Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/00519

 

 

 

 

 

 

                               2024       01          22

                   101/ШШ2024/00519

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Харчу овогт Баасанжавын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******, тоот хаягт байрлах, СӨХ-д холбогдох,

 

*******, 25 дугаар хороо, хороолол, хотхон байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан шаардлагадаа: Би БЗД, 25-р хороо, 13- р хороолол, хотхон, байр, б блок тоот хаягт байрлалтай 41.625 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Улмаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, тоот гэрчилгээ олгогдсон. Гэтэл "" СӨХ миний худалдаж авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Хогийн цэгийг тулган барьж миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөөр өдийг хүрч байна. Энэ талаар СӨХ-н даргад удаа дараа бичгээр болон амаар хэлсэн боловч Засаг дарга зөвшөөрсөн гэсэн тайлбар хэлээд хогийн цэгийг зайлуулаагүй. 25-р хорооны Засаг даргад бичгээр гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй болно. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд тулгаж хууль зөрчин барьсан энэ хогийн цэг эрүүл ахуй талаасаа ч мөн хотын үзэмж, эрүүл ахуй талаасаа яагаад ч хуульд нийцэхгүй. Одоо үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн маань дотор талын хана мөөгөнцөртөж нурахад хүрч байна. Мөн орох хаалгад тулгах шахуу барьсан хогийн цэгийг зайлуулж өгнө үү. БЗД, 25-р хороо, 13-р хороолол хотхон, байр, б блокод Хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргав.

Нэхэмжлэгч Б.******* би дүүргийн 25 дугаар хороо, хороолол, хотхон байр, Б блокт барьсан хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2023/01733 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан маргааны зүйлийг тодорхой болгож, хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Иймд нэхэмжлэгч миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй үйлдэл “Хомланд” Сууц өмчлөгчдийн холбооны барьсан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхийг сууц өмчлөгчдийн холбоонд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх нь аймаг, сум нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх”-эд хамаарахаар заасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/03 дугаар тогтоолын гуравт :

Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүрэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлаа журмын 6.2-т заасны дагуу эх үүсвэр дээр ангилан ялгах;

“Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо нь гадна талбайдаа энэхүү журмын 6.2-т заасан төрлөөр хог хаягдал хадгалах сав, бункертэй байх ба доорх шаардлагыг хангасан байх;

Хогийн сав нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагаас гадна шавьж, мэрэгч, шувуу, амьтан орох боломжгүй хамгаалалт, хаалт, тагтай байна мөн журмын 6.3-д заасан ангиллын төрлийг заасан таних тэмдэг, өнгөтэй байна; Хог хаягдлыг ангилж хийх, хадгалахад хялбар хийц загвартай, өнгө үзэмжтэй байна; Хогийн савыг тогтмол цэвэрлэн, сард нэгээс доошгүй удаа ариутгана; Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь картон цааснаас бусад төрлийн ангилсан хаягдлыг зориулалтын уутанд хийж, уутны амыг боож битүүмжлэн энэхүү журмын 3.1.6-д заасан хогийн сав, бункерт байршуулан, хадгалах ба хог ачиж цуглуулах хуваарийн дагуу ангиллын төрөл тус бүрээр хог тээврийн авто машинд ачуулах; Барилга, байгууламжийг өргөтгөх, шинээр барихдаа түүний зориулалт, хүн амын нягтрал, хог хаягдлын үүсэх хэмжээ, ангиллын төрлөөс хамаарч хог хаягдал хадгалах байр, талбайн байршлыг барилга, байгууламжийн зураг төсөлд тусгасан байх; гэсэн хуулийн заалт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, журмыг зөрчсөн үйлдэл үзэж байна.

Мөн Үндсэн хуульд заасан “Хүн амьд явах салшгүй эрхтэй. Мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Харин эдгээр эрхээ зүй ёсоор эдлэхийн тулд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах зэргээр байгаль, нийгмийн элдэв сөрөг нөлөөллөөс ангид байх ёстой юм. Амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах үндсэн баталгаа нь эрүүл, аюулгүй орчин бөгөөд орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах явдлаас төр иргэнээ хамгаалах үүрэг хүлээдэг.

Эрүүл, аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамалд ч хамаарах өргөн хүрээтэй ойлголт. Энэ нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай орчны аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломж юм.

Нэхэмжлэгч Б.******* миний Хүний эрхийн үндэсний комисст гаргасан өргөдөл, өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04/963 тоот албан бичгээр шийдвэрлүүлэхээр Дүүргийн Засаг даргад шилжүүлснийг Засаг дарга шийдвэрлээгүй өдийг хүрсэн.

СӨХ-ийн дарга солигдоод өөр хүн болсон тул тухайн үед хогийн сав барих талаарх баримт олдохгүй байгаа бөгөөд уралдаан зарласнаас харахад дүүрэгтэй хамтарсан зөвшөөрөл авсан гэж үзэхгүй болно.

Мөн дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн бичгийн бүртгэл хяналтын картын хуулбар, дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тоот албан тоотын хуулбар, БЗД-ийн 43 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай албан тоот, мөн дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 54 тоот албан бичгээр тухайн хогийн цэг, савыг анх байгуулахдаа зохих этгээдүүдээс ямар ч зөвшөөрөл аваагүй ХОМЕЛАНД СӨХ дураараа байгуулсан нь нотлогдоно.

Уралдаан зарласан үйл баримт нь тухайн хогийн цэгийг Сууц өмчлөгчдийн холбоо дуртай газраа, тодруулбал бусдын өмчлөлийн үл хөдлөхөд тулгаж барих, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг зөвшөөрсөн, зөвшөөрөл олгосон үйлдэл биш юм.

Мөн анхнаасаа хогийн цэгээ хаана байршуулах талаарх төлөвлөлтийн талаарх баримт байхгүйг шүүх зайлшгүй анхаарах ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.         Хариуцагч “ хотхон” СӨХ нь шүүхэд, түүний өмгөөлөгч Н.Болормаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Б.*******ын нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг байна. Манай “” Хотхон нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд , , гэсэн байрууд нь 214 өрхтэй ба бүх оршин суугчдын хурлаар “” Хотхон СӨХ байгуулагдаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2014.04.30-ний өдрийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаараа СӨХ-ийн ажлын төлөвлөгөөг баталж, албан ёсоор -р байрны Б блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайдаа хогийн цэгээ байгуулсан болно. Нэхэмжлэгч Б.******* нь тус хотхоны байрны Б блок хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөө 2020 оны 9-р сард өмнөх өмчлөгчөөс худалдан авсан байдаг. Өмнөх өмчлөгч нь хогийн цэг байгуулах үед болон дараа нь ч гэсэн СӨХ-д хандаж гомдол гаргаж байгаагүй байна. Манай хотхонд энэ хогийн цэгээс өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй бөгөөд 214 айлын эрх ашгийг зөвхөн нэг айлын дур зоргоороо хаалга шинээр гаргасны төлөө хөндөх ёсгүй гэж үзэж байна. Энэ айл нь СӨХ-тэй гэрээ байгуулдаггүй дундын өмчлөлийн шугамаар үйлчилгээ авдаг боловч хуульд заасан засвар үйлчилгээний мөнгийг СӨХ-д төлдөггүй, хогийн цэгт хогоо хаядаг, дур зоргоороо гараш уруу өрөмдөн цоолж сангийн үйлчилгээг авдаг 2020 оны 9-р сараас хойш СӨХ-ийн төлбөр төлөхөөс зайлсхийдэг төлдөггүй. Иргэний үүргээ биелүүлдэггүй атлаа эрх зөрчигдөж байгаа гэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гадагшаа гарах хаалга нь барилгын зургаар хотхон уруу харсан хаалгатай байх ба худалдаж авахад нь мөн хотхон уруу харсан нэг хаалгатай байсныг 2021 оны 10-р сард СӨХ-с болон харьяалагдах хорооноос ямар ч зөвшөөрөл авалгүй дур мэдэн нийтийн эзэмшлийн газар болох хотхоны хогийн цэг уруу хаалга гаргачхаад өөрсдийн эрх ашгийг зөрчигдлөө хэмээн маргаан үүсгээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2а. Хотхон баригдсанаас хойш ТУЗ-н хурлаар хогийн сав байрлуулахаар шийдсэн. Улмаар уралдаан зарлаж хогийн савыг байрлуулсан. Ингэхдээ зөвшөөрөл авах шаардлагагүй. Хог хаягдлын тухай хуулиар хогийн цэгт л зөвшөөрөл шаардана. Нэхэмжлэлд дурдсан шиг хөгц мөөгөнцөр үүссэн зүйлгүй. Гал гарсан зүйл тогтоогдоогүй. Өмчлөх эрхэд саад учруулсан зүйлгүй. Барилгын хаалга нь хотхон уруугаа харсан байсан. Ингээд худалдаж авснаас хойш хаалгыг эсрэг талд нь гаргаснаас хойш маргаан үүссэн. Хогийн сав нь 2014 оноос хойш байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2023 оны 9 сард дүүргээс өгсөн стандарт савыг байрлуулсан. Хог тээвэрлэлтийн гэрээг хэрэгт өгсөн байгаа юм гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс “ хотхон” СӨХ-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 52 дугаар албан тоот /хх4/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх6/, 6 ширхэг гэрэл зураг /хх7-9/, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар /хх41/, Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04/963 дугаар албан тоот /хх43/, шинээр байршуулсан хогийн савтай холбоотой 4 ширхэг гэрэл зураг /хх185-188/

 

3б. Хариуцагчаас ТУЗ-н 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын ТУЗ-2 дугаар тэмдэглэл, түүний хавсралтын хуулбар /хх19-20/, 5 ширхэг гэрэл зураг /21-22/, ТУЗ-н 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ТУЗ-01/20 дугаар тогтоолын хуулбар /хх23/, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн нүүр болон ар талын тэнхлэгийн зураг /хх29/, дүүргийн хөгжлийн төвөөс дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын дунд зарлах уралдааны шагналын сангийн тайлангийн хуулбар /хх106-108/, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээний хуулбар /хх109-110/, ажил гүйцэтгэсэн актын хуулбар /хх198-199/, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ /хх202-209/, Нийслэлийн онцгой байдлын газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13/27 дугаар албан тоот /хх220/

4.         Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийж /хх92-99/, дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 45 дугаар албан тоот /хх102/, мөн дүүргийн 25 дугаар хорооны Засан даргын 2023 оны 05дугаар сарын 11-ны өдрийн 54 дүгээр албан тоот /хх104/, дүүргийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн ирсэн бичгийн бүртгэл хяналтын картын хуулбар /хх112/, дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /хх113/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.******* нь *******, хороолол, хотхон, байр, Б блокт хогийн цэг тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “ хотхон” СӨХ нь уг хогны сав нь нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах  үед байсан бөгөөд дүүргээс зөвшөөрөгдөж, хөгжлийн төвөөс нэгдсэн журмаар олгож, байршуулсан хогийн сав гэж маргаж байна.

 

4.         Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоох гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хөршийн эрхтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

5.         Нэхэмжлэгч нь *******, 25 дугаар хороо, хороолол //, хотхон, Нарны зам гудамж байр, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх6/

5а. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгөд хотхоны оршин суугчдын ахуйн хог хаягдал цуглуулах зориулалт бүхий эд зүйл тулган байршиж байгаа үйл баримтын талаад зохигчид маргаагүй.

 

6.         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь анх маргаж байсан хог хадгалах зориулалттай эд зүйлийг нурааж, улмаар төмөр хийцтэй ижил зориулалттай эд зүйлийг тухайн байршилд байршуулжээ.

Ийнхүү байршуулахдаа нэхэмжлэгчийн Хүний эрхийн үндэсний комисст гаргасан өргөдлийг шилжүүлсний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн хөгжлийн төвд хогийн савыг шинэчлэх чиглэл өгсөн байна. /хх43, 112/

Уг чиглэлийн дагуу дүүргийн хөгжлийн төвөөс нэгдсэн журмаар хогийн савыг Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нийцүүлэн шинэчилсэн болох нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэсэн актаар тогтоогдож байна. /хх198-199/

Иймд энэхүү хогийн савыг дүүргээс зөвшөөрсний дагуу байршуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Улмаар хариуцагч “ хотхон” СӨХ нь ийнхүү хогийн сав байгуулсан нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т заасан үүргээ биелүүлсэн байна.

Цаашлаад хогийн саванд цугларсан хог хаягдлыг тогтмол хугацаанд төвлөрсөн хогийн цэг уруу зориулалтын дагуу ачуулдаг болох нь хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээгээр тогтоогдсон. /хх202-209/

Иймд хариуцагчийг Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

7.         Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т зааснаар хогийн цэг гэдэг нь хогийг төвлөрүүлж, булшлахыг зөвшөөрсөн газрыг ойлгоно. Мөн зүйлийн 4.1.14-т зааснаар булшлах гэдгийг хогийг газарт булж хадгалахыг ойлгоно. Үүнээс үзэхэд маргаж буй хог цуглуулах зориулалт бүхий эд зүйл нь хогийн цэг биш байна. Иймд нэхэмжлэгчийн хогийн цэг байгуулахдаа эрх бүхий болон мэргэжлийн байгууллагаас зохих зөвшөөрөл аваагүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

8.         Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *******, 25 дугаар хороо, хороолол //, хотхон, Нарны зам гудамж байр, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. /хх6/

Улмаар хогийн савыг 2015 онд байгуулсан болох нь “ хотхон”  СӨХ-ийн 2014 оны ажлын төлөвлөгөө, дүүргийн хөгжлийн төвөөс дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын дунд зарлах уралдааны шагналын сангийн тайлангаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн гэж маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгч болсон тухайн цаг хугацаанд маргаж буй байршилд хогийн сав байсан байна. /хх20, 106-108/

 

9.         Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдан авах үед тухайн эд хөрөнгө нь ертөнцийн зүгээр зүүн буюу хогийн сав байршиж буй баруун талаас эсрэг тийш харсан гарц буюу хаалгатай байсан нь эд хөрөнгийн нүүр болон ар талын тэнхлэгийн зураг, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна. /хх29, 92-99/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өмнөх хуралдаанд энэ талаар маргаагүй, зөвшөөрсөн бөгөөд 2021 онд тус үл хөдлөх эд хөрөнгөд 2 дахь буюу ертөнцийн зүгээр баруун тийш, хогийн сав байрлаж байгаа тал уруу шинээр хаалга гаргасан талаар тайлбарлажээ. /хх127-132/

Иймд хогийн сав байрлаж буй тал уруу хаалга гаргасан нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөний хаалга байгаа талд хогийн сав байрлуулаагүй.

 

10.       Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хогийн сав байгуулагдсаны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөний ханын дотор талд мөөгөнцөр үүссэн гэх боловч энэ нь шүүхээс хийсэн үзлэг, бэхжүүлсэн гэрэл зургаар үгүйсгэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь үзлэг хийхэд оролцохдоо энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. /хх92-99/

 

11.       Дээрх үндэслэл, үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох үед хогийн сав нь тухайн газар байсан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь энэхүү байдлыг мэдэж худалдан авсан, цаашлаад өөрийн хүсэл зоригийн дагуу гарц буюу хаалгыг хогийн сав байрлаж буй тал уруу гаргасан, ийнхүү хаалга гаргахдаа холбогдох этгээдээс зөвшөөрөл авсан баримтгүй, хариуцагч нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хогийн сав байрлуулсан байх тул хариуцагч нь хогийн сав байрлуулах замаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

12.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “ хотхон” СӨХ-д холбогдох *******, 25 дугаар хороо, хороолол //, хотхон, Нарны зам гудамж байр, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн сав тулган байршуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн, шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД