Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2024/00123

 

 

 

 

 

 

 

 

2024 0 14 15/ШШ2024/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******,

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ийн ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн сум, баг гийн дугаар гудамж тоотод байрлах, *******ын ХХК,

Хамтран хариуцагч: ******* аймгийн сумын багт байрлах, " ХХК-д тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 14,620,47 (арван дөрвөн сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: О.*******,

Нэхэмжлэгч И.Алтанчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Хариуцагчийн төлөөлөгч: Ц.,

Хамтран хариуцагчийн төлөөлөгч: Ц.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.,

Хамтран хариуцагчийн өмгөөлөгч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.*******, И.Алтанчимэг нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие ******* аймгийн ******* суманд ерөнхий боловсролын дунд сургуульд багшаар ажилладаг. Ажиллахын зэрэгцээ барилгын материалын дэлгүүр ажиллуулж, бизнес эрхэлдэг. Миний бие ******* аймгийн ******* сум дахь Ярант боомтоор барилгын материал оруулж ирдэг. И.Алтанчимэг нь ******* аймгийн ******* сум дахь Ярант боомтод мэргэжлийн хяналтын байцаагчаар ажилдаг.

Би 2014 онд ******* сумын Ярант боомтоор зорчиж байх үедээ *******ын ХХК-ийн захирал Ц.той уулзаж, *******ын ХХК-д цемент нийлүүлэхээр тохиролцож, Ц. надад итгэмжлэл хийж өгсөн.

Ц.ийн олгосон итгэмжлэлийн дагуу би 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн Ярант боомтоор 45-7 ХОҮ улсын дугаартай авто машинаар 60 тн цементийг оруулан ирж *******ын ХХК-д хүлээлгэн өгсөн.

*******ын ХХК-иас цементийн үнийг удаа дараа нэхсэн боловч цементийн үнийг өгнө гэж явсаар одоог хүртэл цементийн үнийг төлөхгүй байгаа ба бидний нийлүүлсэн 60 тн цементийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******ын ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ-ний дагуу ХХК-д зуурмаг болгон нийлүүлсэн гэж маргаж байгаа тул Иргэний хуульд зааснаар ХХК-г хариуцагчаар татан оролцуулж, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сум дахь Ярант боомтоор 45-7 ХОҮ улсын дугаартай авто машинаар жолооч Ц. тээвэрлэн оруулж ирсэн 60 тн цементийн үнэ 14,620,47 төгрөгийг хариуцагч *******ын ХХК, ХХК-иудаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжилж буй 14, 620, 47 төгрөгийн дүнг задлан тодорхойлбол:

1. Цементийн үнэ - 60 тн х520 юань х 299,6 юань=9,47,520 төгрөг,

2. Гаалийн татвар - 1,454,717 төгрөг,

. Зуучлалын үнэ - 7,000 төгрөг,

4. Мэдүүлгийн үнэ - 1,200 төгрөг,

5. Банкны лавлагаа - 10,000 төгрөг,

6. Жолоочийн тээврийн хөлс - ,800 төгрөг, бүгд 14,620,47 төгрөг.

*******ын ХХК, ХХК-иас 14,620,47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******, И.Алтанчимэг бидэнд олгох шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгч О.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цементээ өгсөн нь үнэн, одоо хүртэл мөнгөө аваагүй байгаа нь үнэн. Ийм учраас *******ын ХХК-с цементийн үнэ болон бусад зардлаа гаргуулахаар нэхэмжилж байна... гэв.

. Нэхэмжлэгч И.Алтанчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...60 тонн цементийг 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр *******ын ХХК-нд хүлээлгэж өгч *******ын ХХК цементийг хүлээж авсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон. Хэрэг дотор цементийг хүлээж авсан манаач нь болон тухайн үед тэр цементэн дээр ажиллаж байсан хүмүүс ийм дугаартай машинаар цемент орж ирсэн. Манайх энийг хүлээж авсан, манайх цементээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гээд мэдүүлчихсэн байдаг.

Өнөөдөр хэрэг яагаад ийм хэмжээнд хүрсэн вэ гэвэл И.Алтанчимэг, О.******* хоёр цементийн үнийг авах гээд *******ын ХХК-руу нэлээд олон удаа очсон ба эхлээд өгнө гэж хэлж байснаа сүүлдээ манайх ЭСБА интэрнешнл ХХК-д цементээр зуурмаг болгоод нийлүүлсэн. Тийм учраас ЭСБА интэрнешнл ХХК хариуцна гэж хэлдэг. Тэгэхээр нь ЭСБА интэрнешнл ХХК-нд очоод манай *******ын ХХК-д нийлүүлсэн цемент танайд зуурмаг болоод орсон байна. Танайхаас цементийн үнэ гаргуулж ав гэж байна гэхээр ЭСБА интэрнешнл ХХК манайх энэ цементийг аваагүй. Хэнд хэзээ цемент нийлүүлснийг мэдэхгүй. Та *******ын ХХК-тай тооцоо хий гэхээр нь И.Алтанчимэг тэгвэл надад бичиг хийгээд өгчих гэж хэлэхэд манай компанид ******* овогтой Алтанчимэгээс цемент, цементийн үнэ, гаалийн татвар, тээврийн хөлс гаргуулах хүсэлт гаргасан. Цемент нь манай компанид хамааралгүй болохыг мэдэгдэж байна. Уг цементийг *******ын Тулга ХХК авсан болно гэсэн бичгийг хийж өгсөн байдаг.

Энэ үндэслэлээр *******ын ХХК цементийн үнийг төлөхгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хандаад явахад *******ын ХХК бид энэ цементийг авсан. Энэ авсан цементээ зуурмаг болгоод ЭСБА интэрнешнл ХХК-д нийлүүлчихсэн гэж маргасан. Гэтэл хэрэг дотор байгаа баримтаар *******ын ХХК-д 60 тонн цемент нийлүүлсэн нь бүх баримтаараа нотлогдож байгаа. *******ын ХХК нь ЭСБА интэрнешнл ХХК-д манайх энийг зуурмаг болгоод нийлүүлчихсэн гэж маргадаг. Гэтэл И.Алтанчимэг, О.******* нар 2014 оны 7 дугаар сарын 18, 19-ний үед цемент нийлүүлсэн байдаг. Гэтэл *******ын ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэдэг, барилгын үйл ажиллагаа явуулдаг, өдөр тутам цемент хэрэглэдэг компани юм. Одоо ч ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл ЭСБА интэрнешнл ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх буюу зуурмаг нийлүүлэх гэрээг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хийсэн байдаг.

Өмгөөлөгч миний харж байгаагаар энэ цементийн үнийг хариуцах ёстой эзэн нь *******ын ХХК гэж харж байгаа. Яагаад гэвэл өдөр болгон цементээр үйлчилгээ явуулдаг, цементээр үйлдвэрлэл явуулдаг компани юм. Гэтэл даруй 12 хоногийн дараа ЭСБА интэрнешнл ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийчхээд энэ цемент 12 хоног хадгалагдах боломжгүй. Яагаад гэвэл өдөр болгон хэдэн тонн цементээр үйлдвэрлэл явуулдаг компани үүнийг 10 гаруй хоног ашиглахгүй байлгаж байгаад ЭСБА интэрнешнл ХХК-д нийлүүлнэ гэдэг ойлголт байхгүй.

Хамтран хариуцагчаар ЭСБА интэрнешнл ХХК-ийг татаж оруулж ирсэн бэ гэвэл Дээд шүүхийн тогтоолд цементийг хаана нийлүүлсэн гэдгийг учрыг ол. ЭСБА интэрнешнл ХХК руу нийлүүлчихсэн юм биш үү гэдэг нэг өгүүлбэр байгаа. Мөн энэ хэрэг хэд хэдэн шүүгчийн гар дамжсан. Нэг шүүгчийн хандлага *******ын ХХК-тай маргалдаад нэмэр байхгүй шүү гэдэг хандлагатай байсан учраас бид ЭСБА интэрнешнл ХХК-ийг татаж оруулж ирсэн. Түүнээс бид хаанаас цементийн үнийг авах ёстой гэж үзэж байна гэвэл *******ын ХХК-иас авах ёстой гэж үзэж байна.

... 60 тонн цементийн үнэ 520 юань бөгөөд 520 юанийг тухайн үеийн юанийн ханшаар бодоод 299,6 юаниар бодоход 9,47,520 төгрөг, гаалийн татварын үнэ 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7,000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1,200 төгрөг, банкны лавлагааны үнэ 10,000 төгрөг, н. гэх жолоочид И.Алтанчимэг, О.******* нарын төлсөн жолоочийн тээврийн хөлс ,800,000 төгрөг, нийт 14,620,47 төгрөгийг *******ын ХХК-наас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

4. Хариуцагч *******ын ХХК-ийн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн Ярант боомтоор 60 тн цемент оруулж ирж хүлээлгэн өгсөн үнэ 14,620,47 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжилж буй цементийг манай компани хүлээн авсан зүйл байхгүй. ХХК нь авсан тул бидэнтэй хамааралгүй болно.

...Манай компани 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр интернэйшнл компанийн 9 давхар байшингийн суурийн ажлыг хийх гээд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хийсэн ба их хэмжээний зуурмаг авна гэсэн. Зуурмаг нийлүүлэх цемент бол манайх нийлүүлж өгөх боломжгүй тул танайх өөрсдөө зуурмагийнхаа цементийг нийлүүл гээд зуурмаг манайх нийлүүлэхээр болж, интернэшнл компани зуурмагийнхаа цементийг өөрсдөө нийлүүлэхээр тохирсон. Хэргийн 12 дугаар хуудсанд байгаа 5 машин цемент буюу 278,258,65 тонн цемент энэхүү 5, 6 машины тооцоонд орсон. Ингээд манай компани бетон зуурмагийн үнэ нэхэмжлээд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шатны шүүхээр интернэйшнл ХХК бетон зуурмагийн мөнгийг төлөхөөр шийдвэр гарсан байдаг. Дээрх 5 машины гаалийн мэдүүлгийг бүгдийг нь манай компани дээр гаалиар орж ирсэн мэдүүлгүүдийг нь Ц. захирал бүгдийг нь бүрдүүлсэн... Энэ дотроос ганцхан машиныг нь сугалж аваад нэхэмжлэгч И.Алтанчимэг гэдэг хүн нэхэмжилж эхэлчихсэн юм... Одоо О.*******ын хувьд манайхаас давхар нэхэж байгаа гэсэн үг. 60 тонн цементийн мөнгийг манайхаас давхар нэхээд яваад байгаа юм. О.*******, И.Алтанчимэг нарын одоо нэхэмжлээд байгаа 14,620,47 төгрөгийг *******ын компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж миний хувьд үзэж байгаа... Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан учраас уг гэрээг үндэслээд интернэйшнл ХХК-иас нэхэмжлэх ёстой. ... Энэ цементийг нь шууд И.Алтанчимэг, О.******* нар *******ын компанид хүлээлгэж өгөөгүй ийм нөхцөл байдлууд байгаа гэдгийг анхаарч үзнэ... Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр энэ бол *******ын компаниас нэхэмжлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна... гэв.

5. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг ******* овогт *******ийн Алтанчимэгийн нэхэмжлэл болох 14,260,47 төгрөг нь ЭСБА ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлэлцээр, аман яриа байхгүй хаана хэзээ бараа материал буулгаж хүлээлгэж өгсөн татвар тээвэр хэн төлсөн нь манай компанид хамаарал байхгүй. Мөн манай компани нь *******ын Тулга ХХК-тай зуурмагийн гэрээний дагуу *******ын Тулга ХХК нь шүүхэд өгснөөр ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 15/ШШ2019/0091 дугаартай шүүхийн шийдвэрээр *******ын Тулга ХХК-д 67,616,766 төгрөг төлж байгаа нь үнэн болно. ...Уг И.Алтанчимэгийн нэхэмжилж байгаа 60 тн цементийн үнийг манай компанид буулгаагүй, манайд энэ талаар ямар нэгэн баримт байхгүй, гэрээ хэлэлцээр байхгүй учраас манайд хамааралгүй. Гаалийн татварыг *******ын ХХК төлж, тухайн цементийг *******ын ХХК-нд хүлээлгэж өгсөн гэдгийг тэр цементийг хүлээж авсан *******ын ХХК-ийн ажилчид гэрчилж байна. ...*******ын ХХК зуурмагийн үнийг нэхэж нэхэмжлэл гаргахдаа ямар ямар зүйл хасаж нэхэмжлэл гаргасныг мэдэхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу би мөнгийг төлөөд явж байгаа ба одоо надад 20,000,000 гаруй сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа.

Түүнээс И.Алтанчимэгийн цементийг буулгасан, манайх хүлээж авсан, аваагүй гэсэн асуудал байсан бол тухайн үед нь яагаад бид нар дээр ирж акт хийлгэж аваагүй юм бэ?. ...Бид *******ын ХХК-ийн бетон зуурмагийн түүхий эдээ хэнээс, хаанаас авч байгааг мэдэхгүй.... *******ын ХХК нь ганц манай компанид нийлүүлээгүй. Өчнөөн олон компаниудад зуурмаг нийлүүлж байсан. *******ын ХХК-ийн зуурмаг нь шаардлага хангахгүй байсан учраас манай компани сүүлд авахаа больсон. Манай дээр буулгасан цементүүдийг хар. Яг гаалийн татвартайгаа, хүлээж авсан акттайгаа, тэр өдөр хааш нь хэн зарцуулсан бүх юм байна гээд би И.Алтанчимэг болон түүний нөхөр хоёрт бүх тооцоогоо гаргаж үзүүлж байсан. Тэгэхээр энэ И.Алтанчимэгийн нэхэмжилж байгаа 14,620,47 төгрөгийг *******ын Тулга ХХК төлөх ёстой гэж үзэж байна...

*******ын ХХК-тай зуурмаг нийлүүлэх гэрээг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийсэн, үүнээс өмнө амаар харилцан тохиролцож манай 9 давхар барилга мөн оны 05 дугаар сараас эхэлснээр зуурмагаа авч эхэлсэн байсан... гэв.

6. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банк ХХК дахь О.*******, И.Алтанчимэг нарын нэр дээрх 58470065 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банк ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орлогын мэдүүлэг, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, ХААН банкны 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын баталгаат хуулбарууд, 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хятад хэл дээрх баримт, *******ын ХХК-ийн 2019 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн 2019/12 дугаартай тодорхойлолт, интэрнэйшнл ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/114 дугаартай И.Алтанчимэгт гэх тайлбар, *******ын ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2014/8 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Мэргэжлийн хяналтанд хамруулсан тухай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ханшийн мэдээ, *******ын ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн Ц.ы 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдөр гараар бичсэн тодорхойлолт, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15/ЭТ2019/00151 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, иргэн О.*******, И.Алтанчимэг нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭМ ЭМ ЖИ АЙ ХХК-ийн Баталгаат орчуулгын товчооны төлбөрийн баримт, О.*******аас иргэн Д.т олгосон итгэмжлэл, И.Алтанчимэгээс өд олгосон итгэмжлэл, Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг,

Хариуцагч *******ын ХХК-иас хариу тайлбар, Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарыын 02-ны өдрийн 15/ШШ2019/0091 дугаартай шийдвэрийн баталгаат хуулбар, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2021/00652 дугаартай тогтоолын баталгаат хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Мэргэжлийн хяналтанд хамруулсан тухай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******ын ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үнийн санал, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ, Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээний хавсралт-1, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тооцоо нийлсэн акт-ыг,

Хариуцагч интернэйшнл ХХК-иас хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг тус тус нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

7. Шүүхээс хариуцагч *******ын ХХК-ийн хүсэлтээр гэрч Ц.ыг асууж авсан мэдүүлэг, *******ын ХХК-ийн нэхэмжлэлтэй, интернэйшнл ХХК-д холбогдох 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай иргэний хэрэг, өргөдөл гаргагч И.Алтанчимэгийн өргөдөлтэй, уригдсан тал *******ын ХХК-ийн захирал Ц.ид холбогдох эвлэрүүлэн зуучлалын материал, *******ын ХХК-ийн 2014 оны харилцахын хуулга, татвар, нийгмийн даатгалын тайлан гэх баримтуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Н.Ганхуягийг гэрчээр асууж авсан мэдүүлэг, гэрч Б.ыг гэрчээр асууж авсан мэдүүлэг, гэрч Ц.ийг гэрчээр асууж авсан мэдүүлэг, гэрч О.ийг гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн үйл баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хамтран хариуцагч интернэшнл ХХК-иас 14,620,47 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Алтанчимэг, О.******* нарт олгож, хариуцагч *******ын ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч И.Алтанчимэг, О.******* нараас хариуцагч *******ын ХХК, хамтран хариуцагч интернэшнл ХХК-д холбогдуулан ...2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн Ярант боомтоор 45-7 ХОҮ улсын дугаартай, Бенз маркийн авто машинаар 60 тн цементийг оруулж, *******ын ХХК-д хүлээлгэн өгсөн. *******ын ХХК-иас 60 тн цементийн үнэ 9,47,520 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7,000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1,200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс ,800,000 төгрөг, нийт 14,620,47 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байгаа. Мөн *******ын ХХК-ийн зүгээс 60 тн цементийг интернэшнл ХХК-ийн 9 давхар барилгад зуурмаг болгон нийлүүлсэн учраас интернэшнл ХХК хариуцна гэх тайлбарыг гаргасантай холбоотой хамтран хариуцагчаар татсан. Гэвч 60 тн цементийн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн компани нь *******ын ХХК, тухайн цемент тус компанийн хашаанд буусан байх тул *******ын ХХК-иас 14,620,47 төгрөгийг гаргуулна... гэж шаардах эрхээ тодорхойлсон.

. Хариуцагч *******ын ХХК нь ...нэхэмжлэгч И.Алтанчимэг, О.******* нараас 60 тн цемент худалдах, худалдан авах, зээлээр худалдах, худалдан авах талаар ямар нэгэн гэрээ хэлэлцээр бичгээр байгуулаагүй, амаар ч тохиролцоогүй, тухайн 60 тн цементийн гаалийн бүрдүүлэлтийг манай компани хийж, манай хашаанд буусан нь үнэн боловч уг цементийг интернэшнл ХХК-ийн 9 давхар барилгад зуурмаг болгон нийлүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй 14,620,47 төгрөгийг интернэшнл ХХК төлөх ёстой... гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргана.

.1. Хамтран хариуцагч интернэшнл ХХК-ийн захирал Х. шүүх хуралдаанд ...Би *******ын ХХК-ийг ямар хэмжээний цементийг хаанаас, яаж зуурмаг болгон манай компанид нийлүүлж байсныг мэдэхгүй. Манайд нэхэмжлэгч И.Алтанчимэг, О.******* нарт 60 тн цемент захиалаагүй. *******ын ХХК-ийн нэхэмжлэлтэй, интернэшнл ХХК-д холбогдох иргэний хэргийн маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж, зуурмагийн үнэ, цементийн үнийг тооцуулсан ба одоо манай компани *******ын ХХК-д шүүхийн шийдвэрт заасан мөнгийг төлж байгаа тул бид хариуцахгүй... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч О.******* нь 60 тн цементийг БНХАУ-аас 1,200 юанаар худалдан авч, *******ын ХХК-иас О.*******т мөн өдрийн 2014/8 дугаартай албан бичгээр гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн татвар төлөх зэрэг итгэмжлэлийг олгосноор 60 тн цементийг БНХАУ-аас Монгол Улсын хилээр нэвтрүүлж, жолооч Ц.ы 45-7 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирж ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах *******ын ХХК-ийн хашаанд буулгасан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан 60 тн цемент худалдан авсан талаарх баримт, *******ын ХХК-иас 2014.07.18-ны өдөр олгосон итгэмжлэл, Гаалийн хилээр бараа нэвтрүүлэх мэдүүлэг, Мэргэжлийн хяналтанд хамруулсан тухай мэдэгдэл, жолооч Ц.ы тодорхойлолт зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгч нарын зүгээс бид *******ын ХХК-тай харилцан тохиролцож, 60 тн цементийг нийлүүлсэн... гэж,

5.1. Хамтран хариуцагч интернэшнл ХХК-ийн захирал Ц. ...60 тн цементийг манай компани хүлээж аваагүй, И.Алтанчимэг, О.******* нарт ямар нэгэн цемент нийлүүлэх захиалга өгөөгүй... гэж,

5.2. Хариуцагч *******ын ХХК-ийн захирал Ц.оос ...Би О.*******, И.Алтанчимэг нарт 60 тн цемент захиалаагүй, би зөвхөн гаалийн бүрдүүлэлтийг хийх талаар итгэмжлэл олгосон, цементийг манай компанид интернэшнл ХХК нийлүүлж байсан... гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд маргадаг.

5.. Харин 60 тн цементийн гааль, татварын бүрдүүлэлтийг *******ын ХХК-ийн нэрээр хийсэн, уг цемент *******ын ХХК-ийн хашаанд буусан, *******ын ХХК болон интернэшнл ХХК-иуд хооронд Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ-ний дагуу хамтран ажиллаж байсан гэх талаар талууд маргаагүй байна.

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ..., хуулийн 42.1-д ...Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ..., мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д ...Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй..., 195 дугаар зүйлийн 195.1-д ...Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ... гэж тус тус заасан.

6.1. Шүүхээс зохигчийн хооронд буюу хариуцагч *******ын ХХК-ийн захирал Ц., нэхэмжлэгч О.*******, И.Алтанчимэг нарын хооронд ямар нэгэн гэрээний болон эрх, үүргийн харилцаа үүсээгүй буюу 60 тн цемент худалдах, худалдан авах, нийлүүлэхээр тохиролцсон гэх нэхэмжлэгч нарын тайлбар хэрэгт авагдсан баримтууд, мөн зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч О.******* нь хил дээр Ц.той тааралдаж тохиролцсон гэх боловч хоорондоо ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй, мөн тухайн 60 тн цементийг ямар үнээр нийлүүлэх, цементийн мөнгийг ямар журмаар, хэзээ авах талаарх гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй болно.

Харин *******ын ХХК-ийн захирал Ц. нь нэхэмжлэгч И.Алтанчимэг нарын хилээр нэвтрүүлэн оруулж ирсэн 60 тн цементийн гаалийн бүрдүүлэлт хийх эрхийг итгэмжлэлээр олгосон эрх үүрэгтэй оролцсон гэж дүгнэлээ.

 

7. Нэхэмжлэгч О.*******, И.Алтанчимэг нар нь 60 тн цементийн үнэ болох 14,620,47 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хамтран хариуцагч интернэшнл ХХК-иас дараах үндэслэлээр шаардах эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

7.1. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэг талаас *******ын ХХК, нөгөө талаас интернэшнл ХХК нар хооронд Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ-г байгуулсан хэдий ч интернэшнл ХХК-ийн 9 давхар барилгын ажил 2014 оны 05 дугаар сард эхэлснээр талууд хоорондоо аман хэлцэл байгуулж, зуурмагийг нийлүүлж эхэлсэн болох нь хамтран хариуцагч интернэшнл ХХК-ийн захирал ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Улмаар *******ын ХХК-ийн нэхэмжлэлтэй, интернэшнл ХХК-д холбогдох Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөр 45,077,844 төгрөг, алданги 22,58,922 төгрөг, нийт 67,616,766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15/ШШ2019/0091 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, уг шийдвэрээр *******ын ХХК нь интернэшнл ХХК-иас зөвхөн бетон зуурмагийг нийлүүлсэн мөнгийг нэхэмжилсэн байх ба цементийн үнийг хасаж тооцсон болох нь хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн акт бүхий нотлох баримт болон шүүхийн шийдвэрийн үндэслэлээр тогтоогдож байх бөгөөд тухайн 2 компанийн хоорондын маргааны зүйл нь зуурмагийн үнийг гаргуулахтай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэжээ.

7.2. Мөн дээрх үйл баримтаас гадна *******ын ХХК-ийн зуурмаг болгон нийлүүлэх цементийг интернэшнл ХХК хариуцаж, нийлүүлж байсан нь, Б. гэх иргэнтэй хамтран ажиллаж байсан болох нь тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд авагдсан Мэргэжлийн хяналтанд хамруулсан тухай мэдэгдэл гэх баримтын арын хэсэгт ******* аймаг Анхаад И.Алтанчимэгээс 2014.07.18-ны өдөр... гэх тэмдэглэл, мөн *******ын ХХК нь бетон зуурмагийн үнийг нэхэмжлэхдээ цементийн үнийг хасаж тооцсон дүнгээр нэхэмжилсэн зэрэг үйл баримт гэрч О., гэрч Д.Дуламрсүрэн, гэрч Ганхуяг нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

7.. Түүнчлэн энэ талаар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт ...*******ын болон ХХК интернэшнл ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ. Гэрээгээр ажил гүйцэтгэгч нь өөрийн материалаар бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэхээр тохиролцсон боловч хөрснөөс ус ихээр гарсан, богино хугацаанд зуурмаг яаралтай нийлүүлэхийн тулд ажлыг гүйцэтгэхдээ захиалагчийн цемент, ажил гүйцэтгэгчийн өөрийн элс, хайрга, ус гэх мэт дүүргэгч материалаар хийсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно... гэж дүгнэсэн байна.

7.4. Хэрэгт цугларсан баримтууд, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15/ШШ2019/0091 дугаартай шийдвэр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай магадлал, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд, хариуцагч *******ын ХХК-ийн захирал Ц. нь 60 тн цементийг хүлээж авсан нь үнэн боловч уг цементийг интернэшнл ХХК-иас нийлүүлсэн болох нь тогтоогдож байх гэрээний дагуу цементийг бетон зуурмаг болгон нийлүүлжээ. Тооцоо нийлсэн актад нэхэмжлэгч О.*******, И.Алтанчимэг нарын 45-7 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн 60 тн цементийг хасаж тооцсон байх бөгөөд энэ нь шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

7.5. Үүнээс харахад, маргаж буй 60 тн цементийг интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний дагуу *******ын ХХК бетон зуурмаг болгон нийлүүлсэн, энэхүү нийлүүлсэн бетон зуурмагаас цементийн үнийг хасаж тооцсон болох нь тогтоогдож байх тул интернэшнл ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэгч нарт уг цементийн үнийг интернэшнл ХХК төлөх үүрэг хүлээнэ гэж дүгнэлээ.

8. Иймд, *******ын ХХК-ийн захирал Ц., нэхэмжлэгч О.*******, И.Алтанчимэг нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүйтэй холбоотой тухайн цементийн үнийг *******ын ХХК төлөх үүрэг хүлээхгүй байх тул 60 тн цементийн үнэ болох 14,620,47 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж *******ын ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн цементийн үнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу хамтран хариуцагч интернэшнл ХХК нэхэмжлэгч О.*******, И.Алтанчимэг нарт төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,996 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч интернэшнл ХХК-иас 20,996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 60 тн цементийн үнэ 9,47,520 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7,000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1,200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс ,800,000 төгрөг, нийт 14,620,47 төгрөгийг хамтран хариуцагч интернэшнл ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч О.*******, И.Алтанчимэг нарт олгож, хариуцагч *******ын ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,996 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч интернэшнл ХХК-иас 20,996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН