Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/04361

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт байрлах, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Г ХХК-д холох

  Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулах нэхэмжлэлтэй, 

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х дүүрэгт оршин суух, С.С

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б дүүрэгт оршин суух, Ц.Д

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х дүүрэгт оршин суух, Д.А

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х дүүрэгт оршин суух, Б.М

Нэхэмжлэгч: Х дүүрэгт байрлах, Ш ХХК

  Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Г ХХК-д холох

  Бие даасан шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай,

 

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт байрлах, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Ш ХХК,

  Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, С.С.

  Хариуцагч: Б дүүрэгт оршин суух, Ц.Д,

  Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Д.А

  Хариуцагч: Х дүүрэгт  оршин суух, Б.М нарт холох

  Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А*******, С.С*******, Б.М*******, Ц.Д*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ц.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов. 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш******* ХХК нь хариуцагч  Г ХХК-д холуулан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ш******* ХХК болон Г ХХК-иуд нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх №СВС-К11ВС4\3-06 дугаар гэрээ, мөн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх №ХТ-07 дугаар гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Х дүүргийн “Аялал жуулчлалын цогцолборын” ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээнүүдийг байгуулан хамтран ажилласан болно. Уг гэрээнүүдийн төлбөр нийт 1 1 1172  төгрөг бөгөөд талууд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэн Г ХХК-ийн зүгээс 1 028 944 000 төгрөгийг гүйцэтгэл батлан Х дүргийн , 404            дүгээр байрны 8 тоот 55.14 м2 орон сууц, м2 нь 1 700 000 төгрөг, нийт 93 738 000 төгрөг, 404     дүгээр байрны тоот 53.22 м2 орон сууц, м2 нь 1 700 000 төгрөг, нийт 90 474 000 төгрөг, 404     дүгээр байрны тоот 55 14 м2 орон сууц, м2 нь 1 700 000 төгрөг, нийт 93 738 000 төгрөг, ны тоот 61.1 м2 орон сууц, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 116 109 000 төгрөг, , м2 нь 1 900 000 төгрөг, нийт 154 945 000 төгрөг,, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 144 742 000 төгрөг, орон сууц, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 116 071 000 төгрөг, ны тоот 53.8 м2 орон сууц, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 102 296 000 төгрөг, ны тоот 61.5 м2 орон сууц, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 116 8 000 төгрөгийн 9 ширхэг байр шилжүүлэн Ш******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болно. Гэтэл ны 8 тоот 55.14 м2 орон сууц, м2 нь 1 700 000 төгрөг, нийт 93 738 000 төгрөгийн байр, ны тоот 53.22 м2 орон сууц, м2 нь 1 700 000 төгрөг, нийт 90 474 000 төгрөгийн байр, 404       дүгээр байрны тоот 55.14 м2 орон сууц, м2 нь 1 700 000 төгрөг, нийт 93 738 000 төгрөгийн байр, ны тоот 53.8 м2 орон сууц, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 102 296 000 төгрөгийн байр,  ны тоот 61.5 м2 орон сууц, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 116 8 000 төгрөгийн байр, нийт 5 байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч одоо үлдсэн 4 байр болох ны тоот 61.1 м2 орон сууц, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 116 109 000 төгрөг, , м2 нь 1 900 000 төгрөг, нийт 154 945 000 төгрөг,, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 144 742 000 төгрөг, орон сууц, м2 нь 1 900 000 төгрөг, нийт 116 071 000 төгрөгийн 5 байр \нийт 5 8 000 төгрөгийн байрны өмчлөх эрхийг шилжүүлээгүй байна. Ш******* ХХК-иас 4 байрын өмчлөлийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч Г ХХК-иас шилжүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “...хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “...хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шудрага эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэн Г констрашн ХХК-ийн зүгээс 1 028 944 000 төгрөгийг гүйцэтгэл батлан төлбөрт шилжүүлэхээр болсноор Ш******* ХХК болон Г ХХК-иуд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т заасан ажлын хөлс, хөлс төлөх аргаа тохиролцон тодорхойлсон болно. Ш******* ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлыг Г ХХК нь хүлээн авсан тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу хэлэлцэн тохиролцон ажлын хөлсөнд өгөх 4 ширхэг орон сууцны өмчлөлийг Ш******* ХХК-д шилжүүлж өгөх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Дээрх 4 байр нь Ажил гүйцэтгэх гзрззний 5 8 000 төгрөгний төлбөр юм. Иймд Х дүүргийн 4 хороо, тоот 61.1 м2 орон сууц, ,, орон сууцнуудын өмчлөх эрхүүдийг Ш******* ХХК-д шилжүүлэхийг Г ХХК-д даалгаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгнө үү.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн аялал жуулчлалын цогцолборын байгуулалтын дээврийн бүслэлтийн ажлын гэрээнүүд байгуулагдаад хамтран ажиллахаар тохиролцсон. Тус гэрээний хүрээнд Г ХХК нь ажлын төлбөрийг бартераар төлөхөөр болсон. Нийт 9 орон сууцыг Ш******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Г ХХК нь одоогийн байдлаар 4 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн. 5 орон сууцны өмчлөх эрх шилжээгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ гуравдагч этгээдүүдэд холох 4 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн байгаа. 3 гэрээний бартераар хүлээсэн үнийн дүн нь 894 9572 төгрөг байгаа. Бид нарын авсан байрны өртөг нь 1 028 944 000 төгрөг байгаа. Үлдэх 200 000 000 төгрөгийн ажлыг Г ХХК-иас манай компанид өгөхгүй байгаа. Одоо хүртэл гэрээ хүчин дөр өгөхийг нь хүлээгээд байж байна. Манай компани 894 9572 төгрөгийн ажлаа гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Үлдсэн 200 000 000 гаруй төгрөгийн ажлаа хариуцагч тал өгөөгүй байгаа. Нэхэмжлэл дээрээ бичилтийн алдаа гаргасан байсан. Гэрээ ёсоор 894 9572 төгрөгийн ажлыг хийх ёстой. Энэ ажлаа бид нар хийж гүйцэтгэсэн. Үүнд тохирох байраа авна. Мөн 7 000 000 төгрөгийн ажлаа Г ХХК өгөөгүй байгаа. Энэ ажлаа өгвөл бид нар хийнэ. 1 028 944 000 төгрөгийн өртөг бүхий 9 байр авахаас бид нар 403 339 000 төгрөгийн өртөг бүхий 4 байр авсан байгаа гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш******* ХХК нь манай компанитай байгуулсан 3 удаагийн гэрээний дагуу нийт 894 9572 төгрөгний ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар8 441 794 төгрөгний ажил гүйцэтгэн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, хийж гүйцэтгэвэл зохих ажлуудыг бүрэн хийгээгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Ш******* ХХК нь ажлаа бүрэн гүйцэтгэсний дараа акт үйлдэн хүлээлцэж бартераар тохиролцсон орон сууцнуудыг авах ёстой. Гэтэл гэрээний үүргээ үл биелүүлж, ажлаа дуусгаагүй атлаа талуудын хооронд байгуулсан гэрээнд дурьдаагүй байрнуудыг хийгээгүй ажлынхаа төлбөртөө авна гэсэн огт үндэслэлгүй зүйл бичиж нэхэмжилсэн байна.

Ш******* ХХК нь эцсийн байдлаар тооцоо нийлж 4322 717 төгрөгний өглөгтэй буюу ажил гүйцэтгэх ёстой гэдгээ илэрхийлсэн бөгөөд ямар учраас төлбөр хийгдээгүй байрнуудыг авна гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Ш******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргасан Ц.Д******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:  Ш******* ХХК-ийн зөвшөөрснөөр, Г ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Ц.Д******* миний бие маргаж буй 404-р байрны тоотод байршилтай орон сууцанд 2019 оны 5            дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г ХХК-тай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Г ХХК тоотод байршилтай орон сууцыг барьж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгөх, Ц.Д******* хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөр тооцоог барагдуулах төлбөрийг Ш******* ХХК-д өгнө, төлбөр төлөгдсөн эсэхийг Ш******* ХХК тодорхойлно. Дээр дурьдсан гэрээг баталгаажуулах зорилгоор, мөн маргаж буй орон сууцны үнэ нь 1 000 000 төгрөг болохыг харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ш******* ХХК-тай Захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Ц.Д******* би 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 100 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 000 000 төгрөгийг Ш******* ХХК-ийн захирал тоот дансанд тус тус шилжүүлсэн, үүний дагуу  Ш******* ХХК-иас ны тоот орон сууцны төлбөр тооцоо дуусан гэж мэдэгдсэн. Анх орсон цагаас хойш байрны мөнгө, СӨХ, халуун хүйтэн ус, дулаан, бохир ус, цахилгаантай холбоотой урсгал зардлыг миний бие төлж байгаа бөгөөд Ш******* ХХК болон Г ХХК-д хандан тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа болно. Ц.Д******* миний бие нь нэхэмжлэгч хариуцагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн, маргаж буй тоот орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа тул бие даасан шаардлага гаргаж байна. Харин Ш******* ХХК-ийн Г ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, хоорондоо төлбөр тооцоотой зэрэг нь Ц.Д******* миний орон сууц өмчлөх эрхийг хязгаарлахгүй. Учир нь Г ХХК-ийн зүгээс маргаж буй орон сууцны төлбөрийг Ш******* ХХК-д өгөхийг зөвшөөрөөгүй байсан бол би мөнгөө шилжүүлэхгүй байсан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан Барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэггэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээтэй холбоотой маргаан тусдаа шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ц.Д******* би Ш******* ХХК-ийг Г  ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дутуу биелүүлэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болно. Тиймээс  Ш******* ХХК-ийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага, Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Х дүүрэг, , 81.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

3.1.Бие даасан шаардлага гаргасан Д.А******* шүүхэд гаргасан шаардлагадаа:  Ш******* ХХК-ийн зөвшөөрснөөр, Г ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Д.А******* миний бие маргаж буй 404-р байрны тоотод байршилтай орон сууцанд 2019 оны 5            дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Г ХХК-тай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Г ХХК орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх, Д.А******* хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөр тооцоог барагдуулах төлбөрийг Ш******* ХХК-д гурван үе шаттайгаар төлөх, орон сууцны нийт үнэ 90 000 0000 төгрөг. Дээр дурьдсан гэрээний дагуу Д.А******* би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 000 000 төгрөг буюу нийт 50 000 000 төгрөгийг Ш******* ХХК-д төлсөн, үлдэх 40 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу сар бүр 1 000 000 төгрөг төлөх байдлаар барагдуулж байна. Үүний дагуу Ш******* ХХК-иас , тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Анх орсон цагаасаа хойш байрны мөнгө, СӨХ, халуун хүйтэн ус, дулаан, бохир ус, цахилгаантай холбоотой урсгал зардлыг миний бие төлж байгаа бөгөөд Ш******* ХХК болон Г ХХК-д хандан тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа болно. Д.А******* миний бие нь нэхэмжлэгч хариуцагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн, маргаж буй тоот орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа тул бие даасан шаардлага гаргаж байна. Харин Ш******* ХХК-ийн Г ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, хоорондоо төлбөр тооцоотой зэрэг нь Д.А******* миний орон сууц өмчлөх эрхийг хязгаарлахгүй. Учир нь Г ХХК-ийн зүгээс маргаж буй орон сууцны төлбөрийг Ш******* ХХК-д өгөхийг зөвшөөрөөгүй байсан бол би мөнгөө шилжүүлэхгүй байсан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан Барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэггэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээтэй холбоотой маргаан тусдаа шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.А******* би Ш******* ХХК-ийг Г  ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дутуу биелүүлэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болно. Тиймээс  Ш******* ХХК-ийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага, Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Х дүүрэг, , , , тоот хаягт байрлах, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

3.2.Бие даасан шаардлага гаргасан Б.М******* шүүхэд гаргасан шаардлагадаа:  Ш******* ХХК-ийн зөвшөөрснөөр, Г ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Б.М******* миний бие маргаж буй 404-р байрны тоотод байршилтай орон сууцанд 2019 оны 5          дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Г ХХК-тай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Г ХХК, Ш******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн ашиглалтад хүлээлгэн өгөх, Б.М******* хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөр тооцоог барагдуулах, төлбөрийг Ш******* ХХК-д гурван үе шаттайгаар төлөх, орон сууцны үнэ 1115 000 төгрөг. Дээр дурдсан гэрээний дагуу Б.М******* би 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 115 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 46 300 000 төгрөг, мөн өдөр 33 700 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг буюу нийт 1015 000 төгрөгийг Ш******* ХХК-д төлсөн, гэрчилгээ гарахаар 10 000 000 төгрөгийг төлнө. Үүний дагуу Ш******* ХХК-иас 404 дүгэр байр, тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Анх орсон цагаасаа хойш байрны мөнгө, СӨХ, халуун хүйтэн ус, дулаан, бохир ус, цахилгаантай холбоотой урсгал зардлыг миний бие төлж байгаа бөгөөд Ш******* ХХК болон Г ХХК-д хандан тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа болно. Б.М******* миний бие нь нэхэмжлэгч хариуцагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн, маргаж буй тоот орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа тул бие даасан шаардлага гаргаж байна. Харин Ш******* ХХК-ийн Г ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, хоорондоо төлбөр тооцоотой зэрэг нь Б.М******* миний орон сууц өмчлөх эрхийг хязгаарлахгүй. Учир нь Г ХХК-ийн зүгээс маргаж буй орон сууцны төлбөрийг Ш******* ХХК-д өгөхийг зөвшөөрөөгүй байсан бол би мөнгөө шилжүүлэхгүй байсан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан Барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэггэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээтэй холбоотой маргаан тусдаа шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.М******* би Ш******* ХХК-ийг Г  ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дутуу биелүүлэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болно. Тиймээс  Ш******* ХХК-ийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага, Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Х дүүрэг, , , , тоот хаягт байрлах, орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

3.3.Бие даасан шаардлага гаргасан С.С******* шүүхэд гаргасан шаардлагадаа:  Ш******* ХХК-ийн зөвшөөрснөөр, Г ХХК-ийн хүлээлгэн өгснөөр С.С******* миний бие маргаж буй 404-р байрны тоотод байршилтай орон сууцанд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Г ХХК-тай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Г ХХК, Ш******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн ашиглалтад хүлээлгэн өгөх, С.С******* хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөр тооцоог барагдуулах, төлбөрийг Ш******* ХХК-д хоёр үе шаттайгаар төлөх, орон сууцны үнэ 83 440 000 төгрөг. Дээр дурдсан гэрээний дагуу С.С******* би 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 75 100 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 8 440 000 төгрөг буюу нийт 83  540 000 төгрөгийг Ш******* ХХК-д төлсөн.  Үүний дагуу Ш******* ХХК-иас 404 дүгэр байр, тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Анх орсон цагаасаа хойш байрны мөнгө, СӨХ, халуун хүйтэн ус, дулаан, бохир ус, цахилгаантай холбоотой урсгал зардлыг миний бие төлж байгаа бөгөөд Ш******* ХХК болон Г ХХК-д хандан тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа болно. С.С******* миний бие нь нэхэмжлэгч хариуцагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн, маргаж буй тоот орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа тул бие даасан шаардлага гаргаж байна. Харин Ш******* ХХК-ийн Г ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, хоорондоо төлбөр тооцоотой зэрэг нь С.С******* миний орон сууц өмчлөх эрхийг хязгаарлахгүй. Учир нь Г ХХК-ийн зүгээс маргаж буй орон сууцны төлбөрийг Ш******* ХХК-д өгөхийг зөвшөөрөөгүй байсан бол би мөнгөө шилжүүлэхгүй байсан. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан Барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэггэх гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээтэй холбоотой маргаан тусдаа шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл С.С******* би Ш******* ХХК-ийг Г  ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, дутуу биелүүлэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болно. Тиймээс  Ш******* ХХК-ийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага, Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Х дүүрэг, , , , , орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

3.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ц.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д*******ий хувьд Ш******* ХХК-ийн зөвшөөрснөөр Г ХХК-ийн хүлээлгэн өгснөөр 404 байрны тоотод байршилтай энэхүү орон сууцад 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Хариуцагчаар оролцож байгаа Г ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Агуулга нь Г ХХК нь тоотод байршилтай орон сууцыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгнө, Ц.Д******* орон сууцны төлбөр тооцоог барагдуулна, төлбөрийг Ш******* ХХК-д өгнө гэж заасан. Төлбөр төлсөн эсэхийг Шинэ өгнө төрх ХХК тодорхойлно гэж заасан. Энэ гэрээг баталгаажуулах зорилгоор Ш******* ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дахин гэрээ байгуулсан. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 100 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр мөн 000 000 төгрөгийг Ш******* ХХК-д төлсөн. Ш******* ХХК нь тоот орон сууцны төлбөр төлөгдөж дууссан гэх мэдэгдлийг өгсөн. Ц.Д******* анх байранд орсон цагаасаа эхлэн СӨХ, ус дулаан, ашиглалтын зардлыг өөрөө төлөөд тухайн байрандаа амьдраад өнөөдрийг хүртэл Г ХХК , Ш******* ХХК нарт өмчлөх эрхийг шилжүүлж өгөх талаар маш олон удаа бичгээр амаар мэдэгдэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч, хариуцагч нар энэ үүргээ биелүүлэхгүй ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа.Ц.Д******* тухайн үл хөдлөх эд хөрөнгийн мөнгийг бүрэн төлөөд дууссан. Төлбөр төлсөн эсэхийг Ш******* ХХК тодорхойлно гэж заасан. Г ХХК тухайн байрандаа Ц.Д*******ийг оруулаад байр хүлээлгэн өгсөн акт хүртэл үйлдсэн байгаа. Ингээгүй тохиолдолд Ш******* ХХК-д мөнгийг өгөхгүй байх байсан. Г ХХК мөнгийг нь Ш******* ХХК-д өгчих танайх төлбөрөө хийсэн эсэхийг Ш******* ХХК мэднэ гэсэн. Тухайн үед Ш******* ХХК-ийн ажлаа дутуу хийх үү үгүй юу гэдэг асуудлыг Ц.Д******* урьдчилан таамаглах боломжгүй. Ц.Д******* мөнгөө төлсөн байрандаа амьдарч байгаа. Г ХХК байрыг хүлээлгээд өгсөн. Иргэний хуулийн 3.1 дэх хэсэг, 2.1 дэх хэсэгт зааснаар тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Д*******ийг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан. Б.Мын хувьд мөн адил Шинэ  өнгө төрх ХХК-ийн зөвшөөрснөөр Г ХХК-ийн хүлээлгэн өгснөөр 404 байрны  тоотод байршилтай орон сууцанд 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ш******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Г ХХК, Ш******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээг үндэслээд энэ байрыг ашиглалтад оруулна. Б.М******* нь хөрөнгө оруулалт буюу байрны мөнгийг төлж барагдуулна. Төлбөрийг Ш******* ХХК-д 3 үе шаттайгаар төлнө. Орон сууцны нийт үнэ нь 1115 000 төгрөг байсан. Б.Мын хувьд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 115 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 46 300 000 төгрөг, мөн өдрөө 33 700 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн. 1015 000 төгрөгийг төлөөд гэрчилгээ гарахад 10 000 000 төгрөгийг төлнө гэж тохирсон байсан. Анх шүүх хурал болох өдөр Ш******* ХХК-д 10 000 000 төгрөг өгөөд тухайн орон сууцны үнэ төлөгдөж дууссан. Б.М******* тухайн байранд орсон үеэсээ ус дулаан, СӨХ, ашиглалтын зардлыг төлөөд амьдарч байгаа. Г ХХК, Ш******* ХХК нарт өмчлөх эрхийг шилжүүлж өгөх талаар амаар болон бичгээр шаардсан. Б.М******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тийм ч учраас Ш******* ХХК төлбөрийг бүрэн барагдуулсан гэж тайлбар тодорхойлолтыг хийж өгсөн. Г ХХК ч гэсэн өөрийнхөө байрыг Б.М*******д хүлээлгэн өгсөн. Ш******* ХХК тухайн ажлыг хийж гүйцэтгэх юм уу гүйцэтгэхгүй юм уу гэдгийг урьдчилан таамаглах боломжгүй байсан. Г ХХК байрандаа оруулаагүй, Ш******* ХХК гэрээ байгуулаад мөнгийг нь аваагүй байсан бол энэ байрны өмчлөгч гэж хэлэх ямар ч боломжгүй. Энэ олон жилийн хугацаанд тухайн байрандаа гэрчилгээгээ хүлээгээд байж байгаа. Тиймээс 404 байрны тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр Б.Мыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан. С.С******* бол Ц.Д*******, Б.М******* нартай адилхан Г ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Ш******* ХХК-ийн зөвшөөрснөөр тоотод байршилтай орон сууцанд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс  өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ш******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Энэ гэрээн зааснаар орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгнө. С.С******* нь хөрөнгө оруулалт буюу орон сууцны төлбөрийг барагдуулна. Төлбөрийг Ш******* ХХК-д 2 үе шаттайгаар хүлээлгэн өгнө. Орон сууцны нийт үнэ 83 340 000 төгрөг. Гэрээнд заасны дагуу С.С******* нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 75 100 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 8 440 000 төгрөгийг төлөөд дууссан. Амаар болон бичгээр маш олон удаа Г ХХК, Ш******* ХХК нараас байрны гэрчилгээг шаардаж байсан. Тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн ус дулаан, СӨХ, ашиглалтын зардлыг төлөөд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Өмнөх 2 иргэнтэй адил С.С******* гэх хүн мөнгөө төлсөн. Байрандаа орсон. 404 байрны тоотод байршилтай орон сууцны өмчлөгчөөр С.С*******ийг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан. Д.А******* гэх хүн мөн адилхан Ш******* ХХК-ийн зөвшөөрснөөр Г ХХК-ийн хүлээлгэн өгснөөр тоотод байршилтай орон сууцанд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч  байгаа. Ш******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Орон сууцны нийт үнэ 90 000 000 төгрөг. А******* 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөг төлөөд сар бүрийн 01-ний өдөр 1 000 000 төгрөгийг Ш******* ХХК-ийн дансанд хийхээр тохиролцсон. Мөн анх орсон цагаасаа эхлэн ус дулаан СӨХ, ашиглалтын зардлыг төлсөөр өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Сар болгоны 01-ний өдөр 1 000 000 төгрөг төлж байсан баримтаа гаргаж өгсөн. Энэ мөнгө нь төлөгдөөд дууссан. Ш******* ХХК-ийн зүгээс төлбөрийг бүрэн барагдуулсан гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөч гэсэн шаардлагыг Г ХХК, Ш******* ХХК нарт удаа дараа бичгээр болон амаар тавьж байсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Мөн нөгөө 3 иргэнтэй адил Ш******* ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлэх, биелүүлэхгүйг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Бид Ш******* ХХК-тай гэрээгээ байгуулсан. Ш******* ХХК бид энэ байранд ажил хийж байгаа. Ажлынхаа хөлсөнд бартераар энэ байрыг авч байгаа. Та нар мөнгөө өгөхгүй бол бид Г ХХК-д хийж өгөх ёстой зүйлээ хийж өгч чадахгүй байна. Бараа материалаа авч чадахгүй байна, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна. Тиймээс та нар мөнгийг нь өгчих Г ХХК ямар ч асуудалгүй энэ байранд  оруулна гэж хэлсэн. Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 404 байранд комисс ажиллаад байрыг ашиглалтад оруулсан. Үүний дараа Г ХХК байр хүлээлгэн өгөх акт үйлдээд тухайн байранд Д.А*******ыг оруулсан. 404 байрны тоотод байршилтай орон сууцны өмчлөгчөөр Д.А*******ыг тогтоох бие даасан шаардлага гаргаж байна гэв.

 

4.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ш******* ХХК, С.С*******, Ц.Д*******, Б.М*******, Д.А******* нарт холуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Хариуцагч Ш******* ХХК нь Г ХХК-тай дараах гэрээг байгуулсан. Үүнд: 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ХУД 4 хороо "Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээ. Гэвч Ш******* ХХК-ийн хийгдсэн ажлын гүйцэтгэл нь гэрээ болон урьдчилан тохиролцсоноос зөрж 596 6 284 төгрөгийн ажил гүйцэтгэл, бараа материалын нийлүүлэлт хийгдсэн. Манай компанийн зүгээс тухайн ажлын үнийн дүнд нийт 497 077 000 төгрөгийн үнийн дүн бүхий бартерын орон сууцыг хүлээлгэн өгч, тухай бүрт нь албан ёсоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Ш******* ХХК нь манай байгууллагаас арга заль хэрэглэн ажлаа дуусгана асуудалгүй гэж худал амлалт өгөн нийт 5 8 000 төгрөгийн үнийн дүн бүхий Х дүүргийн ,,, тоот орон сууцнуудын түлхүүрийг урьдчилан авч айлууд амьдруулсан ба уг орон сууцнуудын үнийн дүнд огт ажил хийсэн зүйлгүй хугацаа авч манай компанийн өмчийг буцаан хүлээлгэн өгөлгүй өдийг хүрлээ. Иймд Ш******* ХХК-ийн илүү буюу нэмж авсан нийт 4ш орон сууцнуудын жинхэнэ өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106.1-д заасан эрхийн дагуу өмчлөх эрхээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш******* ХХК нь 1 028 944 000 төгрөгийн 9 ширхэг бартерийн байрыг авахаар тохирсон. Үүнээс 4 байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. 5 байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд 3 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэдэг дээр маргахгүй байгаа. Гэхдээ 3 удаагийн ажил гүйцэтгэх гэрээний нийт дүн нь гэвэл эхний гэрээ нь 641 9 000 төгрөг, хоёр дахь гэрээ нь 233 541 906 төгрөг, гурав дахь гэрээ нь 19 450 016 төгрөг байгаа. Энэ 3 гэрээний нийт үнийн дүн нь 894 9572 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч тал дүн дээр нэлээн зөрүүтэй хэлэх шиг боллоо. Нэхэмжлэл дээрээ 1 0 1172 төгрөгийн гэрээ байгуулсан гэж бичсэн байсан. 894 9572 төгрөг дээрээ төлбөр тооцоо бууруулах зорилгоор нийлүүлсэн 200 000 000 гаруй төгрөгийн бараа материалын дүнг нэмчхээд байгаа. 894 9572 төгрөгийн ажил хийгээгүй. Гэрээний дүн нь 1 0 1172 төгрөг биш. Гэрээ байгуулсан үндсэн гэрээт ажилтнуудаас тэр ажлуудаа бүгдийг нь хийнэ. Дахин нэмэлтээр ажлуудыг чинь хийж өгнө гэсэн худал амлалт өгөөд манайхаас 1 028 944 000 төгрөгийн үнийн дүн бүхий Х дүүргийн , Х хотхоны ,,, ,,,,, тоот 9 ширхэг байрыг урьдчилан авсан. Гэтэл бодит байдал дээр талуудын тооцоо нийлсэн акт дээр дурдсанчлан дээрх 3 гэрээнээс нийтдээ 325 471 284 төгрөгийн ажлыг гүйцэтгээд дээрээс нь төлбөр тооцоогоо багасгах зорилгоор бетон болон дээврийн материал 271 160 000 төгрөг. 3 гэрээний ажлын гүйцэтгэлийн дүн болон нийлүүлсэн материалын дүн нь 596 6 284 төгрөгийн ажлыг бодитой гүйцэтгэсэн. Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэлтэй дүйцүүлээд 497 077 000 төгрөгийн үнийн дүн бүхий ,,,, тоот орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн тайлбарласан шиг 1 028 944 000 төгрөгийн ажлыг гүйцэтгээд гүйцэтгэлээ манайхаар батлуулаад энэ 9 байрыг танайд өгье гэж тохирч баталгаажуулсан акт байхгүй. Нэг дэх гэрээ нь Хан төслийн барилгын өрлөг шавардлагын ажил байсан. Түүн дээр 641 956 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулагдсанаас 14 747 төгрөгийн ажлыг бодитоор хийж гүйцэтгэсэн. Тухайн дүндээ 7 950 000 төгрөгийн үнэ бүхий 8,, тоот орон сууцнуудыг авсан. Хоёр дахь гэрээний хувьд Хан хотхоны өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 233 5 906 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байснаас 127 049 877 төгрөгийн ажил хийсэн. Үүн дээр 3 дахь гэрээ байгуулагдсан. Энэ нь 19 450 016 төгрөгийн гэрээ байсан. Тус гэрээнээс 13 539 940 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл 2, 3 дахь гэрээний нийт гүйцэтгэсэн үнийн дүн нь 140 589 817  төгрөг болсон бөгөөд үүн дээр 102 296 000 төгрөгийн үнийн дүн бүхий тоот орон сууцыг авсан. Тооцоогоо багасгах зорилгоор материал нийлүүлэх ч юм уу янз бүрийн ажил хийх боломжийг манай зүгээс олгож байсан. 271 160 000 төгрөгийн үнийн дүнтэй бетон дээврийн материал нийлүүлсэн. Тухайн дүндээ нийцүүлээд 116 8 000 төгрөгийн үнийн дүн бүхий тоот орон сууцыг авсан. Эдгээр орон сууцнуудыг Ш******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Иргэний хуулийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь ажлын үр дүн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдээр ч гүйцэтгэлд нь дүйцүүлэн төлбөрийг бууруулах, гүйцэтгэх дутах юм бол илүү авсан байраа маргаангүйгээр буцаан өгөх бодит гүйцэтгэлд нь үндэслэн төлбөр тооцоог нь шилжүүлнэ гэсэн агуулгатай заалтууд тусгагдсан. Гэтэл Г ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлээд Ш******* ХХК-ийн ажил гүйцэтгэлд ногдох 5 байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Маргаан бүхий ,,, тоот орон сууцуудын үнийн дүнд ногдох ямар ч ажил хийгдээгүй учраас тухайн байрнуудын өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэл байхгүй. Ш******* ХХК нь тухайн 4 байранд ногдох ажил гүйцэтгэлийг хийгээгүй, түүнийгээ тооцоо нийлсэн акт болон өөрсдийнхөө бичсэн албан бичгээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд маргаан бүхий орон сууцнуудад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль ёсны эзэмшил гэсэн зүйл үүсэхгүй гэж харж байна. Ажил гүйцэтгэлийг мөн хийгээд өгөх боломжтой гэж хэлж байна. Энэ төсөл 2019 онд эхэлсэн. Одоо энэ төсөл дуусчихсан. Та хэдийг ажлаа хийхгүй учраас бид нар бизнесийн байгууллага учраас дараа дараагийн гүйцэтгэгчийг оруулаад энэ ажлаа дуусгаад төслөө хүлээлгээд өгсөн. Энэ гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй. Тиймээс илүү гарсан орон сууцаа буцаан авна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, Өрлөг шаврын материалын зардлын тооцоо, баримт, 7 дугаар сарын 17-ны өдрийн №XT-07 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Х дүүрэг, , Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээ, хавсралт, Ш******* ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 08/10 тоот албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/09 тоот албан бичиг, Ш******* ХХК-тай тооцоо нийлсэн акт, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/12 тоот албан бичиг, Ш******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.С*******од олгосон итгэмжлэл, Ш.Базаррагчаа, Б.С******* нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Ш******* ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 07/01 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 08/01 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 08/05 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 08/09 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 08/08 тоот албан бичиг, Ди Ди прогресс ХХК-ийн дансны хуулга /1хх-ийн 4-38, 61-63, 103-104, 116-116, 2хх-ийн 57-58, 100-107-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Б, Г.Ч нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ш******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/12 тоот албан бичиг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/1 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2021/021 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Б, Г.Ч нарт олгосон итгэмжлэл, Г ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21103 тоот албан бичиг, Ш******* ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/12 тоот албан бичиг, Ш******* ХХК-ийн тооцооны баримт, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №ХТ-07 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №ХТ-13 тоот Х дүүрэг, , Аялал жуулчлалын цогболборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/1 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Б.Б*******т олгосон итгэмжлэлүүд, Х резиденс хотхоны 404 байрны өрлөг, шавардлагын ажлын тооцоо, нэхэмжлэх, зардлын баримтууд, Г ХХК-ийн 2021 оны 21103 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 19/112 тоот албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 19/107 тоот албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19/18 тоот албан бичиг, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 06 тоот албан бичиг, Байр хүлээлцэх актууд, хариу тайлбар, Т.Мөнгөнцацралд олгосон итгэмжлэл, Б.Б*******т олгосон итгэмжлэл /1хх-ийн 40-41, 48-55, 71-101, 129-130, 132-162, 164-172, 2хх-ийн 59-70, 173, 3хх-ийн 25-26-р хуудас/ гэсэн баримтуудыг,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

гуравдагч этгээд Д.А*******аас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2018 оны 11 дүгэр сарын 07-ны өдрийн Захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.А*******ын дансны хуулга, бие даасан шаардлага, 5081042643 тоот дансны хуулга /1хх-ийн 180-212, 37-39, 2хх-ийн 108-138-р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээд Б.М*******ас дансны хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №18/07-2 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд, Ш******* ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 08/03 тоот албан бичгүүд, бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-ийн 215-233, 2хх-ийн 40-42-р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээд Ц.Д*******өөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, Ш******* ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08/02 тоот албан бичиг, 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, төлбөрийн баримтууд, бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.М*******д олгосон итгэмжлэл /1хх-ийн 236-250, 2хх-ийн 1-12, 34-37, 3хх-ийн -р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээд С.С******* 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Ш******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, мөнгөн шилжүүлгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.С*******аас С.Дд олгосон итгэмжлэл, бие даасан шаардлага /2хх-ийн 15-22, 27, 42-45-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х дүүрэг, , Х Резиденс хороололын ны 8 тоот 55.14 м.кв талбай бүхий орон сууц, тоот 53,22 м.кв талбай бүхий орон сууц, тоот 55,14 м.кв талбай бүхий орон сууц, тоот 53,84 тоот талбай бүхий орон сууц, тоот 61,49 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хавсралт /2хх-ийн 237-3-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн хариуцагч Г ХХК-нд холуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Ш******* ХХК, Д.А*******, Б.М*******, Ц.Д*******, С.С******* нарт холуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

1.1.Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн №183/ШЗ2021/04071 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн хариуцагч Г ХХК-нд холох хэрэгт Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш******* ХХК-нд холох иргэний хэргийг нэгтгэснээр хянан хэлэлцсэн болно.

 

2.Нэхэмжлэгч Ш******* ХХК нь хариуцагч Г ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний үүрэгт буюу ажлын хөлсөнд бартераар 9 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөс 5 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн, харин Х дүүргийн , Х хороолол ны ,,, тоот орон сууцыг биет байдлаар шилжүүлэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байх тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Ш******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсөнд байрнуудыг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан 894 9572 төгрөгийн ажил гүйцэтгэхээс бага ажил гүйцэтгэсэн, гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй тул гэрээнд заасан ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэж үгүйсгэсэн. 

4.Гуравдагч этгээд С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нар нь нэхэмжлэгч Ш******* ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч Г ХХК-ний зөвшөөрснөөр нэхэмжлэгчид орон сууцны үнийг төлж, хариуцагчаас орон сууцыг актаар хүлээн авсан тул С.С******* нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны, Ц.Д******* нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай 81.6 м.кв талбайтай орон сууцны, Д.А******* нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны, Б.М******* нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэж бие даасан шаардлагаа тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч Ш******* ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагч Г ХХК нь бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, манай компанид орон сууцны үнийг төлөөгүй, мөн гэрээ байгуулаагүй, манай компанитай байгуулсан гэрээг цуцлах мэдэгдлийг Ц.Д*******д хүргүүлж, гэрээг цуцласан тул хууль ёсны эзэмшил үүсээгүй, өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

6.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ш******* ХХК, С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нарт холуулан хууль бус эзэмшлээс орон сууцнуудыг чөлөөлүүлэхээр шаардаж, хариуцагч Ш******* ХХК нь гэрээнд заасан ажлыг дутуу хийсэн тул илүү авсан байрнуудыг захиран зарцуулах эрх үүсэхгүй, хариуцагч С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нартай гэрээ байгуулаагүй, орон сууцыг шилжүүлж өгөх талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй, хариуцагч Ц.Д*******тэй байгуулсан гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн гэж шаардлагаа тодорхойлсон.  

7.Хариуцагч Ш******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр орон сууцнуудыг шилжүүлсэн, уг орон сууцнуудыг худалдан борлуулаад ажлаа гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, уг орон сууцнуудыг эзэмшиж, ашиглаагүй байгаа гэж үгүйсгэсэн.

8.Хариуцагч С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нар нь хууль бусаар эзэмшээгүй, Г ХХК-ний зөвшөөрснөөр Ш******* ХХК-нд үнийг төлж, актаар орон сууцнуудыг хүлээн авч, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа гэж маргасан.

 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

9.1.Нэхэмжлэгч Ш******* ХХК нь хариуцагч Г ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Х дүүрэг 4-р хороо, Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын Дээврийн угсралтын ажлын гэрээ”-г тус тус байгуулж, гэрээнд заагдсан ажлыг нийт 894 9572 төгрөгөөр гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралтууд, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Ш*******” ХХК-тай тооцоо нийлсэн акт, “Ш*******” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/12 дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай”, Хан резидес хотхоны 404 байрны өрлөг, шавардлагын ажлын тооцоо, “Г” ХХК-ийн нэхэмжлэх, Ажлын гүйцэтгэлийн тооцоо тулгалт, Ажил гүйцэтгэлийн тайлан, гэрээт ажлуудын алдангийн тооцоо зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

10.Талуудын маргааны зүйл нь ажлын хөлсөнд шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар байна, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаагүй байна.

11.Зохигч талууд ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин дөр хэлцэл байх бөгөөд мөн хуулийн 343.1-д  “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2.-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заажээ.

11.1.Нэхэмжлэгч Ш******* ХХК, хариуцагч Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д” гэрээний үнийн дүнг 641 9 000 төгрөг” байхаар, 3.2-т “гэрээний төлбөрийг цалингийн зардлыг 100 хувь бартер буюу арилжааны гэрээгээр, материалын зардлын дүнгийн 40 хувь буюу 46 775 200 төгрөгийг бэлэн мөнгөөр, 60 хувь буюу 70 162 800 төгрөгийг бартер буюу арилжааны гэрээгээр гүйцэтгэнэ. Нийт бартерийн гэрээний дүн 595 200 000 төгрөг” гэж, 3.7-д “Бартерын гэрээг 595 200 000 төгрөгийн бартерын төлбөрийг 2018 оны 4 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байдлаар Х дүүргийн , , Х резиденс хорооллын С4 блокийн орон сууцны барилгаас м.кв-ыг нь 1.700.000 төгрөгөөр тооцож, ногдох талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр гүйцэтгэнэ. Гүйцэтгэгчийн бартерын төлбөрт хүлээн авахаар тохиролцсон байрны тодорхойлолтыг энэхүү гэрээний Хавсралт-4-д заасан байна” гэж харилцан тохиролцжээ.

11.2.Уг гэрээний хавсралт 4-д “...гэрээний 3.7-д заасны дагуу бартерын зүйл Бартерийн зүйлийн үнийн дүн 595 200 000 төгрөг байх ба талуудын харилцан тохиролцсон сонголтоор орон сууцны үнийн дүн 603 160 000 төгрөг байх тул үүнтэй холон үүсэж байгаа үнийн зөрүү 7 960 000 төгрөгийг гүйцэтгэгчийн баталгаат хугацааны барьцаа хөрөнгөөс захиалагч тал буюу Г ХХК тал суутган авахаар тохиролцсон болно. Энэхүү үнэд НӨАТ багтсан бөгөөд өмчлөгчийн гэрчилгээг гүйцэтгэгч буюу Ш******* ХХК-нд шилжүүлэн өгснөөр НӨАТ-ын бичилтийн Е-баримтын татварын системд шивж баримтыг хэвлэн өгнө. Үүнд: тоот 59.1 м.кв талбайтай, тоот 72.3 м.кв талбайтай, 58 тоот 54.6 м.кв талбайтай, 59 тоот 59.1 м.кв талбайтай, 60 тоот 50.6 м.кв талбайтай, нийт 603 160 000 төгрөг” гэжээ.

11.3.Мөн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д “гэрээний нийт үнэ 233 5 906 төгрөг, бартерийн мөнгөн дүнгийн нийт үнэ 233 5 906 төгрөг” байхаар, 3.4-д “ажил гүйцэтгэгч нь 100 хувийн бартерийн нөхцөлөөр төлбөр тооцоог авах ба бартерийн байрны 1м.2-ийн худалдах, худалдан авах үнийг 1 900 000 төгрөг” гэж, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Х дүүрэг 4-р хороо, Аялал жуулчлалын цогцолборын ТХ-07 байгуулалтын Дээврийн угсралтын ажлын гэрээ”-ний 3.1-д “гэрээт ажлын нийт төлбөр 19 450 016 төгрөг, дээрхи үнэнд НӨАТ орсон болно”, 3.2-д “гэрээт ажлын санхүүжилтийг өмнөх гэрээний тооцоо тэглэх зорилгоор 100 хувь бартерийн гүйцэтгэлээр ХУД-ийн 4-р хороо, Шинэ Яармаг хорооллын 404 байрны бартерийн байрны тооцоо тэглэлтээр шийдвэрлэгдэнэ” гэж харилцан тохиролцсон байна.

12.Талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, 346 дугаар зүйлийн 346.2-т “ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж зааснар гэрээндээ ажлын хөлсийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд энэ талаар маргаагүй.

12.1.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 894 9572 төгрөгийн ажлын хөлсөнд буюу бетон зуурмаг нийлүүлсэн хөлсөнд нийт 9 байрыг шилжүүлэн өгөхөөс 4 байрыг буюу тоот 55.14, 404 байрны тоот 53,22, 404 байрны тоот 55.14, 404 байрны тоот 53,8, 404 байрны тоот 61,5 м.кв байрнуудыг шилжүүлэн өгсөн, 404 байрны тоот, 404 байрны тоот, 404 байрны тоот, 404 байрны тоотыг шилжүүлэн өгөөгүй, ажлын гүйцэтгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн актаар ажлын нийт гүйцэтгэл 703 553 8 төгрөг гэсэн тул 404 байрны тоот, 404 байрны тоот, 404 байрны тоот, 404 байрны тоотны өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардаж байна гэсэн.

12.2.Хариуцагч нь нэхэмжлэгчид 1 028 944 000 төгрөгний үнийн дүн бүхий 9 орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээгээр тохиролцсон 894 9572 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”-гээр 641 9 000 төгрөгний ажлаас 18 747 төгрөгний, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр 233 5 906 төгрөгний ажлаас 127 049 877 төгрөгний, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Дээврийн угсралтын ажлын гэрээ”-гээр 19 450 016 төгрөгний ажлаас 13 539 940 төгрөгний ажлыг хийсэн, 497 077 006 төгрөгний ажлын гүйцэтгэлд ,,, 75 тоотын, 116 8 000 төгрөгний бараа нийлүүлээд 404 байрны тоотын өмчлөх эрхийг тус тус шилжүүлсэн тул үлдэх 404 байрны тоот, 404 байрны тоот, 404 байрны тоот, 404 байрны тоотны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэггүй, энэ нь 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн тооцооны баримтаар ажлын гүйцэтгэл дутуу гэдэг нь тогтоогдоно гэж мэтгэлцсэн.

12.3.Хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ш******* ХХК-тай тооцоо нийлсэн актаар “бартерийн байр 404 байр 8 тоот, 404 байр тоот, 404 байр тоот, дүн 277 950 000 төгрөг, 404 байр тоот, 404 байр тоот, 404 байр тоот, 404 байр тоот, 404 байр тоот дүн 634 163 000 төгрөг, 404 байр тоот 116 8 000 төгрөг, нийт дүн 1 028 944 000 төгрөг, гүйцэтгэл Х төсөл эцсийн дүн 18 747 төгрөг, бетон нийлүүлэлт 2 805 000, дээврийн материал 4 355 000, Хан гүйцэтгэл, өргөл гүйцэтгэл 2019 он Хан 58 500 904, шаардлага гүйцэтгэл 2019 он Хан 118 138 500, дээвэр гүйцэтгэл 2019 он Хан 14 085 700, дүн 190 725 105, нийт гүйцэтгэл 703 553 8, хүлээгдэж буй авлага 325 390 148 төгрөг” гэж талууд тооцоо нийлсэн гэж гарын үсгээ зурсан болох нь тогтоогдож байна.

12.4.Хариуцагч нь дээрх 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй, дахин талууд харилцан тохиролцож, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ш******* ХХК-ийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн, уг актыг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан Ш******* ХХК-ийн Г ХХК-нд хүргүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01/12 тоот албан бичгээр тогтоогдоно гэж маргасан.

12.5.Гэвч хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ш******* ХХК-ийн тооцоо нийлсэн актад “ажлын хөлсөнд өгсөн байрнууд 404 байр 8 тоот, 404 байр тоот, 404 байр тоот, дүн 277 950 000 төгрөг, 404 байр тоот, 404 байр тоот, 404 байр тоот, 404 байр тоот, 404 байр тоот дүн 634 163 000 төгрөг, 404 байр тоот 116 8 000 төгрөг, нийт дүн 1 028 944 000 төгрөг, ажлын гүйцэтгэл Х Төсөл 18 747 төгрөг, Хан гүйцэтгэл 83 802 537 төгрөг, нийт нийлүүлсэн бетон 2 805 000 төгрөг, дээврийн материал 4 355 000 төгрөг, нийт ШӨТ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил болон материалын дүн 596 6 284 төгрөг, хүлээгдэж буй авлага 4322 716 төгрөг” гэсэн байх боловч уг актад нэхэмжлэгч нь гарын үсэг зураагүй, мөн 2021 оны 02 дугаар сарын 04-ний тооцооны баримтыг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн албан тоотоор хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлгүй байна гэж үзэв.

12.6.Хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч Г ХХК нь ажлын хөлсөнд тооцон төлөх “Х дүүргийн , Х хороолол, ны 8,,, ,,,,, тоот орон сууцыг гүйцэтгэгч Ш******* ХХК-д шилжүүлэн өгөхөөр тооцоо нийлсэн актаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх орон сууцнаас 703 553 8 төгрөгт тооцогдох ажлын гүйцэтгэлийг хийж гүйцэтгэсэн байна.

 

12.7.Иймд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2, 3.7-д зааснаар нэхэмжлэгч Ш******* ХХК нь  хариуцагч Г ХХК-д холуулан Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахаар шаардах эрхтэй боловч тооцоо нийлсэн актад ажлын гүйцэтгэлийг 703 553 8 төгрөгөөр тооцсон байх бөгөөд мөн уг орон сууц нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт шилжсэн байх тул нэхэмжлэгч дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

12.8.Учир нь хариуцагч Г ХХК нь дээрх орон сууцыг бусдад худалдахыг Ш******* ХХК-д зөвшөөрсөн болох нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-д “...хүлээлгэн өгч байгаа нь Г ХХК нь 404 байр, тоот 81.55 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч Ц.Д*******д хүлээлгэн өгөв” гэсэн бичилт, 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-д “...хүлээлгэн өгч байгаа Г ХХК нь 404 байр, тоот.1 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч Б.М*******д хүлээлгэн өгөв” гэсэн бичилт, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-д “...хүлээлгэн өгч байгаа Г ХХК нь 404 байр, тоот 61.09 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч Д.А*******д хүлээлгэн өгөв” гэсэн бичилт, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Байр хүлээлцсэн акт”-д “...хүлээлгэн өгч байгаа Г ХХК нь 404 байр, тоот 61.11 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч С.С*******т хүлээлгэн өгөв” гэсэн бичилт хийсэн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

13.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С******* нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 83.440.000 төгрөгийг “Ш*******” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Г” ХХК-иас биет байдлаар шилжүүлэн авсан, Ц.Д******* нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай 81.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 1.000.000 төгрөгийг “Ш*******” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Г” ХХК-иас биет байдлаар шилжүүлэн авсан, Д.А******* нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 90.000.000 төгрөгийг “Ш*******” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Г” ХХК-иас биет байдлаар шилжүүлэн авсан, Б.М******* нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай орон сууцны үнэ 111.5.000 төгрөгийг “Ш*******” ХХК-д шилжүүлэн өгч, уг орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Г” ХХК-иас биет байдлаар шилжүүлэн авсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн бие даасан шаардлагыг тус тус гаргасан.

13.1.Нэхэмжлэгч Ш******* ХХК-иас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй бөгөөд Г ХХК нь гэрээний дагуу 9 орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээс Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй боловч Г ХХК нь манай компанийг уг орон сууцыг бусдад худалдаж байгааг мэдэж, өөрсдөө хүлээн зөвшөөрч актаар орон сууцнуудыг С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нарт шилжүүлэн өгсөн, гуравдагч этгээд С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нар орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарласан.

13.2.Хариуцагч Г ХХК нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж,  С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нар Г ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэгч Ш******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй гэж мэтгэлцсэн.

 13.3.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г ХХК нь Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцыг биет байдлаар С.С*******т актаар хүлээлгэн өгсөн, С.С******* нь орон сууцны үнэд 83.440.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш******* ХХК-д төлсөн, хариуцагч Г ХХК нь актаар Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай 81.6 м.кв талбайтай орон сууцыг биет байдлаар Ц.Д*******д хүлээлгэн өгсөн, Ц.Д******* нь  орон сууцны үнэ 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш******* ХХК-д төлсөн, хариуцагч Г ХХК нь актаар Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцыг биет байдлаар Д.А*******д шилжүүлэн өгсөн, Д.А******* нь орон сууцны үнэ 90.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш******* ХХК-д төлсөн, хариуцагч Г ХХК нь актаар Х дүүрэг, 4 хороо, Х хороолол, ны тоотод байршилтай орон сууцыг биет байдлаар Б.М*******д хүлээлгэн өгсөн, Б.М******* нь орон сууцны үнэ 111.5.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш******* ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан акт, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

13.4.Хэдийгээр хариуцагч Г ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нартай нэхэмжлэгч Ш******* ХХК нь орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг мэдээгүй, эдгээр иргэдтэй ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй гэсэн боловч хариуцагч Г ХХК нь байр хүлээлцэх акт үйлдэж, орон сууцнуудыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт хүлээлгэн өгсөн байх тул мэдээгүй, зөвшөөрөөгүй гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.

13.5.Мөн хариуцагч Г ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д*******тэй байгуулсан гэрээгээ цуцласан, энэ талаарх мэдэгдлийг өгсөн гэсэн боловч гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг Ц.Д*******д хүлээлгэн өгсөн талаарх баримтгүй, уг мэдэгдлийг хариуцагч Ц.Д******* нь хүлээн аваагүй гэж тайлбарласан, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаараа урьдчилсан мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

13.6.Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй гэх тайлбар нь үндэслэлгүй, уг орон сууцнуудыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт актаар хүлээлгэн өгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь уг орон сууцны үнийг нэхэмжлэгчид төлж, эзэмшиж ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул иргэдийн өмчлөх эрх нь зөрчигдөж байна гэсэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

13.7.Нэхэмжлэгч Ш******* ХХК нь “...дээрх орон сууцыг бусдад худалдахыг зөвшөөрсөн”-ний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр KhBC4/1-7A- дүгээр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г Ц.Д*******тэй байгуулж, уг гэрээгээр Ш******* ХХК нь Х дүүргийн , , , ны тоот, 81.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Ц.Д******* нь орон сууцны төлбөрт 1.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.

 Уг гэрээний дагуу худалдан авагч Ц.Д******* нь орон сууцны үнэ 1.000.000 төгрөгийг Ш******* ХХК-д төлсөн, Ш******* ХХК, Г ХХК нь Х дүүргийн , , , ны тоот, 81.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ц.Д*******д биет байдлаар шилжүүлэн өгсөн байх тул Х дүүргийн , , ны тоот хаягт байршилтай, 81.55 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ц.Д*******ийг тогтоож, гуравдагч этгээд Ц.Д*******ий бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

13.8.Мөн Ш******* ХХК нь “...дээрх орон сууцыг бусдад худалдахыг зөвшөөрсөн”-ний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 18/07-2 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г Б.М*******тай байгуулж, уг гэрээгээр Ш******* ХХК нь Х дүүргийн , , , ны тоот, орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Б.М******* нь орон сууцны төлбөрт нэгж талбайн үнийг 1.500.000 төгрөгөөр тооцон 111.5.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулжээ.

 Уг гэрээний дагуу худалдан авагч Б.М******* нь орон сууцны үнэ 111.5.000 төгрөгийг Ш******* ХХК-д төлсөн, Ш******* ХХК, Г ХХК нь Х дүүргийн , , , ны тоот орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.М*******д биет байдлаар шилжүүлэн өгсөн байх тул Х дүүргийн , , ны тоот хаягт байршилтай, орон сууцны өмчлөгчөөр Б.Мыг тогтоож, гуравдагч этгээд Б.Мын бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй болно.

 

13.9.Ш******* ХХК нь “...дээрх орон сууцыг бусдад худалдахыг зөвшөөрсөн”-ний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18/11-04 дүгээр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г Д.А*******тай байгуулж, уг гэрээгээр Ш******* ХХК нь Х дүүргийн , , , ны тоот, 59.6 м.кв талбайтай орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Д.А******* нь орон сууцны төлбөрт нэгж талбайн үнийг 1.510.006 төгрөгөөр тооцон 90.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулжээ.

 Уг гэрээний дагуу худалдан авагч Д.А******* нь орон сууцны үнэ 90.000.000 төгрөгийг Ш******* ХХК-д төлсөн, Ш******* ХХК, Г ХХК нь Х дүүргийн , , , ны тоот орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.А*******д биет байдлаар шилжүүлэн өгсөн байх тул Х дүүргийн , , ны тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Д.А*******ыг тогтоож, гуравдагч этгээд Д.А*******ын бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй болно.

 

13.10.Ш******* ХХК нь “...дээрх орон сууцыг бусдад худалдахыг зөвшөөрсөн”-ний дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18/08-05 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г С.С*******тай байгуулж, уг гэрээгээр Ш******* ХХК нь Х дүүргийн , , , ны тоот, 59.6 м.кв талбайтай орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, С.С******* нь орон сууцны төлбөрт нэгж талбайн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцон 83.440.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулжээ.

 Уг гэрээний дагуу худалдан авагч С.С******* нь орон сууцны үнэ 83.440.000 төгрөгийг Ш******* ХХК-д төлсөн, Ш******* ХХК, Г ХХК нь Х дүүргийн , , , ны тоот орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр С.С*******т биет байдлаар шилжүүлэн өгсөн байх тул Х дүүргийн , , ны тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр С.С*******ийг тогтоож, гуравдагч этгээд С.С*******ийн бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй болно.

 

14.Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нарын бие даасан шаардлагыг хангаж, тухай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг Г ХХК-д даалгаж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

15.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ш******* ХХК, С.С*******, Д.А*******, Б.М*******, Ц.Д******* нарт холуулан Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлага гаргасан бөгөөд орон сууцыг хариуцагч нар нь хууль ёсоор эзэмшээгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшил үүсэхгүй гэсэн.

15.1.Хариуцагч Ш******* ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-тай ажлын хөлсөнд бартераар орон сууц авахаар харилцан тохиролцсон, нийт 9 орон сууцыг хүлээлгэн өгөхөөс 5 орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч үлдэх 4 орон сууц хүлээлгэн өгөөгүй, уг орон сууцыг эзэмшиж, ашиглаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нар нь орон сууцыг хууль ёсоор төлбөрийг нь төлж, хүлээн авч эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

15.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”  гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан урьчилсан нөхцөл нь нэхэмжлэгч нь өмчлөгч гэдгээ нотлохоос гадна хариуцагч уг эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад учруулж байгааг тогтоох шаардлагатай.

15.3.Гэтэл хариуцагч С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нар нь орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч нар нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ш******* ХХК болон Г ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Г ХХК-ний байр хүлээлцсэн актын  дагуу орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.

15.4.Хариуцагч нар нь орон сууцыг гэрээний дагуу эзэмшиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нарын эзэмшлээс Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй юм.

15.5.Мөн тухайн орон сууцыг хариуцагч Ш******* ХХК нь эзэмшээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Ш******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

15.6.Иймд нэхэмжлэгч Г ХХК-ний хариуцагч Ш******* ХХК, С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нарт холуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 16.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш*******” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 2.817.085 төгрөгийг, “Г” ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 2.817.285 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д*******өөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 851.125 төгрөгийг, Д.А*******аас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 607.950 төгрөгийг, Б.М*******ас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 716.325 төгрөгийг, С.С*******аас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 575.150 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С*******т нэхэмжлэгч “Ш*******” ХХК-иас 287.575 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 287.575 төгрөгийг, Д.А*******д нэхэмжлэгч “Ш*******” ХХК-иас 303.975 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 303.975 төгрөгийг, Б.М*******д нэхэмжлэгч “Ш*******” ХХК-иас 358.162 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 358.162 төгрөгийг, Ц.Д*******д нэхэмжлэгч “Ш*******” ХХК-иас 425.562 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 425.562 төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ш******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г консракшн ХХК-д холох Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Х дүүргийн , , ны тоот хаягт байршилтай, 81.55 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д*******ийг, Х дүүргийн , , ны тоот хаягт байршилтай, орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мыг, Х дүүргийн , , ны тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А*******ыг, Х дүүргийн , , ны тоот хаягт байршилтай, 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С*******ийг тус тус тогтоосугай.

 

 3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Г консракшн ХХК-ийн хариуцагч Ш******* ХХК, С.С*******, Ц.Д*******, Д.А*******, Б.М******* нарт холуулан гаргасан хууль бус эзэмшлээс Х дүүргийн , Х хороолол, ны ,,, тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгч Ш******* ХХК-ний төлсөн 2 817 085 төгрөг, Г ХХК-ний төлсөн 2 817 285 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д*******ий төлсөн 851 125 төгрөг, Д.А*******ын төлсөн 607 950 төгрөг, Б.Мын төлсөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 716 325 төгрөг, С.С*******ын төлсөн 575 150 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш*******” ХХК-иас 287.575 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 287.575 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С*******т, нэхэмжлэгч “Ш*******” ХХК-иас 303.975 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 303.975 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А*******д, нэхэмжлэгч “Ш*******” ХХК-иас 358.162 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 358.162 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М*******д, нэхэмжлэгч “Ш*******” ХХК-иас 425.562 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 425.562 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д*******д тус тус олгосугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                            

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН