Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/05319

 

 

 

 

 

 

 

 

 

*******0*******3 11 30

101/ШШ*******0*******3/05319

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Грийн хаус В байр, ******* тоот хаягт оршин суух, Авга овгийн Сэр-Одын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 1******* дугаар хороолол, 5******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Хүрэл овогт Балдансүрэнгийн ******* /РД:/, 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 1******* дугаар хороолол, 5******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, Мон-Экспо ХХК /РД:*******81*******967/ нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч С., гэрч С., Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.******* миний бие Мон-Экспо ХХК-тай *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан тус компанид *******09,100,000 төгрөгийг *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдрөөс *******0************** оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацаатай зээлдүүлсэн билээ. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд хүү тогтоохгүй, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон. Миний бие гэрээний дагуу *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр зээлдэгч Мон-Экспо ХХК-ийн Голомт банк дахь тоот дансанд *******09,100,000 төгрөгийг Зээл өгөв гэсэн утгаар шилжүүлэн өгсөн. Мөн үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу *******0*******1 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Мон-Экспо ХХК-ийн захирал Б.******* дахин мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлээч компанийнхаа зээлтэй хамт буцааж төлнө гэсний дагуу түүнд *******0*******1 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс *******0*******1 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1*******,450,000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.*******эд зээл өгөхдөө түүнд итгэж зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд ямар нэгэн хүү тогтоогоогүй. Гэвч Мон-Экспо ХХК болон Б.******* нар нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул арга буюу ийнхүү шүүхэд хандаж байна. Зээлдэгч Мон-Экспо ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа *******0************** оны 01 дүгээр сарын *******9-ий өдөр дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 376 хоног хэтрээд байна. Бидний байгуулсан зээлийн гэрээний *******.3-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох *******09,100,000 төгрөгийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцвол 393,108,000 төгрөг /*******09,100,000*0.5%=1,045,500 төгрөг*375 хоног/ болж байна. Хэдийгээр алдангийн хэмжээ 393,108,000 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох *******09,100,000 төгрөгийг 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох *******09,100,000 төгрөгийн 50 хувиар тооцож 104,550,000 төгрөгийг алдангид шаардах эрхтэй байна.

Мөн зээлдэгч иргэн Б.*******ээс түүнд зээлдүүлсэн 1*******,450,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Үүний дагуу зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч мөнгөн хөрөнгийг юунд зарцуулах нь өөрт нь хамааралтай, койн, крипто валют авсан эсэх өөрийнх нь асаадал бөгөөд зээлдүүлэгч хамааралгүй юм. Хэрэв түүний тайлбарт дурдсан шиг үйл явдал болсон бол өөрөө түүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй, гэтэл энэ талаар ямар нэгэн баримт шүүхэд ирүүлсэнгүй. Компани нь С.*******д хамааралгүй бөгөөд Ибит Лайн компанийн хувьцааны ******* хувь эзэмшдэг эсэх талаар мэдэхгүй байна. Иймд хариуцагч Мон-Экспо ХХК-иас зээлийн гэрээний үндсэн төлбөр *******09,100,000 төгрөг, алданги 104,550,000 төгрөг, нийт 313,650,000 төгрөгийг, Хариуцагч Б.*******ээс зээлийн гэрээний төлбөрт 1*******,450,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож өгнө үү гэв.

 

*******. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх *******0*******1 оны 10 дугаар сард Б.******* болон Б.Тэлмэн нар С., С.******* нарт крипто хөрөнгийн бирж ажиллуулах санал тавьснаар дээр дурдсан гурав саналыг хүлээн авч хамтран ажиллахаар тсхиролцсон. Бид дөрөв ярилцаж байгаад хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулж үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон ба С., С.******* нар Крипто хөрөнгийн бирж ажиллуулахад шаардлагатай хөрөнгийг оруулах, энэхүү оруулсан хөрөнгөөрөө С.******* компанийн хувьцааны ******* хувийг худалдан авах, С. мөн ******* хувийг худалдан авах хувьцаа эзэмших, Б.*******, Б.Тэлмэн бид хоёр бизнесийн санаа, маркетингийг хэрэгжүүлэх оролцоогоороо хөрөнгө оруулах, энэхүү хөрөнгө оруулалтаараа компанийн хувьцаанаас Б.******* 33 хувь, Б.Тэлмэн 33 хувийг тус тус эзэмшихээр тохиролцсон болно. Крипто хөрөнгийн бирж ажиллуулахад түүнд зориулж бүтээсэн тусгай платформ буюу өндөр нарийвчлал, хамгаалалт, тооцоолол бүхий программ ашиглах шаардлагатай болдог ба энэхүү платформыг БНХАУ-аас түрээсээр авч ажиллуулах шаардлагатай, түүнчлэн крипто хөрөнгийн бирж ажиллуулах үйл ажиллагаанд багагүй мөнгө зарцуулагддаг. Бид дөрөв үйл ажиллагаагаа хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр явуулахаар тохиролцсон байсан ба Б.******* миний бие 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Мон-Экспо" ХХК бэлэн байсан тул энэ компани дээр үйл ажиллагаа явуулах, С., С.*******, Б.Тэлмэн нар "Мон-Экспо" ХХК-д дээр дурдсан тохиролцооны дагуу хувьцаа эзэмшихээр болсон. Ингээд *******0*******1.11.01-ний өдөр "Мон-Экспо" ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэрээр Б.Тэлмэн, С.*******, С. нар хувьцаа эзэмшигчээр нэмэгдэж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шийдвэр гарч, энэхүү дүрмийн өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг С.******* итгэмжлэлийн дагуу гүйцэтгэхээр болсон. Хөрөнгө оруулалтыг шуурхай хийж үйл ажиллагааг санхүүжүүлэх шаардлагатай байсан тул С.*******, С. нар Мон-Экспо ХХК-ийн дансанд мөнгөө шилжүүлэх шаардлага үүссэн ба дүрмийн өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, С.*******, С., Б.Тэлмэн нар хувьцаа эзэмшигч болоогүй байгаа учир С.******* оруулах хөрөнгөндөө баталгаа болгож "Мон-Экспо" ХХК-тай түр зээлийн гэрээ байгуулъя, тэртэй тэргүй "Мон-Экспо" ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр бид гурав хувьцаа эзэмшигч болох учраас энэ зээлийн гэрээ ач холбогдолгүй гээд "Мон-Экспо" ХХК-д С.******* нарын хооронд *******0*******1.10.*******9-ний өдөр "Зээлийн гэрээ" байгуулагдаж С.******* "Мон-Экспо" ХХК-ийн дансанд *******0*******1.10.*******9-ний өдөр *******14,*******00,000.00 төгрөгийг шилжүүлсэн.

"Мон Экспо" ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх явцад С.******* "Мон- Экспо" ХХК сангийн яаман дээр татан буугдах компанийн жагсаалтад орсон байна, тэгэхээр дөрвүүлээ өөр компани шинээр байгуулаад үйл ажиллагагаа явуулъя гэсний дагуу бид дөрөв шинээр үүсгэн байгуулах компанийн нэр, бүртгүүлэх ажил зэргийг хоорондоо зөвшилцөж байгаад "Ибит лайн" ХХК нэртэй хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан. Энэ бүх үйл явцтай зэрэгцээд крипто хөрөнгийн бирж ажиллуулах ажил цаг хугацаа алдахгүйн тулд давхар явж байсан ба С.*******, С. нар хөрөнгө оруулалтаа яаралтай оруулах шаардлага тулгарч, мөнгийг шилжүүлэх гэсэн боловч шинээр үүсгэн байгуулж буй "Ибит лайн" ХХК-ийн дансанд байршуулах боломжгүй байсан тул үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж буй миний дансанд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхээр болсон. Хувь хүний дансанд мөнгийг байршуулах болсон тул С.******* мөн л "... мөнгийг чиний хувь хүний дансанд хийж байгаа учир оруулсан хөрөнгөө баталгаажуулах үүднээс нотариат ороод "Зээлийн гэрээ" байгуулаад чиний дансанд шилжүүлье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өмнөх хөрөнгө оруулалт бас "Зээлийн гэрээ" байгуулж оруулсан, гэхдээ компанийн дансанд, одоо бас "Зээлийн гэрээ" байгуулах ямар шаардлага байгаа юм бэ, тэртэй тэргүй энэ мөнгийг бидний тохирсон үйл ажиллагаанд зарцуулна шүү дээ гэж хэлэхэд зүгээр оруулсан хөрөнгөө баталгаажуулж байгаа юм аа, тэгээд ч ямар бага мөнгө хийж байгаа биш, тэгээд ч энэ зээл биш тохирсноороо компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулж байгааг бүгдээрээ мэдэж байгаа, чи гол нь компанийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулаарай, угаасаа хяналт тавих учраас би санаа зовохгүй байна гээд миний хувийн дансанд шилжүүлсэн. Тухайн үед би ажилдаа улайраад хөрөнгө оруулалтыг хурдан төлвөрүүлэх үүднээс олон юм бодолгүй хэлснээр нь нотариат ороод зээлийн гэрээ | байгуулсан. Эцэс сүүлд нь би дур мэдэн ганцаараа шийдвэр гаргаад, оруулсан хөрөнгийг өөрөө хувьдаа зарцуулаад хувьдаа идчихсэн юм шиг хариуцлагыг ганцаараа үүрч өрөнд орно гэж үнэндээ бодсонгүй.

Аливаа бизнес, аливаа асуудал шударга ёсны зарчимд тулгуурлах ёстой гэж би боддог. Хэрэв крипто хөрөнгийн бирж ажиллуулаад ашиг гарсан бол С.Чулуунхүу, С., Б.Тэлмэн нар бүгд л тохирсноороо эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр ашиг хүртэх л байсан. Анх угаасаа ашиг гарахад оруулсан хувьцааныхаа хэмжээгээр ашиг хүртэнэ л гэж оруулсан хөрөнгө, оролцоог үнэлж цэгнээд компанид эзэмших хувь хэмжээг тохирцгоосон. Үйл ажиллагаа ч амжилттай явж байсан. Компанийн үйл ажиллагаа буюу крипто хөрөнгийн бирж ажиллуулах ажил амжилттай явж байх үед С.******* нар үнэхээр баярлацгааж, надад баяр хүргэж ухаантай, сайн талаас нь магтаж жигтэйхэн л байцгаасан. Гэтэл алдагдалтай болоод ирэхээр дүр үзүүлэн хийсэн "Зээлийн гэрээ"-г үндэслэж хариуцлагыг би ганцаараа хүлээнэ гэдэг шударга ёсонд нийцэх асуудал мөн үү гэдгийг хэн хэнгүй бодох л ёстой. Тэгээд ч крипто хөрөнгийн бирж ажиллуулах үйл ажиллагаанд би ганцаараа шийдвэр гаргаагүй, бүгд л оролцож санал гаргацгааж шийдвэрлэдэг байсан. Өнөөдрийн байдлаар крипто хөрөнгийн бирж ажиллуулах үйл ажиллагаа явуулсан "И бит лайн" ХХК иргэдэд өртэй, хүнд байдалтай, хариуцлагыг би дангаараа үүрээд л явж байна. Би эхлээд бидний бизнесд хамрагдсан жирийн иргэдийн хохирлыг барагдуулахад анхаарч ажиллаж байна. Уг нь хариуцлагыг бид хамтдаа л хүлээх ёстой, С.*******, С. нар алдагдалд ороод эхлэнгүүт надтай ажлаа ярихаа больсон. Сүүлдээ С.Чулуун надаас мөнгө нэхэмжилж байгаа юм байна. Иймд хамтарч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ашиггүй болсны алдагдлыг Б.******* миний бие ганцаараа хариуцна гэдэг үнэхээр шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Харин миний бие энэхүү хамтарч ажилласан үйл ажиллагааны нэг хэсэг байснаараа өөрт оногдох хариуцлагаа шударгаар хүлээнэ. Би гагцхүү шударга ёсоор хариуцах хариуцах а хариуцлагуудаа л үүрэхийг хүсэж байна. Түүнээс хүндэтгэх шалтгаангүйгээр хариуцлагаас зугатаад байгаа асуудал байхгүй болно.

Бидний хамтарч хэрэгжүүлсэн дээр дурдсан бизнесийн үйл ажиллагаа анхнаасаа эцсээ хүртэл компанийн хэлбэрээр, хамтарч ажиллах тохиролцоо ёсоор хэрэгжсэн. Бидний дунд ямар ч зээлийн харилцаа байгаагүй. С.*******-Б.******* нарын хооронд *******0*******1.01.*******9-ний өдөр байгуулсан "Зээлийн гэрээ" нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдрийн зээлийн гэрээ, Мон-Экспо ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны *******0*******1 оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн төлбөрийн баримт, С.*******гийн Хаан банкны 51*******3039396 дугаартай депозит дансны *******0*******1.10.31, *******0*******1.11.03, *******0*******1.11.09, *******0*******1.11.11, *******0*******3.11.16-ны өдрийн хуулга, С.*******гийн Голомт банкны 180513*******4************** дугаартай дансны хуулга, С.*******гийн Худалдаа хөгжлийн банкны 456075*******00 дугаартай дансны *******0*******1.11.15, *******0*******1.11.16-ны өдрийн хуулга, С.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

3.******* хариуцагчаас гаргасан Мон-Экспо ХХК-ийг үүсгэн байгуулагчдын шийдвэр, Мон-Экспо ХХК-ийн дүрэм, Б.*******ээс С.*******д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, компанийн дансны хуулга, Ибит лайн ХХК-ийн дүрэм, Ибит лайн ХХК-ийн гэрчилгээ, Б.*******ийн дансны хуулга, С.*******тэй утсаар харилцсан захидал, фэйсбүүкээр харилцсан захидал, хөрөнгө оруулалтын тооцоо, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн үзлэгийн тэмдэглэл, Голомт банкны дансны хуулга, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.******* нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.*******ээс 1*******,450,000 төгрөг, Мон-Экспо ХХК-иас 313,650,000 төгрөг, нийт 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

*******. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Мон Экспо ХХК нар *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С.******* нь *******09,100,000 төгрөгийг мөн өдрөөс *******0************** оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр хүртэл хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, Мон Экспо ХХК нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-4/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч С.******* нь *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр хариуцагч Мон Экспо ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь тоот дансанд *******09,100,000 төгрөгийг зээл өгөв гэх гүйлээний утгаар шилжүүлжээ. /хх-6/

*******.1 Мөн нэхэмжлэгч С.*******гээс хариуцагч Б.*******ийн эзэмшлийн Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк дахь дансанд *******0*******1.10.31-ний өдөр 19,900,000 төгрөг, *******0*******1.11.03-ны өдөр *******0,000,000 төгрөг, *******0*******1.11.09-ний өдөр *******0,000,000 төгрөг, *******0*******1.11.11-ний өдөр *******0,000,000 төгрөг, *******0*******1.11.16-ны өдөр *******,550,000 төгрөг, *******0*******1.11.09-ний өдөр *******0,000,000 төгрөг, *******0*******1.11.15-ны өдөр 6,000,000 төгрөг, *******0*******1.11.16-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 1*******,450,000 төгрөгийг компани гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Хариуцагч Б.******* нь 1*******,450,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авсан үйл баримтад маргаагүй. /хх-ийн 7-14/

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дээрх зээлийн гэрээг үндэслэн гэрээний дагуу Мон Экспо ХХК-д *******09,100,000 төгрөг, Б.*******эд 1*******,450,000 төгрөг тус тус зээлдүүлсэн. Мон Экспо ХХК-тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба хугацаандаа төлөөгүй тул үндсэн төлбөрийг алдангийн хамт гаргуулна. Б.*******эд бичгийн гэрээгүйгээр зээлдүүлсэн тул үндсэн төлбөрийг гаргуулна гэж,

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...би болон С.*******, Б.Тэлмэн, С. нарын хамт крипто хөрөнгийн бирж ажиллуулж, олсон ашгаа хувь тэнцүүлж авахаар тохиролцож компани байгуулсан. Уг үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг С.******* гаргахаар тохирсон. С.******* нь их хэмжээний мөнгө нөхрөөсөө авч байгаа тул нөхөртөө үзүүлэх юм хэрэгтэй байна, зээлийн гэрээ байгуулъя гэхэд нь *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан. Би компанийн үйл ажиллагааг хариуцаж байсан тул миний данс руу мөнгийг С.******* шилжүүлж, орж ирсэн мөнгийг нь компанийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан. Дүр үзүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба бидний дунд компани байгуулж хамтран ажиллах зорилго байсан болохоос би мөнгө зээлж авах зорилго байгаагүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

4. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, *******8******* дугаар зүйлийн *******8*******.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээж, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Хэдийгээр нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар цуглуулж гаргасан *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдрийн зээлийн гэрээ болон мөнгөн хөрөнгийн гүйлгээний баримтад зээл өгөв гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байгаа зэрэг нь Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1, *******8******* дугаар зүйлийн *******8*******.4 дэх хэсэгт тус тус заасныг хангасан мэт байгаа боловч хэрэгт авагдсан бусад нотолгооны хэрэгслүүдээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, бичгээр байгуулсан гэрээг компанид оруулсан хөрөнгөө баталгаажуулах зорилгоор байгуулсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал,

4.1 *******0*******1 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Мон экспо ХХК-ийг үүсгэн байгуулагчид болох Б.*******, Б.Тэлмэн, С., С.******* нарын шийдвэрээр компани нийт 3,000 ширхэг хувьцаа буюу нэг бүр нь 10,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаатай байх, гүйцэтгэх захирлаар Б.*******ийг сонгосон байна. /хх-1*******6/

Уг өдөр компанийн дүрмийг шинэчилж, Б.******* 33 хувь, Б.Тэлмэн 33 хувь, С. ******* хувь, С.******* ******* хувийн хувьцаа эзэмшихээр тохирчээ. /хх-1*******6-13*******/

4.1а Гүйцэтгэх захирал Б.*******ээс *******0*******1 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр С.*******д улсын бүртгэлд бүрэн төлөөлөх, дүрмийн санд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн санг нэмэх, хүсэлт тайлбар гаргах, төлөөлөн гарын үсэг зурах эрх үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байна. /хх-133/

Дээрх итгэмжлэлийг үндэслэн Мон экспо ХХК-ийн шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд С.******* бүртгүүлсэн байна. /хх-134-135/

Зохигчид Мон экспо ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар болсноор уг компанийн нэрээр С., Б.Тэлмэн нартай хамтран крипто хөрөнгийн биржийн үйл ажиллагаа явуулахаар тохирсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

4.******* Нэхэмжлэгч С.******* нь ...Мон экспо ХХК-ийн шинэчилсэн дүрмийг *******0*******1 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр байгуулахаас өмнө буюу *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр уг компанитай зээлийн гэрээ байгуулсан. Иймд компани байгуулах замаар хамтран ажиллахаар тохирсон нь үнэн боловч зээлийн гэрээ нь тусдаа байгуулагдсан гэж маргасан нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

4.*******а Хэргийн 136 дугаар талд авагдсан Мон экспо ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь тоот дансанд *******0*******1 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр С.*******гээс 5,100,000 төгрөгийг хувьцааны орлого, *******09,100,000 төгрөгийг зээл өгөв гэх гүйлгээгээр тус тус шилжүүлж, компанийн данс нийт *******14,*******00,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Ингээд компанийг дүрмийг шинэчилсэн өдөр болох *******0*******1 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр *******14,180,000 төгрөгийг , *******, 513*******6919, гэх гүйлгээний утгаар зарлагдсан болох нь уг дансны хуулгаар тогтоогдсон. Уг *******14,180,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Yunshan-д программын төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна.

4.*******б Хариуцагч Б.*******ээс ...крипто хөрөнгийн бирж ажиллуулахад эхний ээлжинд программ, компьютер, техник тоног төхөөрөмж шаардлагатай байсан тул бид ярилцаж байгаад БНХАУ-аас *******14,180,000 төгрөгөөр программ худалдаж авсан гэж тайлбарласан нь дээрх баримтуудтай тохирч байна.

4.3 *******0*******1 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.*******, Б.Тэлмэн, С., С.******* нар Ибит лайн ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, Б.******* 33 хувь, Б.Тэлмэн 33 хувь, С. ******* хувь, С.******* ******* хувийн хувьцаа эзэмшихээр компанийг дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байна. /хх-137-139/

Ибит лайн ХХК-ийг байгуулах болсон үндэслэлээ хариуцагчаас ...С.******* нь сангийн яаман дээр татан буугдах компанийн жагсаалтад орсон мэдээллийг аваад бидэнд шинээр өөр нэртэй компани байгуулахыг санал болгосон. Ингээд бид 4 ярилцаад уг компанийг байгуулсан гэж тайлбарласан. Уг тайлбар нь Б.*******, Б.Тэлмэн, С., С.******* нарын хооронд үүсгэсэн фэйсбүүк Ebit group гэх нэртэй мессенжер захидлаар харилцсан үйл баримтаар тогтоогдож байна.

Уг захидалд шүүх үзлэг явуулах замаар бэхжүүлж авсан ба дээрх захидалд агуулагдсан баримтад мэдээлэлд С.*******гээс Б.*******, Б.Тэлмэн, С. нарт хандан шинээр компани байгуулах шаардлагатай байгаа, компанийн оноосон нэрийг ямар байдаар өгөх, домайн нэр, улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа, крипто хөрөнгийн биржийн талаарх мэдээлэл зэргийг харилцан ярилцаж тохиролцож шийдвэрлэсэн. Мөн С.*******гийн зүгээс компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох замаар нягтлан бодогчийн үйл ажиллагааг хянаж байгаа байдал нь тодорхой тусгагдсан байна. /хх-153-181, *******10-*******50, *******-р хх 1-7/

4.4 С.*******гээс Б.*******ийн эзэмшлийн Голомт банк дахь тоот дансанд компани гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг түрээсийн төлбөр, оффис, маркетингийн төлбөр, төсөл бичээчийн төлбөр, фэйсбүүк төлбөр, орчуулга, твитер, комьютер, бичиг хэрэг, дизианер, SBN, NTV мэдээний төлбөр, хоолны төлбөр гэх гүйлгээний утгаар зарлагдан гаргасан болох нь дансны хуулгад агуулагдсан мэдээллээр тогтоогдож байна. /хх-140-15*******/

4.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.Тэлмэнгээс ...дүү Б.******* бид ******* крипто зах зээлийн үйл ажиллагаа явуулах мэдлэгтэй байсан. Уг үйл ажиллагааг *******0*******1 онд явуулахад их хэмжээний ашиг олохоор байсан. Бид хоёрт үйл ажиллагаагаа эхлүүлэх мөнгө байгаагүй. Манай үеэл С. нь крипто зах зээлээр мөнгө олж болохыг сайн мэддэг байсан ба хөрөнгө босгохын тулд өөрийнхөө найз С.*******г танилцуулсан. С.******* нь бидэнд хөрөнгө оруулахаар тохиролцож, бид компани байгуулсан. Олсон ашгаа хувааж авахаар тохирсон. Бид компаниа байгуулаад ******* тэрбум төгрөг босгож чадсан, компани маш амжилттай үйл ажиллагаа явуулсан. С.******* нь өөрийнхөө охиныг 500,000,000 төгрөгөөр хүртэл оруулж ашиг олсон. Бид хамтран ажиллах тохиролцоо байсан болохоос С.*******гээс мөнгө зээлье гэсэн тохиролцоо байгаагүй. Хамтран ажиллахаар тохирсоны дагуу С.******* ашгаас авъя гэж нэг ч хандаагүй, гэнэт л зээлийн гэрээний төлбөр гаргуулна гэж дүү Б.*******ийг шүүхэд өгсөн байсан. Учир нь С., С.******* нарын хоорондын харилцаа муудсантай холбоотой гэж,

гэрч С.оос ...Миний үеэл Б.*******, Б.Тэлмэн, манай найз С.******* бид дөрөв нийлж крипто зах зээлийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Уг үйл ажиллагааг явуулахад эхний ээлжний мөнгө байхгүй байсан тул С.*******гээс авсан. Ашиг олоод С.*******гээс авсан мөнгөө буцааж өгөхөөр тохирсон гэж тус тус мэдүүлсэн.

5. Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.******* дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.*******гээс Б.******* болон Мон экспо ХХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь компанийн үйл ажиллагаанд зориулж шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг шүүхийн шийдвэр нэхэмжлэгч С.*******г хамтын ажиллагааны дагуу компанийн үйл ажиллагааны ашиг, орлого болон компанийн үйл ажиллагаанд зориулан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,313,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Мон экспо ХХК болон Б.******* нарт холбогдох 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,313,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ