Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 140/ШШ2024/00042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг хаягт оршин суух, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг *******н ******* дүгээр гудамж *******28 тоот хаягт оршин суух, овогт , овогт ын нарт холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдаж хийгдсэн худалдах худалдан авах хэлцэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Э. нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* баг толгойн хэсэг ******* дүгээр гудамж *******28 тоот /хуучнаар хэсэг дугаар гудамж *******2 тоот/ **************0 м газрыг 2020 оны 08 дугаар сарын *******9-ний өдөр иргэн гийн ээс худалдан авсан. Худалдан авах үед уг хашаанд иргэн Г.гийн гэр 2 амбаарын хамт, Ж.ийн гэр 2 амбаар, гражийн хамт байсан бөгөөд удахгүй энэ айлууд нүүнэ гэж байсан. Гэтэл одоо болтол нүүхгүй миний газрыг чөлөөлж өгөхгүй байна. Миний бие энэ жил хуримаа хийх бөгөөд хашаа байшиндаа засвар хийх ажил тулгамдаж байна. Би газраа чөлөөлүүлэх талаар хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч чөлөөлж өгөхгүй байна. Иймд Завхан аймгийн ******* сумын ******* багийн толгойн хэсэг ******* дүгээр гудамж *******28 тоот хашаанаас иргэн Г.гийн гэр 2 амбаарын хамт, Ж.ийн гэр, 2 амбаар, гражийн хамт чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.*******ийн газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын ******* баг толгойн хэсэг ******* дүгээр гудамж *******28 тоот /хуучнаар хэсэг дугаар гудамж *******2 тоот/ **************0 м газрыг 2020 оны 08 дугаар сарын *******9-ний өдөр иргэн гийн ээс худалдан авсан гэжээ. Дээр дурдсан **************0м2 бүхий газрыг анх миний бие *******994 онд том хүүгээ нэгдүгээр ангид орох үед арлын арван жилийн сургуульд маань байсан учраас тус сургуульд хүүгээ сургахаар болж, ийн ажил, хүүгийн сургуульд ойрхон гэдэг үүднээс уг хашааг сонгож гурван талт банзан хашаа хатгаж Шинэ хорооноос нүүж ирсэн юм. Тэр үед манай баруун талд гуайнх л байсан өөр айлууд байгаагүй. Манайхыг нүүж ирснээс хоёр, гурван жилийн дараа арын айл н. буюу нүүж ирсэн өнөөдрийг хүртэл тэндээ аж төрж байгаа. Зүүн талд удаан айлгүй байж байгаад 2005 он хавьцаа Д. гэдэг айл нүүж ирээд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Урд талд , Гагнуурчин улаан , Аптекийн , Сувилагч гэх мэт айлууд солигдож нүүж суурьшсаар ирсэн билээ. Эдгээр айлууд бүгд миний газар, манайхыг хашаалсан гэдгийг бүгд мэднэ. Тус хашаанд манайхтай айл саахалт буусан айлуудыг дурдвал:

*******. *******995 онд Миний ээж болон миний торсон эмэгтэй дүү нар амьдарч байгаад орон сууц худалдаж аваад нүүсэн.

2. Анх ахынх буюу гуайнх манайхыг нүүж ирсэн жил мөн шинэ хорооноос нүүж ирээд хамт хоёр жил амьдраад хот руу нүүсэн. Нүүхдээ манайд нохойгоо үлдээгээд явсан нь миний хүүхдүүдийн сайн найз, Хашааны маань сайн харуул байсан юм.

. *******997 онд Манай хадам аав сумаас хоёр хүү нь цэргийн хүмүүс бөгөөд аймагт томилогдсон учраас нүүж ирээд манай хашаанд буусан. Хадам аав, ээж хоёр хүүгээ энэ хашаанд маань хурим найрыг нь хийж тусад нь гаргасан байдаг. Хадам аав 20*******4 онд нас барснаас хойш хадам ээж өрх толгойлон уг хашаандаа аж төрөн суусаар байгаа билээ.

4. *******996 онд Хадам ээжийн аав гуайнх, гуай болон түүний уг хашаанд аж төрж сууж байгаад 2000 онд насан өөд болцгоосон бөгөөд тэдний бага охин Г. үргэлжлүүлэн суурьшсаар 20*******5 онд орон сууц худалдаж аваад нүүсэн.

5. Миний төрсөн дүү , нар амьдарч байгаад орон сууц худалдаж аваад нүүсэн.

6. Миний төрсөн ах Ж. мал маллаж хөдөө амьдарч байгаад олон хүүхдүүдээ сургуульд сургахаар аймгийн төв орж ирэхдээ манай хашаанд нүүж ирээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа билээ. Дээр дурдсанчлан уг хашаа нь олон нийтийн өмч мэт л олон айл суурьшиж, тэдний аж амьдралыг төвхнүүлж, ажил амьдрал, сургууль соёл, ажил төрөлдөө явдаг, ирж очдог, бууж морддог, буцаад ирдэг олон хүний амьдралын чухал мөчүүд өнгөрсөн хорин долоон жилийн түүхтэй хашаа билээ. Уг газрыг сонгож хашаа хатгаж олон хүний амьдралд тус болсондоо би ч баяртай явдаг. Гэтэл 202******* оны 07 сарын *******9-ны өдөр Ц.*******ийн нэхэмжлэлийг гардаж аваад зүрх өвдөж, гомдол, харуусал зэрэг зэрэг мэдэрлээ. Миний ахын охин Ч. /нэхэмжлэл дээр гэж байгаа ч жинхэнэ нэр нь / миний хашааны газар дээр өмчлөлийн гэрчилгээ 20*******2 онд гаргуулж авсныг, түүгээр ч зогсохгүй Ц.******* гэх залууд 2020 оны 08 дугаар сарын *******9-ны өдөр нэрээ шилжүүлсэн болохыг нэхэмжлэл гардаж авахдаа л мэдлээ. Өдий олон жил өч төчнөөн айл саахалт хүмүүс аж төрж амьдарч ирэхдээ нэг ч хүн миний хашааг авах санаа агуулаагүй атал очиж очиж миний төрсөн ахын охин өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж аваад зарж үрээд шилжүүлээд явна чиг санасангүй үнэхээр гомдолтой байна. Миний бие эмнэлгийн түргэний , халдвартад тус тус хийж байгаад хувираа худалдаа наймааны бизнес эрхэлж одоогоор Улаанбаатар, Завхан аймаг хооронд тээврийн хийж байна. Хэдийгээр тэтгэвэрт гарсан өндөр насны хүн боловч амьдралынхаа төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, ач зээ нарынхаа төлөө, ах дүү нарыгаа дэмжин туслахын төлөө өнөөдрийг хүртэл гар хумхиж зүгээр суулгүй хүнд хөдөлмөр эрхэлсээр байгаа билээ. Уг маргаан бүхий газрын гэрчилгээг нэр дээрээ гаргуулах бичиг цаасны ажил хөөцөлдөх зав чөлөө үнэхээр надад байсангүй. Эхнэр маань өглөө гараад орой бууж ирдэг захын лангуу түрээсэлж бараа, таваараа зардаг, хүүхдүүд бүгдээрээ хотод сурч, ажилдаг аймагт ирэх нь цөөхөн зундаа ирээд амраад явдаг хүүхдүүдийгээ бичиг цаас энэ тэрээ бас ажил төрөл даалгаад яах вэ гэж л бодсон юм. Би ч өөрөө авахгүй бол ингэх вий тэгэх хөөцөлд ч гэж хэлж байсангүй тэднийгээ л хайрлаж хэд хоног амрах гээд ирж байхад нь вий энэ авчих уу дээ тэр авчих уу дээ гэж үнэхээр бодож, санасангүй. Бүгд л өөрийн ойрын төрөл, садан, ах, дүү хүмүүс юу гэж л тэд маань надаас миний хашааг авна гэж санах билээ. Өнөөдрийг хүртэл хүнд хар буруу санаагүй, хүний төлөө, бусдыг бодож явдгийн маань горь нь гарч байх шиг байна. Энэ хашааг өнөөдрийг хүртэл би л тохижуулж нааш, цааш нь хог шороог нь хогны ам руу зөөж, граж, амбаар, саравч барьж, жорлон савыг нь шинэчлэхээр нүх ухсан байдалтай л байж байгаа одоо цаашдаа арчлаад хамгаалаад явах хүсэл байгаа ч хүний нэр дээр гэрчилгээ гарчихсан байна гэж зүүдэлсэнгүй явлаа. Уг хашаагаа алдчихвал миний граж, амбаар, чингэлэг, манай хадам зөөж, тэдний амбаар, саравч гээд хаана очиж аж төрөх болж байна вэ, яагаад хүнд ийм хатуу сэтгэлээр хандаж байгаа юм бэ, өнөөдрийн байдлаар гэрчилгээ гаргуулж авсан тэй уулзах гэж гэрт нь, ажил дээр нь, утсаар ч холбогдож, уулзах гэсэн боловч нуугдаж, зугтааж, утсаа унтрааж, дугаараа сольж өдийг хүрлээ. Цаашдаа бүгдээрээ эвтэй найртай урт удаан хамт амьдрах хүмүүс атал дахин уулзахгүй, учрахгүй мэт энэ муухай зохисгүй, ёс суртахуунгүй, шударга бус, хүмүүжилгүй, ах захгүй, шунахайн сэдэлтэй үйлдлээ таслан зогсоогоосой гэж хүсэж байна. Ядаж гэрчилгээ гаргуулаад авчихсан гээд дуулгахгүй яасан юм бэ, зараад шилжүүллээ та авах уу гэж хэлэхэд яана вэ, гэнэт л шүүх дээр дуудаад газар чөлөөл гэхээр хөгшин хүнд бол хүнд л тусч байна. Өдий наслахдаа өнөөдрийг хүртэл ахынхаа гэр бүлд тусалж, дэмжиж, үр хүүхдүүдийг нь өөрийнхөө хүүхдүүдээс дутахааргүй санаж явсны минь төлөө ач буян санах нь битгий хэл харин ч байнга авч байх ёстой юм шиг санаж хөгшин настай намайг хүний чинээ хүндлэхгүй амьд ахуйд минь яаж ингэж үл тоомсорлож чадаж байна вэ. Амьдрал ахуй тааруу хөдөөнөөс орж ирсэн олон хүүхдийн оюутны төлбөр төлөх гээд хүнд хэцүү байх үед нь ах дүү нараасаа би л тусалж дэмжиж өөрийн өмчлөлийн 2 га ногооны талбай дээр маань ногоо тарьж амьдрал ахуйгаа тэтгэж бай, ногоо тарих зав чөлөө надад гарахгүй байна танайх хүн хүч ихтэй ашиглаж бай гэтэл дараа нь аль хэдийн өөр хүний өмч болчихсон байсан. Тухайн үед би юм хэлээгүй л өнгөрсөн. Гэтэл одоо миний хашааг авч орох газаргүй болгох гэж байгаа нь ёстой нөгөө Гар бариад Бугуй барина, Хойноос ирээд Хот манайх, Даварсаар даварсаар толгой дээр гэгч болж байна. Хүний сайхан сэтгэл рүү ус цацаж л явах юм. Тус болдоггүй юм аа гэхэд тээр болохгүй явж болдоггүй юм уу. тэвчээр хязгаартай шүү дээ. Насаараа л танайхыг тэтгэж, тусалж явсан минь буруу юу. Одоо би хөгшин хүн хүнд ажил хөдөлмөр эрхлээд явж чадахгүй болж байна, би ч бас өөрөө дөрвийн дөрвөн хүүхэдтэй, тэдний маань үр миний ач, зээ нар тавын таван жаахан хүүхдүүд өнөөдөр тоглох газаргүй, орох хашаа хороогүй, би бээр тээврийн том тэргээ тавих хашаа хороогүй, жижиг тэргээ оруулж тавьдаг гражгүй болох болж байна уу, би ч бас үр хүүхдүүдтэй тэднийгээ энэрмээр байна шүү дээ Бүгдээрээ л хүүхэдтэй хүн цаашдаа шинийг хийж бүтээж чадна гэж үү, хүний хүч, хөлс, хөдөлмөр шингээж хүүхдээ энэрч, хайрлахыг надаар хэлүүлэлгүй л мэдэж баймаар юм. Өдий нас дээр гарсан бүтээсэн бүхнийг нэг өдөр унтаад сэрэхэд огт өөр хүн авчихсан байвал ямар байх вэ, миний өмнөөс өөрсдийгөө тавиад бодоод үзээсэй ямар мэдрэмж төрөх бол гомдолтой гэхэд дэндүү гомдолтой байна. Иймд миний дүү нар нэхэмжлэлээ татаж аваад Бага ахынхаа хашааг нэр дээр минь шилжүүлээд өгчихөө л гэж хүсэж байна. Нэхэмжлэл гаргасан уг газрыг худалдан авсан гэх Ц.*******ийн тухайд ах гийн бага охин тэй сууж гэр бүл болох гэж байгаа залуу гэж мэдлээ айл гэрт шинээр орж хадмын заяа түшихээр болсон бол ёс төрөө ч хийгээгүй атлаа ингэж танилцах ёс зүйгүй л үйлдэл байлаа. Гэвч нэхэмжлэлээ татаж аваад эвлэрэн хэлэлцэж, газрыг маань буцаагаад өгчихвөл ах нь та нарт гомдол санахгүй ээ. Миний хашаанд хурим найраа хийгээд урьдын адил амьдраад явж болно. Адгийн зарга арав хоног гэгчээр та нар ч би ч алтан цагаа, алт мөнгөө үрэн таран хийж шүүхэд заргалдаад яах юм бэ. Хүн ахтай, дээл захтай учир зүйгээ эвээр олж учирлан ярилцаж шийдвэрлэе дээ хүүхдүүд ээ! Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үг бий хэлэлцэж, ярилцаад нэг талдаа гарч хэн хэнийгээ ойлголцох ухаан байгаа гэдэгт итгэж байна. Дараа нь харамсах үйлдэл гаргахгүйн тулд давын өмнө нэг тунгаана байгаа дүү нар минь. Уулзан хэлэлцье гэхээр зугтаж бултаад байгаа үйлдлийг чинь ойлгохгүй байна. Учирлан хэлэх үгээ энэ дээр бичихээс өөр сонголт байсангүй. Ухаант мэргэн шүүгч нар минь уучилж ойлгоорой. Мөн нэхэмжлэлд ...Худалдан авах үед уг хашаанд иргэн Б.гийн гэр, хоёр амбаарын хамт, Ж.ийн гэр, хоёр амбаар, гражийн хамт байсан бөгөөд удахгүй энэ айлууд нүүнэ гэж байсан. "гэжээ. Бид нүүнэ гэж огт хэлээгүй, угаасаа нүүх ч боломжгүй юм. Учир нь энэ миний Хашаа хашаанаасаа хөөгдөөд бид хаана очих вэ 80 гарсан хөгшний нутаг усныхан, төрөл төрөгсөд, ах дүү нар, тэдний үр ач нар бүгд энэ хөгшнийг энд хорин тав, зургаан жил суурьшиж аж төрж байгааг андахгүй мэднэ нүүгээд хаана очих вэ, хөгшин настай хүнийг хөөж туугаад байхаар хэр хүнд тусах вэ, энэ хүн хэдий удаан амьдрах билээ дээ, хөгшин хүнийг хүндлэх, хайрлах зүрх сэтгэл чинь хаачихсан юм бэ хүүхдүүд ээ! Насны бөгсөнд ийм ч юм үзэх гэж уйлаад л байх юм. Аль насандаа хийсэн үйлийн үр юм бол доо орох оронгүй очих хашаагүй болох нь уу би чинь гэж халаглах юм. Намайг л ах дүү нартаа өгчхөж дээ гэж нэг хардах юм. Яалтай билээ хүн хүнээ хүндэлж, чиний болохгүй байна вэ. Энэ хашаа миний хашаа би та нарыг байшин барчих уу гэхэд бариа эрх бусдын эрхээр хязгаарлагддаг нийгэмд эрх чөлөөтэй, эвтэй найртай аж төрж яагаад барь л гэсэн нэг ч удаа хөөж, тууж байгаагүй таавар чинь тавтай сайхан л хашаандаа амьдруулж ирсэн цаашдаа ч тийм үйлдэл гаргахгүй миний хүмүүжилд тийм зохисгүй үйлдэл гаргах этик байхгүй. Мөн уг хашаанд дээр дурдсан эд хогшлоос гадна дүү ийн нэг амбаар, чөлөөлж өгнө үү гэж дурдаагүй байгаа нь ямар учир байна вэ. Надтай тэрслэх хувийн шалтгаан байна уу, зөвхөн миний өмч рүү халдах хүсэл зориг байна уу эсвэл уг хашааг худалдаж авахдаа хараагүй байна гэж үү. Худалдан авсан гэж байна хөндлөнгийн огт танихгүй хүнд худалдсан бол бас нэг өөр хэрэг. Гэтэл дүүгийнхээ нөхөрт шилжүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой гэж заасан. Хэрвээ худалдаж авсан бол гэрээ, төлбөр мөнгө шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой гэж бодож байна. Хөндлөнгийн хүнд худалдсан бол наанадаж л авах гэж байгаа хашаа хороогоо үзэж танилцана биз дээ энэ хашаанд чинь төчнөөн айл граж, амбаар, саравч байна шүү дээ гээд энэ хашааг чинь худалдаж авах гэж байна та хэн бэ, яагаад энэ хашаанд байгаа билээ, би энэ хашааг авбал та нүүнэ биз дээ, би авчихад маргаангүй юу гээд бидэнтэй уулзах байсан байх гэтэл энэ хашааг хэнийх болохыг мэддэг өөрсдийн хүргэн болох гэж байгаа залуу руу шилжүүлж өгсөн байгаа нь ийг иргэний хуульд заасан шударга бус өмчлөгч гэдгийг нотолж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын бүртгэлийг хүчингүйд тооцож, Завхан аймаг, ******* сум, *******ын 4-р баг, толгойн нэгдүгээр гудамж, *******28 тоот, **************0 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг маань бусдын шударга бус өмчлөлөөс чөлөөлж, Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-ийн дагуу өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.*******ийн нэхэмжлэлтэй Ж., Б. нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч дор дурдсан хариу тайлбарыг хүргүүлж байна. Манайх уг хашаанд *******997 онд гэр бүлээрээ сумаас аймгийн төв руу нүүх шаардлага гарсан учраас ганц охин үрийн маань нөхөр, миний хүргэн Ж.той ярилцаад хашаанд нь ирж айл саахалт буусан юм. Нүүж ирэх үед хүргэн Ж.ийнх, манай аав ийнх, манайх нэмэгдээд гурван гэр байсан юм. Түүнээс хойш тасралтгүй энэ хашаанд амьдарч байгаа бөгөөд олон ч айлуудтай айл хөрш явж ирсэн дээ. Тэдгээрээс миний ээж 2000 онд өнгөрсөн түүнээс хойш миний дүү Г. хамгийн удаан хажууд минь хань болж айл саахалт амьдарсан юм даг. Манай хүргэний ээж, ах, дүү нар манай аав, ээж, дүү гээд хоёр талаас бүгд л нүүж, бууж л явдаг олон айлууд аж төрж амьдарч ирсэн, олны хөл тасардаггүй Хашаа байгаа юм. Уг хашааг хүргэн маань өөрийн гараар банз бүрийг нь зоож, уг газрыг шилж сонгож хашаалсан түүхтэй юм. Мөн гэрийн буйраа засаж, гэрийн мод, тавилгуудаа бүгдийг нь, жорлон, саравч, амбаар зэрэг бүхий л зүйлсээ өөрийн гараар хийж бүтээсэн, гарын дүйтэй, хөдөлмөрч хүү байгаа юм. Миний охиныг нэг ч шөнө согтуу ирж зовоож байгаагүй, жаргалтай сайхан гэр бүлээ авч яваа, сайхан сэтгэлтэй, мундаг хүргэнтэйдээ би баярлаж, бахархаж, хайрлаж явдаг. Олон ч жил худалдаа наймаа эрхэлсэн, насаараа жолооны ардаас босоогүй, нойр хоолоо хасан, олон хүүхдээ хүний дайтай өсгөж, юугаар ч дутаагаагүй юм даг. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэж үг бий. Миний хүү чинь жинхэнэ хөдөлмөрч хүн, гэр бүл, төрөл садандаа үнэлэгдсэн тэднийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн, тэргүүн эгнээнд үлгэр жишээ болж яваа, сайхан сэтгэлийн далай болсон хүн билээ. Дүү нар нь "Бага ах" гэж дууддаг юм. Эмээ нь өдий наслахдаа худал хэлж, хулгай хийж яваагүй хөгшин хүний хувьд уг маргаан бүхий газар бол миний хүргэн хүү Ж.ийн өмч гэдгийг л батлан хэлж байна. Миний хүргэн өдөр, шөнөгүй том тэрэг жолоодож явдаг, ачаа бараа ачиж, буулгадаг хүнд ажил, хөдөлмөр эрхэлж яваа учраас газрын бичиг цаасны ажлыг хөөцөлдөж амжихгүй явааг нь төрсөн ахынх нь охин олж мэдээд хүргэний маань хашаа гэдгийг мэдсээр байж гэрчилгээ гаргуулж авчээ. Өдий өндөр наслахдаа шүүх, цагдаад дуудагдаж үзээгүй. Гэтэл нас өндөр гарсан хойноо шүүхэд дуудагдаж байдаг. 20*******2 онд гийн охин нь гэрчилгээ гаргуулж аваад найман жилийн дараа буюу 2020 онд хүргэн болж байгаа Ц.******* гэдэг хүн рүүгээ шилжүүлсэн байна. Үүнээс харахад нэг гэр бүлийн хүмүүс л ийм зүйл хийгээд яваад байгааг шүүх анхаарч үзнэ үү. Бага ахдаа ингэж хандчихаад одоо хашаа хороогоор ирдэггүй, гудамд таарахаараа зугтдаг, гэмт хүн гэлбэлзээнэ гэгчээр холбоо тогтоож чадахгүй байгаа л сураг байсан. Ийм шударга бус зүйл хийчхээд яаж бүтэн нойртой явдаг юм бол доо. Миний бага залуу үед залуучууд арай ч ийм ёс зүйгүй байгаагүй юм гэж халаглаж л сууна даа. Одоо ная гарсан хөгшин би хашаанаасаа хөөгдөөд хаачих вэ дээ, ганц охин үрээ л бараадахгүй юм бол хэнийгээ гэж явах уу дээ, хөгшин намайг хэд насална гэж хөөж тууж байгаа улс вэ, өөрийнх нь эмээ, ээж шиг өндөр настай хүн гэдгийг ойлгож, ухаарч байгаа улсууд уу үгүй юу. Ж.гийнх буюу хүргэний ах манайтай айл хөрш болоод олон ч жил болж байна эвтэй найртай, мэндтэй устай, тустай дэмтэй яваад болоод л байсан. Энэ охин үр нь ах, дүүсийг муудалцуулж, хагаралдуулах ямар учир байна вэ авга ахынхаа хашааг авах санаа зорилго сэдэл хаанаас нь гардаг их зориг, зүрхтэй хүүхэд вэ. Бага жаахан байхдаа миний охиныг ажлаас тараад ирж явахад нь урдаас нь тосож гүйгээд л хамгийн бага охинтой нь цүнхнээс нь зуураад "миний ээж", "Үгүй. Миний ээж" гээд л булаацалдаад гүйдэг байсан сан. гийн хүүхдүүдээс хамгийн элэгтэй дотно үр нь байсан. Хүнийг юу ингэж өөрчилдөг юм бол доо гэж эмээ нь толгой гашилгаж сууна даа. Ямар нэг шалтгаан байсан л байлгүй хэлж яриад учир зүйгээ олж болохгүй асуудал гэж баймааргүй юм, гэрчилгээ гаргуулсан бол ядаж дуулгахгүй яав даа, хүнд зарах гэж байгаа бол эхлээд ядаж та авах уу гэж асуух ёс, хууль байгаа биз дээ. Шинээр орж байгаа хүргэн нь намайг шүүхэд дуудаж, хашаа хорооноос минь хөөж байгаа гэж ойлголоо нэг л нутаг усны хүүхэд байх юм. Аав, ээж, эмээ, өвөөг нь андахгүй л мэдэх юм даа би. Хөгшин намайг орох хашаагүй болгох гээд явж байгааг нь мэддэг юм болов уу даа. Хорь, гучаад жилийн өмнө хүний биш хүргэнийхээ хашаанд л нүүж ирж аж төрж байгаагаа баттай мэдэж байна. Хууль, шүүхийн байгууллага шударга үнэнийг тогтоогоод бусдын хууль бус өмчлөлийг хүчингүй болгож, жинхэнэ өмчлөгчид нь олгож шийдвэрлэж өгнө үү. Амар тайван, сэтгэл зовох зүйлгүй, хамтдаа сайхан л амьдарч болоод л яваад байсан. Миний хувьд бол хаашаа ч нүүх боломжгүй үлдсэн насаа энэ хашаандаа л барж дуусгана гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол газар чөлөөлүүлэхийг шаардсан Ц.*******ийн нэхэмжлэлтэй болон нарыг одоо тухайн маргаан бүхий хашаанд байгаа гэр, гарааш, амбаар саваа ав, газар чөлөөлж өг, *******ийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэсэн шаардлагыг нэхэмжлэгч гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бол хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад вэ гэвэл тус газрыг хариуцагч анх *******994 онд шинэ хороонд амьдарч байхдаа том хүүгээ *******-р ангид орох үед аралд нүүж ирж, уг маргаан бүхий газрыг авч байсан. Тухайн үед хүүхдээ дугаар сургуульд ******* дүгээр ангид оруулах зорилгоор нүүж ирээд энэ маргаан бүхий газарт хашаа хатгаад ингээд амьдарч эхэлсэн байдаг юм. Хариуцагч ийн ******* сумын -р *******0-н жилийн сургуульд байсан учраас ийнхээ ажил, хүүгийнхээ сургуульд ойртож ирж байгаа юм. Ингээд хариуцагч , нарын ах дүүсийн хүмүүсийг уг хашаанд буулгадаг, маш олон гэр бүлүүд энэ хашаанд нийлсэн, ахуй амьдралаа залгуулаад буцсан гээд 20 гаруй жил ямар ч маргаангүйгээр уг газрыг эзэмшиж амьдарч ирсэн байдаг. Хариуцагч Г.гийн хувьд бол *******997 онд сумаас хүргэнийхээ хашаанд буюу ийн хашаанд нүүж ирээд өнөөдрийг хүртэл энэ хашаандаа амьдарч байна. Тухайн хашаанд 20 гаруй жил ямар ч маргаангүй ажиллаж амьдраад ирсэн. Гэнэт 202******* оны зун Ц.******* гэдэг залуу уг хашааг эзэмшсэн, хууль ёсны эзэмшигч нь байна гээд маргаан үүсгэж, та нар газрыг чөлөөл гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа юм. Тэгээд *******ийн хувьд юун хүн гарч ирээд энэ хашаанаас хариуцагч Ж., Г. нарыг хөөгөөд байна гэдэг асуудал гарч даамжирсаар шатын шүүхээс шүүгчийн танилцуулснаар уг хэрэг маргаан үүсээд байна. Тухайн үед юуг ойлгосон бэ гэхээр Ч. гэдэг хүнээс Ц.******* нь уг маргаан бүхий газрыг худалдаж аваад газрын эзэн болсон талаараа тайлбарладаг. Нэхэмжлэлийнхээ шаардлага дээр хүртэл ээс *******0,0 сая төгрөгөөр худалдаж авсан гэж бичсэн байдаг. Гэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бол бэлэглэлийн гэрээгээр эрх маань шилжсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан. Тийм учраас энэ ******* гэдэг хүн хариуцагч нарыг одоо байгаа газар, хашааг хууль бусаар эзэмшчихэж байгаа гэж маргаж байгаа ч гэсэн ******* өөрөө мөн хууль бусаар энэ газрыг эзэмшчихсэн байгаа юм. Тэгэхээр хариуцагч нарын зүгээс бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нарын хуулиар олгогдсон буюу тухайн хашаанд өдий хүртэл амьдарч байгаа иргэн нь тэргүүн ээлжид буюу давуу эрхтэйгээр эхний ээлжид худалдаж авах эрхтэй гэж заасан заалтыг зөрчиж энэ эрхийг хариуцагч нар хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлд бол газар чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Газар чөлөөлүүлэхтэй холбоотой бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлье гэж байна. Энэ газар дээр ер нь Ж., Г. нар хэзээнээс амьдарч эхэлсэн юм бэ гэхээр *******99, *******994 оны үйл баримт яригдаж байгаа. *******99, *******994 онд тухайн газар бол гэрчилгээгүй хэн нэгний одоо эзэмшил өмчлөлийн бус байхад хамгийн түрүүнд Ж. өөрөө тухайн газарт нүүж ирж буугаад хашаа хатгаж амьдарч эхэлсэн байдаг. Тэгэхээр эзэмшиж эхэлсэн тэр хугацаанаас хойш ийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх боломж байхгүй. *******99, *******994 онд ийн өмчлөлийн газар дээр очоод амьдраад эхэлчихсэн бол хууль бус гэж үзэх боломжтой байх. Гэтэл хэний ч эзэмшлийн биш тийм газар дээр хашаа хатгаад амьдарч байсан энэ хүмүүсийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй юм. Харин үүнээс хойшхи хугацаанд *******99, *******994 оноос хойш 20*******2 онд амьдарсан одоо бараг *******0-аад жилийн дараа хамт нэг хашаанд амьдарч байж, хажуу талынхаа айлын хөршийн тэмдэглэлийг хийлгэхгүйгээр шууд өөр дээрээ гэрчилгээ гаргуулж авчихсан тэрийгээ ч жинхэнэ эзэмшигч нарт мэдэгдэхгүй яваад байсан ийн хувьд хууль зөрчсөн зүйл байгаа. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дээр ч гэсэн ер нь дурдагдсан байдаг. Эдгээр хүмүүс нь /, / маш олон жил хамтдаа амьдарч байсан байна. Гэхдээ тэр хөршийн тэмдэглэлийг хажуудаа хийгээгүйгээс болж нэг хүнийх нь нэр дээр энэ гэрчилгээ гарсан байна гэдэг байдлаар дүгнэчихсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол ******* дүгээрт хариуцагч нар хүний эзэмшил өмчлөлийн хашаанд хууль зөрчөөд очоод амьдраад байгаа зүйл бол байхгүй. Тийм учраас хариуцагч нарын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнээс гадна одоо энэ нэхэмжлэл гаргаад байгаа Ц.******* гэдэг хүн бол өөрөө энэ газрыг тэгвэл шударгаар олж авсан яг тийм хууль ёсны эзэмшигч мөн үү? гэдэг асуудал энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө хууль зөрчөөд хууль бусаар энэ газрыг эзэмшилдээ оруулаад авчихсан. Тэгсэн хэрнээ хууль бусаар газрыг эзэмшилдээ оруулаад авчихсан хүн өнөөдөр би хууль ёсны эзэмшигч учраас миний газрыг чөлөөл гэдэг шаардлага гаргаад байгаа нь шударга ёсны зарчимд бол нийцэхгүй гэж үзэж байгаа учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ж., Г. нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч би тус газарт *******994 онд хашаа хатган шинэ хорооноос нүүж ирж, нэхэмжлэгч Г. *******997 онд  сумаас нүүж ирж айл хөрш амьдарч эхэлсэн. Тус хашаанд нэхэмжлэгч Г. 25 жил амьдарч байгаа, нэхэмжлэгч тус газарт өөрийн граж, гэр, амбаар зэргийг барьж эзэмшээд 20 жил болж байна. Энэ хугацаанд ах дүүсийн хамт тус хашаанд амьдарч, газрыг ашиглаж эзэмшиж байсан болохыг , , нараар зогсохгүй нутгийн иргэд мэднэ. Ийнхүү ямар нэгэн маргаангүй 20 гаруй жил бид тус хашааг эзэмшиж байтал гэнэт Ц.******* гэх залуу биднийг тус хашааг хууль бусаар эзэмшсэн гэж 202******* онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ц.******* яагаад ингэж нэхэмжлэл гаргах болов гэтэл тус газрыг Ч.ээс худалдан авч газрын эзэн болсон гэж захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүхэд тайлбарласан. Харин баримт бичгийг шалгуулахад тус газрыг авахдаа бэлэглэлийн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлж татвараас зайлсхийж Ц.******* өөрөө хууль бусаар тус газрыг шилжүүлж авсан байна. Тус газрын өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан ******* нь биднийг хууль бусаар газар эзэмшсэн хэмээн хөөж байгаа нь шударга бус юм. Иймд тус газрыг шилжүүлэн авсан "Бэлэглэлийн гэрээ" хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус газрыг Ч.ээс худалдаж авахаар тохиролцож худалдан авсан гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлдэг. Мөн тухайн гэрээг байгуулах үедээ Ц.******* нийт *******0 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг газар дээр Б. би 20 гаруй жил амьдарч байгаа, Ж. өөрийн гражыг барьж, мөн зуны улиралд гэр барьж амьдраад 20 гаруй жил болж байна. Гэтэл Ч. нь тус газрыг өөрийн нэр дээр авсан болон худалдах гэж байгаа талаараа бидэнд мэдэгдээгүй, худалдан авах эсэхийг асуухгүйгээр шууд Ц.*******т худалдсан. Энэ нь бидний зүгээс тухайн газрыг эхний ээлжинд худалдан авах Иргэний хуулиар олгогдсон давуу эрхийг зөрчсөн. Иймд Ч., Ц.******* нарын дунд хийгдсэн хашаа байшин худалдах худалдан авах хэлцэл нь Иргэний хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц. сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

Миний бие Ц.******* нь Ж., Б. нарын сөрөг нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хашааны газар нь 2020 оноос хойш Ц.******* миний өмчлөлд шилжсэн харин ч газар чөлөөлж өгөхгүй шүүхийн маргаан гаргаад жил явж байна. Энэ газрыг би Ч.ээс шилжүүлж авсан. Авсан цагаас хойш миний өмчлөлийн газар дээр амьдарч байгаа энэ хүмүүсээс миний өмчлөлийн газар дээр амьдарч байгаагийн төлбөрийг нэхэмжилмээр байна. Ж., Б. гээд байгаа хүмүүс газар өмчлөх гэрчилгээтэй ямар ч хамаагүй хүмүүс байгаа тул тэдний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас 2 шаардлага гаргасан байгаа. Эхний шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2 дахь шаардлага нь болохоороо бэлэглэлийн гэрээгээр халхачилж худалдах худалдан авах хэлцэл хийснийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Бэлэглэлийн гэрээний хувьд тухайн маргаан бүхий хашааг одоо Ж., Г. нар нь эзэмшээд 25 жил болж байна. Эзэмшиж ирснийг нь бол нутгийн ахан дүүс бүгдээрээ мэднэ. Тухайн маргааны хариуцагчаар шинээр татагдсан Ч. болон одоо нэхэмжлэл гаргасан Ц.******* нар анх маргаан бүхий хашааг Ж., Г. нар эзэмшиж ашиглаж энэ хүмүүс амьдардаг гэдгийг нь мэдэж байсан. Тэгээд Ж., Г. нарыг маргаангүйгээр 20 гаруй жил уг маргаан бүхий хашаанд амьдраад явж байхад гэнэт хууль бусаар эзэмшсэн гэдэг тухайн маргаан 202******* онд үүссэн. яагаад *******т уг маргаан бүхий хашааг худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдсан юм бэ? гэдэг талаар Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүх дээр тайлбарласны дагуу бид нар баримт бичгийг нь шалгуулахад тухайн газрыг авахадаа бэлэглэлийн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлээд татвараас зайлсхийж, Ц.******* хууль бусаар тус газрыг ээс шилжүүлж авсан байгаа юм. Тус газрын өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан Ц.******* нь одоо биднийг хууль бусаар тус газрыг эзэмшээд байна гэдэг. Тийм болохоор тус газрыг шилжүүлэн авсан тэр үндэслэл болсон Улсын бүртгэлд бүртгэгдээд байгаа тэр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэдэг шаардлага гаргасан. 2 дугаар шаардлагын тухайд Ц.******* нь тухайн газрыг ээс худалдаж авахаар тохиролцсон гэдгээ шүүхийн шатанд мэдүүлдэг. Тухайн гэрээг байгуулахгүйгээр нийт *******0 сая төгрөгийн бэлэн мөнгийг авсан гэдгээ аль аль талууд хүлээн зөвшөөрдөг. Тэгээд уг газар дээр Б., Г. нар амьдарсаар байтал энэ хүмүүст мэдэгдэхгүйгээр хоорондоо тухайн газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулаад явчихсан байгаа нь бидэнд эхлээд худалдан авах эсэхийг асуухгүйгээр шууд Ц.*******т худалдчихсан ийн үйлдэл нь тухайн газрыг бидний зүгээс одоо эхний ээлжид худалдаж авах Иргэний хуулиар олгогдсон давуу эрхийг маань зөрчиж байгаа юм. Тийм учраас , Ц.******* нарын хооронд хийгдсэн хашаа байшин худалдах худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж хэлэхэд нэхэмжлэгч Ц.*******аас ******* сумын д гаргасан гомдол, иргэний хэргийн шүүхэд одоо гаргачхаад байгаа нэхэмжлэл, захиргааны хэргийн шүүхэд өмнө нь гаргаж байсан тайлбар, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, шүүхүүдэд гаргаж байгаа тайлбарууд дээрээ тухайн газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулаад худалдаж авсан гэдгээ бол өөрөө удаа дараа тайлбарласан. Өмнөх шүүх хуралдаан дээр ч гэсэн худалдаад авчихсан юм аа гэдэг зүйл хэлээд байгаа. Ингээд *******ийг худалдаад авсан юм байна гэж ойлгохоор тухайн газрыг шилжүүлсэн баримт бичгийг нь шалгаад үзэхээр бэлэглэлийн гэрээ гарч ирж байгаа юм. Энэ бол хууль зөрчиж, татвараас зайлсхийж, үндсэн худалдах, худалдан авах гэрээгээр тухайн газрыг өөрөө олж авсан хэрнээ бэлэглэлийн гэрээ байгуулсан мэтээр ингэж халхавчилж хэлцэл хийсэн ийм хууль бус үйл ажиллагаа явагдсан байна гэдэг нь бол хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. ын хэрэгт авагдсан дансны хуулгыг нь үзэхээр *******тай бэлэглэлийн гэрээ байгуулсны маргааш нь 8,0 сая төгрөг, сарын дараа 2,0 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгээд эдгээр баримтыг яг ямар учиртай гүйлгээ юм бэ гээд асуухаар энийгээ тайлбарлаж чадахгүй байгаа. Тайлбарлаж чадахгүй байна гэдэг нь бол энэ худалдах худалдан авах гэрээнийхээ дагуу шилжүүлсэн төлбөр юм байна гэдгийг ер нь илэрхийлж байгаа гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ гэрээ байгуулсны маргааш нь энэ мөнгө т шилжигдэж байгаа юм. Ц.******* бол тухайн газрыг бодит байдал дээр мөнгө төгрөгөө төлөөд худалдаад авчихсан хэр нь цаанаа бэлэглэлийн гэрээ гээд халхавчилсан ийм хууль бус үйл ажиллагаа явагдчихсан байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоолд худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд бэлэглэлийн гэрээ байгуулсан байвал үүнийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж тайлбарлачихсан байгаа. Худалдаж авсан газраа худалдсан мэтээр баримт мөнгө бүрдүүлээд хууль зөрчсөн нь хэрэгт авагдсан. Үүнээс гадна түүний өөрийнх нь тайлбарууд, гэрч ын мэдүүлэг, дансны гүйлгээний баримтууд, бэлэглэлийн гэрээ зэргээр бол нотлогдож байгаа. Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д заасан одоо шаардлага гаргаж байгаа этгээд бол тухайн хөрөнгийнхөө хувьд өөрөө хууль ёсны өмчлөгч байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг хуулийн дагуу олж авсан тийм этгээдүүд бол хууль ёсны өмчлөл үүсгэх ёстой гэж үзнэ. Харин хууль зөрчөөд хууль бусаар эрх олж авсан этгээд өнөөдөр өөрийгөө хууль ёсны өмчлөгч юм аа гээд шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Сүүлд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь бэлэглэлийн гэрээ хууль бус хүчин төгөлдөр бус байхаас гадна энэ худалдах худалдан авахаар тохиролцоод байгаа хэлцэл хүртэл өөрөө хууль зөрчсөн, хууль бус ийм тохиролцоо хэлцэл болсон байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад гэхээр нэхэмжлэгч нь тус газарт *******994 онд хашаа хатгаад шинэ хорооноос нүүж ирж амьдарсан юм байна. Нэхэмжлэгч нь *******997 онд сумаас нүүж ирж айл хөрш амьдарч эхэлсэн байдаг. Энэ нь бол хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд дээр дурдагдаад байгаа гэрчүүдийн мэдүүлэгт суурилсан. Хэрэгт авагдсан гэрэл зураг дээр байгаа ийн гэр уг маргаан бүхий хашаанд одоо хүртэл байгаа. гийн гэр бас байж байгаа, ингээд энэ газрыг бол одоо хүртэл ашиглаад байгаа. Тэгэхээр тус хашаанд нэхэмжлэгч гэхэд одоо бараг 25 жил амьдарч байгаа хүн байна. Ж. бол өөрийн граж, гэр, амбаар зэргийгээ барьж эзэмшээд бас ингээд 20 жил болсон байдалтай байгаа. Иргэний хуульд зааснаар эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрхийн тухай зохицуулалт Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.******* дээр байж байгаа хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг *******0 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч нь уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэсэн байдаг. Тэгэхээр нь тухайн газарт 25 жил амьдарч байгаа, Ж. нь граш, амбаар нь одоо хүртэл тухайн газарт байгаа. Зун нь гэрээ тухайн хашаанд очиж бариад амьдардаг байгаа. Энэ бол эзэмшиж, ашиглаж байгаа үйл явдал бол *******0-аас дээш жилийн хугацаанд болсон байгаа. Тэгээд нь тухайн газрыг *******0,0 сая төгрөгөөр худалдахаар тохиролцоод *******0,0 сая төгрөг авсан бичиг баримтыг бол шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээгээр халхавчилж шилжүүлсэн байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл халхавчилж хийсэн хэлцэл нь бол бэлэглэлийн гэрээ байдаг. Бодит байдал дээр бол худалдчихсан нөхцөл байдал байгаа. Тэгэхээр Иргэний хуульд эд хөрөнгө худалдах худалдан авах давуу эрх олгохоор заасан нарийвчилсан хууль бас байна. Энэ нь Иргэний хуулийн 270 дугаар зүйл дээр худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх гэсэн заалт, 270.*******-д худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй хүнд мэдэгдэх үүрэгтэй гэж байгаа юм. Тэгэхээр энэ тохиолдолд хуульд заасны дагуу нь тухайн газрыг худалдах гэж байгаагаа давуу эрхтэй этгээдүүд болох *******0-аас дээш жил эзэмшиж ашиглаад байгаа Б., Ж. нарт бол эхний ээлжинд мэдэгдэх үүрэгтэй байсан боловч мэдэгдээгүй, Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т худалдагч тухайн эд хөрөнгийг худалдах давуу эрх бүхий этгээдийг эрхээ хэрэгжүүлээд хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж болно гэсэн байдаг. Гэтэл худалдан авах давуу эрхтэй этгээдүүд буюу Г., Ж. нарт мэдэгдээгүй, Ц.*******т худалдаад бэлэглэлийн гэрээ дундуур нь хийгээд явчихсан. Энэ бол Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дугаар заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.-т худалдагч энэ хуулийн 270.*******-д заасан үүргээ биелүүлээгүй бол худалдан авах давуу эрх бүхий этгээд нь худалдагчаас гуравдагч этгээдэд санал болгосон нөхцөлөөр худалдан авах гэрээ байгуулахаар шаардах эрхтэй гэж байгаа. Тэгэхээр мөн хуулийн 270.-т зааснаар бол ийн *******0,0 сая төгрөгөөр Ц.*******т худалдаад байгаа энэ нөхцөлөөр нь хариуцагч Г., Ж. нар давуу эрхийнхээ хүрээнд худалдан авахаар шаардах эрхтэй гэдгийг Иргэний хуульд заагаад өгсөн байгаа. Мөн хуулийн 27******* дүгээр зүйлд Ж., Б. нарт эхний ээлжинд худалдан авах талаар хугацаа тогтоож өгөөгүй, хугацаа тогтоох журмыг хэрэгжүүлээгүй шууд гуравдагч этгээдэд худалдчихсан учраас энэ худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэхгүйгээр гуравдагч этгээдэд худалдсан худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж үзэж уг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэдэг шаардлага нэмж гаргасан. Шаардах эрхийн үндэслэл нь бол Иргэний хуулийн 27******* дүгээр зүйлийн 27*******.*******-т заасан байгаа. Тэгэхээр худалдан авах давуу эрхтэй этгээдүүдэд мэдэгдэлгүйгээр, мөн хугацаа олголгогүйгээр өөр хүнд газрыг худалдахаар тохиролцсон тэр худалдах худалдан авах хэлцэл бол хүчин төгөлдөр бус байх тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ц.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлээр өөртөө өмчлөх эрхийг олж авсан тул Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй хүн учраас Иргэний хуулийн 27******* дүгээр зүйлийн 277*******.*******-д зааснаар худалдах худалдан авах хэлцлийн хүчин төгөлдөр бусад тооцож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Ц.*******ийн газар өмчлөх эрхийн Г-09*******8002*******29 дугаартай гэрчилигээ, кадастрын зураг, Ч.ийн газар өмчлөх эрхийн Г-09*******8002*******29 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг, итгэмжлэл, Завхан аймгийн ******* сумын даргын газрын 202*******.06.25-ны өдрийн *******/402 дугаартай албан бичиг, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Хариуцагч тал нотлох баримтаар: Итгэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, фото зургууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэл зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүхээс талуудын хүсэлтийн дагуу нотлох баримтаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.0*******.*******0-ны өдрийн **************8/ШШ2022/000 дугаартай шийдвэр, Ц.*******ийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Ч.ын мэдүүлэг, түүний хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж., Г. /Б./ нарт холбогдуулан Завхан аймгийн ******* сумын ******* багийн толгойн хэсэг ******* дүгүээр гудамж *******28 тоот хашаанаас иргэн Г.гийн гэр 2 амбаарын хамт, Ж.ийн гэр, 2 амбаар, гражийн хамт чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ж., Б. нар нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдаж хийгдсэн худалдах, худалдан авах хэлцэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардалгыг тус тус гаргажээ.

Хариуцагч Ж. ...тус маргаан бүхий хашаа, газрыг гэр бүлээрээ *******994 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч, ашиглаж, эзэмшсэн, ...энэ хугацаанд хашаа, газрын талаар огт маргаан гарч байгаагүй, ... уг хашаа нь олон нийтийн өмч мэт л олон айл суурьшиж, тэдний аж амьдралыг төвхнүүлж, ажил амьдрал, сургууль соёл, ажил төрөлдөө явдаг, ирж очдог, бууж морддог, буцаад ирдэг олон хүний амьдралын чухал мөчүүд өнгөрсөн хорин долоон жилийн түүхтэй хашаа, ...миний ахын охин Ч. миний хашааны газар дээр өмчлөлийн гэрчилгээ 20*******2 онд гаргуулж авсныг, түүгээр ч зогсохгүй Ц.******* гэх залууд 2020 оны 08 дугаар сарын *******9-ны өдөр нэрээ шилжүүлсэн болохыг нэхэмжлэл гардаж авахдаа л мэдлээ. ...миний төрсөн ахын охин өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж аваад зарж үрээд шилжүүлээд явна чиг санасангүй үнэхээр гомдолтой байна. ...иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын бүртгэлийг хүчингүйд тооцож, Завхан аймаг, ******* сум, *******ын 4-р баг, толгойн нэгдүгээр гудамж, *******28 тоот, **************0 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг маань бусдын шударга бус өмчлөлөөс чөлөөлж, Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-ийн дагуу өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэж,

Хариуцагч Б. ...манайх уг хашаанд *******997 онд гэр бүлээрээ сумаас аймгийн төв руу нүүх шаардлага гарсан учраас ганц охин үрийн маань нөхөр, миний хүргэн Ж.той ярилцаад хашаанд нь ирж айл саахалт буусан, нүүж ирэх үед хүргэн Ж.ийнх, манай аав ийнх, манайх нэмэгдээд гурван гэр байсан юм. Түүнээс хойш тасралтгүй энэ хашаанд амьдарч байгаа бөгөөд олон ч айлуудтай айл хөрш явж ирсэн, ... уг хашааг хүргэн маань өөрийн гараар банз бүрийг нь зоож, уг газрыг шилж сонгож хашаалсан түүхтэй, мөн гэрийн буйраа засаж, гэрийн мод, тавилгуудаа бүгдийг нь, жорлон, саравч, амбаар зэрэг бүхий л зүйлсээ өөрийн гараар хийж бүтээсэн, ... өдий наслахдаа худал хэлж, хулгай хийж яваагүй хөгшин хүний хувьд уг маргаан бүхий газар бол миний хүргэн хүү Ж.ийн өмч гэдгийг л батлан хэлж байна. ...миний хувьд бол хаашаа ч нүүх боломжгүй үлдсэн насаа энэ хашаандаа л барж дуусгана гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

Нэхэмжлэгч Ц.******* нь тус маргаан бүхий газар миний өмчлөлийн газар, , нарт ямар ч хамааралгүй хүмүүс байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* баг толгойн хэсэг ******* дүгээр гудамж *******28 тоот /хуучнаар хэсэг дугаар гудамж *******2 тоот/ **************0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн Г-09*******8002*******29 дугаартай гэрчилгээг 2020 оны 08 дугаар сарын *******9-ний өдөр гаргуулан өмчлөгч болжээ.

Уг маргаан бүхий газрыг нэхэмжлэгч өөрийн нэр дээр бүртгүүлэхдээ Ч.ийн нэр дээр бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн гэрээний дагуу газар өмчлөх эрхийг олж авч, улмаар өмчлөх эрхээ өөрийн нэр дээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр шаардах эрх үүссэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 90 дүгээр зүйлийн 90.*******-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.*******-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.******* нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч, эсхүл шударга эзэмшигч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардахаар байна.

Гэтэл хариуцагч нарын эзэмшил нь хууль бус гэж үзэх үндэслэл дээрх тохиолдолд тогтоогдсонгүй.

Учир нь хариуцагч Ж. маргааны зүйл болох Завхан аймгийн ******* сумын ******* баг толгойн хэсэг ******* дүгээр гудамж *******28 тоот /хуучнаар хэсэг дугаар гудамж *******2 тоот/ **************0 м.кв газрыг анх *******994 оноос амьдарч эхэлсэн үйл баримт, мөн хариуцагч Г. *******997 оноос одоог хүртэл амьдарч байгаа болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбар, тэдний тайлбар нь хууль сануулж авсан гэрч Ж., Ч. нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан фото зургууд зэргээр нотлогдож байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.5-д иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэх талаар заасан бөгөөд мөн зүйлийн 5.*******.5.2-д Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ  хуулийн 5.*******.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.*******.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад  этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх, Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.*******-д Хуульд болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заажээ.

Хэдийгээр хариуцагч Ж., Г. нар Газрын албанд маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй ч *******994 оноос Ж. хашаа хатган, гэр, амбаар, граж барьсан, одоог хүртэл Ж.ийн гэр эд хөрөнгө байгаа, мөн хариуцагч Г. гэр, амбаар барин одоог хүртэл амьдарч байгаа болох нь, түүнчлэн нэхэмжлэгч Ц.******* нь одоо амьдарч буй газрыг эзэмших эрх хууль ёсоор хэн нэгэнд үүсээгүй байхад буюу 2020 онд Ч.ээс бэлэглэлээр авах үед хариуцагч нарыг уг газар дээр олон жилийн туршид амьдарч буй газар гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээр дурдсанаар хариуцагч Ж., Г. нар маргаж буй хашаа, газрыг *******994 оноос хойш шударгаар эзэмшиж ашиглаж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, үүнээс хойш 202******* он хүртэл хариуцагчийн газар эзэмших эрхтэй холбоотой маргаан гарч байгаагүй үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч дээрх газрыг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй нөхцөл харагдаж байна.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 85 дугаар зүйлийн 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан.

Харин Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.2, *******06.4.-т зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь өмчлөлийн буюу эзэмшлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх буюу эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба хариуцагч нар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг мөн уг эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон ямар үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Тодруулбал, нэхэмжлэлд дурдсан Завхан аймгийн ******* сумын ******* баг толгойн хэсэг ******* дүгээр гудамж *******28 тоот /хуучнаар хэсэг дугаар гудамж *******2 тоот/ **************0 м.кв газар нь *******994 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар баригдсан бөгөөд хариуцагч нар уг газрыг анхны зориулалтаар ашиглаж байгаагийн зэрэгцээ урьд байсан байдлыг өөрчилсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

Дээрх газар нь хариуцагч нарын өмчлөлд шилжсэн байхад байрлаж байгаа газрыг нь 2020 онд бусдад өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг зөрчсөнөөс гадна өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах тухай Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.******* дэх зохицуулалттай нийцээгүй байна гэж үзнэ.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Ц.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Ж., Г. нар нь нэхэмжлэгч Ц.*******, Ч. нарт холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдаж хийгдсэн худалдах худалдан авах хэлцэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Бэлэглэлийн гэрээг хүчинтөгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь бэлэглэлийн гэрээ нэг талын хүсэл зоригоор хийгддэг, бэлэглэлийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил болоод өмчлөх эрхийг шилжүүлснийг бүртгэсэнээр хуучин өмчлөгчийн эрх дуусгавар болж шинэ өмчлөгчид өмчлөх эрх шилждэг үр дагавартай.

Өөрөөр хэлбэл талуудын гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, нэхэмжлэгч Ц.*******ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, бэлэглэгч буюу өмчлөгч Ч.ийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Дээрх үйл баримтад үндэслэлд зааж буй халхавчлагдсан гэх худладах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан, зохигчдын хүсэл зориг нэгдсэн гэж үзэх нөхцөл, худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэлээ өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх болсон нөхцөл, шаардлага байсан нь нотлогдоогүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.******* нь уг газрыг *******0.0 сая төгрөгөөр худалдаж авсан гэх ба харин өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэл хийлгэхдээ бэлэглэлийн гэрээнд үндэслэсэн нь үгүйсгэгдээгүй боловч уг бэлэглэлийн гэрээ нь Ц.******* болон Ч. нарын хооронд хийгдсэн байх ба Ж., Г. нарын нэхэмжлэлээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.*******-д заасны дагуу нэхэмжлэгч болон хамтран хариуцагч Ч.ийн төлөөлөгч нарт мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн зохигчид нь маргаан бүхий газарт анхнаасаа Ж., Г. нар амьдарч байсан талаар болон Ц.******* нь Ч. нар нь хамаарал бүхий этгээд болох талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсгүүдэд зааснаар үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН **************5 ДУГААР ЗҮЙЛИЙН **************5.2., **************6, **************8 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ТУС ТУС ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

*******. 90 дүгээр зүйлийн 90.*******, 9 дугаар зүйлийн 9.*******, *******06 дугаар зүйлийн *******06.******* дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ийн нэхэмжлэлтэй Ж., Г. /Б./ нарт холбогдох газар чөлөөлүүлэх тухай,

Ж., Г. нарын сөрөг нэхэмжлэлтэй Ц.*******, Ч. нарт холбогдох Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдаж хийгдсэн худалдах худалдан авах хэлцэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус ту хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Ж., Г. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.  Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ