Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/00063

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023о 12 с 25ө

Дугаар 101/ШШ2024/00063

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.А,

Нэхэмжлэгч: С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Ш-т холбогдох,

2019 оны 08 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн ЧХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, ЧХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, миний эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, C нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч 2020.02.19-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2019.07.02-ны өдөр мах махан худалдаа, мал аж ахуй, хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор Ч ХХК-тай байгуулсан. Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зорилгоор миний бие 33333 хаягт байрлах нэгж талбарын 222222 дугаар бүхий 9992.0 /0.9992/ га газар мөн тухайн газар дээр байрлах 333333 тоот хаягт байршилтай 240 м.кв талбайтай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч өөрийн нэр дээр газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч байсан. Тухайн үед буюу 2019 оны 07 дугаар сард манай хамтран амьдрагч Ц нь Эмээлтэд ченж хийдэг Штай уулзаж мах боловсруулах үйлдвэр барьж байгаа талаар хэлж хамтран ажиллах санал тавьсан. Ингэхдээ Шыг 150-170 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хамтран ажиллая гэж хэлсэн. Шыг үүнийг зөвшөөрч хэрэв 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн бол Ч.С ХХК, 3333 тоотод байршилтай 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон уг хаягт байршилтай 9992 м.кв талбайтай газар эзэмших эрхийг түр шилжүүлж өг гэсэн тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөөд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих байх гэж бодоод итгээд 2019.08.02-ны өдөр 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ, мөн хаягт байршилтай 9,992 м.кв талбайтай газар эзэмших эрх, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус бүр Шын нэр дээр шилжүүлж өгсөн. Надад тухайн үед компани болон, үл хөдлөх эд хөрөнгө, худалдах ямар ч санаа зорилго байгаагүй зөвхөн хөрөнгө оруулалт хийхийг нотолж барьцаа маягаар шилжүүлсэн. Ингээд 2019.08.02-ны өдөр Штай хамт нотариат орсон ба нотариат нь компани болон үл хөдлөх эд хөрөнгө болон газраа хэдэн төгрөгөөр худалдаж байгаа юм бэ гэж асуухад Ш аль болох багаар худалдаж авсан гээд хэлчихье тэгэхгүй бол татвар дээр их төлбөр төлөх гээд байна гээд байсан. Тэгээд Ш нь 2019.07.18-ны өдөр 30.000.000 төгрөг төлсөн гээд биччих гээд худлаа хэлээд байсан. Мөн Компанийг 1 сая төгрөгөөр худалдаж авсан мэтээр хийсэн. Мөн газар худалдах худалдан авах гэрээ хийх гэсэн чинь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийчихвэл татвар төлөхгүй гээд байсан. Тэгэхээр нь хэлснээр нь хийсэн. Тэрнээс биш тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 1-д заасан шиг Үл хөдлөх эд хөрөнгийн худалдагч тал худалдан авагч талд 30,000,000 төгрөгөөр худалдах төлбөрийг 2019.07.18-нд төлсөн асуудал байхгүй. Мөн компаниа худалдсан гэж 1 сая төгрөг авсан зүйл байхгүй. Би үл хөдлөх эд хөрөнгө болон Компаниа худалдсан гэж нэг ч төгрөгийг Шаас бэлнээр болон дансаар авсан зүйл байхгүй. Тухайн үед Ш зохиогоод хэлсэн. Гэтэл Ш нь тухайн 2019.08.02-ны өдөр байгуулсан хуурамч үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан гэдгийг сүүлд мэдсэн. Энэ мэтчилэн намайг хуурч миний эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсанд гомдолтой байна. Иймд 2019.08.02-ны өдөр байгуулсан Ч.С ХХК худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 3333 тоотод байршилтай 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон 33333 тоот хаягт байршилтай 9992 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Ч.С ХХК, 3333 тоотод байршилтай 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон 33333 тоот хаягт байршилтай 9992 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2022.06.21-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

А.А М.Штай харилцан тохиролцож, 333333 тоот хаягт байрлалтай, 9992 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалттай газар дээр хамтран малын түүхий эд, мах боловсруулах зориулалттай барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон бөгөөд уг барилга байгууламжуудыг барьж дуусгаад хамтран ажиллах, ашиг хуваах тул А.А нь өөрийн эзэмшил, өмчлөлд байсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газар болон Ч ХХК-ийн 100 хувийн хувьцааг М.Шт худалдахаар харилцан тохиролцсон байна. Ийнхүү харилцан тохиролцсон тул М.Штай 2019 оны 8 сарын 02-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компани худалдах худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, газар болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх төлбөрт 30,000,000 төгрөг, Ч ХХК-ийн хувьцаа болон эрх шилжүүлэх төлбөрт 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг авахаар харилцан тохиролцсон боловч М.Ш нь уг төлбөрийг шилжүүлэхгүй байхын зэрэгцээ шинээр үл хөдлөх эд хөрөнгө нэмж барихад хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй байсан. Газар дээр хийсэн хөрөнгө оруулалт нь нийт 1 тэрбум орчим төгрөг болсон бөгөөд М.Ш нь огт хөрөнгө оруулалт гаргаагүй, үргэлж нэхэмжлэгч талаас бэлнээр болон дансаар өгсөн мөнгийг барилгын ажилд зарцуулж байсныгаа өөрийн хөрөнгийг зарцуулсан гэж тайлбарладаг. Ингээд барилга байгууламж барихад шаардлагатай хэмжээний мөнгө гаргахгүй байгаа талаар хэлж, хамтран ажиллах хураамж гаргахыг шаардахад Одоо энэ бүх хөрөнгө нь байгуулсан гэрээний дагуу миний эд хөрөнгө болсон тул та нартай хамтарч ажиллахгүй гээд маргаан үүсгэж эхэлсэн. М.Ш нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан учраас маргаан үүссэний дараа маргаан бүхий газрын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийлгэсэн. Иймээс газрын албанд тусгай тэмдэглэгээ хийлгэж бүртгүүлсэн тул Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Компани худалдах худалдан авах гэрээ биелэгдээгүй ба одоо уг эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгөхийг М.Ш нь А.Агаас шаардаж байгаа. М.Ш нь хамтран ажиллахаар харилцан тохиролцсон хөрөнгө мөнгө гаргаагүй бөгөөд байгуулсан гэрээний төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компани худалдах худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгч А.А 2022 оны 12 сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр Ц нь 2019 оны 7 сард иргэн М.Штай уулзаж, дээрх миний компанийн үйл ажиллагааны талаар ярилцаж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, стандартад нийсэн мах боловсруулах үйлдвэр барих гэж байгаагаа хэлээд Шыг миний энэ бизнест хамтран ажиллах уу хөрөнгө оруулаад ашгаа тэнцүү хуваахаар тохирч болно гэхэд Ш нь би 150-170 сая төгрөгийн хөрөнгө оруулж хамтраад ажиллая, би их хэмжээний хөрөнгө оруулж байгаа болохоор надад баталгаа барьцаа болгон компани, газар, үл хөдлөх хөрөнгөө шилжүүлчих тэгвэл би хөрөнгө оруулаад хамтран ажиллая гэхэд нь надад хэлээд бид ярилцаад 2019 оны 08 сарын 02 өдөр Ч ХХК худалдах, хувьцаа шилжүүлэх, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 153/3 тоот хаягт байрлах 9992,0 м.кв газар, мөн тухай газар дээрээ 240 м.кв талбайтай үйлдвэр, аж ахуй зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг нотариат дээр очиж байгуулсан. Компанийн үйл ажиллагааг өргөжүүлж зорилгодоо хүрэхэд М.Шаас авах хөрөнгө оруулалтын барьцаа болгож эдгээр гэрээг хийж өг гэсний дагуу хийсэн. М.Шын энэ саналыг хүлээн авахгүй гэвэл тэр хөрөнгө оруулалт хийхгүй, тухайн үед бидэнд хөрөнгө оруулах харилцагч нарын мөнгө төгрөг орж ирэхгүй компанийн үйл ажиллагаа зогсох гээд байсан учраас хүйтэн болохоос өмнө үйлдвэрээ өргөжүүлчихвэл өвөл мах, түүхий эд олдоцтой, эрэлттэй цагаар ашгаа олчихно гэж тооцоод зөвшөөрсөн юм. Гэтэл М.Ш амласан хөрөнгө оруулалтаа оруулахгүй, манай компанийн эзэн бүх хөрөнгийн эзэн мэт аашлаад байхаар нь би нөхрийн хамт очиж хамтран ажиллана гэж компани, газар, үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн та хөрөнгө оруулалт хийхгүй, нөхрөөс авсан өмнөх мөнгөө ч өгөхгүй байгаа учраас миний хөрөнгийг буцаан өгөхийг хүсэхэд ээжтэйгээ уурлан хэл амаар доромжлоод байхаар нь 2019 оны 12 сарын 25-ны өдөр тэднийхээс явсан. Тэгсэн 2019 оны 12 сарын 26 өдөр ээж Нийн хамт Ш ирээд намайг нөхөр, нөхрийн дүүг зодож, хэрүүл маргаан болсон. Тиймээс миний бие М.Штай хийсэн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн ЧХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, ЧХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, миний эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хариуцагч талаас талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд ноос ноолуурын төлбөртөө холбоотой асуудал байсан гэж хэлж байна. 21 сая төгрөгийг үүний төлбөрт бодож авсан. 2022 оны 8 сарын 3-ны өдөр би шүүхэд М.Ш C-гаас авсан мөнгөний талаар баримт гаргаж өгсөн. 21 сая төгрөг энэ тооцоотой холбоотой. Дараагаар Ц, ЦС гэх гүйлгээний утгатай шилжүүлж байгаа мөнгө бол цахилгаан станц бариулж байгаа мөнгө. Г гэх хүнд цахилгаан станц бариулж байгаатай холбоотой 10 сая төгрөг өгөх ёстой байсан, үүнийг бид нар хариуцагч талаас нэхсэн, Гд 10 сая төгрөг шилжүүлж өгсөн. Г гэрчийн мэдүүлэгтэй уг хашаанд цахилгаан станцын ажил хийж, 380 шугамын ажил хийсэн гэж мэдүүлсэн. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байсан учраас төлбөрийг авсан байдлаар хийсэн. Үнэхээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байсан бол М.Шаас А.А руу гүйлгээ хийгдэх ёстой байсан. Бусад этгээд хийсэн гүйлгээ хэрэгт ач холбогдолгүй гэж би үзэж байгаа. 8 сарын 2-ны өдөр гэрээ байгуулж, яагаад 10 сарын 29-ний өдөр М.Ш өөрийнхөө нэр дээр шилжүүлээд байгаа юм. Тухайн үед худалдах худалдан авах гэрээ хийх хүсэл зориг талуудад байгаагүй. Энэ хугацаанд талуудын хооронд маргаан гарсан. 3 сарын 31-ний өдрийн прокурорын 1027 дугаар тогтоолыг харах юм бол М.Шт хууль сануулж авсан мэдүүлэг авсан байгаа, гэхдээ бодитоор талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Хариуцагчид хөрөнгө оруулалтын баталгаа өгсөн. Гэтэл М.Ш хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгүй. М.Ш баримт гаргаж ирээд манай талаас хөрөнгө оруулсан мөнгөө гаргаж авч болно. А.Агийн мэдүүлгээс харахад М.Ш нийт шаардлагатай мөнгөний 10 хувийг гаргахаар байсан, уг мөнгийг гаргаж өгөөгүй, үүнээс үүдэн маргаан үүссэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна, ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Талуудын хооронд гэрээ хэлцлийг байгуулахдаа талууд хүсэл зоригийн илэрхийлэл маргаан бүхий эд хөрөнгө, хувьцааг худалдах худалдан авах зорилготой байсан. Тодруулбал А.Ан нөхөр гэгдэх Ц нь Монгол улсад оршин суух визний хугацаа хэтэрсэн, энэ асуудлыг зохицуулах шаардлагатай, үүний тулд мөнгө хэрэгтэй байна гэж тайлбарлан анх гэрч н.Н, хариуцагч М.Ш нарт маргаан бүхий хөрөнгүүдийг худалдах санал тавьсан байдаг. Ц, А.А нар нь эд хөрөнгийг худалдаж олсон мөнгөөрөө визний болон бусад асуудлаа шийдвэрлүүлсний дараа, 33333333 тоот хаягт байрлах үйлдвэр аж ахуйн зориулалттай 240 мкв талбай бүхий, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Шын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох М.Шт хамтран ажиллах санал тавьсан байдаг. Талуудын хооронд үүсээд байгаа энэхүү маргаан нь худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний дараагаар дахин аман хэлцэл хийж хамтран ажиллах гэрээний явцад үүссэн үл ойлголцлын үр дагавар юм. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас тусдаа, хамтран ажиллах гэрээний хүрээнд талуудын хооронд үүссэн үл ойлголцол, маргааны улмаас үүссэн гомдол, шаардлага юм.

2. Мөн ЧХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулан хариуцагчид хуулийн этгээдийн тоон гарын үсэг бүхий Флаш диск, тамга тэмдэг, хуулийн этгээдийн гэрчилгээг М.Шт хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч Ц болон эхнэр А.А нар нь хууран мэхэлж хуулийн этгээдийн тамга, гэрчилгээг авчхаад буцаан өгөөгүй, ЧХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээлгэн өгсөн бичиг баримт, эд зүйлээс одоо хариуцагчид тоон гарын үсэг бүхий Флаш диск хадгалагдаж байгаа болно. Эндээс үзвэл үзвэл хувьцааг үнэхээр худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсныг тодорхойлж болохоор байна.

3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл анх маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс татгалзах буюу хүчин төгөлдөр болсон хэлцэл гэж үзэн гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гарган шийдвэрлүүлсэн байдаг.

4. Нэхэмжлэгч талаас дээрх гэрээ хэлцлүүдийг үнэхээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд М.Шыг тухайн газар дээр шинээр бүтээн байгуулалтыг хийж байх цаг хугацаанд энэхүү гомдлын шаардлагаа гаргаж байгаагүй нь ихэд эргэлзээг төрүүлж байна. Иймд энэхүү гомдол маргаан нь худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцааны явцад үүссэн маргаан биш, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр үүссэн маргаан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Энэ хэргийг шударгаар шийдэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн учраас шүүгчээс татгалзах саналыг гаргаж байна. Талууд 2019 оны 8 сарын 2-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, нотариат орон Газрын эрх шилжүүлэх гэрээ хийж, гэрээний төлбөрт 30 сая төгрөг хариуцагч төлсөн. Компанийн хувьцааг 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ нь шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдож байгаа. М.Ш, Н нар 7 сарын 19-ний өдөр Ч ХХК-ийн тоон гарын үсгийг флаш дискээр дамжуулан А.А болон C нараас авсан, тоон гарын үсэгт шүүхээс үзлэг хийсэн. Гэхдээ үзлэгээр тоон гарын үсэг ямар компанийн тоон гарын үсэг гэдгийг тогтоож чадаагүй, үзлэгийг хэлбэр төдий хийсэн. Энэ утгаараа маргааныг үнэн зөв, бодитой, шударгаар шийдвэрлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Иймээс ИХШХШТХ-ийн 92, 94-р зүйлд зааснаар шүүгчээс татгалзаж байна. Үзлэг хэлбэр төдий хийгдсэн учраас манай талаас тайлбар болон татгалзлаа нотлох боломжийг шүүх өгч чадахгүй байна гэж үзэж байна. Энэ тоон гарын үсэг Ч компанийн гарын үсэг мөн эсэх талаар баримтыг бид нар татварын байгууллагаас авч чадахгүй, бид нарт өгөхгүй байна. Шүүгчээс татгалзах санал асуухад миний хувьд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй, манай өмгөөлөгч байхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэлийг анх хүлээж авах үндэслэл байхгүй байсан, яагаад 2020 оны энэ нэхэмжлэлийг шүүх хүлээж авсныг би ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус хэнээс, хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхой бус байсан. СХД-ийн шүүх дээр хүлээж авсан нэхэмжлэл яагаад БЗД-ийн шүүх рүү шилжсэн юм. Ш СХД-т амьдарч байгаа, энэ талаар нотлох баримтыг бид нар шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл шүүхэд гаргахаас өмнө газрыг компанитай хамт худалдаж авсан гэж ойлгож 3 үл хөдлөх хөрөнгийг шинээр барьсан. Газрын асуудал шийдэгдэнгүүт 3 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүртгэлийн асуудал үүсэн, энэ талаар бид нар давж заалдах шатны шүүхэд тайлбар хэлсэн. Давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор дүгнэлт хийсэн. Энэ нь хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. М.Ш Баян-Өлгий аймагт байгаа, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 3 үл хөдлөх хөрөнгө баригдсан үнэлгээний талаар шууд хэлж чадахгүй нөхцөл байдал байгаа учраас энэ хүсэлтийг би шүүхэд өнөөдөр гаргаж байна. Үүнээс биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор эдгээр хүсэлтийг өнөөдөр гаргаж байгаа юм биш. 2019 оны 8 сарын 2-ны өдөр А.А нотариат дээр очиж гарын үсэг зурсан, яаж зурсныг би сайн мэдэхгүй. Миний ойлгож байгаагаар C болон А.А нар гэрч Нт газар болон компанийг худалдах санал тавьж Н найдвартай эсэхийг нь мэдэхгүй байсан учраас саналыг эхэндээ хүлээн аваагүй. Үүний дараа C М.Шын Эмээлтэд байршилтай Шгэх складыг түрээсэлж үйл ажиллагаа явуулж, хамтарч ажилладаг байсан учраас М.Шт хандаж санал тавьж хүлээн зөвшөөрч гэрээ хийж, төлбөрийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн баримтыг хавтаст хэрэгт хавсарган өгсөн байгаа. Тухайн үед барилгын зургийг гаргаж, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийсэн. Газрын өмчлөлийг шилжүүлэхэд ямар нэгэн төлбөр тооцоо яригдаагүй, 240 м кв талбайн хувьд 30 сая төгрөгийн асуудал яригдсан. Төлбөрийг Н, М.Ш нар төлсөн. Тухайн үед манай талын хүсэлтээр Баяраа гэгч буюу C-г гэрчээр асуулгаж байсан. Гэрчээр дуудагдсан этгээд анх энэ хөрөнгийн эзэмшигч байсан. Үүнтэй холбоотойгоор Б өмгөөлөгч гомдол гаргаж байсан. Нэхэмжлэлд зодооны талаар дурдагдсан байсан. 12 сарын 25-ны өдөр C гэрч Нийн толгой тус газар нь цохиж тархинд нь цус хуруулсан. Энэ эрүүгийн хэрэг анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалаар тогтоогдсон. Дээд шүүхэд хандсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Энэ зодооноос болж талууд дахин эвлэрэх шаардлагагүй гэж үзэж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байгаа. 2020 онд шүүх 240 м кв үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Битүүмжилсэн байхад C болон А.А нар үл хөдлөх хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан учраас М.Ш цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Цагдаагийн байгууллагаас хэний өмчид, хэн халдаж байгааг тогтоосон байдаг. Зодоон болохоос өмнө буюу 2019 оны 11 сарын 11-ний өдөр А.А нь М.Ш болон гэрч Н нарт мэдэгдэхгүйгээр 3 үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан. А.Агийн үйлдэл анхнаасаа залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байсан.Тухайн үед бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахтай зэрэгцээд нэхэмжлэгч тал шүүхэд гомдол гаргасан учраас энэ хэрэг маргаан одоо болтол шийдэгдэхгүй явж байгаа. Бусдын барьсан хөрөнгийг мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчихсан байгаа энэ хоёр хүн мөнгөө өгөөгүй гэж хэлж байх боломжтой. М.Шын эрх ашиг маш их зөрчигдөж байна. Бид нар өмнө нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хүлээж аваагүй. 2021 оны 6 сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлж байсан баримт байгаа. Бид нар эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэсний дараа иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт тавихад нэхэмжлэгч талаас эвлэрэх санал тавьж бодит байдал дээр эвлэрдэггүй байсан. М.Ш, Н нар усан борооноос барилга барьж байхад C болон А.А нар юу хийж байсан юм. Энэ үл хөдлөх хөрөнгө эдгээр хүмүүсийн өмч биш юм бол яагаад хариуцагч болон гэрч Н нар хөрөнгө гарган байшин барьж байгаа юм бэ. C Нийг зодож байхад М.Ш салгасан. Оюунчимэг гэх өмгөөлөгч Шаа ээжийг чинь зодож байхад чи зодолдохгүй яасан юм гэдэг асуулт тавьж байсан. C Нийг зодсон эрүүгийн хэрэг хоёр удаа давж заалдах шатны шүүх рүү шилжиж байсан. Оюунчимэг өмгөөлөгчийн 55 сая төгрөг авч давж заалдах шатны шүүх рүү орсон гэж жолооч нь хэлдэг. Бүх баримт, материал М.Ш болон Н гэх хүмүүсийн нэр дээр байхад яаж C бүртгэл хийлгэж өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн юм бэ. C шүүхэд нөлөөлсөн эсэх талаар би мэдэхгүй, өмгөөлөгч нь бэлэн 55 сая төгрөг авч давж заалдах шатны шүүх рүү орж байхыг нь харсан байсан. Өөрийн болоогүй хөрөнгө дээр хөрөнгө оруулалт хийж, шөнө манаж суудаг хүн ховор байх. Нэхэмжлэгч талаас худалдах худалдан авах гэрээ биш хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа бол хамтран ажиллах талаар гэрээ хаана байгаа бэ. Сүүлд М.Ш нэхэмжлэгч талаас надад флаш диск өгч байсныг саналаа гэж гаргаж өгч үзлэг хийлгэсэн. Хэрвээ компаниа зарахгүй гэж байгаа юм бол яагаад тоон гарын үсэг хадгалаастай байгаа флаш дискийг өгч байгаа юм. Худалдах худалдан авах гэрээний хүсэл зориг байсан учраас эдгээр материалуудыг нэхэмжлэгч талаас М.Шт өгсөн. Үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ М.Шын нэр дээр гарсан байгаа. Харин компанийн гэрчилгээг сүүлд худлаа ярьж C авсан байсан. Би М.Шаас яагаад үл хөдлөхийг гэрчилгээг өөр дээрээ бүртгүүлээгүй бэ гэж асуухад барилгын асуудлаас болж бүртгүүлээгүй, болох байх гэж найдаж орхисон гэж хэлж байсан. Би М.Шын энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нотариатаар орж гэрээ байгуулсан учраас хариуцагчид маш их итгэл төрж байшин барьсан. Тухайн үед нэхэмжлэгч нар араар нь мэдэгдэхгүй 3 үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан байсан. Үүнийг би гэмт хэргийн шинжтэй гэж харж байгаа. Энэ талаар 2020 онд Цагдаагийн байгууллагад хандахад иргэний журмаар нэхэмжлэл гарга гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан учраас иргэний хэргийн шүүхэд ханд гэсэн байх. А.А болон C хоёр дундаасаа нэг хүүхэдтэй,. М.Ш хар яриагаар хэлбэл Эмээлтэд арьс ширийн ченж хийдэг хүн. Ченжтэй малчид болон Хятадууд хамтарч ажилладаг. Энэ хэргээс тусдаа 30 сая төгрөгийг нэхийтэй холбоотой асуудал Нийслэлийн мөрдөн байцаах газар шалгагдаж байгаа. А.А миний хөрөнгө гэж байгаа боловч Бадар ванда гэх компаниас худалдаж авсан этгээд, цаад эзэн нь C Хятад улсын иргэн. Өмгөөлөгч нь Хятад хүний хөрөнгийг авах гэж байна гэх агуулгатай гомдол бичсэн нь үүнийг нотолж байгаа байх. Нэхэмжлэгч талаас Н, Ш, М нарыг C-гийн ажилчид байсан мэт тайлбар хэлж байна, үнэхээр энэ компанийн ажилчин юм бол энэ талаар нотлох баримтыг яагаад шүүхэд гаргаж өгөхгүй байгаа бэ. Нэхэмжлэгч нар 600 сая төгрөгийн хөрөнгийг 31 сая төгрөгөөр залилж авлаа гэж тайлбар хэлж байна. 600 сая төгрөгийг хөрөнгийг нотлох хэрэгтэй, үнэхээр 600 сая төгрөгтэй дүйцэхүйц хөрөнгө юм бол яагаад үүнээс хямд үнэлж Улсын бүртгэлд бүртгүүлсэн бэ. C-гийн М.Шт өгсөн флаш дискийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, сүүлд давж заалдах шатны шүүхээс хэрэг наашаа шилжиж ирэхэд үзлэг хийлгэхээр гаргаж өгсөн, энэ миний алдаа. Тухайн флашийг нээж үзэхэд тоон гарын үсэг мөн 10-20 ширхэг хятад хэл дээрх бичлэг байсан, би хятад хэл мэдэхгүй учраас яг ямар бичлэг болохыг нь хэлж мэдэхгүй байна. Флаш дискт үзлэг хийхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй. А.Агийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй харин эсрэгээрээ М.Шын хувьд өөрийн цаг хугацаа, мөнгөөр хохирч эрх нь зөрчигдөж байгаа.А.Агаар гарын үсгийг хүч хэрэглэж зуруулаагүй, өөрийн хүсэл сонирхлоор гарын үсэг зурсан. А.А М.Шт би C-гаас салах юм бол ямар ч эд хөрөнгөгүй хоцрох гээд байна гэж хэлж байсан. А.А гэрч Нтэй дотно харилцаатай байсан. Зодооноос болж харилцаа муудаж бие биеэ үзэхээ больсон. 12 сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр Нийн гэрээс явсан гэсэн тайлбар бичсэн байсан. Уг тайлбарыг харахад гэрээ байгуулах хүсэл зориг байсан гэдэг нь харагддаг, бүр 12 сар хүртэл хамт амьдарсан байсан. М.Ш 3 үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч талд шилжсэн талаар 2020 оны 6 сард мэдсэн, энэ талаар Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж байсан. Улсын бүртгэлээс тухайн газар А.Агийн нэр дээр байгаа учраас үл хөдлөх хөрөнгийн бүртгэл танаас асуухгүйгээр хийгдсэн гэсэн тайлбар өгсөн. Газрын өмчлөлийг Газрын тухай хуулийн 38.1 болон 38.2.1-р зүйлд зааснаар шилжүүлж, талууд харилцан тохиролцож гэрээ хийсэн боловч А.А өөрийн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч тал 31 сая төгрөгийг өөрийн дансанд хүлээн авсан. C М.Ш надад өртэй байсан гэж тайлбар өгсөн, үнэхээр өртэй байсан юм бол яагаад 30 сая төгрөгийн асуудал Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа юм. Бодогдоогүй тооцоо ч бас байгаа. C зальжин этгээд гэдэг нь харагддаг. Монгол улсын хилээр орж ирэхдээ нэвтэрсэн тамга тэмдгийн зориуд усанд хийж уусгаж алга болгосон. Өөрөөр хэлбэл Монгол улсад оршин суух журам зөрчсөн этгээд. Эмээлтэд байрлалтай маргаан бүхий объектод Н, Ш, Б өмгөөлөгч хүртэл тухайн газар хэвтэж байсан. Хууль зөрчигч нь М.Ш юм уу А.А юм уу, энэ талаар шүүх харгалзан үзээсэй. Нэхэмжлэлийн агуулга эхэндээ тодорхой бус байсан. Улсын тэмдэгтийн хураамжид тааруулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байх шиг байна. Гэрээ байгуулагдаж, үүрэг хүлээсэн этгээд нь А.А, эрх нь зөрчигдсөн этгээд М.Ш. Хятад улсын иргэн C Монгол Улсын хуулийг зөрчиж, Улсын бүртгэлийн газар, шүүх зэрэг байгууллагад нөлөөлж чадаж байгааг би ойлгохгүй байна. Зохих байгууллагад нь гомдол гаргахаар шийдэж өгөхгүй хугацаа их авдаг, хөөн хэлэлцэх хугацаа дуусах зэрэг нөхцөл байдал удаа дараа гарч байна. Анх энэ хэрэг Баянзүрх дүүргийн шүүх дээр байхад шүүгч Ундраа эрүүгийн хэрэг шийдэгдтэл хэргийг түр түдгэлзүүлсэн бол хэрэг хэрэг маргаан өдийд шийдэгдчих бүрэн боломж байсан. Энэ дээр би маш их харамсдаг... гэв.

  

Талуудаас гаргаж өгсөн нотлох баримтууд: 2019 оны 8 сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 8 сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 8 сарын 02-ны өдөр Компани худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 8 сарын 02-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 4444444 дугаартай 33333333 тоот хаягт байршилтай 9992 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Ч ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, А.Ан эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, БЗДИХАШШ-ийн 2020.02.06-ны өдрийн 22222 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 3 сарын 17-ны өдрийн 77 и/9999 дугаартай албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 сарын 31-ний өдрийн 77777777 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 217 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Мөрдөгчийн 2020 оны 3 сарын 18-ны өдрийн санал, Хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргийн бүртгэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 4 сарын 15-ны өдрийн 5555 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 5 сарын 18-ны өдрийн 4444 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын 2020 оны 6 сарын 16-ны өдрийн 222222 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, А.Ан Хаан банк дахь6666666 дугаартай дансны хуулга, Ц.Нийн Хаан банкны55555 дугаартай дансны хуулга, барилга, газар шорооны ажлын фото зургууд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 сарын 03-ны өдрийн 6666 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 сарын 05-ны өдрийн 2021/ДШМ/777777 магадлал, М.Ш өмчлөлийн 33333 тоот хаягт байршилтай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай, 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барилгын материал худалдан авсан зарлагын баримтууд, иргэн Т.Ц, А.О, Б.Б, н.Т, Д.М нарын тодорхойлолт, баталгаа, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 4 сарын 06-ны өдрийн 4444 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 5555 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Мэргэжлийн хяналтын 2022 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг  гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: C-гийн Хаан банк дахь 0000000 тоот дансны хуулга, гэрч Ц.Н, Ц.Г, C нарыг асуусан тэмдэглэл, хариуцагч гаргаж өгсөн барилгын үйл явцын талаарх компакт дискэнд хуулбарлаж ирсэн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, флаш дискэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл-2 хуудас, хавсралт-2 хуудас, 555555 дугаарт бүртгэлтэй 3333333 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг анх бүртгүүлсэнтэй холбоотой баримтууд 35 хуудас.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч C-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.А, хариуцагч М.Шт холбогдуулан 2019 оны 8 сарын 2-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ээс татгалзаж, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компани худалдах худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, 33333333 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 555555 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, 33333333 тоот хаягт байрлалтай, 9992 м.кв талбайтай, газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа өөрчилж, хамтран нэхэмжлэгчээр C-г татаж, 2022 оны 12 сарын 14-ний өдөр 2019 оны 08 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн ЧХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, ЧХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, миний эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

 

Хариуцагч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөнгөө эх Ц.Нийн данснаас бүрэн төлсөн, хүчин төгөлдөр хэлцэл, залилуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

А.А 2018.10.22-ны өдрөөс 33333 тоот хаягт байршилтай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай, 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, 2018.12.07-ны өдрөөс 33333333 тоот хаягт байршилтай 9992 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшигч, 2019.07.02-ны өдрөөс Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /1хх-6-13/

 

Үл хөдлөх эд хөрөнгө, газар, компанийг нэхэмжлэгч C өмчлөх, эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн маргаан бүхий гэрээний нэг тал C биш байх тул нэхэмжлэгч C-гийн хариуцагч М.Шт холбогдуулан гаргасан 2019 оны 08 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн ЧХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, ЧХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, миний эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

А.А, М.Ш нарын хооронд 2019 оны 08 сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч А.А 33333 тоот хаягт байршилтай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай, 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авагч М.Ш 30,000,000 төгрөгийг төлөх,

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч А.А нь өөрийн эзэмшлийн 33333333 тоот хаягт байршилтай 9992 м.кв талбайтай газар эзэмших эрхийг М.Шт шилжүүлэх,

Компани худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ч ХХК-ийн захирал А.А нь Ч ХХК-ийн 100 ширхэг хувьцааг худалдах, худалдан авагч М.Ш 1,000,000 төгрөгийг төлөх,

Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ч ХХК-ийн захирал А.А нь 20,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй нэг бүр 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг энгийн хувьцаатай 1 гишүүнтэй Ч ХХК-ийн өөрт оногдох 100 хувийн энгийн хувьцааг М.Шт шилжүүлэхээр тус тус гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна. /1-хх 6-14/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... газар дээр үл хөдлөх эд хөрөнгийг хамтарч барьж, хамтран ажиллахаар тохирсон, барьцаа болгож гэрээнүүдийг хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн учир маргаан гарсан, хүчин төгөлдөр бус гэрээ... гэж тайлбарлаж байна.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компани худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаантай байх тул талуудын хүсэл зоригийг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Иргэн М.Шаас гаргасан ... 2019 оны 7 сард зүс таних этгээд махны үйлдвэр барьж хамтран ажиллана гэж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, А.Ан эзэмшлийн үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай 240 м.кв газрыг C нь миний нэр дээр шилжүүлж, 86 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн атлаа одоо газраа буцаан шилжүүлэн авна гэж залилсан... гэх гомдлын дагуу хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан шалгаад, залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын иргэний маргаан гэх үндэслэлээр хаасан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 сарын 31-ний өдрийн 77777777 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байна. /1-хх- 35/

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 8 сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1-т Үл хөдлөх эд хөрөнгийн худалдагч тал худалдан авагч талд 30,000,000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгасан болно гэж заасан байх боловч хариуцагч М.Шаас 2019.07.18-нд нэхэмжлэгч А.Ад 30,000,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч талын татгалзлын үндэслэлээ болгож буй баримт болох Ц.Нийн Хаан банкны55555 дугаартай данснаас C-гийн Хаан банк дахь 0000000 тоот дансанд 2019 оны 8 сарын 07-ны өдөр Шгүйлгээний утгаар 20,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөг, А.Ан Хаан банк дахь6666666 тоот дансанд 2019 оны 8 сарын 16-ны өдөр ШЦС гүйлгээний утгаар 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх- 139-140, 2хх-28-30, 78-79, 3хх-17/

 

А.А уруу шилжүүлсэн 10 сая төгрөг нь маргаан бүхий газар дээр цахилгааны ажлыг хийсэн Ц.Гд төлөх хөлсийг шилжүүлсэн болох нь Ц.Нийн Хаан банкны55555 тоот дансны хуулга, А.Агийн Хаан банкны6666666 тоот дансны хуулга, гүйлгээний утга, гэрч Ц.Гы шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг 10 сая төгрөгийг гэрээнүүдийн төлбөрт хариуцагч М.Шаас шилжүүлсэн төлбөр гэж үзэх үндэслэлгүй.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг хүсэлтдээ хавсаргахаар заажээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу М.Ш газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлээгүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагч талын ...компанийн гэрчилгээ, тамгыг худлаа хэлж буцаан авсан, тоон гарын үсгийг нэхэмжлэгч тал хариуцагчид өгсөн... гэх тайлбар зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба энэ үйл баримтыг нэхэмжлэгч тал няцаагаагүй боловч компанийн гэрчилгээ, тамга тэмдэг, тоон гарын үсэгтэй флашийг өгсөн үйл баримт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөхөд ач холбогдолгүй, эдгээр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Газрын тухай хуулийн 38.2, 38.4-т заасан гэрээний гол нөхцөлд хамааралгүй байна.

 

М.Ш, түүний эх Ц.Н, C нар Эмээлт зах дээр хамтарч ажилладаг харилцаа холбоотой хүмүүс болох нь зохигчдын тайлбар, гэрч Ц.Нийн мэдүүлэг, Ц.Н, C нар хоорондоо удаа дараа мөнгө шилжүүлж байсан үйл баримт зэргээр тогтоогдож байна.

 

Ц.Нийн данснаас C, А.А нарын данс уруу шилжигдсэн нийт 21,000,000 төгрөгийг маргаан бүхий гэрээнүүдийн төлбөрт хариуцагч М.Шаас шилжүүлсэн төлбөр гэж үзэх үндэслэлгүй, уг 21 сая төгрөг маргаан бүхий гэрээний төлбөр болох нь бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч М.Ш нэхэмжлэгч А.Атай 2019 оны 8 сарын 02-ны өдөр дээр дурдсан 4 гэрээг байгуулсны дараа 33333333 тоот хаягт байрлалтай газар, үл хөдлөх хөрөнгөд барилгын ажил хийсэн болох нь гэрч Ц.Н, Ц.Г нарын мэдүүлэг, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд, зарлагын баримтууд зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын ...хамтарч ажиллахаар амаар тохиролцсон, маргаан бүхий газар дээр объект барих явцад М.Ш үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн тул маргаан үүссэн, хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргавал бид мөнгийг төлнө... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

/2хх-71-101, 108/

 

Нэхэмжлэгч А.А, C нар хамтран амьдрагч болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байх ба C, М.Ш нар танилууд, хамтарч ажиллахын тулд А.Агийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, компанийн хувьцааг худалдах, газар эзэмших болон компани эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулах саналыг хэн алиндаа гаргасны дагуу А.А, М.Ш нарын хооронд маргаан бүхий 4 гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Тодруулбал, А.А өөрийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, компанийн хувьцааг худалдах, газар эзэмших болон компани эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориггүй, хариуцагч М.Ш худалдан авах болон эзэмших хүсэл зориггүй, талууд маргаан бүхий газар дээр түүхий эдийн чиглэлээр барилга, байгууламж буюу склад барьж, хамтарч ажиллах хүсэл зоригтой байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагч М.Шын цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын агуулга, шалгаж шийдвэрлэгдсэн байдал, гэрч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримт зэргээр хангалттай тогтоогдож байна.

 

Иймд 2019 оны 08 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн ЧХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, ЧХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг А.А, М.Ш нар худалдах, худалдан авах, эзэмших эрх шилжүүлэх, хүлээн авах хүсэл зориггүй атлаа худалдах, эзэмших эрхийг шилжүүлж байгаа мэт дүр үзүүлж хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заажээ.

555555 дугаарт бүртгэгдсэн, 33333333 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Ш бүртгүүлсэн нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 555555 дугаарт бүртгэгдсэн, 33333333 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.Агийн эзэмшил болон өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч М.Шт даалгах хэсгийг хангах нь зүйтэй.

Маргаан бүхий газар болон компанийн талаар бүртгэл хийгдээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын бүртгэлд тэмдэглэгээ хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас газар болон компанийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд А.А, М.Ш нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн ЧХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, ЧХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 555555 дугаарт бүртгэгдсэн, 33333333 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.Агийн эзэмшил болон өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч М.Шт даалгаж, нэхэмжлэлээс газар болон компанийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэсэн хэсгийг болон нэхэмжлэгч C-гийн хариуцагч М.Шт холбогдуулан гаргасан 2019 оны 08 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн ЧХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, ЧХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, миний эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч биш этгээд болох C-д холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байсан, үүнээс хойш зөрчлөө арилгаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй, өнөөдөр сөрөг нэхэмжлэл гаргах зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэл нь 117 дугаар зүйлийн 117.1-д хамаарахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, хэргийн харьяалал зөрчсөн... гэх боловч хариуцагч М.Ш 2020.03.12-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа Баянзүрх дүүргийн 25-р хороо, 36б байрны 44 тоот хаягтай болохоо бичиж, иргэний үнэмлэхээ хавсаргасан байх тул шүүх хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэх боломжгүй. /1хх-20, 24/

Нэхэмжлэгч талаас өгсөн 3-р хавтас хэргийн 33-78-р хуудсан дахь баримт эх хувиас орчуулагдаагүй, хуульд заасан журмаар үзлэг хийгдээгүй баримт байх тул үнэлэх боломжгүй.

 

Хариуцагч хамтран ажилласан, хөрөнгө оруулсантай холбоотой үүргийг нэхэмжлэгч нараас шаардах эрх нь нээлттэй байгааг дурдав.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 03 сарын 27-ны өдрийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 сарын 05-ны 666666 дугаар магадлалд дурдсан тул 2022 оны 04 сарын 07-ны 22222 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжийг тус шүүхийн Архив дахь өнгөн хувиас зохих журмын дагуу хуулбар үнэн дарж, 3-р хавтас хэргийн 211-р талд үдсэн болно. /3хх-188, 211/

 

Тус иргэний хэрэг 2020 оны 02 сарын 21-нд үүссэн, энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Д 2020 оны 04 сарын 07-ны өдрөөс оролцсоноос хойш 1,350 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн, хэрэг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр ирснээс хойш 390 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн удаа дараагийн шүүх хуралдаанд шүүгчээс татгалзаагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгчээс татгалзах хүсэлт гаргаагүй атлаа нотлох баримт шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг нь хангаагүй шүүгчийн захирамж гаргасны дараа шүүгчээс татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, 92 дугаар зүйлд нийцээгүй гэж үзэн, хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дгийн хүсэлтээр C-г гэрчээр асуухаар шийдвэрлэж, шүүхээс орчуулагчаар Э ХХК-ийг томилсон байна. /1хх-238, 2хх-24, 3хх-27-29/

 

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, хариуцагч талын хүсэлтээр гэрч асуухаар шийдвэрлэсэнтэй холбоотой шүүхийн зардлыг зохигчдод хуваарилах нь хуульд нийцэх ба Э ХХК орчуулгын зардалд 320,000 төгрөгийн нэхэмжлэхийг хэрэгт өгсөн байх тул хариуцагч М.Шаар нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.А, М.Ш нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн ЧХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, ЧХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 555555 дугаарт бүртгэгдсэн, 33333333 тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.Агийн эзэмшил болон өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч М.Шт даалгаж, А.Агийн нэхэмжлэлээс газар болон компанийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэсэн хэсгийг болон нэхэмжлэгч C-гийн хариуцагч М.Шт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, хариуцагч М.Шаас орчуулагчийн зардалд 320,000 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2020.03.20-ны 88888888 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   Д.БАТЦЭЦЭГ