Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00558

 

                                                          ****гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, **** нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/00758 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1033 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК, **** нарт холбогдох 

****аас “ **** ****” ХХК-ний 93,8 хувь буюу 282.338 ширхэг хувьцааг худалдсан 2017.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу 282,338,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч “ **** ****” ХХК-иас хувьцаа эзэмшигч ****д ногдох 236.33 м.кв талбайн төлбөрт 697.173.500 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, “ **** ****” ХХК-аас хувьцаа эзэмшигч ****  компанид хөрөнгө оруулалт хийгээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь  **** **** ХХК, **** нарт холбогдуулан ****аас “ **** ****” ХХК-ний 93,8 хувь буюу 282.338 ширхэг хувьцааг худалдсан 2017.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу 282,338,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч “ **** ****” ХХК-иас хувьцаа эзэмшигч ****д ногдох 236.33 м.кв талбайн төлбөрт 697.173.500 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан,“ **** ****” ХХК-аас хувьцаа эзэмшигч ****  компанид хөрөнгө оруулалт хийгээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/00758 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч  **** **** ХХК-аас 236,33 м.кв талбайн төлбөрт 354,495,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цолмонд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 282,338,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 65,500,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн 7,083,400 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 5,055,507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бусад хариуцагч болон шаардлагаас татгалзсан тул 2,027,892 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч ****д, хариуцагч  **** ****”ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 485,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 1,930,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д тус тус олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1033 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/00758 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,930,425 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын үндэслэл болсон давж заалдах гомдлыг хариуцагч “ **** ****” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020.04.13-ны өдөр хариуцагч “ **** ****” ХХК-ийн өмгөөлөгч Э.Даваасүрэн, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нь 2020.04.20-ны өдөр тус тус гардан авч давж заалдах гомдлыг хариуцагч “ **** ****” ХХК-аас гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан хугацаанаас тоолоход хариуцагч “ **** ****” ХХК-ийн гомдол гаргах хугацаа 2020.04.27-ны өдөр дуусахаар байна. Анхан шатны шүүх давж заалдах гомдлыг 2020.04.27-ны өдөр 17:10 цагт хүлээн авсан гэж тэмдэглэл үйлдсэн байх боловч улсын тэмдэгтийн хураамжийг 2020.04.28-ны өдөр төлсөн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Хуулийн зохицуулалтаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлсний дараа давж заалдах гомдлыг хүлээн авах ёстой байтал давж заалдах гомдлыг хүлээн авсны дараа улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хуульд заасан журмаар гаргасан эсэхэд хяналт тавилгүй хүлээн авч хянасан нь хэрэг хянан шийдвэрлэх хуулийг баримтлаагүй.

4.1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгт үндэслэсэн, эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийн хувиар шаардаж байгаа нь тодорхой бус байна гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхнаасаа гэрээний үүрэгт үндэслэсэн нь ойлгомжтой тодорхой, түүнийг нь анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн байхад ойлгомжгүй байна гэж дүгнэн хүчингүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн байтал давж заалдах шатны шүүх Компанийн тухай хууль хэрэглэх ёстой байсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргааны үйл баримтад хамааралтай асуудлаар шүүхээс шинжээч томилсон зүйл байхгүй байтал шүүхээс шинжээч томилогдсон мэтээр дүгнэн шийдвэрлэсэн. Тухайлбал шинжээчийн дүгнэлт зохих ёсоор хийгдээгүй, эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасныг хэрэглэх шаардлагагүй буюу давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч  **** **** ХХК-аас 236,33 м.кв талбайн төлбөрт 354,495,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цолмонд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 282,338,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 65,500,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шүүххэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. 

8. Давж заалдах шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хэргийн нөхцөл байдал, эрх зүйн харилцааны агуулгыг бүрэн тогтоож, тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн гэрээний үүрэгт үндэслэсэн, эсхүл компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар шаардаж байгаа эсэх нь тодорхой бус гэсэн дүгнэлт”-ийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг зөрчөөгүй байна. 

9. **** 2017.05.03-ны өдрийн компани эзэмших гэрээгээр  **** **** ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авч, гэрээний төлбөрт Хан-Уул дүүрэг, 2-р хорооны нутаг дэвсгэрт орших, ашиглалтын шаардлага хангахгүй болсон Нэхмэлийн шарын 5 дугаар байрыг буулгаж, орон сууц барьсны дараа орон сууцны 150 м.кв талбайг худалдагч талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, 2017.05.31-ний өдөр Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон, орон сууцны байруудыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан  **** холдинг ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ****тай 2017.07.17-ны өдөр эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж,  **** **** ХХК-ийн өөрийн мэдлийн 93,8 хувийн эрхээ буюу нийт 282.338 ширхэг буюу 282,338,000 төгрөгийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон зохигчийн шүүх гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон байна.   

Анхан шатны шүүх хуралдаанд зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариуцагчаас талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хувьцаа шилжүүлсэн нь дүрмээрээ зохицуулагдах харилцаа бөгөөд биет болон биет бусаар мөнгө шилжүүлэх асуудал биш юм гэж маргажээ. 

10. Давж заалдах шатны шүүхээс гэрээний үүргээс үүсч буй шаардлага бол гэрээний агуулга, гэрээний зүйл, үүргийг бодитой биелүүлэх боломжтой эсэх нөхцөл байдал ач холбогдолтой байдаг бол хувьцаа эзэмшигчийн гаргах нэхэмжлэлийн шаардлага бол Компанийн тухай хуулийн хүрээнд тодорхойлогдох бөгөөд анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

10.1. Учир нь шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. 

10.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлаа үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар ньүнэлж хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохүндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал суурь болдог. 

10.3. Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтынбодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд  хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой. 

Энэ нь хэргийн хүрээнд шүүхийг чухамхүү төвийг сахисан байр сууринаас буюу зохигчийн хэн нэгнийг буруутгах эсхүл зөвтгөх шинж чанартай бус, хараат бус бие даасан шийдвэр гаргасны илэрхийлэл болдог. 

10.4. Дээрх байдал нь хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа хуульд нийцүүлж шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт хийхэд чухал бөгөөд шүүхийн шийдвэр талуудад маргааныг хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэрлэснийг ойлгуулдагаас гадна хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлнө. 

Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, Шүүхийн тухай хуулийн зорилт, эрхэм зорилго, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчимд нийцэх юм. 

11. Давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүх “ **** **** ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага 697,173,500 төгрөгөөс 354,495,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үлдэх 342,678,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ дурдаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т заасныг зөрчсөн талаар дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

12. Анхан шатны шүүхээс зохигчийн маргаантай холбоотой тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээч томилсон эрхийн акт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай асуудлаар шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан атлаа ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа нь тодорхой бус буюу өөрөө шүүгч үнэлгээний хэмжээг тогтоосон агуулгатай шийдвэр гаргасан нь буруу гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа баримтад үндэслэглээгүй, учир дутагдалтай болжээ. 

13. Хариуцагч ****аас Ц.Бат-Эрдэнэд 2019.02.12-ны өдөр олгосон хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл, “ **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранболд “Өмгөөллийн шударга тэмүүлэл консалтинг” ХХН-тэй 2020.01.20-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Бат-Эрдэнэ нь ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “ **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранболдын өмгөөлөгчийг эрхийг эдлэж, үүргийг хүлээж оролцсон байна. 

14. ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “ **** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранболдын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020.04.20-ны өдөр гардан авсан бөгөөд “ **** **** ХХК-ийн өмгөөлөгчийн хувьд 2020.04.27-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.   

15. Анхан шатны шүүх өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гомдлыг 2020.04.27-ны өдөр хүлээн авсан байтал гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 2020.04.28-ны өдрийн 10 цаг 17 минутад төлжээ. 

15.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 2020.04.28-ны өдөр давж заалдах гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ноцтой зөрчилд тооцохгүй.

16. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1033 дугаар магадлалыг хэвээр үлдээж,нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,933,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

                          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Д.ЦОЛМОН