Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2024/00001

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2024/00001

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, сум 6 дугаар багт байрлах хаягтай, ******* банк-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сумын 6дугаар баг баг 1-р хэсэг 081 тоотод оршин суух овогт *******гийн ******* /РД:/

Хариуцагч: Нийслэлийн дүүрэг 23 дугаар хороо, зүүн 17-349 тоотод оршин суух, овогт *******ын ******* /РД:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,760,31943 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Х.*******, хариуцагч Д.*******,М.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банк Сэлэнгэ салбар нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч Д.*******, М.******* нарт 11.500.000 /Арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг 36 /гучин зургаан/ сарын хугацаатай, жилийн 22.80 /хорин хоёр арваны найман/ хувийн хүүтэйгээр, холимог зориулалтаар олгохоор 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960 дугаартай зээлийн гэрээ /цаашид 1100028960 дугаартай Зээлийн гэрээ" гэх/, 20.000.000 /Хорин сая/ төгрөгийн зээлийг 36 /гучин зургаан/ сарын хугацаатай жилийн 22.80 /хорин хоёр арваны найман/ хувийн хүүтэйгээр, үндсэн хөрөнгийн зориулалтаар олгохоор 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1100029741 дугаартай зээлийн гэрээ /цаашид "1100029741 дугаартай зээлийн гэрээ гэх/-г тус тус байгуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******гийн ******* банк дахь дугаартай дансанд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960 дугаартай Зээлийн гэрээний дагуу 11,500,000 төгрөг, 1100029741 дугаартай Зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Нэхэмжлэгч нь 1100028960 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960-01 дугаартай Барьцааны гэрээ, 1100029741 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1100029741-01 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 1317000902 дугаартай, 28м2 талбайтай. хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237м2 талбайтай. гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700м2талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 000996320 гэрчилгээний дугаар, АНR100005310 арлын дугаартай сувдан цагаан өнгийн дугаартай Тоуоta ЕSTIМА машин /цаашид хамтад нь "Барьцаа хөрөнгө" гэх/-ийг барьцаалж хуульд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Хариуцагч Д.*******гийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 1100028960 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг 2020 оны 05 дугаар сарын 11 -ны өдөр өөрчилж нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нар нь 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,876,008.91 төгрөг, хүүгийн төлбөрт 3,653,203.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,264.75 төгрөг төлсөн. Хариуцагч Д.*******гийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 1100029741 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,295,241.09 төгрөг, хүүгийн төлбөрт 5,364.277.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,981.86 төгрөг төлсөн болно.

Хариуцагч Д.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 1100029741 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг дахин өөрчилж нэмэлт гэрээг байгуулж эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцон 1100028960 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,624,000 төгрөг 1100029741 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,704.750 төгрөгийг нэгтгэж 1100033116 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нар нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, хүүгийн төлбөрт 2,445.098.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг төлсөн болно. Банк 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь эвлэрэхгүй татгалзсан болно.

Хариуцагч нар нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үндсэн зээл, хүүгийн төлбөрийг 1100033116 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 409 хоног хугацаа хэтрүүлж зээл муу ангилалтай болсон.

Нэхэмжлэгч нь 1100033116 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөгийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд 1100033116 дугаартай Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1100033116 дугаартай Зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөг, нийт төлбөр 33,760,319.43 төгрөг болно.

Нэхэмжлэлийн шаардлага:

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу 1100033116 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах;

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 1100033116 дугаартай Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөг, нийт 33,760,319.43 төгрөгийг хариуцагч Д.*******, М.******* нараас гаргуулах;

3. Хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317000902 дугаартай, 28м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүрггэлийн дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 2007 оны 000996320 гэрчилгээний дугаар, АНR100005310 арлын дугаартай сувдан цагаан өнгийн дугаартай Тоуоtа ЕSTIМА автомашин гэх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хуульд төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос төлбөр гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү! гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Д.*******, М.******* нарт 11.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22.80 хувийн хүүтэйгээр, холимог зориулалтаар олгохоор 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960 дугаартай зээлийн гэрээ /цаашид 1100028960 дугаартай Зээлийн гэрээ" гэх/, 20.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 22.80 хувийн хүүтэйгээр, үндсэн хөрөнгийн зориулалтаар олгохоор 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1100029741 дугаартай зээлийн гэрээ /цаашид "1100029741 дугаартай зээлийн гэрээ гэх/-г тус тус байгуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******гийн ******* банк дахь дугаартай дансанд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960 дугаартай Зээлийн гэрээний дагуу 11,500,000 төгрөг, 1100029741 дугаартай Зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Нэхэмжлэгч нь 1100028960 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960-01 дугаартай Барьцааны гэрээ, 1100029741 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1100029741-01 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317000902 дугаартай, 28м2 талбайтай. хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237м2 талбайтай. гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 000996320 гэрчилгээний дугаар, АНR100005310 арлын дугаартай сувдан цагаан өнгийн дугаартай Тоуоta ЕSTIМА машин /цаашид хамтад нь "Барьцаа хөрөнгө" гэх/-ийг барьцаалж хуульд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Хариуцагч Д.*******гийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 1100028960 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг 2020 оны 05 дугаар сарын 11 -ны өдөр өөрчилж нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нар нь 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,876,008 төгрөг, хүүгийн төлбөрт 4,298,016 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,666.24 төгрөг төлсөн.

Хариуцагч Д.*******гийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтүүдийг үндэслэн талууд 1100029741 дугаартай зээлийн гэрээний нөхцлийг өөрчилж нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,295,242 төгрөг, хүүгийн төлбөрт 5,727,039.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,905.9 төгрөг төлсөн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах өдрийн байдлаар хариуцагч нар 100028960 дугаартай зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 8,623,992 төгрөг, хүүгийн төлбөр 2,048,707.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,959.21 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх хугацааг 925 хоног 1100029741 дугаартай зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 17,704,758 төгрөг, хүүгийн төлбөр 5,166,943.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,959.21 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх хугацааг 925 хоног тус тус хэтрүүлээд байгаа бөгөөд тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа шаардах, мэдэгдэх хуудас өгч сануулсан боловч зөрчлийг арилгаагүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 1100028960 дугаартай зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 8,623,992 төгрөг, хүүгийн төлбөр 2,048,707.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,959.21 төгрөг, 1100029741 дугаартай зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 17,704,758 төгрөг, хүүгийн төлбөр 5,166,943.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,959.21 төгрөг нийт 33,760,319.43 төгрөгийг хариуцагч Д.*******, М.******* нараас гаргуулах

Хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317000902 дугаартай 28 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, сум 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай гэрчилгээний 0191549 дугаартай 237 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1-р баг, Бор гүвээ, байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1-р баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар 2007 оны 000996320 гэрчилгээний дугаар, АНR100005310 арлын дугаартай сувдан цагаан өнгийн дугаартай тоёота эстима автомашин гэх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү! гэх

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан болон хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Хэлэх зүйл байхгүй гэх

Хариуцагч М.******* нар нь шүүхэд гаргасан болон хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 960741 гэсэн төгсгөлтэй зээлийн гэрээг бол байгуулсан. 3 дахь зээлийн гэрээ болох 1116 гэсэн төгсгөлтэй гэх гэрээ гарснаас хойш бид зээлээ гүйцэж чадахаа больсон. Энэ зээлийн гэрээг авснаас хойш манайд хийсэн төлөлт байгаа. Огт төлөөгүй биш хийсэн, төлсөн зүйл байгаа. Эхний зээл 11,500,000 төгрөгийн зээл авснаас хойш 3,227,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдөр авсан зээлээс 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1,055,000 төгрөгөөр төлж эхэлсэн. 4, 5 сар төлөгдсөн дүн байгаа. 2 дахь төлөлт дээр тэмдэглэсэн зүйлээ гаргаж ирж чадахгүй байна. Тэгээд 110003311116 хуваарийн дагуу манай төлөлт үндсэндээ 1,305,000 төгрөгийн төлөлтэй явж байсан бол. Байхгүй байгаа зээлийн гэрээ гээд байгаа хуваарийн дагуу манай зээл 1,467,000 төгрөг болоод өөрчлөгдсөн. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан билээ. Ковид гээд ажилгүй байсан. Зээлээ төлж чадахаа болиод эргэлзэж эхэлсэн. Тийм ч учраас өмгөөлөгчид хандаад зөвлөгөө аваад шүүхэд хандаад яваад байгаа юм. Тиймээс банкнаас 2 зээлийн үлдэгдэл хэд байсан, манайх хэдийг төлсөн гэдгийг мэдмээр байна гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК Сэлэнгэ салбар нь Д.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,760,31943 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Зээлдэгч нь ******* банк Сэлэнгэ салбартай 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр № 1100028960 тоот зээлийн гэрээ байгуулан 11,500,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 22,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай холимог зориулалтаар зээлж авсан байна.

Уг зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-1317000902 дугаартай, Сэлэнгэ аймаг, сум 2-р баг 3-р хэсгийн 81 тоотод байрлах 28.0 мкв талбай бүхий хувийн сууц, ГД-0191549 дугаартай 237 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцэний зориулалттай газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум 1-р багт байрлах 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцэний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалуулахаар талууд тохиролцсон байх ба зохигчид 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 1100028960 дугаартай зээлийн гэрээний 1100028960 тоот дансны дугаарыг 110030765 тоот данс болгон өөрчилж, улмаар гэрээний хугацааг 2022 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл сунгасан байна.

Мөн зээлдэгч нар нь ******* банк Сэлэнгэ салбартай 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр № 1100029741 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 22,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Үндсэн хөрөнгө зориулалтаар зээлж авсан байх бөгөөд уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317000902 дугаартай 28 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, сум 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай гэрчилгээний 0191549 дугаартай 237 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1-р баг, Бор гүвээ, байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1-р баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар 2007 оны 000996320 гэрчилгээний дугаар, АНR100005310 арлын дугаартай сувдан цагаан өнгийн дугаартай тоёота эстима автомашин зэргийг барьцаалуулахаар талууд тохиролцсон байна.

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 1100029741 дугаартай зээлийн гэрээний 110029741 тоот дансны дугаарыг 1100031529 тоот данс болгон өөрчилж, улмаар гэрээний хугацааг 2023 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл сунгасан болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбар болон бусад бичгийн чанатай баримтуудаар тогтоогдож байна.

Зээлдэгч 2021 оны 04 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний хугацааг 409 хоног хэтрүүлжээ. Зохигчид энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт: ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Мөн хуулийн 452 дугаар зүйдийн 452.2 дахь хэсэгт: ... зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү, төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ.

******* банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар 1100028960 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 8,623,992 төгрөг, хүүгийн төлбөр 2,048,707.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,959.21 төгрөг, 1100029741 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 17,704,758 төгрөг, хүүгийн төлбөр 5,166,943.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,959 төрөг 21 мөнгө нийт 33,760,319 төгрөг 43 мөнгөний гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ,талуудын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэгт 69,600,593 төгрөг 02 мөнгийг хариуцагч нараар төлүүлэх үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн талуудын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт: ... Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ... барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх тул зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биедүүлээгүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, талуудын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэгт 33,546,402 төгрөг 62 мөнгийг төлүүлэх үндэслэлтэй байна.

Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд тус тус бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт: ... Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ... барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх тул зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биедүүлээгүй тохиолдолд банк үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс хангуулахыг шаардах эрхтэй.

Иймд Д.*******, М.******* нараас 33,546,402 төгрөг 62 мөнгийг гаргаж, ******* банкны Сэлэнгэ салбарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, М.******* нараас 33,546,402 төгрөг 62 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбарт олгож, үлдэх 213,916 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, М.******* нар 30,152,493.925 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 1317000902 дугаартай, 28м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.152 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 325,682 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк Сэлэнгэ салбарт олгосугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ