Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/05081

 

 

 

 

 

 

 

 

2023 11 21 101/ШШ2023/05081

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,,, тоот, РД: , Цагаанзалаа овогт Бадарчийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, , *******, *******,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, а, *******,*******,*******,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 хороо, *******д холбогдох, -ний захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 57,130,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч *******, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

Хариуцагч *******,*******,*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г-ын захирлын ажилд шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа *******, зохицуулалтын газрын 2017-10-17-ны өдрийн 415-р тогтоолоор эгүүлэн томилогдсон боловч 2018-04-03-ны өдрийн 72 тогтоолыг түдгэлзүүлсэн гаргасан. Тогтоолыг эс зөвшөөрч гомдлыг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-15-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-07-20-ны өдрийн дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018-12-17-ны өдрийн дугаартай тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу миний зүгээс эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авах хүсэлтийг *******, зохицуулалтын газрын удирдлагад удаа дараа гаргасан боловч ажилд эгүүлэн аваагүй.

Ингээд 2019-11-18-ны өдөр эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авахыг ажил олгогч *******, *******т даатгуулах нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2020-02-12-ны өдрийн 3323 дугаар шүүгчийн захирамжаар урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дарга, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид шат дараалан хандсан боловч уг ажилд эгүүлэн томилсон 4139 дугаартай шүүхийн шийдвэрийг биелсэн гэж миний хүсэлтийг хүлээн аваагүй.

Намайг 2014 онд ажилд эгүүлэн томилсон 4139 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон байсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс 2014 оны 4139 дугаартай намайг ажилд эгүүлэн томилохыг даатгасан шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж 2021 оны 09 сарын 16-ны өдрийн дугаартай тогтоол гарсан. Миний бие нэхэмжлэл гаргах эрхээ нээгдсэн гэж ойлгон уг тогтоолыг 2021-10-08-ны өдөр гардаж авч тус шүүхэд 2021-10-18-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2021-10-27-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-15-ны өдрийн дугаар шийдвэрийг гүйцэтгүүлэхтэй холбоотой хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад гарга гэж хүлээн авахаас татгалзсан. Дээрх дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн 2021-11-17-ны өдрийн 462 дугаар тогтоолоор нэхэмжлэгч ******* *******т холбогдуулан өөрийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан шаардлагаа тодорхойлох замаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулах нь зүйтэй гэж үзсэн. Иймд би нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулан нотлох баримтуудын хамт дахин нэхэмжлэлээ гаргасан. Тус шүүхийн 2021-10-27-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэл болсон мөн тус шүүхийн 2018 оны дугаартай шүүхийн шийдвэрийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан.

Тус шүүхэд 2019-01-07-ны өдрийн дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, шүүхээс 2019-01-23-ны өдөр 129 дугаартай гүйцэтгэх хуудсыг надад олгосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019-02-02-ны өдрийн 1/3757 дугаартай мэдэгдлийг *******, *******т өгсөн ба тус газар 72 дугаар тогтоолыг хүчингүй болсныг зөвшөөрсөн 2019-02-18-ны өдрийн А-1/388 дугаар бүхий албан бичгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариуцагч *******, *******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019-03-25-ны өдрийн 3/488 дугаар тогтоол гарснаар тус шүүхийн 2018 оны дугаар бүхий шийдвэр биелэгдэж дуусгавар болсон. Би ажлаа буцаан хүлээж авах, үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэх талаар ажил олгогч *******, *******т удаа дараа бичгээр санал хүсэлт гаргасан боловч намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй, ажлаа хүлээн авах ажлын хэсэг томилох тушаал шийдвэр гаргах арга хэмжээ авахгүй байгаагаас өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх маань ноцтой зөрчигдөж байна. Ажил олгогч ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол болон хөдөлмөрлөх эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэх тухай 2012 оны зөвлөмжөөр тайлбарласан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр миний биеийг ажлаас үндэслэлгүй халсантай адилтган үзэж байгаа тул намайг урьд эрхэлж байсан -ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаж байна.

Засгийн газрын 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор болгон өөрчлөн зохион байгуулан, хувьцаа эзэмшигчийн эрхийг *******,*******,******* хэрэгжүүлж байхаар тогтоосон тул *******,*******,*******ыг хариуцагчаар татан оролцуулсан.

Миний бие 2018 оны 04-р сарын 06-ны өдөр хууль бусаар ажлаа түр хүлээлгэн өгснөөс хойш болон -ын хууль бус 72-р тогтоол хүчингүй болж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ эгүүлэн хүлээн авч үргэлжлүүлэн гүйцэтгэж чадаагүй, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө аваагүй эрхийн зөрчил үргэлжилсээр иргэний хувьд хохирсоор байна.

Засгийн газрын 237 дугаар тогтоолын 3 дах хэсэгт дүрмийг хавсралтаар баталсан байна. Дүрмийн 4 дэх хэсэгт "Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосны дагуу*******, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна гэж заажээ. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд бүх эд хөрөнгө, хувьцааг 100% эзэмших эрх, хэрэгжүүлэх эрх, захирлыг томилох чиг үүрэг, ТУЗ-ийг байгуулах чиг үүрэг бүгд *******, зохицуулалтын газраас // ХХААХҮ Яаманд шилжиж ирсэн.

Биокомбинат улсын үйлдвэрийн статус Засгийн газрын тогтоолоор 3 удаа өөрчлөгдсөн. Мөн Биокомбинат улсын үйлдвэрийн захирлыг томилдог чиг үүрэг, эрх бүхий харьяалан удирдах дээд байгууллага нь *******, ******* //, Улсын мал эмнэлгийн ерөнхий газар //, буцаад , одоо болж 3 удаа өөрчлөгдөж ирлээ. статус хэдэн удаа өөрчлөгдөх, , , аль харьяанд байлаа гээд миний зүгээс гаргаж байгаа хөдөлмөрлөх эрхээ сэргээх маргаанд энэ өөрчлөлтүүд нь хамаарахгүй гэж үзэж байгаа.

Б.******* миний бие цалин болон нөхөн олговроо нэхэмжлэн 4 жилийн өмнө 2018-06-18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019-04-17-ны өдрийн дугаар шийдвэрээр 2018 оны 01 сарын 23-ны өдрөөс 2019 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл хугацааны цалинг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

2020-03-23-ны өдрөөс 2022-04-15-ны өдрийг хүртэлх хугацаа 24 сар, сарын цалинг 1,589,016 төгрөгөөр тооцож 38,136,384 төгрөг, 21,5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин 73,907 төгрөгөөр тооцоход 1,256,431 төгрөг, нийт 39,392,815 төгрөгөөр тооцож нэхэмжилж байсан, шүүхээс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.******* миний болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч нарт даалгуулах.

Хариуцагч *******, зохицуулалтын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2018-06-20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор татан буугдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шилжүүлэн шинээр үйлдвэрийн газар байгуулах шийдвэр гарсан. Засгийн газрын 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, хувьцаа эзэмшигчийн эрхийг *******,*******,******* хэрэгжүүлэхээр тогтоосон.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх юм. Засгийн газрын 237 дугаар тогтоолын хавсралтад зааснаар *******,*******, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна, 2.1 дэх хэсэгт компани 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна, 8.3.5 дахь хэсэгт компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх байна, 9.2 дахь хэсэгт гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заажээ.

Иймд Биокомбинат ХК-ийн захирлыг томилох эрх нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болох *******,*******,*******ны бүрэн эрхэд хамаарах бөгөөд *******, ******* нь Ерөнхий сайдын харьяа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шууд удирдлагад харьяалах агентлаг тул -ийн захирлыг манайх томилох эрхгүй этгээд юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан ба *******, ******* нь өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд биш тул -ийн захирлыг томилох, цалин хөлс олгох этгээд биш тул *******, зохицуулалтын газрыг хариуцагч биш гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч *******,*******,*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Б.*******ын гаргасан ажлаас түр түдгэлзүүлсэн ******* зохицуулалтын газрын 72 дугаар тогтоол нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул ажлаас үндэслэлгүй халсантай адилтган үзэж Биокомбинат ХХК-ийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Засгийн газрын 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоолд Биокомбинат төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг ******* болгон өөрчлөн байгуулж, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг *******,************** хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах гэж заасны дагуу яам нь Засгийн газрын 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Засгийн газрын 237 дугаар тогтоолоор баталсан -ийн дүрмийн 2.1-д Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна гэж заасан. Дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрхгүй бөгөөд томилох бүрэн эрх нь компанийн дүрмийн 8.3.5, 9.2-т заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарна. Иймд Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч *******й итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь улсын төсөвт бус компанийн бүтэцтэй болж удирдлага, зохион байгуулалт нь Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Иймд өөр учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Мөн олон удаа хүсэлт гаргаж байсан гэж байгаа боловч баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв..

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2019-01-23-ны өдрийн 129 дүгээр гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн *******, зохицуулалтын газрын 2019-02-18-ны өдрийн Ө-1/338 дугаар 72 дугаар тогтоол хүчингүй болсон мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019-03-25-ны өдрийн 3/488 дугаар тогтоол, 2021-10-27-ны өдрийн дүгээр шүүгчийн захирамж, 2021-11-17-ны өдрийн 462 дугаар шүүхийн тогтоол, 2018-06-15-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-07-20-ны өдрийн дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018-12-17-ны өдрийн дугаар тогтоол, *******, зохицуулалтын газрын 2018-04-03-ны өдрийн 72 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоол, хавсралт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-12-21-ний өдрийн 3130 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022-03-21-ний өдрийн 537 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022-05-23-ны өдрийн 531 дугаар хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол, Ц. -Б.******* дугаарын утаснаас 2018-02-05-ны өдрөөс 2018-06-28-ны өдрийн хооронд бичсэн мессеж, *******, зохицуулалтын газрын бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.д 2018-04-24, 2018-05-07, 2018-06-15, 2018-06-28, 2018-08-02-ны гаргасан хүсэлтүүд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.д 2019-06-03-ны өдрийн шийдвэрийг биелүүлж өгөх хүсэлт, *******, зохицуулалтын газрын дарга Ц.т 2018-06-15, 2018-06-28, 2018-08-02-ны өдрүүдэд гаргасан хүсэлт, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.д 2019-04-15, 2019-06-21-ний өдрүүдэд гаргасан хүсэлт, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.д 2019-01-23, 2019-02-28, 2019-10-28, 2019-11-19-ний өдрүүдэд гаргасан хүсэлт, *******, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.ад 2019-02-28, 2019-05-30-ны өдөр гаргасан хүсэлт, *******, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.д 2019-10-28-ны өдөр гаргасан хүсэлт, *******,*******, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.д 2019-02-28, 2019-10-28, 2019-11-19-ний өдрүүдэд гаргасан хүсэлт, тус шүүхийн 2020-02-12-ны өдрийн 3323 дугаар шүүгчийн захирамж, 2020-03-23-ны өдрийн 172 дугаар шүүхийн тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021-01-06-ны өдрийн 85 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021-09-16-ны өдрийн 1058 дугаар тогтоол, Биокомбинат ТӨҮГ-ын захиралтай байгуулах 2018-01-23-ны өдрийн контрактын гэрээ, 2018-03-26-ны өдрийн 1/148 дугаар албан бичиг, Б.*******ын 2002 оны 01 сараас 2005 оны 12 сарыг дуустал, 2007 оны 1 сараас 2018 оны дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн,

Хариуцагч *******, зохицуулалтын газраас: Итгэмжлэл, МУ-ын Засгийн газрын 2015-12-21-ний өдрийн 501 дугаар тогтоол, 2016-07-27-ны өдрийн 4 дугаар тогтоол, 1 дүгээр хавсралт, 2018-06-20-ны өдрийн 188 дугаар тогтоол, 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоол, -ийн дүрэм, *******, зохицуулалтын газрын даргын 2017-03-28-ны өдрийн 90 дүгээр тогтоол, хавсралт, -ний дүрэм, 2023-03-09-ний А-1/396 дугаар итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн,

Хариуцагч *******,*******,*******наас: Итгэмжлэл, -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021-06-14-ний өдрийн 01 дугаар тогтоол, -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021-03-05-ны өдрийн 01 дугаар тогтоол зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

Шүүхийн журмаар: 2022-07-04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Б.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч *******,*******,*******, -нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г-ын захирлаар ажиллаж байгаад Төрийн өмчийн хорооны 2013-12-26-ны өдрийн 684 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн гомдлыг шүүх Г-ын захирлын ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014-09-09-ний өдрийн 4139 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015-01-07-ны өдрийн 14 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015-03-19-ний өдрийн 167 тоот тогтоолоор тус тус тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Б.*******ыг Биокомбинат ТӨҮГ-ын захирлын ажилд 2017-10-20-ны өдөр томилж, *******, зохицуулалтын газраас 2018-04-03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор хэрэгжилтийг түдгэлзүүлж, Б.******* контракт байгуулах саналыг зөвшөөрөөгүйгээс контракт байгуулаагүй. Б.*******оос 72 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-15-ны өдрийн дугаар бүхий шийдвэрээр *******, зохицуулалтын газрын 2018-04-03-ны өдрийн 72-р тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, гурван шатны шүүх шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон.

2018-02-05-ны өдрийн 02/85 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг Улсын дээд шүүхийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 1058 дугаар тогтоолоор 2021-01-06-ны өдрийн 85 дугаар магадлалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018-02-05-ны 02/85 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Б.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгохыг хариуцагчид даалгах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн... шийдвэрлэсэн.

*******, *******т холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Г-ын захирлын ажлаа эгүүлэн хүлээн авахыг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэж байсан.

Мөн ажилд томилсон 2017-10-17-ны өдрийн 415 дугаартай тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн болон *******, зохицуулалтын газрын 2018-04-03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болсон хугацаанаас хойш хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаараа эрх бүхий байгууллага, албан тушаалтан, ажил олгогчид удаа дараа хандаж, утсаар зурвас илгээж байсан. Засгийн газрын тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг хийж байсан хэдий эрх бүхий албан тушаалтнууд асуудлыг шийдвэрлээгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* *******т хамраалгүй болсон тул татгалзаж байна. гэжээ.

3.1. Хариуцагч *******, ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээ үгүйсгэсэн. Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2018-06-20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор татан буугдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шилжүүлсэн. ЗГ-ын 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, хувьцаа эзэмшигчийн эрхийг 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 /нэг/ хувьцаа эзэмшигч буюу *******,*******,******* хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэжээ.

3.2. Хариуцагч *******,*******,******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээ үгүйсгэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Б.*******ын гаргасан ажлаас түр түдгэлзүүлсэн ******* зохицуулалтын газрын 72 дугаар тогтоол нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Засгийн газрын 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор ******* болгон өөрчлөн байгуулж, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг *******,************** хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах гэж заасны дагуу яам нь Засгийн газрын 2020-12-23-ны өдрийн 237 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. -ийн дүрмийн 2.1-д Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна гэж заасан. Дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрхгүй бөгөөд томилох бүрэн эрх нь компанийн дүрмийн 8.3.5, 9.2-т заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарна гэв.

3.3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээ үгүйсгэсэн. ******* нь улсын төсөвт бус компанийн бүтэцтэй болж удирдлага, зохион байгуулалт үйл ажиллагаагаа явуулдаг. Компанийн гүйцэтгэх удирдлагын орон тоог нийтэд зарлаж сонгон шалгаруулалт явуулж байхад нэхэмжлэгч ******* оролцох боломжтой байсан гэж үзэж байна. Иймд өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас гаргуулах. Мөн олон удаа хүсэлт гаргаж байсан гэж байгаа боловч баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *******, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц. дугаарын утас руу утаснаас 2018-02-05-ны өдрөөс 2018-06-28-ны өдрийн хооронд зурвас илгээж байсан нь 2022-07-04-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл,

*******, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.д 2018-04-24, 2018-05-07, 2018-06-15, 2018-06-28, 2018-08-02-ны өдрүүдэд гаргасан хүсэлт,

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.д 2019-06-03-ны өдөр гаргасан хүсэлт, *******, зохицуулалтын газрын дарга Ц.т 2018-06-15, 2018-06-28, 2018-08-02-ны өдрүүдэд гаргасан хүсэлт,

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.д 2019-04-15, 2019-06-21-ний өдрүүдэд гаргасан хүсэлт, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.д 2019-01-23, 2019-02-28, 2019-10-28, 2019-11-19-ний өдрүүдэд гаргасан хүсэлт,

*******, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.ад 2019-02-28, 2019-05-30-ны өдрүүдэд гаргасан хүсэлт, *******, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.д 2019-10-28-ны өдөр гаргасан хүсэлт,

*******,*******, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.д 2019-02-28, 2019-10-28, 2019-11-19-ний өдрүүдэд хүсэлт гаргаж байсан нь баримтаар нотлогдож байна.

Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. тухайн цаг хугацаанд асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах боломжтой байсан гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч нэхэмжлэгч Б.*******оос эрх бүхий албан тушаалтнуудад хүсэлт гаргаж байсан байдлыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.

5. Монгол улсын Засгийн газрын 2015-12-21-ний өдрийн 501 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулж шийдвэрлэж байжээ.

2018-06-20-ны өдрийн 188 дугаартай Хууль хэрэгжүүлэх захим арга хэмжээний тухай тогтоолоор Биокомбинат аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг татан буулган, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрыг,

2020-12-23-ны өдрийн 237 дугаар Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Г-ыг Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн тус тус зохион байгуулж,

Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг *******,*******,*******анд байгаа хэдий ч ажил олгогч биш байх тул *******,*******,*******анд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.

Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх бөгөөд уг тогтоолууд эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтад байршиж байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан -ийн дүрмийн 2.1-т Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 (нэг) хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд байна,

6.1-т Компанийн удирдлага нь дараах бүтэцтэй байна, Үүнд: 6.1.1-т Хувьцаа эзэмшигчдийн хурал, 6.1.2-т Төлөөлөн удирдах зөвлөл, 6.1.3-т гүйцэтгэх удирдлага,

7.1-т Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалсан (5 хүртэл гишүүнтэй) орон тооны бус зөвлөл хэрэгжүүлнэ,

7.3-т Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ, 7.3.3-т Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх,

8.1-т Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна,

8.3-т Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ,

8.3.5-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, 8.3.6-д компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох цалин, шагнал, урамшуулал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээг тогтоох, гэрээ байгуулах,

9.1-т Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх удирдлага нь компанийн Гүйцэтгэх захирал байна, 9.2-т Гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж тус тус заажээ.

-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021-03-05-ны өдрийн 01 тоот -ийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнийг томилох тухай тогтоолын 1-р заалтаар төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүдийг томилон, 2-р заалтаар -ийн гүйцэтгэх удирдлагыг томилох, бүтэц орон тоог батлахыг төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.

Мөн тус -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021-06-14-ний өдрийн 01 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоолоор *******,*******,*******ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 38 дугаар зүйлийн 2.1-т Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах хэмээн заасан бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ, 5 дугаар зүйлийн 1-т Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэх явдал мөн гэж тус тус заасан байна.

Засгийн газрын бүтцэд багтан Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой чиг үүргийг дагнан хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллага яам, мөн засгийн газрын үйл ажиллагааны эрхлэх хүрээ, тухайн салбарын онцлогт нийцүүлэн байгуулагдсан агентлаг *******, *******, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь Үндсэн хууль, бусад хуульд зааснаар Засгийн газрын хууль биелүүлэх үндсэн чиг үүргийг, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Шүүхийн шийдвэр биелэгдэн Б.******* нь 2018-01-23-ны урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш 3 сарын дараа ажил олгогч *******, зохицуулалтын газрын 2018-04-03-ны өдрийн 72-р тогтоолоор Б.*******ыг ажилд томилсон 415-р тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн 72 дугаар тогтоол хүчингүй болсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогч нь Б.*******ыг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгоогүй, эрх бүхий албан тушаалтан гаргаж буй хүсэлтүүдийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ.

Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хариуцагч нь компанийн зохион байгуулалтад орсон хэдий ч эрх бүхий албан тушаалтан албан шийдвэр гаргаагүй байх тул -ний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 69,953,642 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс 36,894 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Б.*******ын хувьд асуудлыг шийдвэрлүүлэхээр бүхий л арга хэмжээг авсан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилтанд олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.*******ын 1 сард авах байсан цалингаа 1,589,016 төгрөгөөр тооцож шаардсан, иймд 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин нийт 69,953,642 төгрөгийг олгох, нэхэмжлэлээс 36,894 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Бадарчийн *******ыг -ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, *******,*******,*******анд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар *******, *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Б.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 69,953,642 төгрөгийг хариуцагч -иас гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгож, нэхэмжлэлээс 36,894 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч -нд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 425,115 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгож, хариуцагч -иас 507,718 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА