Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 148/ШШ2023/00619

 

 

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 148/ШШ2023/00619

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

 

Гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Би сена гэх фейсбүүк хаягтай хүнд Бүгд Найрамдах Солонгос улсаас Iphone 14 гар утас захиалж, худалдаж авахаар 37,500,000 төлөхөөр тохиролцсон. Уг мөнгийг хэрхэн шилжүүлэх талаар фейсбүүк хэрэглэгчээс асуухад, хариуцагч буюу *******гийн дансны дугаарыг өгсөн. *******гийн Хас банкны тоот дансанд 37,500,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хас банкны тоот данснаас нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлэн авснаас 1 жилийн хугацаанд захиалсан утас ирээгүй. Захиалсан бараа ирээгүй тул мөнгөө буцаан авах хүсэлт тавьсан ч одоо болтол мөнгөө өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд *******гээс 37,500,000 /Гучин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******гийн Хас банкны дансанд 37,500,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Би мөнгөө авах хүсэлтэй байна. гэх фэйсбүүкээр захиалга өгсөн, энэ дансаар хийчих найдвартай гэж хэлсэн. Мөнгийг шилжүүлснээс хойш 1 жил гаран болчихсон. Одоогийн байдлаар нэг ч төгрөг аваагүй явж байна, баримт хавсаргаад өгчихсөн. Сэлэнгэмөрөн лүү шилжүүлсэн мөнгө тусдаа асуудал. Цаашаа хэн рүү өгөх нь хамаагүй. Би энэ хүн рүү шилжүүлсэн. Шүүх хурлын зардал өмгөөлөгчийн хөлс, хотоос шүүх хуралд орох гээд ирж байгаа замын зардлын мөнгийг энэ хүнээс гаргуулах хүсэлтэй байна... гэжээ.

3. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Надтай мөнгөө шилжүүлэхдээ огт холбогдоогүй. Дээрээс нь утсаар ярьж, эсвэл чатаар холбогдоогүй нь миний гаргасан, өөрийнх нь гаргасан баримтаар ч нотлогдож байна. Эгч дүүс, найз нөхөд хоорондоо нэг нэгнийхээ бизнесийг дэмжиж, цааш нь түгээж тусалдаг. Энэ хүн миний тавьсан зарын дагуу, холбогдсон бол арай өөр асуудал байх байсан. Тухайн үедээ холбогдоогүй, маш их хугацаа өнгөрсний дараа ингэж орж ирж байгаа нь үндэслэлгүй. Надад энэ ямар ч хамааралгүй, өөртөө нэг төгрөг ч аваагүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч Т.******* холбогдуулан Гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэмөрөнтэй гар утас авахаар тохиролцож, түүний хэлсний дагуу Саранхүүгийн данс руу 37,500,000 төгрөг шилжүүлсэн, одоо хүртэл гар утсаа аваагүй...Саранхүү, Одгэрэл хоёрын хооронд үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Саранхүү нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, иймээс түүнээс 37,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сэлэнгэмөрөнтэй холбоотой асуудал тусдаа шийдвэрлэгдэж байгаа гэж тайлбарлаж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нараас дээрх үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэв.

 

2. , ******* нар нь shop, , Сарака Тн гэсэн нэрээр онлайнаар бараа материалын захилга авч, худалддаг, нэхэмжлэгч нь тэй Iphone 14 маркийн гар утас авахаар тохиролцож, гар утасны төлбөр 37,500,000 төгрөгийг гийн хэлсний дагуу хариуцагч *******гийн Хасбанк дах эзэмшлийн данс руу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хасбанк дах эзэмшлийн дансаас шилжүүлсэн талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж мөнгийг түүнээс гаргуулахаар, хариуцагч нь дээрх шилжиж ирсэн мөнгийг эгч гийн хэлсний дагуу хүлээн авч, түүн рүү шилжүүлсэн тул мөнгийг нэхэмжлэгчид төлөхгүй гэж маргаж байна.

 

3. Талуудын хүлээн зөвшөөрсөн тайлбар, *******гийн Хасбанк дах эзэмшлийн дансны хуулга, Хасбанк дах эзэмшлийн дансны хуулгаар нэхэмжлэгч нь тэй Iphone 14 маркийн гар утас авахаар тохиролцож, гар утасны төлбөр 37,500,000 төгрөгийг гийн хэлсний дагуу хариуцагч *******гийн Хасбанк дах эзэмшлийн данс руу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хасбанк дах эзэмшлийн дансаас шилжүүлсэн, хариуцагч ******* нь гийн Хаан банк дах эзэмшлийн ё данс руу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 3, 18-19,50/

 

Тогтоогдсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч болон гийн хооронд Iphone 14 маркийн гар утас худалдах, худалдан авах Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Iphone 14 маркийн гар утасны төлбөр 37,500,000 төгрөгийг д төлж, нь Iphone 14 маркийн гар утсыг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй болжээ.

 

нь гар утасны төлбөрыг өөрийн данс руу биш, *******гийн Хасбанк дах эзэмшлийн дансны шилжүүлчих гэж нэхэмжлэгчид хэлж, нэхэмжлэгч нь үүний дагуу төлбөрийг шилжүүлсэн нь талууд Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д заасан үүрэг гүйцэтгэх аргаа /нэхэмжлэгчийн төлбөр төлөх үүргийг/ тохирсон гэж үзнэ.

 

Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид...хүлээлгэж өгнө гэсний дагуу хариуцагч *******гээс гийн данс руу 37,500,000 төгрөгийг шилжүүлснээр нэхэмжлэгч нь гийн өмнө хүлээсэн мөнгө төлөх үүргээ биелүүлж гүйцэтгэсэн байна.

 

Иймд нэгэнт гүйцэтгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******гээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй, хуулиар хариуцагчид мөнгө төлөх үүрэг үүсэхгүй байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч Р.******* хариуцагч Т.******* холбогдуулан гаргасан Гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1622 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн дансны гүйлгээг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Т.******* холбогдуулан гаргасан Гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1622 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн дансны гүйлгээг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  4.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

4.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

4.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

4.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАЯРСАЙХАН