Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00187

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00187

Баян-Өлгий аймаг

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга (Засаг дарга Ш.А, утас 99413500)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын **** дүгээр багт оршин суух, “ЦБ” ХХК-ийн захирал ажилтай, Н овогт Х.Б,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын 0*** дүгээр багт оршин суух, “ЦБ” ХХК-ийн гишүүн, Н овогт Х.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга Ш.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б (Улаанбаатар хотоос цахимаар)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газрыг зориулалтын бусаар ашигласан хууль бус үйлдэл гаргасан хариуцагч Х.Б, Х.Х нараас  хууль бусаар өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргуулахыг хүссэн байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Х.Х, Х.Б нарт холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах тухай гэж тодруулсан болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 тоот захирамжаар хүсэлт гаргасан иргэн Х.Б, Х.Х нарт А сумын Х багийн нутаг дэвсгэр “Б” нэртэй газраас  “Ферм байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар 200 га газрыг өмчлүүлж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №***** тоот гэрчилгээ олгосон байна.

1.2.Иргэн Х.Б, Х.Х нарт  “Ферм байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар дараах үндэслэлээр хууль зөрчсөн, илт хууль бус эрхийн акт гэж үзэж байна.

 1.3.Иргэн Х.Б, Х.Х нарт Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 тоот захирамжаар өмчлүүлсэн 200 га талбай бүхий газар нь “Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан сумын Газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, Х.Б, Х.Х нар өмчлүүлсэн “Б” гэх газар нь А сумын “Газар тариалангийн бүс нутаг”-т огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар юм.

1.4.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д “...Иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлсэн газар хамаарч байгаа бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр “үнээр” нь худалдаж түүнд өмчлүүлэх” гэжээ. Гэтэл Х.Б, Х.Х нарт “өмчлүүлсэн 200 га газар” нь өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлсэн газарт хамааралгүй ба Х.Б, Х.Х нар нь өмчлөлд авсан 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж худалдаж аваагүй байна. Энэ нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д заасныг ноцтой зөрчсөн явдал мөн.

1.5.Хариуцагч Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх нөхцөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д зааснаар “үнээр нь худалдах”, эсвэл 5.1.8.2-т зааснаар “дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх” байтал А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 тоот захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

 1.6.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Үнэлгээ хийсэн тухай” 01 тоот дүгнэлтээр Х.Б, Х.Х нарт “газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэ 230707200 төгрөгийн ханштай байна. Гэвч газар өмчлөгч Х.Б, Х.Х нар нь газрын үнэ 230707200 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасан “...өмчилж авсан газрын үнийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна” гэснийг ноцтой зөрчиж байна.

1.7.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “Газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй” гэж заасан юм. Гэтэл Х.Б, Х.Х нар нь Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 тоот захирамжаар 200 га газрыг газар тариалангийн зориулалтаар өмчилж авсан мөртлөө 2008 оноос одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, тарианы үр тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй бөгөөд байгалийн өвсийг хадаж хувийн журмаар худалдан ашиг олох зорилготой ажиллаж байна. Мөн тухайн бүс нутагт амьдардаг айл өрхийг хөөж туух, хэрүүл маргаан гаргах, тэр орчмын айлын малыг “хадлангийн бус” хугацаанд бэлчээхгүй байх зэргээр зохисгүй авир гаргаж байна.

1.8.Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д “газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно” гэж хатуу заасан тул Х.Б, Х.Х нар нь газар тариалангийн зориулалтаар 200 га газрыг өмчилж авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

1.9.Эдгээр үндэслэлээр иргэн Х.Б, Х.Х нарт А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 тоот захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д заасан үндэслэлээр А сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай” А/47 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар “газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.10.Мөн хариуцагч нараас газраа өмчилж авсан тул дархан эрхтэй, тухайн өмчлөх эрхэд хэн ч халдаж чадахгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Өмчлөх эрхийг хязгаарлаж, хүчингүй болгож болдог, энэ талаар хуулийн заалт байгаа.

1.11.Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасан байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах” гэж заасан байгаа.

1.12.Эдгээр хуулийн заалтын дагуу сумын Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Хариуцагч нар газар тариалангийн зориулалтаар авсан газрыг уг зориулалтаар ашиглахгүй байгаа нь сумын Засаг даргад нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Газар өмчлөгч иргэний үүргийг зааж өгсөн байгаа. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч нар газар тариалангийн зориулалтаар газраа өмчилж авсан бол зөвхөн уг зориулалтаар өмчлөх үүрэг хүлээдэг байгаа.

1.13.Хариуцагчдад уг газарт мод тарих, хадлан бэлдэх зориулалтаар газрыг олгоогүй байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах гэж газар өмчлөгчид хориглох заалтыг заасан. Энэ заалтын дагуу хариуцагч нар 200га газрыг 2008 онд өмчилж авснаас эхлэн газар тариалангийн зориулалтаас бусдаар ашиглахыг хориглосон байгаа.

1.14.Сумын Засаг даргад ард иргэдээс ажил хүсэх тухай,  газар олгох тухай өргөдөл их ирдэг. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1, 8.1-т “иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байх бөгөөд иргэн хүсэлт  гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлнэ” гэж заасан. Гэтэл Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь газрын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд өмчлүүлэх газарт хамаарахгүй ба тэд өмчлөлд авсан газрын суурь үнэ болох 230,770,200 төгрөгийг төлөөгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 5.1, 8.1-т заасан заалтыг ноцтой зөрчсөн.

1.15.Хариуцагч Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэх тохиолдолд Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1, 8.1-т зааснаар үнээр нь худалдах эсхүл, 5.1.8.2-т зааснаар дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх ёстой байтал хариуцагч нарт тухайн маргаан бүхий газрыг А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

1.16.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээ хийсэн тухай 01 тоот дүгнэлтээр Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газрын суурь үнэлгээ 230.770.200 төгрөг байна.  Гэвч Х.Б, Х.Х нар нь газрын суурь үнийг одоо хүртэл төлөөгүйн  Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан “Иргэн энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авсан газрын үнийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна” гэх заалтыг зөрчиж байна.

1.17.Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах” гэж заасан. Гэтэл хариуцагч Х.Б, Х.Х нар нь Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын  2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар газар тариалангийн зориулалтаар 200 га газар өмчилж авсан мөртлөө 2008 оноос хойш өнөөг хүртэл тухайн газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглаагүй, үр тариа тарих, малын тэжээл тарьж ургуулаагүй. Харин тухайн газраас байгалийн өвсийг хадаж, худалдан борлуулж ашиг олж байна.  

1.18.Хариуцагч нар уг газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглахгүй байвал 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хуулийн хориглох заалтыг зөрчиж ирсэн гэсэн үг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно гэж хуулийн хориглосон заалтыг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцохоор зааж өгсөн. Газрыг хураан авах нэхэмжлэлийг Засаг дарга гаргахаар заасан тул нэхэмжлэл гаргасан.

1.19.Хариуцагч нар өмчилж авсан газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь 2020 оны Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, тус шүүхийн удаа дараагийн гаргасан шийдвэр, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа.

1.20.Хариуцагчийн зүгээс ЦБ компанийн мод тарина, амралтын газар байгуулна зэрэг төсөл боловсруулсан байна. Энэ нь өнөөдрийн хэрэг маргаан, уг газрыг зориулалтаар ашиглахад ямар ч холбоо хамааралгүй. 2019 онд анх маргаан гарахад мөн адилхан алимын мод, чацарганын мод тарина зэргээр тайлбарлаж байсан. Үүнээс одоо биелэгдсэн зүйл байхгүй байна. Тоног төхөөрөмж худалдаж авсан гэж хавтаст хэрэгт зураг хавсаргасан байна. Уг техник, тоног төхөөрөмж хариуцагч нарын тоног төхөөрөмж мөн эсэх нь эргэлзээтэй, бусад хүний тоног төхөөрөмжийн зургийг хавсаргасан байж болно. Уг техник хэрэгслүүд өөрийн гэдгийг нотлох баримт, техникийн гэрчилгээ байх ёстой, үүнийг хавтаст хэрэгт хавсаргаагүй юм байна.

1.21.Хариуцагч уг өмчлөлийн газарт компани байгуулан 10-аад хүнийг ажиллуулж байгаа гэж мэдүүлж байгаа ч ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, цалин олгож байгаа талаар баримтаа ирүүлээгүй, дандаа хуурамч нотлох баримт бүрдүүлдэг.

1.22.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Монгол Улсын иргэнд ахуйн зориулалтаар 0,07 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлж, бусад зориулалтаар, мөн хэмжээ нь 0,07 га газраас их бол дуудлага худалдаагаар худалдахаар заасан байхад өмнөх Засаг дарга байсан М.Н, хариуцагчийн хамт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн байна.

1.23.Сумын иргэдэд хадлангийн газар олдохгүй байхад 2 хүнд 200 га газрыг өмчлүүлсэн хэрэг зохимжтой шийдвэр бэ гэдэг асуулт бий. Мөн уг газраа зориулалтаар нь ашиглахгүй байна.

1.24.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар газрыг зориулалтын бусаар ашигласан хууль бус үйлдэл гаргасан хариуцагч Х.Б, Х.Х нараас хууль бус өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн хариу тайлбартаа:

2.1.А сумын Засаг дарга асан С.Бекетийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А/47 тоот захирамж нь хууль бус захирамж болох нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох хуулийн заалтаар нотлогдож байна. 10 жилийн өмнө зохих хууль журмын дагуу тухайн иргэнд өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох эрхгүй. Өмчилсөн газрыг хууль зөрсөн гэж үзвэл газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан сумын Засаг дарга 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хураах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг.

2.2.Хариуцагч Х.Х бид хоёр А сумын “Х” ***-р багийн нутаг болох “Б” хэмээх газраас 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 200 га газрыг албан ёсоор өмчилж авсан. Өмчлөлийн эрх үүссэн үе болон өмнөх үеийн газрын төлөв байдлын талаар дурдахад уг 200 га талбай бүхий “Б” хэмээх газар нь 1959 оноос 1996 оны сүүлийн хагас хүртэл Б сумын Б багт харьяалагдаж байсан ба 1997 оноос А сумын Х ***-р багт харьяалагдах болсон түүхтэй.

2.3.Энэхүү газар нь баруун буюу дээд хэсэгтээ социалист нийгмийн үед Б сумын ард иргэдийн хэрэгцээг хангаж байсан төмс, хүнсний ногоо болон үхрийн ферм, морин өртөөний хэрэгцээг хангаж байсан ногоон тэжээлийн (тариалж байсан) 20-25 га талбайтай байсан. Дунд хэсэгтээ үхрийн фермийн өвлийн Хаа, саравч, эргүүлэгтэй худаг, склад, халуун ус, өвсний фондын чулуу Хаа бүхий барилга байгууламжтай байсан ба энэ байгууламжийн зарим хэсгийг бид хариуцан авч үлдэн хэрэглэж байгаа.

2.4.Тэрнээс хойш Б толгойн зүүн болон урьд хэсгээр өвс, ургамал нэг их ургаад байдаггүй, чулуулаг атаршсан 100 орчим га газар бий. Энэ 100 га газарт чацаргана томоохон цэцэрлэг байгуулахаар төсөл боловсруулан (912,0 сая төгрөгийн) ХХААХҮЯамны ЖДҮХСанд болон Азийн хөгжлийн банкны Монголын хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт өргөн барьж танилцуулаад байгаа. Доод хэсэгт миний аав болох А.Хы өвөлжөө бүхий харгана дэрс холилдсон 75-80 га газар бий. Энэ газарт (Бад) Х гэдэг хүн 1955 оноос нутагласан ба 10 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Уг газарт 13 өрх нэмэгдэн гал голомтоо бадрааж өнөр өтгөн аж төрөн амьдарч ирсэн. Энэ Б гэдэг газар нутгийг 64 жил эзэмшин оршин сууж байгаа бөгөөд өсөж төрсөн 13 өрхийн 78 хүний амьдрал ямар нэгэн хэлбэрээр энэ газартай шууд холбоотой байгаа юм.

2.5.Б хэмээх газар газар тариалан эрхлэх, фермер байгуулах боломжтой нэн тохиромжтой газар. 2007-2008 оны үед тухайн газар 2007-2008 оны үед тухайн газар маш их элстэй, газрын хөрс, мод ургамал маш их цөөрсөн цөлжилттэй, чулуулаг хөрс ихтэй байсан.

2.6.Иймээс 2008 онд фермерийн аж ахуйн цогцолбор төслийг боловсруулж аймаг, сумын удирдлагуудад танилцуулж ХААГазар, ХХААЯам, УИХ-ын ХХАА-н байнгын хороогоор уламжлагдан сайшаан дэмжигдэж манай 5 өрхийн гишүүд хувь нийлүүлсэн “ЦБ” ХХК-ийг байгуулсан. Компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, МАА, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх тухайн үеийн болон хэтийн зорилго зорилтуудыг сумын удирдлагууд сайшаан дэмжиж миний гаргасан өргөдлийг хүлээн авч газар өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг үндэслэн 53 жил тасралтгүй Бад амьдран эзэмшиж оршин сууж ирсэн Хы айлын Х.Б, Х.Х нарт (өөр ямар нэгэн хүний эрх үүсээгүй) өмчлүүлэх захирамжийг Засаг дарга гаргасан.

2.7.Өмчлүүлэхдээ давуу эрхээр үнэлэн өмчлүүлсэн тул сумын тухайн үеийн газрын даамал Монгол Улсын ХАА-н газрын үнэлгээний итгэлцүүрээр бодож 18 сая төгрөгөөр үнэлэн танилцуулсан. Уг мөнгийг фермерийн аж ахуйн цогцолбор төслийн санхүүжилтээс төлүүлэн авахаар хойшлуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уламжилсан. Улсын бүртгэлийн хэлтэс зохих журмын дагуу 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ЭХӨЭТХЭХБЭУБүртгэлийн 000061574 тоот гэрчилгээг олгосон.

2.8.Одоогийн байдлаар 200 га газрын өмчлөлийн эрх үүсээд 11 жил 03 сар 20 хоног болж байна. Гэрчилгээний утга нь фермер байгуулах газар тариалангийн зориулалттай. Би өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлэн ажиллаж байна. Малын тоо толгой жил дараалан өсөн нэмэгдэж малчдын аж амьдрал сайжирсан байгаа. Адууны фермийг тогтвортой ажиллуулахаар анхаарч байгаа. Адуу, үхэр, хонины тоо толгой өссөн байгаа. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүний ажлын байртай болохоор зорин санхүүжилтээ хүлээгээд байгаа. Өнгөрсөн 11 жилд аймаг сумын модон ченжүүдээс уулын малчдын мод түлээ бэлтгэх ой сүйтгэх халдлагаас хамгаалж усалгааг сайжруулсны үр дүнд жил бүр цэвэрлэгээ арчилгааг хийж Б хэмээх газрыг хайрлан хамгаалснаар уг газрын өнөөгийн төрх байдал чанар эрс сайжирсан байгаа. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан.

2.9.Санхүүгийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа, татвар төлөгдөж байгаа, ямаа, тэмээний ферм байгуулсан, жил болгон зохих дээд шатны газарт хүсэлт явуулж байгаа. Байгал орчны сайдын фермерийн аж ахуй тасралтгүй явуулах боломжтой гэх дүгнэлт, тухайн газар өмчилж авснаас өмнө болон өмчилж авсны дараа газрын төлөв байдлын өөрчлөлтийн зураг зэрэг нотлох баримтууд байгаа. Зориулалтын дагуу ашиглахгүй байна гэж үзэх ямар ч боломжгүй юм.

2.10.Маргаан бүхий газрыг 2008 онд өмчилж авсны дараа тухайн газрын төрх байдал өөрчлөгдсөн.  Бид хүч хөдөлмөр зарцуулсан.  Усалгаа хийх гээд ус гаргаж чадахгүй 2-3 жил явсан. Баян-Өлгий аймаг болон Ховд аймгаас мэргэжлийн хүн аваачиж, шуудуу татаж байсан. Цаг агаарын өөрчлөлттэй холбоотой Ховд голын усны нөөц нэмэгдсэнтэй холбоотой сүүлийн 3-4 жил устай болсон. Бидний гаргасан шуудуу гол урсах хэмжээний болсон.  Уг газрын өнгө төрх 2008 онд анх өмчилж авснаас өөрчлөгдсөн. Чулуу багасаж, ялзмагийн агууламж багассан учир зориулалтын дагуу усалгаа хийгээд фермерээ байгуулаад компани үйл ажиллагаа явуулж байна.

2.11.Манай “ЦБ” ХХК нь улсын бүртгэл болон татварын албанд бүртгэлтэй, жилд нэг удаа санхүүгийн тайлан өгдөг. Мөн татварын тайлан өгч татвар төлдөг.  Тухайн газарт амьдарч байгаа 4-5 айл хувь нийлүүлж ЦБ ХХК-ийг байгуулсан. Тэмээ, ямааны энгийн ферм ажиллуулж байгаа. Жил бүр мал тоолуулдаг. Бид Ховд аймгаас 2 удаа тэмээ худалдаж авсан. Мөн Ховд аймгаас 1000 толгой ямаа авчирсан. Ховд аймгаас эхний удаа 60 тэмээ, дараа нь 40 тэмээ худалдаж авчирсан. Эхний удаа авчирсан тэмээнийхээ талыг нь Хозыбай гэх хүнд худалдсан. Тухайн үед бидний явуулж байгаа бодит үйл ажиллагааг үнэлээд  А сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчийн хурал, газрын даамал, байгаль орчны байцаагч нар бид нарын гаргасан хүсэлтийг хянаж үзээд шийдвэр гаргасан.

2.12.Бид уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдгийг татвар төлж байгаа баримт бичиг болон холбогдох нотлох баримтуудыг хараад мэдэх ёстой. Компани байгуулаад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байхад нэхэмжлэгч “зориулалтын дагуу ашиглахгүй байгаа” гэж хэлэх ёсгүй.  Нэхэмжлэгч төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлж байгаа хүн. Бид нарыг компанитай, хэдэн тооны мал хөрөнгөтэй, ямар үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдгийг мэдэж байгаа мөртлөө зориуд ингэж хандаж байгаа гэж үзэж байна.

2.13.Би улсын бүртгэлийн гэрчилгээг өөрөө үйлдэж авах боломжгүй. Улсын бүртгэлийн хэлтэс албан ёсны эрхийн актыг үндэслээд гэрчилгээ бичиж өгдөг гэдгийг хэлмээр байна. Үүнийг саяхан Захиргааны хэргийн шүүх нотолсон. Тухайн газар чацарганын мод тарих, хүнсний ногоо тарих асуудал шууд санхүүжилттэй холбоотой. Би 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл хөтөлбөр боловсруулаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газарт өгч байсан боловч шийдэгдээгүй.  Хэрэв тэр төсөл хэрэгжсэн бол Өвөрхангай аймгийг Хархорин чацаргана компанитай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий газарт чацарганын цэцэрлэг байгуулах байсан.

2.14.Компани байгуулаад мал аж ахуй, фермерийн үйл ажиллагааг эрхлээд явж байна.  Анх газрыг өмчилж авах үед 5-6 машин өвс хаддаг байсан. Бид тухайн газрыг хамгаалж, усалсны үндсэн дээр одоо тухайн газраас 100 гаруй машин өвс хаддаг болсон. Бид ой модыг хамгаалж, тухайн газарт эзэн болсны үндсэн дээр 100 гаруй өвс хаддаг болсон. Би ард иргэдийг хөөсөн асуудал байхгүй. Хэрэв ийм асуудал байвал шүүхэд хандах ёстой.

2.15.Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн байна уу, хууль бус өмчлүүлсэн байна уу, хуулийн дагуу өмчлүүлсэн эсэх талаар Захиргааны хэргийн шүүхийн шүүх хоёр удаа манай талд шийдвэр гаргасан.

2.16.Google map-аас 2003 оны сансар авсан зураг бий. Тухайн зургаас харвал Ховд гол фермийн байгууламжаас нэлээд зайтай байгаа нь харагддаг. 2019 оны үерээс шалтгаалан тухайн газарт жижиг гол, цөөрөм бий болсон байдаг. Шинжээчид тухайн Хаанд байсан байр, хүн, мал нь яагаад одоо тухайн газарт байхгүй байгааг нягтлаагүй байна. Гол бий болсон тул тухайн газарт байсан байрнуудыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Иймд тухайн гол өөрөө сүүлд бий болсон тул усны асуудал зөрчигдсөн гэх үндэслэлгүй байгаа. Байгал орчны шинжээч Болатханы дүгнэлт нь бас буруу, зөрүүтэй гарсан. Байгал, орчин аялал жуулчлалын газрын ерөнхий шинжээч Мандатын дүгнэлтээр Фермер байгуулах бүрэн боломжтой гэх дүгнэлт гарсан байдаг. 2022 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэмжлэгээр 5га газарт төмс, хүнсний ногоо тариалах жагсаалтад багтааж, санхүүжилт олгохоор болсон ч санхүүжилт одоогоор олгогдоогүй байгаа.

2.17.Мал аж ахуй фермерийн үйл ажиллагаанаас тогтмол татвар төлж байгаа. Анхнаасаа тариалангийн зориулалттай газар биш, хадлангийн зориулалттай газар байсан. Газар тариалангийн хувьд энэ жилээс хийхээр төлөвлөж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын яамд байгаа төсөл Байгал орчин, аялал жуулчлалын яамд уламжлагдаж байгаа. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд энэ жил 50 га-д чацаргана тариалах гэрээ, хэлэлцээр хийж, Өвөрхангай аймгийн компаниас 83,000 ширхэг суулгац худалдаж авахаар болсон.

2.18.Уг төслийг Аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Ойн ангитай хамтран хэрэгжүүлэхээр болж байгаа. 2022 онд Байгал орчин, аялал жуулчлалын газраас бүх сумдад чацаргана тариалахыг хүссэн албан бичиг манай аймгийн бүх сумдад хүргүүлсэн байдаг ч санхүүжилт нь олгогдоогүй тул энэ жилээс чацарганын суулгац авахаар болсон. Тухайн газрыг өмчилж авснаас хойш фермерийн аж ахуй эрхэлж байгаа. Газрыг өмчилж авсны дараахан Ховд аймгаас 37, Увс аймгаас 20 гаруй толгой тэмээ авч ирж үржүүлж 2 жилийн дотор тэмээний тоог 80 толгойд хүргүүлсэн байгаа. Уг тэмээн сүргээсээ 30 толгой тэмээг Их булан гэх газарт байдаг тэмээ үржүүлэх сонирхолтой хүн худалдсан байдаг. Тэмээний сүү, хоормог, тэмээний ноос зэргийг захад байнга нийлүүлдэг байгаа.

2.19.Манай компани 5 гишүүнтэй. Манай компани 2008 онд байгуулагдаж, тухайн жилдээ газар өмчилж авсан байдаг. Компанийн 5 гишүүн нь 5 малчин гэж ойлгож болно. Манай эцэг, эх олон жил нутагласан болохоор уг газрыг давуу эрхтэйгээр өмчилсөн, уг газарт биднээс өөр этгээдийн эрх үүсээгүй байгаа. Тухайн газраас хадлан авдаг 3-4 хүн байдаг. Тухайн хүмүүсийг миний өмчлөл газраас хадлан авсан гэж хэд хэдэн удаа хадлан авахыг нь хорьсон үе байгаа.

2.20.Байгаль орчин аялал жуулчлалын яамд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга явуулсан бичигтээ ...Тус аймгийн А сумд газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг ЦБ ХХК нь 2022 онд Засгийн газраас зарласан тариаланчдад олгох 3 хувийн зээлд хамрагдсан боловч санхүүжиж чадаагүй нь үнэн болно. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд уг компани өөрийн өмчлөлийн газрын 50 га-д чацаргана, 5 га-д төмс тариалахаар төсөл боловсруулж яамд хүргүүлсэн тул дэмжиж өгнө үү... гэх бичиг өгсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрвөл манай компанийн үйл ажиллагаа зогсох, доголдох тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа.

2.21.Иймд өмчлөлийн газарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид улам эрчимтэй томоохон бүтээн байгуулахаар зорин ажиллаж байгаа бидний үйл ажиллагааг тасалдуулан гэсэн сумын одоогийн удирдлага, зохих албан тушаалтнуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр олгосон №0202000010 дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтний 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Үнэлгээ хийсэн тухай” дүгнэлт, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А/47 дугаартай “Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай” захирамж, Баян-Өлгий аймгийн А сумын *** дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоол, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын орлогчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/111, 1/112 дугаартай тодорхойлолтууд, Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1/56 дугаартай “Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст” хаягласан албан бичиг, Ахлах аудитор М.Айнурын  2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын хүсэлтийн дагуу хийсэн аудитын танилцуулга, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/02 дугаар албан бичиг, “ЦБ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “ЦБ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 26 дугаартай албан бичиг,  Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай “2008 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт байршил, хэмжээ газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааны 42 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр олгосон №0202000010 дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, тус шүүхийн архиваас хуулбарлаж олгосон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020.02.05-ны өдөр гэрчээр М.Нийг асуусан гэрчийн мэдүүлэг, 2020.02.05-ны өдөр маргаан бүхий 200 газар газарт үзлэг хийсэн “Үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан схем зураг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/34 дугаартай “Ш.Аийг А сумын Засаг даргаар томилох тухай” захирамж,  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШЗ2023/0065 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/ШТ2023/0581 дугаартай “Шүүгчийн захирамжийг өөрчлөх тухай” тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШЗ2023/0204 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2023/0066 дугаартай шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч нараас Баян-Өлгий аймгийн Худалдаа үйлчилгээний “Тирлик” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай “Тодорхойлолт”, Баян-Өлгий аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/04 дугаартай тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШЗ2019/0421 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1-01/1180 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Ах дам” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №01 дугаартай “Тодорхойлолт”, “Цөгцийн-Б” ХХК-ийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/01 дугаартай “Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт” хаягласан албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ЧС-ХХ-АГ/2017/10 дугаартай “Чацарганын суулгац худалдах, худалдан авах гэрээ”, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1-01/1099 дугаар албан бичиг, “Алтайн жимс” холбооны 2017 оны 10 дугаар 27-ны өдрийн 01/01 дугаартай албан бичиг, нэгж талбарын дугаар: *****, хаяг:А сумын ***-р баг, “Б” нэртэй газар “Х.Бын Өмчлөлд байгаа газрын байршлын кадастрын зураг”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний 2015 оны 9 дүгээр сарын 17-ны 17 дугаартай “Ерөнхий үнэлгээний дүгнэлт”, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар албан бичиг, “ЦБ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1 дугаартай “Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн анги”-д хаягласан албан бичиг, Баян-Өлгий аймгийн А сумын байгаль орчны улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай “Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт”, “ЦБ” ХХК-ийн Б толгойн, Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн танилцуулга, энэ төслийн “Хөрөнгө оруулалтын зардлын тооцоо эх үүсвэр”, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгээс хураан авах, жимс, орлогын 7 жилийн урьдчилсан тооцоо”, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгийн” үйл ажиллагааны нийт зардал 7 жилээр”,  хураан авах, жимс, орлогын 7 жилийн урьдчилсан тооцоо”, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллагсдын орон тоо цалингийн зардал, “Талбай суулгац, хор бордооны 7 жилийн зардлын тооцоо”, Хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, хэрэгслийн зардлын 7 жилээр гаргасан тооцоо, Чацаргана тариалалтын болон талбайн хөрсний усалгааны норм, ашигт ажиллагааны тооцоо, Төслийн 7 жилийн эдийн засгийн үр дүнгийн тооцоо, Монголын Татварын албанаас  олгосон “Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт”, Монголын Татварын албанаас  олгосон №210104000738 дугаартай “Татвар төлөгчийн гэрчилгээ”, ЦБ ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан, тус компанийн 2021 оны 4 дүгээр улирлын орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Уужим алтай аудит ХХК-ийн хараат бус аудиторын “ЦБ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн санхүүгийн тайлан” аудит хийгдсэн тайлан, “Мал тэжээвэр амьтан, Хаа худгийн мал тооллогын 2021 оны, 2022 оны “А дансны” Х.А, А.Асылбек, Х.М, М.Ж, Х.Х нарын баримт, А сумын Засаг даргын орлогчоос Х.А, А.Асылбек, Х.М, М.Ж, Х.Х нарын 2021 он, 2022 оны жилийн эцэст тоолуулсан малын тоо, толгой талаарх тодорхойлолт, Тоног төхөөрөмжийн гэрэл зураг 2 хуудас, ЦБ ХХК-ийн эд анги тоног төхөөрөмж худалдаж авсан гэх 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэх”, РД:3063542 дугаартай “ЦБ” ХХК-ийн “Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого” гэж бичсэн нүүр хуудас, 2008 оны ЦБ” ХХК-ийн сансраас авсан зураг, маргаан бүхий газрын фото зураг 7 хуудас, “Баян-Б" аялал, жуулчлал, амралт, сувиллын цогцолбор баазын төсөл гэрэл зураг, Баян-Өлгий аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хангахаас татгалзаж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай 130/2022/03372 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”, 2003 оны сансрын зураг, маргаан бүхий газарт үзлэг хийх явцад баталгаажуулж авсан фото зураг 3 ширхэг, Баян-Өлгий аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.Б, Х.Х нарын үүсгэн байгуулсан “ЦБ ХХК-ийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”, “Н” хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлаагаа зэрэг дэлгэрэнгүй лавлагаануудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга Ш.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нарт маргаан бүхий 200 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад хууль бусаар өмчлүүлсэн, газрын суурь үнэ 230,707,200 төгрөгийг төлөөгүй, өмчлүүлсэн газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн болон фермийн зориулалтаар ашиглаагүй гэж тодорхойлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн хариуцагч Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураан авах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн байна.

8.Хариуцагч бөгөөд хариуцагч Х.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Маргаан бүхий 200 га газрыг фермерийн болон газар тариалангийн зориулалтаар зохих журмын дагуу өмчилж авсан, ингэний болон ямааны мал аж ахуйн фермер байгуулан үйл ажиллагааг өргөжүүлж байна. Газар тариалан эрхлэхээр удаа дараа төсөл бичиж 50-100 хүнийг ажлын байртай болгохоор зорин санхүүжилт хүссэн боловч шийдвэрлэгдээгүй. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд газрын хөрсийг тариалангийн зориулалтад бэлтгэж, усалгааг сайжруулсан. Өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан гэж эс зөвшөөрч маргажээ.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

9.1.Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар Х.Б, Х.Х нарт тус сумын Х багийн Б гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн байна.

9.2.Улмаар Х.Б, Х.Х нарт Баян-Өлгий аймгийн А сумын *** дүгээр баг Б гэдэг газраас ***** нэгж талбарын дугаартай фермер байгуулах, газар тариалан ашиглах зориулалттай 200 га газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0202000010 дугаарт бүртгэж, 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр олгосон ***** дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас олгосон  байна. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус зааснаар хариуцагч Х.Б, Х.Х нар нь Баян-Өлгий аймгийн А сумын *** дүгээр баг Б гэдэг газраас ***** нэгж талбарын дугаартай фермер байгуулах, газар тариалан ашиглах зориулалттай 200 га газрын хууль ёсны өмчлөгчид мөн байна.

9.3.Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А/47 дугаартай “Газар өмчлөх захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжаар А сумын Х багийн Б гэдэг газраас иргэн Хы Б, Х нар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй Ховд голын сав газарт орох атар /бэлчээр/-ийн газраас фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрхийг хүчингүйд тооцсон байна. 

Энэхүү Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А/47 дугаартай “Газар өмчлөх захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжийг Х.Б, Х.Х нар эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасныг баримтлан, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, газар өмчлөх эрхийг дуусгавар болгох, хязгаарлах тухай харилцааг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, энэ хуулиар газар өмчлүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах, газар өмчлөх эрхэд халдах эрхийг сумын Засаг даргад олгоогүй байна гэж дүгнэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/47 дугаар Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгосон нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар 110/ШШ2020/0015 дугаартай шийдвэрээр нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Иймд хариуцагч Х.Б, Х.Х нарт тус сумын Х багийн Б гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 тоот захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

9.4.Мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар110/ШШ2023/0066 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Асилагаас хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамж, иргэн Х.Б, Х.Х нар “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын ***** дугаартай 200 га газар өмчлүүлсэн Улсын бүртгэлийн 000067574 дугаартай гэрчилгээ нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х.Б, Х.Х нарт А сумын “Б” гэх газраас өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрх дуусгавар болгох шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Хали нарын 16 хүнээс Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 18 дугаар захирамж, иргэн Х.Б, Х.Х нар “Фермер байгуулах, газар тариалан эрхлэх” зориулалтаар өмчлүүлсэн нэгж талбарын ***** дугаартай 200 га газар өмчлүүлсэн Улсын бүртгэлийн 000067574 дугаартай гэрчилгээ нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х.Б, Х.Х нарт А сумын “Б” гэх газраас өмчлүүлсэн 200 га газрын өмчлөх эрх дуусгавар болгох шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

9.5.Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т “нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална”, 3-т “Өмчлөлийн эрхийг гагцхүү хууль заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Зургаадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, урсын нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тус тус заасан, эдгээр заалтуудаар Монгол Улсын иргэн нь газар өмчлөх эрхтэй, энэ эрхийг нь хууль бусаар хязгаарлахгүй байх түүнд халдахгүй байх”, мөн Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд нэхэмжлэгч А сумын Засаг дарга нь иргэний газар өмчлөх эрхийг өөрөө шийдвэр гаргаж хязгаарлаж үл болох бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэл гаргах замаар шүүхэд мэдүүлж, иргэнд өмчлүүлсэн газрыг шүүхийн журмаар хураах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байна.

9.6.Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгчийн хувьд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, мөн зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу иргэн өмчийнхөө газрыг газар тариалангийн зориулалт бусаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байна.

Иймээс нэхэмжлэгч Баян-өлгий аймгийн А сумын Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хариуцагч Х.Б, Х.Х нар 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс  А сумын Х багийн Б гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлөн авсан мөөртлөө  тухайн газрын зориулалтын дагуу ашиглаагүй тул тухайн газрын хураан авах шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

9.7.Хариуцагч Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн А сумын Х багийн Б гэдэг газраас 200 га газар нь тариалангийн бүс нутагт огт хамааралгүй, бэлчээрийн болон хадлангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн уламжлал бүхий газар, мөн уг газар нь газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй гэдэг нь  талуудын мэдүүлгээр нотлогдож байна.

9.8.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тухайн үед А сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Нээс гэрчийн мэдүүлэгт “...Миний бие А сумын Засаг даргаар ажиллаж байх үед буюу 2008 онд энэхүү захирамжийг гаргасан. ... Миний бие 2 удаа ийм том газрыг өмчлүүлэх боломжгүй гэж татгалзсан. Дараа нь 4 дүгээр сарын үед Хөдөө аж ахуйн яамнаас утасдаж, ...Х.Х, Х.Б нар нь фермер байгуулах гэж байгаа, боловсруулсан төсвийн төсөл нь батлагдана, тийм учраас газрын асуудлыг нь шийдвэрлэж өг гэсэн чиглэл өгсөн. Нэгэнт яамнаас шаардсан тул миний бие энэ захирамжийг гаргасан нь үнэн...” гэсэн байна.

9.9.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Х.Х, Х.Б нарт өмчлүүлсэн 200 га газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэл-д:... Үзлэг хийсэн газрын нийт талбайн хэмжээ 217.35 га, уг газарт Х.Хы өвөлжөөний байшин, малын Х хорооны хамт, Х.М-ын хаваржааны байшин, малын Хаа хорооны хамт, Х.Ж-ийн өвөлжөөний байшин, малын Хаа хорооны хамт, Х.А-ийн өвөлжөөний байшин, малын Хаа хороо, өвсний Хааны хамт байрладаг, тухайн газарт байгалийн жамаар чацарганын зэрлэг мод бүхэлд нь ургасан байдалтай...гэсэн байна.

9.10.Мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-д: ...Маргаан бүхий 200га газрын өмчлөгч Х.Б, Х.Х нар фермер болон тариалангийн газарт хамгаалалтын зориулалтаар Хаа татаагүй, ямар нэгэн тариалангийн талбай харагдаагүй, мөн фермерийн зориулалттай баригдсан Хаа байхгүй ба зөвхөн өвөлжөөний чулуу Хаа, модон байшин байсан. Ферм байгуулсан гэсэн чулуу Хааны хэмжилтийг авч сансрын зурагт оруулахад 2003 оны сансрын зурагт харагдаж байна (Зураг-1). Иргэдэд өмчлүүлэхээс өмнө баригдсан Хаа байна. Гэвч уг Хааг багийн хилийн цэст оруулж үзэхэд Б сум Б баг болон А сумын Х багийн хилийн зурваст давхацсан байна (Зураг-2). Уг газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.8.2-т “Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх” гэсэн заалтыг зөрчиж олгосон гэсэн байна....Маргаан бүхий 200 га газрын Ховд голоос өмчлөлийн газар хүртэлх зайг хэмжиж үзэхэд баруун хойд талын булангаас Ховд голын эрэг хүртэл 16.8 метр, зүүн хойд талын булангаас Ховд голын эрэг хүртэл 21.5 метр гарч Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-д “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж өмнөх аудитын танилцуулгыг үнэн болохыг тогтоов (Зураг-3)...Одоогийн байдлаар зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас байгаль экологийн сөрөг нөлөөгүй гэсэн байна.

9.11.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын хүсэлтийн дагуу хяналт, шалгалт хийсэн Баян-Өлгий аймгийн Аудитын газрын ахлах аудиторын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн аудитын танилцуулгад:

-Иргэн Х.Б, Х.Х нарт газрыг анхлан олгохдоо сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар байсан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэн заалтыг зөрчсөн.

 -Газар тариалан эрхлээгүй байхад фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар газар олгох шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 29.2-т заасан “энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийн хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимсгэнэ, таримал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-аас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно” гэснийг, мөн 29.3-т заасан “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ашигласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэхэд тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га илүүгүй, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

-Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг баримтлах ёстой.

-Иргэн Х.Б, Х.Х нарт 200 га газрыг эзэмшилд олгоогүй, дуудлага худалдаанд явуулахгүйгээр шууд өмчлүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.1-д “Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж өмчлүүлэх”, 5.1.8.2-т “Газрын тухай хуульд заасны дагуу тариалангийн газар эзэмшээгүй иргэн тариалангийн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд уг газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байвал уг газрыг дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх” 7 дугаар зүйлийн 7.3.2-т “энэ хуулийн 5.1.8.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдагдсан газартай тэнцэх хэмжээтэй” гэж заасан байна.

-Өмчлүүлсэн газар нь Ховд голын сав газарт орж байгаа нь усан сан бүхий хамгаалалтын бүсэд орж байгаа нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэснийг, 22.3-т “Улсын сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэснийг, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх олборлох, зэгс, шагшуурга мод огтлох, элс хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

-Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “ЦБ” ХХК-ийн захирал Х.Бын хүсэлтээр А сумын ***-р багийн Б гэдэг газраас тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон 200 га газарт 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үнэлгээ хийж, энэхүү газар нь 230,7 сая төгрөгийн үнэлгээтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.

-А сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Н нь эрх хэмжээг хэтрүүлж 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар иргэн Х.Б, Х.Х нарт 200 га газрыг эзэмшүүлэх талаар сумын Засаг даргын захирамж гаргаагүй, эзэмшлийн гэрчилгээ олгогдоогүй, өмчлүүлэхдээ дуудлага худалдаа явуулахгүйгээр шууд өмчлүүлж олгосон нь Монгол Улсын Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчиж хууль бус шийдвэр гаргасан гэсэн байна

9.12.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай үнэлгээгээр иргэн Х.Багдад, Х.Х нарын хоёр хүний өмчлөлд байгаа тариалангийн зориулалттай 200 га газрын үнэ 230,707,200.00 төгрөгөөр тогтоосон байна.

9.13.Баян-Өлгий аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/04 дугаартай хуралдааны тэмдэглэлд: Өмчлөл газрын үнийг сумын ЗД-ын тогтоосон үнийн саналын хүрээнд фермерийн аж ахуйн цогцолбор төслийн санхүүжилтээс төлүүлэн авахаар хойшлуулсан гэсэн байна.

Түүнээс хойш өнөөдрийн хүртэл хариуцагч Х.Б, Х.Х нар нь өмчилж авсан 200 га газрын үнийг төлөөгүй, маргаан бүхий газарт газар тариалангийн болон фермерийн үйл ажиллаагаа явуулаагүй, санхүүжилт хийгдээгүй гэдэг нь талуудын тайлбараар тогтоогдож   байна.

9.14.Хариуцагч Х.Б, Х.Х нарын үүсгэн байгуулсан “ЦБ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлаагаар  Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.

Энэхүү “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-нд Регистрийн дугаар:3063542; Хуулийн этгээдийн нэр “ЦБ”; Үндсэн мэдээлэл гэдэгт: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн; Хуулийн этгээдийн төрөл: ашгийн төлөө; Хуулийн этгээдийн хэлбэр: ХХК; Хуулийн этгээдийн өмчийн хэлбэр: хувийн; Үүсгэн байгуулсан баримт бичиг: Дүрэм; Дүрмийн он.сар. өдөр: 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр; шийдвэрийн дугаар: 01; Хаягийн мэдээлэл гэдэгт: Баян-Өлгий аймгийн А сумын ***-р баг, Х, утас 95428631; Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл гэдэгт: Хувьцаа эзэмшигч Хы А энгийн хувьцаа нийт дүн 5,000.00, хувь 5.000000; Хувьцаа эзэмшигч Хы Х энгийн хувьцаа нийт дүн 25,000.00, хувь 25.000000; Хувьцаа эзэмшигч Хы М энгийн хувьцаа нийт дүн 20,000.00, хувь 20.000000; Хувьцаа эзэмшигч Хы Бахыт энгийн хувьцаа нийт дүн 20,000.00, хувь 20.000000; Хувьцаа эзэмшигч Хы Б энгийн хувьцаа нийт дүн 30,000.00, хувь 30.000000 гэж 2008 оны 03 дүгээр сарын 31-ний өдөр бүртгэсэн; Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл гэдэгт: Гүйцэтгэх удирдлага Хы Б захирал гэж 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн; Үүсгэн байгуулагчийн мэдээлэл гэдэгт: Үүсгэн байгуулагч Х.М, Х.Бахыт, Х.Б, Х.Х, Х.А гэж 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн; Эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл гэдэгт: код 0150, Газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх үйл ажил; код 0141, Таван хошуу мал, цаа Б, сүүний фермийн үйл ажиллагаа, код 0210, Ойн аж ахуй, мод бэлтгэл гэж 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн байна.

9.15.Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны 10 дугаартай албан бичигт: “ЦБ” ХХК-нд фермерийн аж ахуй эрхлэх тусгай зөвшөөрлийг манай байгууллагаас олгогдоогүй. Тухайн аж ахуйн нэгж нь фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар LHIS буюу малын үндэсний бүртгэл мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн байна.

9.16.Мөн “ЦБ” ХХК нь адуу, тэмээ, хонь ямаа зэрэг мал хөрөнгөтэй гэдгийг нотлох баримт байхгүй, мөн маргаан бүхий 200 га газарт фермерийн мал аж ахуй эрхэлж байгаа гэдэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

9.17.Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Худалдаа үйлчилгээний “Тирлик” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай тодорхойлолтод: Баян-Өлгий аймгийн А сумын Х багт үйл ажиллагаа явуулдаг “ЦБ” ХХКомпани 2016 оноос эхлэн Тирлик захад өвөл, хаврын улиралд тэмээний сүү, хоормог, үхэр ямааны сүү их хэмжээгээр худалддаг. Зуны улиралд гүний айраг, үхэр ямааны сүү, цагаан идээ, мал мах, хонины ноос, тэмээний ноос ямааны ноолуур, арьс шир зэрэг МАА-н гаралтай түүхий эд бүтээгдэхүүнүүдийг байнга худалдан борлуулж байгааг тодорхойлов гэсэн боловч эх сурвалжаа заагаагүй, энэхүү үйл баримтыг нотлох баримт байхгүй байна. 

Мөн Баян-Өлгий аймгийн “Ах дам” ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолтод: Өлгий сумын 5-р багийн иргэн Хы Бын  “ЦБ” ХХК нь түүхий эдийн зориулалттай үйлчилгээ, худалдаа явуулах м2 талбайтай ба 2016 оны 01-р сараас эхлэн тасралтгүй одоо хүртэл худалдаа үйлчилгээ явуулж байгаа гэсэн боловч тухайн захаас хэдэн м2 талбай түрээсэлдэг эсэх нь тодорхой бус хийсэн түрээсийн гэрээгүй, мөн малын ямар бүтээгдэхүүн түүхий эдийг зарж борлуулдаг эсэх нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Эдгээр тодорхойлолтууд дурдсан үйл баримтууд нь бодит байдалтай нийцэхгүй байгаа ба ЦБ ХХК нь хэчнээн хэмжээний малын түүхий эд, цагаан идээ худалдан борлуулсан,  хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн татвар төлж байсан эсэхийг нотолж чадаагүй болно.

9.18.Хариуцагч Х.Б нь А сумын ***-р багт хүн амын өрхийн бүртгэлийн тооллогод байдаг ба жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулаагүй болох нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/112 дугаартай А сумын Засаг даргын орлогчийн тодорхойлолтоор, мөн хариуцагч Х.Х нь тус сумын ***-р багт амьдардаг ба жилийн эцсийн мал тооллогоор адуу 32, үхэр 16, хонь 182, ямаа 490 бүгд 720 толгой мал тоолуулсан нь  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/111 дугаартай А сумын Засаг даргын орлогчийн тодорхойлолтоор нотлогдож байна.

9.19.Хариуцагч Х.Б нь  “ЦБ” ХХК-ийн  Өвөрхангай аймгийн “Хархорин-Чацаргана” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №ЧС-ХХ-АГ/2017/10 дугаартай “Чацарганын суулгац  худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, гэрээний дагуу чацарганын суулгацын үнэд 150,030,000 төгрөг шилжүүлсэн эсэх, уг чацарганын суулгацыг суулгасан эсэх нь тодорхойгүй байна.

9.20.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1-01/1099 дугаартай албан бичигт: А сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн “ЦБ” ХХК-ийн фермерийн ах ахуйн цогцолбор төслийг танай яамнаас дэмжиж 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хуваарилсан санхүүжилтийн мэдэгдлийг хүлээж авлаа. Тус компанийн захирал Х.Б нь албан ажлаар гадаадад явж байгаа тул зээлийг захирлын ажлыг түр орлож байгаа “ЦБ” ХХК-ийн хувь нийлүүлэгч С.Шаривын нэрээр авахыг зөвшөөрч өгнө үү гэж Хүнс, Хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тэргүүн М.Баярмагнайд хандсан боловч мөн  зөвшөөрөөгүй санхүүжилт олгогдоогүй байна.

9.21.Баян-Өлгий аймгийн “Алтай жимс” холбооноос 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр  Голомт банкны захиргааны албад “ЦБ” ХХК-ийг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зээлд хамааруулж өгөхийг хүсэлт болгож тавьсан боловч мөн шийдэгдээгүй байна.

9.22.2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ерөнхий дүгнэлт”-д: “ЦБ” ХХК-ийн боловсруулж ирүүлсэн А сумын Х багт фермерийн аж ахуй, газар тариалан эрхлэх төслийн баримт бичигт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3  түүнийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1-г үндэслэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний батлагдсан аргачлалд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлээ. Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр тус төслийг шууд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэв. Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст заасан асуудлууд, онцгой анхаарах чиглэлийг харгалзан байгаль орны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, байгаль орны менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан БОАЖГ-т ирүүлэхийн үүгээр мэдэгдье гэсэн байна.

2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “ЦБ” ХХК нь маргаан бүхий 200м.кв газарт байгаль орны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт 1/01 дугаартай албан бичгээр нь хүсэлт гаргасан  боловч үнэлгээ хийгдсэн эсэх нь нотлогдохгүй байна.

9.23.Мөн “ЦБ” ХХК-ийн захирал Х.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр  боловсруулан хамтран ажиллах талаар санал гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн дарга 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ЦБ” ХХК-ийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцлаа. Үйл ажиллагааны дээрх төсөл төлөвлөгөөний дагуу танай компани ажлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Энэхүү “ЦБ” ХХК-ийн захирал Х.Б нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

9.24.Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Байгаль орчны аялал жуулчлалын яамд  гэсэн   27 дугаартай албан бичигт: “ЦБ” ХХК нь 2022 онд Засгийн газраас зарласан тариаланчдад олгогдох 3 хувийн зээлд хамрагдсан боловч санхүүжилт авч чадаагүй, Ерөнхийлөгчийн санаачилгаар зарласан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус компанид 2023 оны хаврын тариалалтаар өөрийн өмчлөлийн газрын 50 га-д чацаргана,  5 га-д төмс тариалахаар төсөл боловсруулан яамд өгсөн нь  тул дэмжиж өгөхийг хүссэн байна.

Энэхүү “ЦБ” ХХК нь 2023 оны хаврын тариалалтаар маргаан бүхий 200 га газрын 50 га-д чацаргана,  5 га-д төмс тариалсан эсэх нотлох баримтаа хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй болно.

9.25.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, Х.Х нар нь нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч тал тухайн 200 га газрыг үндсэн зориулалтаар нь буюу газар тариалангийн болон фермерийн зориулалтаар өмчилж, газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, тариалан эрхэлж байгаа тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

9.26.Хариуцагч нараас маргаан бүхий өмчлөлийн газарт фермер, тариалангийн зориулалтаар ашиглахаар байгуулсан ЦБ ХХК нь тухайн компанийн нэр дээр “Ногоон байгууламж Чацарганын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл” боловсруулсан боловч өнөөдөр хүртэл тухайн төслүүд хэрэгжсэн эсэх нь тодорхой бус, мөн хариуцагч нар газар тариалангийн зориулалтаар ашиглахаар 4.180.000 төгрөгийн Тоног төхөөрөмж худалдаж авсан гэх нэхэмжлэл, фото зургийг нотлох баримтаар ирүүлсэн боловч тоног төхөөрөмж авахаар уг мөнгийг шилжүүлсэн эсэх, 2009 онд Увс аймгийн Ховд, Өмнөговь, Өлгий сумуудаас 23 толгой тэмээ худалдан авч, тэмээний тоог 2 жилийн дотор 80 толгой хүргэсэн гэх боловч тухайн ондоо тийм тооны тэмээ худалдаж авсан эсэх болон тухайн ондоо 23 толгой тэмээг мал тооллогод тоолуулсан эсэх, үүнээс хоёр жилийн дараа 80 толгойд хүргэсэн эсэх нь тус тус хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа

9.27.Мөн хариуцагч нар өмчлөлийн газрын төлөв байдлыг өөрчлөх, усалгаа хийх зорилгоор Ховд аймгаас мэргэжлийн тариачин хүнийг томилолтоор ажиллуулж гар аргаар шуудуу татаж усны хаалт хийсний дараа 2008 онд 6-хан машин өвч хадаж авч байсан бол одоогийн байдлаар 100 орчим машин буюу 250 тонн хадлан авдаг, байгаль орчныг хамгаалан, ойг хамгаалалтад авсны үр дүнд ой мод төлжин сэргээж 2022 онд Өлгий сумд болон иргэдэд модны суулгац 1800 орчмыг нийлүүлсэн гэж тус тус ч тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

9.28.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/34 дугаартай захирамжаар А сумын Засаг даргаар Ш.Аийг томилсон байна.

9.29.Хариуцагч талаас гаргаж өгсөн “ЦБ” ХХК-ийн Б толгойн, Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн танилцуулга, энэ төслийн “Хөрөнгө оруулалтын зардлын тооцоо эх үүсвэр”, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгээс хураан авах, жимс, орлогын 7 жилийн урьдчилсан тооцоо”, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэнгийн” үйл ажиллагааны нийт зардал 7 жилээр”,  хураан авах, жимс, орлогын 7 жилийн урьдчилсан тооцоо”, “Ногоон байгууламж, Чацарганын цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллагсдын орон тоо цалингийн зардал, “Талбай суулгац, хор бордооны 7 жилийн зардлын тооцоо”, Хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, хэрэгслийн зардлын 7 жилээр гаргасан тооцоо, Чацаргана тариалалтын болон талбайн хөрсний усалгааны норм, ашигт ажиллагааны тооцоо, Төслийн 7 жилийн эдийн засгийн үр дүнгийн тооцоо, Монголын Татварын албанаас  олгосон “Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт”, Монголын Татварын албанаас  олгосон №210104000738 дугаартай “Татвар төлөгчийн гэрчилгээ”, ЦБ ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан, тус компанийн 2021 оны 4 дүгээр улирлын орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Уужим алтай аудит ХХК-ийн хараат бус аудиторын “ЦБ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн санхүүгийн тайлан” аудит хийгдсэн тайлан, “Мал тэжээвэр амьтан, Хаа худгийн мал тооллогын 2021 оны, 2022 оны “А дансны” Х.А, А.Асылбек, Х.М, М.Ж, Х.Х нарын баримт, А сумын Засаг даргын орлогчоос Х.А, А.Асылбек, Х.М, М.Ж, Х.Х нарын 2021 он, 2022 оны жилийн эцэст тоолуулсан малын тоо, толгой талаарх тодорхойлолт, Тоног төхөөрөмжийн гэрэл зураг 2 хуудас, ЦБ ХХК-ийн эд анги тоног төхөөрөмж худалдаж авсан гэх 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэх”, РД:3063542 дугаартай “ЦБ” ХХК-ийн “Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого” гэж бичсэн нүүр хуудас зэрэг бичгийн нотлох баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

10.Иймд эдгээр нотлох баримтаар хариуцагч Х.Б, Х.Х нарын үүсгэн байгуулсан “ЦБ” ХХК нь маргаан бүхий 200 га газарт  фермерийн болон газар тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй буюу  хариуцагч нар Б гэх газраас өмчлүүлсэн 200 га газрыг зориулалтаар нь өмчлөхгүй байгаа нь нотлогдож байна.

11.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад зааснаар газар өмчлөгч иргэн нь газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүрэгтэй бөгөөд хариуцагч Х.Б, Х.Х нар 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш энэхүү үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой, үүрэгтэй боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй.

 Хариуцагч нараас тухайн өмчилж авсан газрыг хамгаалалтад авч, усалгааг сайжруулсан, үүний үр дүнд өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдсэн, усалгаатай хадлангийн талбайн аж ахуй эрхэлж, өвс хадаж малчдад борлуулдаг гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг үндэслэн хариуцагч нар тухайн 200 га талбайд буюу тариалангийн талбай, эсхүл атаршсан газарт тариалангийн үйл ажиллагаа эрхэлж, тариалангийн зориулалтаар өмчилж байна гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй.

12.Мөн хариуцагч нь хариу тайлбартаа тухайн газарт газар тариалан эрхэлж эхлээгүй, санхүүжилт хүлээж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд тухайн газарт ямар нэгэн газар тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй, харин байгалийн жамаар чацарганын зэрлэг мод бүхэлд нь ургасан байдалтай байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон “Шинжээчийн дүгнэлт”-ээр тус тус нотлогдож байна.

13.Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Х.Б, Х.Х нар нь 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А сумын Засаг даргын шийдвэрээр 200 га талбайтай газрыг өмчилж авсан мөөртлөө газарыг зориулалтаар нь ашиглах үүргээ биелүүлээгүй, фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн газрыг зориулалт бусаар буюу хадлангийн талбай болгон ашиглаж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна.

 14.Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу гаргасан Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлийг хангаж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар захирамжаар хариуцагч нарт өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураах нь зүйтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Х.Б, Х.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Н овогт Х-ы Б, Н овогт Х-ы Х нарт Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 дугаар захирамжаар фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ***** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ***** дугаартай, улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, Баян-Өлгий аймгийн А сумын *** дүгээр баг, Б гэх газарт байрлах 200 га газрыг хураасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, Х.Х нараас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.МАНГИЛИК