Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2023/00948

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2023/00948

Хөвсгөл аймаг

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 8 дугаар гудамжны 1 тоотод түр оршин суух, Ш.Г

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, Г.Д

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 28 дугаар гудамжны 06 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 27 дугаар гудамжны 07 тоотод түр оршин суух, Р.А

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 24,811,630 (хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулах тухай 155/2023/00288/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Хариуцагч Р.А, түүний өмгөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Нэхэмжлэгч Ш.Ш.Ггээс өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлснийг хангаж, хариуцагч Г.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч Р.А, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр хариуцагч Г.Дын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ш.Г нь Г.Д, Р.А нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөрт 24,811,630 (хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ш.Ш.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие одоо 81 настай хүн. Эхнэрийн хамт тэтгэврээр амьдардаг бөгөөд Р.А, Г.Д нарт тус аймгийн Шинэ-Идэр сум дах ХААН банкнаас 19 сая төгрөгийн малчны зээлийг авч өгсөн юм. Бид хоёр уг зээлийг хүү, бэр хоёр болох Р.А, Г.Д нарын өмнө авч өгөх үүрэг хүлээсэн ба харин энэ хоёр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь хийхээр тохирсон юм. Гэвч Р.А, Г.Д нар нь хүлээсэн үүргээ өдийг хүртэл нэг ч удаа биелүүлээгүйгээр барахгүй зээл, зээлийн хүүгийн төлбөрийг миний бие хариуцаж төлж ирлээ. Одоо энэ 3 сард дараагийн төлөлт болох ба энэ төлөлтийг төлж чадахгүйд хүрч байна. Нийт авсан зээлээс бэлнээр 8,000,000 төгрөгийг, үлдсэнийг Дарханбаярын дансаар дамжуулан Алтанцэцэгт нийт 18,737,000 төгрөгийг өгсөн ба зээлийн шимтгэлд 190,000 төгрөгийг, даатгалд 96,000 төгрөгийг банк суутгаж авснаас гадна Дарханбаярын дансруу шилжүүлэх, бэлэн мөнгө авах зэрэг шимтгэлд суутгагдаж дээрх 18,737,000 төгрөг Алтанцэцэгт очсон юм. Гэвч авсан зээл маань 19,000,000 төгрөг учир энэ хоёр 19,000,000 төгрөгөөр тооцож төлнө гэдэгт итгэж байна. Зээл, зээлийн хүүгийн хоёр удаагийн төлөлтөөр нийт 4,374,630 төгрөгийг төлсөн ба хүүгийн төлсөн төлбөр нь 3,374,630 төгрөг юм. Үүн дээр 18,737,000 төгрөгийг нэмэхэд 22,111,630 төгрөг болж байна.

Иймд 22,111,630 төгрөгийг Р.А, Г.Д (нэг гэр бүл) нараас гаргуулж Ш.Ш.Г надад олгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Миний бие Р.А, Г.Д нарт Шинэ-Идэр сумын ХААН банкнаас 20,000,000 төгрөгийн зээлийг авч өгсөн бөгөөд гэрээний дагуу эдгээр хоёр хүн зээлийн төлбөр, түүний хүүг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч огт төлөлт хийгээгүй тул аргагүй эрхэнд шүүхэд хандсан юм. Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа боловч энэ хугацаанд дараагийн зээлийн төлбөр хүүгийн төлөлт нэхэгдсэн, энэ төлөлтийг хариуцагч нар хийгээгүй, төлөлтийг нэхэмжлэгч миний бие хийсэн тул 2,700,000 төгрөгийг Р.А, Г.Д нар хийгээгүй тул Г.Даас 1,350,000 төгрөгийг, Р.Аээс 1,350,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:...Би хариуцагч Г.Дтай гэр бүл болоод 25 жил хамт амьдарсан. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр миний ХААН банкны 5890550702 тоот дансанд Г.Дын ХААН банкны данснаас 7,000,000 төгрөг, Г.Дын төрсөн дүү Г.Эын ХААН банкны данснаас 9,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг тус тус орж ирсэн. Г.Д мөнгөө бэлнээр хөдөө авч яваад мал, махны наймаа эрхэлдэг байсан. Мөн Г.Д нь өөрөө интернэт банк ашиглаж чаддаггүй учраас миний дансаар мөнгөө шилжүүлж гүйлгээ хийлгэдэг байсан учраас тухайн үедээ аав, ээж хоёроороо зээл авахуулсан гэж мэдээгүй.

Миний данс руу эхлээд 7,000,000 төгрөг орж ирээд удаагүй Г.Эаас миний данс руу дахин мөнгө орж ирэхээр нь энэ ямар учиртай мөнгө юм бэ гэхэд ааваар зээл авахуулсан гэж Г.Д хэлсэн. Тухайн үед надад хэдэн төгрөгийн зээл авахуулсан талаараа хэлээгүй.

Би хариуцагч Г.Дын ХААН банкны 5916430405 тоот данс руу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний ХААН банкны 5890550702 тоот данс картгүй учраас өөрийн ХААН банкны 5916273155 тоот данс руу шилжүүлсэн. Учир нь миний ХААН банкны 5916273155 тоот данс карттай. Тэгээд өөрийн ХААН банкны 5916273155 тоот данснаас 5,000,000 төгрөгөөр 2 удаа АТМ-аас бэлэн мөнгө аваад хариуцагч Г.Дт бэлнээр өгсөн. Миний ХААН банкны 5916273155 тоот данс миний группээ авдаг данс байгаа юм.

Г.Д бид хоёр 2020 онд авсан 20,000,000 төгрөгийн зээлээ хүмүүсээс мөнгө зээлж авч төлөөд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээл авсан. Тэр 30,000,000 төгрөгийн зээл авахдаа хүмүүсээс авсан байсан мөнгөө төлөөд 15,000,000 төгрөг үлдсэнээр мал, махны наймаа хийгээд явж байсан. Тиймээс ааваар Г.Д зээл авахуулж мал, махны наймаа хийх учиргүй.

Би энэ зээлийн талаар мэдээгүй, мөн аваагүй учраас төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй....гэв.

Хариуцагч Г.Д тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие болон манай гэр бүлийн хүн болох Р.А нар аавын нэр дээр Шинэ-Идэр сумын ХААН банкнаас 20,0 сая төгрөгийн зээлийг авсан бөгөөд бид хоёр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх ёстой ч гэр бүлийн буюу бид бид хоёрын маргааны улмаас төлөлтийг хийж чадахгүй өдий хүрсэн. Уг зээлийн төлбөр нь малчны зээл учраас төлөлт нь сар бүр биш улирлаар төлж явдаг бөгөөд бид хоёр төлөх ёстой юм. Р.А уг зээлийг мэдэхгүй, аваагүй гэдэг нь худлаа бөгөөд төлөх ёстой хүн юм. Иймд нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийг өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай цуг төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн МN140034202201847466 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, Ш.Ш.Ггийн ХААН банкны 5911001072 дугаар дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны 2022000083507 дугаар дансны Харилцах дансны харилцагчийн хуулга, Г.Дын Төрийн банкны Зээлийн дансны харилцагчийн хуулга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 23670101001002 дугаар Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-5, 28-30, 60 дугаар тал)

Хариуцагч Р.Аээс ХААН банкны 5890550702 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 32 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбараас Г.Дын 5916430405 дугаар дансны 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны хуулга, Р.Аийн 5890550702 дугаар дансны 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны хуулга, Хас банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 117/761 дугаартай албан бичиг, ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 5890/492 дугаартай албан бичгээр ирүүлсэн Р.Аийн дансны хуулгууд, Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 37/801 дугаартай албан бичгээр ирүүлсэн Р.Аийн дансны хуулгууд, Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 10/496 дугаартай албан бичиг, гэрч С.Жаргалсайханы мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. (хх-ийн 27, 38-42, 44, 46-59, 154-197, 201-203 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Даас гаргуулан, хариуцагч Р.Ат холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн банкнаас жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 4 хувааж төлөх нөхцөлтэйгээр 19,000,000 төгрөгийн малчны зээл авч хүү Г.Д, бэр Р.А нарт өгсөн.

Зээлийн шимтгэлд 190,000 төгрөг, даатгалд 96,000 төгрөгийг банк суутган, 18,737,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг хүү Г.Дт бэлнээр, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нийт 4 удаагийн гүйлгээгээр Г.Дын данс руу 10,737,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөхөөр тохирсон.

Зээл, зээлийн хүүд төлсөн 24,811,630 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Миний бие болон манай гэр бүлийн хүн болох Р.А нар аавын нэр дээр Шинэ-Идэр сумын ХААН банкнаас 20,0 сая төгрөгийн зээлийг авсан бөгөөд бид хоёр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх ёстой ч гэр бүлийн буюу бид хоёрын маргааны улмаас төлөлтийг хийж чадахгүй өдий хүрсэн. Уг зээлийн төлбөр нь малчны зээл учраас төлөлт нь сар бүр биш улирлаар төлж явдаг бөгөөд бид хоёр төлөх ёстой юм. Р.А уг зээлийг мэдэхгүй, аваагүй гэдэг нь худлаа бөгөөд төлөх ёстой хүн юм. Иймд нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийг өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай цуг төлж барагдуулна гэсэн байна.

Хариуцагч Р.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би хариуцагч Г.Дтай гэр бүл болоод 25 жил хамт амьдарсан. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр миний ХААН банкны 5890550702 тоот дансанд Г.Дын ХААН банкны данснаас 7,000,000 төгрөг, Г.Дын төрсөн дүү Г.Эын ХААН банкны данснаас 9,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг тус тус орж ирсэн. Г.Д мөнгөө бэлнээр хөдөө авч яваад мал, махны наймаа эрхэлдэг байсан. Мөн Г.Д нь өөрөө интернэт банк ашиглаж чаддаггүй учраас миний дансаар мөнгөө шилжүүлж гүйлгээ хийлгэдэг байсан учраас тухайн үедээ аав, ээж хоёроороо зээл авахуулсан гэж мэдээгүй.

Миний данс руу эхлээд 7,000,000 төгрөг орж ирээд удаагүй Г.Эаас миний данс руу дахин мөнгө орж ирэхээр нь энэ ямар учиртай мөнгө юм бэ гэхэд ааваар зээл авахуулсан гэж Г.Д хэлсэн. Тухайн үед надад хэдэн төгрөгийн зээл авахуулсан талаараа хэлээгүй.

Би хариуцагч Г.Дын ХААН банкны 5916430405 тоот данс руу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний ХААН банкны 5890550702 тоот данс картгүй учраас өөрийн ХААН банкны 5916273155 тоот данс руу шилжүүлсэн. Учир нь миний ХААН банкны 5916273155 тоот данс карттай. Тэгээд өөрийн ХААН банкны 5916273155 тоот данснаас 5,000,000 төгрөгөөр 2 удаа АТМ-аас бэлэн мөнгө аваад хариуцагч Г.Дт бэлнээр өгсөн. Миний ХААН банкны 5916273155 тоот данс миний группээ авдаг данс байгаа юм.

Г.Д бид хоёр 2020 онд авсан 20,000,000 төгрөгийн зээлээ хүмүүсээс мөнгө зээлж авч төлөөд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээл авсан. Тэр 30,000,000 төгрөгийн зээл авахдаа хүмүүсээс авсан байсан мөнгөө төлөөд 15,000,000 төгрөг үлдсэнээр мал, махны наймаа хийгээд явж байсан. Тиймээс ааваар Г.Д зээл авахуулж мал, махны наймаа хийх учиргүй.

Би энэ зээлийн талаар мэдээгүй, мөн аваагүй учраас төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Ш.Ш.Г нь хариуцагч Г.Д, Р.А нарт холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр банкнаас авсан 19,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр 22,111,630 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргаж нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 24,811,630 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Ш.Ш.Г нь Төрийн банкны Хөвсгөл Шинэ-Идэр тооцооны төвөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр MN140034202201847466 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчин/ байгуулан 19,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, 4 удаа хуваан төлөх нөхцөлтэйгээр зээлж, зээлийн барьцаанд хонин толгойд шилжүүлснээр 499 толгой мал, гэр, ДДИШ антенн, зурагт, өвөлжөө, хаваржаа зэргийг барьцаалан зээл авсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр MN140034202201847466 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчин/, нэхэмжлэгч Ш.Ш.Ггийн Төрийн банкны 202200083507 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 3-4, 28 дугаар тал)

Дээрх зээлээс нэхэмжлэгч Ш.Ш.Г нь бэлнээр 8,000,000 төгрөгийг хариуцагч Г.Дт өгсөн болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Г.Дын тус шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Төрийн банкны 202200083507 дугаартай данснаас 2,900,000 төгрөг, 2,800,000 төгрөг, 2,537,000 төгрөг, 2,500,000 төгрөг, нийт 10,737,000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр хариуцагч Г.Дын эзэмшлийн ХААН банкны 5916430405 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Ш.Ш.Ггийн Төрийн банкны 202200083507 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга, ХААН банкны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5890/197 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Дын эзэмшлийн 5916430405 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдов. (хх-ийн 28, 46, 47-59 дүгээр тал)

Нэхэмжлэгч Ш.Ш.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөхөөр тохирсон. Р.А, Г.Д нар нь хүлээсэн үүргээ өдийг хүртэл нэг ч удаа биелүүлээгүй. Г.Дын дансаар дамжуулан Р.Ат нийт 18,737,000 төгрөгийг өгсөн... гэж тодорхойлсон.

Хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Харин шүүх хуралдаанд хариуцагч Р.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би энэ зээлийн талаар мэдээгүй, мөн аваагүй учраас төлөхгүй.... гэж маргав.

Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Г.Дын эзэмшлийн ХААН банкны 5916430405 дугаартай дансанд шилжүүлсэн 10,737,000 төгрөг, хариуцагч Г.Дт бэлнээр өгсөн 8,000,000 төгрөг, нийт 18,737,000 төгрөгийг хариуцагч Р.А авсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагч Г.Д нь нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн 10,737,000 төгрөг дээр өөрийн дансан дахь орлогыг нэмж 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 18,000,000 төгрөгийг өөрийн төрсөн дүү болох Г.Эын эзэмшлийн ХААН банкны 5890828828 дугаартай данс руу махны мөнгө гэх гүйлгээний утгаар шилжүүлжээ.

ХААН банкны 5890828828 дугаартай данс эзэмшигч нь хариуцагч Г.Дын төрсөн дүү Г.Э мөн болох нь хариуцагч Р.Аийн шүүх хуралдаанд гаргасан ...Г.Э нь хариуцагч Г.Дын төрсөн дүү юм. Г.Э нь ХААН банкны 5890828828 тоот данс эзэмшдэг.... гэх тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Г.Д нь ХААН банкинд 5916430405 дугаартай дансыг, хариуцагч Р.А нь ХААН банкинд 5890550702, 5916273155, Төрийн банкинд 202400364868 дугаартай данснуудыг тус тус эзэмшдэг байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

Улмаар ХААН банкны 5890828828 дугаартай данснаас 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр mahni mung гэх гүйлгээний утгаар 9,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр eba mah гэх гүйлгээний утгаар 6,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Р.Аийн эзэмшлийн ХААН банкны 5890550702 дугаартай дансанд шилжүүлснийг нэхэмжлэгч Ш.Ш.Ггээс Р.Ат олгосон зээл гэж үзэх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ш.Ш.Г, хариуцагч Р.А нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Р.Ат холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн банкны Хөвсгөл Шинэ-Идэр тооцооны төвөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр MN140034202201847466 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчин/ байгуулан авсан 19,000,000 төгрөгөө нэхэмжлэгч Ш.Ш.Г нь хариуцагч Г.Дт дансаар болон бэлнээр нийт 18,737,000 төгрөгийг зээлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн Төрийн банк нь нэхэмжлэгчид зээл олгохдоо зээл олголтын шимтгэлд 190,000 төгрөг, малчны зээлийн эрсдлийн даатгалд 76,000 төгрөгийг тус тус авсан болох нь Нэхэмжлэгч Ш.Ш.Ггийн Төрийн банкны 202200083507 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 28 дугаар тал)

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул нэхэмжлэгч Ш.Ш.Г, хариуцагч Г.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Ш.Ш.Ггээс зээлсэн 18,737,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагч Г.Даас зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Ш.Г нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хариуцагч Г.Даас хохирол буюу эд хөрөнгийн алдагдал болох банкинд төлсөн хүүг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас банкинд төлсөн зээл, зээлийн хүүгийн төлбөр гэж нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг агуулгаар нь тайлбарлавал нэхэмжлэгчийн банкинд төлж буй зээлийн хүүг түүнд учирсан хохирол гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Ш.Ш.Г нь Төрийн банкны Хөвсгөл Шинэ-Идэр тооцооны төвтэй 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан MN140034202201847466 дугаартай барьцаат зээлийн гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрт 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2,197,270.56 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2,155,167.13 төгрөгийг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Төрийн банкны 202200083507 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна. (хх-ийн 28 дугаар тал)

Нэхэмжлэгч нь дээрх хоёр удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 1,000,000 төгрөг, зээлийн хүүд 3,352,437.69 төгрөгийг тус тус төлжээ.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банкинд зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч нь энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймээс зээл 17,737,000 төгрөг, хохирол болох төлсөн зээлийн хүү 3,352,437.69 төгрөг, нийт 21,089,437.69 төгрөгийг хариуцагч Г.Д төлөхөөр байх боловч хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул түүний зөвшөөрсөн хэмжээгээр буюу 24,811,630 төгрөгийг хариуцагч Г.Даас гаргуулан нэхэмжлэгч Ш.Ш.Гд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Г.Даас 24,811,630 (хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ш.Гд олгож, хариуцагч Р.Ат холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч Г.Д нь дээрх мөнгийг өр хуваахаар шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгч Ш.Ш.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даас 24,811,630 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 282,008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ш.Гд олгохоор тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Г.Даас 24,811,630 (хорин дөрвөн сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун гуч) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ш.Гд олгож, хариуцагч Р.Ат холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ш.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,658 (гурван зуун хорин зургаан мянга зургаан зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даас улсын тэмдэгтийн хураамж 282,008 (хоёр зуун наян хоёр мянга найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ш.Гд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ