Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/00145

 

 

 

 

 

 

                               2024         01            04

                                  184/ШШ2024/00145

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:******* дүүрэг, 34 дүгээр хороо, ******* 73 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* дүүрэг, 34 дүгээр хороо, ******* 73 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:ХБ590*******302/-д холбогдох

Улсын бүртгэлийн Ү-22010*******992 дугаарт бүртгэгдсэн 81 м.кв хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт оногдох хэсгийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “ ” ХХКийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэн 44,365,556 /дөчин дөрвөн сая гурван зуун жаран таван мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийн үнийн дүнгийн 50 хувь буюу 22,182,778 /хорин хоёр сая нэг зуун наян хоёр мянга долоон зуун далан найм/ төгрөгийг уг эд хөрөнгийн өмчлөгч болох охин Ч.гаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ч. нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Д.*******г төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тодруулсан шаардлагадаа: Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь анх 2001 оны 6-р сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 1-р 40-н мянгатын 76-р байрны 5 тоот орон сууцаа бусад бэлэглэлийн /худалдан/ гэрээгээр шилжүүлснээр ******* сая төгрөг авсан.

Уг мөнгөөрөө ******* дүүрэгт 5 хүүхэд болон өөртөө 6 айлын газар авч, эрүүл агаарт амины орон сууц барихаар тус дүүргийн 34-р хороо, *******ын гудамжны тоот хаягт уг газрыг хоосон байх үеэс нь эхлэн монгол гэр барин хүмүүсээр барилгын ажил эхлүүлсэн нь хариуцагч болон гэрч мэдүүлгээр нотлогдож байна.

Гэтэл уг байшинг 70%-ийн гүйцэтгэлтэй байхад 2003 оны 8-р сарын 20-ны өдөр хариуцагч нь Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хандаж өргөдөл гаргаж, өөрийн эзэмшлийн ******* дүүргийн газрын албаны 2003 оны 8-р сарын 8-ны өдрийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр байгаа 1-р хороо ******* 56-*******30а гэсэн хаягаар өөрийн олон хоёр охиныхоо нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж хөрөнгийн эзэн намайг хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүйд гомдолтой байна.

Тухайн үед "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль" батлагдан мөрдөж эхлээд удаагүй байсан ба нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газрын кадастрын хийгдэж эхлээгүй байсан учраас хэний эзэмшлийн газар дээр ямар байшин баригдсаныг бүртгэлийн байгууллага тэр бүр мэдэх боломжгүй байсан тул иргэний гаргасан мэдүүлэг, нотлох баримтаар бүртгэдэг байжээ.

Гэтэл, Газрын албаны эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн хэрэгт цугларсан нотлох баримтууд, кадастрын зураглалаас харахад маргаан бүхий хувийн сууц нь хариуцагч гийн газар дээр биш нэхэмжлэгч талын газар дээр буюу тоот хашаанд баригдсан болохыг харж болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглан ээжийнхээ газар дээрх баригдаж байгаа нэхэмжлэгчийн хувийн сууцыг өөрийн өмч мэтээр нотлох баримт бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.

Тухайн үедээ уг газар болон хувийн сууцаа барьцаалан "Анод банк"-наас ******* сая төгрөгийн зээл авснаа нэхэмжлэгч талд мэдэгдэж, уг зээлээс өөртөө 3 сая төгрөг үлдээж, 9 сая төгрөгийг нэхэмжлэгч талд өгснийг нь авч байшин барихад зарцуулсан, удалгүй хариуцагч тал “зээлээ төлж чадахгүй байна”, “Та нар банкны зээлээ төлөөрэй” гэхэд нь нэхэмжлэгч, бага охин болон өөрийн өмчлөлийн газрын таллаж зараад уг зээлийг төлсөн байдаг.

Түүнчлэн, шүүхэд гэрчээр оролцсон хүү мэдүүлэгт "уг байшин нь ээж, эгч хоёрын өмч мөн, бусад хүн булаалцалдахгүй гэж бодож байна", мөн 2023 оны 01-р сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч Ч. нь "Уг хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд би ганц ээжийн нэрийг оруулна" гэж мэдүүлснээр нотлогдоно.

            Мөн өнөөдрийн байдлаар уг хувийн сууцны газар нь 2013 оны 3-р сарын 6-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн ******* ******* /*******/-гаас иргэн /ПЮ8102*******77/-ын өмчлөлд шилжсэн болох нь Газрын алба болон Улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа мэдээллээр бүрэн тогтоогддог бөгөөд үүнээс үзэхэд маргаан бүхий хувийн сууц нь нэхэмжлэгч Д.*******гийн газар дээр, түүний хөрөнгөөр анхнаасаа баригдсан болох нь нотлогдож байх тул уг маргаан бүхий хувийн сууцны 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Улсын бүртгэлиин 22010*******992 дугаарт бүртгэгдсэн 81 м.кв хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт оногдох хэсгийг 2023 оны 09-р сарын 25-ны өдөр "" ХХК-ийн хийсэн хөрөнгө үнэлгээний тайлангаар 44,365,556 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа тул уг үнийн дүнгийн 50% буюу 22,182,778 төгрөгийг уг эд хөрөнгийн одоогийн өмчлөгч болох хариуцагч Ч. гаас гаргуулах нь шударга ёсонд нийцнэ” гэв.

2. Хариуцагч Ч.д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аудитын компаниас гаргасан хөрөнгийн үнэлгээний үнийн дүнгийн 50 хувийг хөрөнгийн өмчлөгч гаас гаргуулах нэхэмжлэгч болох ээж Д. *******гийн нэхэмжлэхийг хүлээн авахаас эрс татгалзаж байна.

******* дүүрэгт 6 айлын газрыг Чингэлтэй дүүрэг дахь орон сууцаа зарсан мөнгөөр ээж авсан гэдэг нь худал. Монгол улсын иргэн газар эзэмших эрхийн хүрээнд 6 айлын газрыг миний бие үнэ төлбөргүй авсан бөгөөд харин 6 айлын газрын гэрчилгээний зохих хураамжийг Нийслэлийн газрын албанд тушааж байсан.

Хүн бүр өөрийн эзэмших газар дээрээ байшингаа барих зорилготойгоор 6 айлын газрыг авч байсан тул би өөрийнхөө газар дээр байшингаа барьж эхэлсний дагуу байшингийн гэрчилгээг өөрийн болон хоёр охиныхоо нэр дээр гаргуулсан нь үнэн. Байшингийн гэрчилгээнд ээжийн нэрийг хамтран өмчлөгчөөр оруулаагүй гэсэн ээжийн гомдол ор үндэслэлгүй. Бид 6 айлын газар дээр ганцхан байшин барих зорилгогүй байсан бөгөөд хэрэв 5 айлын газар авсан бол би газар болон байшингийнхаа гэрчилгээнд ээжийн нэрийг оруулах байсан.

Байшин баригдаад эхэлснээс хойш 1 дүгээр хорооны ажилтнууд хашаануудын хаягжилтын ажил хийхийн зэрэгцээ хашаануудын эгнээг тэгшлэх болж ээжийн хашааг урагшлуулах шаардлагатай болсны улмаас ээжийн газраас 1 метр газар миний байшин доор орсон юм.

******* тоот хашаанд бүртгэл, гэрчилгээтэй байшин ямар учраас кадастрын зураглалаар тоот хашаанд байгаа мэт зураглагдсан болохыг би ойлгохгүй байна. Гэхдээ бодит байдал дээр байшин ******* тоот хашаанд байгааг ын компанийн тайлан нотолж байгаа билээ.

Гэр бүлийн хэрэгцээнд барьсан байшин гэх тодотголыг ээж нэг бус уцаа хэрэглэж байсан. Би ч хоёр охинтойгоо нэг гэр бүл шүү дээ.

            ЭСЯ-нд ажилтай байсан миний бие Анод банкнаас зээлээр авсан ******* сая төгрөгөө байшинг барьж дуусгахад шаардлагатай материалыг худалдаж авахад зарцуулаарай гэж ээждээ хариуцуулж байхад ээжийн гаргасан сүүлийн нэхэмжлэлд надаас авах гээд байсан 3 сая төгрөгийг намайг авсан мэтээр бичсэн байна. Миний хамгийн их хайрлаж итгэж байсан ээж минь тэр үеэс эхэлж надаас урвасныг мэдэхэд маш их харамсалтай байна. авсан 3 сая төгрөгийг би одоогийн ханшаар бодож үүгээр нэхэмжилж байна.

              Анод банкнаас авсан ******* сая төгрөгийн зээлээ би эргүүлэн төлөхдөө 28 сая төгрөгийг нийтдээ төлсөн. Элчнээс гараад Монсудар компанид герман-монгол, монгол-герман толь дээр редактораар ажиллах хугацаанд авч байсан цалин минь бага байсан тул зээлээ эргэн төлөхөд австралийн хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажилтай том охин Онон минь ээждээ санхүүгийн туслалцаа үзүүлж байсанд би одоо хэр нь талархаж явдаг.

            Ээж өөрийнхөө газрыг зарж миний зээлийг төлсөн гэдэг нь ч бас гүтгэлэг. Капитал банкны 20******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотоор миний газар болон байшинг барьцааны гэрээнээс чөлөөлж өгөхийг хүссэн байхад 2013 оны 3-р сарын 6-ны өдөр ээж бэлэглэлийн гэрээгээр газраа Ж. Бямбатулгын өмчлөлд шилжүүлсэн байна.

            Газар, байшингийн өмчлөгч болох нас бие гүйцсэн миний хоёр охин ч энэ нэхэмжлэлд эгдүүцэж байна. Ямар эрхтэй болоод бидний хөрөнгөд халдаж байгаа юм гэж асуух байна.

            Ааваасаа хойш дүү нараа хөл дээр нь босгоход би айлын том хүүхдийн хувьд ээжийн гол түшиг тулгуур нь болж байсныг би ээждээ сануулахыг хүсч байна. оруулж ирсэн 2 хаалгатай BMW машиныхаа мөнгийг би ээжийнхээ ажиллуулдаг байсан цагаан ултай гутлын цехэд бүгдийг нь оруулж байсан билээ. Өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу гадаад худалдааны мэргэжил дээшлүүлэх 2 жилийн сургалтаа 1993 онд төгсөөд ирэхдээ германы худалдааны компанитай 40 тонн тамхийг Монголд борлуулж, тээврийн зардал, импортын онцгой татвар гэх миний хариуцах зардлыг хасаад гарах ашгаа 50, 50 хувиар хувааж авах тухай байгуулсан гэрээнийхээ 2 заалтыг зөрчсөн германы тал бараагаа бүтнээр нь миний мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүй болсны дагуу 40 тонн тамхины мөнгийг манай гэр бүл 3 жил идэхийн зэрэгцээ тухайн үед 900 долларын өрөнд ороод байсан дүү ээж тамхины мөнгөөр минь шоронд орохоос мулталж авахаас гадна дүү дагавар хүү 450.000 төгрөгтэй тэнцэх тамхийг өгч байснаа санавал зүйд нийцнэ. Дүү би засгийн газрын тэтгэлгээр 1 жил ажиллуулж, мөн 1 жилийн сургалтад хамруулж, ирсэн хойно нь германы байгууллагад, дүү мал эмнэлгийн чиглэлээр доктор цолоо хамгаалаад ирэхэд нь хяналтын албанд ажилд оруулж байсан. Мэргэжлийн боловсрол олгодог германы байгууллагатай дүү ыг холбож өгөхийн зэрэгцээ хамтран ажиллахад шаардагдах 10.000 Дойч марктай тэнцэх хөрөнгийг бүрдүүлэхэд нь Элчингээс акталсан компьютер, ширээ сандал, ном зэргээр тусалж байсан билээ. Хоёр тал компани байгуулах нөхцөлөө хангасан учир ESO компани байгуулагдаж засгийн газрын тэтгэлэг авахаар сонгогдсон хүмүүст зориулагдах засгийн газрын санхүүжилтээр Монголд явуулах 1 жилийн сургалтыг авсан юм. Энэ санхүүжилтийн ачаар баяжсан худалдаж авсан 1-р хорооллын 3 өрөө байр, Багануур дахь 2 өрөө байр, жип машин зэргээ салсан эхнэртээ алдсаныхаа дараа миний барьсан байшинд ирсэн юм.

            Араас гэнэт үсдэж хойшоо угз татаж ар нуруугаар минь цемент, модон шалан дээр унагааж, шатаар уруу чирэх зэргээр намайг зодуулж байхад ээж намайг өмөөрөх байтугай цагдаа дуудсаны төлөө дүүгээ цагдаад өглөө гэж зэмлэдэг байлаа. Тухайн үед миний том охин нөхөртэйгөө тусдаа хотын төвд амьдардаг байсан тул миний бага охин ээжийгээ өмөөрөн миний урдуур орж өөрөө цохиулдаг байлаа. зодуурын улмаас байшиндаа амьдрах боломжгүй болж түрээсийн байраар явахад минь миний том охин нөхөртэйгээ хамт боломжоороо санхүүгийн туслалцаа үзүүлдэг байсан. Нийтдээ 10 жил айлын байр саваар намайг хүүхдүүдтэй минь явуулж, барьсан байшинг минь бидний эзгүйд балгас болгочхоод хорооны цагдаа, Хүний эрхийн хороо, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв зэрэг байгууллагад нас өндөр болсон эхийгээ харж асарсангүй гэх мэтээр миний эсрэг гомдол мэдүүлэх замаар намайг бүтэн 3 жил цагдаа, шүүхийн байгууллагаар явууллаа.

            Цахилгаан, СӨХ-ны төлбөрийг оруулалгүйгээр 10 жилийн сарын дундаж түрээсийн мөнгө болох 450 мянган төгрөгийг 10 жилээр бодоход 54 сая төгрөг болж байна. Намайг хүүхдүүдтэй минь 10 жил түрээсээр явуулж, надад болон хүүхдүүдэд минь санхүүгийн хохирол учруулж, зодуурын улмаас нуруундаа гэмтэл авсан зэрэг минь энэ хоёрт хангалтгүй санагдсан бололтой. Газраа өөрөө зарсан байж хүний газрыг зарах боломжгүй намайг зарж, авсан зээлээ төлсөн мэт гүтгэж, миний мөнгөөр баригдсан байшингаас хувь нэхэмжлэхдээ өөрийнхөө нэхэмжлэхийг үндэслэх нэг ч нотлох баримтыг 1 жил үргэлжилж байгаа шүүх ажиллагаанд гарган өгч чадаагүй билээ. Хүний тэвчээр барагддаг юм байна. Энэ бүх доромжлол, гүтгэлэг, энэ хоёр хүний санаархалд цэг тавих цаг нь болжээ.

            Иймд нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3 хүний өмчлөл бүхий газраас минь ******* тоот хашаанд барьсан байгаа 2 гэр болон байшингийн 1 давхарыг чөлөөлөхөд шаардагдах тогтоолыг гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1 Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх4/, Нийслэлийн дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх5/, Д.*******гийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх6/, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх7/, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/242 дугаартай Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Гомдол шалгуулах тухай албан бичиг /хх8-9/, Ч.гийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар /хх10/, ХХК-ийн 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх*******-19/, 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Анод банк, Ч. нарын хооронд байгуулагдсан дугаартай Барьцааны гэрээ /хх20/, ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх21/ Ч., , нарын 0082743 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хх22/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /хх77/ Д.*******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх85/, фото зураг, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газраас Д.*******, Ч. нарт ирүүлсэн хариу албан бичиг /хх*******7/,Сонгинохарйхан дүүргийн Прокурорын газрын Д.*******, Ч. нарт гомдлын хариу гэх албан бичиг /хх*******8-*******9/, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр танаа Гомдол шалгуулах тухай албан бичиг /хх130-131/, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын Хууль зүйн туслалцааны төвийн захирал танаа Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх132/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай магадлал /хх134-136/, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуулбар /хх137/, Ч. оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх138/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх139/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх140/, 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Анод банк, Ч. нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ /хх141/, Ч.гийн өмчлөлийн хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас /хх145/, ХХК-д гэх улсын татварын албаны мэдэгдэл /хх146/, фото зураг /хх147-155/, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага /хх6/, Газар зохион байгуулалт, Геодози, зураг зүйн газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/*******75 дугаартай Өргөдөл шилжүүлжэх тухай албан бичиг /хх245/, Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 20/742 дугаартай албан бичгийн хуулбар /хх246/, зураг /хх250/, тодруулсан нэхэмжлэлийн шаардлага /2хх *******9-*******1/

3.2 Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар /хх28-29/2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Анод банк, Ч. нарын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ /хх156-158/, Ч.гийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх159/, Ч.гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /160-161/, хариу тайлбар /2х *******8-131/.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албанаас ирүүлсэн Ч.гийн нэр дээр бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалын хуулбар /хх36-48/, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 2309 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ч.гийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн талаар лавлагаа холбогдох 27 хуудас баримт /хх49-76/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5/1398 тоот Ч., Д.******* нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагаа хариу албан бичиг /хх*******3-*******6/, гэрч Ч.Энхболдыг асууж авсан тэмдэглэл /хх*******9-*******0/, ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх2*******-233/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                               ҮНДЭСЛЭХ нь: 

  1. Нэхэмжлэгч Д.*******гаас хариуцагч Ч.д холбогдуулан “Улсын

бүртгэлийн Ү-22010*******992 дугаарт бүртгэгдсэн 81 м.кв хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт оногдох хэсгийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “ ” ХХКийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэн 44,365,556 /дөчин дөрвөн сая гурван зуун жаран таван мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийн үнийн дүнгийн 50 хувь буюу 22,182,778 /хорин хоёр сая нэг зуун наян хоёр мянга долоон зуун далан найм/ төгрөгийг уг эд хөрөнгийн өмчлөгч болох охин Ч.гаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...уг орон сууцыг бид хамтран бий болгосон бөгөөд байшинг баригдаж 70 хувийн гүйцэтгэлтэй болтол нь миний бие мөнгийг гаргасан тул энэ хэмжээгээр өмчлөх эрхтэй... гэж тодорхойлон шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...уг барилгыг би өөрийн хөрөнгөөр барьсан, ээж Д.*******гийн хөрөнгө оролцоо байхгүй..., байшин барихад зээл авч гүйцээсэн, зээлнээс нэг ч төгрөгийг ээж өөрөө төлөөгүй...100 хувь миний хөрөнгөөр боссон учир мөнгө өгөхгүй, хамтран өмчлөгч биш... гэж маргадаг.

  1. Шүүхээс нэхэмжлэгч Д.*******гийн “Улсын бүртгэлийн Ү-22010*******992

дугаарт бүртгэгдсэн 81 м.кв хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт оногдох хэсгийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “ ” ХХКийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэн 44,365,556 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувь буюу 22,182,778 төгрөгийг уг эд хөрөнгийн өмчлөгч болох охин Ч.гаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

  1. Маргааны зүйл болох 2 давхар амины орон сууц нь *******

дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс тус шүүхэд 2022 оны ******* дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 2309 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн лавлагаагаар 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ч. нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өргөдөл, мэдүүлэгийн маягтыг тус тус гарган 56-*******30а тоот хаягт байршилтай 81 м.кв талбайтай, 2 давхар дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хандаж, улмаар Ч., , нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22010*******992 дугаарт бүртгүүлэн 2003 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0082743 дугаартай гэрчилгээ авсан байна.

Талууд дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-22010*******992 дугаарт бүртгэлтэй хувийн сууц нь одоо ******* дүүргийн 34 дүгээр хороо, 73- тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө мөн гэж, хариуцагч Ч. ******* дүүргийн 34 дүгээр хороо, 73-******* тоот хаягт байршилтай хөрөнгө гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргадаг бөгөөд тухайн хувийн сууцны байршил, оршин байрлах газрын талаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл 56-*******30а тоот хаягт байршилтай 81 м.кв талбайтай, 2 давхар дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй, өмчлөх эрхийн Ү-22010*******992 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь талуудын маргааны зүйл болж буй хувийн сууц байна.

******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны ******* дугаар сарын *******-ний өдрийн 20/2359 дугаартай албан бичиг, мөн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20/162 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “******* нь 2004 оны 277 тоо захирамжаар ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамж ******* тоот 186313*******157043 нэгж талбарын дугаартай 638.95 м.кв талбайтай газрыг, иргэн Д.******* нь 2004 оны 277 тоот захирамжаар ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамж, тоот 186313*******153064 нэгж талбарын дугаартай 616.50 м.кв талбайтай газрыг тус тус газрын давхацалгүй өмчлсөн байна. ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамж тоот газар нь урьд нь ******* дүүргийн 1-р хороо, *******ын 56 дугаар гудамжны *******30а, эсхүл *******30 тоот болж өөрчлөгдсөн мэдээлэл газрын удирдлагын цахим системд байхгүй болно” гэжээ.

Мөн “ ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр арын 25-ны өдрийн № дугаартай хөрөнгийн үнэлгээгээр ******* дүүргийн 34 дүгээр хороо, 73- тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 44,365,556 төгрөг гэж тогтоосон бөгөөд зохигчид уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа одоогийн байршил нь ******* дүүргийн 34 дүгээр хороо, 73-******* тоот хаяг гэдэгтэй зохигчид маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Талууд дээрх маргаан бүхий 2 давхар хувийн сууц, байшинг анх 2001 оноос барьж эхлэн, 2003 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан байсан талаар маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг учир энэ үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Харин уг байшинг 70 хувийн гүйцэтгэлтэй баригдах хүртэл хугацаанд оруулсан хөрөнгийн хэмжээ, уг хөрөнгийн хамтран өмчлөгч нь нэхэмжлэгч Д.******* мөн эсэх, уг хөрөнгөөс Д.******* өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан

үндэслэлээр үүсдэг.

Нэхэмжлэгч Д.******* өөрийн гэр бүлийн хамт амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 1 дүгээр 40 мянгат, 76 дугаар байрны 5 тоот хаягт байрлах Ү-2202005220 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бусдад худалдан борлуулж, байрны үнийг уг байрны мөнгийг ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай хашаа, 2 давхар хувийн сууц байшинг барьж 70 хувийн гүйцэтгэлтэй барих хүртэл 100 хувь зарцуулсан учир уг орон сууцнаас өөрт ногдох хэсгийг 50 хувиар тооцон 22,182,778 төгрөг гаргуулна гэж шаардаж байна.

Талууд хэн аль нь 40 мянгат, 76 дугаар байрны 5 тоот орон сууцыг 2001 онд тухайн үеийн ханшаар *******,0 сая төгрөгөөр зарсан үйл баримтын талаар маргадаггүй, харин уг мөнгийг ******* дахь газар, хашаа, байшинг бий болгоход хөрөнгө оруулсан эсэх дээр маргадаг. Нэхэмжлэгч Д.******* уг мөнгийг газар, хашаа байшинг барихад 100 хувь хөрөнгө оруулсан гэж, хариуцагч Ч. уг мөнгөнөөс Ч.т 5,000,000, Ч.Энхболдод 2,000,000 төгрөг өгч, 2,800,000 төгрөгөөр Д.******* иж бүрэн 5 ханатай гэр авсан, 6 айлын хашаа барихад 800,000 төгрөг л оруулсан гэж тайлбарладаг. Гэрч Ч.Энхболд ...40 мянгатын байрны мөнгөнөөс 2,000,000 төгрөгөөр ээж бид 2 байрны доорх подвалийг засварласан, ээж өөрөө иж бүрэн тавилгатай эрээн гэр 2,0 гаруй сая төгрөгөөр авсан, уг мөнгөнөөс УАЗ 469 машин авч унаад сүүлд нь өөрчилсөн, хашаа, байшинг барихад ээж санхүү барьж уг мөнгөнөөс т палкны үнэ, надад барилгын материалын үнийг тооцон гаргаж өгч байсан. Уг байшин ээж, эгч 2ын өмч мөн, бусад хүн булаацалдахгүй гэж бодож байна. Хэдэн төгрөгийг орсныг нарийн сайн мэдэхгүй... гэж мэдүүлсэн. Талууд хэн аль нь нарийн тоо тооцоолол, энэ талаарх баримтыг гарган шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх хуралдаанд хариуцагч Ч. нь “ нь өөрийн өмчлөлийн 18 тоот газар дээр палк мод буулган, байшин бариад газраа бусдад худалдсан” гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарыг нэхэмжлэгч талаас баримтаар няцааж чадаагүй болно.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.******* нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 1 дүгээр 40 мянгат, 76 дугаар байрны 5 тоот хаягт байрлах Ү-2202005220 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнээс болон өөрийн цалин орлогоос дээрх маргаан бүхийн 2 давхар хувийн сууц байшинд зохих хэмжээний мөнгөн хөрөнгө оруулсан гэдэг боловч хэрэгт авагдсан баримтаар оруулсан хөрөнгийн хэмжээ тогтоогдоогүй. Харин барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй болох хүртэл буюу Аудит ХХК-ийн 2004 онд гаргасан үнэлгээ болох 16,807,500 төгрөгийн өртөг бүхий хөрөнгөд хэн нь хэрхэн санхүүжилт хийсэн, яг ямар хэмжээтэй, хэдэн төгрөгийг оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Дулам, хариуцагч Ч. нар нь дээрх ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамж, , ******* тоот газруудыг өөрсдийн нэр дээр өмчилж авч улмаар 2001 оноос хойш бүртгэлтэй, хувийн сууц байшинг барих хугацаанд 1 хашаанд хамт амьдарч байсан гэх тайлбарыг хэн аль нь гаргадаг ч энэ нь нэхэмжлэгч Д.*******г уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн гэж үзэх үндэслэл биш юм.

Нэхэмжлэгч Д.******* нь ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамж, тоот 616.5 м.кв өмчлөлийн газраа 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бусдад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, нэхэмжлэгч Д.*******гийн хүү Ч. нь  ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамж, 18 тоот 610 м.кв өмчлөлийн газраа 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгчийг өөрчлөгдсөн талаарх лавлагаа болон хариуцагч Ч. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би хөөцөлдөж иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар 6 айлын газрыг авч, ээж *******, дүү , Энхболд нарт ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамжинд тус бүрт нь нийт 6 айлын газар авч өгсөн, ээж *******, нар газраа өөрсдөө захиран зарцуулж бусдад шилжүүлсэн, би ******* тоот газар дээрээ байшингаа бариад одоог хүртэл газраа өмчилж байна” гэх тайлбараар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “*******гийн орон сууцыг болон хүүхдүүд нь зарж зарсан мөнгөнөөс газар авч, байшин барьж, бусдад зарсан” гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл ******* болон түүний хүүхдүүд ******* дүүргийн 1-р хороо, *******ын 73 дугаар гудамжинд *******, , 18 тоот газрыг тус тус үнэ төлбөргүй улсаас өмчилж авсан бөгөөд өмчилсөн газраа бусдад шилжүүлсэн, худалдсан зэрэг нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдсон хариуцагч Ч. газруудыг худалдсан, бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ нь тогтоогдоогүй болно.

Маргаж буй 81 м.кв талбайтай, 2 давхар дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22010*******992 дугаарт 2003 онд бүртгүүлэн улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан Анод банктай хариуцагч Ч. 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ-г тус тус байгуулан *******,000,000 төгрөгийн зээл авч хувийн орон сууцыг барьж гүйцээсэн гэж хэн аль нь тайлбарладаг. Анод банкны зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ч. дангаар төлж барагдуулсан гэж, нэхэмжлэгч Д.******* өөрийн өндөр насны тэтгэвэр болон газар зарсны 3,000,000 төгрөгийг өгч зээлээс төлсөн гэж тус тус тайлбар гаргадаг ч энэ талаар хэн аль нь нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

  1. Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т “хоёр буюу түүнээс дээш

этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна” гэж, *******9.3-т “Энэ хуулийн *******9.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бий болоход оруулсан хөрөнгийн хэмжээ, хөдөлмөрийн оролцоог нотолсон баримтыг ирүүлээгүй тул түүнийг хамтран өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан улмаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоорондоо эвлэрч хэрэг маргаанаа дуусгавар болгох боломжтой болохыг удаа дараа тайлбарлан сануулж, эвлэрүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч дэмжлэг үзүүлэн оролцож байсан боловч энэ талаар санал санаачилга гаргаж байгаагүй болно.

Мөн талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн, мөн хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх нь нээлттэй, өмгөөлөгч авах эрхийг шүүхээс хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болохыг дурдаж байна.

Иймд Шүүхээс нэхэмжлэгч Д.*******гийн “Улсын бүртгэлийн Ү-22010*******992

дугаарт бүртгэгдсэн 81 м.кв хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт оногдох хэсгийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “ ” ХХКийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэн 44,365,556 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувь буюу 22,182,778  төгрөгийг уг эд хөрөнгийн өмчлөгч болох охин Ч.гаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн

58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.*******г шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүй, өндөр насны тэтгэвэрээс өөр орлогогүй гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, *******9 дүгээр зүйлийн *******9.2-т

заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гаас хариуцагч Ч.д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн Ү-22010*******992 дугаарт бүртгэгдсэн 81 м.кв хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын өөрт оногдох хэсгийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “ ” ХХКийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэн 44,365,556 /дөчин дөрвөн сая гурван зуун жаран таван мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийн үнийн дүнгийн 50 хувь буюу 22,182,778 /хорин хоёр сая нэг зуун наян хоёр мянга долоон зуун далан найм/ төгрөгийг уг эд хөрөнгийн өмчлөгч болох охин Ч.гаас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7, *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД