Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2024/00016

 

     

 2024         01          25                                                  157/ШШ2024/00016

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *********** ТӨҮГ болон түүний харьяа *********************т холбогдох “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах” тухай,

 

Монро глобал ХХК-ийн ******** ХХК-ийн *********** ТӨҮГ-ын харьяа *********************тэй 2018 оны 10 дугаар 23-ны өдөр байгуулсан bu-018-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулж, Монро глобал ХХК-ийн *********** ТӨҮГ-тай байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай бие даасан шаардлагатай,

 

*********** ТӨҮГ-ын харьяа *********************ийн “******** ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-018-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан *********** ТӨҮГ болон *********************ийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг ******************** ХХК-иас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоож, ирүүлснийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч “*********** ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.*******, Б.*******,*********** ТӨҮГ-ын харьяа *********************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, гуравдагч этгээд Б.******* (цахимаар), гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* (цахимаар) нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч “***********” ТӨҮГ болон түүний харьяа *********************т холбогдуулан “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1 Нэхэмжлэгч “********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********ХХКомпани нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, *********************ийн эзэмшлийн газар, Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45,2 Е109 19 42,3/-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолго мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр, *********************ийн эзэмшлийн газар, Хөх дэлийн уурхай ногооны уурхайн газар координат /N45 30 52,9 Е107 57 22,1/ байрлах балансын бус, бага агуулгатай хүдрийн овоолгыг 120.000.000 төгрөгийн үнэ бүхий шороог "*********************"-тэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр bu-018-01-19 дугаар худалдах худалдан авах гэрээг байгуулан худалдан авсан. Манай компани үйл ажиллагаа явуулахын тулд худалдах худалдан авах гэрээний үүрэгт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг, Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45,2 Е109 19 42,3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг 30,000,000 төгрөг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр, хөх дэлийн уурхай ногооны уурхайн газар, координат /N45 30 52,9 Е107 57 22,1/ байрлах балансын бус, бага агуулгатай хүдрийн овоолгыг 90,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг "*********************"-ийн дансанд төлсөн. Маргаан бүхий зүйл нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг, Адагийн ил уурхайн баруун талд байрлах хаягдал, хөрс чулуулгийн овоолго юм. "*********************"-ээс ямар нэгэн бичиг баримт өгөлгүй шалтгаангүйгээр Адагийн уурхайд байрлах хөрс чулуулгийн овоолго дээр явуулж байсан манай компанийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ талаар үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж учир байдлыг асуухад гаргаж байгаа шороог бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээ хийхээр болсон. Танай компани “***********” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбаттай уулзаж бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хийсний дараа танай компанийн үйл ажиллагааг энэ талбай дээр явуулна гэж хэлсэн. Бид гэрээний үүргээ танай үйлдвэр зөрчөөд байна гэж удаа дараа уулзалт зохион байгуулж удирдлагуудад хэлж, хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй юм. Үүнээс хойш гэрээний үүргээ танай компани биелүүлээгүй байна гэх утга бүхий мэдэгдлийг бидэнд ирүүлсэн. “***********” төрийн өмчид үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбаттай уулзаж бид байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргахад танай компани хүдэр гаргах бүх зардлыг хариуцаж манай үйлдвэрт гарсан бүтээгдэхүүнээ 50:50 хувиар бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулж гэрээндээ өөрчлөлт оруулах манай саналыг хүлээж авахгүй бол гэрээг цуцалж талбайгаа чөлөөлнө гэж хэлсэн. “*********************”-ээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцалсан, талбайг чөлөөлж өг гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Гэтэл “***********” төрийн өмчид үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбат нь өөр хуулийн этгээдэд давуу байдал олгон шороог 70:30 бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулж өгсөн байна. Гэрээ байгуулсан хуулийн этгээд нь манай худалдан авсан хууль ёсоор өмчилж байгаа овоолгыг ашиглан мөн зөөвөрлөж худалдан борлуулж байна. Худалдах худалдан авах гэрээгээр үнийг нь төлөөд худалдан авсан овоолгыг "*********************" нь ВU-018-01-19 дугаар худалдах худалдан авах гэрээний заалтуудыг зөрчиж бусдад давуу байдал олгож өгсөн нь манай компанийн хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд *********************ийн эзэмшлийн газарт байрлах Адагийн ил уурхайн баруун талд байрлах координат /N46 17 45.2, Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 1-2 хуу/

 

1.2 Нэхэмжлэгч “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

********” ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байдаг Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газар Адгийн ил уурхайн баруун координатад байрлах хөрс чулуулгийн овоолгыг, мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газар Хөх дэлийн уурхайн газарт байрлах балансын бус агуулахтай хүдрийн овоолгыг 120,000,000 төгрөгийн үнэ бүхий шороог *********************тэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг төлж барагдуулж авсан. Тухайн гэрээн дээр талуудын эрх үүргийн асуудал тодорхой тусгагдсан байгаа. Үүний дагуу “********” компани маань Дундговь аймгийн Баянжаргалан сумд байрлах Хөх дэлийн уурхай дээр байсан балансын бусыг ашиглаад 2019 оны 01 сараас маргаан бүхий Адгийн ил уурхайн баруун талын координатаас хөрс чулуулгийн овоолго дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд үйл ажиллагаа явуулснаас хойш *********************ээс гэрээний 4.1, 5.3, 5.4, 5.5 гэсэн заалтуудыг зөрчөөд байна. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэж удаа дараа мэдэгдлүүдийг бидэнд өгсөн. ... Бид хажуу талын хөрс чулуулгийн овоолгод хаягдал хөлс шороог нийлүүлж байгаа гэдэг зүйлийг тайлбарлаж, холбогдох удирдлагууд буюу *********************ийн захирал *******тай хэд хэдэн удаа уулзаж байсан. Ямар нэгэн тодорхой үндэслэл буюу шаардлага хууль зүйн хувьд ч гэсэн гэрээний үүргийг зөрчөөгүй байхад зөрчсөн мэтээр зүтгэсээр байгаад энэ гэрээг цуцалсан. Бид нарын үйл ажиллагааг зогсоосон. Гэрээ цуцалсан гэдэг агуулгаар бид нарын үйл ажиллагааг зогсоосон байгаа. ******** компани нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байхад гэрээ зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ийм байгаа учраас энэ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр тооцох, нэхэмжлэлийн шаардлага болохоор хууль ёсны өмчлөгчөөр маргаан бүхий Адгийн ил уурхайн баруун талын хөрс чулуулгийн овоолгыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байх гэсэн ийм 2 шаардлагыг гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ дээр худалдах, худалдан авах гэрээн дээр заагдсан 120,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн үедээ 200,000 гаран төгрөгийн алдангитай төлөөд гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлсэн зүйл байгаа.

 ...Бид нар Адагийн ил уурхай дээр хүсэлтээ өгсөн. Тэгээд хүсэлт өгсний дагуу Адагийн ил уурхай дээр *********************ийн захирлын зөвлөлийн хурал болсон. Маргаан бүхий хөрс чулуулгийн овоолго дээр хурал болсон. Мөн хэмжилтүүдийг зохион байгуулсан. ...тэгэхээр ямар нэгэн андуурах ч гэдэг юм уу тийм зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл *********************ийн хариу тайлбаруудаас харагдаж байгаа. ...анх тайлбар өгөхдөө гэрээ байгуулах зөвшөөрлийг тухайн үед “***********” ХХК-ийн захирлын зөвшөөрөл олгосны дагуу гэж байгаа. Зөвшөөрөл олгосны дагуу маргаан бүхий Адагийн ил уурхай дээр гэрээ байгуулсан. Дараагийн тайлбар дээрээ агуулгын хувьд адил боловч удаа дараа гэрээгээ зөрчсөн гээд байгаа юм. Би зөрчсөн үндэслэлийг нэхэмжлэл дээрээ тодорхой дурдсан. ...өнөөдөр шүүх хурлын өмнө гаргаж өгсөн тайлбар дээрээ хүчин төгөлдөр хэлцэл мөн энэ маргаан бүхий 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. ...Бид нарт гэрээ байгуулсны дараа маргаан бүхий Адагийн ил уурхайн хөрс чулуулгийн овоолгыг хүлээлгээд өгсөн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч андуурагдах боломжгүй. Тодорхой цаг хугацаанд явагдсан ажиллагаа байгаа. *********** ХХК байх үед Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас зөвхөн эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй байсан гэж яриад байгаа. Тэр газрыг ашиглаж, эзэмшсэнийхээ хувьд байгалийн баялгийг гаргаж авч байгаа. Тэр баялгаа бусдад худалдах эрх нь Иргэний хуульд хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалт юм. ...Дахин нэг зүйлийг тодруулж хэлэхэд Адагийн ил уурхайн хөрс чулуулгийн овоолго болон Төв үнэгтэд байрлах балансын бус хүдрийг худалдан борлуулах зөвшөөрлийг *********** ХХК олгохгүй, зөвхөн 13 дугаар хүдрийн биет дээр гэрээ хийгээрэй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Төв үнэгт болон Адаг дээр ямар нэгэн зөвшөөрөл олгож болохгүй шүү гэсэн утга агуулгаар ямар нэгэн бичиг баримт байхгүй...” гэв.

 

1.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. *********************тэй “********” компанийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийсэн худалдах худалдан авах гэрээ бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ болсон. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т эд хөрөнгийг шилжүүлэн авснаар худалдан авагчийн өмчлөлд шилжинэ гэж байгаа юм. ...нэхэмжлэгч талаас 30,000,000 төгрөгийг төлсөн. Хүлээлцсэн актаар хүлээлцээд хаягдал чулуулгийн овоолгыг хүлээгээд авсан. Энэ гэрээний үйлчлэл дуусчхаж байгаа юм. Нэхэмжлэгчийн өмчлөлд тухайн хаягдал чулуулгийн овоолго ирж байгаа юм. Ингээд үйл ажиллагаагаа хэвийн явуулаад өөрийнхөө өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулаад үйл ажиллагаагаа явуулж байхад гэрээ цуцална, гэрээнээс татгалзана гэсэн мэдэгдлийг ирүүлээд үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ нь гэрээний үүргээ зөрчсөн, үйл ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл хариуцагч талаас харагдаж байгаа юм. Энэ байгууллага өөрийнхөө эрхээ эдлэхийн тулд хариуцагч талаас үйл ажиллагааг нь зогсоогоод, гуравдагч этгээдтэй гэрээ хийгээд нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн овоолгыг шилжүүлсэн байгаа юм. Ийм учраас шүүхэд тухайн үнийг нь төлөөд худалдаж авсан хөрөнгийнхөө өмчлөгчөөр тогтоолгох, хууль ёсны шаардлага гаргах нь хууль ёсны бөгөөд үйл ажиллагаанд саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоох шаардлага үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. *********************ийн гаргаж буй хариу тайлбар, өнөөдрийн өгсөн тайлбар, болон сөрөг нэхэмжлэл дээр гэрээнээс татгалзсан татгалзлыг хууль ёсны гэж тооцуулъя гэж шаардлага гаргах нь хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчид шилжээд гэрээ дуусгавар болчхоод байгаа. Одоо *********************ийн газар дээр байгаа овоолгын чулуулгаа ашиглаад, зохих хаягдал чулуулгийн овоолго дээр нийлүүлэх, газрыг нь чөлөөлж өгөх асуудал үлдэж байгаа. ...Тайлбар дээрээ гэрээг хүчин төгөлдөр гэдэг асуудал дээр маргахгүй байгаа. Манай өмчлөлд тухайн эд хөрөнгө шилжсэн. Гэтэл өөрсдийнхөө өмчлөлд авчхаад тэрийгээ дахиад өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэж байна. Манайх яагаад хууль ёсны эрх ашгаа хэрэгжүүлэх боломжгүй байна гэхээр хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болоод талбайгаа руугаа нэвтрэх, орж ажиллах ямар ч боломж бололцоогүй болгосон. Дээрээс нь гуравдагч этгээдэд гэрээ байгуулаад ашиглуулах асуудлыг хөндсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдүүлэхээс өөр арга байгаагүй. “***********” ТӨҮГ гэрээг цуцалсан, хууль бус хууль зүйн үндэслэлгүй гэсэн. Энд гэрээг цуцлах гэсэн үндэслэл байхгүй. Гэрээ байгуулагдсан, мөнгийг тодорхой хугацаанд хувааж төлсөн. Хувааж төлөх хүртэлх хугацааны алдангийг нэмж төлсөн. Ингээд энэ гэрээний үйлчлэл дуусчихсан. Түүнээс дууссаных нь дараа дахиад цуцлах эсхүл татгалзах гэсэн ойлголт Иргэний хуульд байхгүй. Хэрэв тэр ойлголтоор явах юм бол тусдаа журамтай. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан асуудал яригдана. Татгалзлаа бичгээр өгөх, мэдэгдэх гээд яригдана. Хариу тайлбар дээр яригдаад байгаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т гэрээнээсээ татгалзаж, гэрээ цуцалсны дараа авч хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт юм. Нэхэмжлэгчийн өмчлөлд ирсний дараа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар гэрээ цуцлах гэсэн ойлголтууд бол огт яригдахгүй.” гэв.

 

2. Хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Тухайн үед мөрдөгдөж байсан "Бор-Өндөр" Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 4-р хэсэг Эрхийн 4 дэх заалтад "Өөрийн албан тушаалын эрх мэдлийн хүрээнд УБҮ-ийн үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой гэрээ (контракт) хэлцлийг иргэн, хуулийн этгээдтэй байгуулах," заалт, "***********" ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 сарын 01-ны өдрийн 1/1302 Гэрээ байгуулах зөвшөөрөл, "*********** ХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 сарын 12-ны өдрийн үүрэг чиглэлийг үндэслэн "********" ХХК-тай гэрээ байгуулсан байдаг.

"Бор-Өндөр" Уулын баяжуулах үйлдвэр нь Компанийн тухай хуулийн "7.1.Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно." заалтын компанийн салбарын чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгж болох нь тогтоогдож байгаа бөгөөд "Бор-Өндөр" Уулын баяжуулах тухай үйлдвэрийн захирал Б.******* нь компанийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан мөн юм.

Мөн "***********" ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 10 сарын 12-ны өдрийн үүрэг чиглэл нь Иргэний хуулийн "65.1.Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээр нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй  хэлцэл  хийсэн  бол  өөрийгөө төлөөлүүлэхээр  ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй." заалттай нийцэж байх тул "********" ХХК-тай 2018 оны 10 сарын 23-ны өдөр байгуулсан BU18-01-19 тоот гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээг хэлцэл юм.

...Худалдах-худалдан авах гэрээгээр газар зүйн байрлал, эдийн засгийн үр ашиг, үнийн хувьд 2 өөр зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэрээний нийт үнэ 120 сая төгрөг бөгөөд маргаад байгаа Адагийн уурхайн хаягдал хөрс чулуулгийн овоолго 30 сая төгрөг, нийт гэрээний үнэ 120 сая төгрөгийн дөрөвний нэг болж байгаа бөгөөд худалдагч тал Хөх дэлийн уурхай Төв үнэгт хэсэг дээр байрлах балансын бус бага, агуулгатай хүрдийн овоолгыг худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжүүлэн өгснөөр гэрээний дийлэнх хэсэг биелсэн гэж үзнэ. Мөн Адагийн уурхайн хаягдал хөрс чулуулаг 173,358 тн байснаас 46,448.4 тн нэхэмжлэгч татан авсан болох нь маркшейдерийн хэмжилтээр тогтоогдсон. Худалдан авагч нь мөн гэрээний зүйлийн дөрөвний нэг хэсгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан байна. Талууд гэрээний үүргээ ялимгүй зөрчих эсхүл гэрээний дийлэнх хэсэг биелсэн тохиолдолд гэрээг цуцлах нь үүргийн эрх зүй дэх шударга ёсны зарчимд нийцэхгүй. Харин талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах тодорхой бус нөхцөл байдлын улмаас гэрээний үүрэг бүхэлдээ биелэх боломжгүй болсон. Иймд гэрээг бүхэлд нь цуцлах, гэрээнээс бүхэлд нь татгалзах бус зөвхөн гэрээний тодорхой хэсгээс татгалзах байдлаар асуудлыг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 "********" ХХК-тай 2018 оны 10 сарын 23-ны өдөр BU18-01- тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед "***********" ТӨҮГ нь хувийн өмчид буюу ХХК нь хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 103 дугаар "***********" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоолоор хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэр өөрчлөгдсөн.

Өмчийн хэлбэр өөрчлөгдөж нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээс зарим хэсгийг гүйцэтгэх боломжгүй болсон. Иймд худалдагч тал нь Иргэний хуулийн "220.4.Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй." заалтын дагуу гэрээний үүргийн зарим хэсгээс татгалзах эрхтэй.

...Нэхэмжлэгчийн Адгийн уурхайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага нь ойлгомжгүй байна. Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр гэрээний зүйл худалдан авагчийн өмчлөлд шилждэг. Гэтэл худалдан авсан гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсөн буюу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байгаа этгээд нь худалдан авсан зүйлийнхээ хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь учир зүйн хувьд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байх шаардлагын тухайд нэгэнт худалдагч тал нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлэх боломжгүй тухай удаа дараа мэдэгдэж байсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, "********" XXК болон "***********" ХХК-тай байгуулсан 2018 оны 10 сарын 23-ны өдрийн BU-018-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг цуцлагдсан тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах-худалдан авах гэрээний тал биш боловч гэрээг цуцлагдсан тооцуулах шаардлага гаргаж байгаа нь шаардах эрх үүсэхгүй гэж vзэж байна. Харин "Монро глобал" ХХК-ийн "***********" ТӨҮГ-тай байгуулсан 2020 оны 03 сарын 06-ны өдрийн MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай шаардлагын тухайд тухайн гэрээнд Бор-Өндөр" Уулын баяжуулах үйлдвэр байгуулаагүй тул тодорхой тайлбар өгөх боломжгүй.” гэжээ.

 

2.1 Хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энэ гэрээг байгуулахад 2018 онд “***********” ТӨҮГазар нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан. Өмчлөлийн хэлбэр өөр байсан. Өмчлөлийн хэлбэр ХХК байхад Компанийн тухай хуулиар явагдах ёстой. Манай ********************* өөрөө компанийнхаа салбар нэгж гэж явах ёстой. Яагаад гэхээр Төрийн өмчит үйлдвэрийн газар буюу тухайн үедээ компанийн төв удирдлага нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн үйл ажил, үйлдвэрлэл нь хуулийн этгээдийн гэрчилгээ дээр заасан уулын уурхайн олборлолт баяжуулалтын үйл ажиллагааг хийдэг. Нэгж нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнийхээ дагуу манайх нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан. Тэгэхээр манай нэгж өөрөө Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныхаа дагуу чиг үүргээ хэрэгжүүлдэг. Гэрээ хэлцлийг хийхдээ компанийн удирдлага ерөнхий захирлаас 10 дугаар сарын 01-ний өдрийн 1302 дугаартай зөвшөөрөл өгсөн байгаа. Дараа нь бичгээр 10 дугаар сарын 12-ны өдөр үүрэг чиглэл өгсөн байгаа юм. Энэ үүрэг чиглэлийнхээ дагуу хуралдаад гэрээгээр ямар газар худалдах вэ гэдэг асуудлыг шийдсэн байгаа. Тэгээд Адагийн уурхайг худалдахаар болсон байгаа. Хамгийн эхний гэрээний төслүүд Үнэгт буюу 13-ын ам гэсэн. Тэр овоолгыг худалдъя гэсэн асуудал явагдаж байсан. Тэгээд болиод шинээр Төв үнэгт болон Адагийн уурхайн овоолго хоёрыг худалдахаар болоод ажлын хэсэг байгуулаад тэнд нь очиж хэмжилт хийлгээд, баталгаажуулсан. Үүнийхээ үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулсан байдаг юм. Энэ гэрээ хэлцлийг байгуулахдаа өөрийнхөө хэмжээнийхээ хүрээнд гэрээ хэлцэл байгуулсан. Гэрээ хэлцэл байгуулахдаа байгууллагынхаа дагуу манайх ихэнх үүргийг гүйцэтгэсэн байгаа. Нөгөө тал 120,000,000 төгрөгөө тодорхой хэмжээнд хуваагаад, хуваагаад төлсөн байдаг юм байна лээ. Манай гэрээний шаардлагын дагуу тодорхой хэмжээний алданги төлсөн байгаа. Гэрээний үүргийн хугацаа зөрчсөн гэдэг үндэслэлээр төлсөн. Ингээд явж байтал 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай тогтоолоор Төрийн өмчит үйлдвэр газар болж өөрчлөн байгуулсан. 100 хувь төрийн өмчид үйлдвэрийн газар болсон. Төрийн өмч болсонтой холбогдуулаад өмнө нь хийсэн гэрээ хэлцлүүдийг хянаж үзэх асуудал яригдсан юм байна лээ. Тэгэхээр энэ гэрээ эдийн засгийн хувьд ашиггүй байна. Үүнийг өөр байдлаар ашиглаад цуцлах чиглэл өгсөн байдаг. Манайх энэ чиглэлийн дагуу ажлаа хийгээд гэрээ цуцлах тухай мэдүүлгүүд өгч байсан. Тэгээд гэрээ цуцлах асуудал яригдаад, удаа дараа мэдэгдэх, шаардах хуудас явуулсны эцэст нөгөө тал гэрээний үүргээ биелүүлж байна гэсэн тайлбар, тайланг явуулсан юм. Өмнө нь тийм тайлан явуулаагүй байдаг. Тухайн үеийн үйл баримтууд нь гэрээ цуцлах гэж яваад байдаг. Одоо бол гэрээ цуцлах биш, нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнээс татгалзах асуудал яригдана. Яагаад гэхээр манайх гэрээгээр хүлээсэн үүргээ ихэнхийг нь биелүүлсэн. Хөх дэлийн уурхайн төв үнэгт хэсгийн 90,000,000 төгрөгийн үнэлгээтэй агуулах, баяжуулахын шороог 100 хувь аваад ашигласан байгаа. Гэрээний дийлэнх хэсэг буюу гэрээний үнэ 120,000,000 төгрөгөөс 90,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий шороог аваад ашигласан. Одоо энэ маргаад байгаа Адагийн амны, шорооноос дөрөвний нэгийг аваад эднийх 2 сарын хугацаанд ашигласан. Гэрээний дийлэнх хэсэг биелсэн учраас гэрээ хүчингүй болно гэсэн асуудал яригдахгүй. Хохирлын асуудал яригдана. Тийм учраас бие биеэ хохироохгүй гэдэг үүднээс татгалзлын асуудал явагдах нь эрх зүйн хувьд зөв байгаа юм. Тэгэхээр гэрээний дийлэнх хэсэг нь биелсэн. Гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болгуулъя гэдэг асуудал байж болохгүй. Тэгэхээр гэрээнийхээ зарим хэсгээс нь татгалзъя гэдэг асуудал яригдаж байгаа...” гэв.

 

2.2 Хамтран хариуцагч “***********” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “********” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж оролцож байгаа. Яагаад вэ гэхээр *********************тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. 01-19 тоот гэрээ нь өөрөө зөвшөөрлийн үндсэн дээр хийгдээгүй. Манай зүгээс хууль ёсны гэрээ гэж үзэхгүй гэсэн байр суурьтай орж байгаа. ...Нэхэмжлэгч компани нь ********************* рүү хүсэлт гаргадаг. *********************ийн захирал нь өмчийн эзэн буюу тэр үед “***********” ХХК-ийн ерөнхий захирал руу албан хүсэлт явуулдаг. Албан хүсэлтээр аж ахуйн нэг ийм хүсэлт ирсэн. Бид нар худалдах, худалдан авах гэрээ хийгээд санал болгосон. Бид нар эрх хэмжээний дагуу ажил үүргийн тодорхойлолт дээр заасан хэлцэл хийх гэж байгаа бол заавал ерөнхий захирлаасаа зөвшөөрөл авах ёстой. Тэр утгаараа ханддаг. Тэгээд хандангуут ерөнхий захирал нэхэмжлэгч компанийн хүсээд байгаа Адагийн уурхай, Төв үнэгт гэдэг асуудлыг тавьсан. Албан бичгийн хариунд нь 13 дугаар хүдрийн биет дээр гэрээ хийгээрэй. Нөгөө хоёр дээр нь гэрээ хийхгүй шүү гэсэн утга бүхий албан бичиг явуулсан. *********************ийн захирал ******* тухайн зөвшөөрөл өгөөгүй байхад гэрээг хийсэн. Нэхэмжлэгч компанитай 2018 оны 01-19 тоот гэрээг хийсэн. Энэ гэрээ нь хийгдээд үргэлжлээд явсны дараа яагаад Адагийн уурхайг ухаад эхлэв, компани яагаад ажиллаад эхлэв гэдэг мэдээлэл аваад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл байдаг. Хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ дээр асуудал сөхөгдөж гарч ирсэн. Яагаад зөвшөөрөлгүй гэрээ хийгдсэн бэ? Энэ асуудал юу болов? Нэхэмжлэгчийн төлөөлөгч сая ярьж байна. Гэрээний тэдийн тэд дэх заалтуудыг зөрчсөн. Тийм учраас энийгээ засаач ээ гээд хандсан гэсэн. Уг нь зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ байна гэж хүчингүй болгох ёстой гээд хүчингүй болгосон. Процесс ажиллагаагаа хийгээд явсан. Нэхэмжлэгч компани ********************* рүү хандаад, нэхэмжлэгч компани жинхэнэ өмчийн эзэн болох “***********” ТӨҮГ-ын захирал руу албан хүсэлт өгөөд ярилцсан. Нэгэнт хийгдсэн юм байна. Тэгэхээр ашиггүй гэрээ хийсэн гээд гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулах санал тавьсан. Нэхэмжлэгч компани саналыг хүлээж аваагүй. Тэгээд энэ харилцаа явсан. Анхнаасаа зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ юм бол гэрээг хуулийн хүчин төгөлдөр бусад тооцуулъя. Гэрээгээ цуцлаач ээ гэсэн. ********************* харилцааг зогсоосон. Нэхэмжлэгч компани өнөөдөр шүүхэд хандсан. Шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийг хүртэл хэд, хэдэн удаа шүүхээр шийдэгдээд буцаад явж байгаа. Тэгэхээр Иргэний хуульд заасан заалт шаардлагыг биелүүлээгүй хийгдсэн хэлцэл гэж үзэж байгаа. Иргэний хууль дээр өмчийн эзэн нь өөрөө зөвшөөрөл өгөх ёстой. Тэгэхгүйгээр зөвшөөрөл буюу ажил үүргийнхээ дагуу хийгдэх ёстой хэлцэл, өдөр тутмын үйл ажиллагааг *********************ийн захирал *******т өгсөн байсан. Ажлын байрны тодорхойлолт дээр тодорхой заасан. Тэр ажлын байрны тодорхойлолтын 4.2 дээр Ерөнхий захирлын зөвшөөрлөөр бэлэн мөнгө болон байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж байгаа. Тэгэхээр энэ харилцаагаа ******* захирал нь хийгээгүй юм байна, зөрчсөн байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээг хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэл гаргаж байгаа компанийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр сууринаас оролцож байна.” гэв.

 

3. Хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа ********************* нэхэмжлэгчид холбогдуулан 209,016,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“********” ХХК нь Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 Е109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг худалдан авахаар Бор-Өндөр УБҮ-тэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр BU-18-01-19 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажиллахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргаж ирсэн бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон улмаар гэрээнээс татгалзах саналыг “***********” ТӨҮГ болон Бор-Өндөр УБҮ-ийн зүгээс “********” ХХК-нд удаа дараа хүргүүлж мэдэгдсээр байтал хүлээж авалгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж овоолгыг ашигласаар ирсэн. Тухайлбал: - 2019.01.16-ны өдрийн 475 дугаар албан бичгээр гэрээний 4.3-т заасан Хөрс чулуулгийн овоолгуудыг зөөж, үлдэгдэл хаягдал чулууг хажуу талын хөрсний овоолгод нийлүүлэх, Гэрээний 4.4-т заасан Хөрс чулуулгийн овоолгуудыг зөөж, үлдэгдэл хаягдал чулууг хажуу талын хөрсний овоолгод нийлүүлж овоолго үүсгэн актаар хүлээлгэн өгөхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн. - 2019.02.26-ны өдрийн 232 дугаар албан бичгээр Худалдан авсан хөрс чулуулгийн овоолгын үнэ 30 сая төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул алдангийн хамт төлөхийг хугацаа тогтоон шаардсан. - 2019.05.06-ны өдрийн 583 дугаар албан бичгээр 2019.01.16-ны өдрийн 475 дугаар албан бичгээр хүргүүлсэн шаардлагыг хэрэгжүүлээгүй, Гэрээний 5.6-д заасан Гэрээний үүргээ хэсэгчлэн болон бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрвэл энэ тухай нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж тодорхой арга хэмжээ авахаар заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг 2019.05.06-ны өдрөөс цуцлахыг мэдэгдсэн.  2019.05.31-ний өдрийн 770 дугаар албан бичгээр “***********” ХХК 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болж зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Адагийн уурхайн овоолгыг ашиглах талаар компанийн удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад гэрээ байгуулсан тул гэрээг цуцалж буйг мэдэгдэж, овоолгын талбайг чөлөөлөхийг шаардсан. -2019.10.14-ний өдрийн 1464 дугаар албан бичгээр удаа дараагийн шаардлагыг үл биелүүлж, ТӨҮГ-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгдэж байгаа гэсэн мэдээллээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирснийг зогсоож, талбай чөлөөлөхийг. -2020.03.04-ний өдрийн 329 дүгээр албан бичгээр Компанийн төлөөлөгчийг биечлэн ирүүлж, уурхайн тоног төхөөрөмжийг 2020.03.06-ны дотор тусгай зөвшөөрлийн талбайгаас гаргаж, талбай чөлөөлөхийг тус тус шаардаж албан бичгээр мэдэгдэж ирсэн байна. “***********” ТӨҮГ болон Бор-Өндөр УБҮ-ээс хүргүүлсэн дээрх удаа дараагийн шаардлага, мэдэгдэл, саналууд нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан Гэрээнээс татгалзах журмын шаардлага болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.4, 220 дугаар зүйлийн 220.1, 220.3, 220.4-т заасан хуулийн зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна. Мөн гэрээ хэрэгжих явцад “***********” ХХК 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болж Монгол Улсын засгийн газраас Эрдэнэт үйлдвэр болон “***********” ХХК-ийн үйл ажиллагаанд Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж ТӨҮГ-ын удирдлагаас эдийн засгийн хувьд ашиггүй гэрээг цуцлах талаар үүрэг чиглэл өгсөн байдлыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд хамааруулан үзэх үндэслэлтэй бөгөөд “***********” ТӨҮГ-ын зүгээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан гэрээний талуудыг үүрэгжүүлсэн зохицуулалтын дагуу дээрх BU-18-01-19 дугаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулж бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах саналыг “********” ХХК-нд хүргүүлсэн байдаг. Гэвч “********” ХХК нь дээрх саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 Е109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран эзэмшихээр “Монро глобал” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр MR-2020-02-04 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаар Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан “***********” ТӨҮГ болон УБҮ-ийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг “********” ХХК-наас буцаан гаргуулж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 169-170 хуу/

 

3.1 Хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болохоор манайх гэрээнийхээ зарим хэсгээс татгалзаж байгаа учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасныг үндэслээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Адагийн уурхайгаас авч ашигласан шорооноос 4/1 буюу 46,448 массын жинтэй тонноор авсан овоолгоос гарсан эрдсийн бүтээгдэхүүн 11,612 тонн 18 хувьд агуулахтай бүтээгдэхүүн гарна. Тухайн үеийн 2018 оны компанийн үнэлгээний комиссын шийдвэрээр нэг тонн тутамд нь 18,000 төгрөгөөр үнэлэхээр 209,016,000 төгрөг гарч байгаа. Гэрээ биелснээс олсон ашиг гэдэг нь болохоор энэ тооцооллоор шаардаж байгаа...” гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргав.

“....Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл бол хууль зүйн үндэслэлгүй байна. Хууль зүйн үндэслэлээ сая Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэсэн үндэслэлүүдийг зааж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 чинь гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар гээд зааж байгаа. Гэтэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4-д гэрээнээс татгалзах журам гэж байгаа юм. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т татгалзах хугацаагаа эхлээд гаргана, мэдэгдэнэ гэж байгаа. Энэ хугацааг тодорхой санал гаргаагүй тал нь тогтооно. Нөгөө талдаа мэдэгдээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдана гээд заагаад өгсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг ойлгохгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг бол хүчин төгөлдөр, биелэгдээд дууссан гэж үзэж байна. Одоо миний ойлгож байгаагаар 3.2 дахь хэсгээсээ татгалзаж байна гэсэн. Тэгэхээр энэ асуудлаас татгалзаж байгаа бол нэхэмжлэгч “********” ХХК-д 3.2 дахь заалт буюу Адагийн ил уурхайн хаягдал хөрс чулуулгийн овоолгын үнийн дүнтэй хэсгээсээ татгалзаж байна. Энэ асуудлыг хүлээж авна уу гээд урьдчилаад Иргэний хуулийн 204-д заасан гэрээнээс татгалзах журмаа хэрэглэх ёстой. Энэ талаар огт манайд мэдэгдэж яригдсан зүйл байхгүй. Өнөөдөр ийм л юм ярьж байна. Гэрээнээс татгалзах санал, мэдэгдлийг манайд огт ирүүлээгүй. Хэрэгт энэ талаар авагдсан баримт байдаггүй. Ийм мэдэгдэл угаасаа огт гараагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан. Одоо үндэслэлүүд нь өнөөдөр тодорч байгаа. Энэ бол хууль зүйн үндэслэлгүй, нийцэхгүй гэж үзэж байгаа. Нөгөө талдаа мэдэгдэнэ гээд заасан. Гэрээнээс татгалзаж байгаа бол заавал мэдэгдэнэ. Хэрвээ мэдэгдэхгүй бол татгалзах эрхээ алдана гэж заасан. Ингээд заасан учраас татгалзах эрхээ алдсан гэж үзнэ. Тэгээд татгалзах эрхээ алдсан учраас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл байгаа. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 205.2.2 гэсэн үндэслэлүүд хэрэгжих хууль зүйн боломжгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэл хууль зүйн бүрэн үндэслэлгүй байна” гэв.

 

5. Гуравдагч этгээд “Монро глобал” ХХК бие даасан шаардлагадаа:

“******** ХХК нь “***********” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа *********************тэй 2018.10.23-ны өдөр  байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь цуцлагдах нөхцөл байдал үүсэж, “***********” төрийн өмчийн үйлдвэрийн газрын зүгээс гэрээнээс татгалзах саналаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гаргахын зэрэгцээ, удаа дараа “********” ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичиг, гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсний үндсэн дээр Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээг цуцалсан байдаг. Үүний дараа “Монро глобал” ХХК нь “***********” ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж нэхэмжлэгчийн маргаж буй *********************ийн эзэмшлийн газрын Адагийн ил уурхайн баруун талын координатын хүдрийн овоолгод байрлах балансын бус жоншны хүдрийг ангилан ялгаж гаргасан ФК-75 маркийн бүхэллэг жоншны 30 хувийг А талд, 70 хувийг Б талд ногдохоор бүтээгдэхүүн хуваах зарчмаар тохиролцсоны үндсэн дээр манай компани үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн. Иргэний хуульд гэрээний нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй тухай зохицуулсан бөгөөд “********” ХХК болон “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн хооронд байгуулсан гэрээ нь нэгэнт цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэж, хуульд зааснаар татгалзах саналаа хүргүүлснээр цуцлагдсан болно. Иймд “********” ХХК-ийн “***********” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа *********************тэй байгуулсан 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцож, “Монро глобал” ХХК-ийн “***********” ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцож өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 106-107 хуу/

 

5.1 Гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...нэхэмжлэгч “********” ХХК болон хариуцагч “***********” Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа *********************ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 01-19 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж байгаа. Энэ шаардлагынхаа хүрээнд ярихад хариуцагч 2 байгууллагын хувьд “***********” Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ********************* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний эрх зүйн харилцаанд бие даагаад оролцох хуулийн этгээдийн эрхтэй байгууллага биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон төлөөлөгч нарын гаргаж байгаа тайлбараар тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулаад иргэний эрх зүйн харилцаанд оролцоно. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт компанийн салбар төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх явуулна гэсэн заалт байгаад байна. ...Өөрөөр хэлбэл сая дурдаад байгаа маргаан бүхий гэрээг зайлшгүй хуулийн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр хэлцэл хийх ийм эрхтэй этгээд байгаа юм. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хэлцэл юм.  Талуудын гаргаж байгаа тайлбар хэргийн үйл баримтыг ерөнхийдөө асуулт хариултын явцад тодруулсан чинь 3 овоолгын асуудал яригдаад байна. Хөх дэл, 13 дугаарт биет гэсэн. Тэгэхээр маргаан бүхий Адгийн овоолго дээр ямар нэгэн байдлаар зөвшөөрөл хүссэн, зөвшөөрөл өгсөн асуудал байхгүй байхад тухайн маргаан бүхий овоолгыг бусдад худалдах эрхгүй этгээд болох ********************* ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр бие даагаад гэрээ хийж байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус болох үр дагаврыг үүсгэж байна. Тийм учраас хүчин төгөлдөр бусад тооцож өгөөч ээ гэдэг шаардлага гаргаад байгаа юм. Хоёрдугаарт хүчин төгөлдөр бусад тооцохтой холбоотой шаардлагын хувьд маргаан бүхий овоолгын өмчлөгчөөр нэхэмжлэгч компани ч гэдэг юм уу, шүүхэд өмчлөгчөөр нь тогтоолгох нэхэмжлэл гаргаад тэрийг нь өмчлөгчөөр тогтоох боломжтой юм уу гэхээр гуравдагч этгээдийн хувьд үгүй гэж харж байна. Яагаад үгүй гэж харж байна гэхээр маргаан бүхий объект гэж нэрлэх юм уу овоолгын хувьд өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан гэдэг юм уу, тийм үл хөдлөх хөрөнгө ч гэдэг юм уу тийм зүйл биш ээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд олгогдсон эрхийн хүрээнд ашиглагдаж байгаа тусгай зөвшөөрөл байгаа. Энийг “***********” Төрийн өмчит үйлдвэрийн газар хавтаст хэрэгт авагдсан 173А, 174А гэсэн тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд ашиглах л эрхтэй байна гэж үзэж байгаа. Тэгтэл ашиглах эрхтэй этгээд бус, тухайн ашиглах эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээдийн эрхгүй ********************* бусдад худалдаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Монгол Улсын Үндсэн хууль Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Би нэг бүрчлэн дурдаад яах юм. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий түүний баялаг нь төрийн нийтийн өмч юм. Мөн Ашигт малтмалын тухай хуульд Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгаа ашигт малтмал төрийн өмч гэсэн зохицуулалт байгаа юм. Тэгэхээр төрийн өмчийн хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэх юм уу гэдэг асуудал. Тухайн ашиглах эрхтэй этгээд нь төрийн өмчийн хөрөнгийг цаашаа бусдад өөрийн өмч мэт худалдаж байгаа нь өөрөө хуульд нийцэх юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тодруулах юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй. Ийм хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар бас зохицуулалт бий. Тэгэхээр сая дурдаж байгаачлан Иргэний хуулийн 2 зохицуулалтын хүрээнд хэлцэл бол хүчин төгөлдөр бусад тооцогдох боломжтой байна. 2 дугаар шаардлагын хувьд бид 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч “***********” ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг хүчин төгөлдөрт тооцож өгөөч ээ гэдэг байдлаар шаардлага гаргаж байгаа. Бид энэ гэрээг байгуулах үед манай компанийн зүгээс хариуцагч “***********” ТӨҮГ-т зохих журмын дагуу хүсэлтээ уламжлаад, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж үзсэний үндсэн дээр маргаан бүхий газар дээр хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан. Хамтарч ажиллах гэрээгээр Хэнтий аймгийн Дархан сумд орших 173 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах бага агуулгатай хаягдлын овоолгод 30, 70 гэсэн харьцаатайгаар бүтээгдэхүүн хуваах зарчмаар ажиллана гэдэг байдлаар гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээгээр бид тухайн овоолгыг ашиглах, бусдад ашиглуулах эрхтэй этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулаад хийгдсэн. Хуульд нийцсэн гэрээ учраас хүчин төгөлдөрт тооцуулах талаар шаардлагыг гаргаж байгаа юм. Гуравдагч этгээдийн зүгээс 2 шаардлага гаргасан байгаа” гэв.

 

5.2 Нэхэмжлэгч “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар гаргасан тайлбартаа:

“Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч “********” ХХК-ийн *********************тэй хийсэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа. Хүчин төгөлдөр үйлчлээд дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад яригдаад байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэнэ гэж байна. Ашигт малтмалын тухай хуулиараа ашигт малтмал олборлох, газрынхаа гүн рүү эрэл хайгуулаа хийгээд олборлоод явж байгаа үйл ажиллагааг хэлээд байгаа юм. Тэрнээс биш ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэсэн ойлголт огт яригдахгүй. Нэршил нь хаягдал хөрс чулуулгийн овоолго гэж байгаа. А лицензийнхээ дагуу ашиглаад, үлдэгдэл гаргаж ирээд хаясан чулуулгийн овоолго байгаа юм. Тэрнээс биш Ашигт малтмалын тухай хуулиараа А лицензийнхээ дагуу шийдэгдээд, бусдад худалдан борлуулах эрхгүй гэсэн ойлголт байхгүй. Хаягдал хөрс чулуулгийн овоолго учраас бусдад худалдан борлуулаад, үнийг нь төлсөн учраас нэхэмжлэгч тал өөрийнхөө өмчлөлд хөдлөх хөрөнгө гэдгээрээ Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар шилжүүлснээр өмчлөл дуусгавар болно. *********************ийн мэдэлд байсан бол манайх үнийг нь төлж аваад, акт үйлдэж, хүлээж авснаараа манай өмчлөлд бүрэн шилжиж ирээд гэрээ дуусгавар болчхож байгаа юм. Тэгэхээр үндсэн гэрээ хүчин төгөлдөр байхад бие даасан шаардлага гаргаж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж тооцуулах гэсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

 

5.3 Хариуцагч “***********” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б.******* нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Тэгэхээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, асуулт, хариулт, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, “***********” Төрийн өмчит үйлдвэрийн газрын гаргасан хариу тайлбараар тодорхой харагдана гэж бодож байна. Бид нар ч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж явж байгаа. Нэхэмжлэгч компани, ********************* хоёр хоёулаа эрх бүхий этгээдээсээ зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрлийн үндсэн дээр хийгдээгүй хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг холбож тайлбарлаж байна. Яагаад гэхээр *********************ийн захирал нь өөрөө тухайн үеийн “***********” ХХК-ийн Ганболд захиралтай хөдөлмөрийн гэрээтэй. Хөдөлмөрийн гэрээгээ дагаад Хөдөлмөрийн хуулийнхаа дагуу ажлын байрны тодорхойлолтоо заасан. ... Энэ 3 өөр бага агуулгатай овоолго шүү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь зүгээр ашигласан чулуу ш дээ гээд байна. Мэдээж бизнесийн байгууллага ашиг олох гэж л орж байгаа. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээндээ тодорхой заасан байгаа. Балансын бус бага агуулгатай хүдрийн овоолго гэж байгаа шүү. Тэгэхээр Адгийн овоолго гэдэг нь хаана юм бэ гэхээр *********************ээсээ баруун хойшоо, 13 дугаар хүдрийн биет гэдэг овоолго нь 13 километрийн зайтай байсан. Хавтаст хэрэгт ашигт малтмалын талбайгаа тавиад тодорхой заагаад өгсөн байгаа. Тэгэхээр нийлсэн 2 овоолго байсан бол холилдоод толгой нь эргэх байх гэж бодож байна. Тэгэхэд өөр газар байршилтай. Хоорондоо 5-10 километрийн зайтай газар юм. Төв үнэгт гэдэг нь бүр өөр аймгийн нутаг дэвсгэрт ороод явчхаж байгаа юм. Тэгэхээр гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч явж байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газарт хамтран ажиллах гэрээ байгуулъя гэсэн гуравдагч этгээдийн санал ирсэн. Үүнийг судлаад Төрийн өмчит үйлдвэрийн газар хувь тохирч гэрээ хийсэн нь зүйтэй. Тэрнийхээ дагуу хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд гэрээ хийгдсэн. Гуравдагч этгээдтэй хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хийгдсэн гэрээ байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газарт алдагдал байхгүй юм байна, хохирол байхгүй юм байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Засгийн газраас онцгой байдал тогтоосон. Эрдэнэт үйлдвэр, “***********” 100, 51, 49 хувь гэж явж байгаад онцгой дэглэм тогтоосон. Тэгээд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас чиглэлүүд ирсэн. Төрийн өмчит үйлдвэрийн газар ашигтай ажиллах гэрээ хэлэлцээр хийнэ шүү. Өмнө нь зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус юм чинь Төрийн өмчит үйлдвэрийн газарт ашигтай хамтран ажиллах гэрээгээр явуулсан.” гэв.

 

6. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

-  Худалдах худалдан авах гэрээ (1-р хх-ийн 4 дүгээр хуудас),

- Төлбөр төлсөн баримт (1-р хх-ийн 6-7 дугаар хуудас),

- 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хариуцагч байгууллагын хариу тайлбар (1хх-ийн 40 дүгээр хуудас),

- Маркашейдрийн дүгнэлт, хэмжилт, тайлан (1хх-ийн 46-48 дугаар хуудас),

- *********************ийн мэдэгдэл (1хх-ийн 49-52 дугаар хуудас),

- 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ажлын тайлан хүргүүлэх тухай албан бичиг (1-р хх-ийн 53 дугаар хуудас),

- *********************ийн захирлын ажлын байрны тодорхойлолт (4-р хх-ийн 87-90 дүгээр хуудас),

- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1302 тоот “***********” ХХК-ийн харьяа *********************ийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай албан бичиг (2-р хх-ийн 234 дүгээр хуудас)   зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******эс хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл (1хх-ийн 169-172 дугаар хуудас),

-Акт, маркашейдрийн хэмжилт, үнийн комиссын хурлын тэмдэглэл (1хх-ийн 186-189 дүгээр хуудас),

- *********************ийн ажлын байрны тодорхойлолт (4хх-ийн 87-90 дүгээр хуудас)  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

8. Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

-Худалдах, худалдан авах гэрээ (1хх-ийн 4-5 дугаар хуудас),

- Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл (1хх-ийн 58 дугаар хуудас),

- Улсын бүртгэлийн гэрчилгээ (1хх-ийн 67-68 дугаар хуудас),

- 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хамтран ажиллах гэрээ (1хх-ийн 110 дугаар хуудас),

- Зөвшөөрөл олгох тухай албан бичиг, итгэмжлэл (2хх-ийн 224 дүгээр хуудас),

- *********************ийн захирлын ажлын байрны тодорхойлолт (4хх-ийн 87-90 дүгээр хуудас),

- Нэхэмжлэгч компанийн хүсэлт (3хх-ийн 97 дугаар хуудас), кадастрын зураг (3хх-ийн 98 дугаар хуудас),

- Тусгай зөвшөөрөл (3хх-ийн 99-120 дугаар хуудас),

- Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл (1хх-ийн 87-90 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******оос хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Хамтран ажиллах гэрээ (хх-ийн 110-111 дүгээр хуудас),

- “***********” ТӨҮГ-ын 1/1739, 19/43 дугаартай албан бичиг (3хх-ийн 150-151 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

    

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “********” компани “***********” ТӨҮГ-ын харьяа *********************тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээ бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт эд хөрөнгийг шилжүүлэн авснаар тухайн эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжинэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгчээс тухайн эд хөрөнгийн үнийг төлж нэхэмжлэгчийн өмчлөлд тухайн хаягдал чулуулгийн овоолго ирсэн байхад хариуцагчаас захиран зарцуулах эрхэд саад болж байна. Иймд өмчлөгчийн эрхийг хамгаалж тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоож, эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж.

 

  1. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.           “***********” ТӨҮГ-ын харьяа ********************* нь

“Нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг гүйцэтгэх боломжгүй болсон. Иймд худалдагч тал нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээний үүргийн зарим хэсгийг буюу тухайн хөрс чулуулгийн овоолгыг нэхэмжлэгч талд өгөх боломжгүй болсон. Мөн худалдан авсан зүйлийнхээ үнийг төлж өмчлөгч болсон байхад дахин өмчлөгчөөр тогтоолгох нь ойлгомжгүй байна.” гэж.

“***********” ТӨҮГ нь “Тухайн гэрээ нь эрх бүхий байгууллага буюу “***********” ТӨҮГ-ын зөвшөөрлийн үндсэн хийгдэх ёстой гэрээ байсан. ********************* нь зөвшөөрөөгүй газар болох Адагийн уурхайн хөрс чулуулгийн овоолгыг бусдад худалдсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэрээ юм” гэж.

 

  1. Хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа ********************* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Иргэний хуулийн 205.1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. 205.2.2 Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн гэх заалтын дагуу 46,448.4 тн овоолгоос 11,612 тн 18.0 хувийн агуулгатай бүтээгдэхүүн гаргах боломжтойг тооцон тухайн үед буюу 2018 оны 12 сарын 20-ны өдрийн Үнийн комиссын хуралдааны шийдвэрээр 40 хувийн агуулгатай хүдрийг 40,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар шийдвэрлэснийг үндэслэн 1 тн 18,000 төгрөгөөр тооцон үнэлж 209,016,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж.

 

  1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан.  

  “Гэрээнээс татгалзахын тулд энэ талаараа нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Мэдэгдээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг бол хүчин төгөлдөр, биелэгдээд дууссан гэж үзэж байгаа. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж.

 

  1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Монро глобал” ХХК шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон.

***********” Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа ********************* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний эрх зүйн харилцаанд бие даагаад оролцох хуулийн этгээдийн эрхтэй байгууллага биш юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий гэрээг зайлшгүй эрх бүхий хуулийн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр хийх хэлцэл. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий түүний баялаг нь төрийн нийтийн өмч юм. Ашигт малтмалын тухай хуульд Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгаа ашигт малтмал төрийн өмч гэсэн зохицуулалт байгаа юм. Тэгтэл ашиглах эрхтэй этгээд бус, тухайн ашиглах эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээдийн эрхгүй ********************* бусдад худалдаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн. Иймд энэ хоёр үндэслэлээр маргаан бүхий гэрээ хүчин төгөлдөр бус юм. Харин бидний гэрээ нь эрх бүхий байгууллага болох  “***********” ТӨҮГ-тай байгуулсан тул хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм.” гэж

 

  1. Нэхэмжлэгч нь бие даасан шаардлагыг “Ашигт малтмалын тухай хуулиараа ашигт малтмал олборлох, газрынхаа гүн рүү эрэл хайгуулаа хийгээд олборлоод явж байгаа үйл ажиллагааг хэлээд байгаа юм. Хаягдал хөрс чулуулгийн овоолго учраас бусдад худалдан борлуулаад, үнийг нь төлсөн учраас нэхэмжлэгч тал өөрийнхөө өмчлөлд хөдлөх хөрөнгө гэдгээрээ Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар шилжүүлснээр өмчилж гэрээ дуусгавар болсон.” гэж няцаасан.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 10 сарын 23-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгийн үнийг төлсөн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, “***********” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганболдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1302 дугаартай гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай албан бичиг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

              Нэхэмжлэгч “********” ХХК болон “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Адагийн ил уурхайн баруун тал N46 14 4562 E109 19 42.3 координатад байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг 30,000,000 төгрөгөөр /гэрээний 3.2 дахь заалтаар/ худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч тал буюу “***********” ТӨҮГ-ын харьяа ********************* нь гэрээний зүйл болох хөрс чулуулгийн овоолгыг хадалдан авагч болох “********” ХХК-д хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь тохиролцсон үнийг нь төлжээ.

             

              Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Энэхүү процесс үйл ажиллагааг иргэний эрх зүйд “үүргийн эрх зүй” гэж нэрэлдэг. Өөрөөр хэлбэл үүргийн эрх зүйн шаардах эрх нь зөвхөн хэлцлийн эсрэг тал болох тодорхой этгээдийн эсрэг үүргийг нь гүйцэтгүүлэх чиглэлтэй байдаг. Тэгвэл дээрх үүргийг талууд харилцан биелүүлсэн, эсхүл оронд нь холбогдох үйлдэл хийсэн бол Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу үүрэг дуусгавар болно.

             

              Энэхүү маргааны хувьд худалдан авагч нь харилцан тохиролцсон үнийг төлсөн, худалдагч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн байгаа нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасан “...өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу талуудын хоорондох үүргийн харилцаа дуусгавар болж өмчийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

              Өмчийн эрх зүйн харилцаа нь аливаа хөрөнгө харьяалагдаж байгаа этгээдэд туйлын эрх олгох ба үүнээс үүссэн шаардах эрхийг хэний ч эсрэг хэрэгжүүлж болдгоороо үүргийн эрх зүйн харилцаанаас илүү өргөн хүрээтэй юм. Өөрөөр хэлбэл өмчлөгч нь Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлүүдэд заасан шаардах эрхээ уг зүйлийг эзэмшилдээ авсан этгээдийн эсрэг хэрэгжүүлэх, хадлагаас хамгаалах, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж болдог тул нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй гэж үзнэ.

 

              Дээрх үндэслэлээр хариуцагч нарын татгалзал, тайлбар дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

              Хариуцагч “***********” ТӨҮГ-ын “худалдах, худалдан авах гэрээг зохих зөвшөөрөлгүй буюу удирдах байгууллагын зөвшөөрөлгүй хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн ********************* нь зөвшөөрөлд заасан газраас өөр газарт байсан хөрөнгийг худалдсан” гэх татгалзлын тухайд

              Хоёрдугаар хавтаст хэргийн 234 дүгээр талд авагдсан “***********” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганболд нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1302 дугаартай гэрээ байгуулах тухай албан бичгээр 13 дугаар хүдрийн биетийн хөрсний овоолгыг болон балансын бус хүдрийг худалдах зөвшөөрлийг *********************ийн захирал Б.*******т олгожээ. Өөрөөр хэлбэл дээрх зөвшөөрлийг үндэслэн “***********” ТӨҮГ-ын харьяа ********************* нь нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул хариуцагч *********************ийг зохих зөвшөөрөлгүй хэлцэл /гэрээ/ байгуулсан гэж үзэхгүй юм.

              Хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа ********************* нь худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч талтай өөрийн нэрийн өмнөөс байгуулж, гэрээний агуулгыг тодорхойлж байгаа нь нэхэмжлэгч талын “Адагийн уурхайд байрлах хөрс чулуулгийн овоолгыг худалдан авч байна” гэх  шударга итгэл үнэмшилд харшлаагүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчид тухайн гэрээний хүчин төгөлдөр байдал, худалдагчийн эрх зүйн чадамж зэргийг шалгах, нягтлах үүргийг хуулиар хүлээгээгүйгээс гадна зөвшөөрөлд дурдсанаас өөр газар байрлах хөрс чулуулгийн овоолгыг худалдаж байна гэдгийг мэдэж байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

             

              Хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн байгууллагын өмчийн хэлбэр өөрчлөгдөж тухайн гэрээ нь манайд ашиггүй болсон тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үүрэг гүйцэтгэх боломжгүй болж бид гэрээнээс татгалзсан гэх татгалзлын тухайд

              Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ биелж, харилцан үүргээ биелүүлснээр үүрэг дуусгавар болсон тул энэхүү маргаанд гэрээнээс татгалзах тухай ойлголтыг хэрэглэх боломжгүйгээс гадна гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. “***********” ХХК нь “***********” ТӨҮГ болон өөрчлөгдөх нь гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх үндэслэл биш болно.

 

              Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-ийн “***********” ТӨҮГ-ын харьяа ********************* нь хуулийн этгээдийн эрхгүй тул иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох боломжгүй иймээс нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус. Мөн тухайн гэрээний зүйлийг ашиглах эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээдийн эрхгүй ********************* бусдад худалдаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заалтууд зөрсөн” гэх татгалзлын тухайд

              “***********” ТӨҮГ-ын харьяа ********************* нь хуулийн этгээдийн эрхгүй боловч удирдах байгууллага буюу   “***********” ХХК-иас /хуучин нэршлээр/ олгосон зөвшөөрлийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаанд оролцсон тул тэдний байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.

              Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болохыг заасан. “***********” ХХК нь өөрийн өмчлөлийн хөрс чулуулгийн овоолгыг бусдад худалдахыг хориглосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхийг хуулиар олгосон тул энэ талаарх татгалзал үндэслэлгүй юм.

 

  1. “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн сөрөг нэхэмжлэлийн талаар:

              Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүссэн эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж мөн хуулийн 63.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан. Энэхүү хуулийн заалтыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбон тайлбарлавал.

              “***********” ХХК нь өөрийн харьяа *********************т маргаан бүхий хаягдал хөрс чулуулгийн овоолгыг гуравдагч этгээдэд /нэхэмжлэгчид/ худалдах зөвшөөрлийг олгосон. Энэ үйл ажиллагааг Иргэний хуульд заасан төлөөллийн дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзнэ. Зөвшөөрлийг үндэслэн хийгдсэн үйл ажиллагаа хэрэв төлөөлүүлэгчийн /“***********” ТӨҮГ-ын/ эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй, хохирол учруулсан гэж үзвэл тухайн үр дагаврыг нэхэмжлэгч бус төлөөлөгч болох “***********” ХХК нь өөрийн харьяа ********************* хариуцан арилгах үүрэгтэй гэж ойлгоно.

 

              Иймд энэхүү үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

  1. Гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-ийн бие даасан шаардлагын талаар:

                 Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 205.1-т Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэжээ. Хэрэгт авагдсан үйл баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаан бүхий эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах  гэрээ байгуулж, нэхэмжлэгч талд актаар хүлээлгэн өгсөн бол /1-р хх-н 4-5, 49 хуу/ “***********” ТӨҮГ нь гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж тухайн маргаан бүхий хөрс чулуулгийн овоолгыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдэж дууссан, тухайн маргаан бүхий хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг хийсэн. Мөн “***********” ТӨҮГ болон түүний харьяа *********************ийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

              Иймд маргаан бүхий хөрөнгө нэхэмжлэгч талын өмчлөлд шилжсэн тул  гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-ийн нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулах, өөрсдийн “***********” ТӨҮГ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай бие даасан шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон болно.

 

              Нэхэмжлэгч “********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,203,030 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч “***********” ТӨҮГ болон түүний харьяа *********************ээс тус бүр 153,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-нд олгох зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 101 зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “********” ХХК-ийг “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн эзэмшил Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч “***********” ТӨҮГ  болон түүний харьяа *********************т тус тус даалгасугай.
  2. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан “***********” ТӨҮГ болон *********************ийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “********” ХХК-аас буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

          Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-ийн “********” ХХК-ийн “*********** ТӨҮГ-ын харьяа *********************тэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Монро глобал ХХК-ийн “***********” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Монро глобал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагч “***********” ТӨҮГ-ын харьяа *********************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,203,030 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч “***********” ТӨҮГ болон түүний харьяа *********************ээс тус бүр 153,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-нд олгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг ашиглах, зөөвөрлөх үйл ажиллагааг зогсоохыг хариуцагчид даалгасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР