Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00429

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00429

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/05090 дугаар шийдвэртэй,

А-ын нэхэмжлэлтэй

“Б” СӨХ-нд холбогдох,

Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд тулгаж хогийн цэг барьсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ш.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь Баянзүрх дүүргийн -хороо, - хороолол В- хотхоны *** байр, б блок тоот хаягт байрлалтай 41.62 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Улмаар эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, *** тоот гэрчилгээ олгогдсон. Гэтэл “Б” СӨХ нь уг худалдаж авсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн цэгийг тулган барьж нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.

1.2. Энэ талаар СӨХ-ны даргад удаа дараа бичгээр болон амаар хэлсэн боловч Засаг дарга зөвшөөрсөн гэсэн тайлбар хэлээд хогийн цэгийг зайлуулаагүй. Баянзүрх дүүргийн -хорооны Засаг даргад бичгээр гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Уг хогийн цэг нь эрүүл ахуй болон хотын үзэмж талаасаа хуульд нийцэхгүй. Одоо үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дотор талын хана мөөгөнцөртөж нурахад хүрч байна.

1.3. Иймд Баянзүрх дүүргийн - хороо, - хороолол В- хотхоны *** дугаар байрны б блок, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн цэгийг тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хом ланд хотхон нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд ***, ***, *** гэсэн байрууд нь 214 өрхтэй ба бүх оршин суугчдын хурлаар "Б” СӨХ байгуулагдаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаараа СӨХ-ны ажлын төлөвлөгөөг баталж, албан ёсоор *** дүгээр байрны Б блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайдаа хогийн цэгээ байгуулсан.

2.2. Нэхэмжлэгч А- нь тус хотхоны *** байрны Б блок хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөө 2020 оны 9 дүгээр сард өмнөх өмчлөгчөөс худалдан авсан. Өмнөх өмчлөгч нь хогийн цэг байгуулах үед болон дараа нь ч гэсэн СӨХ-нд хандаж гомдол гаргаж байгаагүй.

2.3. В- хотхонд энэ хогийн цэгээс өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй бөгөөд 214 айлын эрх ашгийг зөвхөн нэг айлын дур зоргоороо хаалга шинээр гаргасны төлөө хөндөх ёсгүй гэж үзэж байна.

2.4. Нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гадагшаа гарах хаалга нь барилгын зургаар хотхон руу харсан хаалгатай байх ба худалдаж авахад нь мөн хотхон руу харсан нэг хаалгатай байсныг 2021 оны 10 дугаар сард СӨХ-ноос болон харьяалагдах хорооноос ямар ч зөвшөөрөл авалгүй дур мэдэн нийтийн эзэмшлийн газар болох хотхоны хогийн цэг рүү хаалга гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүрэг, -хороо, - хороолол, Б *** байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг нэхэмжлэгч А-ын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч “Б” СӨХ-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” СӨХ-ноос 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Өмчлөгчийн ямар эрхийг хариуцагч хэрхэн зөрчсөн болох, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хана мөөгөнцөртсөн гэдгийг нотлох баримт байхгүй байхад хэрхэн эрүүл ахуй, өнгө үзэмж.аюулгүй байдлыг зөрчсөн нь тогтоогдоогүй,  хогийн цэг нь эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх тал дээр хийгдсэн ямар ч мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Нэхэмжлэгч үүнийгээ нотолсон баримт гаргаж өгөөгүй, хэзээ авсан нь үл мэдэгдэх фото зургийг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй.

4.2. “Б” СӨХ 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаараа СӨХ-ны ажлын төлөвлөгөөг баталж, *** байрны Б блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайдаа хогийн цэгээ байгуулсан. А-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хаалга нь хотхон руугаа харсан байсныг нэхэмжлэгч нь өөрчлөн хогийн цэг рүү хаалга гаргаснаар маргаан эхэлсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зураг төслийнхөө дагуу баригдсан болохыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн.

Нэхэмжлэгч нь хогийн цэг байдгийг мэддэг атлаа хаалгаа өөрчилж, үйл ажиллагаа эрхлэх стандартаа өөрөө зөрчиж, өөрийнхөө эрх ашгийг зөрчсөн. Нэхэмжлэгч нь газар эзэмшдэггүй.

4.3.*** байрны Б блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайдаа хогийн цэг байрлуулсан нь Хог хаягдлын тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчөөгүй.

4.4. Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т заасан  хогийн савтай байх шаардлагын дагуу  стандартад нийцсэн хогийн цэгийг СӨХ өөрийн эзэмшлийн газартаа байгуулсан.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж нь заавал сум дүүргийн засаг даргаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулах шаардлагагүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

4.5. СӨХ өмчлөгч А-ыг зөвшөөрөл өгөх эрх бүхий субъект биш гэж үзэж байгаа тул хогийн цэг байршуулахад түүнээс  зөвшөөрөл авах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасан нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад учруулаагүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож0 нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б” СӨХ-нд холбогдуулж үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд тулгаж хогийн цэг барьсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэлийн үндэслэлийг хотын үзэмж, эрүүл ахуйн талаас хуульд нийцэхгүй, өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дотор талаас мөөгөнцөр үүссэн гэж тайлбарлаж баримтаар 6 ширхэг гэрэл зураг гаргаж өгчээ.

Гэрэл зургийг бичмэл нотлох баримтаар үнэлэхийн тулд хуульд нийцүүлэн бэхжүүлэх учиртай буюу өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар үзлэг хийгээгүй байна. Үзлэг хийгээгүй тохиолдолд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар гэрэл зураг нь нотлох баримт болохгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр гаргажээ.

4. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул хариуцагчийн давж заалдах гомдлоос материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/05090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АЛТАНЦЭЦЭГ                                          

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ                                                                                      

Э.ЗОЛЗАЯА

ын нэхэмжлэлтэй

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АЛТАНЦЭЦЭГ                                              ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ                                                                                      

Э.ЗОЛЗАЯА