Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0598

   2023            07            25                                         128/ШШ2023/0598

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О****а даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1, 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ё.А*********

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.У****, А.Иш*****

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Э********, Д.Ц********

Хариуцагч: Н*****лийн За***г д***а,

Хариуцагч Н*****лийн За***г д***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******л,

Хариуцагч. Нийслэлийн Г****р з****н ба****тын а****а

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Т********, Б.Б********

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.На********

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Эн********ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Э********

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Ба******** нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ба****а, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э ********, Д.Цэ********, хариуцагч Н*****лийн За***г д***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М********, хариуцагч Н*****лийн Х**т ба****лт, х***лийн г**рын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.На********, хариуцагч Га***р зо***н ба****тын а**аны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэ********, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ба********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч Ё.Ам****** “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л. ********  газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Г****р з****н ба****тын а****аны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02******** тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд даалгуулах,

Н*****лийн За***г д***ын 2007 оны 02 дугаар сарын 1*-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Эн********” ХХК-д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас нэхэмжлэгч Ё.А********** эзэмшиж байгаа газартай давхцуулан олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох,

Н*****лийн За***г д***ын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э******” ХХК-д эзэмших эрх олгосон газраас Ё.А********* эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Нэхэмжлэгч Ё.А********д Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2000 м.кв газрыг үйлчилгээтэй амины орон сууцын зориулалтаар эзэмшүүлсэн байна.   

1.3. Нийслэлийн Г****р з****н ба****тын а****аны 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 02-06/786 дугаар албан бичгээр Ё.А******** “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэрээр эрх сэргээлгэх газар нь таны эзэмшил газартай давхцаж байх тул тус газрын талбайн хэмжээг хасч 141* м.кв болгож шийдвэрлэх болсныг мэдэгдье” гэх хариуг өгчээ.

1.4. Улмаар нэхэмжлэгч тус Га***р зо***н ба****тын а**аны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичигтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  

1.5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Ё.А*****нгийн нэхэмжлэлтэй, Н*****лийн За***г д***а, Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд холбогдуулан анх Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Э****шийн өргөн чөлөө 1* тоотод байрлах иргэн Ё.Ам******** эзэмшиж байгаа 2000 метр квадрат газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж гэрээ байгуулах хүсэлтийг хангахаас татгалзсан Н*****лийн За***г д***а болон Газрын албаны шийдвэр хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийг хүчингүй болгож Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Э****шийн өргөн чөлөө 1* тоотод байршилтай 2000 метр квадрат газрын эзэмших эрхийн Улсын бүртгэлийн дугаарыг Ё.Ам******** олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах үндсэн шаардлага гаргасан. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Н*****лийн За***г д***ын 2007 оны 02 дугаар сарын 1*-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Э****а” ХХК-д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 метр квадрат газраас нэхэмжлэгч Ё.Ам******** эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож “Э****а” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын зарим хэсэг буюу давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Мөн сүүлийн шаардлага нь Н*****лийн За***г д***ын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 226 дугаар захирамжаар “Эн********” ХХК-д эзэмших эрх олгосон Ё.Ам********гийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Давхцалтай хэсэг нь 419 метр квадрат газраар давхцаж байгаа. Баруун талын хэсэг буюу газрын “Эн********” ХХК-ийн урагшаа орц, гарцаа шийдвэрлүүлэх хэсэг 245 метр квадрат, зүүн хэсэгтэй 174 метр квадрат буюу нийт 419 метр квадрат газраар давхцалтай гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан хэмжилт давхцалыг харуулсан зургуудаар нийт 419 метр квадрат газар давхцалтай гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа энэ хүрээнд тодруулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд тодорхой үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа учраас товчилж ярья. Удаж байгаа маргаан учраас бүгд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хууль зүйн баримтыг тодорхой мэдэж байгаа. Тийм учраас тодорхой зүйлүүдийг хураангуйлж тайлбарлая. Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 дугаартай захирамжаар 2000 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч Ё.А********д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ Газрын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-0****6 тоот албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаартай шийдвэрээр эрх нь сэргээгдсэн буюу “Эн********” ХХК-ийн эрх нь сэргээгдсэн газартай давхцалтай байгаа учраас энэ газрыг хүчингүй болгох мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч 2000 метр квадрат газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж буюу тухайн газрын хууль шинэчлэн үйл ажиллагаа явагдсантай холбоотой газрын гэрээ, гэрчилгээ шинэчлэгдэж байгаа гэдэг үндэслэлээр холбогдох баримтуудыг авч ирээд газрын гэрээ, гэрчилгээг шинэчлүүлж авч ир гэдэг шаардлагыг Газрын албанаас гаргасны дагуу газрын гэрээ, гэрчилгээг шинэчилж авахаар Газрын албанд материалаа өгсөн байсан боловч Газрын албанаас хариу өгөхдөө газрын гэрээ, гэрчилгээг шинэчилж олгохгүйгээр Газрын албанаас 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрээр олгогдсон хүчингүй болгосон газартай давхцалтай. Тийм учраас таны газрын цуцалж байна гэдэг мэдэгдлийг өгсний дагуу гэрээ, гэрчилгээг шинэчлэхтэй холбоотой шүүхэд хандсан. Явцын дунд Н*****лийн За***г д***ын хэд хэдэн захирамжуудыг мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүхийн шийдвэр буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэрээр тодорхойлж харвал “Эн********” ХХК-д олгосон газрыг хүчингүй болгож нэхэмжлэгчид олгосон мэт харагддаг боловч нарийн хавтаст хэргийн үйл баримтуудаас тодорхой харвал маргаан бүхий газрыг анх эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч Ё.А*********гаргаж байсан үйл баримт харагддаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс энэ газрыг эзэмшихээр хамгийн анх хариуцагчийн тайлбар мөн адил энэ талаар тайлбарладаг. Гуравдагч этгээд мөн энэ зүйлийг тайлбарладаг. Өөрөөр хэлбэл “Эн********” ХХК-ийн газрыг хүчингүй болгож нэхэмжлэгчид олгосон мэтээр харагддаг боловч “Э****а” ХХК-д эзэмшүүлсэн захирамж, үйл баримтуудаас харахад түрүүлж Ё.А*********газар эзэмших хүсэлтийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А/152 дугаар захирамжаар Н*****лийн За***г д***ын захирамжаар 5700 метр квадратыг газрыг “Эн********” ХХК-д эзэмшүүлдэг. Тэгээд Н*****лийн За***г д***ын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 226 дугаар захирамжаар 8643 метр квадрат болж “Эн********” ХХК-д  эзэмшүүлэхээр нэмэгдүүлдэг. Энэ хооронд өөрөөр хэлбэл 3000 орчим метр квадрат газрыг ямар нэгэн байдлаар хүсэлт “Эн********” ХХК гаргаагүй. Тухайн үеийн хуулиар дуудлага худалдааны анхны үнийг төлсөн баримт гаргаагүй байхад “Эн********” ХХК-д нэмэгдүүлж эзэмшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ямар материал, хүсэлтийг үндэслэж энэ газрыг эзэмшүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт байдаггүй. Нотлох баримт шинжлэн судлах явцад гарах бол тухайн явцад буюу Геодези зураг зүйн газрын материалаас харахад ямар нэгэн эзэнгүй газрыг буюу нэгж талбарын дугаар улсын бүртгэлд газрын мэдээллийн санд бүртгэсэн үйл баримт харагддаг. Гэтэл “Э********” ХХК-д 2004 онд 226 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ ямар нэгэн нотлох баримт үндэслээгүй эзэмшүүлсэн үйл баримт харагддаг. Тэгээд 2007 оны 02 дугаар сарын 1*-ны өдөр 63 дугаар захирамжаар “Э********” ХХК-д эзэмшүүлсэн 8643 метр квадрат газрыг 2 салгаж 4000, 4643 метр квадрат болгож хоёр салгаж 4000 метр квадрат газрыг “Мон ********” ХХК-д эзэмшүүлж, 4643 метр квадрат газрыг “Эн********” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн баримтууд хавтас хэргээс харагдана. Ё.А*********түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан үйл баримт тодорхой байгаа талаар тайлбарлах шаардлагатай. Н*****лийн За***г д***ын 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар анх Ё.Ам********д 540 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр олгосон. Тэгээд 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 485 дугаар захирамжаар 860 метр квадрат болгож нэмэгдүүлж, 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4**2 дугаар захирамжаар 860 метр квадрат газрын эзэмших эрхийг сунгаж, 7**3 дугаар захирамжаар Ё.Ам********д эзэмшүүлсэн 860 метр квадрат газрыг 141* метр квадрат болгож нэмэгдүүлсэн. Тэгээд Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 захирамжаар Н*****лийн За***г д***ын 2010 оны 7**3 дугаар захирамжийн иргэн Ё.Ам********д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын хэмжээ нэмэгдүүлж 2000 метр квадрат газрыг эзэмшүүлсэн үйл баримт харагддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар иргэн Ё.А*********тухайн газрыг анх 1999 онд эзэмших хүсэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл 0,5 га газрыг эзэмших хүсэлт гаргасан. 0,5 га газар нь 5000 метр квадрат газар эзэмших хүсэлтийг гаргасан боловч тухайн үед 540 метр квадрат газрыг эзэмшүүлсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт тухайн үед гаргаж байсан хүсэлт нь  ирсэн байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл бидний хувьд түрүүлж хүсэлт гаргасан нөхцөл байдал байгаа учраас Ё.А*********эзэмших ёстой байсан гэдэг үндэслэл гаргаж байна” гэжээ.

1.6. Хариуцагч Н*****лийн За***г д***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Н*****лийн За***г д***ын 2002 оны 120 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалт, орон сууцны зориулалттай иргэн Ё.А********д 540 метр квадрат газар эзэмшүүлснийг үндэслэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Мөн Н*****лийн За***г д***ын 2003 оны 485 дугаар захирамжаар газрын талбайн хэмжээг өөрчилж 860 метр квадрат болгон нэмэгдүүлсэн байгаа. Н*****лийн За***г д***ын 2007 оны 4**2 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан. Н*****лийн За***г д***ын 2010 оны 7**3 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 141* метр квадрат болгож нэмэгдүүлсэн. 2015 оны 07 дугаар захирамжаар 141* метр квадрат газрыг 2,000 метр квадрат болгож нэмж гэрээ гэрчилгээ олгохыг Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд даалгасан. Маргаан үүссэн учир нь 07 дугаар захирамж гарахад газрын мэдээллийн санд “Э********” ХХК-ийн газартай ямар нэгэн давхцалгүй гэдэг үндэслэлээр тухайн захирамжийг гаргасан. Тийм учраас Н*****лийн За***г д***а захирамж гаргаж, тус захирамжийн биелэлтийг Газрын алба хариуцаж явж байгаа. Шинэ гаргасан үл хөдлөхийн бүртгэл авах асуудал дээр гэрчилгээ олгогдохгүй буюу хураагдсан гэсэн асуудал байсан. 2015 оны 07 дугаар захирамжийг харахад газрын мэдээллийн санд ямар нэгэн давхцал байхгүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

1.7. Хариуцагч Га***р зо***н ба****тын а**аны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Га***р зо***н ба****тын а**аны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би газар зохион байгуулагч мэргэжилтэй буюу эрх зүйч биш учраас өөрийнхөө мэргэжлийн хүрээнд ярья. Мэдээллийн сан 2003 оноос 2006 оныг хүртэл 3 жилийн турш бүрэлдэж бий болсон. Энэ маргаан эхэлсэн үеийн асуудал нь гар байршлын схемтэй байх үеийн кадастрын зургууд байгаа. Захирамжийн түүхчилж хэн нь анх захирамжтай байгаа талаар судлахад “Эн********” ХХК 1998 оны 64 дүгээр захирамжаар 15184 метр квадрат буюу 1,5 га захирамжтай байж байгаад 1999 оны 152 дугаар захирамжаар “Эн********” ХХК, Сэ****эг, Ча****нь Эр***э гэж 3 хуваагдаж, “Эн********” ХХК 5700, Сэ****эг 6300, Ча****нь Эр***э 6700 метр квадрат гэсэн 3 тусдаа нэгж талбар болж захирамжлагдсан байна. Тэгээд гар зургуудыг үзэхэд тухайн үед шугамдаж зурдаг байсан учраас энэ шугам энд байна гэж тогтооход бэрх. 2004 оны “Эн********” ХХК-д 8,643 метр квадрат эзэмшүүлж байгаа газрын байршлын зургийг үзэхэд гол маргаж байгаа хэсэг “Эн********” ХХК-ийн эзэмшил байгаа. Урагшаа харсан 3 үзүүрийн голын өргөн хэсэг нь маргааны болж буй гол шалтгаан. Манай мэдээллийн сан цахим болсон анхны архивыг шүүж үзэхэд Ё.А*********газар эзэмшигч 860 метр квадрат газрын мэдээллийн сангийн зургийг би системээс олж харсан. 860 метр квадраттай байсан зураг яваандаа өөрчлөгдөж 1,41* метр квадрат системд хадгалаатай байгаа. 2,000 метр квадратаар бүртгэж явсан процесс нь “Эн********” ХХК-ийн захирамжийг 2012 онд хүчингүй болгосны дараа “Эн********” ХХК-ийн эзэмшлээс гарч орсон цаг хугацааны хувьд ойлгомжтой процесс явж байгаа гэж би харж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

1.8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс үндсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Га***р зо***н ба****тын а**анаас өгсөн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ё.А********д хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичигтэй маргаж байгаа гэж ойлгож байгаа. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө 201* онд Ё.А********д олгосон 2015 оны А/**7 дугаар захирамжаар олгосон газар нь “Эн********” ХХК-ийн газартай давхцалтай талаар өмнө 201* онд мэдэгдсэн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байсан. 2019 оны хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь ойлгомжгүй буюу тодорхойгүй. Цаг хугацааны дарааллын талаар Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анаас тодорхой тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан “Эн********” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н*****лийн За***г д***ад холбогдох хэрэгт гуравдагч этгээдийг оролцуулаагүй гэдэг үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас шүүхийн шийдвэрийг захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг гаргасан. Шүүхийн шийдвэр болон шүүхийн хэлэлцүүлгийн нөхцөл байдал болон шүүх хуралдааны тэмдэглэлээс авч үзэхэд 2015 оноос өмнө ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын хооронд давхцал үүсээгүй харагдаж байгаа. 2004 он болон 2007 оны захирамжууд нь Ё.Ам********ийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2004 он болон 2007 оны захирамжаар олгогдсон газар нь Ё.Ам********гийн хүсэлт гаргасан газартай буюу нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан нөхцөл байдлыг тодорхойлсон хүсэлтийг шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэж би харж байна. Тэгэхээр 2004 он болон 2007 оны захирамжууд цаг хугацааны хувьд өмнө гарсан. 2004 он болон 2007 оны захирамжуудын талаар мэдэж байсан. Энэ талаарх холбогдох арга хэмжээг авсан удаа дараагийн он цагийн хувьд эртний гэж болохуйц баримт хавтаст хэрэгт авагдсан. 2004 он болон 2007 оны захирамжууд дээр урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Н*****лийн За***г д***ад гомдол гаргаагүй. Энэ захирамжууд нь илт хууль бусад тооцох илэрхий нөхцөл байдлыг үүсгээгүй. Нэхэмжлэгчийн тухайд газрын давхцал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гагцхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, өргөдөлдөө бид нар давхцуулсан учраас мэдэхгүй байна гэдэг байдлаар хандаж ирсэн. Тэгэхээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалттай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Ё.А*********хүсэлт гаргахдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сард гаргасан “Эн********” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул Ё.Ам********гийн тухайд газар эзэмших эрхээ нэмэгдүүлэх боломжтой гэсний дагуу анх 2015 оны А/**7 тоот захирамж гаргах үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл 2007 оны 63 тоот захирамж 2012 онд хүчингүй болсон завсарт арга зам хийж байгаад энэ хэмжээг нэмэгдүүлж давхцалыг үүсгэсэн гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Газрын харилцаа,геодези, зураг зүйн газрын 2008 оны 83 тоот тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам хавтаст хэрэгт авагдсан. Тус гэрчилгээ олгох журамд хээрийн болон суурин судалгаа хийх нарийвчилсан зохицуулалтуудыг тусгаж өгсөн. 2015 оны А/**7 тоот захирамжид энэ нарийвчилсан зохицуулалтуудыг тусгаж өгөөгүйгээр энэ давхцалыг үүсгэх үндэслэл болсон. Тийм учраас Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анаас шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй болгож хариу өгсөн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн шүүхийн шийдвэр нь одоог хүртэл хүчин төгөлдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын хувьд ч давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болоогүй. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжийг хангахын тулд өгсөн хариунууд болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХОЁР: Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын тухайд:

2.1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагадаа: “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Эн********” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Н*****лийн За***г д***ад даалгах,

 Шүүхийн шийдвэрийг биелүүлж "Эн********” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Н*****лийн За***г д***ын хэрэгжүүлэгч агентлаг Га***р зо***н ба****тын а**анд даалгах,

 Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/**7 тоот захирамжийн Иргэн Ё.Ам********д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, маргаан бүхий газарт Иргэн Ё.А*****нгийн нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 201* оны ДТ1*/78 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” гэжээ.

Хэргийн оролцогч нараас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагатай холбоотой тайлбартаа:

2.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ба******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж “Эн********” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамжийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Н*****лийн За***г д***ад даалгах, уг шүүхийн шийдвэрийг биелүүлж “Эн********” ХХК-д газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Н*****лийн За***г д***ад даалгах, уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Эн********” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Н*****лийн За***г д***ын хэрэгжүүлэгч агентлаг Га***р зо***н ба****тын а**анд даалгах, Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 тоот захирамжийн иргэн Ё.А*****нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий газарт иргэн Ё.Ам********гийн нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 201* оны ДТ1*/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох шаардлага гаргасан.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулийн зохицуулалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд тусгагдаж өгсөн. 2014 оны шүүхийн шийдвэрийн дагуу энэ захирамжийг гаргаж гэрээ гэрчилгээг шинэчлэн олгосон нөхцөл байдлыг үүсгээгүй. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гарсан. Мөн үүнтэй холбоотойгоор нэгж талбарын дугаар үүсэж, газрын мэдээллийн нэгдсэн санд манай бүртгэл мэдээлэл орохгүй байгаа нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр харагдаж байгаа.

Тэгэхээр нэгэнт 2007 оны манай компанид олгосон энэ захирамжийг хүчингүй болгосон 2012 оны Н*****лийн За***г д***ын захирамжийг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон учраас гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгож, эрхийн сэргээж, дахин захирамж гаргах ёстой гэж үзэж байна. Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 тоот захирамжаар Ё.Ам********д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж, манай компанийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эзэмшиж байгаа талбайтай давхцуулж газар эзэмших эрх олгосон. Энэ талаар 2015 онд Н*****лийн За***г д***аас бид нарт ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Манай оролцоог хангаж, тайлбар, санал авсан зүйл байхгүй.

Тухайн үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй ч гэсэн холбогдох хууль тогтоомжийн дагуу манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, тайлбар санал авах боломж бололцоогоор хангах ёстой байсан. Ё.Ам********д олгох газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд нийцүүлж буюу хээрийн болон суурин судалгаа хийж бодит нөхцөл байдлыг тогтоох замаар бусдын эзэмшил, ашиглалттай давхцаж байгаа талаах нарийвчлан тогтоох шаардлага үүссэн байхад энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Ё.А*****нд газар эзэмших эрхийг олгосон нь энэ маргаан үүсэх гол үндсэн шалтгаан болсон. Тэгэхээр захиргааны актыг буюу Ё.А*****нд олгосон захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүйн улмаас бид нарын зүгээс гомдол, нэхэмжлэл гаргах боломж, бололцоо байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авч холбогдох баримтуудтай танилцсаны үндсэн дээр нэмэгдүүлсэн шаардлагыг гаргах нөхцөл бололцоо үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ё.А*****нд олгосон газрыг үндэслэн Н*****лийн Х**т ба****лт, х***лийн г**раас 201* оны 1*/78 тоотоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байсан. Уг архитектур төлөвлөлтийн даалгаврын үндэслэл нь Ё.А*****нд олгосон буюу маргаан бүхий захиргааны актыг томьёолж буй А/**7 тоот захирамжийг үндэслэлээ болгосон. Энэ архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтаар авагдсан барилгажих талбайн схем зургаас харахад “Эн********” ХХК-ийн газар эзэмших эрхтэй давхацсан байдлаар 12 давхар орон сууцыг төлөвлөсөн нь гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн учраас энэ бие даасан шаардлагыг гаргасан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

2.3. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...“Эн********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаярын гаргасан бие даасан шаардлагад тайлбар хүргүүлж байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр маргаан бүхий газарт иргэн Ё.Ам********гийн нэр дээр батлагдсан тус газар нь 201* оны ДТ1*/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болохыг Хот байгуулалт, Хөгжлийн газарт даалгах гэсэн байна. Маргаан бүхий захиргааны актыг Хот байгуулалтын тухай хуулийн 9, 10 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйл, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан аймаг, нийслэлийн ерөнхий архитектурын дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоол, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрэм зэрэгт дурдсан баримт бичгийн бүрдлийг хангасан тул иргэн Ё.Ам********д 201* оны ДТ1*/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна. Тус байгууллага иргэн Ё.Ам******** архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 тоот шийдвэртэй нэгж талбар бүхий газрыг үндэслэж олгосон. Иймд тус газраас олгосон 2006 оны дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж гарсан тул нэхэмжлэлийн тус байгууллагад холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэргийн оролцогч нараас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа:

2.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ба******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж “Эн********” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамжийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Н*****лийн За***г д***ад даалгах, уг шүүхийн шийдвэрийг биелүүлж “Эн********” ХХК-д газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Н*****лийн За***г д***ад даалгах, уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Эн********” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Н*****лийн За***г д***ын хэрэгжүүлэгч агентлаг Га***р зо***н ба****тын а**анд даалгах, Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 тоот захирамжийн иргэн Ё.Ам******** холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий газарт иргэн Ё.Ам******** нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 201* оны ДТ1********* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох шаардлага гаргасан.

Тэгэхээр нэгэнт 2007 оны манай компанид олгосон энэ захирамжийг хүчингүй болгосон 2012 оны Н*****лийн За***г д***ын захирамжийг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон учраас гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгож, эрхийн сэргээж, дахин захирамж гаргах ёстой гэж үзэж байна. Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 тоот захирамжаар Ё.Ам******** газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж, манай компанийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эзэмшиж байгаа талбайтай давхцуулж газар эзэмших эрх олгосон. Энэ талаар 2015 онд Н*****лийн За***г д***аас бид нарт ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Манай оролцоог хангаж, тайлбар, санал авсан зүйл байхгүй.

Тухайн үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй ч гэсэн холбогдох хууль тогтоомжийн дагуу манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, тайлбар санал авах боломж бололцоогоор хангах ёстой байсан. Ё.А******** олгох газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд нийцүүлж буюу хээрийн болон суурин судалгаа хийж бодит нөхцөл байдлыг тогтоох замаар бусдын эзэмшил, ашиглалттай давхцаж байгаа талаах нарийвчлан тогтоох шаардлага үүссэн байхад энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Ё.А*****нд газар эзэмших эрхийг олгосон нь энэ маргаан үүсэх гол үндсэн шалтгаан болсон. Тэгэхээр захиргааны актыг буюу Ё.А******** олгосон захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүйн улмаас бид нарын зүгээс гомдол, нэхэмжлэл гаргах боломж, бололцоо байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авч холбогдох баримтуудтай танилцсаны үндсэн дээр нэмэгдүүлсэн шаардлагыг гаргах нөхцөл бололцоо үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ё.А******** олгосон газрыг үндэслэн Н*****лийн Х**т ба****лт, х***лийн г**раас 201* оны 1*/78 тоотоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байсан. Уг архитектур төлөвлөлтийн даалгаврын үндэслэл нь Ё.А*****нд олгосон буюу маргаан бүхий захиргааны актыг томьёолж буй А/**7 тоот захирамжийг үндэслэлээ болгосон. Энэ архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтаар авагдсан барилгажих талбайн схем зургаас харахад “Э********” ХХК-ийн газар эзэмших эрхтэй давхацсан байдлаар 12 давхар орон сууцыг төлөвлөсөн нь гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн учраас энэ бие даасан шаардлагыг гаргасан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

2.3. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...“Эн********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эн********ын гаргасан бие даасан шаардлагад тайлбар хүргүүлж байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр маргаан бүхий газарт иргэн Ё.Ам******** нэр дээр батлагдсан тус газар нь 201* оны ДТ1*/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болохыг Хот байгуулалт, Хөгжлийн газарт даалгах гэсэн байна. Маргаан бүхий захиргааны актыг Хот байгуулалтын тухай хуулийн 9, 10 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйл, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан аймаг, нийслэлийн ерөнхий архитектурын дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоол, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрэм зэрэгт дурдсан баримт бичгийн бүрдлийг хангасан тул иргэн Ё.Ам******** 201* оны ДТ1*/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна. Тус байгууллага иргэн Ё.Ам******** архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 тоот шийдвэртэй нэгж талбар бүхий газрыг үндэслэж олгосон. Иймд тус газраас олгосон 2006 оны дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцэж гарсан тул нэхэмжлэлийн тус байгууллагад холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.4. Хариуцагч Н*****лийн За***г д***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх хүсэлттэй байна.

Учир нь Ё.А*****нгийн нэхэмжлэлтэй шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2020 онд болсон. Тэгээд 2020 онд “Эн********” ХХК иргэн Ё.Ам******** 2015 оны 07 дугаар захирамжийг мэдэж байсан. Мөн түүнийг мэдсэнээс хойш 2-3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тийм учраас нэмэгдүүлсэн шаардлагыг тухайн маргаан бүхий актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн хугацааг хэтрүүлсэн байна. Мөн Н*****лийн За***г д***ын 2015 оны 07 дугаар захирамжийг гаргахад талбайн хэмжээг нэмж 2,000 метр квадрат болгоход газрын мэдээллийн сан дээр ямар нэгэн давхцал байхгүй байсан учраас Н*****лийн За***г д***а Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу газрын хэмжээг 2,000 метр квадрат болгож нэмэгдүүлсэн. Мөн иргэн Ё.А*****нгийн газар эзэмших эрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасан. Үүнтэй холбоотойгоор “Эн********” ХХК-ийн ямар хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа талаарх баримт мэдээлэл байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Үндсэндээ 3 шаардлага гаргаж байна гэж ойлгосон.

Нэгдүгээр шаардлагатай холбоотой Ё.А********гийн А/**7 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 630 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагуудыг гаргаж байна. А/**7 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг тайлбарласан. Өөрөөр хэлбэл үүнийг хариуцагч болон гуравдагч этгээд нараас тайлбарлахдаа энэ газрыг буюу гуравдагч этгээдийн газрыг хүчингүй болгож байгаад Ё.А******** олгосон мэт тайлбарлаж байгаа боловч нотлох баримтуудыг харахад анх хэн хүсэлт гаргасан, хоёрдугаарт “Эн********” ХХК яаж газрын талбайгаа хүсэлтгүй нэмэгдүүлсэн болон гуравдугаарт хоёр газар тусдаа байрлалтай байгаа. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Өмнө нь тайлбарласан учраас дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.

Хоёрдугаар шаардлагын хувьд шүүхийн 630 дугаар шийдвэрийг тайлбарладаг. Уг шийдвэрээр Ё.А*********болон “Эн********” ХХК-ийн газрын давхцалыг шийдсэн шийдвэр биш. Үүнтэй хольж тайлбарлаад байна. Уг шүүхийн шийдвэрийг уншихад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн буюу одоогийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 630 дугаар шийдвэр байгаа. Энэ шийдвэрээр Н*****лийн За***г д***ын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай А455 дугаар захирамжийн “Эн********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн энэ захирамжийн хууль зүйн үндэслэл, дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл Ё.А*****н, “Эн********” ХХК нарын газрын давхцал, байршил, түрүүлж хүсэлт гаргасан хэн нь хүсэлт гаргасан газрын байршил хаана байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Н*****лийн За***г д***ын 2012 оны 455 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл “Эн********” ХХК-ийн газрыг хүчингүй болгосон эсэх тал дээр дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй. Газрын төлбөр төлөөгүй зэрэг баримтуудыг үндэслэж цуцалсан байсныг шүүх үндэслэж шийдсэн асуудал байгаа. Тэгэхээр энэ хоёр үйл баримтыг хооронд нь хольж ярих шаардлагагүй байх. Өөрөөр хэлбэл бидний хувьд ямар нэгэн байдлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн үйл баримтыг дахин дүгнэхгүй. Мөн энэ талаар ярихгүй. Гэхдээ үйл баримтын хувьд хоёр өөр баримт байгаа. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд болон хариуцагч нараас эдгээр үйл баримтуудыг хооронд нь хольж нэг мэт тайлбарлаж байгааг шүүх онцгойлон анхаарч үзнэ үү.

 Гуравдугаар шаардлагын хувьд архитектур төлөвлөлтийн даалгавар ярьж байна. Үүнтэй холбоотойгоор энэ газар өөрөө Ё.Ам********гийн газар хууль ёсоор эзэмшигдэж байна уу? гуравдагч этгээд “Эн********” ХХК газар хууль ёсны дагуу эзэмших харилцаа үүссэн эсэх тал дээр зайлшгүй ярилцана. Энэ харилцаа хууль ёсны дагуу болон хууль бус байна гэдгийг шүүх шийдвэрлэсний дараа архитектур төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл архитектур төлөвлөлтийн даалгавар Ё.Ам********гийн эзэмшиж байгаа хууль ёсоор эзэмшиж байгаа газар дээр байршиж байгаа ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдийн газар луу орсон зүйл байхгүй. Гуравдагч этгээд тайлбарлахдаа манай эзэмшлийн газартай давхцаж архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан учраас гэдэг зүйл тайлбарлаж байгаа. Гэтэл энэ газрын хууль ёсны дагуу хэн эзэмших эрхтэй талаар шүүх дүгнэлт хийсний дараа архитектур төлөвлөлтийн даалгавар хууль ёсны эсэх тал дээр дүгнэлт хийх ёстой. Гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаа үндэслэл нь манай эзэмших ёстой газар дээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан гэдэг зүйлийг ярьж байгаа учраас шүүх дүгнэлт хийх хэрэгтэй байх. Мөн гуравдагч этгээдээс тайлбарлахдаа 5,000 метр квадрат газартай давхцалтай гэж тайлбарлаж байна. Бид 419 метр квадрат газрыг тайлбарлаж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл анх 5,000 метр квадрат газар эзэмших хүсэлт гаргаж байхад шийдвэрлэхгүй байсан атлаа яагаад хүсэлтгүй компанийг шийдсэн хууль зүйн үндэслэл болон үйл баримтын үндэслэлээ тайлбарлаж байгаа. Түүнээс 5,000 метр квадрат газрын давхцалтай холбоотой асуудлыг тайлбарлаж маргаагүй. 41* метр квадрат газрын давхцалыг маргаж байгаа. Дахин хэлэхэд зүүн талаараа болон баруун талаараа давхцалтай байгаа газруудыг тайлбарлаж маргаж байгаа. Тийм учраас гуравдагч этгээд 666 метр квадрат газар болон 3,977 метр квадрат хоёр тусдаа байгаа газрын кадастр болон нэг гэрчилгээтэй хоёр нэгж талбарын дугаартай байгаа асуудлууд дээр хууль зүйн үндэслэл, тайлбар хэлээд явбал илүү оновчтой гэж бодож байгаа учраас шүүх анхаарч үзнэ үү. Энэ талаар гуравдагч этгээд тайлбар хэлэхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Тийм учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагууд хоорондоо үйл баримтын болон хууль хэрэглээний хувьд ялгаатай байгааг нэг болгож тайлбарлаж байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаар үзнэ үү гэж хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн тухайд.

1. Анх нэхэмжлэгч Ё.Ам********д Н*****лийн За***г д***ын 2002 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаар Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах эрх олгох тухай захирамжаар “Баянгол ********, Эн******** төвийн урд байрлалд үйлчилгээтэй орон сууцны барилга барих 540 м.кв газрыг, улмаар 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 860 м.кв газар эзэмшүүлсэн байх бөгөөд 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4**2 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар Ё.А*****нгийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгажээ.

2. Улмаар Н*****лийн За***г д***ын 2010 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 7**3 дугаар захирамжаар 141* м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгож, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/**7 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар 2000 м.кв газрыг үйлчилгээтэй, амины орон сууцны зориулалтаар олгосон байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Эн******** ХХК-ийн газар эзэмших эрхийн тухайд:

3. Эн******** ХХК нь 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явагдсан дуудлага худалдааны дагуу Төрийн өмчийн хорооны 1997 оны 632 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн барилгыг 58.000.000 төгрөгөөр худалдан авч 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн уг эд хөрөнгийг өмчилсөн.

4. Улмаар Н*****лийн За***г д***ын 1999 оны А/152 дугаар захирамжаар 5700 м.кв газрыг, 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 8643 м.кв газрыг сургалт, үйлчилгээний зориулалтаар, 2007 оны 02 дугаар сарын 1*-ны өдрийн 63 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар 4643 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

5. Э****а ХХК-ийн Н*****лийн За***г д***ын 2007 оны 63 дугаар захирамжаар эзэмшиж байсан 4643 м.кв газар эзэмших эрхийг 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн холбогдох хэсгээр хүчингүй болгосныг тус компанийн зүгээс эс зөвшөөрч 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэрээр Н*****лийн За***г д***ын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Э******** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.

7. Хэрэгт авагдсан нотлох баримт болох гуравдагч этгээдийн газрын хувийн хэрэг болон шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гуравдагч этгээд Эн******** ХХК нь 1999 оны 152 дугаар захирамжийн дагуу 5700 м.кв газрыг эзэмшиж байх үед нэхэмжлэгч Ё.А********ийн бодитойгоор эзэмшиж байсан хашаа бүхий газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй, давхцал үүсээгүй байсан байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... гуравдагч этгээд нь 8643 метр квадрат газар эзэмшиж байгаад голд нь байгаа 4000 метр квадрат газрыг “Мон ********” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж 666 метр квадрат газрын урд хэсэгт, 3977 метр квадрат газрын хойд хэсэгт буюу хил залгаа биш тусдаа тусгаарлагдсан голоороо 4000 метр квадрат газраар тусгаарлагдсан нэг байршил биш хоёр байршилд хоёр газар байгаа. Гэтэл нэг гэрчилгээтэй хоёр нэгж талбарын дугаартай байгаа нь хууль зөрчсөн...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

8. Шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3371 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн дагуу ирүүлсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22/18 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Хавтаст хэрэгт “Э********” ХХК-ийн Н*****лийн За***г д***ын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар захирамжаар олгогдсон байсан гэж талбарын 1*/0003 дугаар бүхий 8643 м.кв талбайтай газрын кадастрын зураг байхгүй, баталгаат хэмжээг тогтоох тухай акт байх боловч солбицлын утгагүй тул ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн иргэн Ё.Ам********гийн хашаалсан гэх 2017 м.кв талбайтай газартай давхцуулах боломжгүй байна” гэжээ.

9. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс анх газар эзэмшиж эхлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль/1994/-ийн 30 дугаар зүйлийн 5 дахь заалтад “Сум, дүүргийн Засаг дарга эзэмшилд авахаар хүсэлт ирсэн газрын тухай уг хүсэлтийг хүлээн авмагц нийтэд зарлан мэдээлж, тухайн газрыг эзэмших, ашиглах талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулна” гэж, Газрын тухай хууль /2002/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан.

10. Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч Ё.А*********2001 онд тус газрыг хашаалсан, уг хашаалсан газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс анх газар эзэмших хүсэлт гаргахдаа 0,5 га буюу 5000 м.кв газар эзэмших хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа Н*****лийн За***г д***аас 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 8643 м.кв газрыг Э******** ХХК-д эзэмшүүлсэн байгаа дээрх хуульд заасан шаардлагад нийцээгүй.

11. Эдгээр үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын хувийн хэргүүд, түүнд авагдсан газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүд, Нийслэлийн Г****р з****н ба****тын а****аны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн нотлох баримт болох Эн******** ХХК-ийн 1999 оны А/152 дугаар захирамжаар эзэмшиж байсан 5700 м.кв газрын кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22/18 дугаар шинжээчийн дүгнэлтээр зэргээс үзэхэд 2004 онд гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн хашаалсан газартай давхацсан эсэхийг нягтлан шалгаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй хариуцагч Н*****лийн За***г д***а, Нийслэлийн Г****р з****н ба****тын а****аны буруутай үйлдлүүд тогтоогдож байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.3 дахь заалтад “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан.

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Н*****лийн За***г д***ын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Эн********” ХХК-д эзэмших эрх олгосон газраас Ё.Ам********гийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Н*****лийн За***г д***ын 2007 оны 02 дугаар сарын 1*-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Эн********” ХХК-д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 метр квадрат газраас нэхэмжлэгч Ё.Ам********гийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байгаа бөгөөд давхцалын хэмжээ нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр 419 м.кв гэж тодорхойлогдсон.

14. Түүнчлэн маргаан бүхий Н*****лийн За***г д***ын 2007 оны 63 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 4643 м.кв газрын кадастрын зураг нь 2 тусдаа хуваагдсан буюу 2 зурагтай байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасныг зөрчсөн байна.

15. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2001 оноос хойш газраа бодитоор ашигласан, газраа эзэмшихээр хүсэлт гаргаж байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Э****шийн өргөн чөлөө, 1* тоот хаягт байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Г****р з****н ба****тын а****аны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд даалгах нь зүйтэй байна.

1*. Харин Н*****лийн За***г д***ын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хариуцагчийн зүгээс хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

17. Гуравдагч этгээдээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Э********” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Н*****лийн За***г д***ад даалгах, Шүүхийн шийдвэрийг биелүүлж "Эн********” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Н*****лийн За***г д***ын хэрэгжүүлэгч агентлаг Га***р зо***н ба****тын а**анд даалгах бие даасан шаардлагыг гаргасан.

18. Гэтэл 2007 оны 02 дугаар сарын 63 дугаар захирамжаар “Эн********” ХХК-д олгосон 4643 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан газрын хугацаа дууссан байхад Н*****лийн За***г д***ын 2012 оны А/455 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож Н*****лийн За***г д***ын 2007 оны 63 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгогдсон газар эзэмших эрхийг сэргээсэн хэдий ч нэгэнт хугацаа дууссан байхад шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэх боломжгүй, мөн уг бие даасан шаардлагатай холбоотой гаргасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглээгүй байна.

19. Өөрөөр хэлбэл хугацаа дууссан газрын эзэмших эрхийг сэргээх, улмаар гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй тул нэхэмжлэгчийн газартай давхцалгүй ашиглаж байгаа газраа Газрын тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч Н*****лийн За***г д***а, Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд хүсэлт гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

20. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу Эн******** ХХК-иас гаргасан “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Эн********” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Н*****лийн За***г д***ад даалгах, Шүүхийн шийдвэрийг биелүүлж "Э********” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Н*****лийн За***г д***ын хэрэгжүүлэгч агентлаг Га***р зо***н ба****тын а**анд даалгах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

21. Харин бие даасан шаардлагын үлдэх хэсэг болох “Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/**7 тоот захирамжийн Иргэн Ё.А*****нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, маргаан бүхий газарт Иргэн Ё.Ам********гийн нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 201* оны ДТ1*/78 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” шаардлагын тухайд нэгэнт нэхэмжлэгч Ё.А*****нгийн “Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л.Э****шийн ******** м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд даалгаж шийдвэрлэсэн тул уг бие даасан шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.4, 106.3.12, 106.3.14, 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан Нэхэмжлэгч Ё.Ам****** Н*****лийн За***г д***а, Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Н*****лийн За***г д***ын 2007 оны 02 дугаар сарын 1*-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Эн********” ХХК-д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас нэхэмжлэгч Ё. ********нгийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсэг, Н*****лийн За***г д***ын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э********” ХХК-д эзэмших эрх олгосон газраас Ё.А********гийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Л******** шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Г****р з****н ба****тын а****аны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Э********а ХХК-иас Н*****лийн За***г д***а, Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Эн********” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Н*****лийн За***г д***ад даалгах, Шүүхийн шийдвэрийг биелүүлж "Эн********” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Н*****лийн За***г д***ын хэрэгжүүлэгч агентлаг Га***р зо***н ба****тын а**анд даалгах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Эн******** ХХК-иас Н*****лийн За***г д***а, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Н*****лийн За***г д***ын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/**7 тоот захирамжийн Иргэн Ё.Ам********д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн ********, маргаан бүхий газарт Иргэн Ё.Ам********н нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 201* оны ДТ1*/78 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Ам********, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э******** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н*****лийн За***г д***а, Нийслэлийн Г****р з****н ба****тын а****анаас тус бүр 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А*****нд олгосугай.

   5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.О****А