Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/00531

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/00531 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Иргэн ***********гийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны төлбөрийн үлдэгдэлд 654 732 482.25 төгрөгийг иргэн *****************аас гаргуулах тухай үндсэн,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65*******00 000 төгрөг гаргуулах тухай ********** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч ************,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч **************,

хариуцагч нарын өмгөөлөгч ***********

гэрч ***********,

нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *********** 2019-01-09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар ************* татаж, 2017-10-18-ий өдөр байгуулсан орон сууцны байшин худалдах, худалдан авах тухай ********* дугаартай гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага /1-р хх-ийн 1-2/,

2. 2019-01-18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, хамтран хариуцагч татсан нэхэмжлэлдээ хамтран хариуцагчаар иргэн *****************, ********** ХХК-ийг татаж, ********** ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн******* дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай шаардлага /1-р хх-ийн 23-25/,

3. 2019-02-02-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа ********** ХХК-ийн 93,8 хувь буюу 282.338 ширхэг хувьцааг худалдсан эрх шилжүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ-ээс татгалзаж шилжүүлсэн 282.338 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай шаардлага /1-р хх-ийн*******4-56/,

4. 2019-07-03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхдөө хариуцагч *************д холбогдуулан 2017-10-18-ны өдрийн ********* дугаартай орон сууцны байшин худалдах, худалдан авах тухай гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах, хариуцагч ********** ХХК болон ***************** нарт холбогдуулан ********** ХХК-ийн 2018-09-14-ний өдрийн******* дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгох, хариуцагч *****************т холбогдуулан ********** ХХК-ийн 93,8 хувь буюу 282.338 ширхэг хувьцааг худалдсан 2017-07-17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 282.338.000 төгрөгийг *****************аас гаргуулах тухай шаардлага /2-р хх-ийн 1151-153/,

5. 2019-09-24-ний өдөр ихэсгэсэн шаардлага нь хариуцагч ********** ХХК-иас хувьцаа эзэмшигч ***********д ногдох нийт 179,63 м.кв талбайн төлбөрт*******29.908.500 төгрөг гаргуулах тухай шаардлага /2-р хх-ийн 167-170/,

6. 2019-11-28-ны өдөр хариуцагч *************гээс татгалзаж түүнд холбогдуулан гаргасан шаардлага болон хариуцагч ********** ХХК-д холбогдуулан гаргасан 2018-09-14-ний өдрийн******* дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагаас татгалзаж,

хариуцагч *****************аас 2017-07-17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний ********** ХХК-ийн 93,8 хувь буюу 282.338 ширхэг хувьцааг худалдсан үнэ болох 282.338.000 төгрөгийг гаргуулах, хариуцагч ********** ХХК-иас хувьцаа эзэмшигч ***********д ногдох нийт 236.33 м.кв талбайн төлбөрт 697.173.500 төгрөг гаргуулах тухай шаардлага /2-р хх-ийн 228-230/,

7. 2023-11-17-ны өдөр хариуцагч ********** ХХК-нд холбогдуулан гаргасан 2017-07-17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний ********** ХХК-ийн 93,8 хувь буюу 282.338 ширхэг хувьцааг худалдсан үнэ болох 282.338.000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж,

Хариуцагч *****************аас ********** ХХК-ийн иргэн ***********гийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны төлбөрийн үлдэгдэлд 654 732 482.25 төгрөгийг гаргуулахаар шаардсныг/4-р хх-ийн*******0-52/  

Хариуцагч ********** ХХК нэхэмжлэгч ***********д холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65*******00 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

а. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаар магадлалаар1 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хэргийн нөхцөл байдал, эрх зүйн харилцааны агуулгыг бүрэн тогтоох шаардлагатай буюу нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн гэрээний үүрэгт үндэслэсэн, эсхүл компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар шаардаж байгаа эсэх нь тодорхой бус гэж дүгнэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн*******дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Иймээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудад үндэслэн шүүхээс хэргийг үнэн зөв, үндэслэл бүхий шийдвэрлэхэд, эрх зүйн маргааныг зөв тодорхойлоход хэргийн оролцогчийн зүгээс үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөн багасгаж байгаа болно. Иргэн *********** нь ********** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тус компанийн ************* ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу ******** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байсан хуучнаар нэхмэлийн шарын ***дугаар байрыг нурааж, шинээр барилга барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр иргэн *****************тай харилцан тохиролцож, улмаар *****************т Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ-ний эрхийг бүрэн эдлүүлэх үүднээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан компанийн өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 93,8 хувийг шилжүүлж өгсөн. Ингээд гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл, түүнчлэн барилгын төслийн явц, гүйцэтгэлд хяналт тавих зорилгоор компанийн 6,2 хувийн хувьцааг өөрийн эзэмшилд хэвээр үлдээсэн ба иргэн ***************** нь компанийн дийлэнх хувийн хувьцааг эзэмшиж, Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд ********** ХХК-ийн барьж гүйцэтгэх барилгаас орон сууцны зориулалттай***м.кв талбайг иргэн ***********д хувьцааны төлбөрт тооцож өгөх, иргэн *********** нь талбайг бүрэн шилжүүлж авснаар ********** ХХК- ийн хувьцааг 100 хувь *****************т шилжүүлэн өгөх буюу үлдсэн 6,2 хувийн хувьцааг шилжүүлж өгөхөөр тохиролцсон байна. Ийнхүү тохиролцсон болох нь ********** ХХК-иас ***********д хүргүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ********* дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ... ***********той***м.кв орон сууцны талбайг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Бид тохиролцсон ёсоор өнөөдрийн байдлаар ******** м.кв орон сууцны талбайг таны хүсэлтээр бэлэн мөнгөөр болон бусад 2 иргэнд шилжүүлэн өгч тооцоо нийлсэн байна. Үлдэгдэл *********м.кв орон сууцны талбайг танд шилжүүлэн өгөхөд бэлэн байна, та дээрх үлдэгдэл талбайг авч компанийн хувьцаа эзэмшигчээс хасуулах талаар арга хэмжээ авна уу" гэж бичсэнээс тодорхой харагдана. Харин Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-нд хувьцааны үнийг тусгахдаа ********** ХХК-ийн дүрмээр тодорхойлсон хувьцааны нэг бүрийн үнэ болох 1000 /нэг мянга/ төгрөгөөр тооцож, нийт 282,338 ширхэг хувьцааны үнийг 282,338,000 төгрөгөөр тусгасан ба бодит байдалд талууд хувьцааны үнийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шарын******* дугаар байрыг нурааж шинээр барьсан барилгын орон сууцны зориулалттай***м.кв талбай байхаар тохиролцсон болно. Иргэн *****************ын хувьд ч дээрх тохиролцооны дагуу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ******** м.кв талбайг ***********д шилжүүлж өгсөн нь хувьцааны төлбөрийг***м.кв талбай болохыг зөвшөөрч, төлбөр гүйцэтгэж байсныг илэрхийлнэ. Гэхдээ иргэн ***************** нь нэхэмжлэгчээс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ********* дугаартай албан бичигт хариу өгөөгүй байхад буюу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр******* дугаартай мэдэгдлээр дээрх албан бичигт дурдсан 2 иргэний нэг болох иргэн *************тэй байгуулсан Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ-г цуцлах мэдэгдлийг өгсний улмаас зохигчдын хооронд маргаан үүссэн билээ. *****************ын хувьд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ***********гийн хувьцааны төлбөрт өгөхөөр тохиролцсон***м.кв талбайгаас ******** м.кв талбайг өгч, *********м.кв талбай дутуу байсан боловч дараах иргэдтэй байгуулсан гэрээг цуцалснаар төлбөрт тооцон шилжүүлсэн нийт ******** м.кв орон сууцны зориулалттай талбайг буцаан авсан болно. Иргэн *************тэй байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн******* тоот Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ-г цуцалснаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хан-Уул хотхоны******* дугаар байрны 12 дугаар давхрын 0 загварын *****м.кв /**** м.кв талбайтай * өрөө орон сууц захиалсан ба үүний *****м.кв-ыг ***********д өгөх талбайгаас тооцохоор гэрээний 2.1 дэх заалтаар тохиролцсон/ талбай, Иргэн *********тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ********* тоот Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ-г цуцалснаар ******** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ***** хотхоны ***дугаар байрны *** дугаар давхрын ** загварын ****м.кв талбайтай ** өрөө орон сууц. Дээр дурдсанчлан хариуцагч нь төлбөртөө тооцон шилжүүлсэн ******** м.кв орон сууцны зориулалттай талбайг буцаан авч, бусдад худалдсанаар ***********д хувьцааны төлбөрт тооцон шилжүүлбэл зохих талбай нь ********** м.кв талбай болсон бөгөөд өнөөдрийн байдлаар ********** хотхоны ** дугаар байрны орон сууц бүхэлдээ бусдад худалдагдсан, орон сууцны зориулалттай талбай шаардах боломжгүй болсон тул нэг м.кв талбайн үнэлгээг *********ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ********* тоот албан бичгээр тодорхойлсон тодорхойлолтод үндэслэн 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны зах зээлийн дундаж үнэлгээ болох 2 696 925 төгрөгөөр тооцон мөнгөөр нэхэмжилж буй болно. Иймд ********** ХХК-ийн иргэн ***********гийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны төлбөрийн үлдэгдэлд 654,732,482.25 /зургаан зуун тавин дөрвөн сая долоон зуун гучин хоёр мянга дөрвөн зуун наян хоёр төгрөг, хорин таван мөнгө/ төгрөгийг иргэн *****************аас гаргуулах тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч ********** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болно гэв.

2. Хариуцагч ***************** 2024 оны 01 сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******** иргэн *********той ямар нэгэн гэрээгээр түүнд мөнгө болон бусад зүйл өгөх, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***************** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ***************** нь ***********той Монгол Улсын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй. Хоёрдугаарт энэ хүрээнд ***************** нь ***********гийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Гуравдугаарт ***************** нь ***********той компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ буюу 1 000 000 төгрөгийн хөрөнгийн сантай цаасан дээрх компанийг шилжүүлж авсан. Энэ компани нь албан ёсны үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, Х тайлантай, татварын өртэй, нийгмийн даатгалын өртэй. Төсөл сонгон шалгаруулалт бичүүлсэн, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн, **********ХХК-тай хамтран ажилласан асуудлууд нь ********** ХХК-ийн үйл ажиллагаанд хамаарахгүй бөгөөд энд хувьцааны ноогдол ашиг олсон гэдэг асуудал яригдахгүй. Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу компанийг шилжүүлж авсан нь үнэн. Энэ дээр маргахгүй. Гэхдээ талбай өгнө гэж тохирсон гэж байгаа боловч, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд *****************, ***********д талбай өгнө гэсэн нь тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад *****************ыг, ******** төлөөлөх эрхгүй байдаг. Энэ хэрэг анх *********** нь *****************аас талбай нэхэмжилж байсан боловч одоо талбай биш мөнгө нэхэмжилж байгаа. ********** м.кв талбайг авах ёстой гэж ярьж байна. Тэгвэл энэ талбайг авна гэсэн ямар гэрээний эрх зүйн харилцаа нь хавтаст хэрэгт ямар нотлох баримтаар тогтоогдож байна вэ. Дараагийн асуудал нь талбайг нь ***************** өөр хүнд зарсан гэж байна. *********гэдэг компаниар ********** м.кв талбайн зах зээлийн үнэлгээг хийлгэсэн гэж байгаа. Энэ компани нь үнэлгээ хийх эрхтэй юу, үгүй юу. Энэ үнэлгээг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа. Ийм үед шүүхээс шинжээч томилуулж үнэлгээг тогтоолгодог. Мөн тодотгож хэлэхэд өмнө нь энэ хэргийн анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргасан 300 000 000 гаруй төгрөгийн үнэлгээг хангаж шийдээд, энэ шийдвэр нь давж заалдах шатны шүүх дээр хүчингүй болоод, магадлалаар буцаасан. Буцаасан үндэслэл нь процесс буюу үнэлгээн дээр талууд маргаж байгаа учраас шүүх шинжээч томилох хэрэгтэй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлох ёстой гэж байсан. Тиймээс *****************ын зүгээс үнэлгээн дээр маргаж байгаа шүү дээ. Тэгэхээр шүүх хараат бусаар үнэлгээг тогтоож, хууль сануулсан ажиллагаа байна уу, үгүй юу. Тиймээс энэ нь нотлох баримтаар шинж чанараа алдаж байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд н.******** нь ***********гийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тэр дундаа 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 654 732 482 төгрөг гаргуулах тухай болсон. Энэ дээр ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаагүй үүсээгүй байгаа. Үүнийг шүүх анхаарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин компанийн хувьцаатай холбоотой ч юм уу, өөр нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү гэв.

4. Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***************** нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ***********той хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ********** ХХК-ийн 93,8 хувийн хувьцааг Д *********гоос авсан. Гэтэл тухайн үед ********** ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, компанийн оффис, компанийн балансад бүртгэлтэй эд хөрөнгө гэж байгаагүй, дансандаа байршуулсан мөнгөгүй, компанид ажилладаг ажилтан гэж байх үй байсан болно. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн шарын ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай байруудыг дахин төлөвлөлтөд хамруулах төслөөс ** дугаар байрыг буулгаж, дахин барих ажлыг ********** ХХК-д хөрөнгө оруулсан хийж гүйцэтгэсэн боловч компанийн 6,2 хувийн хувьцаа эзэмшигч ***********гийн зүгээс уг ** дугаар байрыг барихтай холбоотой нэг ч хөрөнгө оруулаагүй, бараа материал худалдах авах, ажилтнуудын цалин хөлс зэрэгт нэг ч төгрөгийн зардал гаргаж байгаагүй болно. Иймд ***********гийн зүгээс ********** ХХК-иас 697 173*******00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилдэг бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хэмжээгээр компанид хөрөнгө оруулсан байхыг шаарддаг. Гэтэл *********** нь өөрийн эзэмшлийн 6,2 хувийн хувьцааны хэмжээгээр буюу 18 662 000 төгрөгийг төлөх замаар хувьцаа эзэмшээгүй бөгөөд ********** ХХК-д ганц ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй байдаг. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд тухайн шийдвэрээр хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг зааж өгдөг. Гэтэл Д. ********* нь компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй байхад ********** ХХК ийн зүгээс ***********д 65*******00 000 төгрөгийг өгсөн тул ***********г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492 зааснаар зүйлийн 492.1.1-т зааснаар 65*******00 000 төгрөгийг ***********гоос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ********** ХХК-иас надад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасантай танилцаад хариу тайлбар гаргаж байна. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 65.500.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт ...Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ... гэж зааснаар *********** нь өөрийн хувьцааны хэмжээгээр хөрөнгө оруулаагүй байхад 65.500.000 төгрөгийг өгсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн "...492.1 Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2 үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай... гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шаардсан гэжээ. Сөрөг нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахааргүй, хэнд хэрхэн, хаанаас шилжсэн нь тодорхойгүй байх бөгөөд ********** ХХК-тай холбоотой асуудлаар талууд харилцан тооцоо нийлж 2018 оны******* дугаар сарын 01-ны өдөр акт үйлдсэн байх бөгөөд тухайн актаар компаниас төлөгдсөн гэх төлбөрүүдийг хасаж тооцсон болно. Мөн хуучин орон сууцуудыг буулгах ажлыг би хариуцсан байтал ажил хийгээгүй, зардал гаргаагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн график, хүсэлт, онгоцны тийз, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018.09.13-ны өдрийн лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд, оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2017.07.17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2018.05.09-ний өдрийн******* дугаар орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2017.07.17-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, 2017.07.17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ********** ХХК-ийн дүрэм, ********** ХХК-ийн хувьцаа эзэмшигч *****************т хүргүүлсэн мэдэгдэл, ***********гийн 2018.09.10-ны өдөр улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, төлбөрийн тооцооны задаргаа, ********** ХХК-ийн 2018.09.04-ний өдрийн ********* дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018.05.02-ны өдрийн ********* дугаар орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, ***********гийн 2018.05.07-ны өдөр ********** ХХК-д гаргасан хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2018.10.01-ний өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019.01.17-ны өдрийн 2019/43 дугаар дүгнэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.18-ны өдрийн ********** дугаар шийдвэр зэргийг ирүүлсэн./1-р-хх-ийн 4-14, 27-36,*******8-64, 2-хх-ийн 171-173, 4-р-хх-ийн 34-47/

6. Хариуцагчаас 2017.05.31-ний өдрийн ********* дугаар хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2014.12.03-ны өдрийн ******** дугаар захирамж, батламж, ********** ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2018.02.21-ний өдрийн дугаар захирамж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019.04.12-ны өдрийн албан бичиг, Нэхмэлийн 1,2,5,6,7,10,11,16 дугаар орон сууцны барилгыг буулгах шинээр барих төслийн хяналтын хорооны 2019.05.20-ны өдрийн ********* дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хүсэлт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2018.02.21-ний өдрийн дугаар хяналтын хороо байгуулах тухай захирамж, хяналтын хорооны дүрэм, ********** ХХК-ийн 2019.05.29-ний өдрийн дугаар албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019.05.29-ний өдрийн *********** дугаар албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019.05.29-ны өдрийн дугаар тайлбар өгөх тухай албан бичиг, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.05.02-ны өдрийн дугаар албан бичиг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019.01.13-ны өдрийн 2019/43 дугаар дүгнэлт, техникийн нөхцөл, Барилга, хот байгуулалтын яамны 2018.12.28-ны өдрийн дугаар албан бичиг, 2019.06.10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, орон сууцны барилгыг захиалан бариулах 2018.09.21-ний өдрийн ,,дугаар гэрээ, 2018.09.22-ны өдрийн, 17/99 дугаар, 2018.09.25-ны өдрийн дугаар, 2018.09.26-ны өдрийн, дугаар, 2019.05.10-ны өдрийн, дугаар, 2019.06.06-ны өдрийн дугаар, 2018.10.01-ний өдрийн дугаар, 2018.09.30-ны өдрийн дугаар, 2018.09.28-ны өдрийн дугаар, 2018.09.25-ны өдрийндугаар, 2018.09.22-ны өдрийн ******* дугаар, 2018.09.22-ны өдрийн дугаар, 2018.09.21-ний өдрийндугаар, 2018.09.21-ний өдрийн дугаар, 2018.09.21-ний өдрийн дугаар орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, ***********д олгосон бэлэн мөнгөний жагсаалт, дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, мөнгө шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ********* ХХК-ийн дүгнэлт тайлан, хавсралт зэргийг ирүүлсэн. /1-р-хх-ийн 68-77, 116-123, 2-хх-ийн*******-28, 33-41,*******2-138, 3-р-хх-ийн 6-16, 33-87/

7. Шүүх талуудын хүсэлтээр Хот байгуулалт, хөгжлийн газрын 209.04.15-ны өдрийн 09/1049 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2014.12.03-ны өдрийн ******** дугаар захирамж, 2017.10.30-ны өдрийн ********** дугаар архитектурын төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, хавсралт, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 219.04.16-ны өдрийн дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ***********гийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл хүлээн авах хуудас, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, орлогын баримт, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2017.07.17-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2017.07.17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, ********** ХХК-ийн дүрэм, 2017.05.10-ны өдрийн өргөдөл хүлээн авах хуудас, ********** ХХК-ийн 2017.05.10-ны өдрийн **** дугаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, 2017.05.03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.05.03-ны өдрийн компани эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, ********** ХХК-ийн дүрэм, өргөдөл хүлээн авсан хуудас, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, мөнгө шилжүүлгийн баримт, ********** ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2015.12.22-ны өдрийн шийдвэр, компанийн дүрэм, ********** ХХК-ийн 2015.12.22-ны өдрийндугаар итгэмжлэл, ********** ХХК-ийн 2015 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан, ********** ХХК-ийн Капитрон банк дахь дансны мэдээлэл, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, мөнгөн шилжүүлгийн баримт, ********** ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2014.11.03-ны өдрийн шийдвэр, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, ********** ХХК-ийн 2014.12.03-ны өдрийндугаар итгэмжлэл, ********** ХХК-ийн нэмэлт дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан тасалбар, 2014.02.14-ний өдрийн өргөдөл хүлээн авсан хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2014.02.18-ны өдрийн дугаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт, ********** ХХК-ийг үүсгэн байгуулах тухай 2014.02.10-ны өдрийн 01 дугаар шийдвэр, компанийн дүрэм, ********** ХХК-ийн эхлэлтийн тайлан тэнцэл, 2014.02.14-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.10.19-ний өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ***********ын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн./1-р-хх-ийн 137-238, 4-р-хх-ийн 26/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *********** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************, хариуцагч ********** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... *********** нь ********** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тус компанийн ************* ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байсан хуучнаар нэхмэлийн шарын******* дугаар байрыг нурааж, шинээр барилга барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр иргэн *****************тай харилцан тохиролцож, улмаар *****************т Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ-ний эрхийг бүрэн эдлүүлэх үүднээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан компанийн өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 93,8 хувийг худалдсан. Гэрээгээр хувьцааны үнийг 282 338 000 төгрөг гэж тохирсон боловч ***************** нь худалдан авсан хувьцааны үнийг төлөөгүй. *****************т хувьцаа худалдах болсон шалтгаан нь ********** ХХК дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулах төсөлд шалгарч төслийг хэрэгжүүлэх болсноор ***************** хөрөнгө оруулж төслийг хамтран хэрэгжүүлэх байдлаар компанийн хувьцааг харилцан тохиролцож худалдсан. Ингэж хувьцаа худалдахдаа хоёр зүйл тохирсны нэг нь хувьцааны төлбөр, нөгөөх нь тухайн орон сууц баригдсанаар нийт ******** м.кв талбайг надад шилжүүлж өгөхөөр тохирсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул *********ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ********* тоот албан бичгээр тодорхойлсон тодорхойлолтод үндэслэн дутуу олгосон ********** м.кв талбайн үнийг 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны зах зээлийн дундаж үнэлгээ болох 2 696 925 төгрөгөөр тооцон, нийт 654 732 482.25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...***********той компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь үнэн. Гэхдээ уг гэрээгээр ********** ХХК-ийн 93.8 хувийн хувьцааг иргэн *****************т шилжүүлж, 6.2 хувийн хувьцаа иргэн ***********д үлдсэн. ********** ХХК-д ******** дүүргийн ** дугаар хорооны нэхмэлийн шарын барилгын төсөл хэрэгжүүлэх эрх олгосон зүйл байгаагүй. Компанийн хувьцаа шилжүүлсэн гэрээний тухайд энэ компани хавтсанд буюу цаасан дээр байдаг л компани, Х тайлантай компани гэдгийг *********** өөрөө мэднэ. Дээрх гэрээний дагуу ***************** нь ямар нэг төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд улсын бүртгэлд бүргүүлэх үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч ***********ын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

*********** 2017.05.03-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компани эзэмших, эрх шилжүүлэх гэрээгээр ********** ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авч, гэрээний төлбөрт ******** дүүрэг, **-р хорооны нутаг дэвсгэрт орших, ашиглалтын шаардлага хангахгүй болсон Нэхмэлийн шарын * дугаар байрыг буулгаж, орон сууц барьсны дараа орон сууцны ***** м.кв талбайг худалдагч талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон гэрээг байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болсон байна.

Үүний дараа буюу 2017.05.31-ний өдөр ********* дүүргийн ** дугаар хорооны нутаг давсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон, орон сууцны байруудыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан ******** ХХК-тай Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан гэрээг байгуулсан байна./1-р хх-ийн 68-77/

Нэхэмжлэгч *********** нь *****************тай 2017.07.17-ны өдөр эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ********** ХХК-ийн өөрийн мэдлийн 93,8 хувийн эрхээ буюу нийт 282 338 ширхэг буюу 282 338 000 төгрөгийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тус тус тогтоогдсон байна./1-р хх-ийн 146-238/

Хариуцагч ***************** нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариуцагчаас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, ямар нэг үүрэг үүсээгүй. Хувьцаа шилжүүлсэн нь компанийн хууль болон дүрмээрээ зохицуулагдах харилцаа бөгөөд биет болон биет бусаар мөнгө шилжүүлэх асуудал биш, нэхэмжлэгч энэ талаараа нотлоогүй гэж маргасан.

 Нэхэмжлэгч тал 2-р хавтаст хэргийн 171, 172, 173 дугаар талд авагдсан бичгийн баримтуудад тухайн худалдаж авсан хувьцааны төлбөр тооцооны задаргааны талаар тодорхой байгаа бөгөөд уг баримтуудаар нийт***м.кв орон сууцны талбайг хувьцааны төлбөрт шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь нотлогдоно гэж тайлбарласан байна.

Дээрх тооцооны задаргаа гэх баримтаас үзэхэд Нэхмэлийн шарын **-р байр гээд ***********д өгөх нийт метр квадратыг 350,0 гэж, түүний мэдлээр айлуудад өгсөн м.кв-г 66,69 гэж, *********, *******-д бэлнээр өгсөн болон ********** ХХК өмнөөс цаад газруудад өгсөн дүнг м.кв-руу шилжүүлбэл 32.52, өгөх бодит м.кв-ыг ******** гэж, 48.787.000 : 1.500.000 =32.52 м.кв гарсан гэх тайлбар бичигдсэн байна /2-р хх-171/.

Мөн ********** ХХК-ийн 2018-09-04-ний өдрийн ********* дугаартай Хувьцаа эзэмшигч *********** танаа мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт компанийн бизнесийн үйл ажиллагаа 93,8 хувийн хувьцаа эзэмшигч захирал *****************, түүний томилсон субьект гардан гүйцэтгэн ажиллаж байна. Хувьцаа эзэмшигч *********** та компанийн үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар гар бие оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн хувьцаа эзэмшигч ***********той***м.кв орон сууцны талбайг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Бид тохиролцсон ёсоор өнөөдрийн байдлаар 247,69 м.кв орон сууцны талбайг таны хүсэлтээр бэлэн мөнгөөр болон бусад хоёр иргэнд шилжүүлэн өгч тооцоо нийлсэн байна. Үлдэгдэл *****м.кв орон сууцны талбайг хувьцаа эзэмшигч *********** танд шилжүүлэн өгөхөд бэлэн байна. Иймд компанийн хувьцаа эзэмшигч *********** та дээрх үлдэгдэл талбайг авч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээс хасуулах талаар 2018-09-10-ны дотор арга хэмжээг авч бидэнтэй хамтран ажиллана уу? Жич мэдэгдэлд дурьдсан хугацаанд холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд таны хүсэлтээр бусад 2 иргэнд шилжүүлсэн орон сууцны талбайг буцаан авч бид цаашид дараагийн арга хэмжээг хуулийн дагуу авч ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна. Захирал ***************** гэж гарын үсэг зурсан байна./2-р хх-173/.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан компанийн 93,8 хувийн хувьцааны үнэд дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцнаас ногдох талбайг нэхэмжлэгч *********** авахаар тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь дутуу авсан хувьцааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулагдсан 2017-07-17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулах болсон шалтгааныг нэхэмжлэгч нь ******* дүүрэг, ***-р хорооны нутаг дэвсгэрт орших, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай нэхмэлийн *************дугаар байрыг дахин барилгажуулах төлийн хүрээнд уг байрны **-р байрыг ********** ХХК нурааж, ** давхар бүрэн цутгамал орон сууцыг барих ажлыг гүйцэтгэхээр барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ************* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу уг ажлыг гүйцэтгэж, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар *****************тай тохиролцож, компанийн хувьцааг худалдсан. гэж тайлбарлаж байх ба энэ талаар гэрч *********** ...******** ХХК нь ************* ХХК-ийн охин компани бөгөөд уг компанийг анх *********** ***********аас авсан. Тухайн*******-р байрыг нурааж оронд нь 16 давхар байр барих ажлыг ******** ХХК эхлүүлсэн бөгөөд уг байрнаас *******м.кв талбайг *********д өгөхөөр тохиролцсон. Гэвч уг байрнаас ********* болон миний бие аваагүй. гэж мэдүүлсэн байна.

Эдгээрээс дүгнэхэд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан Компанийн тухай хуульд заасан харилцаанаас үүссэн маргаан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч энэ талаараа нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хувьцааны төлбөрт өгөхөөр тохиролцсон***м.кв талбайгаас ******** м.кв талбайг өгч, *********м.кв талбай дутуу байсан боловч дараах иргэдтэй байгуулсан гэрээг цуцалснаар төлбөрт тооцон шилжүүлсэн нийт ******** м.кв орон сууцны зориулалттай талбайг буцаан авсан тул шилжүүлбэл зохих талбай нь ********** м.кв талбай болсон гэж тайлбарлаж, дээрх талбайн дундаж үнийг 2023.11.16-ны өдрийн ********* дугаар *********ХХК-иас ирүүлсэн баримтаар тооцож, * м.кв-ыг 2 696 925 төгрөгөөр тооцсон гэж тайлбарласан.

Хариуцагч тал *********ХХК-ийн баримт нь шаардлага хангасан баримт гэж үзэхгүй бөгөөд тус компани нь үнэлгээ хийх эрхгүй, хууль сануулж, үнэлгээ тогтоох ажиллагааг шүүх шинжээч томилуулж тогтоолгодог ба энэ ажиллагааг хийгээгүй тул үнэлгээ үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж тайлбарлаж, маргасан байна.

Талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, түүнчлэн хариуцагч нь шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй зэргээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *********** хариуцагч ********** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх хариуцагч ********** ХХК-ийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65*******00 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан үндэслэлд хамаарахгүй байх тул хариуцагч ********** ХХК-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 65*******00 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *********** нь 2019.01.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, 2019.01.18-ны өдөр 70 200 төгрөг, 2019.02.04-ний өдөр 1*******70 000 төгрөг, 2019.07.03-ны өдөр 1*******70 000 төгрөг, 2019.09.24-ний өдөр 2 808 000 төгрөг, 2019.11.28-ны өдөр 995 000 төгрөг, нийт 7 083 400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 450 төгрөгийг улсын орлогоос гаргуулан олгож, бусад хэсгийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. . Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *****************аас гэрээний үүрэгт 654 732 482.25 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***********д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********** нь хариуцагч Н.Энхжин, хариуцагч ********** ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч ********** ХХК-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65*******00 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, 60 дугаар зүйлийн 60.1,*******6 дугаар зүйлийн*******6.1,*******9 дүгээр зүйлийн*******9.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***********гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 083 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****************аас улсын тэмдэгтийн хураамжид 3 431 612 төгрөгийг нэхэмжлэгч ***********д олгож, хариуцагч ********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 450 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ