Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2024/00208

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 08

101/ШШ2024/00208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,,,,,,-д холбогдох,

 

81,953,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,

Иргэдийн төлөөлөгч Р., Ч.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК нь барилгын материалын худалдаа, үйлчилгээ явуулдаг компани. Үйл ажиллагааныхаа дагуу компани 2014 онд захирлын тушаал гаргаж иргэн Б.ийг менежерийн албан тушаалд ажилд авсан. Б. нь компанийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллага иргэнд танилцуулах, компанийн харилцагч байгууллага, аж ахуйн нэгжээс авах өр төлбөрийг барагдуулах ажлыг голчлон хариуцан ажилладаг байсан. Тухайлбал, компани нь үйл ажиллагааныхаа дагуу харилцагч байгууллагуудад бүтээгдэхүүн нийлүүлдэг бөгөөд харин тухайн харилцагч байгууллагаас бүтээгдэхүүний төлбөрийг мөнгөн хэлбэрээр болон бартераар компанид төлдөг болно. Зарим харилцагч байгууллагууд өр төлбөрөө төлөхгүй удаах тохиолдол ч гардаг. Энэхүү ажлыг Б. нь голчлон хариуцан ажилладаг байсан, 2016 оноос 2018 оны хооронд тодорхой тооны харилцагч байгууллагуудаас өр төлбөртэй байсан бөгөөд тухайн байгууллагууд нь өр төлбөрийг бартераар буюу бараа материал, тодорхой хөрөнгөөр төлөх санал тавьсныг хүлээн авч байсан.

- ХХК нь ХХК-иас 240,000,000 төгрөгийн авлагатай байсан. ХХК-ийн захирал гэдэг хүн манай компанид Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, байр, 3 давхрын хаягт байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 194,000,000 төгрөгөөр зарахаар тохироод гэдэг хүн 130,000,000 төгрөгийг манай компанид өгөхөд нь 60,000,000 төгрөгийг нь өөртөө авсан,

- ХХК нь ХХК-д 40,000,000 төгрөгийн үнэ бүхий нэмэлт бодис бүтээгдэхүүн борлуулсны үнийн дүнд 28,000,000 төгрөгт тооцон авсан улсын дугаартай Wrangler маркийн авто машиныг иргэн Г.т 28,000,000 төгрөгөөр зарахаар харилцан тохиролцож 14,000,000 төгрөгийг ХХК-д өгч, үлдэх 14,000,000 төгрөгийг өөртөө авсан,

- ХХК-иас ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөгөөр тооцож өр барагдуулах зорилгоор өгсөн улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө авч завшсан, энэ хэрэг нь эрүүгийн хэргээр шалгагдсан. ХХК-ийн өмчлөл бүхий Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 51.45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ш. гэх хүнд 75,000,000 төгрөгөөр зарж эргэн төлөлт хийсэн мөнгөнөөс 25,830,000 төгрөгийг өөртөө авч завшсан хэргийг шийдсэн. Үүнтэй холбоотой аудитын болон өмгөөллийн хөлстэй холбоотой зардал 7,953,150 төгрөг, нийт 81,953,150 төгрөгийг нэхэмжилж байна.

Компанийн зүгээс Б.тэй уулзан эдгээр төлбөрийг төлөхийг шаардахад тэрээр ээждээ байр авсан, төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Тооцоо нийлсэн актаа үйлдээд харилцагч компаниуд эд хөрөнгөө бартераар шилжүүлсэн. Үүнтэй маргадаггүй. ХХК нь дээрх хөрөнгүүдийн хувьд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч юм. ХХК-ийн эзэмшилд тухайн орон сууц, автомашин байсан.

ХХК, ХХК хоорондын тооцоо нийлсэн акт байгаа. Тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх орон сууцанд шударга өмчлөгч болох нь тогтоогдсон. Манайхаас 74,000,000 төгрөгт эвлэрэх талаар өмнө ярилцаж байсан. Бид нар өөрсдийн эзэмшилд байсан хөрөнгөө авах эрхтэй.

Өмнө энэ хэргийг шийдвэрлэж байхад шүүх хуралдаанаар хариуцагч ийн өмгөөлөгч нь хариу тайлбартаа 60,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрдөг гэх агуулга ярьдаг. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан ийн хариу тайлбарт бонус цалиндаа уг мөнгийг авсан гэж байгаа боловч компани нь 2018 онд бонус цалин өгдөг байсан, түүнээс хойш өгөхөө больсон. Бонус цалин яаж өгдөг байсан, яагаад өгөхөө больсон нь захирал мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Компаниудаас орж ирэх бүх төлбөр орж ирсний дараа захирал өрөөндөө дуудаж байгаад бонус цалинг өгдөг байсан. Харин хөдөлмөрийн гэрээнд бонус цалин өгөх талаар заагаагүй. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу 81,953,150 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 2013 оноос тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн барилгын материал болох бетон зуурмагийн уян налархайжуулагч гэх бодисыг борлуулах, тэдгээрээс авах өр төлбөрийг барагдуулах ажлыг гүйцэтгэдэг байсан. Бонус цалин өгдөг байсан талаар нэхэмжлэгч компанийн захирлууд нь хэлдэг, борлуулсан бараа материалын 20 хувиар тооцдог байсан гэсэн. Авсан гээд байгаа нийт 74,000,000 төгрөгийг өөрөө дур мэдээд авсан зүйл байхгүй. Хариуцагч нь өмнө шүүх хуралдаанд 60 сая төгрөгийг бонуст авсан гэж хэргийн нөхцөл байдлаа ойлгоогүй ярьсан байсан, тухайн үед маш олон хөрөнгүүд компанид бартераар орж ирж байсан, Хан-Уул дүүргийн байр, Жип вранглер машин дээр бонус хамаарахгүй, өмнө хийсэн ажлын бонус байсан. гэх хүнд 2020.01.07-ний шийдвэрээр 603,150 төгрөг хуулийн дагуу тухайн хэргийн хариуцагч төлөх ёстой мөнгийг төлөхгүй, мөн өмгөөлөгчийн хөлс, аудитын компанид төлсөн мөнгөний талаар хийсэн гэрээ, төлсөн баримт хэрэгт байхгүй, аудитын мөнгө төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, аудитын дүгнэлтийн талаар цагдаагийн байгууллагаас үндэслэлтэй эсэх дээр шинжээч томилсон. Шинжээч нь уг аудитын дүгнэлт нь анхан шатны баримтад үндэслээгүй дүгнэлт байна гэсэн тул аудитын компанид төлөх мөнгийг төлөх үндэслэлгүй. 34-26 жип вранглерийг т зарж 14 сая төгрөгийг хувьдаа завсан гэж байгааг зөвшөөрөхгүй, одоогийн захирал гэдэг хүний мэдүүлэг, Ерөнхий захирал нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Машины нэрийг ын нэр дээр шилжүүлж авсан байсан. Захирлаа нэр шилжүүлэх үү гэхэд Ерөнхий захирал зөвшөөрөөд рүү шилжүүлсэн асуудал байгаа. Авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагаанд уг автомашин нь ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүй гэсэн байдаг. Иймээс хохирол шаардах эрхтэй эсэхийг анхаарч үзнэ үү.

Хан-Уул дүүргийн 15-р хороо 55 байр байрыг 194 сая төгрөгөөр зарж 70 саяыг бэлнээр өгч 60 саяыг хувьдаа завшсан гэж байгаа боловч 70 сая орсон гэх баримт байдаггүй, тэй байгуулсан гэрээ хэлцэл байдаггүй, энэ байр нь гийн хөрөнгө ч биш, нэхэмжлэгчийн хэлж байгаагаар ХХК-иас авсан баримт ч байдаггүй. гэдэг хүний нэр дээр байж байгаад гэдэг хүн рүү шилжүүлсэн захиалга байгаа. гэдэг хүний орон сууц ямар байдлаар ХХК руу ирсэн баримт байхгүй. Компанийн данс руу орж байгаа гэх баримт хэрэгт байхгүй. Энэ компанийн өмч мөн гэж үзэх юм бол мөнгөө дансаараа авдаггүй, татвараа төлдөггүй, орлогоо нуудаг гэх үйл баримт үүсэж байна. гэх хүний захиалгаар барьсан байшин ямар замаар явж ХХК-д ирсэн нь нотлогдоогүй, 60 сая төгрөг ч баримтаар дансаар ордоггүй. Энэ компанийн өмч мөн гэж үзвэл хөрөнгөө нэр дээрээ авдаггүй, мөнгөө дансаар авдаггүй, орлого нууж байгаа юм шиг асуудал, нөгөө талаасаа байрны үнийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

ИХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшсэн гэдэг нь тодорхойгүй, өмчлөгчийн хувьд ИХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар өмчлөх эрхтэй, өмчлөгч хууль гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр захиран зарцуулах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь уг хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар Хан-Уул дүүргийн орон сууцны анхны өмчлөгч нь гэсэн байсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгийг гэрээний үндсэн дээр шилжүүлнэ. Гэтэл ХХК, ХХК-ийн хооронд гэрээ хэлцэл байхгүй. Өрөндөө өгч байгаа бол гэрээ хэлцэл хийх ёстой байсан. Байрыг авч байгаа бол албан татвар төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул байрыг шаардах этгээд ХХК биш юм. Тус компаниудыг өглөг авлагын тооцоотой гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. гэдэг хүн 14,000,000 төгрөгийг эд өгсөн талаар гэрчийн мэдүүлэг байгаа гэж байна. Тухайн үеийн компанийн ерөнхий захирал өр төлбөр дууссан, шилжүүл гэсний дагуу ийн нэр дээр машиныг шилжүүлсэн. Бонус цалингийн хувьд андуурах боломжгүй гэж байгаа боловч маш олон компанитай харилцдаг, маш олон байр бартерт авдаг компани. Өмнө жил авах байсан өр, авлага нь дараа жил нь орж байдаг. Тухайн үед маш их төлбөр барагдаад бонусаа өгч, авалцаад явдаг байсан. Бонусыг ямар хэмжээгээр олгодог байсан нь компанийн захирлуудын тайлбараар нотлогддог. Эрүүгийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг энэ хэрэгт хууль сануулсан гэрчийн мэдүүлэг гэж байгаа нь учир дутагдалтай. Нэхэмжлэгчийн хувьд энэ байртай холбоотой хохирсон үйл баримт байхгүй байна. Иргэний хуулийн 497.1-т зааснаар гэм хор учраагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Улсын бүртгэлийн лавлагаагаар орон сууцны анхны өмчлөгч нь гэж хүн байна. ХХК нь татвар төлдөггүй, үл хөдлөх хөрөнгүүд улсын бүртгэлд ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүй тул орон сууцтай холбоотой мөнгөний хохирол шаардах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Чингэс гэх хүн 14 сая төгрөгийг эд өгсөн гэх боловч уг мөнгийг гэх хүн төлбөр тооцоо дууссан тул автомашины нэрийг шилжүүлсэн, захирлын зөвшөөрлөөр нэр шилжсэн. Энэ хэрэгт нэг ч гэрчийн мэдүүүлэг авагдаагүй, эрүүгийн хэргийн авсан гэрчийн мэдүүлгүүд энэ хэрэгт үнэлэгдэхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан ХХК-ийн 2018.01.16№01/03 тоот албан бичиг, ХХК-ийн 2018.03.26№18107 тоот албан бичиг, ХХК-ийн 2016.08.20№2016/08-09 тоот албан бичиг, -ийн 2019.11.15№L/397 тоот албан бичиг, -ийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020.09.11№31 тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.31№2021/ШЦТ/287 дугаартай шийтгэх тогтоол, -ийн 2021.08.23№4/9 тоот албан бичиг, ХХК, Б. нарын байгуулсан 2016.01.01№7 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ХХК-ийн захирлын 2014.06.01№14/45 тушаал, ХХК-ийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь дугаартай төгрөгийн дансны 2019.01.01-2019.06.01 хүртэл хугацааны дансны хуулга, ХХК, ХХК, ХХК-тай тооцоо нийлсэн баримтууд, түүнд хавсаргасан зарлагын падаанууд,

3.2 Хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.10№2022/ШЗ/180 захирамж, гэрч Б.ийн 2019.11.18 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, ХХК, ХХК тооцоо нийлсэн актууд, зарлагын баримт, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.06.24№377 дугаартай Яллах дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.07.20№3/6014 тоот албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2022.07.18№104 лавлагаа, бараа материал худалдах-худалдан авах гэрээ, бетон зуурмагийн нийлүүлэлтийн гэрээ,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд, гэрч Б.ын 2018.05.01 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.ын 2018.05.23 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Г.ийн 2019.04.03 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б. 2019.02.16 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.ын 2019.04.04 өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг, -г хохирогчоор тогтоох тухай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2018.03.14 тогтоол, 2018.03.14, 2018.07.26, 2019.05.23, 2020.01.20 өдөр тус тус өгсөн хохирогчийн мэдүүлэг, мессежны хуулбар, Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл ( ХХК-иас ирүүлсэн гэх 1 хуудас тодорхойлолт), Нийлүүлэгч ХХК, захиалагч бараа солилцоонд Лексус 470 автомашиныг 20,000,000 төгрөгөөр тооцоо хаасан гэх баримт, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.05.20№30РЗ/4584 тоот, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ, Эрүүгийн хэргийн тусгай архиваас ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 97 тоот дүгнэлт зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаадлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Б.эд холбогдуулан компанид орох ёстой байсан орлого нийт 95,000,000 төгрөг, Ш.д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөг, өмгөөлөгчийн хөлс болон аудитын зардал 7,350,000 төгрөг, нийт 102,953,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шалгаж байгаа үндэслэлээр татгалзсан байна.

2.3. Нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар тодорхойлогдож байна.

-Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, байрны од байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг 130,000,000 төгрөгөөр борлуулсан орлогоос 70,000,000 төгрөгийг компанид өгсөн боловч үлдэгдэл 60,000,000 төгрөгийг өгөөгүй,

- ХХК-иас барааны үнэд өгсөн тоот улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машиныг 28,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан орлогоос үлдэгдэл 14,000,000 төгрөгийг компанид өгөөгүй,

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 00086 дугаар шийдвэрээр ХХК-аас Ш.д улсын тэмдэгтийн хураамжид төлж хохирсон 603,150 төгрөг,

-эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгч болон аудитын компанид төлсөн 7,350,000 төгрөг,

нийт 81,953,150 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гаргуулна гэж нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон.

3. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогджээ.

4.Нэхэмжлэгч ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, барилгын материалын худалдаа эрхэлдэг компани байна.

5.Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ХХК-д 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр менежерийн албан тушаалд ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Тэрээр компанийн үйл ажиллагааг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд танилцуулах, харилцагч байгууллага, аж ахуй нэгжүүдээс барилгын материал борлуулсан төлбөрийн асуудлыг хариуцан ажилладаг байсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар орон сууц, автомашины шударга эзэмшигч тул уг эд хөрөнгийг зарж борлуулсан мөнгөнөөс хариуцагчийн хувьдаа завшсан мөнгийг /өөрийн эзэмшилд байсан хөрөнгөөрөө хохирсон тул/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар 81,953,150 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж,

7.Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, орон сууц, автомашин аль нь ч нэхэмжлэгч ХХК-ийн өмчлөлд болон үндсэн хөрөнгөнд бүртгэгдээгүй, эзэмшилд нь бодитоор байгаагүй тул шаардах эрхгүй... гэж маргажээ.

8. Нэхэмжлэгч ХХК нь ХХК-д барилгын материал нийлүүлж, материалын үнэд бартераар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, байрны од байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг 130,000,000 төгрөгт тооцож авсанаас 60,000,000 төгрөгийг Б. хувьдаа авсан гэх шаардлагын тухайд,

8.1. ХХК-ийн захирал Б.ын 2018.03.26-ны өдрийн ХХК-д хаягласан албан бичигт, ...Манай компани нь 2016 оны нэмэлтийн үлдэгдэл төлбөрт ХУД-т байрлалтай 107.8 м2 байрыг м2-2,450,000 нийт 264,110,000 төгрөгийн байрыг 2017 оны 5 сард орон сууц захиалгын гэрээ хийлгэн хүлээлгэн өгсөн. Бид тус байрны үлдэгдэлд танай нэмэлтийг авах хүсэлтэй байгаа тул тооцоо нийлж байрны үлдэгдэл төлбөрөө дуусгаж өгнө үү гэжээ. /1 хх-8/

8.2. ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Б.ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018.05.01-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт, ... ХХК-тай тооцоо нийлэхэд төлбөр мөнгөний оронд Анхан захиалагчийн гэрээгээр орон сууц ийн нэр дээр шилжүүүлж өгсөн байсан. нь болохоор байр худалдаж авч байгаа хүн байрыг шилжүүлсэн байсан. Тэгээд байр зарсан мөнгийг дутуу байгууллагад тушаасан байсан... гэх мэдүүүлэг, / 1 хх-84 /

8.3. Б. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.02.16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт, ...2017.04.20-ны өдрийн орчимд Б.ийн захиалагчийн гэрээг би өөрийн нэр рүү шилжүүлэн авч худалдаж авсан. Би уг орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр бодож нийт 194 сая төгрөгөөр худалдаж авахаар Б.тэй тохиролцоод 134 сая төгрөгийг бэлнээр болон дансаар нь хэд хэдэн удаа хувааж өгсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 60 сая төгрөгийг гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцоод худалдаж авсан. Гэрчилгээ 2018.03.09-ний өдөр гарч уг орон сууц нь миний нэр рүү шилжсэн ба үлдэгдэл мөнгийг нь Хүрлээ гэдэг хүнд ХХК-ны хүнд өгөөрэй гэж хэлсний дагуу би Хүрлээ гэх хүнд 2018 оны 05 дугаар сардаа 45 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл 15 төгрөгийг зээлээч өгөхөөр тохиролцоод одоо 11 сая 500 мянган төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг, / 1хх-93/

8.4. ХХК-ийн захирал Б.ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.04.04-ний өдрийн гэрчийн мэдүүлэгт, ...2016 оны тооцооны үлдэгдэл мөнгө болох 142,948,380 төгрөг мөн 2017 оны ХХК-иас авсан нэмэлт бодисын төлбөр буюу 239,602,000 төгрөгт бодож уг орон сууцыг бартерөөр өгсөн юм. Уг орон сууц нь өөрөө иргэн Цоож гэх хүний захиалан бариулсан орон сууц бөгөөд манай компани нь ХХК-иас бетон зуурмагийн бартерт авч хоёр компанийн хоорондын төлбөр тооцоо дууссан. Тус байрыг 2017 онд Б.тэй орон сууц захиалгын гэрээ байгуулж өгөөд түлхүүрийг нь Б.эд хүлээлгэж өгсөн. Манай компани нь уг орон сууцыг бартераар авах үед гэрчилгээ нь гаргаагүй шинэ орон сууц байсан юм. Би яагаад гэрчилгээг нь гаргаж өгөхгүй яваад байсан юм бэ гэхээр төлбөр тооцоо дууссаны дараа шилжүүлж өгнө гээд яваад байсан боловч надаас гуйсаар байгууд гэрчилгээгээ гаргуулж авсан. Манай компани нь уг орон сууцаа цааш нь зарж борлуулаад мөнгө төгрөгөө гаргаж авна, манай захирлууд мөнгөө гаргаж ав гээд байна гэж надад Б. хэлж байсан. Би ХХК-иас Б.ээс өөр ямар нэгэн хүн танихгүй мөн дээрээс нь Б. НӨТ авъя, танай захиралтай очиж уулзъя, нягталантай чинь очиж тооцоо нийлье гэж хэлэх болгонд би өөрөө зохицуулчихья гэж хэлээд огт уулзуулдаггүй байсан. Нэг бол Солонгос захирлууд байхгүй байна, ирээгүй байна гээд байдаг байсан... гэх мэдүүлэг, /1хх-96-98/

8.5. ХХК-ийн захирал ажилтай, БНСУ-ын иргэн //-nay 2018.03.14-ний өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгт, ... ХХК нь 2015-2017 оны хооронд манай компанид бетон зуурмагийн нэмэлт бодис зарсан. Тэгээд манай компани ХХК-иас 200 сая төгрөг авах ёстой байсан, тэгсэн ХХК нь 240 сая төгрөгөөр М. гэх хүний нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 55-р байрны*******т 107.8 м.кв орон сууцыг манай компанид өгсөн. Тэгэхээр нь манай компани нь ХХК-д байр авах хүнийг нь олоод өгий танайх байр худалдах-худалдан авах гэрээгээр хийгээд зараад мөнгийг нь өгчих гэсэн. 2017.04.18-ны өдөр байр худалдаж авсан хүн ийн данс руу 130 сая төгрөгийг шилжүүлсэн, байрны гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлж өгнө гэсэн, тэгээд нь 130 сая төгрөгийг байр худалдаж авсан хүнээс авсан боловч компанид 70 сая төгрөгийг тушаагаад 60 сая төгрөгийг өөртөө авч бид нарт болохоор 70 сая төгрөгийг авсан гэж хэлсэн. Тэгээд ээс яагаад 70 сая төгрөгийг орж байгаа юм үлдэгдэл мөнгийг хурдан ав гэсэн чинь байр худалдаж авсан хүний утас гэж гэсэн дугаар өгсөн. Эхлээд мөнгө байхгүй боломжгүй байна гээд байдаг байсан сүүлдээ утсаа авахгүй байхаар нь зарсан байран дээрээ очиж байр худалдаж авсан хүнтэй уулзаад та эхлээд 130 сая төгрөгийг шилжүүлнэ гэсэн яагаад 70 сая төгрөгийг шилжүүлсэн юм үлдэгдэл мөнгө шилжүүл гэсэн чинь байр худалдаж авсан хүн анх 130 сая төгрөгийг ийн хаан банкны данс руу шилжүүлсэн гэж үзүүлсэн. ийн өгсөн байр худалдаж авсан хүний дугаар гэсэн дугаар ийн найзынх нь дугаар болж таарсан... гэх мэдүүлэг, /1хх-98-101/,

8.6. ХХК, ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн актаар, эхний үлдэгдэл 142,948,380 , нийт орлого 239,602,000 , эцсийн үлдэгдэл 31,353,620 гэх баримт, /1 хх-163/

констракшн ХХК тооцоо нийлсэн акт 2017 он гэх баримт, албан бичиг, зарлагын баримтууд /1 хх-165-173/

8.7. 2018.03.09-ний өдрийн Б., М. нарын байгуулсан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж байрны*******ын 107.8 м.кв3 өрөө орон сууцны Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ,

8.8. ХХК-иас бараа материал ХХК-д өгсөн гэх зарлагын баримт, /2хх-152-165/

Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХК, ХХК-ийн хооронд барилгын материал нийлүүлж, материалын үнэд бартераар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, байрны од байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг тооцож авахаар тохирсон, хариуцагч Б. тухайн байрыг бусдад 130,000,000 төгрөгөөр худалдан борлуулж үүнээс 70,000,000 төгрөгийг ХХК-д өгч, үлдэх 60,000,000 төгрөгийг Б. хувьдаа авсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

9. ХХК-д барилгын материал нийлүүлж, төлбөрт улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машин өгснийг 28,000,000 төгрөгөөр борлуулсан мөнгөнөөс 14,000,000 төгрөгийг хариуцагч Б. нь өөртөө авч ашигласан гэх шаардлагын тухайд,

9.1. ХХК-ийн 2016.08.20-ны өдрийн захирал В. албан бичигт, Манай компани нь 2016.08.15-ны өдөр Ээж хайрхан констракшн ХХК-д бетон зуурмаг нийлүүлсний төлбөрт авсан 32-26УНН улсын дугаар бүхий Jeep Wrangler маркын автомашиныг танай компанийн менежер Б.тай харилцан тохиролцож бетон зуурмагийн хиймийн нэмэлтийн төлбөрт 40,000,000 төгрөгт тооцон өгсөн болно гэжээ, /1хх-9, 182/

9.2. ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Б.ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.05.23-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт, ...Асуулт: Танай компанид ХХК-аас бартераар өгсөн Вранглер маркийн автомашиныг хэн хаашаа шилжүүлж өгсөн бэ? Уг автомашин нь таны нэр дээр бүртгэлтэй байсан уу? Хариулт: Уг тээврийн хэрэгсэл нь манай компанид бартераар орж ирсэн боловч албан ёсоор нэрийг нь шилжүүлж аваагүй байсан. Уг автомашиныг гэх залууд зарж борлуулсан. Яг хэдэн төгрөгөөр зарж борлуулсныг нь би мэдэхгүй байна. Б. нь над руу залгаж захиралтай тооцоо дуусчихлаа Вранглер маркийн автомашин шилжүүлж өгье гэж хэлэхээр нь би захирал Квон Ён Жу руу залгаж асуухад тооцоо болчихсон, шилжүүлээд өгчих гэж хэлсний дагуу нэрийг нь шилжүүлэн өгсөн... гэх мэдүүлэг, /1хх-85-87/

9.3. Г.ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.04.03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт, ...2015 оны намар 11 дүгээр сарын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны гадаа очиж ХХК-ийн Солонгос захиралтай нь уулзаж автомашинаа үзэж хараад 28 сая төгрөгөөр худалдаж авахаар захиралтай тохиролцсон. Тэр өдрөө 14 сая төгрөгийг нь бэлнээр уг Солонгос захиралд нь өгөхөд тэр захирал нь автомашинаас өөрийнхөө эд хөрөнгө болох гольфийн цохиур болон бусад эд зүйлсээ аваад автомашиныг надад хүлээлгэж өгсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 14 сая төгрөгийг Б.эд төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулсны дараа автомашины эзэмшлийг шилжүүлэн өгнө гэж тохиролцоод би машинаа аваад явсан. Үүнээс хойш нэг орчим сарын дараа би үлдэгдэл төлбөр мөнгийг хувааж Б.эд өгөөд тэдний компаний тай уулзаж тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан... /1хх-88-90/ гэх мэдүүлэг,

9.4. ХХК-ийн захирал ажилтай, БНСУ-ын иргэн //-ийн 2019.05.23-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгт, ...Манай ХХК нь 2016 онд ХХК-тай нэмэлт бодис борлуулсныхаа үнийн дүнд буюу 40 сая төгрөгөнд бодож Вранглер маркийн автомашиныг авсан. Уг автомашиныг би өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан. Тухайн үед Б. уг автомашиныг 28 сая төгрөгөөр худалдаж авах хүн оллоо, гэрээ байгуулаад би мөнгө төгрөгийг нь аваад ирнэ гэж хэлээд машиныг өөрийн нэр лүү шилжүүлэн авсан. Харин уг автомашиныг надаас ирж авсан хүн надад бэлнээр 13 сая төгрөгийг данс руу шилжүүлэн өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлээд аваад явсан боловч дараа нь гэрээ ч байхгүй, мөнгө ч байхгүй өгөөгүй ээ... гэх мэдүүлэг, /1хх-108-111/

9.5. ХХК, ХХК-ийн хооронд тооцоо 2016 онд тооцоо нийлсэн актаар эхний үлдэгдэл 34,680,000 төгрөг, эцсийн үлдэгдэл 48,120,000 төгрөг гэх баримт, /1хх-164, 2хх-133/, ХХК-иас ХХК-д бараа материалын зарлага хийсэн зарлагын баримт /2хх-134-150/,

Зэрэг баримтаас үзэхэд ХХК нь ХХК-ийн хооронд барилгын материал нийлүүлж, 40,000,000 төгрөгийн өр төлбөрт улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машин авсныг 28,000,000 төгрөгөөр Г. гэх хүнд худалдаж, 14,000,000 төгрөгийг компанид өгч, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч Б. Г.ээс авсан атлаа компанид хүлээлгэн өгөөгүй байна гэж үзлээ.

10. Дээр дурдсан Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, байрны од байрлах 107.8 м.кв талбайтай орон сууц, улсын дугаартай Jeep Wrangler маркийн авто машиныг худалдан борлуулсан үнээс Б. нь хууль бусаар завшиж авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ХХК-иас гаргасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 31 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор дээрх эд хөрөнгүүд нь компанийн эд хөрөнгөд бүртгэгдээгүй, хохирлыг тогтоох боломжгүй үндэслэлээр дээрх үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 97 тоот дүгнэлтэд ... ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хөтөлсөн санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийг шинжилгээнд ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг тус компани нь мөрдөж ажиллаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Б.ийн байгууллагад учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Хохирлыг нарийвчлан тогтооход шаардлагатай бэлэн мөнгөний тайлан болон бусад санхүүгийн баримтыг шаардсан боловч ирүүлээгүй. Иймд эдийн засгийн шинжилгээгээр бодит хохирол тогтоох боломжгүй гэжээ.

 

11. Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүх дараах эрх зүйн дүгнэлтийг хийлээ. Үүнд:

11.1. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгасан боловч хохирлыг тогтоох боломжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, ХХК болон нь өөрт учирсан хохиролтой холбоотой гомдлоо Иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн ба уг тогтоолд оролцогчид гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болжээ.

11.2. Үүний дараа нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ гэм хорын хохирол учруулсан агуулгаар тодорхойлжээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ХХК-д менежерээр ажиллаж компанийг төлөөлж, бараа материалыг худалдан борлуулж, борлуулсан бараа материалын үнэд бартераар тооцогдож өгсөн орон сууц, автомашин зэргийг бусдад борлуулсан мөнгөнөөс дээр дурьдсан үйл баримтаар тогтоогдсон 74,000,000 төгрөгийг хувьдаа авсан байна.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болох ба хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож, хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж заасан.

12. Нэхэмжлэгч ХХК, хариуцагч Б.ийн хооронд 2014 оны 06 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж, хариуцагч нь улмаар тус компанийн ерөнхий захирал -гоос олгосон эрх үүргийн хүрээнд компанийг төлөөлөн бараа материалыг худалдан борлуулж, борлуулсан барааны төлбөрийн авлагыг барагдуулах ажлыг хийж гүйцэтгэж байсан байна.

Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан ба энэ харилцааны хүрээнд компанийн эрх бүхий этгээдээс олгосон бүрэн эрхийн хүрээнд Б. нь компанийг төлөөлж бусад этгээдтэй харилцаж, ийнхүү эрхээ хэрэгжүүлэхдээ ХХК, ХХК-иас төлбөрт тооцон шилжүүлж өгсөн орон сууц, автомашин зэргийг худалдан борлуулсан үнээс ХХК-д шилжүүлж өгөөгүй хувьдаа авч тус компанид эд хөрөнгийн хохирол учруулсныг тогтоогдсон хэмжээгээр хариуцах үндэслэл нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3. Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, 63.4. Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч Б. нь ийнхүү төлөөлөл хэрэгжүүлэгдэхдээ төлөөлүүлэгчид учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-т зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч ХХК-д орон сууц өмчлөх эрх, автомашин эзэмших эрх үүсээгүй, тухайн эд хөрөнгүүд тус компанийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нэхэмжлэгч компанийн дансанд өглөг, авлагаар бүртгэгдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч ХХК-иас ХХК, ХХК-тай тооцоо нийлсэн баримт, түүнд хавсаргасан падаан зэргийг хариуцагч баримтаар няцааж чадаагүй, орон сууц, автомашины нэр шилжсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч ХХК нь ХХК, ХХК-ийн хооронд бетон зуурмаг уян налархайжуулагч бодис борлуулж байсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзсэн.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дээрх байдлаар тайлбарлахаас гадна нэхэмжлэлээр шаардсан мөнгийг бонуст цалиндаа авсан гэх тайлбар гаргаж байсан ч бонуст цалинг хэрхэн бодож олгодог байсан талаарх баримтгүй тул ийнхүү тооцох үндэслэлгүй юм.

Зохигч талуудын хооронд ийнхүү худалдах худалдан авах гэрээний харилцаатай байсан, бартерт шилжүүлсэн орон сууц, автомашины үнэд төлсөн мөнгийг Б.ээс ХХК-д өгсөн эсэх, өгөх үүрэгтэй эсэх шүүх дүгнэлтийг дээрх байдлаар хийж шийдвэрлэв.

Нэхэмжлэлээс Ш.д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргааныг шүүхээс шийдвэрлэхэд гарсан зардал тул энэ хэрэгт хамааралгүй,

Өмгөөлөгчийн хөлс болон аудитын зардалд төлсөн 7,350,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгчээс бодитой гарсан зардал гэж үзэхгүй, аудиттай холбоотой баримтгүй, энэ хэрэгт хамааралтай гэж үзэхгүй тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах асуудал эрүүгийн журмаар шалгагдаж мэдүүлэг авагдсан энэ талаарх хамааралтай мэдүүлэг хэрэгт авагдаж, талууд мэтгэлцсэн тул мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Дээрх мэдүүлгүүд нь зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтаар нотлогдсон тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.ын Хоёр талын тайлбар тооцоо хийгдсэн болон хийгдсэнийг шийдэх баримтгүй, эд хөрөнгө эзэмшсэн болон нэр шилжүүлсэн баримт өөрсдийнх биш тул талууд хоорондын гэрээ хэлцэл дутуу мөнгөн дүн шилжүүлэг хийгдсэн баримтгүй, мөнгө хариуцах үндэслэлгүй гэх дүгнэлт, иргэдийн төлөөлөгч Р.гийн ...энэ хуралдаанаар гэх компани нь бас буруутай, иргэн ч буруутай байна. Иймд хариуцагч мөнгө төлөх шаардлагагүй гэх дүгнэлт тус тус үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэв.

Иймээс хариуцагч Б.ээс 74,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,953,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 672,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан 74,000,000 төгрөгт хамаарах улсын тэмдэгтийн хураамж 527,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.ээс 74,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,953,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамид төлсөн 672,720 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 527,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Б.ЦОЛМОНГЭРЭЛ