Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/00557

 

 

 

 

 

 

 

 

2024 оны өдөр

сар 26 р 4/ШШ2024/00557

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД:*******/. Хаяг: Хан-Уул дүүрэг, -р хороо, *******н оргил, гудамж, *******-р байр, тоот

Хариуцагч: овогт Ундраа /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, хороолол, -р байр, тоот

Гэм хорын хохиролд ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД:*******/. Хаяг: Хан-Уул дүүрэг, -р хороо, *******н оргил, гудамж, *******-р байр, тоот

Хариуцагч: овогт Ундраа /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, хороолол, -р байр, тоот

Гэм хорын хохиролд ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2021 сарын 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 54 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Тэхийн уулзвар замд өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэх заалтыг зөрчин УАК улсын дугаартай маркийн автомашин болон Б.******* миний өмчлөлийн УНГ улсын дугаартай маркийн машиныг гэрлэн дохио дээр зогсож байхад мөргөж, зөрчил үйлдсэн. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчийг торгох шийтгэлээс өршөөн чөлөөлж шийдвэрлэсэн. Гэвч миний тээврийн хэрэгсэлд 12,302,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд машин ачуулсан, үнэлгээ, оношилгоо хийгдсэн гээд нийт ,, төгрөгийн хохирол учруулж, миний эрхийг зөрчсөн боловч одоог хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй. Иймд хариуцагчаас ,, төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.*******т учирсан хохирлыг төлнө гэсэн байр суурьтай байдаг. Иргэний хуульд гэм хорыг хуучин хэвд оруулах гэдэг зохицуулалтаар төлөхөөс, техникийг шинэ болгож өгнө гэсэн зохицуулалт байхгүй. Мөнгө өгье гэдэг саналыг хэлж байсан боловч зөвшөөрөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч хуучин хэвэнд оруулаад өгье гэхээр зөвшөөрдөггүй, шинэ болгосон бол хуучин сэлбэг хэрэгслийг бид нар аваад заръя гэхээр хуучин сэлбэг байхгүй гэж хэлдэг. Хуучин сэлбэг хэрэгсэл дээр үзлэг хийлгээд үнийг тогтоолгоод авъя гэхээр хуучин сэлбэг хэрэгслийг өөрсдөө засаад машиндаа хийсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Шинэ сэлбэг сольсон гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээ дээр машин нь зүүн талаас мөргүүлж, дугуйны хэсгийг солиулах байсан боловч баруун талын гэрлийг шинээр солиулаад байна. 1,056,000 төгрөгөөр баруун гэрлийг худалдаж авсан. Зүүн талын гэрэл нь 987,000 төгрөг. Ослын үед зүүн талын гэрэл хагарсан нь үнэн. Энэ үйл баримтаас харахад баруун талын гэрлийг худалдаж авах шаардлага байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 10 дугаар сарын -ны өдрийн 0600 дугаар итгэмжлэлийн хуулбар, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар магадлалын хуулбар, Б.*******ын Хаан банкны дансны хуулга, Нимонс ХХК-ийн оношилгооны хуудас, Итгэл эстимэйт ХХК-ийн төлбөрийн баримт, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Мастер плазагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримт, *** ББСБ ХХК-ийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, *** ХХК-иар үйлчлүүлсэн төлбөрийн баримтын хуулбар, *** ХХК-ийн засвар үйлчилгээ, үзлэгийн зөвлөгөөний хуудас, *** ХХК-ийн 1*** дугаар нэхэмжлэхийн хуулбар,

Хариуцагчаас: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаар итгэмжлэлийн хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ11655699 дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Монгол улсын зам тээврийн хөгжлийн яамны 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн **** дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн **** дугаар албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаар магадлан шалгалтын тайлан зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: ***** тоот зөрчлийн хэргээс Зам тээврийн ослын үеийн гэрэл зураг, зам тээврийн ослын үзлэгийн бүртгэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн ***** тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудын хуулбар

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ш.Ундраад холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд ,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан гэж, хариуцагч гэм буруугийн тухайд маргахгүй, харин нэхэмжилж буй хохирлын хэмжээ учирсан бодит хохирлоос их, шинээр сэлбэг авах шаардлагагүй, засварлах боломжтой байсан гэж маргасан.

Хариуцагч Ш.Ундраа нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 54 үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***** улсын дугаартай, ***** маркийн автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч Б.*******ын эзэмшлийн  УНГ улсын дугаартай Lexus маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зохигчийн тайлбар, 2101043 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан баримт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний **** дугаартай шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны 2****** дугаар магадлалаар тогтоогдож байна. / I хх-ийн 6, 92, 157/

Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалаар Ш.Ундрааг Замын хөдөлгөөний дүрмийн 8.9r заалтыг зөрчсөн болохыг тогтоож түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар ногдуулсан 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж, хохирогч Б.******* нь зөрчлийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд хариуцагчийн гэм буруутай, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байна.

Зохигч нь өөрсдийн жолоодож явсан автомашины эзэмшлийн талаар маргаагүй бөгөөд автомашиныг банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээр худалдаж авсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан гэж тайлбарласан. .

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үнийг Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлсэн ******* улсын дугаартай Lexus маркийн автомашинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээ болох 12,302,000 төгрөг, үнэлгээний хөлс 504,000 төгрөг, **** ХХК-ийн Мастер сүлжээнд оношлуулсан зардал 77,, ачилтын хөлс 200,000 төгрөг, нийт ,, төгрөг гэж тодорхойлж, зардлаа нотлох баримтуудыг хавсаргасан байна. / I хх-ийн 10-15/

Хөрөнгийн үнэлгээний ****************** ХХК үнэлгээ, Мастер сүлжээнд хийлгэсэн оношлогоо, мөн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтад нэхэмжлэгч нь автомашинд учирсан эвдрэл болон засах, солих шаардлагатай эд ангиудыг тэмдэглэжээ.

Хариуцагч Ш.Ундраа нь ****** ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ****** тоот үнэлгээг эс зөвшөөрч тайланг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу тус хорооноос Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоонд хянан шалгуулахаар шилжүүлсэн байна.

Мэргэшсэн үнэлгээчдийн холбооноос 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилон Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг магадлан шалгаж 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ***** дугаартай тайлаан гаргасан, энэхүү тайланд явах эд ангиудын гэмтэл нотлогдохгүй байх тул 3,062,000 төгрөгийг хасах шаардлагатай, гэж дүгнэн, үнэлгээг өөрчлөх саналыг мэргэжлийн хариуцлагын хороонд хүргүүлжээ. /I хх-ийн 191, 192/

Мэргэшсэн үнэлгээчин ****, ****, **** нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан уг тайланг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, зохих байгууллагад гомдол гаргаагүй бөгөөд уг тайланг үндэслэн хохирлын үнэлгээг 3,062,000 төгрөгөөр багасгах нь зохимжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Хариуцагч эд ангиудыг шинээр солиогүй, сольсон бол хуучин эд ангиудыг өгөх ёстой гэж тайлбарласан нь үндэслэл муутай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учруулсан хохирлоос төлөөгүй, мөн нэхэмжлэгчийн санхүүгийн боломжгүйгээс хуучин сэлбэг, эд анги, сэлбэж тавьсан нь хохирол арилсан, өмнөх байдал сэргэсэн гэж үзэх боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийн буруугаас осол гарсан байх тул хохирлыг төлөх үүрэгтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.

Иймд хариуцагчаас 10,021, төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,062,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

**** ХХК-ийн Мастер сүлжээ нь хохирлын үнэлгээ гаргаагүй, харин **** УНГ улсын дугаартай Lexus маркийн автоамашинд учирсан гэмтлүүдийг тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Ундраагаас 10,021, /арван сая хорин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс 3,062,000 /гурван сая жаран хоёр мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,367 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ

 

ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ

 

А.ЭНХТӨР