МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг, шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.*******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Засаг дарга *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “” ХХКомпани,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., М. нарын хоорондын “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын гийн *******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Б.*******ы газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг ******* сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн “******* аймгийн ******* сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.*******ы нэр дээр “2006 оны 5 дугаар сарын 04” гэх огноотой 008762 дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг дарга /цаашид “Засаг дарга” гэх/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд /цаашид “гуравдагч этгээд” гэх/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., М., гуравдагч этгээдийн өмгөөлөгч М., иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын гийн *******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Б.*******ы газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг ******* сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
- ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “” гэх газарт байршилтай 2 га газрыг үр тарианы зориулалтаар Б.*******д, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжаар Б.*******ы ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутагт байрлах 56.25, 1.891 га газрыг эзэмших эрхийг “” ХХК-нд эзэмшүүлж тус тус шийдвэрлэжээ.
- Нэхэмжлэгч нь Засаг даргад хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаснаар өөрийн эзэмшлийн газрыг “” ХХК-нд шилжүүлснийг мэдсэн гэж тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэсэн. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлдээ:
- Миний бие нь ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үр тарианы зориулалтаар 4 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байсан ба уг газрыг “” ХХКомпанид шилжүүлсэн ******* сумын Засаг даргын шийдвэр илт хууль бус,
- Миний газар эзэмших эрхийн хугацаа 2019 онд дуусах байсан тул хугацаа сунгуулах хүсэлтээ Засаг даргад өгөхөд миний газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр этгээдэд шилжсэн, хоорондоо маргаантай гэж сунгахаас татгалзсан нь хууль бус учраас миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нь зөв” гэжээ.
- Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”Газрын тухай хуулийн 60.1.2 дахь заалтад газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу иргэн Б.******* болон “*******” ХХК-ийн хооронд болоод байгаа газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр маргалдагч талуудыг оролцуулж маргааныг шийдэхээр удаа уулзсан боловч ойлголцолд хүрээгүй тул 2 тал шүүхээр маргаанаа эцэслэхээр болсон. Иймд нэхэмжлэгч талын шаардлагыг биелүүлэх боломжгүй юм” гэжээ.
- Гуравдагч этгээд “” ХХК-ийн захирал Ж. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
- Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа: “Б.*******ы нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох ...захиргааны хэрэгт Б.*******д олгосон 2006.05.04 гэх огноотой 008762 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2006.05.04-ний өдрийн гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар захиргааны илт хууль бус болохыг тогтоолгохоор дараах үндэслэлээр энэхүү бие даасан шаардлагыг... гаргаж байна. Үүнд:
Нэг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.-т зааснаар “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 2 дугаар зүйлийн 2.1-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж, 2.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”-ийг тусгахаар заасан ба нэхэмжлэгч Б.******* нь 20 га, 14 га эзэмшдэг гэх боловч гэрчилгээ нь огт нэгж талбарын дугааргүй, 4 дүгээр зүйлийн 4.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна” гэж тус тус заасан ба уг хэрэгт нэхэмжлэгч Б.******* гэрчилгээний дугаарыг гараар бичсэн 008762 гэх дугаартай 20 га газар эзэмшүүлсэн 1 ширхэг гэрчилгээ /хэргийн 28 дахь талд/, төхөөрөмжөөр бичсэн 008762 гэх дугаартай 20 га газар эзэмшүүлсэн 1 ширхэг эх хувь гэрчилгээ, төхөөрөмжөөр бичигдсэн дугаартай 14 га газар эзэмшүүлсэн эх хувь гэрчилгээнүүд нь бүгд нэгж талбарын дугааргүй атлаа ******* сумын Засаг дарга гарын үсэг зурж тамга дарсан байна. Энэ нь уг гэрчилгээнүүдийг бичиж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т зааснаар илт хууль бус захиргааны актад хамаарч байна.
Хоёр. Хэрэгт авагдсан ******* сумын Засаг даргын 2004.06.29-ний өдрийн 52 дугаартай захирамжийн хавсралт нь олдохгүй байх бөгөөд харин шүүхийн үзлэгээр илэрсэн захирамжийн хавсралт гэсэн хэсэгт нөхөж гараар бичсэн 2004 оны 52 дугаартай захирамжаар хавсралтад Б.*******д 16 га, 0 га гэж тусгасан бөгөөд түүний нэхэмжлэлд дурдсан 20, 14 га талбайгаас зөрүүтэй тусгагдсан тул түүнд газар эзэмших эрх үүсээгүй гэж үзэхээр байна. Нөгөө талаас хэрэв уг хэрэгт авагдсан 008762 дугаартай, дугаартай гэрчилгээнүүд нь ******* сумын Засаг даргын 2004.06.29-ний өдрийн 52 дугаар захирамжид үндэслэж бичигдсэн бол яагаад хэмжээ нь 20 га, 14 га гэж бичигдсэн байна. Үүнээс үзвэл ******* сумын Засаг дарга нь 2004 онд Б.*******д 20 га, 14 га хэмжээтэй газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй атлаа уг гэрчилгээг бичиж өгч, улмаар тариалан эрхлэлтийн санд барьцаа болгож ашиглаж байсныгаа хожим нь ийнхүү эрх үүссэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Гурав. ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2004 оны хуралдаанаас тогтоосон Б.*******д эзэмшүүлэх нийт газрын дээд хэмжээг 0 га гэж тогтоосон байхад 2006 онд Засаг дарга Ш., газрын даамал н. нар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар 20 га, 14 га, 11, га гэх мэтээр тогтоосон хэмжээнээс илүү их газрыг Б.*******д эзэмшүүлж байгаа тухай гэрчилгээ бичиж өгч байгаа нь анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.
Иймээс ******* аймгийн ******* сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.*******ы нэр дээр 2006.05.04 гэх огноотой 008762 дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, 2006.05.04-ний өдрийн гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус тогтоож өгнө үү. Илт хууль бусд тооцуулах гэрчилгээнүүд нь хэрэгт эх хувиар авагдсан байгаа болно” гэжээ.
Нэхэмжлэгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...Газар эзэмшихтэй холбогдсон баримт бичгүүдийг хувийн хэрэг нээн хадгалах, стандарт зохих дүрэм журмын дагуу хөтлөх үүрэг нь Сумын засаг даргын ажлын албанд байдаг.
Тухайн үед бүрдүүлэх ёстой баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн боловч одоо байхгүй байгаад байгаа нь хариуцагч тал өөрсдийнхөө хууль бус ажиллагааг нуун далдлахын тулд харин ч өөрсдөө үгүй хийсэн байна гэж ойлгож байна.
Гуравдагч этгээдээс гаргаж байгаа бие даасан шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэг. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.1-д Захиргааны актыг “ утга агуулгын илэрхий алдаатай “ бол илт хууль бус захиргааны акт байхаар заасан.
Гэвч ******* аймгийн ******* Сумын Засаг даргын 2004 оны 52 дугаар захирамжийг аваад үзвэл утга агуулгын тухайд илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. Баримт бичгүүдэд эзэмших газрын хэмжээг зөрүүтэй бичигдсэнээр газар эзэмших эрх үүсээгүй байна гэж үзэх нь үндэслэлгүй.
Б.*******д газар эзэмшүүлсэн гэх дээрх захиргааны актыг хэзээ хэн гаргасан нь тодорхой, зохих тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан баримт бичиг байсаар байтал газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй, зөвхөн гэрчилгээ бичиж өгснөөр тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаа болгож ашиглаж байсан гэх үндэслэлгүй, эх сурвалж нь нотлогдохгүй тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Гурав. ******* аймгийн ИТХ-ын 2004 оны тогтоолоор Б.*******д эзэмшүүлэх газрын хэмжээг 0 га гэж тогтоосон нь үнэн . Энэхүү тогтоолын үндсэн дээр л ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 52 тоот захирамж гарч ******* сумын -р багийн нутаг дэвсгэрт үр тарианы зориулалтаар 4 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн.
Тухайн газрын байршлаас шалтгаалаад газрын хэмжээ ихсэх багасах асуудал гардаг. Үүнийг хаана ч үгүйсгэхгүй. Тухайн үедээ тохиролцоод явдаг. Энэ үндсэн дээр эзэмших газрын хэмжээ 4 га газар болсон.
Ийнхүү 4 га газар болгосноор тухайн захирамж болон бусад баримт бичиг эрх зүйн үйлчлэлгүй болно гэж үзэж байгаа нь дэндүү үндэслэлгүй тайлбар байна гэж үзэж байна.
Иймээс Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.
8. Хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг дарга бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ”...Шүүхийн шатанд маргаантай байгаа асуудалд захиргааны шийдвэр гаргах боломжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хариуцагч татгалзаж байна...” гэжээ.
ШҮҮХ ХУРАЛДААНД:
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн талаар: “...Би “” компанитай газар наймаалцах буюу эрх шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийж, яриа өрнүүлээгүй. Хоёрдугаарт газрын гэрчилгээг хууль бус гэж байна. Би үүнийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед газрын даамал өөрөө бичиж өгсөн. 2006 оны гэрчилгээ. Би тэр нарийн ширийн тоо баримт, дугаарыг гараар бичдэг, компьютерээр бичдэг талаар үнэндээ мэдэхгүй. Гэрчилгээг газрын даамлын гараас өөрөөс нь авсан. Газар эзэмшүүлэх гэрээг сүүлд олж хэрэгт хавсаргасан. Бас л тооны алдаа гаргасан байна. Би сүүлд олж харсан. Аавын маань 26 га газрыг нийлүүлээд миний нэр дээр 60 га гэж бичсэн байна. Надад 4 га газар байгаа. Би тэр газрын гэрчилгээг хүчин төгөлдөр гэж итгэж байгаа. Яагаад гэвэл би 2018 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч найзтайгаа хамтарч найзынхаа талбай дээр будаа тарьсан. Тухайн үед ямар нэгэн зөрчил, элдэв асуудал яригдаагүй. Хууль ёсны бичиг баримт гээд барьцаанд тавьж зээл авсан. 2019 онд гэрчилгээний хугацаа нь дуусах байсан. Тэгээд сумын Засаг даргад гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлт гаргасан. Гэтэл намайг байж бай нэгдсэн журмаар хугацааг сунгана. Тариаланчдын зөвлөгөөнөөр сунгана гэж хуучин Засаг дарга хэлсэн. Тэгээд хойшлуулсаар байгаад 2022 он болгосон. 2022 он болоод Засаг дарга ч ажлаа өгөөд явсан. Тэгээд газрын асуудал цахимд орж эхэлсэн. Гэтэл миний газар гарч ирээгүй. “” ХХК-ийн нэр дээр шилжсэн байсан. Тэгээд энэ талаар мэдэж шүүхэд хандсан... Би цэргээс халагдаж ирээд “*******” сангийн аж ахуйн дугаар бригадад тракторын жолоочоор ажилд орсон. 2004 онд ******* ХК байгуулагдаж сангийн аж ахуй татан буугдсан. Манай бригадын тарьж байсан 540 га газрыг тариаланчдадаа хувааж өгөхөөр болсон. Тэгээд олон жил ажилласан, өндөр настай хүмүүст 50 хүртэлх га газар өгсөн. Ажилласан жилээр нь талбайн хэмжээгээр хуваагаад өгье гэсэн. Газар авах хүсэлтэй хүн цөөхөн байсан тул хангалттай хүрч байсан. Ингээд надад 4 га газар оногдсон. 14, 20 га гээд 2 зэрэгцээ талбай байсан... Тухайн үед өргөдөл бичсэн зүйл болоогүй. Багийн хурал хийгээд нийт дундаа сууж байгаад газрын даамал хурал зохион байгуулаад газар өгсөн. Бүх хүн ингэж авсан... Би 1, 2 жил тарьсан. Тэгээд эдийн засаг хүнд байсан. Шинэхэн айл өрх болчихсон ...2006 оны үед амьдрал хүнд байсан. Тиймээс би будаа авч гурил, малын тэжээл хийж зарсаар байгаад Юмз машинтай болсон. Өөр юм хийж чадаагүй. Тэгээд байж байтал манай хадам аав ******* өөрийнхөө газрыг “” ХХК-д шилжүүллээ. Хүүхэд байр авах боллоо гэсэн. Тэгээд би нэг их тоогоогүй. Өөрийнхөө л газрыг хэлж байна гэж ойлгосон... Чиний газрыг “” ХХК-д ашиглуулчихъя. Чамд ашиг өгөхгүй. Зөвхөн газрыг чинь хураалгахгүй шиг л байя. Чи тэгээд хөрөнгөтэй бай. Чадалтай болтлоо хураалгачихгүйхэн шиг энэ компанид ашиглуул. Чиний гэрчилгээний хугацаа дуустал чинь ашиглуулна гэсэн. Чи гэрчилгээгээ сунгахдаа өөрийнхөө нэр дээр сунгаж аваад юмаа хийгээрэй гэсэн. Ингээд орхисон. Газрыг ашиглаж байсан учраас газрын төлбөрийг “” ХХК төлж байсан. 2019 онд гэрээ чинь дууссан чи газрын төлбөрөө төл гэхэд нь би 1 удаа төлсөн. Баримт нь хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Би газраа зарах, эрх шилжүүлэх талаар ямар нэгэн яриа хийгээгүй. Манай багийн иргэд бүгд техник байхгүй тул газраа “” ХХК-д тариа тарьсан жилдээ төлбөр авч байсан. Сүүлд нь газраа яасан бэ? гэхээр 5, 10 төгрөгөөр өгөөд салчихсан. Одоо “” ХХК-ийн эзэмшлийнх болсон. Надад хамаагүй гэдэг... Би тэр 18,000,000 төгрөг өгснийг нь ч мэдэхгүй... Байгаль гэдэг хадмын охин нь юм. Тэр хоёртой нийлээд мөнгөө авсан. Тэгээд байшин, трактор авчихсан гээд бүх зүйлийг тодорхой болгочихсон байна. Би ганц сохор зоос ч олж аваагүй. Тийм юм мэдээ ч үгүй. 2018 онд “” ХХК дээр очсон. 2019 онд гэрээ дууслаа шүү. Би газраа авна шүү. Би өөрөө юмаа хийнэ гэж хэлсэн захиралтай би өөрөө очиж уулзсан. байсан. Тэгсэн чинь яасан эрт сануулж байх юм арай болоогүй байна ирэх жил яг хугацааг нь дуусахаар чамд өгчихнө гэсэн. Тэгээд хугацааг нь дуусахаар нь газраа авах гэсэн чинь "үгүй ээ чи ерөөсөө мөнгө авчих" гэсэн... Би газраа авч ашиглах гэж байна гэсэн. Тэгсэн чинь байж бай учраа олъё гэсэн. Би төрд итгэсэн нь буруу болж байна... 2019 онд буюу хуулийн хугацаанд нь өгсөн. Гэвч архивын бичиг баримт шүүхээр өргөдөл маань гарч ирэхгүй байна. Тухайн үед Засаг дарга "за чи байж бай, юун сүртэй юм, намар сунгачихна, “” ХХК-ийг авч ирээд сунгачихна" гээд хойшоо хэлээд байсан. Та нар бүхэл бүтэн сумын удирдлагууд байж ганц компани авч ирээд авсан, аваагүйг нь улаан нүүрээр нь уулзуулаад учрыг нь олоод өгчхөж чаддаггүй юм уу гэсэн. Гэтэл за байж бай, чи сүртэй юм гэсээр байгаад 2022 он болсон. 2022 оноос газрын асуудал цахимд орсон. Миний нэр дээр газар гарахгүй байгаа гэдгийг газрын даамал хэлсэн. Тэгээд би энэ газрыг шилжээд худалдагдсан нь үнэн юм байна гээд илт хууль бус болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандсан...” гэв.
Бие даасан шаардлагын талаар:” Захирамж дээр газрын хэмжээ өөр бичигдсэн гэж байна. Энэ тоог бид бичдэггүй. Газрын даамал бичдэг. Намайг талбайгаа мэдэхгүй гэж байна. Газарт үзлэг хийлгэе гэсэн байна. Би насаараа тариа тарьж байгаа хүн мэдэлгүй яах вэ. Тэр газарт миний өвөг дээдсийн онгон, уул шүтээн минь байгаа. Шүүхээс үзлэг хийхэд та нар эвлэрэх боломж байна уу гэж шүүгч асууж байсан. Шүүгчийн хажууд захирал “******* нөлөө бүхий хүн юм. Энэ хүнд газрыг нь өгч болохгүй. Хэрвээ энэ хүнд газрыг нь өгвөл дараагийн хүмүүс босч ирнэ. Тиймээс өгч болохгүй” гэж хэлсэн” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.: “Тайлбар гээд байх юм байхгүй. Манай газрын асуудал өмнө нь хайнга байсан. Одоо газрын асуудал цахимд шилжээд гайгүй болсон. 2004 онд олон жил ажилласан хүмүүст газар олгосон. Газрын алба босоо удирдлагатай байсан. Манай байгууллагаас хяналт тавих боломжгүй байсан. Газар эзэмших эрх шилжүүлэхэд 2 талын гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг бүрдүүлж өгсөн зүйл байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ 1 хувь үйлдэгддэг. Гэрчилгээний эх хувь эзэмшигчид байх ёстой. ******* гэдэг хүний газар эзэмших эрхийг хуулийн этгээдэд шилжүүлсэн бол газрын даамал гэрчилгээг нь хурааж аваад устгах ёстой. 2019 онд одоогийн төлж байгаа төлбөрөөс бага байсан байна. 1 га газарт 1,500 төгрөг төлж байсан байна” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Үүний үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Мөн хуулийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудын аль нь хүчин төгөлдөр вэ гэдэг нь тодорхойгүй. Энэ хүнийг хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэж үзэж байна. Нотлох баримт шинжлэн судалсан. 718, 719 дугаартай газрын хувийн хэргүүд татагдсан байдаг. Гэтэл ямар нэгэн газар эзэмших гэрээ байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2005 оны гэрээний ард хувийн хэрэгт хадгалагдсан гэрээнүүд байна. Энэ гэрээнүүдтэй холбоогүй газрын гэрчилгээнүүд байдаг. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг заасан байна. Хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлт гаргаж сунгуулна. 2019 оны дугаар сард багтаж гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ гаргах ёстой байсан. Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлт гаргаагүй. Хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь асуудалтай байна. Энэ нөхцөл байдлуудыг гэрээнд заасан байдаг. Нэхэмжлэгч мөн адил дээр дурдсан зүйлүүдийг аль алиныг нь хийгээгүй. Газрын төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн. Гэтэл ямар ч нэхэмжлэх байхгүй байна. Нэхэмжлэхгүйгээр газрын төлбөрийг төлөх боломжгүй. “” ХХК нь нэхэмжлэхийн дагуу газрын төлбөрөө төлдөг. *******д газрын төлбөрийн нэхэмжлэх үүсэх боломжгүй. Учир нь гэрээ байхгүй, хүчинтэй гэрчилгээ байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь нэхэмжлэлийн талаар: “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... Нэгдүгээрт 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б\147 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” Засаг даргын захирамж гарсан. Захирамжид дурдсан гийн ******* гэсэн хэсгийг нэг бол илт хууль бус байх ёстой. Эсвэл хүчингүй болгох ёстой. Гэтэл давхардуулан илт хууль бус болохыг тогтоолгох болон хүчингүй болгуулна гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа нь эхнээсээ үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Тодруулбал илт хууль бус болохыг тогтоолгох захиргааны акт нь сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй. Эсвэл тухайн асуудал нь энэ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нөхцөл байдал байх ёстой... 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын захирамжийн хавсралт болон түүний дагуу олгогдсон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх асуудлаар гаргасан шийдвэр биш байна... энэ гаргаад байгаа шийдвэрүүд болон түүний хавсралтаас үзвэл 20 га, 4 га гэх газрын хэмжээний асуудал яригддаг... Монгол Улсын иргэн газар эзэмших гэж байгаа бол эхлээд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргах ёстой. Ийм өргөдлийг иргэн *******ы зүгээс 2004, 2006 онд гаргаагүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хийсэн ажиллагаагаар тогтоогдсон... 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Засаг даргын захирамж гарч газар эзэмшсэн гэх боловч уг захирамжийн хавсралт хэсэг нь олдоогүй. Олдсон хавсралт гээд байгаа баримт нь тамга тэмдэггүй ...гараар зассан баримтыг ирүүлсэн... хариуцагч байгууллагаас газар эзэмшүүлэхтэй холбоотой бүхий л шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдах ёстой. Тухайн асуудлыг гаргасан өргөдлийг нь үндэслэж шийдвэрлэх ёстой. Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 200 онд баталсан ...үр тарианы зориулалтаар газар эзэмших хүсэлтэй иргэнд дээд тал нь 0 га газар эзэмшүүлэх боломжтой гэсэн ...шийдвэр гарч байсан юм байна. Гэтэл үүнийг зөрчиж газрын даамал дураараа гэрчилгээ бичиж өгсөн гэж үзэж байна. Газрын даамал гэрчилгээ бичээд Засаг даргаараа гарын үсэг зуруулаад байдаг юм байна. Тэгээд уг гэрчилгээгээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаалж зээл авсан байна. Энэ нь буруу ...хуульд заасныг зөрчсөн байна. Дараагийн дугаарт Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших ...гэрчилгээ бичихийн тулд эхлээд газар эзэмшүүлэх гэрээ байгуулдаг учиртай. Газар эзэмшүүлэх гэрээнийхээ дагуу газрыг ашиглах, эзэмших эрх авсан хүн Газрын тухай хуульд зааснаар газрыг зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй бол газрыг хурааж авах зохицуулалттай. Гэтэл ******* гэдэг хүний хувьд тухайн үед уг газар дээр ямар ч тариалалт эрхлээгүй... Газраа “” ХХК-д ашиглуулж байсан байна. Энэ нь үргэлжилж явсаар байгаад 2012 он болсон. Тэгээд нэгэнт... эзэмшсэн газар дээрээ тариалалт эрхлэхгүй тохиолдолд тухайн газрыг хураана гэдэг асуудал ярих үед ******* өөрийн аав гийн болон хадам аав *******гийн нэр дээр байсан газруудыг бүгдийг нь ******* гуайгаар дамжуулж газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл... амаар хийгдсэн. Үүний дагуу *******, нарыг төлөөлж ******* гуай “” ХХК-аас мөнгө авсан. Ингэхдээ баримт бичиж өгсөн. Тухайн мөнгөний баримт, тэдгээрийн амаар хийсэн хэлцлийг үндэслэж сумын Засаг даргын зүгээс 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б\147 дугаартай захирамж гаргасан. Захирамжаар хэд хэдэн иргэд “” ХХК-д газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлсэн байдаг... уг захирамжийн үндсэн дээр ХХК-ийн зүгээс өнөөг хүртэл буюу 202 он хүртэл тухайн газрыг эзэмшиж, ашиглаж, газар тариалан эрхэлж байна. Газрын чанар байдлыг дордуулахгүйн тулд хөрсний шинжилгээ хийлгэж, нөхөн сэргээлт, уринш хийж байна. Ингээд үр тарианы зориулалтаар 11 дэх жилдээ ...ашиглаж байгаагаа ******* болон сумын Засаг даргаас нуугаагүй. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа... *******ы хувьд уг газрыг шилжүүлснийхээ хариуд мөнгөн төлбөрийг *******гийн охин ******* гэдэг хүнээр дамжуулан авсан. Өөрөө уг газрыг зөвшөөрсний үндсэн дээр “” ХХК-д шилжүүлсэн. Тухайн үед мөнгөөрөө трактор авсан, хашаа байшин барьсан гэдэг. Үүнийг сумын бүх иргэд нь ярьдаг юм байна. 2004 оноос хойш *******ы хувьд нэг ч удаа уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаагүй... Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулаагүй... Газрыг “” ХХК-д шилжүүлсэн учраас газрын төлбөрийг 2012 оноос хойш огт төлөөгүй. Сумын газрын даамал гэх тай тохиролцож нэгж талбарын дугааргүй ...бичүүлж авсан... гэрчилгээгээ үндэслэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн тариалан эрхэлдэггүй байж, тариалан эрхэлдэг мэтээр зээл авсан... Тариалан эрхлэлтийг дэмжих санг хуурсан нь өнөөдөр энэ хүнд эрх үүсгэхгүй. Дараагийн үндэслэл нь *******ы хувьд нэхэмжлэлдээ 2019 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусах үед хугацаа сунгуулах талаар 4 сарын орчимд ******* сумын Засаг даргад өргөдөл гаргасан гэж байна. Гэвч 2019 онд ******* өргөдөл гаргаж байгаагүй нь тогтоогдсон. Харин ...2020 онд ...гаргаж байсан ...өргөдөлдөө “” ХХК-д газар шилжсэн гэдгийг мэдэж байсан тухайгаа бичсэн байна. Өөрөөр хэлбэл “” ХХК-д өөрийнх нь газар эзэмших эрх шилжсэн болохыг 2020 онд мэдэж байсан ...учраас “” ХХК-аас өөрийнхөө нэр дээр газрыг эзэмших гэрчилгээ бичиж, сунгахыг хүссэн байна... ******* сумын Засаг даргад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан ...өргөдөлд гийн ******* миний бие *******бүрэн багийн д үр тарианы зориулалттай 4 га газрыг 2004 оноос хойш эзэмшиж байгаа. “” компанид ашиглуулдаг гэж бичиж байсан байна. Тэгэхээр газрыг ашиглуулдаг болон “” ХХК-аас шилжүүлж өөртөө эзэмшүүлэх тухай 2020 оны өргөдөл нь энэ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй болохыг харуулж байна... 2020 онд шүүхэд хандаж байгаагүй. Харин 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. *******ы нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахтай холбоотой үйл явдал өөрийнх нь бичгээр гаргаж байсан өргөдлөөр үгүйсгэгдэж байна... Газар эзэмших эрх нь хөндөгдсөн гэж үзэж байгаа хүний хувьд газрын төлбөрийг огт төлж байгаагүй. Газрын төлбөрийг төлөх үүрэггүй байсан мэтээр, “” ХХК-д ашиглуулж байсан гэсэн утгатай нэхэмжлэлийн шаардлага болон тайлбар гаргаж байна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэгч буюу сумын Засаг даргын зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад ашиглуулах, бусдаас ямар нэгэн түрээс авах, зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд хүчингүй болгох ёстой. Тэгэхээр ******* гэдэг хүний яриад байгаа асуудал нь Газрын тухай хуульд заасан эрх биш байна. Өөрөөр хэлбэл нэгж талбарын дугааргүй, гэрээ байгуулаагүй учраас газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүсээгүй байна. Нэгэнт газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүсээгүй... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д зааснаар хуулийн дагуу үүссэн эрх л шүүхээр хамгаалагдах учиртай... Газрын төлбөрийг огт төлдөггүй, газрын чанар байдлын үнэлгээг нэг ч удаа хийлгэж байгаагүй, газрыг нөхөн сэргээж арчлан хамгаалж байгаагүй, нэг ч удаа тариалалт эрхэлж байгаагүй хүн... газар эзэмшигч болсон байна. Тэр эрх нь хуулийн дагуу үүссэн юм байна. Хуулийн дагуу үүссэн эрх нь шүүхээр хамгаалагдах юм байна... ингэж үзэх боломжгүй байна... Илт хууль бус актыг илт хууль бус болохыг тогтоогоод хүчингүй болгоно гэсэн ойлголт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль, 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд огт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага гэж үзвэл аль нэгийг нь л хэлэлцэх ёстой... илт хууль бус акт бол Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой үндэслэл дээр тулгуурлах ёстой. Тодруулбал энэ хүний хувьд нэгэнт хуулийн дагуу үүсээгүй эрхийг, хоёрдугаарт хуулийн дагуу үүссэн эсэх нь тодорхойгүй байхад эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Нөгөө талаас захиргааны байгууллагын ирүүлсэн материалуудаас үзвэл захиргааны байгууллага нь иргэний өгсөн өргөдлийг эх хувиар нь цохолт хийгээд буцаагаад өгчихдөг... Бүртгэж авдаггүй нөхцөл байдал харагдаж байна... “” ХХК-ийн хувьд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших гэрээг бичгээр байгуулж... гэрчилгээг авсан. Тухайн гэрчилгээ болон гэрээнд үндэслэж 2012 оноос эхлэн газар ...эзэмшиж байгаа. 2005 оноос эхлэн ...2012 оныг хүртэл хугацаанд газар эзэмших эрх шилжих хүртэл “” ХХК нь иргэдийн газар дээр тариалалт эрхлээд тодорхой хэмжээний төлбөр төлдөг байсан байна. Тухайн үед зарим жилд нь төлбөрийг тариа будаагаар шийддэг байсан. Гэтэл үүнийг андуураад ямар нэгэн байдлаар газар шилжүүлэх асуудал яригдаагүй гэж байгаа нь үндэслэлгүй... *******ы хувьд давхар гэрчилгээ бичүүлж авчихаад яваад байсан болохоос биш тухайн газар дээр ямар нэгэн газрын төлбөр төлөх, ямар нэгэн төлбөр төлөхийг “” ХХК-аас шаардах үйл явдал огт болж байгаагүй... Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Түүний эрх, ашиг хөндөгдөөгүй... учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлагын талаар: “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар газрын эрх шилжүүлэх тухай захирамжийн хавсралтын гийн ******* гэсэн хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, гийн *******ы газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хүнд газар эзэмших эрх үүссэн. Өөрт нь газар эзэмших эрх байгаа гэж ойлгоод байгаа талаар 2 баримт байна. 008762, гэсэн дараалсан дугаартай газрын гэрчилгээ байдаг. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд илт хууль бус эрх зүйн баримт бичиг гэж байна. Уг газрын гэрчилгээнүүдэд нэгж талбарын дугаар байхгүй. Захиргаан актын хавсралтад заасан хэмжээгээр биш байна. Тухайн газраас огт өөр хэмжээг илэрхийлсэн баримт байна. Газрын тухай хуульд нэгж талбар бүр гэрчилгээтэй байна гэж заасан. Иргэн газар эзэмшихдээ Засаг даргад загварын дагуу хүсэлт гаргана. Уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хүсэлтэд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг тусгахаар заасан. Нэхэмжлэгч ******* нь 20 га, 14 га газар эзэмшдэг гэх боловч нэгж талбарын дугаар байхгүй. Газрын гэрчилгээнд нэгж талбарын дугаар, эрхийн гэрчилгээний өөрчлөлтийг тусгах ёстой. 008762 дугаартай 20 га газрын гэрчилгээнд дугаарыг нь төхөөрөмжөөр бичсэн. дугаартай 14 га газрын гэрчилгээ нь нэгж талбарын дугааргүй байхад сумын Засаг дарга нь гарын үсэг зурсан байна. Тус гэрчилгээг гаргах үед хүчин төгөлдөр бус илт хууль бус захиргааны актад хамаарч байна. Захирамжийн хавсралт нь олдохгүй байгаа гэдэг. Шүүхийн үзлэгийн ажиллагаагаар Засаг даргын 52 дугаартай захирамжид газрын хэмжээ зөрүүтэй бичигдсэн. Уг хэрэгт авагдсан , 008762 дугаартай гэрчилгээнүүд нь Засаг даргын 52 дугаартай захирамжийг үндэслэж бичигдсэн. Ийм бол газрын хэмжээг тодруулах шаардлагатай байсан. Улмаар газрын гэрчилгээгээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд барьцаалж зээл авсан. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2004 онд иргэнд эзэмшүүлэх газрын хэмжээ 0 га байхаар тогтоосон. Гэтэл Засаг дарга Ш., газрын даамал нар нь *******д 24 га, 11 га, 14 га газруудыг эзэмшүүлж байгаа нь анхнаасаа тухайн шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Тиймээс хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна. 008762, дугаартай 2 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106..1-д зааснаар хүчингүй болгуулах, 106..2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох гэж байна. Захиргааны байгууллагын шийдвэртэй холбогдуулан 2 нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл шүүхээс тухайн захиргааны актад 2 өөр байдлаар эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй... 1 асуудлаар 2 өөр шийдвэр гаргуулахаар шүүхээс хүсэх боломжгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар дахь хавтаст хэргийн 24 дэх талд авагдсан 2020 оны өргөдөл байгаа. Тэр хүсэлт нь "******* надад “” ХХК-д байгаа газрыг шилжүүлж өгнө үү" гэсэн агуулгатай байна. Тэгэхээр “” ХХК-д энэ газар шилжчихсэн байсныг нэхэмжлэгч өөрөө 2020 онд мэдэж байсан болох нь тухайн өргөдлөөр тогтоогдож байна гэж үзэж байна. “” ХХК-д энэ газрыг шилжсэнийг мэдээгүй байсан гэж өнөөдөр тайлбарлаад байгаа. Энэ тайлбар нь үнэн бодит юм бол яагаад энэ хүн 2020 онд надад энэ газрыг шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийг сумын Засаг даргад гаргасан бэ?. Тэгэхээр 2 жилийн өмнө мэдэж байсан асуудлаараа 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхэд хандах хугацаа дуусчихсан. Магадгүй нэхэмжлэгчийн хувьд тухайн маргаан бүхий газрыг өөрөө шилжүүлж өгчхөөд өөрт нь гэрчилгээ байсан давуу байдлаа ашиглаж шүүхэд хандаж байх боломжтой. Мөн Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т... тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд хөрсийг хамгаалах, түүний үржил шимийг бууруулахгүй байх арга хэмжээг байнга авч хууль тогтоомжид заасан хугацаа журмын дагуу тухайн газарт агрохимич шинжилгээ хийлгүүлнэ гэж заасан. Тэгэхээр үр тарианы зориулалттай маргаан бүхий газрыг би авах ёстой, минийх байх ёстой гэж маргаад байгаа ******* гуай Газрын тухай хуулийн 54.2-т заасан энэ үүргээ биелүүлж байгаагүй. Эсрэгээрээ “” ХХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ газрын хөрсийг хамгаалах, үржил шимийг нь бууруулахгүй байх арга хэмжээнүүдийг авч... Засаг даргын гаргасан ...шийдвэрт нь итгэж ...хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компанийн эрхийг бас харгалзаж үзэх байх. Итгэл хамгаалах ... зарчмын хүрээнд явагдах байх гэж бодож байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг гэрээ болон гэрчилгээгээр эзэмшинэ гэж заасан. Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “” ХХК-д газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээний асуудлыг хөндөхгүй байна. Тэгэхээр шүүхээс ...2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын захирамжийн хавсралтыг хүчингүй болголоо гээд “” ХХК-ийн эзэмшиж байгаа гэрээ, гэрчилгээ нь байсаар л байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхгүй... Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Иргэн ******* нь газар эзэмших эрх, үүргээ сайн судалж ойлголгүй хадам аавдаа итгээд буруудсан байна. “” ХХК албан ёсны хууль дүрмээр газрыг худалдаж аваагүй. *******д энэ талаар мэдэгдээгүй байна. Энэ нь хариуцагч талын буруу юм. Хариуцагч тал ажлын хариуцлагагүйгээр 2 талыг хоёуланг нь хохироосон байна. Давхар газрын гэрчилгээ гаргаж өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хурааж аваагүй байна. Нөгөө тал нь хугацаа нь дууссан гээд газрыг нь ашиглаад яваад байсан байна. Газрын даамлын буруутай үйл ажиллагаа, захиргааны байгууллагын буруутай үйлдэл” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .-т “Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1...-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж нэхэмжлэгчид газар эзэмших эрхтэйгээ холбогдуулан үүсгэж буй маргаанаа төрийн аль байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээ сонгох эрхийг олгосон байх тул шүүх Б.*******ы нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
- Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын гийн *******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Б.*******ы газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг ******* сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд “...илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох...” гэх хэсгийг “...илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж тайлбарласан тул шүүх бүрэлдэхүүн тухайн өөрчилсөн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.
- Гуравдагч этгээд “” ХХК нь “******* аймгийн ******* сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.*******ы нэр дээр “2006 оны 5.дугаар сарын 04” гэх огноотой 008762 дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7-д зааснаар илт хууль бус тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасан.
- Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
- Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны Б/147 дугаартай захиргааны актын гийн *******д холбогдох хэсгийг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулан тодорхойлсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “”Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт ...илт хууль бус болох...-той холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй.
- Нэхэмжлэгчээс “Миний ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан 20 болон 14 га талбай бүхий нийт 4 га газрыг “” ХХК-д шилжүүлсэн ******* сумын Засаг даргын шийдвэр илт хууль бус, миний газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус учраас миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нь зөв",
- Гуравдагч этгээд “” ХХК нь “Б.******* нь 20 га, 14 га эзэмшдэг гэх боловч 008762, дугаартай гэрчилгээнүүд нь бүгд нэгж талбарын дугааргүй атлаа ******* сумын Засаг дарга гарын үсэг зурж тамга дарсан байна. Энэ нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т зааснаар илт хууль бус захиргааны актад хамаарч байна. Мөн ******* сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай захирамжийн хавсралтад Б.*******д 16 га, 0 га гэж тусгасан бөгөөд түүний нэхэмжлэлд дурдсан 20, 14 га талбайгаас зөрүүтэй тусгагдсан тул түүнд газар эзэмших эрх үүсээгүй гэж үзэхээр байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2004 оны хуралдаанаас тогтоосон Б.*******д эзэмшүүлэх нийт газрын дээд хэмжээг 0 га гэж тогтоосон байхад 2006 онд Засаг дарга Ш., газрын даамал н. нар нь 20 га, 14 га, 11, га гэх мэтээр тогтоосон хэмжээнээс илүү их газрыг Б.*******д эзэмшүүлж байгаа тухай гэрчилгээ бичиж өгч байгаа нь анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна” гэж тус тус маргав.
- Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо.
- ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10/2 дугаартай “Газрын хуулийг хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцсэн тухай” тогтоолоор аж ахуйн нэгж, иргэнд тариалангийн газар олгож, гэрчилгээжүүлэн баталгаажуулах ажлыг мөн оны 7 дугаар сарын 01-ний дотор багтаан гүйцэтгэхийг тус сумын Засаг даргад үүрэгжүүлсэн байх ба тухайн өдрийн 10/ дугаартай “Төлөвлөгөөг батлах тухай” тогтоолоор ******* сумын 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаж, 10/4 дугаартай “Аж ахуйн нэгж, иргэнд тариалангийн газар олгож, эзэмшүүлэх тухай” тогтоолын 2 дахь зохицуулалтаар аж ахуйн нэгж, иргэнд олгож эзэмшүүлэх газрын шинэчилсэн хуваарь /2 дугаар хавсралт/-ийг батласан байна.
- Дээрх 10/4 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтад тусгагдсан ******* сумын дугаар багийн иргэдийн нэрсийн бүртгэл дотор “Давуу эрхээр газар авахаар өргөдөл өгсөн тариаланчдын нэрс. 7. Б.*******. ИТХ-аар батлагдсан хэмжээ 2 га” гэж тэмдэглэжээ. /Хэргийн 2 дугаар хавтсын 12-128 дугаар хуудас/
- Харин ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай захирамжаар тус сумын дугаар багийн нутаг гэх газарт байршилтай 2 га газрыг Б.*******д үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /Хэргийн 2 дугаар хавтсын 129 дүгээр хуудас/
- ******* аймгийн ******* сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан /******* овогтой / нь Засаг даргын дээрх 52 дугаартай шийдвэрийг үндэслэн 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г нэхэмжлэгчтэй байгуулсан бөгөөд 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх эрхийн 008762 болон дугаартай гэрчилгээнүүдийг олгосон нь хэрэгт эх болон хуулбар хувиудаар тус тус цугларсан.
- Дээрх 008762 дугаартай гэрчилгээнд 20 га газрыг, дугаартай гэрчилгээнд 14 га газрыг тус бүр 15 жилийн хугацаатай, үр тарианы зориулалтаар Б.*******д эзэмшүүлэхээр тусгажээ. /1дэх хх-ийн 124, 17 дугаар хуудас/
- Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын “”, “4”-т “гийн *******ы тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан 56.25 га болон 1.891 га газруудыг “” ХХК-нд эзэмшүүлсүгэй” гэсэн байх ба тус захирамжийг үндэслэн “” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 1.9 га болон 16.1 га газруудыг эзэмшүүлэх гэрээнүүдэд газрын нэгж талбарын дугааруудыг “602000719, 602000718” гэж тус тус тэмдэглэсэн байна.
- Мөн Засаг даргын дээрх Б/147 дугаартай захирамжийг гаргасан өдөр буюу 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг гэх газарт байршилтай, нэгж талбарын 602000719 дугаар бүхий 14 га газрыг 15 жилийн хугацаатай, үр тарианы зориулалттайгаар эзэмшүүлэхийг тусгасан 0295104, нэгж талбарын 602000718 дугаар бүхий 16.05 га газрыг 15 жилийн хугацаатай, үр тарианы зориулалттайгаар эзэмшүүлэхийг тусгасан 029510 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус “” ХХК-нд олгосон нь хэрэгт нотлох баримтаар авагджээ. /Хэргийн 1 дүгээр хавтсын 119-149 болон 2 дугаар хавтсын 10-15 дугаар хуудас/
- Нэхэмжлэлийн “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын гийн *******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд: Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1.7-д “”газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
- Нэхэмжлэл болон гуравдагч этгээд нар нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 52 дугаартай захирамжийн талаар маргаагүй тул тухайн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
- Тус захирамжаар Б.*******д 2 га газрыг тариалан /үр тариа/-гийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлсэн бөгөөд уг актын “2”-т “Эзэмших газрыг тухайн иргэнд хүлээлгэн өгч зураглал үйлдэж, улсын бүртгэлд авч гэрчилгээ олгож гэрээ хийж эзэмшил ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг газрын даамал /Г./-д даалгасугай” гэжээ.
- ******* сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнаар ажиллаж байсан Г. нь 2005 оны 4 дүгээр сарын 09 болон 2006 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд улсын бүртгэлийн 051200882 дугаар бүхий “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г нэхэмжлэгч гийн *******тай байгуулсан бөгөөд түүнд улсын бүртгэлийн 008762 болон дугаартай гэрчилгээнүүдийг 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдөр олгосон болох нь хариуцагчаас гаргуулсан уг гэрээний эхний хэсэг / 1 дэх хх-ийн дугаар хуудас/ болон нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрээ, гэрчилгээнүүдийн эх хувиудаар тус тус нотлогдов. / дахь хх-ийн 2 дугаар хуудас/
- Иргэнд газар эзэмшүүлэхдээ эрх бүхий байгууллагаас батлагдсан загварт зохих тэмдэглэгээг хийн, талууд гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулах замаар байгуулсан гэрээг газрын хувийн хэрэгт хадгалах үүрэг сумын Засаг дарга, түүний газрын асуудал хариуцсан мэргэжилтэнд байдаг тул шүүх эх хувь баримт /газрын хувийн хэрэг/-д үзлэг хийх ажиллагааны явцад хариуцагчаас гаргуулсан дээрх 051200882 дугаар бүхий “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний эхний хэсгийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд Б.******* болон ”” ХХК-ийн эзэмшлийн газруудын хувийн хэргүүдэд тухайн гэрээний төгсгөл хэсэг хадгалагдаагүй байсан болно.
- Хариуцагчийн 2004 оны 52 дугаартай захирамж хүчин төгөлдөр захиргааны акт тул түүнд үндэслэн Б.*******д олгосон 008762, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд болон түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх 051200882 дугаартай гэрээ нь хууль ёсны бичиг баримтад хамаарах бөгөөд нэхэмжлэгч Б.*******д анхнаасаа газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхээр байна.
- Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь хэсгүүд, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10/, 10/4 дугаартай тогтоолууд болон сумын Засаг даргын 2004 оны 52 дугаартай захирамжуудад зааснаар тус сумын газрын даамал Г. нь нэхэмжлэгч Б.*******тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, түүнд холбогдох гэрчилгээг олгон улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээнд эзэмшүүлж буй газрын нэгж талбарын дугаарыг бичиж, кадастрын зураглалыг гаргах үүргийг хүлээсэн байна.
- Түүнчлэн ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 202 оны дугаар сарын 15-ны өдрийн 01/195 дугаартай албан бичгээр “Иргэн, хуулийн этгээдийн ...эзэмшиж буй газрын нэгж талбарын дугаарлалтыг 200 оноос Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын
...даргын 200 оны 16 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгж талбар дугаарлах журам”-ын дагуу аймаг..., сум...-ийн кодоор буюу кадастрын зураглал хийгдээгүй аймаг, сумдад 9 оронтой тооноос бүрдэл болох ба эхний 2 орон нь аймгийн код..., дараагийн 2 орон нь тухайн сумын код..., сүүлийн 5 орон нь тухайн нэгж талбарын хувийн дугаар... олгож байгаад 2007 онд ******* аймгийн хэмжээнд /******* сумын төв/ газрын кадастрын зураглал хийгдсэнээр ...зураглал хийгдсэн газарт нэгж талбарын дугаарыг геокодоор /14 оронтой/ газрын кадастрын мэдээллийн сангийн Aimagcadastr программ автоматаар өгдөг байсан... “Нэгж талбар дугаарлах журам”-ыг шинэчлэн баталснаар 2011 оноос бүсийн кодоор буюу кадастрын мужийн дугаар /Бүсийн дугаар-6, Аймгийн дугаар-/, Кадастрын тойргийн дугаар /******* сум-020/, нэгж талбарын хувийн дугаар /...5 оронтой дугаар/-аар бүртгэн олгож байсныг ... Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 14 дүгээр тушаалаар “Нэгж талбар дугаарлах журам”-ыг шинэчлэн батлаж, программ автоматаар олгож байна. Харин ******* аймгийн хэмжээнд /******* сумын төв/ газрын кадастрын зураглалыг 2007 онд хийгдсэнээс манай байгууллага гүйцэтгэж байгаад 201 оноос хойш тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлэн ажиллаж байгаа болно” гэх мэдээллийг ирүүлжээ. - Дээрх мэдээллээр ******* аймгийн ******* сум нь 2007 оныг хүртэлх хугацаанд нийт газраа кадастрын зураглалд хамруулаагүй байсны дээр 2007 онд зөвхөн сумын төвийн газартаа кадастрын зураглал хийлгэсэн болох нь тогтоогдож байх тул анхны газар эзэмших эрхийн 008762, дугаартай гэрчилгээнүүдэд нэгж талбарын дугаар тавигдаагүй гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэхээр байна.
- Мөн ******* аймгийн ******* сумын дугаар багийн иргэдийн эзэмшиж байсан ын 54 га тариалангийн газрыг “” ХХК-нд эзэмшүүлж шийдвэрлэсэн ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамж /хавсралт/-д
- “№. Эцгийн нэр , Газар эзэмшигчийн нэр *******, Регистрийн дугаар ГИ68042714, Эзэмших газрын Байршил -р баг, хэмжээ га-гаар 56.25 га”,
- “№4. Эцгийн нэр , Газар эзэмшигчийн нэр *******, Регистрийн дугаар ГИ68042714, Эзэмших газрын Байршил -р баг, хэмжээ га-гаар 1.891 га” гэжээ.
- Мөн нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх /Хэргийн 1 дүгээр хавтсын 12 дугаар хуудас арын нүүр/-д “Эцгийн нэр , Нэр ******* Регистрийн дугаар ГИ68042714” гэсэн байгаа нь маргаан бүхий дээрх захирамжийн хавсралтад бичигдсэн гийн ******* нь энэхүү хэргийн нэхэмжлэгч мөн бөгөөд түүний эзэмшиж байсан газруудыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн шийдвэрийг хариуцагч гаргасан болох нь нотлогдож байна.
- Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 147 дугаартай захирамжийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нээсэн “” ХХК-нд эзэмшүүлсэн гэх нэгж талбарын
- 602000719 дугаартай газрын хувийн хэрэгт нэхэмжлэгчид олгосон дугаартай гэрчилгээ, “ГАЗРЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ: Нэгж талбарын дугаар 602000719, Иргэний эцэг /эх/-ийн нэр: , Иргэн, хуулийн этгээдийн нэр: *******, Эрхийн хэлбэр: Эзэмшил, Талбайн хэмжээ /га/: 1.89 га, Газрын зориулалт: үр тариа, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ: “” ХХК, Шийдвэрийн дугаар, огноо: 2012.12.05 №Б/47, Талбайн хэмжээ /га/: 1.89 га БИЧИЛТ ХИЙСЭН: ...*******..., Албан тушаал: Газрын даамал, Огноо: 2016.05.2” гэх бичвэр бүхий баримт, 2020 онд “” ХХК-ийн гаргасан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан газрын байршлын кадастрын зураг,
- 602000718 дугаартай газрын хувийн хэрэгт нэхэмжлэгчид олгосон 008762 дугаартай гэрчилгээ, “ГАЗРЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ: Нэгж талбарын дугаар 602000718, Иргэний эцэг /эх/-ийн нэр: , Иргэн, хуулийн этгээдийн нэр: *******, Иргэний үнэмлэхийн дугаар: ГИ68042714, Шийдвэр гаргасан хуулийн этгээд: Сумын Засаг дарга, Шийдвэрийн дугаар, огноо: 2004.06.29 №52, Эрхийн хэлбэр: Эзэмшил, Талбайн хэмжээ /га/: 20 га, Газрын зориулалт: үр тариа, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:: Нэгж талбарын дугаар 602000718, Иргэний эцэг /эх/-ийн нэр: ******* ХХК, Шийдвэрийн дугаар, огноо: 2012.12.05 №147, Талбайн хэмжээ /га/: 16, БИЧИЛТ ХИЙСЭН: ...*******..., Албан тушаал: Газрын даамал, Огноо: 2016.05.2” гэх бичвэр бүхий баримт, 2006 оны 9 дүгээр сарын 12 болон 1 гэх огноотой “Тариалангийн газрын улсын тоо бүртгэлийн хуудас №262059” 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой “” ХХК-аас гаргасан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан газрын байршлын кадастрын зураг болон бусад баримтуудыг тус тус хадгалжээ. /Хэргийн 1 дүгээр хавтсын 119-149 дүгээр хуудас/
- Дээрх баримтууд дахь мэдээллээс дүгнэхэд Б.*******д улсын бүртгэлийн 008762 дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлсэн 20 га газарт нэгж талбарын 602000718 дугаарыг олгож, тухайн газрын 16 га-г, дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлсэн 14 га газарт нэгж талбарын 602000719 дугаарыг олгож, 1.89 га-г тус тус “” ХХК-нд эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна. Тодруулбал, Б.*******ы эзэмшиж байсан газрыг “” ХХК-д шилжүүлж, тухайн байршил бүхий газарт нэгж талбарын дугаар олгосон болох нь тогтоогдож байна.
- ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан газрын байршлын кадастрын зургаар нэгж талбарын 602000718 дугаар бүхий газар нь 16052. м2, нэгж талбарын 602000719 дугаар бүхий газар нь 18912.2 м2 талбайн хэмжээтэй болох нь тогтоогдож байх тул 008762 болон дугаарын гэрчилгээтэй газруудыг бүхэлд нь “” ХХК-нд эзэмшүүлсэн байна гэж дүгнэлээ.
- Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Б.*******ыг маргаанд дурдагдаж буй газруудыг эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын дугаарыг бичүүлээгүй, хэд гэсэн нэгж талбарын дугаартай газруудыг эзэмших эрхтэй нь тодорхойгүй, тухайн газруудын кадастрын зураглалыг хийлгээгүй гэж буруутгах үндэслэлгүй. Тодруулбал: Энд дурдагдсан үйл ажиллагааг захиргааны байгууллага, албан тушаалтан гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ үүргээ 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн болох нь “Нэгж талбарын дугаар олгох журам”-ууд болон гуравдагч этгээдийн 029510, 0295104 дугаартай гэрчилгээнүүдэд бичигдсэн нэгж талбарын дугаарын бүртгэлээр нотлогдож байна.
- Б.*******ы маргаан бүхий газруудыг эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаарыг “008762”, “” гэж улаан өнгийн бэхээр техник ашиглан бичсэн эх хувь гэрчилгээнүүд болон дээрх дугааруудыг гараар бичсэн гэрчилгээнүүдийн хуулбар хувь /газрын хувийн хэрэгт хадгалагдаж байсан/-ууд хэрэгт нотлох баримтаар цугларсан.
- Б.******* газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар гараар бичигдсэн хуулбар хувийг хуурамчаар үйлдэж бичсэн, эсхүл тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ хоёр өөрөөр хэвлэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх хууль ёсны үнэт цаас бүхий хэвлэгдсэн эх хувь баримтыг нотлох баримтаар үнэлсэн.
- Хариуцагчаас 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Б/147 дугаартай “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжид “НЭГ. -р багийн иргэд /хавсралтаар/ ******* ХХК-ийн хүсэлтийг харгалзан үзээд Доод Баян голын 54 га тариалангийн газрыг ******* ХХК-нд эзэмшүүлсүгэй. ХОЁР. Тус нэгж талбаруудад газар зохион байгуулалт хийж ажиллахыг газрын даамал /Г./-т даалгасугай” гэжээ.
- Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 8.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэсэн байх ба тус зүйлийн 8.2 дахь хэсэгт эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд түүнд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтуудыг хавсаргаж хүргүүлэхээр зохицуулсан.
- Гэтэл “” ХХК-нд эзэмшүүлсэн гэх нэгж талбарын 602000718 болон 602000719 дугаартай газруудын хувийн хэрэгт “” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ээс өөрөөр анхны эзэмшигч Б.*******аас эзэмшлийн газраа “” ХХК-нд шилжүүлэх хүсэлт болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, “” ХХК-аас 008762, дугаартай гэрчилгээнүүдийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримтууд хавсаргагдаагүй болох нь тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08, 202 оны дугаар сарын 21-ний өдрүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргагдсан баримтуудаар нотлогдож байна.
- Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-т тухайн шатны Засаг дарга эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хүсэлт, түүнд хавсарган хүргүүлсэн баримтууд нь Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулсны эцэст зохих шийдвэр гаргах бөгөөд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол тухайн шийдвэрийг үндэслэн сумын газрын даамалд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болох[1]-оор хуульчилсан.
- Газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуулиар зохицуулсан бөгөөд Газрын тухай хуулийн 8 дугаар зүйл дэх зохицуулалт нь газар эзэмших эрх шилжүүлэх талаар бус хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцааг зохицуулах агуулгыг илэрхийлж байна.
- Хариуцагч маргаан бүхий Б/147 дугаар захирамжийг гаргахдаа хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газруудыг “” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь захирамжийн “... ” ХХК-ийн хүсэлтийг харгалзан үзээд ...эзэмшүүлсүгэй” гэх хэсэг болон нэгж талбарын 602000718, 602000719 дугаартай газруудын хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов.
- Түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн гэж маргаж буй газрууд 14 болон 20 га хэмжээтэй болох нь 008762, дугаартай гэрчилгээнүүд, тухайн газруудын байршлын кадастрын зураг зэргээр нотлогдож байх ба маргаан бүхий дээрх захирамж /хавсралтын “”/-д заасан “56.25 га” гэх хэсэг нь ямар газрыг зааж буй нь ойлгомжгүй байна.
- Гуравдагч этгээдээс Б.*******ы эзэмшлийн 14 болон 20 га газрууд /эсхүл эзэмших эрх/-ыг худалдаж авсан гэж тайлбарлан шүүхэд ирүүлсэн бичгийн баримтад “Хэлцэл Газрын үнэд тооцсон /18.000.000/ Арван найман сая төгрөгийг/ хүлээн авсан Т.Д. *******, Л.Байгаль. Хүлээлгэн өгсөн Ж., Б.Бүрэнтогтох 2007.10.19” гэжээ.
- Тухайн баримтад тусгасан 18 сая төгрөг нь хэний өмчлөл, эзэмшил, ашиглалтын алинд нь хамаарах, хаана байршилтай, ямар хэмжээ, зориулалттай газрыг, хэдий хугацаагаар, хэрхэн үнэлж өгч байгаа мөнгө болох нь тодорхойгүйн дээр тухайн мөнгийг бодитоор өгч, авалцсан эсэх, хэрэв бодитоор өгч, авалцсан бөгөөд түүгээр Б.*******ы эзэмшлийн газар /эсхүл эзэмших эрх/-ыг үнэлж авсан гэж байгаа бол хэдэн төгрөг нь нэхэмжлэгчид олгогдох нь нотлогдохгүй байна.
- Гуравдагч этгээдийн зүгээс дээрх “Хэлцэл”-ийг хийсэн гэх Дагвын *******, *******гийн ******* нарын 2007 оны 10 дугаар сарын байдлаар арилжааны ямар банканд ямар ямар данс эзэмшиж байсан талаарх лавлагааг Монгол банкнаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 202 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 158/ШЗ202/0075 дугаартай захирамжаар хангасан боловч Монгол банкны 202 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б-10/70 дугаартай албан бичгээр “...Монголбанк иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон...” гэх хариуг ирүүлсэн.
- Гуравдагч этгээдээс дээрх “Хэлцэл”-ийг Б.*******ыг төлөөлж Д.*******, Л.******* нар хийсэн гэж тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй, эх сурвалжийг заагаагүй.
- Иймд “” ХХК нь Б.*******тай газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар харилцан тохиролцож, Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлцэл хийсэн болох нь тогтоогдохгүйн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан төлбөрийг түүнд шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
- Түүнчлэн Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1.-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж зааснаас өөрөөр Монгол Улсын Үндсэн хууль болон газрын асуудалтай холбогдох харилцааг зохицуулсан хууль тогтоомжид иргэн, аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшлийн газар болон газар эзэмших эрхийг үнэлж бусдад худалдах, худалдан авах талаарх харилцааг хүлээн зөвшөөрч хуульчилсан зохицуулалт байхгүй байна.
- Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь захиргааны акт, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргаж байгаа ба хариуцагч нь Б/147 дугаартай захирамжийг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байх тул тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль[2]-д заасан зохицуулалтыг энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэнэ.
- Гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7 дахь зохицуулалтыг үндэслэж маргасан бөгөөд тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.1-д “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэжээ.
- ******* аймгийн ******* сумын Засаг дарга нь хүн, хуулийн этгээдэд гэрчилгээгээр эзэмшүүлсэн газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий Б/147 дугаартай “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжаар гийн *******ы 008762, дугаарын гэрчилгээгээр эзэмшиж байсан газруудыг “” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын “гийн *******”-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
- Харин гуравдагч этгээдийн “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор шаардсан Б.*******д ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг гэх газарт байршилтай газруудыг эзэмших эрхийг олгосон улсын бүртгэлийн 008762, дугаартай гэрчилгээнүүдийг хариуцагчийн 2004 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, хүчин төгөлдөр үйлчилж буй 52 дугаартай захирамжид үндэслэн олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх зохицуулалтад нийцсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй.
- Мөн тухайн гэрчилгээнүүдэд газрын нэгж талбарын дугаарыг тэмдэглээгүйн улмаас түүгээр Б.*******д эзэмшүүлсэн газрын байршил, хэмжээ, зориулалт болон хугацааны тухайд ойлгомжгүй байдал үүсгэсэн “утга агуулгын илэрхий алдаа”-тай нөхцөл байдлыг үүсгэхгүй.
- Тиймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид улсын бүртгэлийн 008762, дугаартай гэрчилгээнүүдийг олгосон 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг гэх газарт байршилтай 14 болон 20 га[] газруудыг үр тарианы зориулалтаар эзэмших эрх үүсэх ба гэрчилгээнд заасан 15 жилийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дуусна[4].
- Б.******* нь “Миний газар эзэмших эрхийн хугацаа 2019 онд дуусах байсан тул уг хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан боловч сумын Засаг даргад байж бай гэж хойш тавьсаар өдий хүрсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.
- Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 0-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...” гэжээ.
- Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн /эх хувь баримт/ болон тус шүүхийн 202 оны дугаар сарын 21-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан Б.*******аас ******* сумын Засаг даргад хандаж гаргасан “Өргөдөл”[5]-үүдэд “2020.0.09”, “2021.01.1”, “2022.04.29” гэх огноонуудыг бичсэн байх тул тэрээр 008762, дугаартай гэрчилгээнүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө холбогдох хүсэлтийг гаргаж байсан болох нь нотлогдож байна. Харин түүний 2019 онд энэ талаарх хүсэлтийг хариуцагчид гаргаж байсан болох нь тогтоогдсонгүй.
- Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /...сум...-ийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал... бүртгэнэ/-т хариуцагч нь Б.*******ы гаргасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан.
- Гэхдээ энэхүү шийдвэрийг гаргахдаа сумын Засаг дарга нь газар эзэмших эрх бүхий этгээд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар хуульчилсан.
- Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/170 дугаартай “... овогтой *******ы өргөдөлд дурдагдсан газрууд нь ХАС-5 ХХК-тай хоорондын маргаантай байгаа тул маргаан шийдвэрлэгдэж дуустал сунгах боломжгүй болохыг тодорхойлов” гэх бичвэр бүхий албан бичгийг тус шүүхэд хаяглан хүргүүлсэн нь уг хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн гэж үзэх боломжгүйн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна.
- Нэхэмжлэгч нь хариуцагчид газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гаргасан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт зэргийг хавсаргасан хүргүүлэх, хариуцагч нь тухайн баримтуудыг судлан үзсэний эцэст Б.*******ы газар эзэмших эрхийн 008762, дугаартай гэрчилгээнүүдийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай.
- Газар эзэмшигчийн гаргасан хүсэлт, түүнд хавсарган хүргүүлсэн баримтад үнэлэлт дүгнэлт өгөх нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах харилцаа юм.
- Нөгөө талаар нэхэмжлэгч нь 008762, дугаартай гэрчилгээнүүдээр 20 болон 14 га газрыг эзэмших эрхтэйнхээ хувьд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн дээр 2019 оныхоос бусад жилүүдэд ногдох газрын төлбөрийг төлж байгаагүй, тухайн газруудад 2007 он хүртэл хоёр жилийн хугацаанд тариалалт хийснээс бусад хугацаанд тухайн газрыг зориулалтаар нь ашиглаагүй, газар эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлж, газрыг хураалгахгүй байхаар тохиролцон “” ХХК-нд ашиглуулж байсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
- Мөн нэхэмжлэгч нь өөрт олгогдсон газар эзэмших эрхийн 008762, дугаартай гэрчилгээнүүдийн хугацааг сунгуулах хүсэлтдээ Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан баримтуудыг хавсарган хариуцагчид хүргүүлсэн эсэх талаар шүүхэд тайлбарлаагүйн дээр хариуцагчаас түүний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй болох нь түүний 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/170, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/199, 202 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/78 дугаарын албан бичгээр ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байна.
- ******* сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг гүйцэтгэсний эцэст зохих шийдвэр гаргахаар байх тул Б.*******ы газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн хугацааг сунгах эсэх талаарх Засаг даргын үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс шууд оролцон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 008762, дугаартай гэрчилгээнүүдийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байх тул “Б.*******ы газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг ******* аймгийн ******* сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106..2, 106..1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8., Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын гийн *******д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох Б.*******ы газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг ******* сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг, мөн гуравдагч этгээдийн “******* аймгийн ******* сумын Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан Б.*******ы нэр дээр “2006 оны 5 дугаар сарын 04” гэх огноотой 008762 дугаартай газар эзэмших эрхийн 2 ширхэг гэрчилгээ, гэх дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД П.УУГАНЦЭЦЭГ
Д.САРАНГЭРЭЛ
[1] Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн дээрх хэсгүүдийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх зохицуулалтаар бичив.
[2] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.
[] Улсын бүртгэлийн 008762 болон дугаартай гэрчилгээнүүдэд тэмдэглэснээр бичив.
[4] Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .9 “Жил...-р тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр ...дуусна”.
[5] Тухайн нотлох баримтуудад бичсэн бичвэрээр оруулав.