Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1750

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Б даргалж, шүүгч А.М, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01669 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох, барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г миний бие 2014 оны 2 дугаар сард “Б” ХХК-д барилгын инженерийн ажилд орсон. Ажилд орсон цагаасаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж ирсэн бөгөөд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал Н.О нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б/28 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж намайг халсан бөгөөд тушаалыг надад 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Миний зүгээс уг тушаалтай танилцахад миний хариуцсан ажил үүрэгт хамааралгүй асуудлаар, миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, надад огт хамааралгүй асуудлуудыг үндэслэл болгож ажлаас халах тушаал гаргасан байна. Тодруулбал, тендерийн тухай болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар “Е” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, зураг төсөл зохиогч компани болох “Г” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэх мэт надад огт хамааралгүй, миний ажил үүрэгт тусгагдаагүй, хийж гүйцэтгэсэн ажил болон хийж гүйцэтгэж байгаа ажлуудыг хийгээгүй мэтээр тушаалын үндэслэл болгон ажлаас халсан үндэслэлийг эс зөвшөөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг дутуу, цалин хөлсөнд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар тодорхой тусгах, холбогдох баримтуудыг хавсаргаж шүүхэд өгөөгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч надад энэ талаар мэдэгдээгүй болно. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн биеэр шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ талаар асуухаар очиход шүүгчийн туслахаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гарч, шуудангаар илгээсэн боловч тухайн үед гэрт шуудан хүлээж авах боломжгүй байсан тул шуудангаас буцаагдаад шүүхэд ирсэн байсныг мэдэж 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 406 тоот өрөөнөөс захирамж болон материалаа хүлээж авсан. Хариуцагчийн хаягийг бичихдээ хороо гэдэг үгийг дутуу бичсэн байсан. Харин нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бичигдсэн гэж үзэж байгаа бол 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б/28 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа цалин хөлс тодорхойгүй гэсний тухайд нэхэмжлэгч миний бие энэ хэргийн шүүх хурлын огноо тодорхойгүй байгаа тул мэдэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байдаг ба ажилд эргүүлэн тогтоосон өдрөөр буюу шүүх хурал болох өдрөөр нэхэмжилж байгаа цалин хөлсөө тодорхойлж өгөх болно. Иймд Г.Г намайг “Б” ХХК-ийн барилгын инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г нь 2014 оноос хойш “Б" ХХК-нд барилгын инженерээр 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан. “Б” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6/28 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Г.Г ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан. Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар “Е” ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм (бнбд 52-01-10)-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 140 айлын орон сууцны В2, В1, 1, 2-р давхарт чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, энэ нь МУ-ын ШУТИС-ийн Реконстракшн төвийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн уг чанаргүй барилга барьсан алдаа зөрчлөө мэдсэн даруй 140 айлын барилгын зураг төсөл зохиогч компани болох “Г” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг доорхи байдлаар тайлбарт дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь түүнтэй байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хг/18 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 10.3.1 дүгээр зүйлийн 6-д Ажилтан... байгууллагын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Үүнд: b. Компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан, шамшигдуулсан, е. компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан, h. компанийн нэр хүндийг унагах үйлдэл гаргасан, компанийн нэр хүндэд нөлөө үзүүлэхүйц хэмжээний гомдол ирсэн, k.компанийг хохиролд учруулахуйц шударга бус, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, n. Барилга угсралтад технологийн алдаа гаргаж, тухайн хэсгийн ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон эсвэл маш их хэмжээний нэмэлт зардал, хөрөнгө гарахаар болсон, p. ажлын талбай дээр осол болон осолд дөхсөн тохиолдол гарсан нь нотлогдсон, r. Зургаас ажлын тоо хэмжээг буруу гаргасан эдгээр Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг нь Хөдөлмөрийн гэрээний 8.1-т зааснаар байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа Очир-Ундраа группийн хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7-т компанийн өмч хөрөнгийн чанарыг доройтуулсан, 10.7.9 байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн, ёс зүйн ашиг сонирхлын зөрчил гаргасан нь нотлогдсон, 10.7.13-т хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, техникийн аваар саатал гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, 10.7.18-д үүрэгт ажил албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо группийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.4-т барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д /барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах/ заасан гэрээг байгуулж ажиллах, 37.1.5-т барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.6-т байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхой байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, 37.1.8-т барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх, 37.1.13-т барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах, 37.1.19-т барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах, 37.4-т Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг 2018 онд 2-р давхараас 16 давхар, техникийн давхар хүртэл барилга угсралтын ажлыг явуулж, хяналт тавьж 140 айлын орон сууцны барилгын талбайд ажилласан барилгын инженер нь Г.Лхагва-очир юм. “ОЧУН” ХХК-ийн Комплаесийн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аудитын дүгнэлтээр 140 айлын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа барилгын инженер, ерөнхий инженер нараас Барилгын тухай хуулийн 18.2, мөн хуулийн 43 дугаар зүйлийг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Барилгын угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй иргэн хүнтэй байгуулсан зэрэг ноцтой ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж ажиллаж байсныг тогтоосон. Мөн уг аудитын дүгнэлтээр албан даалгаврыг “Б” ХХК-д өгсөн байдаг ба уг албан даалгаварт барилга угсралтын үйл ажиллагаатай холбоотой наад захын ажлын шаардлагыг биелүүлж хууль, журам зөрчихгүй ажиллахыг даалгасан байдаг. Барилгын инженерээр ажиллаж байсан Г.Г ажлаас халахдаа тушаалд дээрх хууль, журмын заалтыг үндэслэл болгон ажлаас халсан бөгөөд энэхүү тушаалын тушаах хэсэгт барьсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

 

1. “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 14/38 дугаартай тушаалаар Г.Г 140 айлын орон сууцны талбайн инженерээр 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс томилсон.

2. “Очир-Ундраа” группын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг хүний үйл ажиллагаанд дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалтыг зөрчсөн.

3. “Очир-Ундраа” группын хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18 тус тус зөрчин хөдөлмөрийн дотоод журмын сахилгын болон эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулалтыг зөрчсөн.

4. Г.Ганбаттай байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хг/32 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10.3.1.6- т зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан.

5. “О” группын толгой компани болох “О” ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 онд “Б” ХХК-д аудит хийсэн ажлын тайланд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гарсан алдаа зөрчлийг төрөлжүүлэн дурдсан.

6. Дээрх аудитын мөрөөр “Б” ХХК-д 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд цаашид анхаарах, засч сайжруулан хэрэгжүүлэх ажлын талаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүрэг болгосон албан даалгаварт зөрчлийг тодорхой дурдсан.

7. Дээрх аудитыг хийхдээ хөндлөнгийн барилгын мэргэшсэн инженер Э.Г  140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцад хөндлөнгийн хяналт хийлгэсэн бөгөөд уг дүгнэлтэд 6 зөрчил дутагдал гарсныг дурьдсан. Дүгнэлт зөвлөмжид 4 зүйлийг заавал хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна.

8. “Б” ХХК нь 2018 Голомт банкнаас орон сууц барих санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулан санхүүжилтийг авч барилга угсралтын ажлыг явуулж байсан бөгөөд цаашид барилга ашиглалтад оруулахад борлуулалтын үйл ажиллагаанд Голомт банктай хамтран Ипотекийн зээлийн гэрээг байгуулан ажиллах саналыг тавьж, тус банкнаас 2019 оны 3 дугаар сард 360 Үнэлгээний тайлан 140 айлын барилгын талбай дээр явуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй тул зэрэглэлээр ипотекийн зээл олгох боломжгүй гэж барилга угсралтын ажил муу үнэлгээтэй гарсан байна

9. “О” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 140 айлын 1-р давхарын дам нурууны хүчитгэлийг ажлыг 67 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 24/18 дугаартай албан тоотоор мөн өдөр “О” ХХК-аас хүчитгэлийн ажлыг хүлээлцэх албан тоот ирүүлэн, ажил гүйцэтгэсэн актыг мөн өдөр ерөнхий инженер Д.О гарын үсэг гэрээний гүйцэтгэлийг хүлээн авсан. Үүгээр 1-р давхарыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож, түүнийг дам нурууг хүчитгэл хийж зассан нь тогтоогдож байна.

10. “О” ХХК-аас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 26/18 албан тоотоор гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын В1-р давхрын 23 дам нуруунуудад 63 700 000 төгрөг, 1-р давхарын нийт багануудад 47 900 000 төгрөг, 2-р давхарын нийт багануудад 47 900 000 төгрөгөөр тус тус хүчитгэл хийх үнийн саналыг ирүүлсэн. Үүгээр В1, 1, 2-р давхруудад барилгын алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож байна.

11. “О” ХХК-аас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 23/18 дугаартай албан тоотоор 2-р давхарын баганын хүчитгэл, бэхэлгээг 47 900 000 төгрөгөөр хийх үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь мөн 2-р давхарт алдаа зөрчилтэй барилга угсралтын ажил явуулсныг нотолж байна.

12. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2018.05.23-ны өдрийн Барилгын экспертизийн тайлангийн зөвлөмжид барилгын 1-р давхарын төмөр бетон дам нурууны бетоны бат бэх бага, ан цавтай байгаа учир төмөр бетон дам нурууг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн

13. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр 2-р давхар баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй тул хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн.

14. “Г” ХХК нь уг барилгын зураг төслийн зохиогч бөгөөд дээрх В1, В2, 1, 2-р давхарт гарсан алдаа зөрчлийг мэдээгүй байсан гэдэг ба мэдсэн даруй 2019 оны 4 дүгээр сард зохиогчийн хяналт хийж 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай албан тоотоор хөндлөнгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Үүнд: 2-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 12, 13-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 16-р давхар болон техникийн давхарын цутгамал төмөр бетон бүтээц хүйтэн сэрүүний улиралд цутгагдсан тул хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж ирүүлсэн байна.

15. “Б” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаар батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдамжаар ажилласан ажлын хэсэг 140 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр сонгон шалгаруулсан туслан гүйцэтгэгч нар ашиг сонирхлын зөрчилтэй сонгон шалгаруулалтгүй сонгогдож ажилласан талаар гаргасан талаар хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн тайлан, зөвлөмжид зөрчил илрүүлсэн байна.

16. 140 айлын орон сууцны зураг төслийн компани болох “Г” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 39, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр барилгын 2-р давхар болон бусад алдаа зөрчлийг илрүүлсэн талаар зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт.

17. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгаас 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр шинжээч томилсон тогтоол, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн барилгын инженер нарын хамтран гаргасан шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтаар 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд В2, В1, 1, 2-р давхарт алдаа зөрчилтэй барьж, чанар муутай гэсэн шинжээчийн дүгнэлт, барилга дээр ажилласан судалгааны тайлангийн хавсралтаар нотлогдож тогтоогдсон байна. Г.Ганбатыг барилгын инженерийн үндсэн цалинг 1 100 000 төгрөг үүн дээр ГГҮ хувийг 100 хувиар тооцож 2 200 000 төгрөгийн цалинг сар болгон олгож, түүний ажлын хөлсийг тогтмол нэмэгдүүлэн компаниас түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаагүй, харин ажиллах аятай таатай нөхцөлөөр ханган ажиллаж ирсэн. Г.Г нь компаний энэхүү өндөр итгэл найдварыг хөсөрдүүлэн барилга угсралтын ажилд удаа дараа мэргэжлийн алдаа зөрчил гарган ажилласан. Иймд барилгын инженерээр ажиллаж байсан Г.Г нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилгын угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж зураг төслийн компани буюу зохиогчийн хяналтыг хийлгээгүй ажилласан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г “Б” ХХК-ийн барилгын инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Б” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 274 710 /зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “Б” ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 185 545 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

1. Г.Г нь шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “Б” ХХК-ийн барилгын инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг тус тус гаргаж байна" гэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 63 дугаар зүйлийн 63.1.1-т зааснаар мөнгө дүнгээр тодорхойлох нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэгч тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж бичгээр гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Мөн Г.Г нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн дүнгээр буюу 2 200 000 төгрөгийн цалинтай гэж тооцон ажилгүй байсан хугацааны цалинг бодсон нь буруу юм. Г.Г  байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 1 000 000 төгрөг гэж тохиролцож гэрээ байгуулан ажилласан ба гэрээний 1.5-т үндсэн цалин дээр ажлын гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн гүйцэтгэлийн урамшуулалыг сар бүр олгож байхаар заасан байгаа. Шүүхээс тухайн саруудад ажил гүйцэтгээгүй Г.Г ажлын гүйцэтгэлийн үнэлгээг яаж дүгнээд 2 200 000 төгрөгөөр бодож гаргасан нь ойлгомжгүй юм. Г.Г үндсэн цалин болох 1 000 000 төгрөг дээр тухайн ажилласан сар бүрийн ажлын гүйцэтгэлийг ажил олгогч үнэлгээ өгч 70-100 хувийн цалингийн нэмэгдэл өгч ажилладаг ба шүүхийн шийдвэрт заасан үндэслэлээр Г.Г нь ажиллаагүй саруудынхаа үнэлгээг 100 хувь давуулан гүйцэтгэж ажилласан мэтээр шийдвэрлэсэн нь манай компанийн хөдөлмөрийн болон цалин хөлс олгох журмыг зөрчиж компанийн дотоод хэм хэмжээг үл хайхран шийдвэр гаргаж байгйа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.         Г.Г ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан нь Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар "Е" ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм" (бнбд 52-01-10)- ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 140 айлын орон сууцны В2, В1, 1, 2-р давхарт чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, энэ нь МУ-ын ШУТИС-ийн Реконстракшнтөвийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдосон, мөн уг чанаргүй барилга барьсан алдаа зөрчлөө мэдсэн даруй 140 айлын барилгын зураг төсөл зохиогч компани болох "Г" ХХК-нд хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг доорхи байдлаар гомдолд дурьдав.

Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бётон каркас угсралтын туслан гүйцэтгэгч компаниар "Е" ХХК-ийг сонгон шапгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэдэгт Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н, ерөнхий инженер Д.О, барилгын инженер Г.Г, Г. нар нь 140 айлын орон сууцны 16 давхар барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг өндөр төвөгшилтэй барилга барьж байгаагүй, туршлагагүй компани болох "Е" ХХК-ийг сонгон шалгаруулахдаа урьд нь буюу 2015 онд Орхон аймагт “Б” ХХК-ийн барилга угсралтын ажлыг.хийж байсан гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулсан, уг компани урьд нь ажиллаж байхдаа ажлын гологдол шаардлага гаргаж байсан гэдгийг бүгд мэдэж байсан хэрнээ гүйцэтгэх захирал Б.Н үгээр шууд сонгон шалгаруулсан. Барилгын төмөр бетон каркас угсралтын буюу барилгын гол тулгуур их бие болсон энэ ажлыг урьд хамтран ажиллаж байсан компани гээд сонгон шалгаруулалтгүй ажиллуулах нь барилгын салбарт эрсдэлтэй билээ. Үүний үр дүн нь ч гарч Г.Г барилгын 2-р давхарт "Е" ХХК-ийн бетон каркас угсралтын ажилд хяналт тавьж чадаагүй, мөн энэхүү компани угсралтын ажлын явцад алдаа зөрчилтэй 2-р давхрын ажлыг гүйцэтгэсэн нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон сонгон шалгаруулалтыг явуулаагүй нь үр дүн гэдгийг харуулж байна. Мөн ямар компани байгууллага сонгон шалгаруулалтын журамтай байдаг ба “Б” ХХК нь сонгон шалгаруулар журамгүй байсан хэрэв хуульд нийцүүлэн гаргасан журамгүй бол тендертэй холбоотой хуулийг төстэй хэрэглэж ажиллахыг Барилгын хөгжлийн төвөөс зөвлөсөн байдаг. Өнөөдөр Монгол Улсад тендерийн зохицуулалттай ганцхан хууль хэрэгжиж байгаа, энэ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажиллахаас өөр хууль, эрх зүйн орчингүй байна. Манай компани нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай журмыг батлан хэрэгжүүлэн ажиллаж байгаа, энэ журмын эх сурвалжийг мөн хуулиас авч журмын хуулийн баримтлах хэсэгт оруулан тусгасан. Шүүхээс энэ хуулийг аж ахуй нэгж огт хэрэглэх ёсгүй байсан мэтээр тайлбарласан нь цаашид барилгын салбарт хууль хэрэглэхгүй, өөрсдийн тогтоосон журам заавраар, журамгүй байгууллага нь дээрх Г.Г мэтийн нөхдүүд шиг субьектив хандлагаар барилгын суурь болон их бие болон бетон каркас угсрах компаниудыг сонгон шалгаруулалтгүй ажиллуулж болно гэж үзэж байгаа нь шударга ёсны, хариуцлагын зарчмын эсрэг байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н, ерөнхий инженер Д.О, барилгын инженер Г.Г, Г.р нар нь "Е" ХХК-ийг 140 айлын орон сууцны 16 давхар барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг гүйцэтгэхээр сонгохдоо ямар нэгэн хурлын тэмдэглэл хөтлөөгүй амаар ярьж байгаад Б.Н захирлын шаардлагаар сонгосон гэж тайлбарлаж байгаа нь хариуцлагагүй бөгөөд барилгын инженерийн мэдлэг боловсрол, ур чадвар, барилгын норм дүрмийн шаардлагыг хангаж ажиллах зүй ёсны шаардлага байхгүй ажиллаж байгаа нь энэхүү барилгын алдаа зөрчил гарахад нөлөөлсөн. Г.Г энэхүү хуралд хамт байж "Есөн гол Эрдэнэ" ХХК-ийг дэмжиж ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг дэмжсэн гэдгийг барилгын инженер Н.Л, ерөнхий инженер Д.О нарын гараар бичиж өгсөн тайлбараар тогтоогддог.

Нэгэнт “Е" ХХК-ийг сонгон шалгаруулаад гэрээ байгуулан ажиллаж байхдаа 2-р давхарт алдаа зөрчил гаргуулахгүй ажиллахад Г.Г нь хяналт тавьж ажиллаж чадаагүй гэдэг иь, нотлогдсон өөрөө ч алдаа гаргаж ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин алдаагаа засах гээд ажилласан гэх мэтээр тайлбарлаж ярьдаг. Г.Г алдаа гаргаж ажиллах ёсгүй гэдгээ харин хүлээн зөвшөөрдөггүй, алдаа байх ёстой гэж үзэж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй.

Шүүхээс учруулсан хохирол тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Барилгын В2, В1, 1, 2-р давхарт алдаа гарсан бөгөөд 1-р давхарт гарсан алдааг Г.Г хүлээн зөвшөорөөд ерөнхий инженер Д.О захирал Б.Н нартай зөвшилцөөд “О” ХХК-иар хүчитгэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг хүчитгэл хийж засварлах ажлыг “О” ХХК-тай гэрээ байгуулан 67 000 000 төгрөгөөр засварласан байгаа. Энэ засварын ажлын хөлс компанид хохирол гэж үзэх ба энэ мөнгийг буруутай этгээдээс гаргуулан авах ба 1 дүгээр давхарын ажлыг Г.Г барилгын инженерээр талбай хариуцаж байхдаа хяналт тавин ажиллаж байсан нь тогтоогдсон. В2, В1, 2-р давхарт гарсан алдааг засварлах ажлыг гүйцэтгүүлж байгаа бөгөөд засвар ажилд зарцуулсан мөнгөн дүн эцэслэж гараагүй байхад хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй байгаа, энэ асуудлыг давхар эрүүгийн журмаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа билээ.

Г.Г 2015 онд В2, В1,1-р давхарт "Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм" (бнбд 52-01-10)- ийн холбогдох заалтуудыг зөрчин ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан иргэн Ю.Ж барилгын талбайд нэвтрүүлэн бетон каркас угсралтын ажлыг гүйцэтгүүлэн уаргүй барилга бариулсан. Учир нь иргэн хүнд барилга угсралтын тусгай зөвшөөрөл гэж гарахгүй бөгөөд тусгай зөвшөөрөлгүй этгээдээр барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлнэ гэдэг нь хууль, журам илтэд зөрчсөн үйлдэл юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" түүнтэй байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хг/18 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 10.3.1-р зүйлийн 6-т "Ажилтан.. байгууллагын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Үүнд: b. Компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан, е. компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан, h. компанийн нэр хүндийг унагах үйлдэл гаргасан".

к. компанийг хохиролд учруулахуйц шударга бус, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, n. Барилга угсралтад технологийн алдаа гаргаж, тухайн хэсгийн ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон эсвэл маш их хэмжээний нэмэлт зардал, хөрөнгө гарахаар болсон, р. ажлын талбай дээр осол болон осолд дөхсөн тохиолдол гарсан нь нотлогдсон, r. Зургаас ажлын тоо хэмжээг бурууг гаргасан" эдгээр Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй.

О группын хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7-т "компаний өмч хөрөнгийн чанарыг дордуулсан", 10.7.9-т "байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь нотлогдсон", 10.7.13-т "хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, техникийн аваар саатал гаргасан, гаргах нөхцлийг бүрдүүлсэн", 10.7.18-т "үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо группын эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан" зэрэг зөрчил нь тогтоогдсон.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т "барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д /барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах/ заасан гэрээг байгуулж ажиллах, 37.1.5-т "барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах", 37.1.6-т "байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах", 37.1.8-т "барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх", 37.1.13-т "барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах", 37.1.19-т "барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах", 37.4-т "Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг 2018 он 2-р давхар, 2015 онд барилгын В2, В1„ 1 давхрын барилга угсралтын ажлыг явуулж, түүнд хяналт тавьж 140 айлын орон сууцны барилгын талбайд ажилласан барилгын инженер нь Г.Ганбат юм.

О ХХК-ийн Комплаесийн газрын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн аудитын дүгнэлтээр 140 айлын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа барилгын инженер, ерөнхий инженер нараас Барилгын тухай хуулийн 18.2, Барилгын-зтухай хуулийн 43-р зүйлийг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Барилгын угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй иргэн хүнтэй байгуулсан зэрэг нецтой ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж ажиллаж байсныг тогтоосон. Мөн уг аудитын дүгнэлтээр албан даалгаврыг “Б” ХХК-д өгсөн байдаг ба уг албан даалгаварт барилга угсралтын үйл ажиллагаатай холбоотой наад захын ажлын шаардлагыг биелүүлж хууль, журам зөрчихгүй ажиллахыг даалгасан байдаг.

Барилгын инженерээр ажиллаж байсан Г.Ганбатыг ажлаас халахдаа тушаалд дээрх хууль, журмын заалтыг үндэслэл болгон ажлаас халсан бөгөөд энэхүү тушаалын тушаах хэсэгт барьсан хуулийн заалтыг зөрчсөн болох нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

1.         “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 14/38 дугаартай тушаалаар Г.Ганбатыг 140 айлын орон сууцны талбайн инженерээр 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс томилсон.

2.         О группын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг хүний үйл ажиллагаанд дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалтыг зөрчсөн.

3.         О группын хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18 тус тус зөрчин хөдөлмөрийн дотоод журмын сахилгын болон эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулалтыг зөрчсөн.

4.         Г.Г байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хг/32 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10.3.1.6-т зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан.

5.         О группын толгой компани болох “ОЧУН” ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 онд “Б” ХХК-д аудит хийсэн ажлын тайланд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гарсан алдаа зөрчлийг төрөлжүүлэн дурьдсан.

6.         Дээрх аудитын мөрөөр “Б” ХХК-д 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд цаашид анхаарах, засч сайжруулан хэрэгжүүлэх ажлын талаар 2018.11.23-ны өдөр үүрэг болгосон албан даалгаварт зөрчлийг тодорхой дурьдсан. 7.          Дээрх аудитыг хийхдээ хөндлөнгийн барилгын мэргэшсэн инженер Э.Г 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцад хөндлөнгийн хяналт хийлгэсэн бөгөөд уг дүгнэлтэд 6 зөрчил дутагдал гарсныг дурьдсан. Дүгнэлт зөвлөмжид 4 зүйлийг заавал хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна.

8.         “Б” ХХК нь 2018 Голомт банкнаас орон сууц барих санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулан санхүүжилтийг авч барилга угсралтын ажлыг явуулж байсан бөгөөд цаашид барилга ашиглалтад оруулахад борлуулалтын үйл ажиллагаанд Голомт банктай хамтран Ипотекийн зээлийн гэрээг байгуулан ажиллах саналыг тавьж, тус банкнаас 2019 оны 3 дугаар сард 360 үнэлгээний тайлан 140 айлын барилгын талбай дээр явуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй тул зэрэглэлээр ипотекийн зээл олгох боломжгүй гэж барилга угсралтын ажил муу үнэлгээтэй гарсан байна.

9.         “О” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын 1-р давхарын дам нурууны хүчитгэлийг ажлыг 67 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 24/18 дугаартай албан тоотоор “О” ХХК-аас хүчитгэлийн ажлыг хүлээлцэх албан тоот ирүүлэн, ажил гүйцэтгэсэн актыг мөн өдөр ерөнхий инженер Д.О гарын үсэг гэрээний гүйцэтгэлийг хүлээн авсан. Үүгээр 1-р давхарыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож, түүнийг дам нурууг хүчитгэл хийж зассан нь тогтоогдож байна.

10.       “О” ХХК-аас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 26/18 албан тоотоор гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын В1-р давхрын 23 дам нуруунуудад 63 700 000 төгрөг, 1-р давхарын нийт багануудад 47 900 000 төгрөг, 2-р давхарын нийт багануудад 47 900 000 төгрөгөөр тус тус хүчитгэл хийх үнийн саналыг ирүүлсэн. Үүгээр В1, 1, 2-р давхруудад барилгын алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож байна.

11.       “О” ХХК-аас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 23/18 дугаартай албан тоотоор 2-р давхарын баганын хүчитгэл, бэхэлгээг 47 900 000 төгрөгөөр хийх үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь мөн 2-р давхарт алдаа зөрчилтэй барилга угсралтын ажил явуулсныг нотлож байна.

12.       ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2018.05.23-ны өдрийн Барилгын экспертизийн тайлангийн зөвлөмжид барилгын 1-р давхарын төмөр бетон дам нурууны бетоны бат бэх бага, ан цавтай байгаа учир төмөр бетон дам нурууг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн.

13.       ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр 2-р давхар баганын бетоны батбэхзурагтөслийн шаардлага хангахгүй тул хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн.

14.       “Голомт өргөө” ХХК нь уг барилгын зураг төслийн зохиогч бөгөөд дээрх В1, В2, 1, 2-р давхарт гарсан алдаа зөрчлийг мэдээгүй байсан гэдэг ба мэдсэн даруй 2019 оны 4 дүгээр сард зохиогчийн хяналт хийж 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай албан тоотоор хөндлөнгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Үүнд: 2-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 12, 13-р давхарын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 16-р давхар болон техникийн давхарын цутгамал төмөр бетон бүтээц хүйтэн сэрүүний улиралд цутгагдсан тул хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж ирүүлсэн байна.

15.       “Б” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаар батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдамжаар ажилласан ажлын хэсэг 140 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр сонгон шалгаруулсан туслан гүйцэтгэгч нар ашиг сонирхлын зөрчилтэй сонгон шалгаруулалтгүй сонгогдож ажилласан талаар гаргасан талаар хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсгийн тайлан, зөвлөмжид зөрчил илрүүлсэн байна. 140 айлын орон сууцны зураг төслийн компани болох “Голомт өргөө” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 39, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр барилгын 2-р давхар болон бусад алдаа зөрчлийг илрүүлсэн талаар зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт.

17. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгаас 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр шинжээч томилсон тогтоол, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн барилгын инженер нарын хамтран гаргасан шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтаар 140 айлын орон сууцны барилга усгарлтын ажилд В2, В1, 1, 2-р давхарт алдаа зөрчилтэй барьж, чанар муутай гэсэн шинжээчийн дүтнэлт, барилга дээр ажилласан судалгааны тайлангийн хавсралтаар нотлогдож тогтоогдсон байна.

Г.Г  барилгын инженерийн үндсэн цалинг 1 000 000 төгрөг үүн дээр ГГҮ хувийг 100 хувиар тооцож 2 200 000 төгрөгийн цалинг сар болгон олгож, түүний ажлын хөлсийг тогтмол нэмэгдүүлэн компаниас түүий хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаагүй, харин ажиллах аятай таатай нөхцлөөр ханган ажиллаж ирсэн. Г.Г нь компаний энэхүү өндөр итгэл найдварыг хөсөрдүүлэн барилга угсралтын ажилд удаа дараа мэргэжлийн алдаа зөрчил гарган ажилласан. Мөн дээрх хөндлөнгийн байгуулагын дүгнэлтийг баталгаажуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай мердөгчийн тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын дагуу шинжээч нарын дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр хавтаст хэрэгт хавсралтаар өгсөн дээрх хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлтэд дурьдсан алдаа зөрчил давхар батлагдаж гарсан, нэмж шинээр олон алдаа гарсан байна. Ийм мэдлэг боловсрол муутай, барилгын угсралтын мэргэжлийн ур чадваргүй хариуцлагагүй хүнийг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасных төлөө хөндлөнгйин байгууллагын дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасныг тус тус баримтлан нотлох баримтыг үнэн зевөөр үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч "нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй" гэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй бөгөөд хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэхээр хэргийг уншиж судлаж, холбогдох хууль ялангуяа Барилгын тухай хуулийг судлаагүй нь илтэд илэрхий буюу хэрэг хянан шийдвэрлэхдээ хайнга хандсан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасны дагуу "         хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн нотолсон талаар нэг ч дүгнэлт хийгээгүй, мөн Г.Г сайн ажиллаж байсан талаар нэхэмжлэгч өөрөө болон шүүх түүнийг баталсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад алдаа зөрчил гаргаагүй гэж ямар нотлох баримтыг үндэслэн тогтоогоод байгаа нь ойлгомжгүй, илтэд нэг талд шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Иймэрхүү байдлаар шүүх нотлох баримтад үндэслэхгүй хэн нэгэн этгээдийн амаар ярьсан тайлбарт үндэслэн уг хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.    Иймд барилгын инженерээр ажиллаж байсан Г.Г нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилгын угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж зураг төслийн компани буюу зохиогчийн хяналтыг хийлгээгүй ажилласан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Г ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ./хэргийн 1-2, 28-29 дүгээр тал/

 

            Ажил олгогчийн санаачилгаар 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Тендерийн хууль болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах холбогдох журмыг зөрчин ашиг сонирхлын зөрчилтэйгээр 140 айлын орон сууцны төмөр бетон каркас угсралтын ажлын туслан гүйцэтгэгч компаниар “Е” ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус компанийн ажлын гүйцэтгэлд гэрээнд заасан үүргийн дагуу хяналт тавьж ажиллаагүй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Бетон ба төмөр бетон бүтээц үндсэн дүрэм (бнбд 52-01-10)-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, чанар муутай барилга бариулж, компанид их хэмжээний хохирол учруулсан, чанаргүй барилга барьсан алдаа зөрчлөө мэдсэн даруйд 140 айлын барилгын зураг төсөл зохиогч компани “Г” ХХК-д хуульд зааснаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зэрэг мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 11 дүгээр тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Г нь анх хариуцагч байгууллагад 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан барилгын инженерээр ажиллаж, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр инженер техникийн ажлын багт томилогдон ажилласан үйл баримт тогтоогдож байна. Түүнчлэн, тэрээр ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу “О” ХХК-ийн 140 айлын орон сууцны барилгад хяналт тавих үүрэгтэй байх бөгөөд тус барилгын B1, B2 , 1, 2 дугаар давхаруудад хяналтын инженерээр ажиллаж байсан болох нь барилгын угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хэргийн 33, 58-68, 109-125 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Г.Г нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн болох нь “О” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн үнийн санал хүргүүлэх тухай албан тоот, хүчитгэлийн ажлыг гүйцэтгэсэн акт, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол Улсын ШУТИС-ын Барилга, архитектурын сургууль-Реконстракшн төвийн дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “О” ХХК-ийн 140 айлын үйлчилгээтэй, орон сууцны барилга угсралтын ажлын явцад хийсэн хөндлөнгийн хяналтын дүгнэлт, 2018 оны “Г” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 71-86 дугаар тал/ Тодруулбал, барилгын ажилд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс, нэмэлт зардал гаргаж, компанид хохирол учруулсан буюу зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ХТ/18 дугаар гэрээний 10.3.1-ийн 6 дахь хэсгийн n, p-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлтэй байжээ.

 

            Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргийг гүйцэтгээгүй буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

            Гэвч хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчиж 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Г үүрэгт ажлаас халсан нь буруу болжээ.

 

            Мөн хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи хугацааны үйл баримттай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн нь хэрэгт ач холбогдолгүй болно. Учир нь хариуцагч байгууллагын барьж байсан барилгын ажил, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн явдал нь зохигчдын хоорондох хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш байх тул энэ хэргийн үйл баримтанд нөлөөлөхгүй юм. Энэ нь хариуцагч байгууллага хөдөлмөрийн гэрээг хуульд заасан хугацааг хэтрүүлж цуцласныг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

            Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна. Харин хэргийн үйл баримтыг буруу дүгнэснийг дээрх байдлаар залруулж байна.

 

            Зохигчид хөдөлмөрийн гэрээний 1.5-д сарын үндсэн цалин 1 000 000 төгрөг, үүн дээр ажлын гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн гүйцэтгэлийн урамшууллыг сар бүр олгохоор тохиролцжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцож, 6 274 710 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.Г олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 345 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

 

                                                 ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ

 

                                                          С.ЭНХТӨР