захирамжаар АХХК-ийн 2018, 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Тунамал, Хокама Варгас нарыг гэрчээр асууж тэмдэглэлийг, 2022.02.28-ны өдрийн 03094 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газраас баримт гаргуулахаар, 2022.04.28-ны өдрийн 07232 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.05.25-ны өдрийн 684 дүгээр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг, 2022.10.17-ны өдрийн 17278 дугаар захирамжаар Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн татварын газар, Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, А ХХК, Оюу толгой ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022.12.08-ны өдрийн 9/1-7375, 2022.12.05-ны өдрийн 9/1-7247 дугаар албан бичгүүд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.12.08-ны өдрийн 1/5570 дугаар албан бичиг, 2022.05.12-ны өдрийн Мөрдөгчийн санал, Татварын газрын 2022.12.07-ны өдрийн 03/1160 дугаар албан бичиг, 219.12.31-ний өдрийн 0297574 дугаар шийтгэлийн хуудас, 2019.12.31-ний өдрийн 220297574 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Оюу Толгой ХХК-ийн 2022.12.12-ны өдрийн 3121/leg дугаар албан бичиг, Оюу Толгой ХХК-иас зарласан 2020.01.01-2022.03.10ны хүртэлх хугацааны тендерт А ХХК-ийн оролцсон байдал болон холбогдох баримтууд, 2022.12.30-ны өдрийн 00377 дугаар захирамжаар Нийслэлийн Прокурорын газар, Улсын Ерөнхий Прокурорын газраас тус тус нотлох баримт гаргуулахаар, 2023.02.08-ны өдрийн 15 цаг 01 минутад эхэлсэн Майкл Жон О Маллэй-н эзэмшлийн 88102372 дугаарт Г.Бын 99106102 дугаараас илгээсэн зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, 2023.02.08-ны өдрийн 15 цаг 36 минутад эхэлсэн 2 дугаар хавтаст хэргийн 142 дүгээр талд байрлах мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, Ай эй жи ай өү ти ХХК-ийн 2019.06.19-ний өдрийн 201937 дугаар англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023.04.14-ний өдрийн 1/1659 дугаар албан бичиг, А ХХК-ийн 2019.08.13-ны өдрийн 201951 дугаар Нийслэлийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, А ХХК-ийн 2019.08.26-ны өдрийн Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалганы албанд гаргасан хүсэлт, А ХХК-ийн 2019.08.27-ны өдрийн 201955 дугаар Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах албаны мөрдөгч н.Чинбатад хүргүүлсэн хүсэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019.10.22-ны өдрийн 947, 948 дугаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, Өмгөөллийн Монгол өмгөөлөгч ХХН-ын 2019.09.20-ны өдрийн 177 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, Өмгөөллийн Монгол өмгөөлөгч ХХН-ын 2019.09.27-ны өдрийн 178 дугаар гомдол гаргах тухай албан бичиг, 2019.10.04-ний өдрийн 182 дугаар гомдол тодруулах тухай албан бичиг, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөллийн ёс ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Ж.Батхуягийн 2019.10.07-ны өдрийн 51,52 дугаар, 2019.10.17-ны өдрийн 58 дугаар албан бичиг, Өмгөөллийн Монгол өмгөөлөгч ХХН-ийн 2019.10.14-ний өдрийн 188 дугаар, 2019.11.04-ний өдрийн 198 дугаар, 2019.11.22-ны өдрийн 206 дугаар, 2020.01.23-ны өдрийн 13 дугаар, 2019.12.24-ний өдрийн 224 дугаар, 2020.02.21-ний өдрийн 25 дугаар, 2020.03.06-ны өдрийн 32 дугаар, 2019.12.10-ны өдрийн 213 дугаар, 2020.02.21-ний өдрийн 24 дугаар, 2020.05.13-ны өдрийн 41 дугаар албан бичгүүд, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019.10.10-ны өдрийн 45 дугаар Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020.02.10-ны өдрийн 63 дугаар гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020.01.07-ны өдрийн 4/57 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020.03.13-ны өдрийн 21 дугаар Хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай прокурорын тогтоол, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Батхуягийн 2020.05.20-ны өдрийн 23 дугаар, 2020.05.27-ны өдрийн 24 дугаар албан бичгүүд, А ХХК-ийн 2020.06.22-ны өдрийн 202042 дугаар Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах албанд гаргасан хүсэлт, өмгөөлөгч Ж.Батхуягийн 2020.06.23-ны өдрийн 33 дугаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяад гаргасан хүсэлт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020.07.06-ны өдрийн 1662 дугаар гомдол шүүлгүүлэх тухай албан бичиг, Ёс ХХН-ийн 2020.06.19-ний өдрийн 20/22, 20/26, 20/28, 20/24 дугаар гомдол гаргах тухай албан бичиг, Монгол өмгөөлөгч ХХН-ийн 2020.10.19-ний өдрийн 192, 2020.10.05-ны өдрийн 165, 2020.11.10-ны өдрийн 204 дугаар гомдол гаргах тухай албан бичгүүд, АХХК-ийн 2020.01.13-ны өдрийн Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол, 2022.05.24-ний өдрийн 22/37 дугаар Сүхбаатар дүүргийн Прокуроын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайд гаргасан хүсэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.05.25-ны өдрийн 13 дугаар Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязргаалалтыг цуцлах тухай прокурорын тогтоол, 2022.05.25-ны өдрийн 17 дугаар Хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай прокурорын тогтоол, АХХК-ийн 2022.01.19-ний өдрийн 22/05 дугаар гомдол гаргах тухай албан бичиг, 2022.07.27-ны өдрийн 22/57 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.08.08-ны өдрийн 140 дугаар Хүсэлтийг бүрэн хангах тухай прокурорын тогтоол, 2022.08.09-ний өдрийн 19 дүгээр Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах тухай прокурорын тогтоол, өмгөөлөгч Ж.Батхуягийн 2022.08.02-ны өдрийн 5/39 дугаар гомдол гаргах тухай албан бичиг, 2022.08.29-ний өдрийн 5/141 дугаар гомдол гаргах тухай албан бичиг, 2022.10.18-ны өдрийн 5/20 дугаар гомдол гаргах тухай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийнм прокурорын газрын 2020.11.06-ны өдрийн 3811 дүгээр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2021.09.30-ны өдрийн 1487 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2023.06.27-ны өдрийн 12378 дугаар захирамжаар Нийслэлийн татварын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж Татварын газрын 2023.07.20-ны өдрийн 03/571 дугаар албан бичиг, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2019.12.31-ний өдрийн 000230/01 дугаар тэмдэглэл зэргийг бүрдүүлж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч А компани нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 2016 оны 12 сарын 08-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээг ...бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн... үндэслэлээр хүчингүй болгож, тус гэрээний дагуу шилжүүлсэн АХХК-ийн 50 000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...А ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Г.Б, Р П, Д Р нарын зүгээс хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдахыг тулгаж, тус саналд нь хариу өгөөгүйгээс утсаар болон мессежээр дарамталсан, 2019 оны 06 сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаан дээр дээрх гурван хувьцаа эзэмшигчээс намайг гүтгэж, өөрсдийн гаргасан саналыг хүлээн авахгүй бол надад ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлж, элдвээр харааж доромжилсон. Компанийг тусгаарлагдсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зэргээр худал мэдээлэл тарааж, бизнесийн нэр хүндийг унагаасан. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч Г.Бын цагдаад гаргасан худал мэдүүлгээс болж компанийн банк дахь дансны хөдөлгөөнийг 3 орчим жил хязгаарласнаас их хэмжээний хохирол учирсан. Компанийн үйл ажиллагааг доголдуулах зорилгоор Г.Б татварын албанд хүсэлт гаргаж компанид 665 845 591 төгрөгийн шийтгэл ногдуулахад хүргэсэн. Татварын зөрчлийн шийтгэлээс хамаарч төрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй болгосон. Компанитай шууд өрсөлдөх үйл ажиллагаа явуулсан. Эдгээр үйлдлүүд нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул хувьцаа бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардаж байна... гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Австрали улсын хуулийн этгээд болох АПли лимитед компанийн хувьцаа эзэмшигчийн 2012 оны 08 сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрээр Монгол улсын хуулийн дагуу А ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, улмаар 2012 оны 10 сарын 31-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай А  ХХК /РД: /-ийг улсын бүртгэлийн  дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан байна.

 

4.2. А ХХК-ийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр ...Австрали улсын Акомпанийн эзэмшилд буй тус бүр 1 ам.долларын үнэ бүхий компанийн нийт гаргасан 100 000 ширхэг энгийн хувьцааны 50 хувь болох 50 000 ширхэг хувьцааг Монгол улсын хуулийн этгээд болох А ХХК-нд бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж, А ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

4.3. Акомпани, А ХХК-ийн хооронд 2016 оны 12 сарын 08-ны өдөр хувьцаа бэлэглэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр улсын бүртгэлийн 9019068058 дугаарт бүртгэлтэй А ХХК-ийн 50 хувийн хувьцаа, түүгээр илэрхийлэгдэх компанийн эзэмших эрхийг бэлэг хүлээн авагч А ХХК-ийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэх, мөн өдөр эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ. /хх-55-56, 59-60/ Улмаар А ХХК нь А ХХК/РД: / гэж хуулийн этгээдийн нэрээ өөрчилж, үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөнийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

4.4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлдэг.

 

5. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан.

 

5.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М болон хариуцагчийн төлөөлөгч Г.Б нар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд гар утсаар харилцсан зурвасын агуулгаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Г.Б, Р П, Д Р нарын зүгээс хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр худалдахыг тулгаж, тус саналд нь хариу өгөөгүйгээс утсаар болон мессежээр дарамталсан гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

5.2. Мөн АХХК-ийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тус компанийн гүйцэтгэх захирал М, А ХХК-ийг төлөөлж Р П, А компанийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн нарын ирцтэйгээр хуралджээ. Хувьцаа эзэмшигч нар Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан эрхээ хэрэгжүүлэн, хэлэлцэх асуудалд санал оруулж, компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал хэлэлцсэн нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

6. Хариуцагч А ХХК-иас М холбогдуулан, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газарт ...өөрийн албан тушаалаа ашиглан компанийн эд хөрөнгийг завшсан... гэх гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 684 дүгээр прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

 

6.1. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газарт Мд холбогдуулан ...2017, 2018 оны санхүүгийн тайланг худал тайлагнаж, зөрчлийг илрүүлсэн татварын байцаагч нарт хээл хахууль өгч, торгуулийн дүнг буруулсан... гэх А ХХК-ийн гаргасан гомдлыг хянан шалгаад 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн болох нь Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/16615 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

6.2.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгч Мд холбогдуулан гаргасан дээрх гомдол мэдээлэл нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарахгүй. Тодруулбал, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд гомдол гаргаж, эрх бүхий этгээд гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

6.3. Нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад компанийн банк дахь дансны хөдөлгөөнийг хязгаарласнаас их хэмжээний хохирол учирсан гэж тайлбарласан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй. гэж зааснаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.

 

7. Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсээс татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад АХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, улмаар 2017-2018 оны санхүүгийн тайланд зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлэн, уг зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж 665 845 591,70 төгрөгийн торгууль ногдуулсан болох нь зөрлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын товьёг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 000230/01 дугаар Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 220297574 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн 0297574 дугаар шийтгэлийн хуудас гэх баримтаар тус тус тогтоогдож байна.

 

7.1. А ХХКнь хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрх бүхий этгээдээс ногдуулсан шийтгэлд бэлэг хүлээн авагч буюу хариуцагчийг буруутгах нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагааг доголдуулах зорилгоор Г.Б татварын албанд хүсэлт гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна. Түүнчлэн дээрх зөрчлийн шийтгэлээс хамаарч төрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй болсон нь хариуцагчийн үйлдлээс хамаарсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

8. А компани болон А ХХК нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан АХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээний 8.4-т үл өрсөлдөх үүрэг, амлалт гэрээний оролцогчдын хэн аль нь хүлээжээ.

 

8.1. Хариуцагч А ХХК нь 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Оюун толгой ХХК-иас зохион байгуулагдсан мэдээлэл технологи болон холбоо дохиоллын кабель, тоног төхөөрөмжтэй холбоотой худалдан авах ажиллагаанд оролцож, үнийн санал хүргүүлж байсан болох нь Оюу Толгой ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3121/Leg дугаар албан бичгээр тогтоогдож байна. Хариуцагч энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

 

8.2. Нэхэмжлэгч А компани нь талуудын хооронд байгуулагдсан хувьцаа эзэмшигч нарын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй ба энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэлд хамаарахгүй.

 

8.3. Энэхүү шийдвэр нь А компани болон АХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн АХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээний үүргийг шаардахад саад болохгүйг дурдаж байна.

 

9. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч компанийг тусгаарлагдсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зэргээр худал мэдээлэл тарааж, бизнесийн нэр хүндийг унагаасан гэх шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Акомпанийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах, АХХК-ийн 50 000 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Акомпанийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах, АХХК-ийн 50 000 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Акомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ