Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/00768

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/00768

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

Дулаан халаалт, цэвэр бохир ус, усан хангамж, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрт 172 321 309 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П,

хариуцагчийн өмгөөлөгч О.Д,

нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч******* ХХК-д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лифт ашигласан болон Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 38 785 095 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дулааны төлбөрийн зөрүү 8 710 799.28 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс ******* ХХК,******* ХХК-ийн ус, дулааны төлбөрт тооцоо хийж акт үйлдэж зөрүү 3 280 526.20 төгрөг,******* хотхоны*******-ийн А,Б,В байрнуудын 241 айлын цахилгааныг улсад хүлээлгэн өгөх ажлыг компанийн хүсэлт шийдэгдсэн. Уг ажил цахилгааны шийд болон цоож, материал, ажлын хөлсөнд 4 690 840.82 төгрөг, эдгээр зардлууд нь нийтдээ 55 467 261.30 төгрөг,

2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ус, дулааны төлбөр 81 514 708.35 төгрөг, 2017 оны 09 дүгээ сарын-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх усны төлбөр 28 044 339 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх узелийн засварын материал болон ажлын хөлсний 7 295 000 төгрөг, нийт 172 321 308.64 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

  1.1 Нэхэмжлэгч хан ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хан ХХК 2015 оны 4 сарын-нээс******* ХХК-ийн барьсан ХУД, 3 хороо, С.Шаравын гудамж,******* хотхоны*******А,*******Б,*******В блок бүхий 241 айлын орон сууцны дулаан цэвэр бохир ус, усан хангамж гадна дотно харуул хамгаалалт, цахилгаан узель, нэгдсэн тоолуур цэвэрлэгээ зэрэг ажил үйлчилгээг******* тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний дагуу хариуцан ажиллаж ирсэн. Манай компани 2015 оны 4 сарын-нээс 2016 оны 9 сарын-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх орон сууцны байруудын гадна дотно, харуул хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан узель, нэгдсэн тоолуур, цэвэр бохир ус, усан хангамж болон халаалт дулаан зэрэг бүх ажил үйлчилгээг хариуцан ажилласан ба 2016 оны 9 сарын-нээс халаалт дулааны үйлчилгээг дагнан хариуцаж Дулааны цахилгаан станцтай гэрээтэй ажилладаг.******* ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, санхүүд сар бүр төлбөрийн нэхэмжлэл бичиж хүргүүлсэн ба тус компанийн ня-ботой тооцоо нийлж өглөг авлагаа тулгаж байсан боловч ашигласан ажил үйлчилгээний төлбөрөө төлөхгүй хохироож байна. УБДС ТӨХК нь******* ХХК-ийн хүсэлтээр*******А,*******Б,*******В блок бүхий 240 айлын орон сууцуудыг дулааны эрчим хүчээр хангах дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг Батбаян дулаан ХХК-тай байгуулж, манай компанитай байгуулсан дулаанаар хангах гэрээг 2017-2018 онд үргэлжлүүлэн сунгах боломжгүй гэж үзэж манайхтай байгуулсан гэрээг дуусгавар болгосон нөхцөл байдлаас үүдэн дээрх орон сууцны барилгын эрчим хүчний узель, шугам сүлжээ тоног төхөөрөмжийг албан ёсоор акт үйлдэхгүйгээр узелийн өрөөнд хүчээр дайран орж хаалганы цоожийг эвдэж авсан. Дээрх ажиллагаа нь******* ХХК-ийн хүсэлтээр хийгдсэн ба манай 2 компанийн хооронд 2015 оны 4 сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээний 1.2-д******* ХХК нь орон сууцны барилгын ил далд инженерийн шугам засварын ажлыг барилгын баталгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллана гэж үүрэг хүлээсэн, барилгын баталгаат хугацаа 2018 оны 4 сарын 28-ны өдөр дуусгахаар гэрээнд заасан. Иймд 2015 оны 04 дүгээр сарын-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл лифт ашигласан болон Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 38 785 095 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дулааны төлбөрийн зөрөө 8 710 799.28 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс ******* ХХК,******* ХХК-ийн ус, дулааны төлбөрт тооцоо хийж акт үйлдэж зөрүү 3 280 526.20 төгрөг,******* хотхоны*******-ийн А,Б,В байрнуудын 241 айлын цахилгааныг улсад хүлээлгэн өгөх ажлыг компанийн хүсэлт шийдэгдсэн. Уг ажил цахилгааны шийд болон цоож, материал, ажлын хөлсөнд 4 690 840.82 төгрөг, эдгээр зардлууд нь нийтдээ 55 467 261.30 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ус, дулааны төлбөр 81 514 708.35 төгрөг, 2017 оны 09 дүгээ сарын-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх усны төлбөр 28 044 339 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх узелийн засварын материал болон ажлын хөлсний 7 295 000 төгрөг, нийт 172 321 308.64 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.1-д зааснаар гаргуулахаар шаардсан тул хангаж өгнө үү гэв.

  2. Хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дүнгүүдийг тооцохоор 164.241.122,83 төгрөгийн үнийн дүн гарч байна.******* ХХК-ийн хувьд хан ХХК нь тусгай зөвшөөрөлтэй ч байсан зөвшөөрөлгүй ч байсан хангах үйл ажиллагаа явуулсныхаа  хувьд ус дулааны төлбөр нэхэмжлэх эрхтэй. Гэхдээ ус дулааны төлбөр нэхэмжлэхдээ хууль дүрэм журмын дагуу нэхэмжлэх үүрэгтэй. Монгол улсад мөрдөгдөж байгаа эрчим хүчний зохицуулах хуулийн дагуу усны зохицуулах хорооноос баталсан үнэ тарифын дагуу цэвэр усны бөгөөд бохир усны төлбөр, хэрэгцээний ус халаасны төлбөрүүдийг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсээр ирсэн. Үндэслэлгүй үнийн дүн нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2017 оны 10 сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 4 сарын-ний өдрөөс 2016 оны 9 сарын-нийг хүртэлх хугацааны ашиглалтын болон дулааны төлбөр 55 467 261.30 төгрөг нэхэмжилсэн. 2016 оны 9 сарын-нээс 2017 оны 4 сарын 30-нийг хүртэлх дулааны төлбөр 81 514 708.35 төгрөг нийт 136 981 965 төгрөг болж байгаа. 2017 оны 9 сарын-нээс 2017.12.31-нийг хүртэлх усны төлбөр 28 044 399 төгрөг, засварын зардал 7 295 000 төгрөг, нийт 172 321 308.65 төгрөг болж байна. Гэтэл сая гаргасан тайлбартаа СӨХ-ны төлбөр 38,0 сая төгрөг, засварын зардал, дулааны төлбөр гэж яриад байгаа нь 2016 онд ус дулааны талаар тооцоо хийхэд яаж тооцсон талаар өөрөө эргэлзээтэй, үйл баримт бодит байдалтай нийцэхгүй байна. Дулааны 81.0 сая төгрөг гэсэн өндөр дүн гаргаж байна. Манай компани УБДС-тэй тоолуураар тооцоо  хийгээд айлуудыг м2-аар тооцож төлбөрөө авч зөрүүнээс ашгаа олж санхүүждэг гэж байна. Энэ бол эрчим хүчний зах зээлийн салбарын зарчим биш. Эрчим хүчний салбар яаж ашгаа олдог вэ гэвэл эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрлийн тариф гэж байдаг. Улаанбаатар дулаан цахилгаан түгээхээс ямар үнэ тарифаар дулаанаа авах юм бэ гэсэн тариф байдаг. Энэ тарифыг зохицуулах хорооноос жил бүр батлахдаа үйл ажиллагааны зардлыг нөхөн зорилгоор баталж өгдөг. Энэ тарифаар тусгай зөвшөөрөл хангагч компани буюу хан ХХК өөрөө ашгаа олж үйл ажиллагаагаа санхүүжүүлж явдаг. хан Монгол улсад мөрдөгдөж байгаа дүрэм журмаас гадуур манайх зөвхөн  шууд м2-аар тооцож ашгаа олдог гэж байгаа нь үндэслэлгүй байна. МУ-н ЗГ-аас баталсан дүрэмд тоолууртай тохиолдолд тоолуураар тооцно, тоолуургүй бол м2-аар гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл тоолууртай тоолуургүй байна уу бүх айлаас авч болохгүй. Узельд хийдэг засварын зардал тухайн тарифт сууж өгөөд үйл ажиллагааг санхүүжүүлээд явдаг. Эзэмшлийн заагаар хангагч үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн байрны узель, гадна шугам сүлжээг дулааны зардал зэргийг өөрийн үйл ажиллагаанд тарифт тусгуулснаар санхүүжиж явдаг.  Хэрэглэгчийн байшин дотор байгаа шугам өөрөө нийтийн өмч гэж үздэг учраас айл өөрөө засуулна. Босоо шугамыг солих тохиолдол СӨХ хариуцдаг. Хэрэгт байгаа баримтаас харахад хан ХХК-ийн өмчлөлийн шугамыг засварласан байна. Эрчим хүчний тухай хуулийн дагуу 31.1.11-т хангагч үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хэрэглэгч өөрийн барилгын үзел шугамыг шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. хан ХХК эзэмшиж үйлчилгээ үзүүлж байгаа. Хуульд заасны дагуу барилга байгууламж барьсан бол хангагч компани баланс шилжүүлж өгөх үүрэг хүлээдэг. Балансад шилжүүлж өгснөөр тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар тариф батлуулаад элэгдлээ тооцоо засвараа хийгээд явдаг. Одооны байрууд дулааныг хаах партай учраас хаадаг. Хоосон айлуудыг хасаад тооцдог. Босоо шугамаас том паар хаагдаж байгаа учраас нарийн шугам халдаг учраас дулааны төлбөрийг тооцдог. Усыг тоолуурын заалтын дагуу шаардах ёстой. Зөвхөн суурь үнийг шаарддаг. 2017.09.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдрийг хүртэл 28,0 сая төгрөгийн ус гарах боломжгүй. Хэдэн байр хоосон байсныг тооцоод суурь үнээ нэхэмжлэх юм бол манайх төлөх боломжтой. Нарийвчилсан тооцоо гаргаагүй. Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн байгууллагад хандаад УБВС-ээс ямар хэмжээгээр авсан ямар үнээр тооцсон, хэдий хэмжээний ус авсан гэх мэтчилэн мэдээллийн үндсэн дээр тооцоог мэргэжлийн байгууллагаар гаргуулаад гарч ирсэн төлбөрийг төлөх боломжтой. Хариуцагчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж эрчим хүчний салбараар энэ төлбөрийг тооцож гаргуулах хүсэлтэй байна. Бидний өмнөөс төлсөн гэдгийг нотлох хэрэгтэй. Хавтаст хэрэгт нэхэмжлэхүүд байгаа. 2015 оны 9 сарын-ний өдрөөс эхлээд нэхэмжлэх бичих боломжтой. Төлчихсөн төлбөрийг нэхэмжлээд байгаа бол төлсөн баримтаа хэрэгт өгөөгүй, дандаа нэхэмжлэхүүд байна. 2016 оны 9 сарын-нээс 2017 оны 8 сарын 31-нийг хүртэл ус дулааны төлбөр 81,0 сая төгрөгийн ус дулааныг яаж тооцсон  талаарх задаргаа байхгүй, төлбөр төлсөн баримтгүй байна. 2 дугаар хавтаст авагдсан хан ХХК-ийн захирал******* ХХК-ийн борлуулалтын ажилтан байсан учраас орон сууцыг ашиглалтад ороход би дулааныг хариуцаад явна компанийн санхүү холилдохгүй үүднээс тусдаа компани байгуулаад явахаар хэлэлцээд******* ХХК-ийн ажилтан тусгай зөвшөөрөлгүйгээр хан ХХК-ийг байгуулсан. Гэхдээ 2 компани гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөнгө олохыг хүссэн баримтууд дээр******* ХХК бэлэн мөнгө олохыг хүсээд хан ХХК ашиглалтын төлбөр гэдэг нэртэйгээ Эрхэмболор мөнгийг хүлээж авсан баримтууд байгаа. Уг баримтуудаас харахад******* ХХК-иас ашиглалтын төлбөрөө аваад цаашаагаа төлж байсан тайлбарууд нотлогдож байна. хан ХХК-ийн ажилтан өөрөө байгуулсан учраас компаниас төлбөрийг кассаас өгөөд явдаг байсан. Гэвч тусгай зөвшөөрөлтэй болсноос хойш компаниудын хоорондын харилцаанаас шалтгаалаад гэнэт төлбөрийн нэхэмжлэхүүд гарч ирсэн. Манайх төлөөд явж байсан танайх мөнгө төлдөггүй гэж ярьдаг. Төлбөрийн даалгавар буюу мөнгийг төл гэсний дагуу төлөөд явсан. Нийт төлсөн дүнг тооцохоор 80,0 сая төгрөг болно. 2016 оны 5 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ төлбөрийн даалгаврыг авч хасагдаагүй байна. 2015 оны 4 сарын-нээс 2016 оны 9 сарын-ний хугацаа байхад 2016 оны 6 сарын 15-ны өдөр төлбөр төлсөн баримт байна. 2016 оны 9 сарын 20, 2016 оны 7 сарын 27, 2016 оны 8 сарын, 2016 оны 9 сарын 20-ны өдөр, 2016 оны 10 сарын 20-ны өдөр гэх мэт мөнгө олгохыг хүссэн баримтууд байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нэгдсэн нэхэмжлэх гарын үсэгтэй, гарын үсэггүй маш олон нэхэмжлэхүүдийг нотлох баримт гэж үзэхгүй байна. Компани үүссэн үедээ өөрсдөө бичээд өөрсдөө гарын үсэг зураад өгөх боломжтой. Мөнгө хүссэн баримт дээр төлөөлөгч Эрхэмбаяр******* ХХК-иас хүлээн авсан байна. Манай өмнөөс төлсөн бол баримтаа гаргаж өгөөгүй учраас төлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Хариуцагчаас тухайн төлсөн баримтуудыг гаргаад мэргэжлийн байгууллагаар тооцуулах хүсэлтэй байсан. хан ХХК түрүүлээд хандсан байсан учраас шүүхээр шийдвэрлүүлэх байр суурьтай байсан. Манайхыг төлбөрөө төлөөгүйгээс болж тусгай зөвшөөрлөө цуцлуулах хэмжээнд хүрсэн гэж байна. хан ХХК 2017 онд тусгай зөвшөөрлөө авсан. Узельтэй холбоотой засварыг хан ХХК хангах үйл ажиллагаа эрхэлж байгаа бол өөрсдөө хариуцах үүрэгтэй байсан. Өмчлөлдөө шилжүүлж авч байж үйл ажиллагаа явуулна. Өмчлөлдөө шилжүүлж аваагүй бол хэрэглэгчийн шугам тоноглолыг ашигласан тухай байгууллага хэрэглэгчид шимтгэл төлөх үүрэгтэй. Эрчим хүчний тухай хууль, дүрэм журам хэрэгжих ёстой. 2015 оны 4 сарын-ний гэрээгээр узелийн тоног төхөөрөмжийг өөрсдийн өмчлөлд шилжүүлээд засвар үйлчилгээ хийж байгаа бол зардлыг өөрсдөө хариуцах ёстой.  Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага 172 000 000 төгрөгийг хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэх боломжгүй. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлээ тодорхойлж байгаа бол нотлох ёстой. Хэдэн төгрөгийг******* ХХК-ийн өмнөөс ямар компанид төлсөн гэдгийг нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасныг тодорхойлсон хүрээнд нотлох баримтгүй учраас шаардлага үндэслэлгүй гэв. 

3. Нэхэмжлэгчээс 2017.01.31-ний өдрийн 33 дугаар эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн нэхэмжлэлийн баримтууд, дулааны төлбөрийн баримт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, зарлагын баримтууд, мөнгөн шилжүүлэгийн баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 2016.08.23-ны өдрий дугаар гэрээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иийн 2017.11.24-ний өдрийн дугаар албан бичиг, 2015.04.28-ны өдрийн дугаар орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ, ******* ХХК-ийн 2018.01.10-ны өдрийн дугаар******* ХХК-д хүргүүлсэн шаардлага,******* ХХК-ийн 2018.01.19-ний өдрийн дугаар шаардлага, төлбөрийн нэхэмжлэлийн баримтууд, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, 2016.05.02-ны өдрийн дугаар хамтран амжиллах гэрээ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016.12.21-ний өдрийн/605 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах хяналтын хуудас, дулааны эрчим хүчнийг худалдах, худалдан авах 2016.08.11-ний өдрийн, дугаар гэрээнүүд,******* ХХК-ийн 2015.05.28-ны өдрийн 100 дугаар гэрээ шилжүүлэх тухай албан бичиг, эрчим хүчний зохицуулах хорооны дугаар гэрчилгээ, кассын зарлагын баримт,******* хотхоны*******а, б, в байрны үзельд ******* ХХК-ийн хийсэн засварын материалын үнэ, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018.01.24-ний өдрийн дугаар маргаан шийдвэрлэх тухай албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017.12.11-ний өдрийн/515 дугаар хариу албан бичиг, төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлсэн байна. /1-р-хх-4-165, 228-232, 2-хх-29-54, 82-83, 3-хх-48-87/

4. Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн үнэлгээний тайлан, 2015.04.28-ны өдрийн дугаар орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2013.04.11-ний өдрийн дугаар акт, 2015.01.10-ны өдрийн дугаар акт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.14-ний өдрийн 183/ШЗ2017/08507 дугаар захирамж, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2018.02.13-ны өдрийн албан бичиг, Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар,******* ХХК-ийн ашиглалтын тооцооны баримт, ******* ХХК-ийн мөнгө олгохыг хүссэн баримт, төлбөрийн нэхэмжлэл, бэлэн мөнгөний орлогын баримт,******* хотхоны цахилгааны төлбөрийн зөрүү,*******Б,*******В байрны 2017, 2016 оны дулааны тооцоо, зарлагын баримт,******* хотхоны*******а,*******б,*******в байрны магистраль халуун ус, буцах шугам хоолойг солих материалын төсөвт түүвэр, фото зураг,******* ХХК-ийн захирлын 2015.03.30-ны өдрийн 05 дугаар тушаал, үзлэг хийсэн тэмдэглэл,******* ХХК-ийн мөнгө олгохыг хүссэн баримт, төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэлүүд, 2015.04.01-ний өдрийн орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ,******* ХХК-ийн 2021.12.17-ны өдрийн дугаар хариу албан бичиг,******* Б,*******В байрнаас өмчлөл ашиглалтад шилжүүлсэн болон үлдэж байгаа байрны тооцоо,******* ХХК-ийн 12 давхар орон сууцны барилгын халаалтын системийн ажлын зураг зэргийг ирүүлсэн байна. /1-р хх-ийн 176-177, 238-250, 2-р хх-ийн 1-11, 56, 85-99, 107-226, 3-р хх-ийн 194-216/ 

 

5. Шүүхээс талуудын хүсэлтээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2018.02.22-ны өдрийн дугаар албан бичиг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016.12.02-ны өдрийн дугаар албан шаардлага, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020.02.13-ны өдрийн/112 дугаар албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022.12.23-ны өдрийн дугаар шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, шинжээчийн дүгнэлт зэргийг хэрэгт хавсаргасан. /1-р хх-ийн 196-197, 3-р хх-ийн 225-231/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 оны 4 сарын-нээс******* ХХК-ийн барьсан ХУД, 3 хороо, С.Шаравын гудамж,******* хотхоны*******А,*******Б,*******В блок бүхий 241 айлын орон сууцны дулаан цэвэр бохир ус, усан хангамж гадна дотно харуул хамгаалалт, цахилгаан узель, нэгдсэн тоолуур цэвэрлэгээ зэрэг ажил үйлчилгээг******* тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний дагуу хариуцан ажиллаж ирсэн. Манай компани 2015 оны 4 сарын-нээс 2016 оны 9 сарын-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх орон сууцны байруудын гадна дотно, харуул хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан узель, нэгдсэн тоолуур, цэвэр бохир ус, усан хангамж болон халаалт дулаан зэрэг бүх ажил үйлчилгээг хариуцан ажилласан ба 2016 оны 9 сарын-нээс халаалт дулааны үйлчилгээг дагнан хариуцаж Дулааны цахилгаан станцтай гэрээтэй ажилладаг.******* ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, санхүүд сар бүр төлбөрийн нэхэмжлэл бичиж хүргүүлсэн ба тус компанийн ня-ботой тооцоо нийлж өглөг авлагаа тулгаж байсан боловч ашигласан ажил үйлчилгээнийхээ төлбөрөө төлөхгүй хохироосон ба өмнөөс нь төлбөрийг нь төлж өр, авлага үүссэн. Иймд нийт 172 321 308.65 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. гэж тайлбарласан.

3. Хариуцагч тал шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Тухай бүрд нь зохих төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч нь хэдий хугацааны ямар төлбөр нэхэмжлээд байгаагаа баримтаар нотлоогүй. Хэрэгт тооцоо нийлсэн л баримтаар 3 280 526 төгрөг гэж тооцоо нийлснийг болон нэхэмжлэгчийн төлбөр төлсөн нь баримтаар нотлогдохгүй байгааг анхаарч үзнэ үү. гэж маргасан.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Хариуцагч Монь******* ХХК нь өөрийн барьсан Хан-Уул дүүргийн, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах******* хотхоны*******А,*******Б,*******В байрыг барьж ашиглалтад оруулсан ба Барилгын тухай хуульд заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагч буюу хариуцагч нь өөрийн ажил үйлчилгээгээ 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тоот Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр******* ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо******* хотхоны*******а,*******б,*******в байрны 241 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, хоолойн, гадна болон дотор шугам, узелийн тоног төхөөрөмж, СӨХ-ны үйл ажиллагааг хан ХХК-д шилжүүлсэн байна./1-р хх-ийн 37-40, 64/

4.2 Талууд хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй байх ба талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

4.3******* хотхон барилга байгууламжийг******* ХХК ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь 2013 оны 4 дүгээр сарын өдрийн тоот акт, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн тоот тус тус барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдсон. /1-р хх-ийн 85-91/

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж тодорхойлон 14.3-т энэ хугацааг нэг жил байхаар, 14.6-д барилгын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байхаар заажээ.

 4.4 Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагч буюу хариуцагч нь  өөрийн гүйцэтгэх ажил, үйлчилгээгээ 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тоот Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тоот Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч хан ХХК-аар гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдож байна.

5.1 СӨХ-ны төлбөр гаргуулах шаардлагын тухайд:

 Хэрэгт авагдсан баримтаар 84 айлын барилга байгууламжийг 2013 оны 4 дүгээр сарын-ний өдрийн дугаар, 161 айлын барилгыг 2015 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар Улсын комиссын актаар зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн гэж үзэн байнгын ашиглалтад оруулж, нэхэмжлэгч нь гэрээний дагуу дээрх барилгын дундын өмчлөлийн ашиглалт, лифтний үйлчилгээний төлбөрийг 2015.04.01-ээс 2016.08.31-ийг хүртэлх хугацаанд төлсөн гэх үндэслэлээр хариуцагчаас СӨХ-ны дундын ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 38 785 095 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. 

Нэхэмжлэгч нь******* хотхоны борлуулагдаагүй орон сууцны ашиглалтын зардал, хариуцагч компанийн оффисын ашиглалтын зардлыг төлж байсан талаар маргаж, хэргийн 1 дүгээр хавтасны 107-131 дэх талд авагдсан бичгийн баримтуудыг гаргаж ирүүлснийг, хариуцагч нь уг СӨХ-ийн төлбөрийг тогтоосон баримтгүйгээр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж, хэргийн 2 дугаар хавтасны 107-223 дугаар талд 122 хуудас нотлох баримтыг гаргаж, уг баримтуудаар төлсөн гэдэг нь нотлогдоно гэж маргасан байна.

Мөн хариуцагч нь хэргийн 2 дугаар хавтасны 107-223 талд ирүүлсэн баримтын 108 дугаар тал байгаа баримтын тухайд тайлбарлахдаа Мөнгө олгохыг хүссэн 2016 оны 04 сарын 29-ны өдрийн баримтад нэхэмжлэгч хан ХХК-ийн нягтлан Г.Эрхэмболор 3-р сарын ашиглалтын төлбөр 6 647 890 төгрөг олгохыг хүссэн өргөдөл бичиж, Монь-ивээл ХХК-д өгдөг ба компанийн захирал зөвшөөрсөн цохолтыг хийж мөнгийг бэлэн мөнгөний орлогын баримтаар хүлээлгэн өгдөг байсан. гэснийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрхэмболор маргаагүй хэдий ч уг баримтууд нь манай нэхэмжлэлээр шаардсан он сард хамаарахгүй гэж маргасан нь дараах үндэслэлгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч хан ХХК-ийн хэргийн 1 дүгээр хавтасны 154, 155 дугаар талд ирүүлсэн 2016.09.01-ний нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудад хан ХХК,******* ХХК-ийн хоорондын 2016 оны сарын-ний өдрөөс 2016 оны 10 сарын 27-ны өдрийг дуустал тооцооны дагуу 3 280 526.20 төгрөгийн үлдэгдэл тооцоотой талаарх баримтыг ирүүлсэн байх ба энэ баримт нь хариуцагч******* ХХК-ийн хэргийн 2 дугаар хавтасны 107 дугаар талд ирүүлсэн баримттай тохирч байна.

Тодруулбал, уг баримтад 2 компанийн ашиглалтын тооцоо /Баатардулаан хан ХХК/ гэсэн баримтад 2015 оны нэхэмжилсэн дүн 33 843 068,56 төгрөг, төлсөн дүн 33 843 068,56 төгрөг, үлдэгдэл -, 2016 он 1. Шинэ байрны цахилгаан дулаан усны суурь хураамж- 7 294 100, 2.*******а-106, 201, 206, 306,*******б-101,1301 тоотуудын ашиглалтын төлбөр 8 470 527.47, 3. Шинэ байрны дулааны төлбөр 610 488.10, цахилгааны зөрүү төлбөр 18 752 928.25, усны төлбөр, бусад, нэхэмжилсэн дүн 46 128 043.82, төлсөн дүн******* 847 517.62, үлдэгдэл 3 280 526.20 гэж бичигдсэн баримттай дээрх үлдэгдэл гэх үнийн дүн тохирч байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн 155 дугаар хуудасны ард авагдсан 156-159 дүгээр талын Өр, авлагын дэлгэрэнгүй тайлан/Монь-Ивээл/ бүхий 3 хуудас баримтад хариуцагчийн дээрх баримтад жагсаасан үнийн дүн, өр, авлага бүгд тусгагдсан зөрүүгүй байна.

Иймд дээрх 2 компанийн тооцоо нийлсэн баримтын хүрээнд 2015 онд ямар нэг өр төлбөргүй, түүнчлэн 2016 оны сарын-ний өдрөөс 2016 оны 10 сарын 27-ны өдрийг дуустал тооцооны дагуу******* ХХК нь нийтдээ 3 280 526.20 төгрөгийн өртэй байсан гэж үзэхээр байх ба хариуцагчийн хэргийн 2 дугаар хавтасны 107-223 дугаар талд ирүүлсэн 122 хуудас нотлох баримт нь дээрх тооцоонуудад орсон баримт гэж үзэхээр байна.

Эдгээрээс дүгнэхэд******* ХХК нь СӨХ-ийн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул дээрх шаардлага үндэслэлгүй.

5.2 2016 оны 9 сарын-нээс 2017 оны 04 сарын 30-нийг хүртэлх ус, дулааны төлбөр 81 514 708.35 төгрөг, 2017 оны 09 дүгээ сарын-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх усны төлбөр 28 044 339 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ус, дулааны төлбөрт нийт 8 сарын төлбөр тооцогдож байгаа бөгөөд дээрх төлбөрийг нийт гарсан төлбөрөөс айл, өрхүүдэд ноогдох хэсгийг хасаад, үлдэх хэсгийг******* ХХК-ийн зарагдаагүй шинэ байрны нийт дүнд тооцож, ус болон дулааныг суурь үнээр нь тооцож, гаргасан. гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, мэргэжлийн байгууллагаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Эрчим хүчний зохицуулах хороог шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байна.

Нэхэмжлэгч хан ХХК нь Ус сувгийн удирдах газартай 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 2016 оны 08 дугаар сарын-ний өдөр Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан.

Нэхэмжлэгч дээрх 2 гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ус, дулааны төлбөрт хариуцагч 81 514 708 төгрөг гаргуулна гэж шаардаж, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны 12/323 тоот албан бичиг, 2016 оны дүгээр сарын-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ус сувгийн удирдах газарт төлбөр төлсөн баримт, 2016 оны 09 дүгээр сарын-ний өдрийн тооцоо нийлсэн баримт зэргийг ирүүлсэн.

Шинжээч томилж, дүгнэлт гаргахад шаардлагатай баримтуудыг нэхэмжлэгч болон хариуцагч нараас тус шүүхийн 2021.12.10-ны өдрийн 3563, 3564 албан тоотоор шаардсан хэдий ч нэхэмжлэгч хан ХХК нь шинжээчийн шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүйгээр /энэ талаар ямар нэг хариу өгөөгүй./ ажиллагаанд саад учруулж удаашруулсан ба хариуцагч******* ХХК нь холбогдох баримтуудыг гаргаж өгснөөр шинжээч Эрчим хүчний зохицуулах хороо дүгнэлтээ гарган ирүүлсэн байна.

Харин Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь ...2017 оны 09 сарын-нээс 2017 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацааны усны төлбөр 28 044 339 төгрөгийн нэхэмжлэлийг тодорхойлох анхан шатны баримт хавсаргаагүй байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй. гэсэн хариуг ирүүлсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дүгнэлт нь хариуцагч талаас гаргаж өгсөн холбогдох баримтад үндэслэж гарсанд талууд маргаагүй ба дүгнэлтэд 2016 оны 09 дүгээр сарын-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх Хан-Уул дүүргийн, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах******* хотхоны*******А,*******Б,*******В байрнуудын дулааны эрчим хүчний төлбөр 35 778 782.60 төгрөг байна. гэсэн тооцоог гаргасан байна.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч******* ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх Хан-Уул дүүргийн, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах******* хотхоны*******А,*******Б,*******В байрнуудын /худалдан борлогдоогүй/ дулааны эрчим хүчний төлбөрт 35 778 782.60 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх ба хариуцагч талаас гаргаж ирүүлсэн 2-р хх-ийн8-139 дүгээр хуудасны шинэ байрны дулааны тооцоо гэх жагсаалт нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан байрнуудын жагсаалттай тохирч байна. /3-р хх-ийн 225-231/

Харин дээрх хугацааны ус болон дулаан төлбөрийн хэд нь усны төлбөр болох талаараа, түүнчлэн 2017 оны 09 сарын-нээс 2017 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацааны усны төлбөр 28 044 339 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч тал дээрх шаардлагуудын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон нэхэмжлэл гаргаснаасаа хойш 7 жил гаруйн хугацаанд дээрх шаардлагад хамааралтай гэх нотлох баримтуудыг ирүүлээгүй хэрнээ усны төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр шинжээчээр тогтоолгох боломжтой гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно.

5.3 2015 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дулааны төлбөрийн зөрүү 8 710 799.28 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс ******* ХХК,******* ХХК-ийн ус, дулааны төлбөрт тооцоо хийж акт үйлдэж зөрүү 3 280 526.20 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Талууд дээрх хугацааны тооцоог нийлж баталгаажуулсан баримтыг хэрэгт ирүүлсэн байх тул дээрх 991 325.48 төгрөгийг хангах үндэслэлгүй.

5.4 Ивээл хотхоны*******-ийн А,Б,В байрнуудын цахилгааны шийд болон цоож, материал засварласан зардал болон ажлын хөлсөнд 4 690 840.82 төгрөг, 2017.05.01-нээс 2017.12.31-ийг хүртэлх узелийн засвар буюу ус дулаан дамжуулах хоолой сольсон үндэслэлээр түүнийг засварлахад орсон материалыг, ажлын хөлсний нийт 7 295 000 төгрөг, нийт 985 840.82 төгрөгийн шаардлагын тухайд:

Хэрэгт дээрх завсар хийхэд гарсан материалын нэхэмжлэх болон кассын зарлагын ордер, тооцооны задаргаа зэрэг баримтуудыг нэхэмжлэгч тал гаргаж ирүүлснийг хариуцагч тал ...Узельтэй холбоотой засварыг хан ХХК хангах үйл ажиллагаа эрхэлж байгаа гэрээнийхээ дагуу өөрсдөө хариуцах үүрэгтэй. гэж маргасан.

2015 оны 4 дүгээр сарын 28-ны тоот Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д Мон ивээл ХХК нь орон сууцны барилгын ил далд инженерийн шугам засварын ажлыг барилгын баталгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллана. гэж талууд харилцан тохиролцсон байна. Ус, дулааны хоолой сольсон болох нь 2017.12.02-ний өдрийн зарлагын баримт, 2018.01.15-ний өдрийн, 2015.01.15-ний өдрийнтоот кассын зарлагын ордероор тус тус тогтоогдож байх тул  баталгаат хугацаанд гарсан зардал болох 2017.05.01-нээс 2017.12.31-ийг хүртэлх узелийн засвар, ус, дулаан дамжуулах хоолой сольсон зардал 7 925 000 төгрөгийг  хариуцагч төлөх  үндэслэлтэй байна./2-р хх-ийн 82,83/

Хариуцагч Мон******* ХХК нь  Ивээл хотхон барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд уг ашиглалтад оруулсан орон сууцны цахилгааны ажлыг бүрэн хийж Улаанбаатар Цахилгаан түгээх станц ТӨХК-нд хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч түүний үүргийг нэхэмжлэгч даалгаваргүйгээр гүйцэтгэжээ. Иймээс оршин суугчдын эрх ашигт учирч болзошгүй аюулыг, эрсдлийг урьдчилан зайлуулах зорилгоор цахилгааны ил утсыг далдсан, эрх бүхий байгууллагад цахилгааныг хүлээлгэн өгсөн  нь баримтаар тогтоогдож байх тул 41А,*******Б,*******В нийт 241 айлын цахилгааны шитэнд түлхүүр хийсэн материал, ажлын хөлсөнд гарсан 4 690 840 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ./1-р хх-ийн 138-153/

6. Дээрхийг нэгтгээд хан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 09 дүгээр сарын-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дулааны эрчим хүчний төлбөрт 35 778 782.60 төгрөгийг,******* хотхоны*******-ийн А,Б,В байрнуудын цахилгааны шийд болон цоож, материал засварласан зардал болон ажлын хөлсөнд 4 690 840.82 төгрөг, 2017.05.01-нээс 2017.12.31-ийг хүртэлх узелийн засвар буюу ус дулаан дамжуулах хоолой сольсон үндэслэлээр түүнийг засварлахад орсон материалыг, ажлын хөлсний нийт 7 295 000 төгрөг, нийт 985 840.82 төгрөг, нийт 47 764 623.42 төгрөгийг хангаж, үлдэх 124 556 685.22 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

  7. Хариуцагч Мон******* ХХК төлөөлөгч Б.Батцэнгэлд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22/81 дугаар итгэмжлэлийг олгосон байх ба тус өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй талаарх хүсэлтийг ирүүлсэн байх ба хариуцагчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч тал төлөөлөгч Б.Батцэнгэлийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1,5.2.2,6,8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.6 дахь зүйлд заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 47 764 623 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хан ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124 556 685 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хан ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 556 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 396 773 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хан ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2,9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ